Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын...

7
Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажиллагааны заавар 1. Айлын галын дохиолол Айлын галын дохиолол нь Hyundai Telecom-ийн домофон системээр хянагдана. Айлд галын дохиолол ажиллахад харуулын өрөөнд байрлах харилцуурын галын дохиоллын хонх дуугарч тухайн айлын дугаар харилцуурын дэлгэц дээр гарч ирнэ. Энэ үед доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. 1.1 Харуулын өрөөн доторхи харилцуурын дохиоллын хонхыг RESTORE товчлуурыг дарж унтраагаад дохиолол дуугарсан шалтгааныг тухайн айлтай холбоо барьж тодруулна. 1.2 Дохиолол идэвхижсэн айлтай холбоо барих боломжгүй тохиолдолд ажлын байраа хамт гарч байгаа хамгаалалтын албаны ажилтанд түр орхиж, дохиолол дуугарсан айлыг биеэр очиж шалгана. 1.3 Гал гарсан эсвэл галын аюултай нөхцөл үүссэн (утаа гарах г.м) тохиолдолд яаралтай 101 рүү залган гал команд дуудаж, бусад оршин суугчдад гал гарсныг мэдэгдэж, оршин суугчдыг байрнаас яаралтай гаргах арга хэмжээ авна. Боломжтой үед галын крант, галын хор ашиглаж оршин суугчдад туслалцаа үзүүлнэ. 1.4 Гал гараагүй болон галын аюулгүй байдал бүрдсэн тохиолдолд ажлын байрандаа эргэн очиж галын дохиолол ажилласан цаг, байршил ба шалтгааныг ажлын дэвтэрт бүртгэнэ. 2. Орцны галын дохиолол Орцны галын дохиолол ажиллахад тухайн дохиолол идэвхижсэн давхрын сорох хавхлага нээгдэж, орцны дуут болон гэрлэн дохио, өгөх болон сорох сэнс автоматаар ажиллана. Энэ үед доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. 2.1 Дохиолол идэвхижсэн байршлыг хянах самбарын гэрлийн дагуу дэргэдэх хүснэгтээс тодорхойлоод тухайн орцны техникийн давхрын түлхүүрийг авч, ажлын байраа хамт гарч байгаа хамгаалалтын албаны ажилтанд түр орхиод, дохиолол дуугарсан давхарыг биеэр очиж шалгана. 2.2 Гал гарсан эсвэл галын аюултай нөхцөл үүссэн (утаа гарах г.м) тохиолдолд яаралтай 101 рүү залган гал команд дуудаж, бусад оршин суугчдад гал гарсаныг мэдэгдэж, оршин суугчдыг байрнаас яаралтай 1

Upload: bold

Post on 28-Jul-2015

982 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

Галын дохиолол ажиллахад мөрдөгдөхшуурхай ажиллагааны заавар

1. Айлын галын дохиолол

Айлын галын дохиолол нь Hyundai Telecom-ийн домофон системээр хянагдана. Айлд галын дохиолол ажиллахад харуулын өрөөнд байрлах харилцуурын галын дохиоллын хонх дуугарч тухайн айлын дугаар харилцуурын дэлгэц дээр гарч ирнэ. Энэ үед доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

1.1 Харуулын өрөөн доторхи харилцуурын дохиоллын хонхыг RESTORE товчлуурыг дарж унтраагаад дохиолол дуугарсан шалтгааныг тухайн айлтай холбоо барьж тодруулна.

1.2 Дохиолол идэвхижсэн айлтай холбоо барих боломжгүй тохиолдолд ажлын байраа хамт гарч байгаа хамгаалалтын албаны ажилтанд түр орхиж, дохиолол дуугарсан айлыг биеэр очиж шалгана.

1.3 Гал гарсан эсвэл галын аюултай нөхцөл үүссэн (утаа гарах г.м) тохиолдолд яаралтай 101 рүү залган гал команд дуудаж, бусад оршин суугчдад гал гарсныг мэдэгдэж, оршин суугчдыг байрнаас яаралтай гаргах арга хэмжээ авна. Боломжтой үед галын крант, галын хор ашиглаж оршин суугчдад туслалцаа үзүүлнэ.

1.4 Гал гараагүй болон галын аюулгүй байдал бүрдсэн тохиолдолд ажлын байрандаа эргэн очиж галын дохиолол ажилласан цаг, байршил ба шалтгааныг ажлын дэвтэрт бүртгэнэ.

2. Орцны галын дохиолол

Орцны галын дохиолол ажиллахад тухайн дохиолол идэвхижсэн давхрын сорох хавхлага нээгдэж, орцны дуут болон гэрлэн дохио, өгөх болон сорох сэнс автоматаар ажиллана. Энэ үед доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

2.1 Дохиолол идэвхижсэн байршлыг хянах самбарын гэрлийн дагуу дэргэдэх хүснэгтээс тодорхойлоод тухайн орцны техникийн давхрын түлхүүрийг авч, ажлын байраа хамт гарч байгаа хамгаалалтын албаны ажилтанд түр орхиод, дохиолол дуугарсан давхарыг биеэр очиж шалгана.

2.2 Гал гарсан эсвэл галын аюултай нөхцөл үүссэн (утаа гарах г.м) тохиолдолд яаралтай 101 рүү залган гал команд дуудаж, бусад оршин суугчдад гал гарсаныг мэдэгдэж, оршин суугчдыг байрнаас яаралтай гаргах арга хэмжээ авна. Лифтийг 1 давхарт дуудаж, зорчигчгүй болгоод унтраана. Боломжтой үед галын крант, галын хор ашиглаж оршин суугчдад туслалцаа үзүүлнэ.

2.3 Гал гараагүй болон галын аюулгүй байдал бүрдсэн тохиолдолд доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

2.3.1 Ажлын байрандаа эргэн ирж тухайн давхарын галын дохиололыг унтраагаад галын дохиолол дуугарсан орцны техникийн давхарт гарч горимын түлхүүрийг “0” байрлалд тавьж, сорох болон өгөх сэнсийг унтраагаад өгөх хавхлагыг хаасны дараа галын дохиолол дуугарсан давхарт очно.

2.3.2 Гар мэдрэгчийн товчлуур дарагдсан эсэхийг шалгана. Дарагдсан тохиолдолд товчлуурыг татаж гаргана (ногоон гэрэл анивчих).

1

Page 2: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

2.3.3 Утаа мэдрэгчийн гэрэл асч буй эсэхийг шалгана. Хэрвээ асч байвал тухайн мэдрэгчийг авч тоосийг нь үлээн цэвэрлээд буцааж холбоод улаан гэрэл анивчих хүртэл нь ажиглаад дараагийн зааварт орно.

2.3.4 Тухайн давхарын салхивчны сорох хавхлагыг хаана.2.3.5 Ажлын байрандаа эргэн очиж тухайн давхарыг галын дохиололын хянатанд

оруулна. Галын дохиололын хяналт хэвийн ажиллаж буй эсэхийг шалгаад ажиллаж буй тохиолдолд тухайн техникийн давхарт гарч сорох болон өгөх сэнсийг автомат горим дээр тавина.

2.3.6 Ажлын байрандаа эргэн очиж галын дохиолол ажилласан цаг, байршил ба шалтгааныг ажлын дэвтэрт бүртгэнэ.

3. Гаражийн болон зоорийн давхрын галын дохиолол

Гаражийн эсвэл зоорийн давхрын галын дохиолол идэвхижсэн үед тухайн орцны зоорийн болон харуулын өрөөний дохиоллын хонх ажиллана. Энэ үед доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

3.1 Дохиолол идэвхижсэн орцыг хяналтын самбарын дэргэд байгаа хүснэгтээс тодорхойлоод ажлын байраа хамт гарч байгаа хамгаалалтын албаны ажилтанд түр орхиж, тухайн хэсгийг биеэр очиж шалгана.

3.2 Гал гарсан эсвэл галын аюултай нөхцөл үүссэн (утаа гарах г.м) тохиолдолд яаралтай 101 рүү залган гал команд дуудаж, бусад оршин суугчдад гал гарсаныг мэдэгдэж, оршин суугчдыг байрнаас яаралтай гаргах арга хэмжээ авна. Лифтийг 1 давхарт дуудаж, зорчигчгүй болгоод унтраана. Боломжтой үед галын крант, галын хор ашиглаж оршин суугчдад туслалцаа үзүүлнэ.

3.3 Гал гараагүй болон галын аюулгүй байдал бүрэн хангагдсан тохиолдолд доорхи үйлдлүүдийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

3.3.1 Ажлын байрандаа эргэн ирж тухайн хэсгийн галын дохиололыг унтраагаад галын дохиолол дуугарсан хэсэгт очно.

3.3.2 Гар мэдрэгчийн товчлуур дарагдсан эсэхийг шалгана. Дарагдсан тохиолдолд товчлуурыг татаж гаргана (ногоон гэрэл асна).

3.3.3 Утаа мэдрэгчийн гэрэл асч буй эсэхийг шалгана. Хэрвээ асч байвал тухайн мэдрэгчийг авч тоосийг нь үлээн цэвэрлээд буцааж холбоод улаан гэрэл анивчих хүртэл нь ажиглана.

3.3.4 Ажлын байрандаа эргэн ирж тухайн бүсийг хяналтанд оруулаад галын дохиолол ажилласан цаг, байршил ба шалтгааныг ажлын дэвтэрт бүртгэнэ.

4. Бусад тохиолдолд

4.1 Улирал бүр галын дохиололын системийн ажиллагааг шалган тэмдэглэл хөтлөж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэнэ.

2

Page 3: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

“КРИСТАЛ ТАУН” хотхоны галын дохиоллын систем нь АЙЛУУДЫН болон ОРЦ, ЗООРЬ, ГАРАЖИЙН гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

АЙЛУУДЫН галын дохиоллын систем нь HYUNDAI TELECOM фермийн домофон системээр хянагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг домофон системийн ашиглалтын зааварчилгаанаас үзнэ үү.

ОРЦ, ЗООРЬ, ГАРАЖИЙН галын дохиоллын систем нь БОЛИД фермийн ОРИОН системээр хийгдсэн бөгөөд уг систем нь орцны болон гаражийн механик салхивчны системтэй уялдаж ажиллана.

ОРЦ, ЗООРЬ, ГАРАЖИЙН ГАЛЫН ДОХИОЛЛЫН“ОРИОН” СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫН ЗААВАРЧИЛГАА

Галын дохиоллын “ОРИОН” систем нь доорхи төхөөрөмжүүдээс бүрдэнэ: С2000 – удирдлагын пульт 1ш С2000-БИ – хяналтын самбар 1ш СИГНАЛ-20П – зон хуваарилах төхөөрөмж 3ш С2000-СП1 – релейны блок 16ш РИП24 – тэжээлийн блок 3ш FIRE – дуут болон гэрлэн дохио 51ш ИПР-И – гар мэдрэгч 51ш ИП212-116 – Утааны мэдрэгч KFI 76438 – дулааны мэдрэгч

С2000 удирдлагын пульттэй ажиллах зааварчилгааС2000 удирдлагын пульт нь LCD дэлгэц болон удирдлагын товчлууруудаас бүрдэнэ.

Хэвийн нөхцөлд LCD дэлгэц дээр цаг: гэж дүрслэгдэнэ. Хэрвээ галын дохиоллын хяналтаас ямар нэгэн бүсийг хасах буюу нэмэх бол дараах

дарааллын дагуу хасах нэмэх үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.

Бүсийг хяналтаас гаргах /хасах/:ОN→1234→∇→ENTER→ ENTER→адрес/хаяг/→ ENTER→номер /дугаар/→ENTER дархад дэлгэц дээр гэсэн хяналтнаас гарсан бүсийн хаяг дугаарыг хэвлэнэ. CLEAR товчийг дарсанаар → номер /дугаар/ →CLEAR→ адрес /хаяг/ → CLEAR →

→CLEAR → →CLEAR → → CLEAR товчийг дарсанаар хэвийн горимдоо орж цаг дэлгэцэнд дүрслэгдэнэ.

Бүсийг хяналтанд оруулах /нэмэх/:ОN→1234→ENTER→ ENTER→адрес/хаяг/→ ENTER→номер /дугаар/→ENTER дархад дэлгэц дээр гэсэн хяналтанд оруулсан бүсийн хаяг дугаарыг хэвлэнэ. CLEAR товчийг дарсанаар→ номер /дугаар/ →CLEAR→ адрес /хаяг/ →CLEAR → →CLEAR → →CLEAR → →CLEAR товчийг дарсанаар хэвийн горимдоо орж цаг дэлгэцэнд дүрслэгдэнэ.

С2000-БИ хяналтын самбарын ажиллагааны зааварчилгааС2000-БИ хяналтын самбар нь орцнууд болон заарийн давхар, гаражийн галын дохиоллын системийг хянах үүрэгтэй бөгөөд 60 бүсээс зэрэг өгөгдөлөө авч гэрэлээр мэдээлэлээ дүрсэлнэ.

Хэвийн ажиллагааны горимд 60 зоны гэрэл болон РАБОТА гэрэлүүд ногооноор асна. Аль нэг зоныг хяналтаас хасвал тухайн зоны гэрэл ногоон өнгөөр анивчна. Ямар нэг зоны галын мэдрэгч /гар, утаа, дулааны/ ажилласан тохиолдолд тухайн зоны

болон ПОЖАР гэрэлүүд улаан өнгөөр анивчиж, дуут дохио өгч мэдээлнэ. Хэрвээ зоны мэдрэгчүүдийн ажиллагаа хэвийн бус байвал тухайн зон болон НЯВЗЯТИЕ,

НЕЯСПРАВНОСТЬ гэрэлүүд ногооноор анивчиж мэдээлнэ.

3

10:12:21

СНШС ***/***

21 СНЯТИЕ ШС ХО П000 С1 210:12:21

ВЗШС ***/***11 ВЗЯТИЕ ШС

ХО П000 С1 2

10:12:21

2 СНЯТИЕ

1 ВЗЯТИЕ

Page 4: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

СИГНАЛ-20П – зон хуваарилах төхөөрөмжийн ажиллагааны зарчимСИГНАЛ-20П – зон хуваарилах төхөөрөмж нь бүсүүдээс мэдээллийг хүлээн авч С2000 удирдлагын пультанд мэдээлэл дамжуулж, С2000-СП1 – релейны блокыг удирдаж, FIRE гэрлэн болон дуут дохиог ажиллуулна.

С2000-СП1 – релейны блокны ажиллагааны зарчимС2000-СП1 – релейны блок нь СИГНАЛ-20П зон хуваарилах төхөөрөмжөөс мэдээллийг хүлээн авч харъяалагдах давхруудын хавлагуудыг нээж удирдана.

РИП24 – тэжээлийн блокийн ажиллагааны зарчимРИП24 – тэжээлийн блок нь 24 вольтийн тогтмол тэжээлийн үүсгүүр бөгөөд С2000-БИ хяналтын самбар, С2000 удирдлагын пульт, СИГНАЛ-20П зон хуваарилах төхөөрөмж болон С2000-СП1 релейны блокнуудыг тэжээлээр хангах үүрэгтэй.

РИП24 – тэжээлийн блок нь асахдаа дуут дохио өгч СЕТЬ гэрэл нь улаан өнгөөр, 24В гэрэл нь ногоон өнгөөр асч, ЗАРЯД гэрэл нь улаан өнгөөр анивчиж асна.

Хэвийн ажиллагааны үед СЕТЬ гэрэл нь улаан өнгөөр, 24В гэрэл нь ногоон өнгөөр асч, ЗАРЯД гэрэл нь улаан өнгөөр асна.

Хэрвээ тэжээлийн блок нь гэмтэлтэй болсон бол ЗАРЯД гэрэл нь улаан өнгөөр асч СЕТЬ болон 24В гэрэлүүд асахгүй алдааны дуут дохио гаргасаар байна. Мөн батарей тэжээлийн блокоос салсан болон гэмтэлтэй бол ЗАРЯД гэрэл нь улаан өнгөөр анивчиж мэдэгдэнэ.

FIRE – дуут болон гэрлэн дохио ажиллах зарчимFIRE – дуут болон гэрлэн дохио нь СИГНАЛ-20П – зон хуваарилах төхөөрөмжөөр удирдагдаж ажиллана.

ИПР-И – гар мэдрэгчийн ажиллагааны зарчим ИПР-И – гар мэдрэгч нь гал гарсан үед тухайн бүсийн утааны болон дулааны мэдрэгчүүд ажиллахгүй тохиолдолд гал гарсаныг иргэн мэдмэгц тухайн давхарт байгаа гар мэдрэгчийг дарж гал гарсан давхарыг операторт мэдэгдэнэ.

Гар мэдрэгч хэвийн нөхцөлд улаан гэрэл анивчиж ажиллах бөгөөд хэрэв асаж байвал дарагдсан эсвэл гэмтэлтэй болсонийг илтгэнэ.

Гар мэдрэгч дарагдсан бол түүнийг зориулалтын түлхүүрийн тусламжтайгаар хэвийн ажиллагааны горимд шилжүүлнэ.

KFI 76438 – дулааны мэдрэгчийн ажиллагааны зарчимKFI 76438 – Дулааны мэдрэгч нь температурын өөрчлөлтийг мэдэрч ажиллана.

ИП212-116 – Утааны мэдрэгчийн ажиллагааны зарчимИП212-116 – Утааны мэдрэгч нь фото мэдрэгчийн тусламжтайгаар утааг мэдрэх бөгөөд хэвийн ажиллагааны горимд гэрэл нь анивчиж ажиллана. Хэрвээ гэрэл нь асаж байвал тухайн мэдрэгчийг ажилласаныг илтгэх бөгөөд энэ үед мэдрэгчийг суурьнаас салган торон бүрхэвчрүү нь үлээж тоос болон утаанаас нь салгаад сууринд нь буцаан хийнэ.

4

Page 5: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

Гаражны хаалгатай ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааГаражийн хаалга удирдаж байхдаа түүнд анхаарлаа бүрэн хандуулсан байна. Хэрвээ

тээврийн хэрэгсэл орох /гарах/ үед хаалгыг бүрэн нээгдсэний дараа тээврийн хэрэгслийг оруулж /гаргаж/ хаалганаас аюулгүй зайд холдсон тохиолдолд өөр тээврийн хэрэгсэл байхгүйг шалгасаны дараа хаалгыг хааж болно.

Гаражны хаалга удирдлагагүй болсон, эвдэрсэн үед яаралтай холбогдох албан тушаалтанд мэдэгдэж ажлын дэвтэрт тэмдэглээ хийнэ. Тухайн хаалгыг орох болон гарах талаас хориглох тэмдэг тавьж, саад байрлуулна. Байр тоггүй болсон үед хэрвээ оршин суугч машинаа гаргах буюу оруулах болбол тухайн хаалганы удирдлагын тэжээлээс салгасаны дараа гар ажиллагаагаар хаалгыг онгойлгож тээврийн хэрэгслийг оруулах буюу гаргана.

Лифтний аюулгүй ажиллагааны зааварОршин суугчдад лифтийг зориулалтын дагуу зөв ашиглах талаар шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдалыг тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд мэдэгдэж байх.

Хориглох зүйлс:- Зорчигчийн лифтээр ачаа тээвэрлүүлэхгүй байх- Заагдсан даацаас их ачаа болон зорчигч тээвэрлэхийг хориглоно.- Хогийг лифтэнд хаяулахгүй байх- Лифтийг савлуулахгүй байх- Шингэн зүйл асгуулахгүй байх Домофон утасыг ашиглах зааварчилгаа

- Хэрвээ айл руу залгах бол харилцуурыг авч байрны дугаар→тухайн айлын дугаар+Call товчлуурыг дарж тухайн айлтай холбогдоно.

- Аль нэг айлаас дуудлага ирсэн тохиолдолд харилцуурыг авч албан тушаал нэрээ танилцуулаад тухайн оршин суугчийн хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай албан тушаалтанд дамжуулж ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийнэ.

- Emergency гэрлэн дохио асч, дуудлага ирвэл restore товчлуурыг дарж, гэрлэн болон дуут дохио унтармагц харилцуурыг авч байрны дугаар →тухайн айлын дугаар+Call товчлуурыг дарж тухайн айлтай холбогдож албан тушаал нэрээ хэлээд учир шалтгааныг тодруулж асууна. Хэрвээ тухайн иргэн хүсэлтээ тодорхойлох боломжгүй бол яаралтай очиж учир шалтгааныг нь тодруулаад тусламж үзүүлээд ажлын байрандаа эргэн ирж ажлын дэвтэрт цаг хугацааг тодорхой бичиж тэмдэглэгээ хийнэ.

- Fire гэрлэн дохио асч дуут дохио өгвөл restore товчлуурыг дарж, гэрлэн болон дуут дохио унтармагц харилцуурыг авч байрны дугаар →тухайн айлын дугаар+Call товчлуурыг дарж тухайн айлтай холбогдож албан тушаал нэрээ хэлээд учир шалтгааныг тодруулж шаардлагатай арга хэмжээг аваад ажлын дэвтэрт тэмдэглэгээ хийнэ.

Хяналтын самбарын гэрэл ассан үеийн ажиллагааны зааварчилгаа- Галын усны даралтын гэрэл ассан үед: Энэ нь ямар нэгэн галын хавхлага эсвэл галын

усны шугамд гэмтэл /цоорох/ гарсан үед асах бөгөөд энэ үед холбогдох албан тушааалтанд яаралтай мэдэгдэж, галын бүх хавхлагыг шалгаж үзнэ.

- А, С, Б орцны галын сорох сэнс ний гэрэл ассан үед:Галын дохиолол ажиллаагүй үед ассан бол тухайн орцны техникийн давхарт гарч горимын түлхүүрийг “0” горимд тавьж оруулах хавлагыг хааж, давхаруудын хавхлагуудыг шалгаад нээлттэй хавлагуудыг хаагаад буцаж техникийн давхарт гарч автомат горимд буцаж шилжүүлнэ.Галын дохиолол ажилласан бол “Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажиллагааны заавар”-ын дагуу ажиллана.

5

Page 6: Галын дохиолол ажиллахад мөрдөгдөх шуурхай ажлын заавар 102

ОПЕРАТОРЫН ҮҮРЭГ

Оператор нь

6