“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны...

7
“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци ЮНЕСКО нь НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллагын хувьд хүн төрөлхтний соёлын эрх чөлөөг хангах, соёлын олон төрөл зүйл, эх хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг хүний хөгжлийн бүтээлч хүчин зүйл болгохын төлөө олон талын арга хэмжээ авч байна. ЮНЕСКО нь Биет бус өвийг хамгаалах зорилгоор 2001 онд Ерөнхий Бага Хурлын 31-р чуулганаараа “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн Түгээмэл Тунхаглал”-ыг хэлэлцэн санал нэгтэй баталсны хамт 2003 онд “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” Конвенцийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс 2005 онд “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцид, 2007 онд “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” Конвенцид тус тус нэгдэн орсон. ЮНЕСКО нь 2001-2005 онуудад “Хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээжис”-т дэлхийн онцлог өвүүдийг 3 удаа зарлан тунхагласан бөгөөд түүнд Монгол үндэстний бүтээн бий болгосон Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд “Хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээж”-ээр тус тус өргөмжлөн тунхагласан болно. 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенци хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан тус Конвенцийн 31 дүгээр зүйлийн заалтын дагуу хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээжист тунхаглан зарласан бүтээлийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад нэгтгэн бүртгэсэн. Морин хуур хөгжим дэлхийн өв болсны мөрөөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос ЮНЕСКО-гийн холбогдох байгууллагуудад хандаж, энэхүү өвийг хамгаалж хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх санал тавьсан. ЮНЕСКО үүнийг хүлээн авч Японы Итгэлцлийн санд хандсанаар “Морин хуур хөгжмийн уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж нээгдэж, ЮНЕСКО болон Япон улсын Засгийн Газрын ивээл дор 2004-2007 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх

Upload: mongolstudies

Post on 30-Jul-2015

223 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

ЮНЕСКО нь НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллагын хувьд хүн төрөлхтний соёлын эрх чөлөөг хангах, соёлын олон төрөл зүйл, эх хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг хүний хөгжлийн бүтээлч хүчин зүйл болгохын төлөө олон талын арга хэмжээ авч байна.

ЮНЕСКО нь Биет бус өвийг хамгаалах зорилгоор 2001 онд Ерөнхий Бага Хурлын 31-р чуулганаараа “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн Түгээмэл Тунхаглал”-ыг хэлэлцэн санал нэгтэй баталсны хамт 2003 онд “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” Конвенцийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс 2005 онд “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцид, 2007 онд “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” Конвенцид тус тус нэгдэн орсон.

ЮНЕСКО нь 2001-2005 онуудад “Хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээжис”-т дэлхийн онцлог өвүүдийг 3 удаа зарлан тунхагласан бөгөөд түүнд Монгол үндэстний бүтээн бий болгосон Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд “Хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээж”-ээр тус тус өргөмжлөн тунхагласан болно. 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенци хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан тус Конвенцийн 31 дүгээр зүйлийн заалтын дагуу хүн төрөлхтний соёлын аман болон биет бус өвийн шилдэг дээжист тунхаглан зарласан бүтээлийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад нэгтгэн бүртгэсэн.

Морин хуур хөгжим дэлхийн өв болсны мөрөөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос ЮНЕСКО-гийн холбогдох байгууллагуудад хандаж, энэхүү өвийг хамгаалж хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх санал тавьсан. ЮНЕСКО үүнийг хүлээн авч Японы Итгэлцлийн санд хандсанаар “Морин хуур хөгжмийн уламжлалт өвийг хамгаалж хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж нээгдэж, ЮНЕСКО болон Япон улсын Засгийн Газрын ивээл дор 2004-2007 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газар, Утга Соёлын Өвийн Үндэсний Төв дээр энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэв.

ЮНЕСКО-гийн 2003 оны Конвенци нь соёлын биет бус өвийн илрэх гол гол төрөл хэлбэрүүдийг үндэсний болон олон улсын түвшинд хамгаалах үүрэг хариуцлага, арга хэрэгслүүдийг хуульчилж заасан олон улсын анхны эрх зүйн баримт бичиг болж байгаагаараа чухал ач холбогдолтой. Уг Конвенцийн Оролцогч улс нь өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэх, дэмжих явдлыг хангах үүднээс үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулах, биет бус соёлын өвийг хамгаалах үндэсний байгууллага байгуулах, сургалт судалгааг хөхиүлэн дэмжих болон санхүүгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг таньж тогтоох, бүртгэл хөтлөх, тогтоосон хугацаанд ЮНЕСКО-д тайлагнах үүргүүдийг хүлээдэг.

Түүнчлэн ЮНЕСКО биет бус өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн

Page 2: “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад бүртгэх замаар соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах, танилцуулах, түгээх арга хэмжээ авч байна.

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийн хэрэгжилт

•    “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцид Монгол Улс нэгдэн орох Монгол улсын хуулийг 2005 онд батлан гаргав.•    2008 оны 6 дугаар сард “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны удирдамж батлагдаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс уг Удирдамж болон “Хүн-Амьд эрдэнэ“ хөтөлбөрийн удирдамжийг орчуулж, хэвлэн тарааж сурталчлав.•    “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенцийг Монгол улсад 2008-2009 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг БСШУ-ны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга батлав.•    2009 онд Соёлын Өвийн төвийн дэргэд Биет бус өвийг хамгаалах хэлтэс байгууллаа.•    2009 оны 3 дугаар сард “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийн талаар судалгааны экспедиц ажиллуулан, үр дүнг нэгтгэн ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад нэр дэвшүүлсэн баримт бичиг, баримтат кино, газрын болон гэрэл зураг, өв тээгчдээс авсан зөвшөөрөл зэргийг бэлтгэж 2009 оны 3 дугаар сард ЮНЕСКО-д хүргүүлэв.•    2009 оны 7 дугаар сард Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн Үндэсний Бүртгэл болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Үндэсний Бүртгэлийг Монгол улсын БСШУ-ны сайдын 293 тоот тушаалаар батлан гаргав.•    2009 оны 8 дугаар сард “Монгол ардын Хөөмэйн урлаг”, “Монголын уламжлалт баяр: Наадам”-ыг “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн Төлөөллийн Жагсаалт”-д нэр дэвшүүлсэн баримт бичгүүдийг ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэв. •    2009 оны 10 дугаар сард “Соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох Үндэсний зөвлөлийн дүрэм” болон “Соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох, бүртгэх журам”-ыг БСШУ-ны сайдын 414 тоот тушаалаар тус тус батлан гаргав.

2009 онд:

1.    2009 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо хуралдсан Конвенцийн Засгийн газар хоорондын Хорооны 4 дүгээр хуралдаанаар Конвенцийн 17 дугаар зүйл болон “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж”-ийн 1.1-д тодорхойлсон “Яаралтай Хамгаалах Шаардлагатай Өвийн U.1-U.6 шалгууруудыг хангаж байна гэж үзэж “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг тус тус “Яаралтай Хамгаалах Шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн Жагсаалт”-д бүртгэх шийдвэр гаргасан байна.

Page 3: “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

2.    “Монголын уламжлалт баяр: Наадам”, “Монгол ардын хөөмэйн урлаг”-ийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад нэр дэвшүүлсэн баримт бичгийг 2009 оны 8 дугаар сард ЮНЕСКО-д хүргүүлснийг Конвенцийн хороо хянаж үзэж байгаа бөгөөд түүний мөрөөр 2010 оны 3-5 дугаар сард олон улсын шинжээчийн баг ирж ажиллах ба 2010 оны 10 дугаар сард Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо шийдвэр гаргах юм.

“Биет бус соёлын өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг монгол хэл дээр энд дарж үзнэ үү. Энэхүү Удирдамжид хавсралтаар орсон “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д нэр дэвшүүлэх баримт бичиг (ICH-02) болон “Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн Дэлхийн жагсаалт”-д нэр дэвшүүлэх баримт бичиг (ICH-01) нь тогтмол шинэчлэгдэж байдаг тул http://www.unesco.org/culture/ich/index.php?pg=00184 вэб сайтад орж үзнэ үү.

Байгалийн болон соёлын өв “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” 1972 оны ЮНЕСКО-гийн Конвенци

Хүн төрөлхтний хосгүй гайхамшигт үнэ цэнэ бүхий байгалийн болон соёлын өвийг тодруулах, хадгалах, хамгаалах, хойч үедээ үлдээх нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага буюу ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг билээ. Дэлхийн соёлын зүтгэлтэн буянт хүмүүсийн санаачлага болон ЮНЕСКО-гийн хүчин чармайлтын үрээр түүний гишүүн орнууд 1972 онд “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” Конвенцийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2010 оны 6 дугаар сарын байдлаар Дэлхийн Өвийн Конвенцид 187 улс орон нэгдэн орсон бөгөөд 151 гишүүн орны 911, үүнээс 704 соёлын, 180 байгалийн, 27 холимог өв Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн байна.

 

Монгол улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон. Конвенцийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 1994-1996 онд Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн урьдчилсан жагсаалтыг боловсруулан Дэлхийн өвийн хороонд хүргүүлсэн нь анхны хамгийн амжилттай алхам болсон юм. Үүний дараа “Увс нуурын ай сав”, “Хөвсгөл нуур ба бөө мөргөлт цаатнуудын дурсгалт газар”, “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын нэр дэвшүүлсэн баримт бичгийг “Дэлхийн өвийн Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны Удирдамж”-ийн дагуу бүрдүүлэх ажлыг эхэлсэн. 1996 оноос ЮНЕСКО болон Япон, Турк зэрэг зарим гишүүн орнуудад хандаж ажилласнаар Орхоны хөндийн түүх, археологийн дурсгалуудыг хамгаалах талаар мэдэгдэхүйц ахиц гарч эхэлсэн. 1996 оноос ЮНЕСКО-гийн ивээлийн дор Японы санхүүжилтээр Эртний Хархорум хотын дэвсгэр зургийг хийж, хамгаалалтын хашаа барьсан юм. Мөн Туркийн TIKA-тай хамтран Хөшөө цайдам дахь Түрэгийн үеийн дурсгалуудыг

Page 4: “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

хадгалж хамгаалах төсөл, Хархорум хотын туурьд Герман-Монголын хамтарсан судалгааны ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Эрдэнэзуу хийдийг сэргээн засах Монголын засгийн газрын хөтөлбөрийг 1997 оноос батлуулан хэрэгжүүлсэн байна. Энэ бүхэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын номинацийг Дэлхийн өвийн хороонд өгөхөд ихээхэн тус дэм болсон билээ.       Үүний зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчны яамтай хамтран 1999 онд анх, 2004 онд шинэчлэн Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын үндэсний хороог манай соёлын болоод байгаль хамгааллын зүтгэлтнүүд, мэргэжилтнүүд, нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан. Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрс идэвхжиж “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын номинаци бэлтгэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг авч хэрэгжүүлсэн юм. ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 1997-2000 онд Увс нуурын ай сав газрыг, 1999-2001 онд Хөвсгөл нуурыг, 2000-2002 онд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг Дэлхийн өвд тодорхойлж иж бүрэн материалыг бэлтгэж Дэлхийн өвийн хороонд хүргүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд дээрх газруудад нийт 14 удаагийн судалгааны болон зураг хийх экспедици гаргасан байна. Үүний үр дүнд дурсгалт газруудын хамгаалалтын болон бүферийн хил хязгаарыг тогтоож нийт 20 гаруй газрын байршлын зураг хийсний дээр тэнд байгаа бусад археологийн дурсгалууд, түүх соёлын дурсгалт газруудын тодорхойлж, тодорхойлолтыг бичсэн болно. Мөн 80 гаруй слайд, зураг үйлдэж, 2 баримтат кино хийлгэж Дэлхий өвийн хороонд явуулсан.       ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2003 оны 7-р сарын 3-ны хуралдаанаараа Увс нуурын ай сав газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх тухай Монгол улс, Оросын Холбооны улсын хамтарсан өргөдөл, хүсэлтийг хэлэлцэн Увс нуурын ай сав газрыг Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ бүхий байгалийн өв болохыг тодорхойлон Дэлхийн байгалийн болон Соёлын өвийн жагсаалтанд бүртгэн авах шийдвэр гаргасан билээ. 2005 онд Увс нуурын ай савыг Дэлхийн өвийн хувьд хамгаалах менежментийн хамтарсан төлөвлөгөөг боловсруулах асуудлаар Дэлхийн Өвийн төв Байгаль Орчны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран олон улсын семинар зохион байгуулав. Мөн Дэлхийн өвийн хороо БНХАУ-ын Сүжоу хотод болсон Дэлхийн Өвийн Хорооны ээлжит 28 дугаар чуулганы 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан билээ. Ийнхүү Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг Дэлхий дахинд зарлан тунхагласан болно.ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дахь Цагаан Салаа-Бага Ойгорын хадны зураг, Цэнгэл сумын нутаг дахь Цагаан голын эх болон Арал толгойн хадны зургийн дурсгалуудыг “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор” нэрээр Дэлхийн  өвд нэр дэвшүүлэхээр Дэлхийн өвийн Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийн дагуу нэр дэвшүүлсэн баримт бичиг, менежментийн төлөвлөгөө, газрын зураг болон гэрэл зургуудыг бэлтгэн Дэлхийн өвийн хорооны нарийн бичгийн дарга нарын газарт  хүргүүлээд байна. Энэхүү баримт бичиг нь 2011 оны 7 сард болох Дэлхийн Өвийн Хорооны хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх юм.

№    Монголын үндэсний урьдчилсан жагсаалт: Өвийн төрөл

1 Амарбаясгалант хийд ба соёлын дурсгалт газар Соёл

Page 5: “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны ЮНЕСКО-гийн Конвенци

2 Говь гурван сайхны цөлийн эртний орд Байгаль

3 Их говийн дархан цаазат газар Байгаль

4 Хойт цэнхэрийн агуйн хадны зураг Соёл

5 Хөвсгөл нуур ба бөө мөргөлтэй цаатангуудын газар нутаг

Холимог

6 Монголын тахилгатай уулс ( Богд Хан, Бурхан Халдун, Отгонтэнгэр уулс)

Холимог

7 Арал толгойн хадны зургийн дурсгал Соёл

8 Цагаан голын эхийн хадны зураг Соёл

9 Цагаан Салаагийн хадны зураг Соёл       Дэлхийн өвийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх улмаар түүнийг хадгалж хамгаалахад залуучуудыг татан оролцуулах зорилго бүхий ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв залуучуудын гарт” сурах бичгийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос эрхлэн англи хэлнээс хөрвүүлэн 2004 онд хэвлэж, дэлхийн өвийн боловсролын эх суурийг тависан. Мөн Дэлхийн өвийн боловсрол(ДӨБ) болон Тогтвортой хөгжлийн боловсрол(ТХБ)-ын үндсэн зарчмуудыг боловсрол, соёлын салбарын мэргэжилтэн, багш нарт ойлгуулж таниулах, ДӨБ ба ТХБ-ын сургалтын модуль боловсруулахад багш нарт дэмжлэг үзүүлэх, Монголын болон дэлхийн бусад улс орнуудын ДӨБ ба ТХБ-ын талаарх санаачлага, үйл ажиллагаа, туршлагуудтай танилцуулах зорилгоор сургалт семинар зохион байгуулж ирсэн.