шинэ ном 2012

2
БАЙХ БА ХУГАЦАА Хүн байхтухай философийн гүн тайлбар өгсөн. Хүн өөрийгөө болон ертөнцийг өдөр дутмынхаа өнгөрүүлж буй хугацаандаа хэрхэн ойлгох тухай судалсан судалгаагаа тэр бичжээ. Уг бүтээл үе үеийн философичдын судалгааны ажлуудад маш ихээр нөлөөлсөн ба Японы Кмотогийн философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ. Энэ нь зөвхөн философийн онтолог гэсэн салбарт шинэ идейнүүдийг өгөөд зогсохгүй бусад салбарууд болон структурализм, постструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон шинэ идейнүүдийг өгчээ. ӨРНИЙН МЭРГЭН УХААН Өрнийн философийн түүхийн зурагтай, түүхэн, уран зохиолын, хялбаршуулсан хувилбар. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлжээ. Утга зохиолын салбар дахь Нoбелийн шагналтны бичсэн 500-аад зураг, схем, диаграмм бүхий философийн түүхийн ховор нандин бүтээлүүд оржээ. БЭЛГЭДЭЛТ АМЬДРАЛ Бэлгэдэл сэтгэл судлал тэр тусмаа зүүдний учир холбогдлыг гол гол агуулгаа болгосон уг бүтээлд зүүд гэж юу вэ? Зүүдний хэл болон түүний тайлбар дахь хэв маягт холбогдох асуудал, шашны бэлгэдлүүдийн үүрэг. Өрнө болон дорно дахны сэтгэлгээний хэв маяг гэх мэт олон цогц сэдвүүдийг нэг бүрчлэн тайлбарлажээ. ОНГОН ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭР Зигмунд Фройдын Онгон шүтлэг ба хорио цээрнь хэдийгээр онолын ном боловч сэтгэл зүй болон угсаатны зүйн гайхам сонин баримтаар дүүрэн билээ. Энд эртний нийгэм, хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэг, зохион байгуулалтын тухай өгүүлнэ. Энэ бол эдүгээ цагийн соёл, ёс суртахуун, шашин, эрх зүйн хэм хэмжээний хэрхэн үүсэж, тэрлэсэн тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц сонирхолтой тайлбар юм. З.Фройд өөрийн үндэслэсэн сэтгэцийн задаргааны онолоо даяар түгээмэл шинжтэй гэж үзээгүй ч нэг талаас Ж.Фрэзер, Тайлор , В.Вундт, Ч.Дарвин нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүний нийгмийн гарал үүсэл хийгээд соёл иргэншлийн эх сурвалжийн тухай философи асуудлуудад хандсан явдал нөгөө талаас уг онолын дотоод нөөц, тайлбарын ид чадал, өргөн хүрээний хэрэглээ нь түүнийг

Upload: batzorig-chimegbat

Post on 30-Mar-2016

317 views

Category:

Documents


22 download

DESCRIPTION

шинэ ном 2012

TRANSCRIPT

Page 1: шинэ ном 2012

БАЙХ БА ХУГАЦАА

“Хүн байх” тухай философийн гүн тайлбар өгсөн. Хүн өөрийгөө болон ертөнцийг өдөр дутмынхаа өнгөрүүлж буй хугацаандаа хэрхэн ойлгох тухай судалсан судалгаагаа тэр бичжээ. Уг бүтээл үе үеийн философичдын судалгааны ажлуудад маш ихээр нөлөөлсөн ба Японы Кмотогийн философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ. Энэ нь зөвхөн философийн онтолог гэсэн салбарт шинэ идейнүүдийг өгөөд зогсохгүй бусад салбарууд болон структурализм, постструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон шинэ идейнүүдийг өгчээ.

ӨРНИЙН МЭРГЭН УХААН

Өрнийн философийн түүхийн зурагтай, түүхэн, уран зохиолын, хялбаршуулсан хувилбар. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлжээ. Утга зохиолын салбар дахь Нoбелийн шагналтны бичсэн 500-аад зураг, схем, диаграмм бүхий философийн түүхийн ховор нандин бүтээлүүд оржээ.

БЭЛГЭДЭЛТ АМЬДРАЛ

Бэлгэдэл сэтгэл судлал тэр тусмаа зүүдний учир холбогдлыг гол гол агуулгаа болгосон уг бүтээлд зүүд гэж юу вэ? Зүүдний хэл болон түүний тайлбар дахь хэв маягт холбогдох асуудал, шашны бэлгэдлүүдийн үүрэг. Өрнө болон дорно дахны сэтгэлгээний хэв маяг гэх мэт олон цогц сэдвүүдийг нэг бүрчлэн тайлбарлажээ.

ОНГОН ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭР

Зигмунд Фройдын “Онгон шүтлэг ба хорио цээр” нь хэдийгээр онолын ном боловч сэтгэл зүй болон угсаатны зүйн гайхам сонин баримтаар дүүрэн билээ. Энд эртний нийгэм, хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэг, зохион байгуулалтын тухай өгүүлнэ. Энэ бол эдүгээ цагийн соёл, ёс суртахуун, шашин, эрх зүйн хэм хэмжээний хэрхэн үүсэж, тэрлэсэн тухай өвөрмөц содон үндэслэгээтэй, онц сонирхолтой тайлбар юм. З.Фройд өөрийн үндэслэсэн сэтгэцийн задаргааны онолоо даяар түгээмэл шинжтэй гэж үзээгүй ч нэг талаас Ж.Фрэзер, Тайлор , В.Вундт, Ч.Дарвин

нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүний нийгмийн гарал үүсэл хийгээд соёл иргэншлийн эх сурвалжийн тухай философи асуудлуудад хандсан явдал нөгөө талаас уг онолын дотоод нөөц, тайлбарын ид чадал, өргөн хүрээний хэрэглээ нь түүнийг

Page 2: шинэ ном 2012

нийтлэг арга зүй, ерөнцийг үзэхүйн агуулгатай болгосон билээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн задаргааны арга зөвхөн цэвэр шинжлэх ухааны сэтгэлгээгээр хязгаарлагдалгүй, таамаглал багцаалал, шашин зөн билгийн хүрээ рүү нэвтэрч ордог юм.

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба монголд

“НЭПКО” хэвлэлийн газраас танд өргөн барьсан "Түүхэн 500 үйл явдал; Дэлхийн дахинд ба монголд" номын үргэлжлэл болгож энэхүү бүтээлийг гаргалаа.

Хүн төрөлхтөн намтар цадигаа үлдээж эхэлсэн мянганы тэртээх үеэс өнөөг хүртэл хамарсан энэ номд соёл иргэншлийн түүхийн хувь заяаг тодорхойлоход нөлөөлсөн онцгой хүмүүсийн намтраар бүтээжээ. Өмнөх номд тодорхой үйл явдлаар дамжуулан хүний түүхийг өгүүлсэн бол энэ

удаад намтраар дөрөөлөн түүхийг тодорхойлж байгаа хэрэг аж.

Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүх (XVI-XVIII зууны эхэн), боть:1

Энэхүү зохиолд Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны түүхэнд холбогдох сурвалж, хэрэглэгдэхүүнд тулгуурлан XVI-XVIII зууны эхэн үеийн Монгол Түвдийн харилцааны түүхийг бүхэлд нь тусгайлан авч үзэхийг оролджээ.

Япон Улсын төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо

Япон Улсын Үндсэн хуульт ёсны түүхэн хөгжил, хүний эрх зүйн байдал, улс төрийн намуудын тогтолцоо, эзэн хааны болон парламент, Засгийн газрын эрх үүрэг, үйл ажиллагаа, шүүхийн тогтолцоо, нутгийн зэрэг арван нэгэн сэдэв судлагдан орсон байна.

Төр улс цогцолсон нь

Дэн Сенор, Сол Сингер нар эл номоор Израйль Улсын нэртэй шинийг сэдэгчид, хөрөнгө оруулагчдын жишээн дээр хэрхэн тус улсын саад тотгор дүүрэн соёл, шинэ сэдэл болон бизнесийн өвөрмөц нэгдлийг бий болгож чадсан тухай үзүүлсэн байна. Мөн цагаачид, судалгаа хөгжүүлэлтийн болон цэргийн албаны тухайд Израйлийн баримталж ирсэн бодлого хэрхэн өсөлт хөгжлийнх нь гол хүчин зүйл болсныг, яагаад

NASDAQ дээр Европ, Солонгос, Япон, Сингапур, Хятад, Энэтхэгийг нийлүүлснээс илүү олон тооны Израйлийн компани арилжаалагдаж байгааг геополиткийн түвшинд гүн гүнзгий нээн харуулсан байна.