СТОУС 12

9
СТОУС-12 БУСАД АЖ АХУЙН НЭГЖ ДЭХ ХУВЬ ОРОЛЦООНЫ ТОДРУУЛГА НББ-ИЙН 4-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Upload: enebish-vandandulam

Post on 08-Jan-2017

668 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: СТОУС 12

СТОУС-12 БУСАД АЖ АХУЙН НЭГЖ ДЭХ

ХУВЬ ОРОЛЦООНЫ ТОДРУУЛГА

НББ-ИЙН 4-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Page 2: СТОУС 12

ЗОРИЛГО

Аж ахуйн нэгжээс өөрийн санхүүгийн мэдээлэл хэрэглэгчиддээ дараах зүйлсийг үнэлэх боломжийг олгохуйц мэдээлэл тодруулахыг шаардахад оршино.a) Бусад аж ахуйн нэгж дэх өөрийн оролцооны мөн чанар болон уг

оролцоотой холбоотой эрсдэлb) Тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, үр дүн болон мөнгөн

гүйлгээнд эдгээр хувь оролцооны үзүүлэх нөлөө

Page 3: СТОУС 12

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү стандартыг дараах зүйлсийн аль нэгэнд хувь оролцоо бүхий аж ахуйн нэгжүүд ашиглана.a) Охин компаниb) Хамтын хэлэлцээр өөрөөр хэлбэл хамтын үйл ажиллагаа болон

хамтарсан үйлдвэрc) Хараат компаниd) Нэгтгэгдээгүй тусгай зорилготой аж ахуйн нэгжүүд

Page 4: СТОУС 12

БОДИТ ДҮГНЭЛТ БА ТААМАГЛАЛУУДДараах тохиолдолд аж ахуйн нэгж бодит дүгнэлт ба таамагллуудын талаарх мэдээллийг толилуулна.a) Өөр аж ахуйн нэгжид хяналттай гэдгээ тодорхойлохдоо, өөрөөр хэлбэл

СТОУС-10-д заасан санхүүжигчийг хянаж буй толгой компанийг тодруулсан аж ахуйн нэгж.

b) Хамтын хэлэлцээрт хяналттай эсвэл өөр аж ахуй нэгжид мэдэгдэхүйц нөлөөтэй гэдгээ тодорхойлох.

c) Хамтын хэлэлцээрийг тусдаа байгуулахаар дамжуулан хийсэн бол тус хэлэлцээрийн төрөл.

Page 5: СТОУС 12

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН БАЙР СУУРЬТолгой компани нь өөрийгөө хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж гэж тодорхойлсон бол өөрийгөө хөрөнгө хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж гэж тодорхойлох үедээ гаргасан бодит дүгнэлт ба таамаглалын талаарх мэдээллээ толилуулна. Хэрэв тухайн хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн нэг ба түүнээс энгийн шинж чанар байгаа бол тухайн аж ахуйн нэгж өөрийгөө хөрөнгө оруулалтын гэж дүгнэхэд хүргэсэн шалтгааныг тодруулна.

Page 6: СТОУС 12

НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГЛЭГЧИДЭД ЗОРИУЛЖ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРУУЛНА

1. Группын зохион байгуулалт2. Группын үйл ажиллагаа болон мөнгөн гүйлгээн дэх хяналтын

бус хувь оролцоо3. Группын өр төлбөрийг барагдуулах хөрөнгийг ашиглах чадварыг нь

хязгаарласан мэдэгдэхүйц хязгаарлалтын мөн чанар ба далайц4. Нэгтгэсэн тусгай зорилготой аж ахуйн нэгжүүд дэх тухайн аж ахуйн

нэгжийн хувь оролцоотой холбоотой эрсдлийн мөн чанар болон түүний өөрчлөлт

5. Хяналтаа алдахад хүргэхгүй охин компани дахь тухайн аж ахуйн нэгжийн өмчлөлийн хувь оролцооны өөрчлөлтийн үр дүн

6. Тайлант үеийн дундуур охин компанийн хяналтыг алдсаны үр нөлөө

Page 7: СТОУС 12

НЭГТГЭГДЭЭГҮЙ ОХИН КОМПАНИ ДАХЬ ХУВЬ ОРОЛЦОО /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖ АХУЙН НЭГЖ/

Хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж, нэгтгэгдээгүй охин компани тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.a) Тухайн охин компанийн нэрb) Тухайн охин компанийн бизнесийн үндсэн байршилc) Тухайн хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн эзэмшиж буй өмчлөлийн

хувь оролцооны хувь хэмжээ, хэрэв өөр бол түүний эзэмшиж буй саналын эрхийн хувь хэмжээ

Page 8: СТОУС 12

ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР БА ХАРААТ КОМПАНИ ДАХЬ ХУВЬ ОРОЛЦОО

Аж ахуйн нэгж санхүүгийн тайлан хэрэглэгчдэд дараах зүйлсийг үнэлэх боломж олгохуйц мэдээллийг тодруулна.a) Хамтын хэлэлцээр болон хараат компани дэхь тухайн аж ахуйн нэгжийн хувь

оролцооны мөн чанар, далайц болон санхүүгийн нөлөө, үүнд хамтын хэлэлцээр, хараат компанид хамтын хналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй бусад хөрөнгө оруулагчтай байгуулсан тухайн аж ахуйн нэгжийн гэрээгээрх харилцаа холбооны мөн чанар нөлөө

b) Хамтарсан үйлдвэр, хараат компани дахь тухайн аж ахуйн нэгжийн хуьт оролцоотой холбоотой эрсдлийн мөн чанар ба түүний өөрчлөлт

Page 9: СТОУС 12

НЭГТГЭГДЭЭГҮЙ ТУСГАЙ ЗОРИЛГОТОЙ АЖ АХУЙН НЭГЖ ДЭХ ХУВЬ ОРОЛЦОО

Аж ахуйн нэгж санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчиддээ дараах боломж олгохуйц мэдээлийг тодруулнаa) Нэгтгэгдээгүй тусгай зорилготой аж ахуйн нэгж дэх тухайн аж ахуйн

нэгжийн хувь оролцооны мөн чанар ба далайцыг ойлгохb) Нэгтгэгдээгүй тусгай зорилготой аж ахуйн нэгж дэх тухайн аж ахуйн

нэгжийн хувь оролцоотой холбоотой эрсдлийн мөн чанар ба түүний өөрчлөлтийг үнэлэж дүгнэх