зөвөлгөө №1

3
Өсвөр насныхан гэж хэн бэ? Энэ насныхан эцэг эхийнхээ хэлсэн бүрийг хүлээн зөвшөөрч тэднийг дагаж байдаг бага насныхан биш ч өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай насанд хүрэгчид ч бас биш байдгаараа өвөрмэц онцлогтой, Шилжилтийн насны үеэс л тэдний ирээдүйд хэн болох вэ ? гэдэг нь төлөвшиж ирэх учраас эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдээс тэдэнд илүү анхаарал, цаг хугацааг зарцуулах шаардлагатай байдаг. Гэхдээ цаг үргэлж өөрсдийн <Зөв>-ийг зааж сургах нь тийм ч оновчтой арга биш гэдэг нь амьдралаас харагддаг билээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, эрхэмлэдэг зүйлтэй мөн өөрийн гэсэн бяцхан нууцлаг ертөнцтэй тул тэднийг үл ойшоосон, үл хүндэтгэсэн, үл тоомсорлосон харьцаа нь насанд хүрэгчид ба хүүхдийн хооронд үл ойлголцсон тэгш бус байдал үүсгэхэд хүргэдэг байна. Өсвөр насны хүүхэдтэйгээ бүрэн ойлголцдог уу? (Сонжоо) 1. Охин чинь өөрт тань мэдэгдэлгүйгээр нүүрэндээ оо энгэсэг түрхээд гадуур явж байгааг та анзаарчээ, а. Ер нь хүүхэд ийм зүйлийг хэрэглэх шаардлагагүй тэд зөвхөн хичээлдээ л анхаарах ёстой гэдгийг хатуу анхааруулж хэлнэ. б. Чи нүүрээ будснаар бүх зүйл өөрчлөгдөхгүй бөгөөд надад таалагдахгүй байна гэж хэлнэ. в. Охинтойгоо ярилцаж шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах тухай ярилцана. 2. Өсвөр насны хүү тань дотны найзынхаа төрсөн өдрийн баярт уригдсан тухайгаа хэлээд оройтож ирэх зөвшөөрөл хүснэ. а. Дахин ийм зүйлийн талаар ярихгүй байхыг хатуу шаардана. б. Чи хийж буй ажлаа дуусаагүй тул явах эрхгүй гэдгийг ойлгуулна. в. Чамтай хамт хэн хэн байх болон хаана очих, хэдэн цаг гэхэд гэртээ ирэх, холбогдох утасны дугаар зэргийг асууж ярилцан ийм нөхцөлд тохиолдож болох асуудлуудын талаар өөрийн мэдэх түүхээс ярьж өгнө. 3. Хүүхэд тань хичээлдээ мэрийлттэй сайн боловч ойр дотны найз нөхөдгүй байгааг та анзаарахдаа доорхи дүгнэлтийг хийнэ. а. Хичээлдээ л сайн байвал болоо биш үү? Найз нөхөд онцын шаардлагагүй. Муу хүүхдүүд уруу татвал яана. б. Хүүхэдтэй минь хэн ч найзлахгүй байгаад санаа зовох боловч яваандаа байдал сайнаар өөрчлөгдөнө гэдэгт итгэн ажиглахаар шийднэ. в. Хүүхдийнхээ хүмүүжил, өөрсдийн хэрэглэдэг арга барилын талаар эргэцүүлэн бодож хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахаар шийднэ.

Upload: onon-battsengel

Post on 13-Jul-2015

412 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: зөвөлгөө №1

Өсвөр насныхан гэж хэн бэ?Энэ насныхан эцэг эхийнхээ хэлсэн бүрийг хүлээн зөвшөөрч тэднийг дагаж байдаг бага насныхан биш ч өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай насанд хүрэгчид ч бас биш байдгаараа өвөрмэц онцлогтой, Шилжилтийн насны үеэс л тэдний ирээдүйд хэн болох вэ ? гэдэг нь төлөвшиж ирэх учраас эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдээс тэдэнд илүү анхаарал, цаг хугацааг зарцуулах шаардлагатай байдаг. Гэхдээ цаг үргэлж өөрсдийн <Зөв>-ийг зааж сургах нь тийм ч оновчтой арга биш гэдэг нь амьдралаас харагддаг билээ.Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, эрхэмлэдэг зүйлтэй мөн өөрийн гэсэн бяцхан нууцлаг ертөнцтэй тул тэднийг үл ойшоосон, үл хүндэтгэсэн, үл тоомсорлосон харьцаа нь насанд хүрэгчид ба хүүхдийн хооронд үл ойлголцсон тэгш бус байдал үүсгэхэд хүргэдэг байна.

Өсвөр насны хүүхэдтэйгээ бүрэн ойлголцдог уу? (Сонжоо)

1. Охин чинь өөрт тань мэдэгдэлгүйгээр нүүрэндээ оо энгэсэг түрхээд гадуур явж байгааг та анзаарчээ,

• а. Ер нь хүүхэд ийм зүйлийг хэрэглэх шаардлагагүй тэд зөвхөн хичээлдээ л анхаарах ёстой гэдгийг хатуу анхааруулж хэлнэ.

• б. Чи нүүрээ будснаар бүх зүйл өөрчлөгдөхгүй бөгөөд надад таалагдахгүй байна гэж хэлнэ.

• в. Охинтойгоо ярилцаж шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах тухай ярилцана.

2. Өсвөр насны хүү тань дотны найзынхаа төрсөн өдрийн баярт уригдсан тухайгаа хэлээд оройтож ирэх зөвшөөрөл хүснэ.

• а. Дахин ийм зүйлийн талаар ярихгүй байхыг хатуу шаардана.• б. Чи хийж буй ажлаа дуусаагүй тул явах эрхгүй гэдгийг ойлгуулна.• в. Чамтай хамт хэн хэн байх болон хаана очих, хэдэн цаг гэхэд

гэртээ ирэх, холбогдох утасны дугаар зэргийг асууж ярилцан ийм нөхцөлд тохиолдож болох асуудлуудын талаар өөрийн мэдэх түүхээс ярьж өгнө.

3. Хүүхэд тань хичээлдээ мэрийлттэй сайн боловч ойр дотны найз нөхөдгүй байгааг та анзаарахдаа доорхи дүгнэлтийг хийнэ.

• а. Хичээлдээ л сайн байвал болоо биш үү? Найз нөхөд онцын шаардлагагүй. Муу хүүхдүүд уруу татвал яана.

• б. Хүүхэдтэй минь хэн ч найзлахгүй байгаад санаа зовох боловч яваандаа байдал сайнаар өөрчлөгдөнө гэдэгт итгэн ажиглахаар шийднэ.

• в. Хүүхдийнхээ хүмүүжил, өөрсдийн хэрэглэдэг арга барилын талаар эргэцүүлэн бодож хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахаар шийднэ.

Page 2: зөвөлгөө №1

4.17 настай хүүгийн тань цүнхнээс бэлгэвч олдвол та юу гэж бодох вэ?

• а. Хүүхдээ загнаж үерхдэг найз нөхөдтэйгээ уулзахыг хориглоно.• б. Сандарч юу хийхээ мэдэхгүй дотроо шанална.• в. Бэлгэвч зөв хэрэглэх, бэлгийн хавьталд орох шийдвэр гаргах

талаар хүүтэйгээ илэн далангүй ярилцах нь зөв.5.Үерхэл хайр сэтгэл, бэлгийн харилцаанд орох шийдвэр гаргах талаар өсвөр насныхантай ярилцахыг та юу гэж үздэг вэ?

• а. Хүүхэдтэй энэ талаар ярилцах нь зохимжгүй , харин ч тэднийг уруу татах аюултай.

• б. Энэ талаар гадаадынхан шиг хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж болох боловч манай ард түмний ёс заншил өөр шүү дээ. Тэгээд ч амьдрал өөрөө хүнд ойлгуулж өгдөг болохоос хэн нэгнээр заалгана гэдэг утгагүй зүйл.

• в. Хүүхдийн нас биений онцлогт тохирсон сонирхолтой аргаар энэ талын мэдлэг олгох нь зайлшгүй чухал .

6. Хүү эсвэл охиныхоо хайрын захиаг та олвол түүнд хэрхэн хандах вэ ?

• а. Захиаг нь нүүрэн дээр нь урж түүнд иймэрхүү зүйлээр хөөцөлдөхгүй байхыг хатуу анхааруулна.

• б. Захиаг анхааралтай уншин буцааж байранд нь хийгээд сэтгэл түгшин цаашид асуудлыг гүнзгийрүүлэхгүйгээр таслан зогсоох арга замыг хайна.

• в. Хайр сэтгэл, үерхэлийн талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийднэ.

Та сонгосон хариултандаа тохирох оноонуудыг нэмээд доорхи хариулттай тулгаж үзнэ үү?

1. а. 0 оноо2. б. 2 оноо3. в. 3 оноо• 0-7 оноо: Маш харамсалтай байна. Учир нь та хэт хуучинсаг арга

барилаар хүүхдэдээ ханддаг юм байна. Та өөрийн хандлагаа яаралтай өөрчлөхгүй бол таны хүүхэд та хоёрын дунд нэвтэрч боломгүй том хаалт үүсэх нөхцөл бүрэлдэж байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

• • 8-15 оноо: Та хүүхдээ ойлгохыг хичээж өөртөө шүүмжлэлттэй

ханддаг боловч заримдаа өөрийн үзэл бодлыг тулгах гээд байдаг юм байна. Гэвч та өөртөө итгэлтэй байж чадвал өөрийн хүсэж байгаа шиг хүүхдийнхээ дотны найз, үнэнч туслагч нь байх боломжоо алдаагүй байна.

• • 16-аас дээш оноо: Танд баяр хүргэе. Та цаг үетэйгээ байнга хөл

нийлүүлэн алхдаг бөгөөд хүүхэд чинь ямарч бэрхшээлтэй

Page 3: зөвөлгөө №1

тулгарсан эргэлзэх юмгүй танд эхэлж хандан нууцаа дэлгэх юм байна. Мөн хүүхэд тань аливаа зүйлд зөв шийдвэр гаргах чадвартай болно гэдэгт итгэж болно.