Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/ikeda_2018.pdf2...

170
Улаанбаатар хот 2018 он

Upload: vuongcong

Post on 29-Aug-2019

265 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

Улаанбаатар хот

2018 он

Page 2: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

2

“ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ

Төслийн санаачлагч:

ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих

зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда Норихико

Төслийн удирдагч:

ОУЭЗБДС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн

дэд захирал, дэд профессор Г.Саранцэцэг

Төслийн шүүгч:

Ч.Сумаахүү - ОУЭЗБДС-ийн захирал

Ц.Долгорсүрэн - Монгол улсын гавъяат багш,

ОУЭЗГТМ- ийн тэнхимийн зөвлөх багш

доктор /Ph.D/, профессор

Г.Саранцэцэг - ОУЭЗБДС-ийн дэд захирал, дэд

профессор

“MANAGEMENT ISSUES OF CHINGGIS KHAN” PROJECT

The project manager:

Institute of International Economics and Business

Mongolia Councilor of the Extracurricular Education

promotion Committee, Guest Prof. Ikeda Norihiko

The Project coordinator:

G.Sarantsetseg Vice President for Academic and

Research affairs

Judges of scientific works:

Ch.Sumaakhuu President of IIEB

Ts.Dolgorsvren Merited teacher of Mongolia, /Ph.D,

Professor/

G.Sarantsetseg Vice President for Academic and

Research affairs

Page 3: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

3

ГАРЧИГ

ӨНӨӨ ЦАГИЙН НИЙСЛЭЛ УЛААНБААТАРЫГ МОНГОЛЫН ТҮҮХЭЭС АВЧ

ҮЗЭХ НЬ

Нихон Велнесс Их сургуулийн багш Томояа Ёшизава ......................................... 7

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ

Ч.Сумаахүү .............................................................................................................. 17

ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Ж.Баяржаргал - ОУБСНББ-ийн тэнхимийн багш ............................................... 35

XIII-XIV ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛЫН ХААДЫН ХОТ СУУРИН

Б.Байгалмаа-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр ..................................... 44

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Б. Мөнхдөл-ГХХА-ны тэнхимийн багш, магистр ............................................... 53

ТҮҮХЭНД НЭРЭЭ ҮЛДЭЭСЭН МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Р.Мөнхдулам –ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр .................................. 60

ОРХОНЫ ХӨНДИЙ ДЭХ ХАРХОРУМ ХОТЫН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Б.Мягмансанж - Newsmedia.mn сайтын редактор ............................................... 72

“ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ” ХИЧЭЭЛ СУДЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН

ТУХАЙД

Б.Намсрай- доктор, профессор .............................................................................. 79

ИХ ТҮҮХИЙН ГЭРЧ –ХАРХОРУМ ХОТ

Н.Отгондаваа – ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр ................................ 86

ИХ МОНГОЛ УЛСЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙД

Э.Оюунбилэг – ГХХА-ны тэнхимийн багш, магистр ......................................... 95

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕЭС ХОТ БАЙГУУЛЖ ИРСЭН ТҮҮХ

Э.Өнөр-Эрдэнэ – ГХХА-ны тэнхимийн багш, магистр .................................... 103

ЮАН УЛСЫН ИХ НИЙСЛЭЛ ХААНБАЛГАС

Н.Хишигжаргал-Сургалтын албаны аргазүйч, магистр .................................... 111

Page 4: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

4

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Л. Хийдэрчулуун- ГХХА-ны тэнхимийн багш, магистр .................................. 118

ЭЗЭНТ ГҮРНИЙ ОРД ХАРШИЙН БЭЛГЭДЭЛ

Д.Цогзолсүрэн – “Гурван-Эрдэнэ” Дээд Сургуулийн багш, доктор (Ph.D)..... 123

ИХ МОНГОЛ УЛСЫН АУРАГ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ

И. Энхбаяр - ОУБСНББ-ийн тэнхимийн багш, Докторант ............................... 128

ИХ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТ

О.Энхчимэг - ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, докторант .............................. 134

МОНГОЛ УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЖИЛТЫН БОДЛОГЫН

АСУУДАЛД

Ч.Сумаахүү ............................................................................................................ 150

ТОВЧ ДҮГНЭЛТ

Олон Улсын Эдий Засаг Бизнесийн Дээд Сургуулийн Сургалт,

эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Саранцэцэг 168

Page 5: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

5

CONTENTS

STUDYING MODERN ULAANBAATAR FROM THE MONGOLIAN

HISTORY

Lecturer of Nihon Wellness University Tomoya Yoshizawa 7

CITY CONSTRUCTION OF THE MONGOLIAN EMPIRE

Ch.Sumaakhuu 17

CITY CONSTRUCTION OF THE MONGOLIAN EMPIRE

J.Bayarjargal - Teacher of DIBFA 35

SETTLEMENTS OF MONGOLIAN KINGS DURING XIII-XIV

CENTURIES

B.Baigalmaa - Teacher of DIBFA 44

CITY PLANNING OF THE MONGOLIAN EMPIRE

B.Munkhdul - Teacher of DFLC 53

MONGOLIANS’ FAMOUS CITY CONSTRUCTIONS WHICH WENT

DOWN IN HISTORY

R.Munkhdulam – Teacher of DIECTM 60

KHAR KHORUM CITY CONSTRUCTION IN ORKHON VALLEY

B.Myagmansanj – Editor of Newsmedia.mn 72

NEEDS OF STUDYING THE COURSE FOR “URBAN ECONOMICS”

B.Namsrai- doctor, professor 79

WITNESS OF THE GREAT HISTORY- KHAR KHORUM CITY

N.Otgondavaa – Teacher of DIBFA 86

CITY PLANNING OF MONGOLIAN EMPIRE

E.Oyunbileg – Teacher of DFLC 95

CITY CONSTRUCTION HISTORY FROM MONGOLIAN EMPIRE

E.Unur-Erdene - Teacher of DFLC 103

KHAANBALGAS - CAPITAL CITY OF YANI

N.Khishigjargal – Speialist of Academic office 111

CITY PLANNING OF THE MONGOLIAN EMPIRE

L.Khiiderchuluun- Teacher of DFLC 118

Page 6: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

6

SYMBOL OF MONGOLIAN EMPIRE MANSIONS

D.Tsogzolsuren – Doctor /Ph.D/8 teacher of “Gurvan Erdene” 123

CITY PLANNING OF AURAG, CITY OF THE MONGOLIAN EMPIRE

I.Enkhbayar - Teacher of DIBFA 128

KHAR KHORUM-CAPITAL CITY OF THE MONGOLIAN EMPIRE

O.Enkhchimeg - Teacher of DIECTM 134

SOME ISSUES ON CITY PLANNING AND URBANIZATION POLICY

OF MONGOLIA

Ch.Sumaakhuu 150

CONCLUSION

G.Sarantsetseg - Vice President for Academic and Research affairs 168

Page 7: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

ӨНӨӨ ЦАГИЙН НИЙСЛЭЛ УЛААНБААТАРЫГ МОНГОЛЫН

ТҮҮХЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ

Нихон Велнесс Их сургуулийн багш Томояа Ёшизава

Оршил: Өнөө цагийн монголчууд өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг

мартаа юм болов уу?

Нийт хүн амын 2-ний 1 буюу тал хувь нь нийслэл УБ хотод төвлөрч,

цаашлаад энэхүү төвлөрөл нь улам нэмэгдэх шинжтэй байна. Хөдөө

орон нутгаас хот руу шилжин ирэгсэд эхэндээ уламжлалт монгол гэртээ

амьдарч амьжиргаагаа залгуулахыг зорьж буй. Тиймээс УБ хотын ойр

орчимд гэр хороолол хүрээгээ тэлсээр л. Улам нэмэгдэж буй шилжин

суурьших давалгаа нь дан ганц гэр хорооллын цар хүрээг нэмэгдүүлээд

зогсохгүй нэгэн төрлийн том хэмжээний түр суурьшлын хотыг

байгуулсан гэлтэй.

Энэхүү гэр хороололд цэвэр бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоо

харилцааны дэд бүтэц бүрэн хийгдээгүйн улмаас тэдгээр асуудлыг

шийдвэрлэх нь эн тэргүүний асуудал болоод байна. Нөгөө талаас

суудлын автомашины тоо ч ихээр нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал

үүсгэх хүчин зүйл болж байна. Энэ мэтээр нийслэл рүү шилжин суух

хүн амын хүчтэй төвлөрөл нь хөрсний болон гүний усны чанарыг

алдагдуулах, агаарын бохирдлоос үүдэлтэй гамшиг, өвчнийг үүсгэх, ой

модыг устган хорогдуулах томоохон хүчин зүйл болж байгааг дурдахгүй

байхын аргагүй. Түүнчлэн нийслэлд баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэх,

тарчиг хүнд амьжиргааны орчноос ядуусын хорооллыг үүсгэж байх шиг.

Гэвч эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээ ахицтай явахгүй л байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-с УБ хот руу шилжих хүн амын

хөдөлгөөнийг зогсоохын оронд гэр хороололд шилжин ирэгсдийг орон

сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ядуусын хороолол

гэгдэх газарт оршин сууж буй тэдний хувьд тийм боломж бололцоо

тааруу, эсрэгээр цөөнхийг үүсгэхээс цаашгүй.

Энэ байдал нь өнөөгийн УБ-ын нийслэл хотын асуудлыг улам хурц

болгоход хүчтэй түлхэц өгч байна гэсэн үг. Тэр битгий хэл уламжлалт

Page 8: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

8

аж үйлдвэрлэлийн суурь үндсийг нурааж, Монголын өвөрмөц онцлог

болох нүүдлийн мал аж ахуй зэрэг өөрийн онцлог шинжийг орхиж

байгаагаас өөрцгүй. Өнөөгийн эдийн засаг, аж үйлдвэрлэлд дарамт болж

буй хүрээлэн буй орчны асуудал нь хэзээ улс төрийн тогтворгүй хүчин

зүйлээс ихээхэн шалтгаалж өөрчлөгдөх вэ гэдгийг анзаарч буй шийдвэр

гаргагч, эрх мэдэлтэн байна вэ гэдэг нь үл ялиг сэтгэл зовоосон үйл

явдал болж байна.

УБ-ын сөрөг байдлын бодит үндэслэл

УБ-ын бодит үнэн төрх нь 2000 жилийн түүхийг агуулж буй аугаа

үндэстэний нийслэл байхаар илрэх ёстой байлаа. Гэхдээ эзэнт гүрний

хөгжлийн оргил үе болох 13-р зууны үеийн эд өлөг, түүх соёлын дурсгал

ч ховор, нийслэлээс хол зайтай хэдэн зуун км-ын цаана буй Хархорин-г

эс тооцвол тухайн үеийн баримт сэлтийг нийтэд үзүүлж харуулдаг музей,

үзэсгэлэн ч алга. ЗХУ нь түүнийг зөвшөөрөөгүй гэх яриа байдаг ч

монгол хүн өөрөө аливаа зүйлд татагдах нь хэтэрхий сул байдал нь ч

нөлөөлсөн болов уу. Тэр нь заримдаа эргэн санахад ч сул нөлөөлдөг

болов уу. Түүнчлэн шив шинэ зүйлд анхаарал татагддагын адилаар

орчин цаг гэх үзэл баримтлалыг сайтар ойлголгүйгээр зүтгүүлэх нь бий.

Цаашлаад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явц ч

мэдээжийн хэрэг гүйцэж амжихгүй.

Тэрхүү жишээ нь ардчилалаас хойш газар болон орон сууцыг хувийн

өмч болгох боломжтой болсон байдаг. Мөн худалдаа эрхлэх зэргээр

хувиараа хөдөлмөр эрхлэх ч хялбар болсонтой хамаатай. Эдгээрийг огт

төлөвлөлтгүй явуулсаны нөлөө нь УБ-ын цэлгэр, уудам чөлөөтэй хот

төлөвлөлтөнд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Уламжлалт

ЗХУ загварын хот төлөвлөлт ба монгол хүний хүсэж буй хотын дүр төрх

нь огт ялгаатай. Хот төлөвлөлтийг авч үзэхдээ тухайн газар болон ястан

үндэстний орон зайн ойлголтыг алдагдуулахгүй байх. Тэгээд юу юунаас

илүүтэйгээр хамгийн чухал нь хотын концефци юм. Тэрхүү ойлголт нь

өнөө цагийн монголын хот төлөвлөлтөнд огт тусгагдаагүй болно.

Монголын өөрийн онцлог бүхий хот байгуулалт хаана

оршино вэ?

Бусад улс орноос ялгаагүй хот байгуулалтын түүхэн үйл явцаар

Page 9: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

9

замнангаа тухай бүрийд нь засаж янзлаад явна гэсэн үзэл баримтлал нь

энэхүү улсын хэлбэрийг бүхэлд нь агуулсан хотын шинж байдал, хот

төлөвлөлтийн бодит нөхцөлийг үнэлж дүгнэж чадахгүй юм. Хөрш

зэргэлдээ улстай тогтолцооны хувьд дагах дагуулах харилцаанаас

илүүтэйгээр Монголын өөрийн уламжлалт соёлын онцлог ба хот

байгуулалтын хамаарал нь ямар байсан бэ гэдгийг тодорхой болгох

шаардлагатай. Түүний түлхүүр гогцоо нь Чингис хаан болон хожмын үе

залгамжилсан хаад, Хубилай-н байгуулсан эзэнт гүрний байгуулалтанд

оршино.

Өргөн уудам тал нутаг болон байгаль хүрээлэн буй орчинтой, мал

аж ахуй эрхэлж, газар нутгийн байршил нь эх газар тул сул талтай гэсэн

өөрийн онцлог бүхий улс учраас ХАА-с орчин цагийн (аж үйлдвэрлэл)

төрт хэлбэр рүү хөгжсөн номхон далайд орших Япон улстай ихээхэн

ялгаатай юм. Нүүдлийн маа-н суурин бус хэлбэр нь түүхийн хувьд

нийслэл хот гэсэн хүн амын төвлөрлийн тулгуур болон хөгжөөгүй ч

байж болох юм.

Гэвч тухайн үеийн эзэнт гүрэн өргөн уудам газар нутгийг эзэмшиж,

газрын болон усан зам, Хубилай хааны үед Дайдо буюу том нийслэл

(өнөөгийн Бээжин)-ийг байгуулан далайн усан замын харилцааны

сүлжээг ажиллуулж байжээ. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний арилжаа

болон мэдээллийг анхаарч авч үзэн сайтар нарийн хяналт тавьдаг байв.

Тухайн үеийн хот байгуулалт нь хангалттай гэж үзэж болохуйц бодит

байсан. Иймэрхүү түүхийн үнэн мөнийг харахад өнөөгийн УБ нь яг

эсрэгээрээ явж байх шиг.

Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ХАА-ийн үйлдвэрлэл

огцом буурсанаар УБ хотын хүн ам эрс эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн.

Түүний эцэст хүлээж буй зүйл юу вэ. УБ-ын хот төлөвлөлтийг харах

урьдчилсан нөхцөл болгож монголын өөрийн уламжлалт экосистемээс

үүдэлтэй эдийн засгийн бүтэц болон амьдрахуйн соёлыг ойлгох

шаардлага гарч байна. Цаашлаад өргөн уудам газар нутгийн байр

сууринаас монголын өөрийн онцлог бүхий хот байгуулах явцад

өнөөгийн байгаа байдал нийцэж байгаа эсэхийг дахин судалж авч үзэх

шаардлага гарч байна.

Page 10: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

10

Монголыг илэрхийлэхийн тухайд авч үзсэн нөхцөлд

Эдийн засгийн хөгжил, тав тухтай байдлыг нэмэгдүүлэхэд илүү

анхаарсан өнөөгийн хот төлөвлөлт бус Чингис хааны үеэс залгамжилж

ирсэн өөрийн онцлог бүхий соёл, байгаль хүрээлэн буй орчинтой

зохицож нийцсэн уужуу тайвуу хотыг бий болгох нь Монгол загвар гэж

хэлэгдэх болов уу. Чихэлдсэн, шахцалдсан хэлбэрийн хотын орон зай нь

илүү сайхан уламжлал, зан заншил, цаашлаад түүний эх өлгий болох

хүрээлэн буй орчныг алдагдуулж, хадгалан хамгаалах мөн хөгжүүлэх

харилцааны тэнцвэрийг алдагдуулдаг жамтай.

Япон улсаас 4 дахин том газар нутагтай Монгол нь УБ-р хязгаарласан

нийслэл хотын төлөвлөгөө (хүн амын бодлого) бус, орон нутгийг

дагуулан хөгжүүлэх, тусгай бүс зэргийг байгуулсан олон талт төрийн

төлөвлөлт хангалтгүй байна гэж хэлж болохуйц. Геополитикийн байр

сууринаас үүдэж, УБ ба урд хойд зүгт төлөвлөгөөт хотыг байгуулах

зэргээр улс төр ба бизнес, худалдаа ба үйлдвэрлэл гэсэн үүрэг ачааллыг

зөв хувиарлах. Хэтдээ хэдэн зууныг тооцож үзсэн хүн амын бодлоготой

нийцүүлсэн ногоон байгууламж зэрэг нутаг дэвсгэрийн тэнцвэртэй

байдлыг хөгжүүлэх талаар ч бодож үзэх шаардлагатай байна.

Тэрхүү үйл явцад Японы нутаг дэвсгэрийн зохион байгуулалт нь

Монгол улсад ч нийцэж буй. Хотын үүрэг чадамжийн шилжилт ба хүн

амын бодлого дунд УБ хотод шилжин суурьшсан малчин өрх хүсэлт

гаргасан нөхцөлд өмнөх амьжиргаандаа буцахад нь үзүүлэх дэмжлэг

(тогтолцоо боловсруулах) ч зайлшгүй хэрэгтэй ба орон нутагт илүү их

анхаарсан тэнцвэртэй байдал дутагдалтай байна.

Мөн Хубилай хааны засаглал барьж байх үеийн Монголын эзэнт

гүрэн нь засаглал ба хүчтэй нөлөөллийн хүрээлэлд буй Евро-Азийн

зүүнээс баруун зүгийн газар нутаг, цаашлаад далайн чанадыг ч

хараандаа оруулсан эдийн засгийг чухалчилж үзсэн төрийн бодлого

хэрэгжүүлж байв. Тухайн үед муслим, уйгар гэсэн 2 томоохон олон

улсын арилжаа худалдааны хэлбэр оршин байв. Түүний дараа тэрхүү

худалдааны хэлбэр нь Орток (Ortogh) гэж нэрлэгддэг аж ахуйн нэгжийн

хэлбэр рүү хөгжиж, арилжаа худалдааг эзэнт гүрний гадна хэсгээр ч

тэлж, дэлхийн олон улс оронд хүрээгээ тэлсэн амжилтанд хүрсэн байна.

Өнөөгийн Монголын тухайд дэлхийн олон газарт тархан суугаа нэг

Page 11: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

11

үндэстнүүд оршин байгаагаас тэдэнтэй холбоо тогтоож худалдаа

арилжааны сүлжээг бий болгох зэргээр олон улсын хэмжээний сүлжээг

хотын үүрэг чадамжинд уялдуулах нь чухал байна. Тухайн үеийн эзэнт

гүрэн нь ястан үндэстэний асуудал бүхий өнөө цагтай ялгаатай ба яс

үндэс, иргэншил, хэл соёл, шашин шүтлэгээр үл ялгаварлах төрт улсыг

байгуулсан байдаг. Тэрхүү засаглалын мөн чанарыг ойлгон хүлээн

зөвшөөрч, улмаар үйл хэрэгт оролцох этгээдэд Монгол хүний алдар

хүндийг өгч байжээ.

Олон үндэстэн холилдон оршдог гэгддэг АНУ-д өнгөт арьстан 2-р т

тавигдан, цагаан арьстны дагнасан засаглалаас ангижирч, тодорхой

ойлголт, онол, идеологи-ийг тулган шаардахгүй хүний нийгэм гэдэг

утгаар нь зэрэгцэн орших нийгмийг бий болгосон байна. Шинэ цаг

үеийн зэрэгцэн орших хотын жишгийг бүхий л хотуудад нэвтрүүлж

чадвал энэ цагийн үеийн түүхэн анхны туршилт болох буйзаа.

Төгсгөлд нь

Нийслэл Улаанбаатар нь социализмын үед бөөнөөрөө нүүдэллэн

суурьших зорилго бүхий онцгой газар байсангүй. Хэзээнээс хэрхэн

нүүдэллэн суурьших зорилго бүхий хот болж өөрчлөгдсөн юм болоо.

Тэр талаарх судалгаа, онолын маргаан дутмаг санагдана. УБ-ын хот

төлөвлөлт нь өөрийн төрсөн нутаг (locality) болох хөдөө орон нутгийн

байдлыг ч давхар авч үзэх ёстой асуудал мөн.

Цаг үеийн төрийн бодлого хөтөлбөрт УБ-ын үндсэн төлөвлөгөө нь

өөрчлөгдөх бүрийд гэр хорооллын асуудал дурдагдаж, өнгөө

хувиргасаар ирсэн. Тэрхүү гэр хорооллын шинэчлэл нь УБ-ын хувьд

чухал төсөл байхын зэрэгцээ сонгуулийн үр дүнд ч ихээхэн нөлөө бүхий

саналын хувийг эзэлж байгаа учраас тэр. Улс орнууд, Олон Улсын

Байгууллага нь гэр хорооллыг хөгжүүлэх талаар дэмжлэг туслалцаа

үзүүлж байгаа хэдий ч түүний эхэнд суурьших гэсэн урьдчилсан нөхцөл

тавигдсан байдаг.

Мэдээжийн хэрэг засгийн газар, ард түмний хувьд ч гэсэн гэр

хороолол нь ядуусын хороолол болох нь таатай биш. Гэвч шийдвэрлэх

гарцыг зах зээлийн механизмд найдаж, эдийн засаг хөгжиж, улмаар

орлого нэмэгдэж үндсээр нь асуудлыг шийдвэрлэнэ гэж бодох нь

Page 12: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

12

түүхийгээр байна гэсэн үг. Тэнд улам улмаар биднийг хордуулж, бас

тархааж буй уул уурхайн баялагт найдсан баялгийн хараал балаг хүлээж

буй гэдгийг мартаж үл болно.

Төөрөгдөлд дунд байгаа Монголын тухайд бүрэн дүүрэн хөгжүүлж

чадаагүй байгаа уул уурхайн баялагийн авчрах балаг нь юу юугүй

орвонгоор нь эргүүлж болзошгүй. Тэр бол улс төр, эдийн засаг, аж

үйлдвэр, нийгмийн халамжийн тэнцвэртэй байдал, байгаль хүрээлэн буй

орчин ба уламжлалын зохистой харьцаа гэх Монголыг илэрхийлэх

зарчимтай зөрчилдөж байгаа учраас тэр. УБ гэх хотын орон зай,

тодорхой хугацаанд үүсэн бий болсон гэр хороолол хичнээн он жил

оршин байх эсэх нь тодорхойгүй байгаа нь сэтгэл зовооно.

Page 13: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

13

現代の首都ウランバートルをモンゴル史から見る

Lecturer of Nihon Wellness University

Tomoya Yoshizawa

はじめに‐現代モンゴル人は先祖の知恵を忘れたか?‐

総人口の二分の一に近い人口が首都ウランバートルに集中し、その人口は

増加傾向にある。草原から都市に移住する人々は、モンゴル古来のゲルに居

住して生計を建てようと試みる。そのため、ウランバートル周辺にはゲル集

落が広範囲に広がっている。増加を止まない移住の波は、単にゲル集落を拡

大させているだけで、一種の巨大な仮設都市を形成させているだけだ。

このゲル集落には、上下水道や電気、通信インフラが未整備であるため、

その整備が最優先課題でもある。一方、車の増加も著しく、交通混雑状況を

生み出している。こうした都市への人口の一極集中は、水質の悪化、大気汚

染による公害病の発症、森林破壊の原因にもなっている。それに加え、都市

部での格差拡大と劣悪な生活環境からスラムをも形成させている。

だが、その改善策は一向に前に進まない。モンゴル政府や国連は、ウラン

バートルへの人口抑制を止めるどころか、ゲル集落への移住者をマンション

へ定住化させる計画を進めている。スラム化した地域に住む人々にそんな余

裕はなく、かえってマイノリティー化させるのではとの懸念が残る。それは、

遊牧民の存在を否定することにもつながり、自国民の救済どころか、自らの

ルーツの否定とも言える。

これでは、現在のウランバートルの都市問題の深刻化に歯車をかけること

になる。それどころか、地方の産業基盤が崩壊し、モンゴル文明特有の遊牧

民をはじめとした独自性をも捨て去ることになりうる。現在の経済・産業面

での負の環境状況が、いつ政治的な不安定要因に変質するかに気づいている

政官エリートは、どの程度いるのか。この先も続く、不安の闇が払拭される

ことに期待したい。

ウランバートルのマイナスの存在理由

ウランバートルの本来の位置づけは、二千年の背景をもつ大民族の首都で

あるはずだ。しかし、帝国が栄えた十三世紀の頃の遺物や史跡もなければ、

首都から離れるところ数百キロのカラコルム以外、当時の資料を公開してい

る資料館すらない。

ソ連がそれを認めなかったということもあるが、モンゴル人自身が物への

執着が希薄すぎるという点もある。それは、ともすると記憶の喪失にもなり

やすい。それに加え、目新しいものに関心を引かれるのと同じくして、近代

Page 14: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

14

化という概念を理解せずに開発を進めてしまった。それ故、法整備は当然の

如く追い付かない。

その例が、民主化後に土地や住宅の私的所有が可能になったこと。また、

商業等(ビジネス)の個人事業が容易に可能になったことである。これらを

無計画なままに先行させた影響(結果)が、ウランバートルの野放図な都市

形成に大きな影響をもたらしたと言える。

従来のソ連式の都市計画と、モンゴル人が憧れた都市のイメージ(空間)

は全く別ものだ。都市計画を考えるうえで、その土地や民族が持つ空間意識

は欠かせない。そして、何よりも重要なのは都市のコンセプトである。その

認識が、モンゴルの都市計画には反映されていない。それは、モンゴル自ら

の国家の繁栄と維持にも同様のことが当てはまる。

モンゴル固有の都市形成はどこにある?

他国同様に都市形成の歴史的過程を経ながら、その体裁を整えていくとい

う考え方では、この国のかたちを包含する都市の様態と都市計画のあり方を

検証できない。隣国との体制的な主従関係以上に、モンゴル固有の文化的特

性と都市形成の関わりは何かを明らかにする必要がある。そのヒントはチン

ギスハンやその後継者であるクビライなどが築いた帝国の形成にある。

広大な国土と自然環境、遊牧を営み、国土の位置は内陸のために不利とい

った独自の特性を有する国であることから、農業から近代(産業)国家へ発

展した太平洋にある日本とは大きく異なる。モンゴルの場合に遊牧固有の非

定住性が、歴史的に都市という人口集約的な拠点を発展させてこなかったの

かもしれない。

だが、当時の帝国は広大な支配地域に陸路と水路、クビライの時代には大

都(現在の北京)を創設し海路の交通網を張り巡らせた。従って、物流と情

報を重要視し、巧みにコントロールをしていた。当時の都市形成としては、

十分なくらい実践的なものであった。こうした史実からの検証からみると、

現在のウランバートルは真逆である。

市場経済への移行後、農牧産業の衰退によりウランバートル首都圏への人

口の一極集中が急激に進展した。その行く末に待っているものは何か。ウラ

ンバートルの都市計画を考察していく前提として、モンゴル固有の生態環境

に由来した経済構造及び生活文化を理解する必要がある。更には、広域的見

地からモンゴル固有の都市形成のプロセスに、現在の在り様が適合しうるか

否かを検証することも重要である。

モンゴルらしさを考えた場合に

経済発展や利便性の向上を重視した現在の都市計画ではなく、チンギスハ

ンから受

け継ぐ独自の文化・自然環境との調和を図った、ゆとりある都市形成がモ

ンゴル型だと言える。詰込み型の都市空間は、良き伝統と慣習、そして、そ

Page 15: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

15

の母体である環境を破壊し、保全と開発のバランスを崩してしまう。

日本の4倍という広大な国土を有するモンゴルは、ウランバートルのみに

固執した都市計画(人口政策)ではなく、地方衛星都市や特区などを設けた

多角的な国家設計が不可欠と言える。地政学的な観点を踏まえ、ウランバー

トルと南北に計画都市を設けるなど、政治とビジネス、物流と製造というよ

うに機能を分散させる。数世紀を視野に入れた人口政策と合わせた緑化など、

国土の均衡ある育成を考えるべきかもしれない。

その過程では、日本の地方創生がモンゴルにも当てはまる。都市機能の移

転と人口

政策のなかでは、ウランバートルに移住した前遊牧民が希望する場合に、

元の生計に戻れる支援(仕組みづくり)も不可欠であり、地方を重視したバ

ランスが不足している。

また、クビライの統治時のモンゴル帝国は、統治と影響力の範囲であるユ

ーラシア東西の地と外延の海洋をも視野に入れた、経済重視の政策が進めら

れていた。当時は、ムスリムとウイグルという2つの国際商業組織が存在し

ていた。その後、その商業組織はオルトクと呼ばれる企業体へと発展し、交

易を帝国の外延部分も包含する世界各地に広げることに成功している。モン

ゴル帝国は、ボーダレスな環境下を自ら築いていたと言える。

現代のモンゴルには世界に散らばる同族がいることから、彼らと連携をし

た交易網を構築するなど、国際的なネットワークを都市機能に反映させるこ

とが重要である。当時の帝国は、人種的な問題を抱えている現代とは異なり、

民族、人種、言語、宗教などを超越した国家を築いていた。その統治の在り

方を理解し参画する者にモンゴル人の名称を与えた。人類の目指す調和が、

当時のモンゴルには存在していたのだ。

人種のサラダボールと言われるアメリカでは、有色人種はセカンドの地位

になるホワイト独裁の支配とは異なり、特定の理念やイデオロギーを押しつ

けず、人間社会として理想の共生社会が構築されていた。新時代の共生都市

を全ての都市に盛り組むことが出来れば、現代史上で初の試みになる。その

知恵を、モンゴル史は導いてくれるかもしれない。

おわりに

首都ウランバートルは、社会主義時代には集団移住の目的地として特別な

場所ではなかった。いつから、何故に、移住を目的とした都市に変貌したの

か。その検証と議論が不足している。ウランバートルの都市計画は、自らの

故郷(locality)でもある地方問題と合わせて考えるべき課題だ。加えて、モン

ゴルが形成された史実と合わせて考えるべき問題でもある。

歴代政権が策定してきたウランバートルの基本計画は、改訂の度にゲル集

落の存在を容認するかの如く塗り替えられてきた。それは、ゲル集落の改善

がウランバートルにとって重要事案であると同時に、選挙の大票田を意味し

Page 16: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

16

ている。各国や国際機関がこぞってゲル地区の改善を支援しているが、その

先には定住が前提として掲げられている。

当然、政府やモンゴル国民にとっても、ゲル地区がスラム化することは好

ましいことではない。だが、解決の糸口を市場メカニズムのみに頼り、経済

発展による所得向上によって根本が解決するのではとの甘さがある。そこに

は、中毒の如く蔓延している鉱物資源への誘惑が影響している。このように、

近現代(今)を軸に考えることも大切ではあるが、モンゴルの形成は世界史

上のなかで最も古く、誰もが知る事実を有している。時に、その記憶を辿る

ことで、思いもよらない答えを導き出してくれるかもしれない。

迷走を続けるモンゴルにとって、未開発の鉱物資源がもたらす誘惑は、何

もかもをひっくり返す恐れすらある。それは、政治や経済・産業、社会福祉

のバランス、自然環境と伝統性の調和というように、モンゴルらしさの原則

に反しているからだ。ウランバートルという都市空間と、一時的に形成され

たゲル集落が、後、何年存続していくのか、その不安は増すばかりである。

July 17, 2017

以上

Page 17: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ

Ч.Сумаахүү

Монголчууд бүхэлдээ нүүдлийн соёл иргэншлийг хөгжүүлж

ирсэн боловч эрт дээр цагаас эхлэн тэдгээрийн дотроос тухайн

үйлдвэрлэлийг дагнан эрхэлж бусдын хэрэгцээнд үйлчилдэг дархан,

мужаан зэрэг гар урчууд XII зууны үед нэгэнт бий болсон байлаа. X

зууны сүүлчээс Туул, Хэрлэн голын сав газарт Кидан улсын хааны

зарлигаар цэргийн хот суурин бариулж, гар үйлдвэр хийлгэж, тариа

тариулж байсан байжээ1. Тэдгээр хот суурин нь нүүдэлчдийн дунд

далайн бяцхан арал, хойг мэт байсан боловч, тэр тухайн нийгэм-эдийн

засгийн шаардлагаар байгуулагдаж, оршин тогтнож байжээ.2

Ялангуяа хаад ноёд, шашны зүтгэлтнүүд орд харш, сүм хийд

байгуулан тэндээ амьдарч байсан нь түүхэн эх сурвалжууд, археологийн

шинжилгээний үр дүнгээр батлагдсан юм. Энэ талаар К.Я.Бичурин,

В.В.Бартольд, Владимирцов В.Я., Л.П.Гумилев, С.В.Киселев,

А.М.Позднеев, Н.Сэроджав, Д.Майдар, Х.Пэрлээ, Л.Дүгэрсүрэн нарын

олон эрдэмтэн бүтээл туурвисан байдаг. Эрдэмтэн судлаач

Д.Майдарын “Монголын архитектур ба хот байгуулалт” томоохон

хэмжээний бүтээлд монголын хот суурины хөгжлийн талаар хийгдсэн

судалгааны ажлуудын талаар өргөн хүрээтэйгээр авч үзэж, монголын

736 сүм хийд, БНМАУ-ын нутаг дэвсгэрт байсан эртний 243 хот (нэрт

хот судлаач Х.Пэрлээтэй хамтран зохиосон), суурингийн тоймчилсон

жагсаалт, энэ сэдэвтэй холбогдуулан ашигласан монгол, англи, орос,

япон, төвд герман хэлээр хэвлэгдсэн 300 шахам номын жагсаалтыг тус

тус хавсаргасан нь монголын хот судлалын түүхийн судалгаанд үнэтэй

хувь нэмэр болсоор байна.

1 Х.Пэрлээ. “Кидан нар”. 83-93 дахь тал.

2 С.В. Киселев. “Археологическая поездка в Монголию”, “Краткие сообщения Ин-та

материальной культуры”. XXI, 1947, стр. 37-38; Х.Пэрлээ. Монгол Ард Улсын эрт дундад үеийн

хот суурины товчоон. УБ, 5-6 дахь тал.

Page 18: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

18

Тус бүтээлд Монгол улсын нутаг дэвсгэрт байсан Хүннүгийн

үеийн 9, Түрэг, Уйгарын үеийн 5, Кяданы үеийн 13, XIII-XIV зууны

үеийн 23 хот, сууринг нэрээр нь жагсаан тус бүрийн байршлыг талаар

тодорхой тайлбарлан бичсэн байна. Тухайлбал, Хүннүгийн үеийн II

Барс хот Дорнод аймаг, Хэрлэнгийн зүүн эрэгт I Барс хотын балгасаас 7

км-ын зайд; Баянбулагийн туурь Өмнөговь аймаг, Баянбулаг голын зүүн

эрэгт Хур уулын урд талд; Гуа дов Төв аймаг, Хэрлэн голын зүүн эрэгт

Цагаан арлын орчим; Цэнхэрийн голын хэрэм Хэнтий аймаг Цэнхэрийн

голын зүүн эрэгт; Түрэгийн үеийн Билэг хааны шарил дээрх сүм

(Хөшөө цайдам) Архангай аймаг Цайдам нуурын орчимд; Киданий

үеийн I Барс хот Дорнод аймаг, Хэрлэн голын зүүн эрэгт Улаанбаатар,

Чойбалсангийн замын урд талд; Чин толгойн балгас (Хатан хот буюу

Чжэн Чжэу) Булган аймаг Борогчингийн нуурын баруун хойт талд;

Цагаан балгас Төв аймаг Туул голын баруун эрэгт Талын улаан

толгойгоос зүүн тийш гэх мэтээр бичжээ.

1990 оноос Монголын археологийн судалгаа улам идэвхижин

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Гуа Дов суурин

Модун Шаньюгийн зуны ордон болохыг тогтоожээ. Хүннүгийн үеийн

хотуудын зэрэгцээгээр XIII зууны үед Орхон голын савд байрлаж

байсан Шаазан хот, Дойтын балгасыг шинжлэн судалсан байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт малтлага хийн Чингай

балгасны туурийг олжээ. Тэр ч байтугай Хэнтийн нурууны хөвч тайгад

Өндөр гэгээн Занабазарын Сарьдагийн хийд буюу Цагаан хот

суурингийн талаар бид мэдэх болсон. Эдгээр Судалгаа, шинжилгээний

үр дүнд Монгол орны нутагт эртний 500 гаруй, сүм хийдийн туурийг

оруулбал 1000 гаруй хот суурин илрээд байгааг тогтоожээ3

.

(www.news.mn 2018.08.24)

Эдгээрээс бид Монголын эзэнт гүрний үеийн хот

барилгажилтын талаар арай тодорхой авч үзэх зорилго тавилаа.

Монгол Улсын анхны нийслэл бол болох Хархорум хотыг

Чингис хаан 1220 онд Орхон голын зүүн эргийн тэгш хөндийд, эх

нутгийнхаа төв хэсэгт үүсгэн байгуулжээ. Тус хот их хаан болон түүний

3 www.news.mn 2018.08.24

Page 19: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

19

залгамжлагч Өгөдэй, Мөнх хааны үед тухайн үеийн дэлхийн хотуудын

хөгжлийн жишгээр өргөжин улсынхаа засаг захиргаа, батлан хамгаалах,

соёл, гадаад харилцаа, худалдааны төв хот болон хувирсан байна. Их

Монгол улсын цэрэг улс төрийн бодлогын хүрээ дэлхийг донсолгох

хэмжээнд хүрч хүч нөлөө нь нэмэгдэх хэрээр түүнийг танин мэдэх,

харилцаа холбоо тогтоох төлөөлөгчид зочид нийслэл хотыг зорин

саатаж, энэ тухайгаа эзэн хааддаа илтгэн байсан нь үүний тодорхой

жишээ болон өнөө цагт Монгол Улс болон түүний анхны нийслэлийн

түүхийн судалгааны маргашгүй эх үүсвэр болсоор байгаа билээ.

Хархорум хот нь аливаа улсын хөгжлийг дэлхий дахинд илтгэн

харуулах нийслэл гэдэг эрхэм чиг үүргийг хүлээн байсан учир их хаад

тус хотын хөгжилд ихээхэн анхаарч тухайн үед алдаршсан болон

эзэлсэн орнуудын уран дархан, барилга, архитектурын аль чадварлаг

мэргэжилтнүүдийг сонгон ирүүлж, өөрийн орны урчуудыг дагалдуулан

сургах замаар хотыг бүтээн байгуулжээ. Угийн авъяаслаг, ажигч

хичээнгүй тухайн үеийн хаад, цэргийн жанжнууд олон орноор цэрэг

дайны үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн үеийн удирдлага, бүтээн

байгуулалтын арга барил, түүнийг бүтээгчдийг судлан суралцаж байсан

нь ил тод харагддаг.

Монголын тулгар төрийн нийслэл Хархорум хотод Өгөдэй хаан

1235 онд асар том орд харш бариулсан байна.

Ромын хамба-Пап ламын онц эрхт төлөөлөгч Плано Карпини

1246 онд монгол газар ирсэн тухайгаа бичсэн “Монголчуудын түүх”

хэмээх аян замын тэмдэглэлдээ ”Алтан орд”-ын тухай “.... тэр гэрийг

алтан хадаасаар заадаслаж хадсан алтадмал багана дээр барьсан байх

бөгөөд дотуур дээвэр хөшиг нь цул хоргой, гадуур нь өөр бөсөөр

хулджээ” гэж бичжээ4.

Францын ван IX Людовик 1253 онд Гильом де Рубрук гэдэг

ламаар ахлуулсан бас нэг тусгай элчийг томилон илгээсэн нь мөн оны

эцсээр Монголд хөл тавьж, улмаар 1254 оны дөрөвдүгээр сард

Монголын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн иржээ. Тэрээр

аялалынхаа тухай тайланг бичиж IX Людовик ванд өргөн барьсан байна.

4 Плано Карпини. Монголчуудын түүх. УБ., 1988, 71 дэх тал.

Page 20: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

20

“Дорнод этгээдэд зорчсон минь” хэмээх энэхүү алдарт зохиолыг

философич бидний эрхэм багш Ү.Нямдорж орчуулан 1988 онд

хэвлүүлсэн юм. Г.Рубрук “Манайд хийдийг хэрхэн хүрээлдгийн нэгэн

адил тоосгон хэрмээр хүрээлсэн Мангу (Мөнх) ханы том өргөө

Хархорум хотын хэрмийн тус оршино. Тэнд нэгэн том ордон байдаг.

Хан жилд хоёр удаа тэнд найрлана. ... Тэнд бас ханы хүнс тэжээл,

эрдэнэсийг хураадаг саравч адил урт олон байшин бий. ... Сүмийн

барилгыг санагдуулахуйц энэ ордон төв дундаа том асартай бөгөөд

түүний хоёр жигүүр нь хоёр эгнээ баганатай ажээ. Ордон өмнө зүг

хандсан гурван хаалгатай. Парисын уран дархан Вильгельм ордны

үүдэнд том гоёмсог мөнгөн мод урлан бүтээж, түүний дөрвөн

хоолойгоор дөрвөн төрлийн тансаг ундаагаар бүх хүрэлцэн ирэгчдэд

ялгаваргүйгээр үйлчилдэг тухай дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн

байдаг5

Хархорумыг ухаж шинжлэхэд Өгөдэй хааны орд харшийн

хучилт, дээврийн тулгуур баганы 1.5 м өргөн боржин чулуун суурь,

луу, арслангийн дүрс бүхий вааран дээврийн хагархай олдсоноос гадна

хотын эргэн тойрны чулуун яст мэлхий одоо хүртэл үлдсэн нь эртний

түүхт хотын сүр хүчний бэлэг тэмдэг төдийгүй, тухайн үеийн барилгын

хөгжлийг илтгэн харуулах ажээ. “Хархорумд бидний судалсан Өгөдэй

хааны орд харш түүх-архитектурын хувьд маш сонирхолтой байв.

Хэдийгээр суурь тавцан вааран дээврийн бага жижиг хэлтэрхий нь

хүртэл барьж байгуулсан арга барил, янз засал, гоёл чимэглэлийн хувьд

хятадын (Нанхиадын) архитектурын уламжлалт шинж чанар олныг

хадгалсан атал уул барилга нь 1235 онд хятадаас хойш зүгт үүсэн гарсан

урлагийн цоо шинэ зүйлийн нэг байлаа6.

Их Монгол улсад хот суурин газар олноор бий болж хөгжсөн

явдал улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нааштай нөлөө үзүүлэв.

Хархорум хот бол тухайн эрин үедээ дорно дахинд хамгийн их

хөл хөгжөөнтэй, олон улсын харилцааны зангилаа хот байжээ. Хотыг

барихад газар газрын уран барилгачид оролцсон бөгөөд Лю Мин гэдэг

5 Г.Рубрук. Дорно этгээдэд зорчсон минь. УБ, 1988. 184-185 дахь тал

6 С.В.Киселев. “Древнемонгольские города” изд “Наука”. М., 1956. стр. 164.

Page 21: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

21

хятад уран барилгач ерөнхийлөн удирдан бариулжээ. Монгол талаас

Отчигин ноён их үүрэгтэй оролцжээ. Хотын дотор үзэсгэлэнтэй гоёмсог

орд харш, сүм хийд, барилга байшин олон байсны хамгийн том нь

Өгөдэй хааны Түмэн Амгалан орд юм. Хархорумын ойролцоо зарим нь

нэг өдрийн газарт Өгөдэй хааны бариулсан хэд хэдэн явуул орд байсны

хоёр нь багахан гоёмсог хот байжээ. Үүний нэг нь Хархорумын

өмнөдөд, нэг өдөрчийн зайд байх гэрт цагаан ордтой Суурин хот

байжээ. Суурин хотыг 1237 онд персийн урчуудаар бариулсан байна.

Нөгөө нэг нь Хөшөө нуурын дэргэд 1238 онд байгуулсан Тосох хот юм.

Энэ нь бас жижгэвтэр мөртлөө их гоёмсог хот байсан агаад тэнд 1000

хүний суудалтай сувдан хана, алтан дээвэртэй “Угтах орд” байсан гэдэг.

Өгөдэй хаан Хархорумын умардад холгүй орших Шар ордондоо зусч,

намарт Хөх нуурын (Хөх ус) дэргэд намарждаг байлаа7. гэж сурвалжид

тэмдэглэжээ. Эдгээрийг оролцуулан Өгөдэй хаан 6 үзэсгэлэнт ордтой

байжээ.

Өгөдэй хааны үед гар урлал, үйлдвэрийг ихэд хөхиүлэн

дэмждэг байв. Зэр зэвсэг, хөө хуяг, морин дээрээс цавчин харвахад

тохирсон тахир сэлэм, нум сум хийх зэрэг цэргийн голдуу үйлдвэрийг

эрхэмлэхийн сацуу гурав, дөрөв буюу түүнээс илүү олон үхэр хөллөх

гэр тэрэг, энгийн тэрэг гэх мэтийн малчдын гэр ахуйн хэрэгцээт үйлдвэр

байгуулан ажиллуулахад ихээхэн анхаарч байжээ. Хархорум хотод

ширэм хайлуулж төмөр боловсруулах зуух (үйлдвэр) байсан байна.

Хааны өргөө ордыг тээхэд зориулан асар том гэр тэрэг хийдэг байсан

бөгөөд тийм гэр тэргийг “орд гэр тэрэг” гэж нэрлэдэг байжээ. Энэ тухай

Г.Рубрикийн бичсэн нь: Тийм маягаар барьсан гэр сууц нь заримдаа

өргөөшөө гучин фут (30.5 м) хүрэх том хэмжээтэй байдаг байв. Би

нэг удаа нэгэн тийм гэр тэрэгний дугуйн хоорондох зайг хэмжиж үзсэнд

20 фут хүрч байсан ба тэргэн дээр байгаа гэр нь хоёр дугуйнаас хааш

хааш таваас доошгүй фут илүү гарч байв. Нэг гэр тэргэнд хөллөсөн

үхрийг тоолж үзэхэд 22 байсныг тэрэгнийхээ өргөний хэмжээгээр тус

бүр 11 үхэртэй, хоёр эгнээ болгон хөллөсөн байлаа. Тэрэгний тэнхлэг нь

хөлөг онгоцны шургийн дайтай өргөн8... гэжээ. Монголын гэр тэрэг

7 Монгол Улсын түүх. Дэд боть. 156-157 дахь тал.

8 Г.Рубрук. Дорно этгээдэд зорчсон минь. УБ. 1988. 105 дахь тал.

Page 22: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

22

нүүж явахыг урдаас нь харахад нэгэн том хот өмнөөс ирж яваа мэт

байдагсан9.

Өгөдэй хаан харь нутгаас авчирсан олон арван мянган уран

дархчуудаар гар үйлдвэрийн газар байгуулан гар эдлэл, гоёл

чимэглэлийн зүйлс, ангийн хэрэгсэл болон дарь, буу зэрэг зэр зэвсэг

хийлгэн, заримыг барилгад ажиллуулдаг байжээ. Монголчууд ч гэсэн

мод, шавар, яс, арьс, шир, хүрэл, төмөр болон алт, мөнгө, эрдэнийн

чулуугаар янз бүрийн эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл болон зэр

зэвсэг чадамгай үйдвэрлэдэг байсан нь аль 2000 гаруй жилийн

тэртээгээс улбаатай юм. Өгөдэй хаан Монгол оронд маш олон гар

үйлдвэр нэмэн байгуулж, түүнд дотоод гадаадын 200000 шахам уран

дархан, барилгачныг ажиллуулж байсан10

гэдэг.

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын талаар Плано

Карпини, Вильгельм де Рубрук, Рашид-ад Дин нарын бичсэн их

хэмжээний барилга байгуулалтын тухай мэдээг археологийн олдвор

баталж байгаа билээ. Хархорумд төмөрлөгийн үйлдвэрлэл нилээд

хөгжиж байсныг Москвагийн Болдын институтын судалгаа баталсан

байдаг. Түүнчлэн тоосго, чулуу, ваарын үйлдвэр хөгжиж байсан нь

нотлогддог. С.В.Киселев “Хархорум хотын барилгуудын хамгийн

гоёмсог нь дээврийн ваар юм. XIII зууны үеийн монголын бусад

(Хархираа, Ден терег) хотоос олдсон дээврийн ваар нь нэгэн адил

гоёмсог байжээ”11

гэж бичжээ. Мөнх хаан Монголын нийслэлд

Европын тансаг төрх оруулахаар Гуилаян Бушиерийг (Парисын инжаан)

50 туслах дархны хамт сонгон авчээ. Тэд Их хааны ордонд бараалхсан

хол, ойрын зочид бахадмаар сүрлэг бөгөөд онцгой байдлаар урласан

байна12

.

Монголчууд цэрэг зэвсгийн хүчээр өвөрмөц ондоо соёлтой улс

орнуудыг эзлэн дагуулж, тэдгээрийн дархлан бүтээх ур чадвартнуудыг

нэгтгэн цуглуулж, авьяас чадлыг нь үеэс үед ашиглаж иржээ. Тэд

9Монголын их хаад-2. УБ, 2007. 52 дахь тал.

10 Монголын их хаад-2.УБ., 2007. 53 дахь тал.

11 С.В.Киселев. Город монгольского Исункэ на р. Хархираа в Забайкалье СА.1961,№4, стр.

118-119. 12

Жак Уэтерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан. УБ., 2009. 158 дахь тал

Page 23: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

23

Парисын төмрийн дархныг монголын хуурай тал нутагт авчирч усан

оргилуур хийлгэж, Английн сурвалжит язгууртныг их цэрэгтээ

хэлмэрчээр ажиллуулж, хурууны хээг ашигладаг хятадын аргыг персид

нэвтрүүлж байлаа. Тэд хятадад христосын, персид буддын сүм дуган,

цац суврагууд, орост Лалын коран судлах сургуулиудыг барьж

байгуулах ажлыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг байлаа. Монголчууд

дэлхийн талыг булаан эзэлсэн ч иргэншлийн хувьд хэнтэй ч

зүйрлэмгүйгээр соёлыг түгээж дамжуулдаг байлаа13

.

Хувилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хан-балыг

(одоогийн Бээжинд байсан) хотод шилжүүлснээс эхлэн тус хотын

нөлөө сулрахад хүрсэн байна. Хархорин хотын цуутай дархан хүмүүс

хятад газар шилжин очжээ. Энэ нь үндсэн монгол орны гар үйлдвэрийн

хөгжилд саад болсон байна. Гэсэн ч цэргийн зэр зэвсэг дэлдэх, нум

сум, илд бамбай, гэрийн мод, тэрэг хийх, нэхэх хатгах, ваар сав, төмөр

модон эдлэл хийх, онцын амттай монгол архи нэрэх зэрэг зарим чухал

үйлдвэрлэл монгол газар, монгол хүний гараар хийгдэж байжээ.

Монголын дараагийн зарим хаад нийслэлээ сэргээхээр нэн тэргүүнд

таван давхар сүмийг сэргээн оройг нь алтаар шаруулан, 1342 онд тус

хотыг сэргээн барих ажлыг хийж байсан байдаг.

Гэхдээ Юань гүрний үед ч Монгол гүрний тусгаар тогтнолын

гал голомт болсон Хархорум төвтэй монголд нийт монгол угсааны улс

төрийн төв байсаар байжээ. Аливаа хаан хөвүүн ширээ залгахын өмнө

заавал ёс мэт Хархорумд сууж, хаан төрийн ёсонд биеэ боловсруулж

монгол орныхоо хэргийг зохицуулан барьдаг байжээ14

.

Юань гүрний үед монголын хаад гар үйлдвэрийн ялангуяа, улсын

буюу албаны гар үйлдвэрийг үлэмж эрхэмд үзэж хөгжүүлсээр байжээ.

Тархай бутархай гар үйлдвэр нь бөөгнөрч, нэгдсэн том үйлдвэрийн

чанартай болжээ. Хархорум, Чингай, Шанду зэрэг гар урлал өндөр

хөгжсөн хот суурин байжээ. Гар урчуудаар голлосон хятад цэргийг

зохион байгуулалттайгаар Хархорум, Чингай зэрэг газарт авч ирээд орд

харш шинээр бариулах, эд бөс нэхүүлэх ажил хийлгэж байсан хэмээн

13

Мөн тэнд. 21-22 дахь тал 14

Монгол Улсын түүх. Дэд боть. УБ., 2003.226 дахь тал.

Page 24: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

24

Юань улсын сударт тэмдэглэсэн байдаг. Юань гүрний үед шунх, мөнгөн

ус, эрдэнийн чулуу ашиглаж байсан мэдээ байдаг. Шанду хотод гар

үйлдвэр бузгай хөгжсөн байжээ. Тэнд алт, мөнгөн эдлэл хийдэг дархны

газар, бас сүм суваргын гоёл чимэг урладаг мэргэжлийн урчууд байжээ.

1297 онд Хархорум хотод өргөтгөл хийж, Чингис хааны анхны сууж

байсан монгол гэрийг 1331 онд, Мөнх хааны байгуулсан ордыг 1351 онд

засч, 1346 онд Хархорумын гол гол орд харшийг сэлбэсэн байна.

Тогоонтөмөр хааны үед Хархорум хотод буддын сүм нэмж барьжээ гэж

түүхэнд тэмдэглэжээ15

.

Хархорум хот хожим устан үгүй болсон нь Хувилай хаан болон

дүү Аригбух нарын хаан ширээний төлөө тэмцэл, хятадууд монгол руу

довтолсон зэрэг тэмцэл, тус хотын чиг үүрэг алдагдсанаас шалтгаалжээ.

Хархорум анхнаасаа том хот байгаагүй. Францын ван IX

Людовикийн томилолтоор франц лам Г.Рубрук 1254 онд монголын

нийслэлд ирсэн тухай тэмдэглэлдээ “Хааны ордныг эс оруулбаас

Хархорум хот хутагт Дионисийн дагуул тосгоноос ч дор, хутагт

Дионисийн сүм дээрх ордноос арав дахин том гэдэг нь эрхэм дээдэс

танд тодорхой болох болтугай”16

. Тэмүжин Хэрлэн мөрөн,

Цэнхэрийн голын бэлчирт ойр шинэхэн отгоо босгосон нь тэр үед

жижиг отго байсан ч аажимдаа аварга хэмээх нэртэй нийслэл болов.

1197 оноос Тэмүжинг нас нөгчих хүртэл түүний ажил хэргээ эрхлэн

явуулдаг төв нь Аварга байлаа17

.Монгол Улс, БНХАУ-ын хилийн орчим

Эзний голын эрэг дээр Хар хотын балгас байдаг. Энэ балгасыг

судлахаар 1908, 1914 онуудад Оросын эрдэмтэн П.К.Козлов, Английн

эрдэмтэн А.Стейн нараар удирдуулсан тусдаа хоёр баг, мөн 1923 онд

Америкийн экспедиц тус тус ажилласан бол 1926 онд П.К.Козлов гурав

дахь удаагаа тус хотын туурийг шинжлэн судалжээ. Тэрээр хотын нэг

суврагаас номын баялаг цуглуулга, баримал зурмал бурхан, буддын

дуганы чимэглэл зэргийг олжээ.

15

Мөн тэнд 247-249 дэх тал. 16

Г.Рубрук. Дорно этгээдэд зорчсон минь.УБ.1998, 193 дахь тал. 17

Жек Уэтерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан. УБ., 2009. 67-68 дахь тал.

Page 25: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

25

Хар хот нь Хятад, дундад Ази, Монголыг холбосон замын

уулзвар дээр байрласнаараа хөл хөдөлгөөнтэй хот байлаа. Юань улсын

сударт бичсэнээр энэ хотод байнга оршин суудаг 1550 өрх байсны дотор

Тангуд, хятад, монголчууд амьдарч байжээ. Хар хотын хэрэм нь

380х450 м хэмжээтэй, хэрмэн хана нь гурван давхар модон бэхэлгээтэй,

8 м өндөр, 12 м өргөн суурьтай бөгөөд дээшлэх тутам нарийсаж 4 м

өргөн оройтой байжээ. Энэ хот нь XIII зууны хоёр дугаар хагаст

монголын засаг захиргааны төв болсон бөгөөд цэрэг хуарагнан

байрлажээ.

Юань гүрний үед монголын хаадын зуслан болж байсан Шанду

хотод монголын үндэсний өвөрмөц маягийн орд харш, худалдааны том

зах зээл, олон төрлийн гар үйлдвэрүүд, буддын шашны сүм дуган

байжээ.

Чингис хаан мусульман шашинтан Махмуд Ялавач болон

түүний хүү Масудаас хотуудын ач холбогдол болон үнэт зүйлсийн

талаар асуусан. Эцэг, хүү Ялавач болон Елюй Чуцай нар түүнд хотын

соёлын үнэ цэн юунд байдгийг тайлбарлахыг оролдсон гэлтэй. Чингис

хаан тэдний зөвлөгөөний дагуу зөвхөн нүүдлийн амьдрал төдийгүй

дэлхийн монгол эзэнт улсын түүхийн шинэ эрин үеийг харгалзсан

засгийн газар байгуулав. Засаглалын дээд хүрээнд улсынхаа нутаг

дэвсгэрийг байнга өргөтгөснөөр монголчууд хүнд хариуцлага

гүйцэтгэхийг ойлгох боллоо. Монголын их гүрэнд засгийн газрын

хоёр байгууллага байгуулсан нь Тататунга, Чинкай тэргүүтэй Уйгарын

захиргаа, Елюй Чуцай тэргүүтэй Хятадын захиргаа юм18

.

Эсрэг тэсрэг нүүдлийн болон хотын хоёр соёлыг эвлэрүүлэх

оролдлого нь түүний тогтолцооны сул хэсэг, улмаар хожим Монголын

эзэнт гүрний задралын нэг гол шалтгаан болсон юм.19

Чингис хааны зөвлөх Тататунга, Елюй Чуцай болон эцэг, хүү

Ялавач нар хөгжингүй хотожсон болон газар тариалангийн соёлтой

орнуудаас нүүдэлчдээс ч илүү орлого олж болохыг хаанд итгүүлж

18

Лео де Хартог. Чингисхан Завоеватель мира.изд.Астрель, М., 2007.176 дахь тал. 19

Мөн тэнд 190 дэх тал.

Page 26: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

26

чадсан нь лавтай гэж Гроуссет (Grousset)-ийн бичсэнийг эшилсэн

байна.20

Янз бүрийн үндэстэн бүхий хүн амтай, төрөл бүрийн ажил

мэргэжлийн төлөөлөгчид бүхий асар том эзэнт гүрнийг удирдахад

хөгжингүй орнуудын мэдлэг, туршлагад Чингис хаан тулгуурласан.

Монголчууд ноёрхож байсан боловч харин жинхэнэ эрх баригч анги

байгаагүй. Засаг захиргааны ажлын ихэнхийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээс

ажилд авсан гадаадынхан гүйцэтгэж байжээ.21

Тэдгээр нь гол төлөв

уйгар, кидан, хятад, персүүд байжээ.

Чингис хаан Чан Чунтай уулзаж ярилцсан гол зорилго бол

түүний эрхэнд орсон олон овог ястны суурин ард түмнийг хэрхэн

эрхэндээ авч баримтлан захирч байх талаар түүний саналыг сонсох

гэсэн хэрэг байжээ.22

Монголын ард түмэн эртний соёлт ард түмэнтэй ойртож, тэдний

соёл ба аж ахуйн амжилтаас уламжлал авсан юм. Чухамхүү энэ үед

Монгол оронд газар тариалан, хот байгуулалт, гар үйлдвэр, худалдаа

арилжаа нэг үе хөгжиж эхэлснийг үгүйсгэж болохгүй юм. Монгол

гүрний нийслэл Хархорум дорно өрнийг холбосон газар болжээ.

Монголын эзэнт гүрний үед хот газрыг удирдахад Чингис хаан

болон түүний залгамжлагчид суурин соёл иргэншилтэй орны

мэргэжилтнүүд болон монголчуудын мэдлэг чадварыг ашиглаж байсныг

Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг нь сонирхол татдаг.

Ер нь тэр үеийн монголын төрийн зүтгэлтнүүд эзлэн түрэмгийлэх дайн

хийхийн зэрэгцээгээр дэлхийн олон оронтой харилцаа холбоо тогтоон

нүд тайлсан, хот суурин газрын онцлогийг мэдэрч ажиллаж байсан

жишээнүүд түүхэнд байдаг.

Бас Сартаул хотыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот,

хотод дарга тавихад Өгрнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач,

Масхуд гэдэг нэртэй эцэг хөвүүн хоёр ирж, хот газрын ёс заншлын

20

Мөн тэнд 194 дэх тал. 21

von Erdmann, 1862, p.563; Grousset, 1939, p. 146 22

Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991, 196 дахь тал.

Page 27: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

27

тухай Чингис хаантай ярилцав. Тэд хот газрын заншил ёсыг сайн мэдэх

тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар,

Семисгяб, Өргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргүүтэй

хотуудыг захируулаад эцэг Хоромши Ялавачмйг авчирч, Хятадын

Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин

газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга

нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов (МНТ.263).

Өгөдэй хаан Хятад улсын Алтан хааныг эзлэхээр Цагаадай ахтайгаа

зөвлөхөд тэрээр “Юу алзах вэ? Ауруг ордоо сайн хүнд тушаагаад

морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе” гэжээ. Их ордоо Олдхар

хорчид тушаав (МНТ.271). ... Алтан хааныг мөхөөж... Нанжин, Жунду

ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж түвшин мэндээр буцаж

Хархорум хотод ирж буув (МНТ.273). ...Асу, Сасу, Боларман, Хэрмэн,

Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга нарыг тавиад буцав

(МНТ.274). Өгөдэй хаан эцгийнхээ их сууринд сууснаас хойш үйлдсэн

ажлаа дүгнэж ”Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин улсын хотуудад

мэдээлэл захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар

тавиулж амар түвшин болгов” (МНТ.281) гэжээ.

Хаадын орд харш байгуулсан нь түүний шадар албадууд, ноёд

дээдсүүд, тэдгээрийн үйлчилгээний иргэд болон засаг захиргааны

ажилтан, цэргийн анги нэгтгэл, соёл, үйлчилгээ, шашны байгууллага

зэрэг хот бүрдүүлэх болон үйлчлэх чанартай хүчин зүйлүүдийн

нөлөөгөөр хот суурин газрууд үүсдэг нийтлэг жишгийг харуулж байна.

Монгол орны нутаг дэвсгэрт жишээлбэл: Хэрлэн голын эрэг дээр

“Зүүн орд”, Mонголын Алтайд “Баруун орд” гэх зэргээр олон тооны орд

харш байлаа. Хамгийн гол ордууд нь Чингис хааны дөрвөн хатны ордон

байжээ. Плано Карпини Мөнх хааны эхийн ордонд бараалхаж байсан

тухайгаа бичсэн байдаг бол тэрхүү ордыг судлаач О.Намнандорж Идэр

голын эрэг дээрээс илрүүлжээ.

Д.Майдарын бичсэнээр XIII зууны эхэн хагас-Монголын эзэнт

улсын үед ерөнхий уран барилгач гэдэг тусгай албан тушаал байсан.

Чан-Чуны тэмдэглэлд Чингисийн хоёрдугаар хүү Цагаадайн ерөнхий

уран барилгач Чан-гүний тухай дурдсан байна. Бас өөр нэгэн бичигт

Отчигин ноёны барилга барих дуртайгаараа монголчуудын дундаас

Page 28: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

28

ялгарч очсон газар бүхэндээ орд харш барьж, цэцэрлэг байгуулдаг

байсан тухай тэмдэглэсэн байдаг тухай эх сурвалжийг нь эшлэн

өгүүлсэн байдаг.23

“Алтан ордны улсын хаан Бат, түүний үр сад өөрийн улсад хот

сууриныг хөгжүүлэх, худалдааг дэлгэрүүлэх, гар үйлдвэрийг

өргөжүүлэх талаар онцгой анхаарч байсныг тэр үеийн эрдэмтэн түүхчид

тэмдэглэв”.24

Юань улсын үед ялангуяа Хубилай хааны үед Хятад орон

дэлхийн хамгийн том улсын нэг болсон байсан тухай алдарт жуулчин

Марко Пологийн замын тэмдэглэлд тодорхой дурдсан байдаг. “Юань

улсын тогтнож байсан бүх хугацаанд Хубилай тэргүүтэй монголын хаад

монгол орноо тулгуур төр анх мандсан өлгий нутаг хэмээн асар их

хүндэтгэн “тайзу” Чингис хааны 4 их ордын цэрэг морин орших газар

гэж онцлон дээдэлж байжээ. Юань улсын хаад, хаан ширээнд суухын

өмнө Mонголын хуучин нийслэл Хархорум жин ван хэмээх цол хэргэм

хүлээж улсыг удирдах, иргэнийг жолоодох, морин цэргийг

боловсруулах эрдэм ухаанд суралцаж хаан болох бүх бэтгэлийг

хангасны дараа сая эзний суурийг залгамжилдаг байсан тухай манай

түүх сударт тэмдэглэсэн байдаг.25

Юань гүрний үеийн Хятадын томоохон хотууд Монголын хаан,

язгууртнуудын засаг захиргаа төвлөн орших газар болсон учир

сурвалжит язгууртан бүхэн өөр өөрийн хотод гар үйлдвэр хөгжүүлж,

худалдаа наймаа хийж ашиг хонжоо олохыг хичээдэг байжээ. Хотын

дотор болон гадна олон тооны үйлдвэр байгуулж, хувийн хэрэглээний

болон цэрэг дайны хэрэгцээт зүйлийг ихээр үйлдвэрлэхийн сацуу

худалдаачдыг дэмжих замаар сувд, торго, алт, мөнгө тэргүүтэй элдэв

үнэт баялгийг олж хуримтлуулах болсон байна. Хубилай хаан

Монголын язгууртан нарын худалдааны асуудалд онцгой анхаарал

тавьж, гадаадын худалдаачидтай шууд хэлхээ холбоо тогтоон хувь

хөрөнгө нийлүүлэн худалдаа хийж ашиг олдог байжээ.

23

Д.Майдар. Монголын архитектур ба хот байгуулалт. УБ., 1972. 43-49 дэх тал. 24

Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991. 268 дахь тал. 25

Мөн тэнд 269-270 дахь тал.

Page 29: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

29

Хархорум хотод цаасан мөнгөөр худалдаа хийж цаасан мөнгө

тушаах банк хүртэл байгуулсан ажээ. Өмнөд Хятадын Ханьчжоу,

Наньжин, Чэнду, умардын Тайюань, Сиань зэрэг олон хотод дотоод

худалдаа өргөжиж, гадаад худалдаатай зэрэгцэн ашиг олж байсан тухай

Марко Поло тэмдэглэж үлдээснийг үзэхэд нийслэл Ханбалигт өдөр

бүр торго дурдан ачсан 1000 гаруй тэрэг орж гардаг байжээ26

.

Хубилай хааны тогтоосон ёс журам бол ширээ залгах хан хөвүүн

заавал Хархорумд сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн

барихаас гадна хаан төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах

давхар үүрэгтэй байжээ. Юань гүрний үед монгол цэргийн гол хүч

заавал Хархорумын орчимд суурьшдаг байв. Хаан ширээ залгамжлахад

Хархорум, Шанду, эсвэл Хаанбалгасан хотын аль нэгэнд очиж ёслол

хийдэг байжээ.27

ДҮГНЭЛТ

Монгол хүмүүс эрт дээр үеэс эхлэн бүхэлдээ нүүдлийн соёл

иргэншлийг хөгжүүлж ирсэн. Гэхдээ энэ хүрээнд суурин соёл

иргэншилд шилжих эхний үе шат явагдаж байжээ. Жалгын нэг

амьдардаг айл өрхүүд хот айлаараа нэгдэн бууж суурьшин мал

хариулах, хашаа хороогоо засах, малын ноосоо хяргаж боловсруулах,

жин тээж хэрэгцээт бараагаа худалдан авах зэрэг ажлаа хамтран хийх

болсон нь үүний эхлэл гэлтэй. Энэ үйл явцтай уялдан нүүдэлчдийн

зарим хэсгийн гэр орон ч хэмжээний хувьд нилээд томорч, гэрийн

тавилга хэрэгслээр баяжин улам тохилог болж ирсэн байна. Мөн

жилийн зарим улиралд ч атугай байнга нутагладаг газраа суурин

барилга барих болсон. Нүүдлийн гэр тэрэг үүсч улам тохилог, том

болж иржээ. Хүннүгийн үеэс энэ эхлэл тавигдсан.

XII-XIII зууны үеэс Монголчууд дайн байлдаан хийх, өртөө

улаа бий болгон бусад орон нутагтай харилцаа холбоо тогтоох зэргээр

дэлхийн суурин соёл иргэншилтэй танилцах болсон байна. Соёл

иргэншлүүдэд ямар нэг хэмжээгээр адил талууд байдаг. Энэ үед Чингис

26

Монголын их хаад-3.УБ., 2011.108 дахь тал. 27

Мөн тэнд. 138 дахь тал.

Page 30: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

30

хаан, түүний залгамжлагчид Ази, Европын орнуудын хот суурин газрын

амьдралтай өргөн хэмжээгээр танилцаж, хан хүү Зүчи, Бат хан зэрэг

хүмүүс Европын, Хувилай хаан нар Азийн орнуудын эзлэгдсэн нутаг

дэвсгэрт удаан хугацаагаар суурьшин амьдарч байв. Энэ бүхэн нь

тухайн орнуудын хот, суурин газрын амьдралаар амьдрах, тэр ч

байтугай хот байгуулах ажлыг санаачилан удирдах хэмжээнд хүргэсэн.

Энэ үйл явц тодорхой дэс дараалалтай явагдсан. Эзэн Чингис засаг

захиргаагаа төвлөрүүлэх, бусад оронтой харилцаа тогтоох, тогтоосон

хууль дэг журмаа сахиулахын тулд Монгол Улсын нийслэлийн үндэс

суурийг тавьсан ч монголын уламжлалт амьдралын хэв маягийг

эрхэмлэн үздэг байжээ.

Харин түүний залгамжлагчид тухайлбал Өгөдэй, Мөнх хаан

гар урлал, хот суурин газрыг хөгжүүлэх, их Монгол Улсын нийслэлийг

Европын болон Азийн барилга байгуулалтын ололт амжилтын

жишээгээр тав тухтай, өнгө үзэмжтэй, зочдын нүд булаасан хот

болгон хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж суурин соёлтой орнуудын

ихэс дээдэстэй ижил хэмжээнд харилцах бодлоготой байжээ. Энэ

бодлогынхоо хүрээнд эзлэн авсан орнуудын шилдэг мэргэжилтнүүдийг

хот байгуулах болон түүнийг удирдахад тухайн үеийн монголын

шалгарсан удирдагчдын хамтаар ажиллуулж байв. Улмаар Хувилай

хаан Монголын эзэнт гүрэн Юань улсыг байгуулан улсын нийслэлийг

шинээр байгуулсан. Иймэрхүү бодлогын хувьслын нөхцөлд монголын

хот байгуулалт нэг үе хөгжин, нэг үед бууран доройтож иржээ.

Монголын хотууд нь олон хүнтэй орны том хотуудтай

харьцуулахад хэмжээний хувьд маш жижиг байсан нь 1-рт, хүн амын

тоо цөөн, нүүдлийн гэр-орон сууцанд амьдардаг, амьжиргааны эх

үүсвэр нь нүүдлийн мал аж ахуй байсантай холбоотой. Гэхдээ Хар хот л

гэхэд худалдааны гол зам дээр байрласан 1550 өрх тэр үед суурин

амьдарч байсан гэхэд 10 мянга орчим суурин хүнтэй байсан нь

гарцаагүй. Д.Майдарын судалснаар тэр үеийн олон хийдэд л гэхэд тус

бүр хэдэн зуун лам нар ажиллаж байсан нь тухайн сүмийн нөлөөний дор

нилээд өрх амьдарч байсан нь тодорхой юм.

Page 31: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

31

Том хотуудын иргэдэд болон эдүгээчлэгчдэд гологдох боловч

тухайн үеийн өрнө, дорнын барилга, архитектурын тэргүүний ололтыг

нэвтрүүлж байсан нь харагддаг.

Хот бүрдүүлэх гол хүчин зүйл нь аж үйлдвэр хөгжин ажилчин

анги үүсэхтэй холбоотой байдаг боловч бусад салбар тухайлбал, зам

тээврийн зангилгаа, шашин сүм хийд, засаг захиргаа, барилга,

худалдааны төвлөрөл багагүй үүрэг гүйцэтгэдэг.

Эдгээрийг дурьдаж байгаа шалтгаан нь Монголын ард түмэн

нүүдлийн мал аж ахуйн зэрэгцээгээр барилга барин хот байгуулж

байжээ. Гэхдээ Монголын эзэнт гүрний үед суурин амьдралтай олон

орны ард иргэдийн хот байгуулалтын хөгжил, соёл, онцлогуудтай

танилцаж, тэдний эхэс дээдсийн амьдралаас жишээ авч, гадаад болон

эзэлж авсан орнуудын мэргэжилтнүүдийг ажиллуулж аль болох шилдэг

загварыг оруулж ирэн, зарим талаар тэдгээрийн хотуудын удирдлагыг

хамтран гүйцэтгэж байсан зэрэг нь бусдаас ялгарах нэг давуу тал болсон

гэлтэй.

Монголд байгуулагдаж байсан хот, суурин газрууд нь суурин

соёл иргэншилтэй орныхтой харьцуулахад өвөрмөц онцлогтой байсан.

Хотын суурьшмал иргэн бүрэн төлөвшөөгүй, ихэнх оршин суугчид нь

мал аж ахуйгаа эрхэлж байсан учир хагас нүүдлийн байдалтай

амьдардаг байжээ. Ийм ч учраас тэр үед хот суурин газрын хүн амын

тоо цөөн, харин ихэс дээдсийн ордон, сүм хийдүүд нь аль ч орныхоос

дутахааргүй үзэсгэлэнтэй, гадаадынхны ч сонирхолыг татахуйц байжээ.

Монголчууд нүүдэлчдийн гэр орон сууцыг амьдралынхаа хэв

маягт орж байгаа өөрчлөлттэй уялдуулан хэмжээ, тавилга, ур хийцийн

хувьд боловсронгуй болгон “орд гэр тэрэг” болтол нь хөгжүүлсэн нь

монголын сүм дуган, барилгын архитектурын эхлэл болсон байдаг.

Монгол гэрийн байгаль орчинтойгоо шүтэлцээтэй амьдрах олон сайн

талыг олон улсад хүлээн зөвшөөрч өнөө үед эрэлт бүхий бүтээгдэхүүн

болоод байна.

Conclusion

Mongolians have been developing the nomadic civilization from

ancient times. But during the same period, the first stages to the settled life

Page 32: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

32

began to be developed. Gradually, the life required herders to join together in

order to do some of the works, such as grazing livestock, building fences

for livestock, shearing and processing their wool and organizing trips to

buy commodities and etc.,.

It was probably first step to move to sedentary civilization.

In connection with it, some parts of nomad’s flat (yurt) enlarged and

became better organized. Some people started to build houses in the settle

down places and lived there at least in some seasons of the year. Nomadic

ox-carts became bigger and majestic.

It is originated ftom Khunnu (Xiongnu) ages.

From XII to XIII centuries Mongolians had got acquainted with world’s

sedentary civilization by making wars and establishing relationships with

countries of the world using relaying horses etc.

Different civilizations have similarities to some extent.

During this period, Chinggis khaan and his successors were widely

acquainted with the life of cities and towns of Asian and European countries.

For many years, Prince Zuchi, Bat khaan and many others lived in Europe

while Khubilai khaan lived in Asian countries which were conquered by

Mongolian Empire.

All in all, it led them to live the same way as city dwellers and build the

cities.

This process continued in accordance with certain sequences. In order to

concentrate his governance, establish relations with other countries and

enforce his laws and regulations, Chinggis Khaan set basis of the capital city

of Great Mongolia. Despite this, he preferred to Mongolian traditional

nomadic lifestyle.

His successors, namely Ugudei khaan and Munkh khaan paid

exclusive attention on developing domestic industry, settled areas and

modernizing the Great Mongolian capital city like Asian and European cities

which were comfortable, colorful and attractive. They also pursued a policy

to enter into relationship with nobilities of the sedentary civilized countries

on an equal level.

Page 33: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

33

Within this policy, they selected the best specialists of captured cities for

building cities and managed them to work under the control of outstanding

Mongolian leaders. Moreover, Khubilai khaan established Mongolian

Empery Yuan and its new capital city. Under such changing policy, city

constructions of Mongolia occasionally run up and down.

Comparing to the cities of the states with large population, Mongolian cities

were smaller. The reason is explained as follows;

Firstly, Mongolian cities had smaller population. Secondly, most of the

people lived in yurt and their source of life was nomadic livestock.

But the number of families of Khar khot which was situated on the trade

road was 1550 at that time. It shows that the city population was nearly ten

thousand. According to the research of D.Maidar, there were hundreds of

monasteries and temples which employed hundreds of monks. That means

thousands of families were behind those temples. Although the people of big

cities and modern people might not like it, Mongolians introduced the best

eastern and western building designs and architectural achievement of their

times.

The main factor for city formation is developing industry and creating

working class. But other factors, particularly transportation and concentration

of administrative, trade, educational and religious organizations also play

considerable roles.

The reason I have mentioned above documents is that I wanted to

demonstrate that Mongolian people built cities besides the nomadic livestock

husbandry.

In the period of Mongolian Empery, Mongolians were acquainted

with development of city buildings, culture, and popular characteristics of

sedentary lifestyle. They also took the lifestyle of supreme authorities of

those countries as an example, used the best designs and employed the

specialists of occupied and some other countries. Mongolians even appointed

those specialists in the city governance. All of these can be considered as our

ancestors’ advantages.

Cities and settlements built in Mongolia were very different from the cities of

sedentary civilized countries. The people had not got accustomed to city

Page 34: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

34

life, majority of them were seminomadic because they engaged in animal

husbandry. Therefore, the city population was rather small at that time.

However, dignity palaces and monasteries were attractive enough to foreign

people.

Mongolian people improved their yurt size and its design and furniture in line

with the changes of their lifestyles. They could develop it to ‘palace ox-cart’

and it was the beginning of the architecture of Mongolian monasteries and

buildings.

Currently, many advantages of Mongolian yurts’ interrelation to the

nature and many others are accepted by foreign countries and Mongol yurt

has become one of the products in demand.

Page 35: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

35

ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Ж.Баяржаргал - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

Хураангуй:

Төв Азийн нүүдэлчин аймгуудын эзэд, хаадын орд харшийг

хүннүгийн үеэс эхлэн барьж байгуулах болжээ. Хүннү нар байшин,

барилга барьж байгуулж байсан түүхтэй бол Эзэнт улсын үед орд харш

тансаг үзэмжит байгууламжийг барьж байгуулж байжээ.

Түлхүүр үг: Орд, архитектур, барилга, Чингис хаан, Алтан орд

Удиртгал

Жолоодогчийн онцгой нэгэн чадвар бол хүмүүсийн сэтгэлийг

эзэмдэж мэдэх явдал юм. Энэ чанар нь Чингис хаанд заяасан нь олон

зүйлсээс харагддаг. Тухайлбал Наймануудтай байлдахдаа Чингис хааныг

ганцаардуулан орхисон Ван ханы ялагдалд Даридай, Отчигон нар

ялагдсан хүнийг тавалж өшөө хорсол илэрхийл гэж уриагүй Ван ханд

туслуулахаар урьсан гэдэг билээ. Үүний цаана өөр давхар бодлууд

байсан юм. Нэг талаас хэзээ нэгэн цагт найманы хантай байлдана гэдгээ

гарцаагүй мэдэж байсан учраас суларсан үед нь хүнд цохилт үзүүлэх

төлөвлөгөөг баримталж байсан нь лавтай. Тиймээс өөрийн итгэлт

цэргүүдээ явуулж Коксүсбрекийн цэргийг бут цохиж алдсан эд

хөрөнгийг нь эргүүлж өгсөн алсын хараатай байсан ажгуу.

Ван ханд алдсан эд зүйлсийг нь эргүүлэн өгөх нь цаанаа уучилж

шийтгэх нь хамгийн хатуу шийтгэл гэдэгт Чингис хааны үзэл

агуулагдаж байсан юм.

Хишигтэн цэргүүдийг дан язгууртан цэргийн ноёдын үр

хүүхдүүдийг сонгон шалгаруулж байсан нь тэднийг өөрийн эсрэг

босгохгүй байх гэсэн сэтгэл зүйн арга байжээ.

1207 онд Найманы Таян ханы хүү Хүчүлүгийн булаан эзэлсэн Хар

Киданы ард түмнийг чөлөөлж, 1211 онд Зүрчидийн Алтан улстай дайтаж,

65000 морьт цэрэгтэйгээр дайсны мөн адил хэмжээний морьт цэрэг,

85000 явган цэргийг хялбархан ялжээ. Зүрчидийн олон иргэн Чингис

хаанд дагаар орж техникийн чадвар цайз бэхлэлт байгуулах арга ухаан

зэргийг Монгол цэргүүдэд зааж өгчээ. 1214 онд Цинь улсын нийслэл

Жүндүг довтолж, эргэн босохын аргагүй болгон цайзыг нурааж, Хатаны

голоос хойшхи Алтан улсын бүх нутгийг эзлэн авчээ.

Page 36: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

36

Афганистанаас Хар тэнгис хүртэлх уудам нутгийг Хорезмийн

эзэнт улс захирч байсан тул Чингис хаан 1217 онд II Султан Мохамед

хаанд гурван элчийг бэлгийн хамт илгээж харилцан арилжаа наймаа хийн

эв найрамдалтай байхыг хүсчээ. Дараагийн удаад 450 худалдаачин бүхий

жингийн цувааг хөдөлгөж цагаан тэмээний ноосон хувцас, хятад торго,

мөнгөн ембүү, , түүхий оюу зэрэг чамин тансаг барааг явуулахдаа урьдын

адил харилцаа холбоо эвтэй байхыг хүсэн захидал илгээжээ. Гэтэл

хоризмын захын боомт Ортал хотын элчийг хороожээ. Дээрх шударга

бус үйл явдлыг түүх судлаач нар бичихдээ нэг жингийн цувааг

устгаснаар бүх л дэлхийн гай авчирсан юм хэмээн бичсэн байдаг. Энэ

үед Чингис хаан Хорезмын Султанд захидал илгээн элчийг хороосон

захирагчийг шийтгэхийг хүссэн захидал илгээхэд Султан эсэргээрээ

Чингис хааныг харанхуй бүдүүлэг, нүүдэлчин хэмээн эгдүүцсэн нь хааны

дургүйцлийг хүргэсэн юм. Элчийг хороосон өшөөг авахаар Чингис хаан

өндөр уулс, өргөн тал, элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газраар 4000

орчим километр замыг туулж, Хорезм Ургенч улсад хүрсэн бөгөөд урьд

өмнө нь тийм ч алс холыг зорьж аян дайн хийсэн жанжин дэлхийн

түүхэнд байгаагүй билээ. Монголчууд Хорезм руу агшин зуур довтолж,

Отрар хотын захирагч Иналчугийг барьж нүд чихэнд нь хайлуулсан

мөнгө цутгаж сохлон дүлийрүүлэн алсан гэдэг. Хорезмын Султан хаан

одоогийн Азербайджаны хилийн зааг дээрх Астра хотын ойролцоох

жижигхэн арлаас завиар зугтаж яваад замдаа халуун хатгаа тусч нас

баржээ. 1223 онд Сүбээдэй жанжин Султаныг хайж Европ тивийг нээсэн

анхны нээлт байв. Хорезмыг дарах гэсэн Чингис хааны үзлийн улмаас

Дэлхийн талыг эзэлсэн түүхтэй.

Чингис хаан Их гүрнээ муж хягааруудад хуваан төлөөний ноёдоо

суулган захирч байв. Төрийн аппаратыг яамдад хуваасан ба тэд нь тус

тусдаа өөр өөрийн салбарыг хариуцаж байсан бөгөөд одоогийн яамдын

системтэй маш их адилхан байсан. Төрийн дээд албан тушаалд зөвхөн

Монгол хүмүүсийг тавьдаг байсан нь Монголчууд хамгийн дээд эрхтэй,

дараа нь Түрэг, Уйгар, Тунгус зэрэг жижиг улс үндэстнүүд, хамгийн

сүүлд Хан үндэстнүүд Хятад хүмүүс ордог байв.

11-13-р зууны үед Монголцуудад орд харш барилга гэсэн ойлголт

байсан. Үүнд:

Барх голын эрэг дээрх Хайду хааны орд харш

Хэрэйдийн Ван хааны хот балгас ба орд харш

Page 37: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

37

Лунтин “Тайкал” “Тундук” орд харш

Орд харшийг барвж байгуулах явдал 13-р зууны эхэн үе буюу

ялангуяа Монголын 4 их хаадын үед ихээхэн далайцтай болжээ. Хаадын

орд харш барьж байгуулсан учраас түүний орчин тойронд хот суурин

үүсдэг байв. Монгол орны нутаг дэвсгэрт жишээлбэл: Хэрлэн голын эрэг

дээр «Зүүн орд», Монголын Алтайд «Баруун орд» гэх зэргээр олон тооны

орд харш байлаа. Хамгийн гол ордууд нь Чингис хааны дөрвөн хатны

ордон байжээ. Зуны цагт монголын хаад байрладаг зуны орд харшууд

байлаа. Ийм орд харшийн тоонд Шар орд, Мөнх хааны эхийн орд орно.

Плано Карпини Мөнххааны эхэд бараалхсан тухай хожим бичсэн байна.

Плано Карпиний бараалхаж байсан тэр орд харшийн балгасыг

БНМАУ-ын Шинжлэх Ухааны академийн ажилтан О.Намнандорж Идэр

голын эрэг дээрээс олжээ. Энд 1225 онд хоёр хэлээр бичсэн бичиг бүхий

занар чулуугаар босгосон хөшөө байсан нь олджээ. 13-р зууны эхэн хагас

Монголын эзэн хаант улсын үед ерөнхий уран барилгач гэдэг тусгай

албан тушаал байсан явдал орд харшийн барилгууд аль хир хөгжиж

байсны гэрч юм. Үүнд: Чан-Чуны тэмдэглэлд Чингисийн хоёрдугаар хүү

Цагаадайн ерөнхий уран барилгач Чан-гүний тухай дурдсан байна Тэнд

өгүүлэхдээ Аян дайнд их хаантай хамт явалцсан Цагаадай энд тэнд хад

сэтэлж, эн тэргүүн зам тавиад, цавчмал дүнзээр дөчин найман гүүр

босгосон юм- Тэдгээр гүүрээр хоёр тэрэг зэрэгцэж явж болно» гэжээ.

Бас өөр нэгэн бичигт Отчигин ноёны тухай тэр дурдаж бичихдээ

Отчигон ноён барилга барих дуртайгаараа Монголчуудын дундаас

ялгарч очсон газар бүхэндээ орд харш барьж, цэцэрлэг байгуулдаг

байлаа. Европын жуулчин Плано Карпини 1246 онд Монгол газар

айлчилж ирээд «Алтан орд»-ыг үзсэн тухай бичихдээ: «Хуудсан алтаар

ороож, алтан хадаасаар хадсан багана-тай дээд тал, хана туурганы дотор

талыг шүхэр, лавираар чимж, гадна талыг өөр эдээр бүрсэн асар байв»

гэсэн байдаг. Иймээс нүүдлийн Алтан орд «Их алтан орд», «Их алтан

харш» буюу «Их алтан асар» нь баяр ёслолын дайллага цайллага хийхээс

гадна ирсэн зочид, гийчдийг монголын хаадад бараалхахад зориулсан

хэдэн зуун хүний багтаамжтай ордон байжээ. Шинжлэн судлагчид,

жуулчдын туурвисан бүтээлд нүүдлийн ба суурин орд харшийн тухай

нилээд өгүүлсэн байдаг.Монголын тулгар төрийн нийслэл Хар хорум

хотод Өгөөдэй хаан 1235 онд асар том орд харш бариулсан байна. Тэр

орд нь Хар хорум хотын гол орд харш болж байсан учраас хотын баруун

Page 38: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

38

хэсэгт тоосгон хэрмээр зааглаад «Түмэн амгалан» буюу «Ван-ань-гунь

гэж нэрлэж байжээ. Мөнх хааны үед энэхүү орд харшийг үзсэн В. Рубрук

бичихдээ: «Мунгу (Мөнх Д.М)-ийн Хар хорин хотын хэрмийн дэргэд

манайхны сүмийн хашаа шиг тоосгон хэрэм хашаатай том орд байх

бөгөөд тэрхүү том орд харшид их хаан жил бүр хоёр удаа найр хийнэ.

Мөн тэнд саравч мэт урт цуварсан олон байшин байх бөгөөд тэдгээрт их

хаантны идээ зоог, сан хөмрөгийг хадгалах ажээ.

Оросын эрдэмтэн С.В. Киселев номондоо дурьдахдаа:

«Энэхүү мөнгөн мод нь орд харшийн дунд байх бөгөөд түүний хоёр

хажуугаар нь хоёр эгнээ багана босгож, өмнө зүг хандсан орд харшид

гурван хаалга гаргажээ.Хүн бүхэнд харагдахуйц өндөрлөсөн хойморын

суудал дээр их хаан өөрөө залрах ажээ. Харин хаан ширээ өөд хоёр ширээ

налуулж тавьсан байдаг. Бид үлэмж сайхан зассан хашаанд орж ирэв.

Тэнд газар сайгүй шуудуу татсан тул зуны цагт хашаа хүрээгээ усална.

Дараа нь бид харчууд авгайчуудаар дүүрсэн нэгэн орд харшид орж, их

хааны өмнө ирэхэд дээр өгүүлсэн мод маань хойно хоцорч, сав

суулганыхаа хамтаар орд харшийн үлэмж зайг эзэллээ» гэжээ.Хааны орд

харш барьж байгуулах ажил ийнхүү өргөн дэлгэр болж байсан тухай

Рашидаддин яруу тодорхой өгүүлэхдээ: «Хаан түүнийг (Хархорумын орд

харшийг) нигүүлсэнгүй тааллаараа хаан ширээ залгах газар болгож,

өөрийн бараа бологч ах дүү, хөвгүүд нартаа орд харшийн орчии тойронд

тус бүр нэг сайхан байшин барих зарлиг буулгахад бүгд энэ зарлигийг

дагав. Ингээд барилга байшин дуусаж жигдрэх үед тэр хар хорум маш

олон барилгатай болжээ » гэсэн байна.Дээр өгүүлсэн Өгөөдэй хааны орд

харшны өнгө бүрийн гоёл чимэглэл нь төв Азид ч гэсэн, Алс Дорнодод ч

гэсэн тэр үеийнхээ архитектурт шинэ зүйл байсныг археологийн

олдворууд гэрчилж байна. Ийм хэлбэрийн гоёл чимэглэл тэр үедээ

монголчуудын дунд уламжлалт зүйл болж, улмаар бусад улс орнуудад

тархан дэлгэрсэн бололтой. Юань улсын (Монголын) ихэс дээдсийн

ордны нэг Аньсиван байшинг ухаж гаргахад, уг байшингийн дээврийн

чимэглэл сэлт нь Өгөөдэй хааны ордныхтой төсөөтэй байжээ. Мөн Хар

хорумынхтай адилавтар хэсэг ваар өрнөд этгээдэд, Монголын жанжин

Ариг бөхийн бариулсан буддийн сүмийн балгаснаас олджээ. Ийнхүү гоёл

чимэглэл архитектурын шинэ шинэ хэлбэр нь XIII зууны эхээр Монгол

оронд үүсэн гараад, Монголын Юань улс байлдан дагуулж байсан Хятад

мэтийн бусад орнуудад дэлгэрсэн байна. Хархорумыг ухаж шинжлэхэд

Page 39: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

39

Өгөөдэй хааны орд харшийн хучилт, дээврийн тулгуур багананы боржин

чулуун суурь олдсон юм. Тэр чулуун суурийн өргөн нь 1,5 м. Уг

барилгын хагархай вааран дээвэр дээр луу, арслангийн дүрс бүтнээрээ

үлдсэнээс гадна одоо Улаанбаатар хот дахь улсын музейд тавиастай

байгаа баримлуудынх шиг чимэглэж байсан нь мэдэгдэж байна. Мөн Хар

хорум үүсэхээс мянга гаруй жилийн тэртээ Ганд Харын үеийн хөшөө

дурсгал шиг, ур хийцтэй эмэгтэй хүний толгойн баримал дүрс тэндээс

олджээ. Бас Хархорумын эргэн тойрон тиймэрхүү хийцтэй яст мэлхий

олон чулуун дүрс байсны нэг нь одоо хүртэл бүтэн үлдсэн байна. Тэр

дүрсүүд эртний түүхт тэр хотын сүр хүчний билэг тэмдэг болж байжээ.

Хархорумын барилга байгууламжийн архитектур нь өөрийн үндэсний

шинж чанартай байв. Энэ тухай С. В. Киселев бичсэн нь «Хархорумд

бидний судалсан Өгөөдэй хааны орд харш түүх архитектурын хувьд маш

сонирхолтой байв. Хэдийгээр суурь тавцан вааран дээврийн бага жижиг

хэлтэрхий нь хүртэл барьж байгуулсан арга барил, янз засал, гоёл

чимэглэлийн хувьд Хятадын (Нанхиадын) архитектурын уламжлалт

шинж чанар олныг хадгалсан атал уул барилга нь 1235 онд Хятадаас

хойш зүгт үүсэн гарсан урлагийн цоо шинэ зүйлийн нэг байлаа.» гэжээ.

Хархорины орд харш, дуган сүмийн барилга байгууламжийн байрлалт

Монголын архитектурын цоо шинэ үндэс болсон бөгөөд гол ордны өмнө

талд гоё хээнцэр хаалга босгож, барилга байгууламжийг хооронд нь

гудмаар холбосон нь сонирхолтой. Хажуугийн барилгуудын нүүрэн

талыг гол барилгын өөдөөс харуулсан байна. Ийм зарчмыг

хэрэглэснээрээ Хархорины архитектурууд орд харшийн байгууламжийг

тус тусад нь саланги барьдаг хуучин зарчмаас хөндийрсөн байв. Энэ нь

Монгол орны хатуу ширүүн цаг улирлаас шалтгаалсан байж болох юм.

Хожим нь ийнхүү барилга байгуулалтын зохион байгуулалтыг «гун-»-ны

байрлалтын зарчим гэж нэрлээд бусад хот, орд харшийн байгууламж, иж

бүрэн сүм хийдийн барилга барьж байгуулахад ч хэрэглэдэг болжээ.

Энэхүү байрлалтын онцлог нь хойно хойноосоо цуварсан

барилгуудыг архитектурын бүхэл бүтэн цуулга болгон нэгтгэсэнд

оршино. . Жишээлбэл: Мин улсын үе буюу Монголын захиргааны үед

хийсэн байрлалтыг хадгалан үлджээ. Монголын ноёрхлын үед

«гун»-гийн зарчмаар Байшин-Гуал хөндийг байгуулжээ.

1244-1262 онуудад Шанси мужид барьж байгуулсан Юнло гун

ордны байрлал ч дээрхийн адил юм. Өгөөдэйн орд харшийг босгоход

Page 40: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

40

байршилтын дээрх зарчмыг анх хэрэглэж түүнээс хойш улам

хөгжүүлсээр, Хондуйн орд харшийн архитектурт бүр ч яруу тодорчээ.

1736 онд Монгол оронд босгосон «Амар баясгалант»-хийдийн иж бүрэн

барилгад ч мөнхүү байрлалт улам боловсронгуй болгожээ. Шинжээч

судлаачдын бичиж байгаатаар бол Хондуйн орд харш XIV зууны үеийн

Монголын шинэ хотуудын нэг байсан байж болох байна. Хондуйн орд

харш нь Өгөөдэйн орд харшийн иж бүрэн барилга байгууламжтай

төсөөтэй байлаа. Үүнийг Хондуйн товцгоос олсон бүх баримт сэлт

баталж байгаа юм. Тэрхүү товцог суурингийн хэмжээ нь хойш урагшаа

200 м, баруун зүүн тийшээ 60 м тул хэмжээ байрлалтын онцлогоороо

шинжээч судлаач нарын анхаарал сонирхлыг татсаар иржээ. Энэ бүгдээс

үзэхэд уг орд харш нь их хааны шадар төрлийн хүмүүсийн мэдэлд

байсныг харуулж байна. Учир нь XIII-XVIII зуун хугацаанд бариулсан

хаад ноёдын орд харшийн дээврийг шар, улаан ваараар чимж байсан юм.

Гэвч XVI зуунаас эхлэн орд харш барьж байгуулах ажил дахин сэргэжээ.

Жишээлбэл: Туул голын эрэг дээр халхын ноён Цогтын 1601-1617 онд

бариулсан орд харшийг хэлж болно. Одоо тэр ордын балгасыг Цогт

тайжийн «Цагаан байшин» гэдэг болжээ. Энэ цагаан байшингийн хана,

орд харшийн шатны үлдэгдэл зэрэг одоо хэвээр байна. Шат нь хоёр

талаараа хашлаган бариултай байжээ. Гол хаалганы шатыг хөх тоосгоор

налуугаар гинжлэн өрж, хагас дугуй хэлбэртэй гол хаалганы хоёр

туургыг тоосгоор барьсан байна.«Цогтын цагаан байшин»-гийн бүх

барилга байгууламжийг хоёр метр өндөрлөсөн чулуун суурь ба хаяавчин

дээр багтаагаад нэг ерөнхий хэрмээр хүрээлжээ. «Цогтын цагаан

байшин»-гийн чуулга нь дотроо хэд хэдэн сум ба бусад барилгыг

багтаасан тусгай жижиг хашаа хүрээнээс бүрджээ.

Үүний дотор Цогт тайжийн эхэд зориулсан «Эхийн сүм» гэдэг нэг дуган

байлаа.

Энэ дуганы хана туурганы үлдэгдлийг судалбал тоосгон өрөгт суулгаж

хийсэн модон багануудтай (даацын үүрэг гүйцэтгэж байжээ) Ордны

чнмэглэл болох баримлын хагархай хэлтэрхий үлдэгдлийг ажвал навч, ан

амьтны хумс зэргийг зурсан байжээ. «Цогтын цагаан байшин»-гийн бүх

дуган, барилгыг дамжлага холбоосоор холбожээ.

32 х 32 хэмжээний дервөлжин тоосго нь Хар хорумын барилгаас С. В.

Киселевын олсон тоосготой адил хэмжээтэй нь сонирхолтой. Мөн Хар

хорумын тоосготой адил энэ тоосгон дээр хүний гарын дардас байлаа.

Цогтын цагаан байшингийн ойролцоо нэгэн чулуун хашаан дээр энэ

Page 41: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

41

ордыг барьсан дархчуудын нэрс байна. Үүнд: Бинт дархан, чимэгт

дархан, Чингис аяж холч хүлэг Буйман нарын нэрсийг мөнхжүүлжээ.

XVII зуунаас эхлэн монгол орон Манжийн эзэнт улсад дагаар орж,

одоогийн Монгол улсын газар нутаг Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён

хан, Засагт хан аймагт хуваагдав. Эдгээр аймгийн хан тус бүрдээ орд

харш бариулж эхлэхийн хамт, аймаг бүр хэд хэдэн хошуу болон

хуваагдаж байсан учраас бас хошууны ноёд өөр өөртөө өргөө байгуулж

эхэлсэн байна. Жишээлбэл: Сайн ноён хан Дондовдорж, Засагт хан

Гомбосүрэн нар тус бүр арван хоёр ханатай гэр өргөөтэй байжээ. Тэр үед

Монгол оронд (буддын шашин хүчтэй дэлгэрч байсан үе байлаа). Богд

гэгээн тэргүүтэй хутагт хувилгаад сүм дуган бариулахын зэрэгцээ өргөө

ба ордыг бариулдаг байв. Жишээлбэл: Их хүрээн дэх Богд гэгээний

өвлийн сууц болох «Ногоон орд» европ маягийн хоёр давхар сууцны

барилга ба нилээд хэдэн сүм дуган баригджээ. Түүнийг тойруулан банзан

хашаа барьжээ. Мөн Богдын зуны сууцанд зориулж 1840 онд Гунгаа

Дэжидлин буюу «Цагаан сүм»-ийн чуулга баригдсан байна.

Туулын эрэг дээр барьсан «Цагаан сүмийн» чуулга нь нилээд

тохижсон байв. Үүнд: хээнцэр дамжуурган гүүрийн баруун талд тохилог

зассан хашаан дотор жижиг цэцэрлэг, усан цөөрөм, амралт, зугаалгын

газартай байв. Тэнд байгаа гол цагаан сүмийг хоёр давхар гоёмсог

үйлджээ.

Дүгнэлт

Энэ бүгдээс авч үзэхэд, Хар хорумд анх үүсэн гарсан орд харшийн

барилга байгууламжийн байрлалтын зарим зарчим нь монголтой айл

хөрш хятад мэтийн улс оронд нөлөөлөөд дараа нь буцаж монголд шарын

шашны барилга байгуулалттай холбогдон дахин иржээ.Хондуй ба

Баруун Хондуйн (Хөндий гэсэн үг бололтой Д.М.) хооронд Хархираа

голын эрэг дээр байгуулсан хотоос 50 км зайтай Хондуйн хотхонд хааны

орд харшийн балгас буй. Тэр Балгасын тухай Г. Спасский, В. Паршин, А.

Павлуцкий, А. К.Кузнецев, А.И.Уманский зэрэг хүмүүсийн бичсэн түүх

археологийн холбогдолтой ном зохиолууд олон байдаг. Орд нь өрнөд,

дорнод этгээддээ хос барилга бүхий хашаа хүрээний дотор байсан бөгөөд

төв талбайн хойт тал нь баруун зүүн тийшээ хөндлөн барьсан гурван

барилгын үлдэгдлээр хязгаарлагджээ. Орд харшийн баруун, зүүн

хойноос сууцны барилгын үлдэгдэл, зүүн талаас нь чулуун доторлоготой

усан сангийн ул мөр илрүүлсэн байна. Хондуйн ордонгоос зүүн тийш 3

Page 42: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

42

км зайтай газар тоосго шатааж байсан бололтой. Цутгамал ваар ч хийж

байсан байж болох зуухны үлдэгдэл, ваарчин тоосгочдын орон сууцны

ул мөр олжээ. Монгол оронд ардын хувьсгал ялахаас өмнөх бүх түүхийн

хугацаанд зөвхөн хаад ноёд, хувилгаан баячуудад зориулан орд харш

барьж байгуулж байсан бол хувьсгалаас хойш гагцхүү ард түмний ахуй

хэрэгцээнд зориулсан орд харш босгох болов. Тийм шинэ агуулга

хэлбэртэй барилгын зөвхөн нэг жишээ дурдахад 1926 онд барьж

байгуулсан «Ардын цэнгэлдэх хүрээлэн» юм. «Ардын цэнгэлдэх

хүрээлэнгийн» архитектур бол монгол үндэсний уран барилгын

уламжлалтай нягт холбоотой гэр хэлбэрийн барилга байсан. Түүнийг

Улаанбаатар хотын төв дунд одоогийн Сүхбаатарын нэрэмжит талбай

дээр барьсан байв. Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн байшингийн орой нь

асар том бөмбөгөр хэлбэртэй бөгөөд түүнийг банзаар дээвэрлэж,

төмөрлөсөн байлаа. Барилгын дотор тал баганагүй тул асар уудам зайтай

байв. Хажуу талдаа жүжигчдийн өрөө, амралт. зоогийн газрын залгаа

барилга байв. Бөмбөгөр танхимын захаар цонхтой, хойт талдаа тайзтай

байсан. Урагшаа харсан гол хаалгын урд талд монголын ард түмний

жолоодогч жанжин Сүхбаатарын дурсгалын хөшөөг босгосон байв.

Conclusion

From this point forward, some of the principles laid out in the

Khmer Complex were influenced by Mongolia's neighbors such as Chinese,

and then returned to Mongolia with the Shari'a religious buildings. The term

"Khmer" and "West" ("Valley" .) Located in the town of Khlonguin, 50 km

from the city of Kharkhiraa River, located between the Kharkhiraa River and

the royal palace. He has about Balinese. Spasskii, В. Parshin, А. Pawlutsii,

There are many archaeological stories written by people such as K.

Kuznetsev and A.Imansky. The castle was within the fence with a pair of

buildings in the west and east, and the northern part of the center was

confined to the three building blocks across the west and east. The remains of

the dwelling houses on the west and north east of the castle were detected and

the footprint of the stone lining was left on the left. It seems that 3 km east of

the castle was burning bricks on the ground. There was a trace of the residual

stoves and pottery bricks that could have been painted. . During the history of

the People's Revolution before the victory of the People's Revolution, only a

palace was constructed for kings and incarnations, but only after the

revolution began to build a palace for the needs of the people. The "Stadium

Page 43: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

43

of the People" built in 1926, for example just one example of a new building

shape. The "People's Stadium" architecture was a home-based building with a

traditional Mongolian architecture. He was built on the Square Sukhbaatar

Square in the center of Ulaanbaatar. The top of the house of the stadium was

a huge dome, and it was roofed and covered with planks. The interior of the

building was not large, and there was vast space. On the side of the actor's

room and rest. was the building of a restaurant. There was a window on the

edge of the ballroom and on the north side.

In front of the main entrance, the statue of Sukhbaatar was ruler of the

Mongolian people.

Ашигласан материал:

1. “Ил хаант улс”// Монголын түүх – I. сурах бичиг. Д.Анхбаяр.

УБ., 2016

2. “Монголын Эл хаант улс”. Д.Анхбаяр. УБ., 2006

3. Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл. Д.Баярсайхан. УБ., 2016

4. Ил хант улс. О.Нямдаваа. УБ., 2015

5. Монголын нууц товчоо 1990 он

6. Юан улсын судар 2007 он

7. Чингис хааны нэвтэрхий толь 1992 он

8. Чингис хааны амьдрал ба өв 2006 он

9. Орчлонг эзэгнэч Чингис хаан 2001 он

10. Хаан төрийн нууц Д.Төрбат 2014 он

11. Рашид-Ад-Дин Судрын чуулган

Page 44: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

44

XIII-XIV ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛЫН ХААДЫН ХОТ СУУРИН

Б.Байгалмаа-ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Их улсыг морин дээр байлдан явж

байгуулсан боловч эмээлд суун захиран

тогтоож үл болно.

Чуу мэргэн

Хураангуй:

Чингис хаан алс хол дайн байлдаан хийж улс орнуудыг нэгтгэсэн

нь Ази Европын хооронд соёл боловсрол, аж ахуй, худалдаа арилжааг

харилцан нэвтрүүлж Их монгол улс нь хөгжих эхлэлийг тавьсан бөгөөд

Монголын тал нутагт өрнө дорнын соёлын нөлөөгөөр хотууд бий

болсон.

Түлхүүр үг: Чингис хаан, Өгөдэй хаан, Зүчи, Хубилай хаан, Аураг

ордон, Хархорум,

Оршил

Хот суурин барьж байгуулах нь суурин соёл иргэншлийн гол

хэлбэр боловч нүүдэлчин аймгуудын дотор хот суурин барьж

байгуулсан түүхэн баримт олон байдаг. XIII-XIV зууны үеийн Монголын

нүүдэлчин ханлиг аймгууд нь өөр хоорондоо байлдан тогтворгүй байх

үед эзэн Чингис хаан тархай бутархай аймгуудыг нэгтгэн их Монгол

улсыг байгуулсан ба зүүн зүгт Солонгос улс, баруун зүгт Энэтхэг газар

дахь Инд мөрөн ба Кавказын уулсыг өнгөртөл, өмнө зүгт Шар мөрөн

хэмээх Хатаны голыг өнгөртөл, умард зүгт Байгаль далай ба Саян уулыг

өнгөртөл өргөн их газар орон ба улс иргэнийг нь нэгтгэн байлдан

дагуулж байхдаа томоохон хот сууринг байгуулж байсан ба үүний нэг нь

Их Монгол улсын нийслэл Хархорум хот юм.

Чингис хааны үеийн хот суурин

Чингис хаан нь тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэн

Их Монгол улсыг байгуулсан ба байлдан эзэлж буй улс орны хот

суурин ард иргэд өөрсдийн сайн дураар дагаар орж байгаа бол эзлэн

түрэмгийлэх бодлого явуулахгүйгээр энхтайванч байдлаар шийддэг

байсан. Үүний талаар Монголын нууц товчоонд нилээд дурдагдсан

байдаг. Тухайлбал Алтан хаан жунду хотыг дайлаар мордон ирэхэд

‹‹Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө эд таваарыг жундугаас

Page 45: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

45

гаргаж цэргийн хүмүүст даах хэрээр өгч Чингис хаанд тусгайлан Ванган

чансанг элч болгож илгээдэг››1 ингээд найрамдъя гэснийг нь зөвшөөрч

олон хот эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг татаж ирүүлсэн байдаг.

Эзэн Чингис хаан хот суурин газрын соёл, хот төлөвлөлтийг

сонирхон судалж түүнийгээ хэрэгжүүлэхийг зорьдог. Сартуул иргэдийг

эзэлж дуусаад Өргнэги хотоос Хоромши түүний хүү Ялавач Масхуд

нартай уулзан хот газрын ёс заншлын тухай ярилцсан түүхэн эх сурвалж

байдаг. Тэд хот газрын ёс заншлыг сайн мэдэх тул Хоромши Масхудыг

монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хисгар,

Уриан, Гусандарил тэргүүтэнгээр хотыг захируулаад эцэг Хоромши

Ялавачийг авчирч Хятадын Жунду хотыг захируулав2 гэж Монголын

нууц товчоонд өгүүлсэн. Мөн Хятад улсыг захирах монгол дарга нарын

дэргэд сартуул хүмүүсийг зөвлөгч нараар томилсон байдаг.

“Монголын анхны нийслэл Аураг”

Чингис хаан 4 том ордонтой байсны нэг нь Аураг юм. Уг ордон нь

Хэрлэн голын хөвөөнөө нүүдэллэж байгаад өдгөө туурь нь байгаа газар

төвлөрсөн гэж үздэг. Аураг ордонгийн туурь нь одоогийн Хэнтий

аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аварга тосонгийн рашаанаас баруун

урагшаа 10 км-т, Аваргын голын хойд дэнж Рашаан дэрсний ухаа гэдэг

газарт байдаг. Үүнийг Аураг ордон буюу Аваргын балгас гэж нэрлэдэг.

Энэ ордон нь нүүдлийн чанартай Их хуралдайг хуралдуулахад

зориулан бэлтгэсэн өргөө болно. Аураг ордон нь Чингис хаан ан хомрог,

дайн тулаанд мордохдоо орд гэр, мал сүрэг, өтгөс хөгшид, эд агуурс, эмс

хүүхдээ итгэмжит нэгэн ноёндоо захируулан үлдээдэг, түргэн сэлгэж

нүүх чадалтай нүүдлийн их хөдөлгөөнт ордон байжээ. Үүний талаарх

түүхэн баримт нь монголын нууц товчоонд ‹‹Цагадай ах зөвшөөрч юу

алзах вэ? Аураг ордноо сайн хүнд тушаагаад морилогдун››3 гэж Өгөдэй

хаанд хэлсэн байдаг.

Аваргын балгасыг судалсан эрдэмтэд Их Монгол улсын анхны

нийслэл нь Аураг мөн гэсэн дүгнэлт хийсэн. Аураг балгасын ул мөр

байгаа хэсэг нь 1200х500 м гэж үздэг. Уг балгас нь гадуураа хүрээлэгдсэн

хэрэм гэж байхгүй, нийтдээ 4,5 ам.дөрвөлжин талбайг эзэлнэ. Хотын

1 Монголын нууц товчоо УБ 1990он 248-р зүйл

2Монголын нууц товчоо УБ 1990он 263-р зүйл

3Монголын нууц товчоо УБ 1990он 271-р зүйл

Page 46: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

46

үлдэгдэл нь дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд гар урлал, тариалангийн

хороолол, шүтээний сүм, ордонгоос бүрдэнэ.

Гар урлалын хороолол нь хотын зүүн хэсгээр байрлаж байсан

бололтой. Харин хотын төв хэсэгт хааны шүтээний ордон байсан ажээ.

1950-иад онд эрдэмтэн Х. Пэрлээ гуай Аураг ордны туурийг судалсан

байдаг. 2006 онд ЮНЕСКО ба Японы соёлын программын үйл

ажиллагааны үр дүнд Аваргын балгас хамгаалалтанд орж, 2007 онд

судалгааны ажлыг дахин эхлүүлж Аурагийн тууринаас 5х5м бүхий

шалнаас халдаг халаалтын систем байсан байж магадгүй барилгын туурь

олджээ.

“Чингай хот” уг хуучин сурвалж бичигт бичиж үлдээхдээ 1212

онд Чингис хаан үүсгэж байгуулсан гэж өгүүлсэн байдаг. Чингай хотыг

байгуулсан гол зорилго бол дундад Азитай холбох түшиц газар болгох.

Монголчууд Дундад Ази руу, Дундад Азиас Монгол эсвэл Бээжин рүү

нэвтрэх бүх дамжлаг бол Чингай балгасаар дамжиж байсан. Чингай хот

Монголын баруун нутаг Алтай нурууны дэргэд бөгөөд Төв Ази,

Монголын өндөрлөгийг холбох “Тал нутгийн торгон зам” түшиц газар

байсныг Чанчун бумбын аялалын тэмдэглэлд дурьдсан байдаг. Тэрбээр,

Төв Азид дайтаж байсан Чингис хаантай уулзахын тулд хятадаас

монголын нутгаар дамжин Алтайн нурууг давж явахдаа Чингай хотоор

өнгөрсөн юм. Мөн энд газар тариалан эрхэлж байсан талаар

сурвалжуудад дурьдсан байдаг. Монгол-Японы “Бичээс” төслийн

багийнхан 2014 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын

нутаг Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийж,

бүрэн судалгааг хийсний үр дүнд Чингай балгас мөн болохыг тогтоожээ.

“Хархорум хот” Чингис хаан их улсыг байгуулсан болохоор

төрийн захиргаа, хаан суурин байх ордон, төрийн сан хөмрөгийг баттай

хамгаалах орон байр зайлшгүй хэрэгтэй болсон энэ үед улсын нийслэл

төвтэй болохыг зорьж Их

Монгол улсын нийслэл хотыг

Хархорум болгох зарлигийг

1220 онд гаргасан гэдэг мэдээ

байдаг. Орхон голын хөвөөнд

орших Хархорум нь Их

Монгол улсын нийт нутаг

дэвсгэрийн төв цэг бөгөөд

Page 47: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

47

энд Монгол нутагт эрт үед оршиж байсан Түрэгийн нийслэл Балыклык

буюу Хар балгас хотыг байгуулж байсан түүхтэй.

Их Монгол улс ба Монголын эзэнт гүрэн нь Монголын газар

нутагт байгуулагдсан хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт

гүрэн ба судлаачид Их Монгол улсын газар нутгийг 26,000,000 эсвэл

33,000,000 км2 хэмээн зөрүүтэй тооцоолсон байдаг

4.

Их Монгол улс 1207 он. Эх сурвалж: Wikipedia.org

Чингис хааныг залгамжлагч хаадын үеийн хот суурин

Чингис хаан байлдан дагууллаар эзлэн авсан газар нутгаа амьд

ахуйдаа дөрвөн хүүдээ хуваан өгчээ.Эдгээр эзэмшил нутгийг хувь буюу

улс гэж нэрлэдэг.

Дээрхээс харахад Чингис хаан ууган хүү Зүчидээ уугуул

нутгаасаа хамгийн хол газар, харин отгон хүү Тулуйдаа гал голомт

Монгол нутгаа өгчээ.

Эрчис мөрнөөс баруун тийш монгол морьдын туурай хүрсэн

нутаг Зүчид оногдсноор Зүчийн улс гэгдэх болсон ба эцгийгээ амьд

сэрүүн байхад нас барж, Чингис хааны зарлигаар Бат хан залгамжилсан.

4 http://mn.wikipedia.org

ЧИНГИС ХААН

ЗҮЧИ Эрчис мөрнөөс баруун зүг Днепр мөрөн, зүүн хойш Болгар, Умард тал нь Крым, Кавказын нутагт хүрж байв.Алтан ордны улсын нийслэл нь Сарай хот байв.

ЦАГАДАЙ

Зүүн зүг Турфан, баруун зүг амударьяа мөрөн, умар зүг тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байв.Түүний бүрэлдэхүүнд Дорнод Туркестан, Казакийн зүүн хэсэг, Хорезм Мавереннахр, Афинастан, Балх зэрэг нутагт орших угсаатнууд багтаж байв.

ӨГӨДЭЙ

Тарвагатайн нуруу орчмын нутаг

ТУЛУЙ Уугуул Монгол нутаг

Page 48: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

48

Орос улсын ихэнх нь Алтан ордны улсын бүрэлдэхүүнд ордоггүй, алба

барьдаг хараат улсын байдалтай үлджээ. Бат 1242 онд “Алтан ордны

улс”-ыг байгуулсан ба түүхэндээ “Кипчакийн хант улс”гэж нэрлэдэг.

Цагадайн хант улс нь Дунд азид оршин тогтнож байсан ба

нийслэл нь ил мөрний хөндийд байршиж байсан. Цагадайн улсын

нутгаар өрнө дорныг холбосон худалдааны гол зам дайран өнгөрдөг нь

худалдаа эдийн засаг хөгжихөд таатай нөхцлийг бүрдүүлж байсан. Тус

улсын худалдааны зам буюу Торгон зам дагуу байрлах хотууд болон

монголчуудын барьсан хотууд богино хугацаанд сэргэж цэцэглэн

хөгжсөн байна.

Мөнх хаан суусны дараа 1256 онд дүү Хүлэгүд цэрэг өгч

явуулсны үр дүнд Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан,

Гүржийн нутагт Ил хант улсыг байгуулсан ба нийслэл нь Тебриз хот

байсан. Цагадайн улсын нийслэл нь олон удаа нүүн шилжиж байсан

тухайлбал Алмалиг, Нахшеб, Карши, Аксу зэрэг хотод мөн төвлөрч байв.

Өгөдэй хаан

1227 онд Чингис хааныг нас барсны дараа 2 жил Тулуй төрийн

хэргийг хамаарч байгаад 1229 онд Их хуралдай зарлан хуралдуулж

хааны гэрээслэл ёсоор Өгэдэйг их сууринд суулгажээ.

Чингис хаан нь бага наснаасаа эхлэн цэрэг байлдааныг эрхэлж

явсан бөгөөд улс иргэнийг соёл эрдэмээр удирдаж тохинуулахыг хүсдэг

байсан ба гуравдугаар хөвгүүн Өгөдэйг сууринд суулгасугай хэмээсэн

санаа нь Өгөдэй болбол энэрэнгүй сэтгэлтэй сайн хүн болох учир

Чингис өөрөө хэрхэн ширүүнээр олон улсыг дагуулан их улсыг

байгуулсан өдгөө улсыг тогтоох цаг болсноор тийнхүү ширүүнээр

тогтоож болохгүй эелдэг зөөлнөөр тогтоох хэрэгтэй тул тийнхүү

Өгэдэйг сонгосон ажгуу хэмээсэн байдаг.5

1235 оноос улсын нийслэл Хархорумыг өргөтгөн байгуулж,

“Түмэн амгалант ордныг байгуулан, худаг ус гаргах ажлыг эрчимтэй

зохион байгуулжээ. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын

зэрэгцээ Орос, Франц, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг

улс орны шилдэг уран дархчууд, барилгачдыг ажиллуулсан. Хотын

баруун урд хэсэгт алт эрдэнэс шүр сувдаар чимэглэсэн “Түмэн амгалант”

их ордон байрладаг. Түмэн Амгалант ордон дотор байрлах уран гоё

хийцтэй уран барилгын хосгүй бүтээл нь Мөнгөн мод болно. Мөнгөн

5 А.Амар “Монголын товч түүх”

Page 49: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

49

модыг бүтээх ажлыг Парис хотын

алдарт уран дархан Вильгельм

Бушье 50 туслах дархан хамт 1254

онд хийж дуусгажээ. Мөнгөн модны

ёроолд тус бүрээс нь айраг олгойдон

гарах цоргон амтай дөрвөн мөнгөн

арслан байрлуулжээ. Модны дотуур

оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош

унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж

сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс,

нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина

хэмээх будааны шар айраг гоождог байв. Мөнгөн модны орой дээр бүрээ

барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан

урлан босгосон. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ.

Өгэдэй хааны үед төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжиж, дайн байлдааны зэр

зэвсэг ихээр үйлдвэрлэжээ.

Хар Хорум

Хар Хорум хотын төв талбай, бүрээ татаж буй сахиусан тэнгэр

бүхий мөнгөн мод (1270 оны үеийн байдал). Эх сурвалж:

https://mn.wikipedia.org

Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийн шилжүүлсний

дараа Юань улсын хаад Хархорумын улс төрийн ач холбогдлыг

бууруулахгүйн тулд хан хөвгүүддээ жин ван6

цол өгч Хархорумд

суулгаж төр барих дадлага хийлгэдэг мөн хотыг өргөтгөж ордон

хэрмийг засан сэлбэж, шинэ барилга барьж, тариалан , гар урлал

хөгжүүлэх арга хэмжээ авч байсан ч Хархорум улс төрийн ач холбогдлоо

алдаж эзэнт гүрний нийслэл байхаа больсон.

Хубилай хаан

Хубилай хаан 1264 онд Бээжинг Монголын эзэнт гүрний

нийслэл болгосон. 1267 оноос Бээжингийн зүүн хойно шинэ хот

бариулж түүнийгээ Ханбалаг (хааны хот) буюу Дайду (их нийслэл) гэж

нэрлэн улсын нэрийн Юань хэмээсэн. Дайду хот нь 11 хаалгатай. Хааны

ордноос гадна одон орон судлах төв, сүм дугана зэрэг олон сайхан

барилгатай байжээ.

Хубилай хаан Их Юань улсыг байгуулсны дараа монголчуудын

6 Жонон цол

Page 50: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

50

ноёрхлыг бэхжүүлэхийн төлөө нийслэл хотод Төв бичгийн муж

байгуулж төвлөрсөн эрхийг чангатгасан. Юань улсын үед Ханчжоугаас

Бээжин хүрэх усан сувгийг холбосон бөгөөд Шанхай, Ханчжоу,

Гуанчжоу зэрэг нэлээд олон газрыг худалдааны чөлөөт бүс нутаг болгож

ус хуурай хосолсон шинэ торгоны замыг нээж дэлхий олон орны эдийн

засаг соёлын солилцоонд чухал хувь нэмэр оруулжээ.

ДҮГНЭЛТ

Их Монгол улс, эзэнт гүрний үеийн Монгол улс буюу XIII-XIV

зууны үеийн хаад ноёд нь нүүдэлчин аймгийн соёлоос суурин соёл

иргэншлийн гол хэлбэр хот суурин барьж байгуулах ажлыг идэвхтэй

өрнүүлжээ.

Монголчууд байлдан эзэлсэн улс орныхоо хот төлөвлөлтийг

судлан хот суурин өндөр хөгжсөн улс орны уран дархчууд, зохион

бүтээгчид, барилгачдыг хот төлөвлөх, барьж байгуулах, удирдах

ажилд оролцуулж байжээ. Тухайлбал Сартуулын Хоромши Ялавач,

Хоромши Масхуд зэрэг хот суурингийн талаар өргөн мэдлэгттэй

хүмүүсийг зөвлөгчөөр ажиллуулж тэдний туршлагаас суралцан хот

суурингийн байгуулалтыг төлөвлөж нэвтрүүлжээ.

Монголын эзэнт гүрний үед Хархорум, Аураг ордон, Чингай хот,

Хар-түнэ, Дайду хот, Түмэн амгалант зэрэг нэлээд алдартай ордон, хот

суурин, цэргийн бэхлэлтүүд байжээ. Эртний Монгол хот байгуулалт,

уран барилгын хамгийн шилдэг нь Хархорум хот бөгөөд Чингис хааны

1220 онд зарлиг гаргаж байгуулахаар болсон нь уг хотын хөгжлийн

эхлэл болсон.

Чингис хаан хот суурингаа хөгжүүлэх, зэр зэвсгээ сайжруулахын

тулд үргэлж байлдан дагуулсан улс гүрний шинэ зүйлийг санаачлагчид,

төмрийн дархчууд, гар урчуудыг алба, татвараас чөлөөлөх бодлого

явуулж хот суурингийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсэн.

Өрнө дорныг холбосон торгоны замыг бий болгосноор улс

гүрнүүдийн худалдаа арилжаа хөгжин түүний нөлөөгөөр гадаад

улсуудын соёл шинжлэх ухаан нэвтрэн хот суурин өргөжин тэлэх боломж

бий болсон.

Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон

эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагаадайн улсын

нутаг дэвсгэрт байсан бөгөөд монголчуудын үед өрнө, дорныг холбосон

олон улсын худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр эдгээр хотууд цэцэглэн

Page 51: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

51

хөгжсөн .

Хубилай хаан 1264 онд Бээжинг Монголын эзэнт гүрний нийслэл

болгосон нь Хархорум хотод ирэх зочин гийчин, элч, худалдаачдын хөл

хөдөлгөөн багасч улс төрийн ач холбогдолгүй нийслэл болгосон.

CONCLUSION

The Great Mongolia organized actively the construction to proceed in

urban settlement from nomadic cultures.

Mongolians studied city planning in the occupied territories and they

are built city buildings by designers, designers, and builders. Particularly,

they are worked people with wide knowledge and experience about the

Sartuun Khuromie Yavavach and Hemomshy Mudud for setting city and

making city planning.

During the Mongolian Empire, there were some famous castles,cities

and military fortifications, such as the Karakorum, Aurog castle, Chinggai

city, Har-tune, Daidu city, and Tumen Amgalant. Kharkhorum city was the

best construction and architecture of the ancient city, and the Chinggis Khan

issued a decree to build Kharkhorum city n1220.It was the beginning of the

city's development.

Chinggis Khaan implemented policy to exempt occupied country’s

people such as development engineers, iron craftsmen, craftsmen from taxes

to improve constantly their weapons and services, and they intensified city

development.

With the establishment of a Silk Road connecting the east and west,

the trade of the nations has developed and it gave opportunities to expand

city and to enter foreign culture and science.

There are ancient cities such as Bukhara, Samarkand and Alimalig,

center of Middle Asian economy, commerce and handcraft. They are located

in the Tsagaadai country’s territory. Also these cities developed at each

improve international trade connecting East and West.

King Khubilai became Beijing the capital of the Mongol Empire in

1264, it reduced the numbers of visitors, sailors and merchants and

Kharkhorum became a politically inefficient capital city.

Шууд ашигласан бүтээл, ном хэвлэл.

1. Монголын нууц товчоо. 1990 он

2. Монгол улсын түүх 1, 2-р боть

Page 52: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

52

3. Амар. А , Монголын товч түүх. 1989 он

4. Гарольд Лэмб "Дэлхийн эзэн Чингис хаан"

5. Жак Уэтерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис

хаан 2009 он

6. Лувсанданзан Алтан товч 1990 он

7. Нацагдорж . Ш, Чингис хааны цадиг. 1991 он

8. Цоодол.И, Чингис хаан . 1,2,3-р дэвтэр 1994 он

9. Цэрэнбалтав. С, Минжин. Ц, Тэмүжин Чингис хааны намтар

10. Хүүхэнбаатар.Д , Монголын гүрний элчийн харилцаа. 1964он

11. Чингис хаан монголчуудын үндэсний бахархал сүр сүлд

12. Рашид-ад Дин. Судрын чуулган. 2002 он

Page 53: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

53

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Б. Мөнхдөл-ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Цахим шуудан:[email protected]

Хураангуй:

XIII зууны үеийн Монголчууд дөрвөн нийслэлтэй байсан.

Анхдугаар нийслэл Хархорум, Их нийслэл Дайду-Хаан балгас1, Дээд

нийслэл Шанду2, Дунд нийслэл Жунду

3-гаас гадна бас хэд хэдэн хот

балгад барьж байгуулсан түүхтэй. Тэр бүгдийг дагаад соёл иргэншил

идэвхжин урагшилж, урлаг соёл, утга зохиол, шинжлэх ухааны олон

салбар эрчимтэй хөгжжээ.

Түлхүүр үг:

Хот байгуулалт гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, нийгэм,

эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах

шаардлагад нийцүүлэн хүний амьдрах тааламжтай орон зайн орчныг

бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн зураг төсөл

боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл

ажиллагааг хэлдэг байна.

Их Монгол улсын анхдугаар нийслэл Хархорум

Хархорумд хот суурин байгуулах явдал бүр Уйгур улсын үеэс эхтэй

бөгөөд хожим нь Чингис хааны орд өргөө Хархорум орчимд байрлаж

байв. Чингис хаан 1220 онд Хархорум хотыг Их Монгол улсын нийслэл

болгох зарлиг буулгаж, Өгөөдэй хааны үед баригдаж, Мөнх хааны үед ид

цэцэглэн хөгжсөн. Өгэдэй хаан 1234 онд Алтан улсыг мөхөөх аян

дайнаас буцан ирж Хархорумд буусан тухай “Монголын нууц товчоон”-д

тэмдэглэсэн бөгөөд Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотыг байгуулж,

Түмэн амгалант ордныг цогцлоож, Монгол гүрний нийслэл болгожээ.

Түүнээс хойш Хархорум нь Хубилайг их хаан суух хүртэл Монгол

гүрний нийслэл байж, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа,

соёл, эдийн засгийн төв болж байжээ.

1Ханбалиг буюу Хаан балгас: Хубилай хааны байгуулсан Юань улс (1271–1368 он). Монгол,

Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан Юань улсын нийслэл. 2 Шанду: Шанду буюу Дээд нийслэлийн туурь өнөөгийн Өвөр Монголын өөртөө засах орны

Шилийн гол аймгийн нутагт оршдог. 3 Жунду: 1115-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин

угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан Зүрчидын алтан улсын үед Жунду буюу

Дунд нийслэл нэртэй байсан хот. Чингис хааны үед Монголчууд эзлэн газрын хөрстэй нь

тэгшилсэн ч Хубилай хаан буцаан сэргээн босгосон.

Page 54: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

54

Чингис хааны отгон хүү Тулуйн хөвгүүн Хубилай нь хаан ширээнд

суугаад 1260 онд улсын нийслэлийг Хархорумаас Шанду руу нүүлгэсэн.

1264 онд Алтан улсын нийслэл байсан Яньцзин хотыг Чжунду хэмээн

нэрлээд, 1266 онд тус хотын зүүн хойно шинэ нийслэл Дайду хотыг

байгуулах зарлиг буулгав.

Шинээр байгуулсан хотоо 1271 онд улсын нийслэл болгон

тунхагласнаар Хархорум хот улсын нийслэл байхаа больсон хэдий ч

уугуул Монгол нутгийн улс төрийн төв хэвээр байжээ.

1370 онд Тогоонтөмөр хааны хүү Аюушридара Билэгт хаан

Хархорумд нийслэллэн сууснаар тус хот дахин цэцэглэн мандах болжээ.

Гэвч 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг довтолж эвдэн

сүйтгэсний улмаас тус хот эзгүйрэн орхигдох эхлэл тавигдсан хэдийч

Батмөнх Даян хааны үед богино хугацаагаар Хархорумд нийслэллэж

байжээ. XVI зууны сүүлчээр Халхын нөлөө бүхий язгууртан Абтай сайн

хан Хархорумын суурин дээр Эрдэнэзуу хэмээх хийдийг байгуулсан нь

Хархорум хавийн нутаг монголчуудын оюун санаанаас огтоос

арчигдаагүй, хүндтэй байр суурь эзэлж байсныг харуулах чухал нотолгоо

юм.

Хархорум хот эргэн тойрон хүрээлсэн шавар хэрэмтэй, дөрвөн

талдаа хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа,

баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард

хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид

тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг

дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн

улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм. Тус хотын

зохион байгуулалт, уран барилгын хэв загварт нүүдэлчин монголчуудын

хот суурин цогцлон барих уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө

дорнын уран барилгын янз маяг хосолсон байжээ.

Хархорум хотын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээсэн хүнд Франц

лам Вильхельм Рубрик зүй ёсоор ордог. Тэрээр 1254 онд Мөнх хаанд

бараалхахаар ирэхдээ Хархорум хотод цөөнгүй сар амьдарчээ. Түүний

бичсэнээр “Хот дөрвөн талдаа хаалгатай шавар хэрмээр хүрээлэгдэж,

баруун, зүүн, хойд, урд хаалгыг холбосон хоёр гол гудамжтай. Хотын

хойд хэсэгт Ислам шашинтангууд суудаг худалдаачдын хороолол, төв

хэсэгт Китайн хороолол хэмээн нэрлэгддэг гар урчуудын хороололтой.

Мөн Даогийн болон бурхны шашны зэрэг төрөл бүрийн онго шүтэгчдийн

12 хийд, лам мөргөлтний 2 сүм, хотын захад загалмайтны нестори

Page 55: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

55

урсгалын нэгэн дуган оршиж, хурал номын ажиллагаагаа явуулж байв”

хэмээн өдгөөгөөс 760 жилийн тэртээ бичиж үлдээжээ.

Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь Монгол улсын

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын

туурийг 1948-1949 онд С.В.Кисилев, Х.Пэрлээ нарын, 1978-1985 онд

Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Баяр нарын, 1995-1997 онд

ЮНЕСКО-гийн ивээл дор Монгол Японы судлаач эрдэмтэд, 2000 оноос

Монгол, Германы эрдэмтэд судлан шинжилсэн байна. Судалгаа

шинжилгээний ажил, археологийн малтлагын үр дүн, олдсон олдвор

хэрэглэгдэхүүнүүд нь Хархорум хотын хөгжил, төлөвлөлт, барилга

архитектурын хөгжлийн төвшин, цар хүрээ, онцлогийг тал бүрээс нь нээн

харуулж, Хархорум нь тухайн үедээ өрнө дорнын олон орныг холбосон

Монголын эзэнт гүрний нийслэл хот байсныг давхар нотлоод байна.

Юань гүрний дээд нийслэл Шанду

Юань гүрний дээд нийслэл Шанду хотыг 1256 онд Шандын шар

тал хэмээх алтан шар лянхуа дэлгэрдэг тэгш сайхан талд Хубилай хаан

анхлан байгуулсан. Хожим тэрээр нийслэлээ Бээжинд нүүлгэсний дараа

тэндэхийн зуны бүгчим халууныг үл тэвчин, хамаг ноёд, хатад,

шивэгчдээ дагуулан Шандын шар талын сэвэлзүүр салхитай сэрүүн

дэнжид шилжин ирж, төрийн хэргээ явуулдаг байснаас Шанду-г зарим

түүхэн эх сурвалжид "Хубилай хааны зуны ордон" хэмээн тэмдэглэсэн

нь бий.

Шанду хотын туурь тэгш дөрвөлжин хэлбэртэй, тал бүр нь 2200

метр урт. Гадар хот, дотор хот болон цэцэрлэг хотыг заагласан гурван

давхар хашаа хэрэмтэй. Хотын хэрмийг тоосгоор барьсан нь үлдэгдэл

тууриас нь тодорхой харагдана. Төрийн хэргээ явуулдаг байсан төв

ордны үлдэгдэл туурийг тухайн үеийн гэрчүүдийн үлдээсэн бичгийн

дурсгалуудтай харьцуулан судалсны үндсэн дээр төв ордныг ямархуу

байсныг эрдэмтэд тодруулан дүрсэлжээ. Уг дүрслэлээр бол Төв ордон 8

метр өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, өмнөөс умар тийш 55 м

өргөн, газар дор 3, газрын дээр 4, нийт 7 давхар ордон байсан гэж

тогтоожээ.

Цагтаа дэлхийн төв байсан энэ сайхан хотыг 1358 онд улаан

арчууртны бослогын үеэр галдан шатаасан юм. Анхны оролдлогоор

бүтэн шатаагүй хотыг хожим дахин 1363, 1368 онуудад шатаан эвдэлж,

Page 56: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

56

Юань гүрэн мөхсөн 1368 онд дээд нийслэл маань дээр нь орших

гүрэнтэйгээ хамт бүрмөсөн сүйрсэн билээ.

Дайду хот

1267 онд Хаанбалгасыг шинээр барьж байгуулах их бүтээн

байгуулалтын ажил эхэлжээ. Тэгээд хааны ордны ноёд түшмэд тэргүүлэн,

уран барилгачид, урчууд дархчуудыг хол ойр, гадаад дотоодоос урин

ирүүлж энэ их бүтээн байгуулалтанд оролцуулжээ. Энэ үеэс эхлэн

Бээжин хот их гүрний нийслэл болоод агуу том, үзэсгэлэнтэй сайхан хот

болон хөгжжээ. Тийм учраас Марко Поло зэрэг өрнө дахины элч

жуулчид Бээжинг дорно зүгийн гайхамшигт нийслэл, дэлхийд хосгүй

сайхан хот хэмээн бичиж үлдээсэн байдаг. Тухайн үед Дайду хотыг

Хубилай хааны шууд удирдлага дор Юань улсын Төв засгийн газрын

шадар сайд Лю Бинжун гэгч шинэ хотыг барьж байгуулах ажлыг

ерөнхийлөн удирдаж, араб угсаатан Еэхэдир гэгч хааны гол гол орд

харшийн зураг төслийг төлөвлөн үйлдсэн байдаг. Хятад эрдэстэн Гуо

Шүзин тэргүүлэн их хотын усан хангамж, ус сувгийн бүтээн

байгуулалтыг удирдаж, Хаанбалгасаас өмнөд Хятадын Тунжоу хүртэлх

хэдэн мянганы урттай Их суваг хэмээх ниймэл голыг барьж байгуулах

ажлыг эхлүүлсэн. 1285 он гэхэд Хаанбалгас Дайдугийн гол гол орд

харш, бусад агь ноёд, хатад гүнж нарын суух орд харшийг барьж

дуусгажээ. Түүнчлэн төрийн гол яамд, албан байгууллагуудын ордон

өргөө, Түчэн буюу Шороон хэрэм гэж нэрлэгддэг хотын бэхлэлт хэрэм,

Хэнгэрэгт асар, Хонхот асар, Түмэн амгалант сүм буюу өнөөгийн

Хубилай хааны цагаан суваргат сүм зэрэг гол гол барилга байгууламжийг

барьж дуусгасан.

Дараах хэдэн жилийн туршид хотын доторхи орд, сүм хийд, Их

сувгийн салаа урсгалууд, үр тарианы агуулах, 1300-аад оны эхээр

хөвгүүдийн сургууль, Күнзийн сүм, Дээдсийн тахилгын сүм, бурхны

шашны хэд хэдэн сүмүүд нэмэгдсэн. Түүхийн эх сурвалжуудад

тэмдэглэн үлдсэн баримтаар бол Дайду Хаанбалгаст 100 гаруй томоохон

барилга байгууламж, байсан агаад өнөөдөр эдгээрээс 40 гаруйг хаана

оршиж байсныг нь тогтоогоод зогсохгүй 30 гаруй нь бараг бүрэн

бүтнээрээ ба дахин сэргээгдэх байдалтай сүндэрлэж байна.

Дайду хотын хэрэм өмнөөсөө хойд үзүүрээ хүртэл 7,6 км,

баруунаасаа зүүн үзүүрээ хүртэл 6,7 км урт, тэгш дөрвөлжин хэлбэртэй

байсан ба эргэн тойрны нийт хэмжээ 28,6 км агаад сууриараа 15 м өргөн,

дээд хэсгээрээ 3 м өргөн, бндбр нь 10 м байжээ. “Юань улсын түүх, Газар

Page 57: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

57

зүйн тэмдэглэл”-д Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11

хаалгатай гэсэн байдаг. Хотын хэрмийн 4 өнцөгт өндөр харуулын

цамхагтай, 85-140 м тутамд нэг харуулын асар байжээ. Хэрмийн 11

хаалга нь бүгд чулуу, тоосгоор хийгдсэн, харин хана хэрэм нь элс шороон

хэрэм байсан учраас бороо цасанд урсахаас сэргийлж зэгсэн чийрсээр

хучдаг байв. Юань гүрэн 1368 онд сүйртлээ 97 жил оршин тогтносон

юм.

Хөгшин тээлийн балгас

“Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот” буюу нутгийн

ардууд “Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь болох энэ

дурсгал бол Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хангайн

нурууны баруун өмнөд үзүүр Хан Хөгшин ууланд оршино. Хубилайн

цэргийн энэхүү хот нь Хан Хөгшин уулын зүүн суга Их модны ам, Бага

модны амны гурван хэсэг газар барьсан том хэрэм, Их модны амны

адгийн Цагаан толгойн өвөрт буй нутгийнхан “Дарь эхийн сүм” хэмээн

нэрлэдэг барилгын үлдэц зэргээс бүрддэг.

Уг хот цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн

оршин сууж байсны шинж тэмдэггүй, түр зуур аян дайны зориулалтаар

бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Хубилайн цэргийн хотын гурван

хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр

барьсныг харахад аргагүй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод

нийцүүлэн үйлдсэн нь илэрхий байдаг ажээ.

Эртний хотын энэ үлдцийг 1926 онд оросын эрдэмтэн П.К.Козлов

үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан нангиад бичээсийн

гэрэл зургийг татаж, орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд тэрээр өөрийн

нийтэлсэн орчуулгад үндэслэн хотыг Хубилай, Аригбөх хоёрын

Монголын хаан ширээ булаалдсан XIII зууны хоёрдугаар хагасын түүхэн

үед буюу 1275 онд байгуулсан хэмээн үзсэн байдаг. Харин

Ц.Хандсүрэнгийн нягтлан тодотгож шинээр уншсан нь өмнөх орчуулга

ба уншилтын алдаа мадгийг залруулж уг хөшөөг 1275 онд бус 1278 онд

босгосныг тодруулжээ. Ингээд он цаг, үйл явдлыг нягтлахад уг хөшөө

болон хэрмийн үлдэгдэл нь Хубилай, Аригбөх нарын тэмцлийн үед бус

харин түүнээс арай хожуу үед холбогдох нь тодорхой юм. Учир нь

Аригбөхийг Хубилайд бууж өгсний дараа Зүчи, Өгөдэй, Гүюгийн

угсааны ноёд Хубилайн эсрэг босон тэмцжээ. Хубилай өмнөд Хятадыг

дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон

ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. Уг бослого тэмцлийг

Page 58: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

58

даруулахаар Хубилай хаанаас томилон илгээсэн их цэрэг нь Хан Хөгшин

ууланд хөшөө босгон үйл явдлаа алдаршуулж хот цайз байгуулжээ.

2015 онд “Дарь эхийн сүм” хэмээх барилгын туурьд хийсэн

малтлагын үр дүнгээс үзэхэд зохион байгуулалтын хувьд Хубилайн

цэргийн хотын гурван хэрмээс өөр зүг буюу өмнө зүгт харсан хаалгатай

байснаас үүдэн судлаачид он цагийн хувьд уг барилга хэрмүүдээс арай

хожуу үед холбогдох магадлалтай хэмээн үзжээ.

Дүгнэлт

Аливаа улс орон хөгжихийн гол үндэс суурь нь хотжилт юм. Хот

бүтээн байгуулахдаа анхнаас нь алсыг харсан зөв бүтэцтэй хот

байгуулбал хотжилт асар их эерэг талтай юм.

Монгол улс нь эрт дээр үеэс суурин аж ахуй эрхлэх гэхээсээ

илүүтэй нүүдлийн мал аж ахуй эрхлэн олон зуун жил оршин тогтносон

хэдий ч улс гүрэн өргөжин хөгжихийн тулд улс төр, эдийн засгийн

төвлөрсөн төв газар байгуулах зайлшгүй шаардлага бий болсноор Чингис

хаан эзэнт гүрний төв болгох Хархорум хотыг байгуулах зарлигийг

буулгасан болов уу.

Монголын эзэнт гүрний үед нийслэл хотоо өөрсдийн гараар бүтээн

байгуулахаас гадна дайн тулааны үед эзлэгдсэн газар орныхоо хот

суурин газруудыг эвдэлж сүйтгэхгүйгээр өөрсдийн болгох бодлого

баримталдаг байсан, мөн гар урчууд, дархчуудын ур чадвар, авъяас

мэдлэгийг улс орны хөгжил, орд харш өргөөний бүтээн байгуулалтанд

дайчилдаг байсан нь түүх шастирт тэмдэглэгдэн үлдсэн байдгийн бид

мэднэ.

Хот нь юун түрүүнд дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар

ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байхыг шаарддаг бөгөөд

Монголын эзэнт гүрний үед хамаарагдах түүхэнд тэмдэглэгдсэн дээрхи

4-н нийслэлийг авч үзэхэд тухайн хот, нийслэл, суурин газрууд нь мөн л

энэ дамжлага, дараалал, шаардлагын дагуу хөгжиж, хот гэх томоохон

статусыг хангасан их хот болж чадсан болов уу.

Харамсалтай нь Монголын эзэнт гүрний үед дайн дажин, эзлэн

түрэмгийллийн үе байсан учир харийн дайсны дайралтын үед хот суурин

газрууд устан үгүй болох, түймэрт автах зэргээр балгас төдий болж

өнөөдөр бидэнд өвлөгдөн үлдсэн нь түүхэн үнэн болой.

Conclusion

Urbanization is the foundation of any country’s development.

Urbanization can be very positive if the city is built with the right structure.

Page 59: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

59

Since old times Mongolia has been living a nomadic life style for

hundreds of years rather than a settlement, but In order to establish a political

and economic center for the expansion of the Empire, Chinggis Khan declared

the establishment of Kharkhorum city to make the center of the empire.

During the era of the Mongolian Empire, outside of constructing their

own capitals, the cities taken through battles are kept in shape to be used as one

of their own. In addition, there are historical pandects stating that the

carpenters and craftsmen of the overtaken areas where employed for the

development of the empire of Mongolia.

Capitals and Cities where required to have advanced infrastructures, city

wide plumbing, land management, housing and structures and well developed

transport systems. Looking at the 4 Mongolian capitals noted in history, all 4

capitals must have gone through these requirements to become the well-known

capitals of their era.

Tragically, as the Empire era of Mongolia was an era of war, it was

common for capital cities to be destroyed by attacks from enemy nations.

These attacks commonly resulted in complete destruction of cities and such

left behind as only ruins of their former glory.

Ашигласан ном буюу веб сайтууд:

1. Жек Уотерфорд “Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн

үүрэг” УБ. 2012.

2. “Чингис хааны тухай тайлбар толь” УБ. 1992 он

3. Баяр Д. Хөгшин Тээлийн балгас дахь анхны малтлага судалгаа

//Түүхийн судлал. Т.XXXIII, fasc.16, УБ., 2002, тал 156-175.

4. Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал. УБ., 1999.

5. Пэрлээ Х. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины

товчоон. УБ., 1961.

6. soyombo.mod.gov.mn

7. mn.m.wikipedia.org

8. uugaa88.blog.gogo.mn

9. https://mongoltoli.mn/history/h/453

Page 60: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

60

ТҮҮХЭНД НЭРЭЭ ҮЛДЭЭСЭН МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭН

БАЙГУУЛАЛТ

Р.Мөнхдулам –ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, магистр

Түлхүүр үгс:

Чингис хаан, Өгөдэй хаан, Хубилай хаан, Хара-Хорум, Кайпин, Кейбут

Шанду, Юань ши, Даду, Жин динаси болон түүхэн үйл явдлууд.

Оршил

Аливаа улс орны нийслэл гэдэг нь ердийн хот гэдэг нэршил

төдий биш юм. Орон нутгийн хот гэдэг нь худалдаа, гар урлалын төв

гэхээсээ илүү олон нийтийн барилга байгууламжуудын хэмжээ, хэлбэр

чанар нь орон нутгийн засаг захиргаа болон хүн амын чадавхи,

төлөөлөл, хүрээлэн буй орчин хотын гүйцэтгэж буй үйл ажиллагаанаас

хамаардаг. Түүнчлэн нийслэл нь мөн төрийн онцгой мөн чанарыг бий

болгох зорилготой юм. Нийслэл нь зөвхөн захирагч, эрх мэдэлтнүүдийн

орон зай бус гадаад элч төлөөлөгчийн газрын танилцуулга төдийгүй

хөрш орондоо өөрийн орны хүч чадал, сүр жавхлант байдлын талаарх

урьдчилсан танилцуулга болдог байна.

Нийслэл нь ихэнхдээ эзэнт гүрний бүх субъектуудад адил тэгш байр

суурь эзлэх боломжийг олгодог цорын ганц газар бөгөөд ихэвчлэн засаг

захиргааны болон эдийн засаг, үзэл суртлын нэр томъёоны нийлбэр

болдог. Тиймээс нийслэл нь тухайн соёл иргэншил, соёлыг судлах

хамгийн сонирхолтой хот биш байж болох ч түүний удирдагчид нь улс

төр, улс төрийн үзэл суртлын судалгаанд хамгийн үр өгөөжтэй байдаг.

Үндсэн хэсэг

Чингис хааны хүү Өгөдэй (1129-1241, 1229 оноос хойшхи

Монголын эзэнт гүрний хамгийн томоохон хаан байлаа), нүүдэлчин ард

түмний нөлөөгөөр, нүүдэлчдийн засаглалын түвшинд эзэнт гүрэнд

байсан нүүдэлчдийн тоо ихээхэн нэмэгдсэн бөгөөд энэ 1235 онд

барилгын эхэн үеийг бий болгосон Каракорум хот 1. Чухамхүү энэ л

хотод эзэнт гүрний нийслэлийг тунхагласан Орхоны өргөн уудам

хөндийд ХарХорум хотыг босгосон ба хангайн нуруунаас эх авсан олон

гол, горхи Орхоны хөндийг тэжээж байдаг нь нүүдэлчдэд амьдрахад

маш таатай нөхцлийг бүрдүүлдэг байсан байна

1 Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009 (20-р ишлэлийг үзнэ үү, p.5).

Page 61: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

61

Турэгийн үед энэ газрыг Отген гэж нэрлэгдэг байсан ба нүүдэлчдийн

эзэнт гүрний зан үйл, эдийн засгийн төв нь байв. Монголын анхны

нийслэлийн нэршилийн гарал үүсэл нь2

ч Уйгурын дээд нэрээс

үүсэлтэй гэж үздэг (Турк хэлээр "Кара-корум" гэдэг нь хар уулс ,

чулуу) гэсэн үг бөгөөд энэ нь голоор урсдаг хангайн уулс гэсэн

утгатай таамаглал байх магадлалтай юм.

"Каракорум" гэсэн үг нь монгол үг биш турк гарал үүсэлтэй учир

нь Өгөдэй хааны зөвлөхөөр уйгур зөвлөхүүд ажилладаг байсных илрэл

бөгөөд тэдгээр зөвлөхүүдийн хүчтэй нөлөөгөөр Чингис хааны төрсөн

газар болох Онон Хэрлэнгээс огт өөр газар Орду балигийн балгасын

ойролцоо байрласан нь үүнийг нотлох мэт. Гэсэн хэдий ч эдгээрийг үл

харгалзан Каракорум нь зөвхөн хааны ордон биш, харуул хамгаалалт

бүхий шаардлагад нийцсэн бүхэл бүтэн байгууламж мөн хаанд үйлчлэх

үйлчлэгчдийн орон сууцны эргэн тойронд нь байрлах төдийгүй,

нүүдэлчдийн зүрх сэтгэлийг татсан худалдаа, гар урлалын томоохон төв

байлаа. Өндөр бус хотын хана нь3 хананы зузаан нь 2-2.5 м-ээс

хэтрэхгүй, дээрээс нь шавараар хучигдсан 4-5 м-ээс ихгүй өндөрт

оршдог. Хотын захыг жинхэнэ хамгаалалтаар хангахын оронд хотын

хилийг томсгоход чиглэгдсэн бөгөөд дөрвөн талт хэлбэртэй өмнө зүг

рүү чиглэсэн байршилтай. Хойноос урагшаа хотоос урагш 2 км-ээс

илүү, баруунаас зүүн тийш 1.5 км-т хүрч байжээ4. Өгөдэй хааны ордон

нь хотын баруун урд талд, бүхэлдээ хотынхтой адил намхан ханаар

хүрээлэгдсэн бөгөөд 255-ээс 225 м-ийн квадрат тогтмол талбайтай5

бөгөөд хотын талбайгаас багахан зайг эзэлж байв. Хотын үлдсэн хэсэг

нь хүн амын нягтшил ихтэй байв. Хотын хойд хаалганы ойролцоо

тээрмийн чулуу торхон чулуу олдсон байдагаас үзвэл тус хотод газар

тариалан эрхлэгчид амьдардаг байсан нь тогтоогдсон.

Хотын үүсгэн байгуулагчид бүтээгчид өөрсдийгөө хоолоор

хангахын тулд наад захын хэрэгцээгээ бий болгохыг хүсч байсан

боловч хятадын худалдаачдаас тэдний үр тарианы нийлүүлэлтээс

2 Кисилёв С.В Монголын эртний хотууд ЗХУ-ын археологи, 1957, 2.(нарийвчлан үзэх

бол [6] -г үз) 3 Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009 (хананы зузаан нь 2-2.5 м-ээс хэтрэхгүй,

дээрээс нь шавараар хучигдсан 4-5 м-ээс ихгүй өндөрт оршдог10, хх 138, 173] -ийг

үзнэ үү) 4 Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009 10, 128 хуудасны хэсгийг үзнэ үү

5 Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009 10, 174; 180 хуудасны хэсгийг үзнэ үү

Page 62: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

62

ихээхэн хамааралтай байжээ. Хотын төвийн зүүн хаалганаас эхлэн

гудамжаар дүүрэн байшин барьсан. Хотын энэ бүс нутагт арилжааны

дэлгүүрүүд байжээ..

Гвилла Рубрукийн хэлснээр хотод гол хоёр гудамж байсан

бөгөөд тэдгээрийн нэг нь мусульманчууд, ихэнхдээ худалдаачид, нөгөөд

нь хятадууд байдаг байв. Мөн олон янзын үндэстний арван хоёр сүм

хийд, хоёр мечет, нэг Христийн сүм байжээ. Хотын төвд, хоёр гол

гудамжны уулзварын хоёр талаар хааны гар урчууд байхаар маш

нарийн зохион байгуулсан байсан нь матлагаар тогтоогдсон.

Энэ газар өөрийн богино хугацааны түүхэн үйл явцдаа 5 метр зузаантай

соёлын давхаргыг бий болгожээ.

Хотын үүсгэн байгуулагдах үеийн цаг хугацаа болон малтлагын

үеэр олдсон олдвор зэргээс харахад олон тооны сумны зэв, металлын

олборлолт, олон арван төмөрлөгийн эвэр, олон тооны бүтээгдэхүүн

олдоц ихтэй, ихэвчлэн хөлөг онгоцны тэнхлэг, хөл, сум, хөл зэрэг

давамгайлж байдаг.

Энэ бүхэн нь Монгол Улсын армийн урт хугацааны аян дайнд

бэлтгэж байсан бөгөөд үүндээ Хара Хорумын үйлдвэрлэлийн хүчин

чадлыг идэвхитэй ашиглаж байсныг гэрчилж байна.

Доод давхаргад лабораторийн судалгаагаар цельсийн 1350 хэмд

төмөр хайлуулж байсан нь тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь Орхон

голоос Хар Хорум руу ус зайлуулах урт суваг татсан байсан нь

тогтоогдсон байна. Энэхүү усны систем нь хотын төвийн гар урчуудын

үйлдвэрлэлийн хэсэгт байрлаж байсан6.

Дээд давхаргад хот нь хотын төвийн үндсэн бүтэц аль хэдийнээ

алдагдсан үед маш олон төрлийн керамикийн үйлдвэрлэл давамгайлж

байв7.

Каракорамын нутаг дэвсгэр дээр олон тооны зоосон мөнгө шиг

шаазан, толь, торгон гэх мэт олдворууд олдож байсан нь худалдааны

үйл ажиллагааны түгээмэл тархалтыг харуулдаг8

. Барилга

байгууламжийн үлдэгдэлээс харахад хотын гудамж нь хоёр үндсэн

хэсэгт хуваагдаж байна.

6Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009 мөр10, хуудас178 үз

7Кисилёв С.В Монголын эртний хотууд ЗХУ-ын археологи, 1957, 210, х.18-г үзнэ үү.

8Кисилёв С.В Монголын эртний хотууд ЗХУ-ын археологи, 1957, 10-р хуудас, 178-г үз.

Page 63: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

63

Хархорум хот нь хэдийгээр олон хүн амтай байсан ч

нүүдэлчдийн хот байсан бөгөөд энэ тус хотын иргэдийн дунд

зөрчилдөөнийг үүсгэсэн нөхцөл нь болсон байна.

Тал хээрийн зүрхэнд байсан Хархорум хотын хүн ам нь

Хятадын үр тарианы нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байв. Энэ нь

тохиолдын хэрэг биш бөгөөд түүний хувь заяанд сүйрлийн үүргийг

гүйцэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

1260 онд Хубилай (1215-1294 онуудад төр барьж байсан/ хаанаар

өргөмжлөгджээ9. Түүний бага дүү Ариг-Бөхийг Хубилай хааныг хятад

улстай холилдсонд дургуйцсэн монголын зарим эрх мэдэлтнүүдийн

дэмжлэгээр мөн хаан ширээнд өргөмжлөгдсөн боловч энэ нь түүнд тус

болсонгүй. Хубилай хаан хот руу үр тариа амуу будаа оруулахыг

хориглосоны улмаас хот өлсгөлөнд нэрвэгджээ. Энэ үйл явдлын улмаас

Ариг-Бөх Хара хорум хотоос гарч, удалгүй ялагдав.

Нийслэлийн байр сууриа алдсаны дараагаар Хархорум хотын хүн

амын тоо хурдацтай буурч бутарч эхэлжээ.

Их Монгол улсын төрийн үзэл суртлын өөрчлөлтийн эхэн үе нь

нүүдэлчин тал хээрийн уламжлалаас холдож эхэлсэн бөгөөд Хятадын

албан ёсны эзэнт гүрэн болсон Юань эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан

Хубилай хааны нэртэй салшгүй холбоотой билээ. .

1251-1252 оны хооронд Хубилай хаан Хойд Хятадыг эзлэн түрэмгийлэн

захирч байсан юм.

1256 онд тэрбээр өөрийн орон байраа Хятадад ойртуулахаар шийдсэн

бөгөөд түүний зөвлөх Лю Бин-Чунг 秉秉忠 (1216-1274)10

–д Хятадын

геоманий (feng shui 風水) зарчмууд дээр үндэслэсэн, хот төлөвлөлтийг

боловсруулж, түүнийг бүтээхийг даалгажээ.

Кайпин хэмээх шинэ хотыг (Сэтгэлийн эхлэл) гэж нэрлэсэн шинэ

хотыг Бээжингээс хойш 275 км Долон Нор нуурын ойролцоо /Өвөр

Монголын зүүн өмнө зүгт орших Долон нуурын орчин үеийн баруун

хойд зүгт 25 км/ тал газар байгуулжээ.

Нийслэлийг Хархорумаас Даду руу шилжүүлэхээс өмнө 1263

оны зун хотыг Шанду 上 都 ("Дээд Капитал" гэж нэрлэв), мөн энэ

9Киселёв С.В., Евтюхова Л.А Эртний Монголын хотууд. M., 1965, 20, догол мөр 4,

хуудас 6 10

Хятад – Оросын толь бичиг Ошанин И.М Т.1983-1984 8-р хуудсыг үзнэ үү

Page 64: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

64

хотыг захирагчид нь монголын эзэнт гүрний угсаа залгамжлагчид

байсан ба энэ удмынхны сүүлчийн захирагч хүртэл зуны нийслэлийн

статусыг хадгалж үлдсэн.

Зуны хамгийн халуун сарыг өнгөрөөх эсвэл эргэн тойрондоо

төөрч явахад хүрвэл эзэн хаан нь нүүдэлчин уур амьсгалтай орчин

үеийн Монголчуудын төлөөлөгчдийг хүлээн авдаг бүтэцтэй байхаар

төлөвлөжээ.

Хотын нэрийг хоёуланг нь монголчууд хэрэглэж байсан бөгөөд энэ нь

17-р зууны үеийн түүхэнд тэмдэглэгджээ.11

Кейбут Шанду-ийн нийлмэл хувилбарыг ашиглаж байгаа боловч

зөвхөн хоёр дахь нэр нь ашиглагддаг бөгөөд магадгүй энэ нь Монгол

хүн бүрийн чихэнд бүрэн хоногшоогүй байх магадлалтай.

ZeeIda-ийн үг нь толь бичигт үзүүлсэнээр "газрын хэвлийн ус

гадаргуутай маш ойрхон газар, түлхүүр, хөндийд сайн12

Шанду хот нь

Хархорумаас дутуугүй түүхэнд нэрээ үлдээсэн хот юм.

Юань ши ("Юаний түүх") хотын хүн ам нь нягтаршил ихтэй

байсан бөгөөд 118,191 хүн (41,062 гэр бүл) байсан Шубарын орднуудыг

Марко Поло нар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг бөгөөд энэ нь олон

удаа энд байсныг гэрчилдэг бололтой.

1359 онд хятадууд тарж бутран, хараа хяналтгүй болсон хятадууд

Шанду хотыг шатааж, 1369 онд Минск цэргүүд эзлэн аваад, Шандуг

эзэнгүй орхисон байна.

Энэ хот өнөө үе хүртэл хугацаанд маш сайн хадгалагдаж ирсэн

байна13

. Юань гүрний уналт болон Минск цэргүүдийн сүйрлээс болж

1430 онд бүрмөсөн орхигдсон юм. Хот нь Хятадын хяналтаас гадуурх

нутаг дэвсгэр дээр үлдсэн бөгөөд XVзуун нь Шандугийн түүхэнд

бараг ямар ч эмх замбараагүй байдлын эмх замбараагүй үеүүдийн нэг

байсан бөгөөд энэ хотод нүүдэлчдийн хэрэгцээ шаардлагагүй байв.

Хотын анхны археологийн судалгааг Манчук-гочийн оршин

тогтнох үеэр Японы эрдэмтэд хийсэн бөгөөд 1956, 1973 онуудад Өвөр

11

Хятадын хааны ан авын хүрээлэн, дорно дахины ёс заншил уламжлал, зан заншил

Васильев МН Л.С., Фомина 2011 14-р хуудсыг үзнэ үү 12

Kучерева Ж. Хятадын Юань гүрний дор Хятадын соёлын уламжлалыг тасралтгүй

үргэлжлүүлэх асуудал // БНХАУ-ын түүх соёлын уламжлал. 1972 1 13

Kучерева Ж. Хятадын Юань гүрний дор Хятадын соёлын уламжлалыг тасралтгүй

үргэлжлүүлэх асуудал // БНХАУ-ын түүх соёлын уламжлал. 1972 18-р хуудсыг үз

Page 65: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

65

Монголын их сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн томоохон ажлыг

хийж гүйцэтгэсэн. Шанду нь дэлхийн улс орнуудад чиглэсэн бөгөөд

хоёр ханатай, жижиг тойрог зам нь том зүүн өмнөд хэсэгт байрладаг.

Гаднах тойрог нь баруун зүгрүү чиглэсэн. 2200 м-ийн зайтай, суурь

ханатай. Суурь хананы өргөн 10 м, дээд талд нь 2 м хүртэл өндөрт,

өндөр нь 5 м, хойд, зүүн, өмнөд хана нь хоёр, баруун хананд нэг, хойд,

баруун өмнөд хананд тус бүр хана байжэ

Дотор талбайнууд нь 1400 м урттай дөрвөлжин дөрвөлжин

хэлбэртэй, 6 ханатай, хоёр нь баруун, хойд хана, өмнөд болон зүүн талд

нь (энэ нь том том тойрог замтай байдаг). Бүх хаалга нь гадаад

бэхлэлттэй. Суурийн ханын зузаан нь ойролцоогоор. 12 м, дээд талд -

ойролцоогоор. 2,5 м, өндөр - ойролцоогоор. 5-6 метр жижиг өнцөгт

дөрвөн өнцөгт өнцөгт цамхаг босгож, ханан дээр 150 метр тутамд

таазны налуу байрлуулсан модон цамхаг байдаг. Хойд зүгт ойрхон, 620

м (N-S) тэгш өнцөгт 570 м (E-W) тэгш гадаргуутай, гадна талд нь

тоосгоноор хүрээлэгдсэн байна. Эдгээр хана нь тэгш өнцөгт хэлбэртэй

дөрвөн өнцөгт цамхаг дээр баригдсан цамхгууд байх ба цамхагууд нь

бат бэх бөгөөд өндөр байв.

Хойд хананы хаалганаас бусад бүх ханан дээр хаалгыг нь

тасласан байна. Энэхүү таслагдсан хаалга нь эзэн хааны ордон байсныг

илтгэж байна. Баруун болон зүүн хаалга нь өргөн гудамжаар холбогдож,

нэг гудамжийг өмнөд зүг рүү чиглүүлж, цогцолборын төвд Т хэлбэрийн

огтлолцол бий болгосон. Хөндлөн огтлолын хойд талд 60 метр өндөртэй

3 м-ийн өндөртэй шавран платформыг олжээ. Өмнө зүгээс бусад бүх

талаасаа найман метрийн зурвастай платформтой зэргэлдээ блокоор

хучигдсан мөн, өмнө зүгээс тавцан тус бүрийн булангуудад нь хоёр

жижиг байшинтай байв. Энэ бүхнээс харахад энэ нь ордны

хүндэтгэлийн танхим , ордны гол барилга байлаа

Хотын хананы хамгийн том хөндлөн огтлолцол нь бусад хөндлөн

огтлолтой адил биш байсан бөгөөд "хотын албан хаагчдын хойд хэсэгт

байрлах" энэ хэсэг нь хана хэрмээр тусгаарлагдсан бөгөөд энэ хойд

хэсэгт зөвхөн "хотын албан тушаалтнууд" очиж болно.

Археологчид хотын хойд хэсэгт эзэн хааны паркийг байрлуулж

болно гэж үздэг бөгөөд хэрэв эзэн хаан хүссэн бол өөрийнхөө болон

хамтран зүтгэгчдэд зориулж хашаа барих боломжтой гэж үздэг. Энэ

хэмжээ нь бидний мэддэг Хятадын нийслэлд байдаггүй.

Page 66: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

66

Иймээс Шанду нь Хятадын хот төлөвлөлтийн уламжлалаас хэт их

хазайгаагүй боловч нүүдэлчдийн хэв маягийг агуулсан хот суурин

газрыг илэрхийлж байсан ба хот суурингийн оршин суугчдын хэсгийг

аюулгүй байдлын системтэй хавсарсан ордон байв.

Хотын бараг гуравны нэгийг эзэлдэг хотын хойд хэсэг дэх том

цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан нь түрүү түрүүчийн эзэн хаадын онцлог

маягийг уламжлал болгосон төдийгүй талын нүүдэлчин хэв маягийн

уламжлалыг илэрхийлэх цорын ганц нэгж юм. Түүнээс гадна хотын

хананы дотор талд байрлах энэ том хоосон орон зай нь монголчуудын

ирээүйд ирж суурших суурьшлийн төв нь байхаар төлөвлөсөн байдаг.

Энэхүү сул орон зайнд хана туурга байриагүй нь нүүдэлчин монголчууд

түр хугацаагаар гэрээ барьж амьдрах боломжоор хангахыг зорьсон нь

илэрхий байна. Монголчууд ийм маягаар хотын соёлтой танилцах

боломтой төдийгүй суурин амьдралд дасгах зориолготой байсан ч байж

болох юм. Орчин үеийн Улаанбаатар хотын гэр хороололын зорилго нь

үүнийг илэрхийлж байна. Шанду хот бол өнөө үед Монголын эзэнт

гүрэн нь аажим аажмаар хувирч өөрчлөгдөж байгаагийн сайн жишээ

юм. Шандуны захирагчид суурин хотуудыг амьдрах нөхцлөөр хангасан

ч нүүдэлчин үндэстэн бүрээсээ бүрэн салж чадаагүй байв. Хубилай 1264

онд нийслэл Хархорумаа Хятад руу, орчин үеийн Бээжингийн бүс рүү

шилжүүлж, Даду 大都 (Их Капитал) хэмээх нэрээр нэрлэсэн байна.

Шинэ хотын төлөвлөлт дахин төлөвлөгдөөд Лю Бин Чун хотыг онд 1267

барьж эхэлсэн бөгөөд 1274 онд ордны цогцолборын ханыг барьж, 1276

онд хотын хана барьж 1285 онд баригдсан юм. Эзэнт гүрний лалын

шашинтнуудын архитектурч, ажилчид барилгын ажилд чухал үүрэг

гүйцэтгэсэн14

боловч энэ нь хятадын ерөнхий дүр төрхөд нөлөөлсөнгүй.

Шинэ нийслэл нь хуучин Жин динаси (1115-1234), Жуангу

Ён-ын баруун хойд хэсэгт барьсан баруун хойд зүгт баригдсан бөгөөд

оршин суугчид нь ихэвчлэн хуучин газартаа үлдсэн. Энэ нь голчлон

хятадууд оршин суудаг асар том хотхон болох Нанчэн 南城 гэсэн

нийслэл хотоос урагшаа гарах шалтгаан болсон юм. Хуучин нийслэл

хотын энэ хэт нягтрал болон хэт давсан байгууламжийг барих нь Юаний

нийслэлд эрх баригчдын санаа зовоосон асуудал биш юм шиг санагдаж

байв.

14

Шастина. M., Лувсан Данзан. Алтан товч («Золотое сказание»).Орчуулга Монгол,

танилцуулга, тайлбар, хавсралтууд. 1973 49-р хуудас, 454-455-г үзнэ үү)

Page 67: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

67

Хотын хойд хэсгийн оршин суугчид нь Манжууд дүүрэн

суурьшсан бөгөөд өмнөд хэсэг нь хятадаар хана хэрмээр тусгаарлагдсан

байв. Юань, Чин хоёрын өмнөд хот нь гар урлалын худалдаа байсан

бөгөөд хойд хотынхоос ялгаатай нь албан тушаалтнууд нь эзэн хааны

харуул хамгаалалтанд амьдардаг байв.

Хубилай хаан нийслэл хотыг сонгохдоо Хятадын хойд хэсэгт

орших Хятадын эзэнт гүрний үеийн уламжлалыг дагаж мөрдөх

магадлал өндөр байгааг харуулж байна. Хубилай хаан Хятадын эзэнт

гүрний эсрэг ухаалгаар эсэргүүцэж болох ч байж магадгүй гэж бодсон

түүний төлөвлөгөөнүүд нь монголчуудын бутарсан шалтгаантай

холбоотойгоор Юань гүрний үргэлжилсэн байдлыг харуулахаар

төлөвлөсөн байв. Түүгээр ч зогсохгүй нийслэлээ Монголын газар

нутгаас алс хол зайтай байхыг хүсэхгүй байв. Хятадын төвд нийслэлийг

байрлуулах нь Монголын эзэнт гүрэн хятадын байгаль орчинд сөрөг

нөлөөнд өртсөн нүүдэлчдийг цэргээс тусгаарлах аюулыг бий болгожээ.

Үүнээс гадна, Хятадын хот суурин газрын хөгжлийн бүх дүрэм журмын

дагуу баригдсан шинэ нийслэлийн төлөвлөлтийг харахад Хубилай хаан

алс ирээдүйдээ суурин амьдралын амьдралын хэв маягийг удирдан

чиглүүлэх боломжийг эрэлхийлэхийг хүсч байсан нь харагдаж байна.

Азид энэ хотыг "Хан хот" гэдэг нэрээр Тувагийн Ханбал гэж

нэрлэдэг (Кампалуч, Камалутут, Канбуал, Чанбугч гэх мэт. Поло

Марко Поло, Рашид ад-Дин нарын талаарх мэдээлэлд Ханбуян гэдэг

нэрийг тодруулж бичсэн нь Юань гүрний нийслэлд биш, харин Жин

нийслэлд байдаг. Тиймээс Хан бол Монголчуудын Их Хаан биш, харин

Алтан Хан (Жин гүрний Алтан улсын хаан), тал хээр шиг Jurchen

удирдагч гэж нэрлэдэг.

Юань Шигийн хэлснээр, 411.350 хүн (147,590 гэр бүл) нь Даду

болон түүний ойр орчимд амьдарч байв15

.

Хэдэн арван жилийн туршид Даду нь Монголын эзэнт гүрний

албан ёсны нийслэл бөгөөд хамгийн алдартай хотуудын нэг юм. Дадуг

Марко Поло доорх байдлаар тайлбарлажээ.: "Үнэндээ Гарибалла гэж

нэрлэгддэг том, сайхан хот байсан бөгөөд энэ нь бидний" Эзэний хот

"гэсэн утгатай үг юм. Тиймээс Их Каан энэ хот Камбалут хотыг тэнд

15

Азийн орнууд руу аяласан нь Гильом де Рубрук 1997 18-р хуудас, 11-ийг үзнэ үү).

Марко Пологийн ном Марко Поло.1997, 58-р хуудас, 121-ийг үзнэ үү).

Page 68: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

68

маш ойрхон байлгахыг тушаасан учир хоёр хотын хоорондох юу ч

байхгүй бүр гол мөрөн байхгүй.

Марко Поло Даду хотын эзэн хааны ордныг ийнхүү дүрсэлсэн

байна. "Агуу Каан Катаягын нийслэлд /Камбалут гэж нэрлэгддэг/

амьдардаг бөгөөд энэ нь бүтэн жилийн туршид 3 хан сар амьдардаг, 12,

1, 2-р сард. Ордны хана булан маш үзэсгэлэнтэй, баян чинээлэг байдаг

бөгөөд ордны булан бүрт зэвсэг агссан байх бөгөөд дотор нь нум,

хөндлөвч, эмээл, жад, нум, дайнд зайлшгүй шаардлагатай бусад зүйлс

байна. Эдгээр хананууд таш гайхалтай баян тансаг үгээр хэлж баршгүй

тийм үзэсгэлэнтэй байгаа нь эзнийхээ хүч чадлыг илтгэнэ. Тэр ордон

маш өндөрт байрлах бөгөөд миний бие урьд нь ийм өндөрт байрлах

ордонг хараагүй билээ. Газрын түвшнөөс дор хаяж 10 тохой өндөрт

байрлана. Дээвэр нь маш өндөр. Хана нь алтаар бүрхэгдсэн бөгөөд

өрөөнүүд нь мөнгөөр бүрхэгдсэн түүн дээрээ луу, араатан жигүүртэн,

баатрууд болон бусад олон төрлийн зургийг алт болон мөнгөөр

товойлгон сийлсэн нь тун ч гайхамшигтай” гэжээ.

Дүгнэлт:

Чингис хааны хаанчлалын үеэр (1162-1227 онд 1206 онд Их

хаанаар өргөмжлөгдсөн) Тэмүүжин хааны хувьд нүүдэлчин

захирагчдын уламжлалт ёсоор тэрбээр барилгыг барьж байгуулахад

чухал ач холбогдол өгдөггүй байсан бөгөөд Монголчуудын

удирдагчийн шаардлагад зохистой зүйл гэж үзээгүй байж болох юм.

Үүнээс гадна, эзэнт гүрний үүсгэн байгуулагчийн үүрэг нь аян

дайнаас авахуулаад маш олон шийдвэр гаргах үүрэгтэй байсантай нь

холбоотой төдийгүй тайван амгалан гар газар хөл хөсөр он жилүүд

байгаагүйтэй холбоотой байжээ.

Өгөөдэй хааны хаанчлалын он жилүүдэд Монголын эзэнт гүрний

сүр хүч ихээхэн бадарч байсан он жилүүд байсан бөгөөд дэлхийн бүх

улсууд хөгжлийн дээд түвшний улсыг Монгол гэдэгтэй санал нэгдэж

байсан тийм цаг үе байсан байна. Өгөдэй хаан хаанчлалынхаа он

жилүүдэд дэлхийн хамгийн том хот, хамгийн гоёмсог хот, хамгийн том

нийслэлийг бий болгохыг зорьж байсан нь Хара-Хорум хотын

туурьнаас олдсон олдворууд нь нотлож байна. Өгөднй хааны хот

төлөвлөлтийн нарийн зохион байгуулалтын санааг дараа дараагийн хаад

авч баяжуулж ирсэн нь судалгааны үр дүн илэрхийлж байна.

Page 69: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

69

Хубилай хаан ч мөн адил Монгол гэдэг нэрийг дэлхийн чихнээ

дуурсгасан түүхэн цаг хугацааг, түүхэн хотыг бий болгоход гол

зорилгоо болгосон. Тийм ч байдлаараа түүхэнд нэрээ үлдээж чадсан.

Монголын эзэнт гүрний хаадууд хот төлөвлөлтийг алс хэтийн

бодлоготой ямагт уялдуулж ирсэн нь хот болгон үлдээдэг цэцэрлэгт

хүрээлэн нэртэй томоохон сул орон зай үлдээдэг байсан нь нүүдэлчин

монголчууд тэр орон зайд орж суурьших зорилготой байжээ.

Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт тэр чигээрээ дайн самуун

сүйрэл байгаагүй юм. Дэлхийд гайхагддаг томоохон хотуудын үүсэл

хөгжлийг бий болгосон. Түүгээр ч зогсохгүй өвөрмөц шийдэл бүхий

мянга мянган хотуудын эхлэл болжээ.

Эх сурвалжууд

1. Монгол-Оросын толь бичиг. Эд. А.Лувсан-дэндева, Ц.Цэдэндамба

нар. Т. I-IV. M., 2002.

2. Хятад – Оросын толь бичиг Ошанин И.М Т. I-IV. M. 1983-1984

3. Монголчуудын түүх Джованни дель Плано Карпини, 1997

4. Азийн орнууд руу аяласан нь Гильом де Рубрук 1997

5. Марко Пологийн ном Марко Поло.1997

6. Эртний Хятадын хот төлөвлөлтийн онол Дмитрий В.В. 2004

7. Хятадын хааны ан авын хүрээлэн, дорно дахины ёс заншил

уламжлал, зан заншил Васильев МН Л.С., Фомина 2011

8. Хар Хорумын асуудал Дмитриев С. В 2009

9. Хан хотын гол бүрэлдэхүүн хэсэг нь Чаньаний жишээн дээр 2002

10. Монголын эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий христийн

шашинтнууд. Монголын эзэнт гүрэн дэх гадаадын иргэний

намтарыг сэргээн засварлахад бэрхшээлтэй асуудлууд 2005

11. Кисилёв С.В Монголын эртний хотууд ЗХУ-ын археологи, 1957, 2.

12. Клейшторни С.Ж. Уйгарын Каганат болон Евразийн тал хээрийн

түүх. 2010.

13. Киселёв С.В., Евтюхова Л.А Эртний Монголын хотууд. M., 1965.

14. Kузнецов A.K. Кондучки хот ба түүний эргэн тойрны балгас.

Владивосток, 1925 он.

15. Kучерева Ж. Хятадын Юань гүрний дор Хятадын соёлын

уламжлалыг тасралтгүй үргэлжлүүлэх асуудал // БНХАУ-ын түүх

соёлын уламжлал. 1972

Page 70: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

70

16. Шастина. M., Лувсан Данзан. Алтан товч («Золотое

сказание»).Орчуулга Монгол, танилцуулга, тайлбар, хавсралтууд.

1973

17. Пэрлээ Х. Эртний хотууд, Монголын суурингийн түүх // ЗХУ-ын

археологи, 1957, №3.

18. Транс.Арендза A.K., Кхетуров.Л.А, Т. Рашид ад-Дин. Цуврал III:

1946; Т, I, 1-2 хэсэг, 1952; Т. II: 1960.

19. Юрченко А.Ж. Марко Поло ном. Аялагчийн тэмдэглэл ба эзэн

хааны намтар. 2007.

20. Ли Жуй-цзе, Чэнь Ин. Юань Чжунду янь-цзю цзун-шу (Юань

Зундуг-ийн судалгаа) (Хойд Хэбэй их сургууль (Нийгмийн

шинжлэх ухаан) -ын процесс (26), 2010 он.

21. . Ло Чживэнь. Бэй-хай, Чжун-хай, Нань-хай («[Парки] Бэйхай,

Чжунхай, Наньхай») // Чжунго да байкэ цюаньшу. Цзянь-чжу,

юань-линь, чэн-ши гуй-хуа. Их хятадын нэвтэрхий толь бичиг.

Архитектур, парк, хот төлөвлөлт). Бээжин-Шанхай, 1988.

22. Сун Лянь, Ван Вэй и др. Юань ши (Юань улсын түүх) (Хорин

зургаан гүрний түүх). Хайнан, 1996. Т. 5.

23. Сюй Пин-фан. Цзинь Чжун-ду и-чжи // Чжунго да байкэ цюань шу.

Хятадын товч толь Бээжин 1998

24. Ху тэ-фэн гэх мэт. Жоу Шу (Түүх [Хойд] Жоу) // Эрши-ши (Хорин

таван гүрний түүх). Шанхай, 1995 он. 1-12. Т. 3.

25. Чэн Цзин-ци. Даду-чэн (Даду хот) Чжунго да байкэ цюаньшу.

Цзянь-чжу, юань-линь, чэн-ши гуй-хуа. Их хятад нэвтэрхий толь

бичиг. Архитектур, парк, хот төлөвлөлт). Бээжин-Шанхай, 1988.

26. Чэн Гао Хуа. Юань Даду (Юань [нийслэл] Даду). Бээжин, 1982.

27. Чэн Гао Хуа, Ши Вэй мин. Юань Шуанду (Шандуны Юань улсын

нийслэл). Жилин, 1988.

28. Юань дуй (Юань улсын нийслэл Дуадын археологийн бүлэг

[судалгаа]). Юань Дуада, Канчачу Юу фатуши (Юань улсын

нийслэл Даду дахь хайгуул, малтлага 1972, №1.

29. Юань Шанда Диао-Ча Бао Гао (Юань [Капитал] Шандуны

Судалгааны Тайлан) // 1977, № 5.

30. Ата-малик-жувани Дэлхийн түүхийн түүх Мирза Мухаммад

Казвинигийн бичсэн Ж.А Боть. I-II. Манчестер, 1958.

31. Аллисэн T.T. Евразийн түүхэн дахь хаадын цайз. Филадельфи, 2006.

Page 71: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

71

32. Брейчшнейдэр Е. Бээжин болон түүний хүрээлэнгийн археологи,

түүхийн судалгааны талаар. Шанхай хот, 1876.

33. Гроусет Р.Л Аттилагийн дараагийн алхам Чингис хаан Тамирлан

Парис 1965

34. Сюь, Танг БНХАУ-ын Кембрижийн түүх. Боть. 3 589-906. 1-р хэсэг

/ Эд. Twitchett. Кембриж, 1979 (Рpr: 1993, 1997, 2006, 2007).

35. Хаяаши Т., Морияасу Т. Ордон, Кара-Балсуан хот, Т. Морияасу, А.

Очир нар, 1996 онд Монгол орны түүхэн газар, бичээсүүдийн

судалгааны урьдчилсан тайлан 1996-1998 он

36. Монголчуудын нууц түүх /орчуулга I Боть. I-II. Леиден-Бостон,

2004 он.

37. Ёошито Харада, Казухика Комай. Шанду Юан гүрний зуны

нийслэл. Сер. Археологичдийн, Цуврал B. Vol. II. Токио, 1941.

38. Юань гүрний дээд нийслэл (Занаду) болон Дундад капитал. [цахим

эх сурвалж]

Page 72: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

72

ОРХОНЫ ХӨНДИЙ ДЭХ ХАРХОРУМ ХОТЫН ИХ БҮТЭЭН

БАЙГУУЛАЛТ

Б.Мягмансанж - Newsmedia.mn сайтын редактор

ТҮЛХҮҮР ҮГ

Монголын эзэнт гүрэн, Өгөөдэй хаан, Мөнгөн мод, Хархорум

хот, Торгоны зам, дэлхийн нийслэл, Түмэн Амгалант ордон, Эрдэнэзуу

хийд

ХУРААНГУЙ

Хархорум хот нь монголчуудын ур ухаан шингэсэн их бүтээн

байгуулалт байжээ. Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин

байгуулагдсаар ирсэнийг гэрчлэх ул мөр одоогоор 200 шахам олдоод

байгаа билээ.

Персийн түүхч Рашид-ад-Диний өгүүлснээр Өгэдэй хаан 1235

онд Хархоринг барьж байгуулахдаа Хятадын уран барилгын хийцийг

дууриалгасан гэж үзсэн байдаг аж. Гэхдээ энэ нь Түмэн амгалант ордны

талаар дурьдсан байх магадлалтай аж.

Хархорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг

балгасны дэргэд байгуулагдаж, Өгэдэй хаан Их Монгол улсын нийслэл

болгосноос хойш өрнө, дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл

эдийн засгийн төв байсан юм. Улмаар Хархорин хот Хубилайг их

хаанаар суух хүртэл буюу 32 жил Их Монгол Улсын нийслэлээр

овоглогджээ. Зарим түүхэн шаштирт 36 жил Их Монгол Улсын нийслэл

байсан тухай өгүүлдэг. Ямартай ч дэлхийн хотуудын нийслэл хэмээн

дуурсагдсан их бүтээн байгуулалт байжээ.

ОРШИЛ

Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь Монгол улсын

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын

туурийг 1948-1949 онд С.В.Кисилев, Х.Пэрлээ нарын, 1978-1985 онд

Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Баяр нарын, 1995-1997 онд

ЮНЕСКО-гийн ивээл дор Монгол Японы судлаач эрдэмтэд, 2000 оноос

Монгол, Германы эрдэмтэд судлан шинжилсэн байна. Судалгаа

шинжилгээний ажил, археологийн малтлагын үр дүн, олдсон олдвор

хэрэглэгдэхүүнүүд нь Хархорум хотын хөгжил, төлөвлөлт, барилга

Page 73: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

73

архитектурын хөгжлийн төвшин, цар хүрээ, онцлогийг тал бүрээс нь

нээн харуулж, Хархорум нь тухайн үедээ өрнө дорнын олон орныг

холбосон Монголын эзэнт гүрний нийслэл хот байсныг давхар нотолсон

билээ.

Нэгэн цагт алдар цуугаа дуурьсгаж байсан хэдий ч өдгөө нэгэнт

мартагдсан энэ хотын нэр түрэг хэлнээс гаралтай. „Хара“ гэдэг нь түрэг,

монгол хэлний аль алинд „хар“ гэсэн утгыг илэрхийлдэг. Түрэг хэлний

„хорум“ хэмээх үгийг „хайрга, нуранги“ хэмээн орчуулна. Сэцэнцогт

монгол (=түргээр корум, түвдээр гор-ма) хэлний „хүрм-э(н)“ (хуучин

монголоор) нь галт уул дэлбэрэхэд эргэн тойронд шидэгдсэн галт уулын

чулуу гэсэн утгатай үг хэмээн тэмдэглэжээ.

ХАРХОРИНЫ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш

нэвт гарсан томоохон гудамжтай, тэдгээр нь төв дундаа огтлолцож,

орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа хийгддэг,

дөрвөн тойрогт хуваагддаг байжээ. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс

ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар

тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар

тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн

Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө, дөрөвдүгээр

тойрогт Будда, Христос, Лалын шашны

сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн

буудал, мөргөлийн газар бүхий хот

байгуулалтын хувьд нарийн зохион

байгуулалтай том хот болжээ.

Хархорум хот эргэн тойрон

хүрээлсэн шавар хэрэмтэй, дөрвөн талдаа

хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа

болон бусад үр тариа, баруун хаалган

дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр

тэрэг, умард хаалган дээр морь унаа

худалддаг байсан тухай түүхэн

сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод

хятад, орос, франц, англи, мажаар зэрэг

дэлхийн олон орны хүн суудаг өрнө,

Page 74: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

74

дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг,

худалдааны том төв байсан юм.

Тус хотын зохион байгуулалт, уран барилгын хэв загварт

нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих уламжлалт арга

зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын хэв маяг

хосолсон байжээ. Хотын туурьд хийсэн археологийн малтлагаар

барилгын материал шавар вааран чимэглэл, тоосго зэргийг шатаан

боловсруулж байсан гэрийн хана мэт дүгрэг хэлбэртэй тоосгон зуух

олсон нь дундад зууны Монголын нийслэл хотод хөгжиж байсан

үйлдвэрлэлийн арга ажиллагааг бодитойгоор харуулах нэн үнэт дурсгал

мөн хэмээн тэмдэглэсэн байдаг.

Хааны ордон нь хоёр метр гаруй өндөр хиймэл дэвсэг дээр

барьсан байжээ. ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны

шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн

паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр

чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч

төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук,

Марко Поло нар ч оролцож байсан гэжээ. Хархорины төв хэсэг нь

барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан

ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байсныг дурьдсан

байна.

Page 75: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

75

Гоёмсог хийцээрээ дотно, гадныхны нүдийг баясгаж, олны ам

дамжин шагшигдаж байсан нэг зүйл нь Түмэн Амгалант ордон

доторхи хааны сэнтийн өмнө байрлуулсан Мөнгөн мод юм. Мөнгөн

модыг бүтээх ажлыг Мөнх хаан францын нийслэл Парис хотын

алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж,

50 туслах дархан өгч бүтээлгэсэн гэдэг. В.Бушье Мөнгөн модыг 1254

онд хийж дуусгажээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг

олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ.

Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн

амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам

маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Хоолой

бүрээс дарс, айраг, балын ундаа, террацина хэмээх будааны шар айраг

гоождог байв.

Түмэн амгалант ордны загвар болон эскиз Хятадын Шандугийн

музейд байдаг аж. Энэ ордны моделийг үзвэл хүн суудаг ордон биш

Тахилгын сүм байжээ. Барагцаагаар 20 гаруй метр 1000 гарт Жанрайсиг

бурхан юм уу олон гартай бурхан байрлуулж болохоор 7 давхар,

хавтгай тэнийлгэсэн алга шиг модон хийц. Хубилай хаан энэ ордныг

урд байсан Киданы нийслэлээс буулгаж авчраад барьчихсан гэх.

Одоохондоо музейнхэн давхар бүрт нь хүн амьдардаг байсан мэт

зохиомжлон дэлгэжээ.

Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг

байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ.

Хархорум хотын цэцэглэлтийн ид оргил үе буюу 1251-1259 онд

1.6 км ам дөрвөлжин талбайд 10-15 мянга орчим хүн төвлөрөн сууж

байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Хотын хүн ам нь дэлхийн өнцөг булан

бүрээс ирсэн элч төлөөлөгчид болон хятан, нангиад, түвд, уйгур, перс,

энэтхэг, тэр ч байтугай олзлогдсон Европчууд болох франц, герман,

мажар, орос хүмүүс, нутгийн уугуул оршин суугчдаас бүрдэж байжээ.

Хархорум хотод будда, христос, лалын шашны олон сүм дуганд хурал

хурж, мөргөл үйлддэг байсан нь Монголын их хаад ямар нэгэн шашныг

адилхан дээдлэн хүндэтгэдэг байсны илрэл юм. Тиймээс шашин номын

хурал, цуглааныг чөлөөтэй явуулахыг зөвшөөрдөг байж.

Өгэдэй 1241 онд таалал төгсчээ. Түүнийг залгамжлагч Гүюгийг

1246 онд л дөнгөж хаан ширээнд өргөмжилсөн юм. Гүюг хаан 1248 онд

Page 76: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

76

Самаркандын ойролцоо нас барсан байна. Тиймээс тэр Монголын

нийслэлийг хөгжүүлэхэд төдийлөн нөлөө үзүүлээгүй ажээ.

Хархорин хот нь Чингис хааны үеэс худалдааны нэгдмэл

тогтолцоог бий болгож, “торгоны зам”-ыг улам хөгжүүлэн дэлхийн

худалдаачдын шинэ харилцааг тогтоосон газар юм.

Монголчууд аливаа газар орныг эзэлсэн даруйдаа тэр нутгийг

худалдаа арилжааны хувьд аюулгүй тайван болгодог байсан. Ийнхүү

140 жил оршин тогтносон Хархорин хот Мин улсын цэргийн дайралтад

өртөн эвдрэн сүйджээ.

Орхоны хөндийн соёлын олон үнэт зүйлсийг хадгалан, хамгаалж,

олон нийтэд түгээн, дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Хархорум музей

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд нээгдээд долоо дахь жилдээ

ажиллаж байна. Хархорум музей нь Орхоны хөндийн олон үеийн түүх

дурсгалын дээжийг дэлгэн үзүүлсэн, хүмүүсийн оюун ухааныг

хөгжүүлэх, түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг

хөгжүүлэх томоохон түлхэц болж байгаа юм.

Персийн түүхч Рашид-ад-Диний өгүүлснээр Өгэдэй хаан 1235

онд Хархоринг барьж байгуулахдаа Хятадын уран барилгын хийцийг

дууриалгасан гэж үзсэн байдаг аж. Гэхдээ энэ нь Түмэн амгалант ордны

талаар дурьдсан байх магадлалтай аж. Тухайлбал, Түмэн амгалан ордыг

Хятаны Зүүн нийслэл, одоогийн Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил

хийцтэй байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлэх гол санааны нэг

илрэл бол тэдгээр ордны өндөр суурь адил байсанд оршино.

“Бадамлянхуан ордон хотын баруун өмнөх хэсэгт орших бөгөөд ордны

гол барилга нь асар өндөр суурин дээр байгуулагдсан 64 баганатай их

танхим байжээ” гэсэн тодотгол ордны суурийн өндөрийг гэрчилж байна.

Бас нэгэн анхаарал татсан тайлбар бол "..Танхимын гурван үүд нь бүгд

өмнө талдаа байжээ" гэсэнд оршино. Ляоян хотын Гуангиоу их хийдийн

зургаас хаалганы байрлалыг харахад мөн адил байдаг аж.

Их Монгол улсын их хаанд зориулж ертөнцийн хамгийн том

сайхан орд харшийг Хархорумд сүндэрлүүлсэн нь гарцаагүй гэж үзвэл

тухайн үед Хятан болон Алтан улсын Зүүн нийслэл болох Ляоян хотын

Гуангиоу их хийд бол дорно дахинд хамгийн сүрлэг том харш байсан

учир түүнээс үлгэрлэн Түмэн амгалан ордыг барьсан биз ээ. Хятадын

уран барилгаас зарим талаараа илт давуу Хятаны уран барилгын

загвараар Түмэн амгалан ордыг бүтээсэн тухай энэ таамаг бусад олон

Page 77: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

77

шинэ баримтаар нотлогдвоос нүүдэлчдийн соёл иргэншил хэдий өндөр,

тэдний оюун ухаан хэр саруул мэргэн байсан нь тод харагдана.

Хятан нарын ур хийцийг Их Монгол улсын дархчууд өвлөн aвч өнөөг

хүртэл хадгалсан нь Даригангын хийц юм.

ОРХОНЫ ХӨНДИЙ ХААДЫН СЭНТИЙ

Үе үеийн түүхэнд Монгол тулгатны өлгий нутаг, нийслэл

Орхоны хөндийд байсаар ирсэн. Тэр хөндийд Хархорум хотоос өмнө

олон хотууд оршиж байсан түүх бий. Тухайлбал, Уйгарын Хар балгас

байна. Энэ хотод тухайн үедээ 100 мянган хүн амьдарч байсан гэдэг.

Мөн Дай Юань улсын хаад Хархорумыг өвөг дээдсийн мандсан нутаг

хэмээн онцгойлон үзэж, хаан ширээ залгамжлах хан хөвгүүнийг тус

хотод суулган, Монгол нутгийг захируулдаг байв.

Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрэн бол хамгийн том

газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид Их Монгол Улсын газар

нутгийг 26 сая эсвэл 33 сая километр дөрвөлжин хэмээн олон янзаар

тайлбарлаж ирсэн байдаг. Британийн түүхчид Монголын эзэнт гүрэн нь

түүхэн дэх хоёр дахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэсэн нь дагаж

орсон буюу хараат түшмэг улс орон, овог аймгуудын газар нутгийг

оруулаагүй тооцсонтой холбоотой аж. Тухайлбал, Монголын эзэнт

гүрний баруун хязгаараас нийслэл Хархорум хотод мориор ирэхэд

бүтэн хоёр жил зарцуулж байсан талаарх яриа жуулчдын ам дамжин

яригдах болжээ.

Монголын эзэнт гүрний Хархорин, Дайду, Алтан ордны улсын хот

төлөвлөлт бүгд хүрээ үүсгэсэн тойрог хэлбэрийн зохион

байгуулалттай байсан бөгөөд одоогийн Москва хотын хот төлөвлөлт

Алтан ордынхтэй адил юм. Сүүлд Улаанбаатар хотын төлөвлөлтийг

хийхдээ Москва хотыг дуурайлган хийж байжээ. Тиймээс л Улаанбаатар

хотод их, бага тойруу хэмээн нэрлэсэн гудамжууд одоог хүртэл байдаг

аж.

ДҮГНЭЛТ

Нүүдэлчин монголчууд хот байгуулалтыг хүрээ үүсгэн

байгуулсан нь хүрэл зэвсгийн үеэс улбаатай аж. Хүрлийн үеийн

монголчуудын нүүдлийн овог аймаг хүрээ үүсгэн амьдардаг байсан

тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Хархорины хот

төлөвлөлтөд нүүдэлчин монголчуудын хот суурин цогцлон барих

Page 78: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

78

уламжлалт арга зонхилж байсны зэрэгцээ өрнө дорнын уран барилгын

донж маяг хосолсон байжээ.

Хэн Орхоны хөндийд эзэн сууна тэр захирна гэсэн бичигдээгүй

хууль үйлчилдэг байсан болов уу. Энэ нь эртний Түрэг, Уйгар, Киргиз

улсын нийслэл Орхоны хөндийд байсантай холбогдож байгаа юм.

Тухайлбал, Түргүүд Юань улсыг эзэлсний дараа нийслэлээ Орхоны

хөндийд байгуулж байж. Харин Түргийг бөхөөсөн Уйгарууд ч

нийслэлээ Орхоны хөндийд байгуулахаар тунхаглаж байв. Уйгаруудыг

эзэлсэн эртний Киргизчүүд ч өөрсдийн нутагладаг газраа нийслэл хотоо

байгуулсангүй. Өмнөх улсуудтай адил Орхоны хөндийг сонгож байжээ.

Энэ олон тохиолдлоос үзэхэд Орхоны хөндий ХААДЫН СЭНТИЙ юм.

Хархоринд нийслэл хотоо цогцлоон байгуулснаараа Өгэдэй хаан Их

Монгол Улсын эзэн хааны сүр хүчийг дэлхийд тунхагласан их бүтээн

байгуулалтын нэг болж чаджээ.

Одоогийн Эрдэнэзуу хийдийг гадаад, дотоодын жуулчид

Хархорум хотоор төсөөлдөг ч тус хийдийн суурьнаас Өгэдэй хааны

ордон байрлаж байсныг гэрчлэх эд өлгийн зүйл малтлагаар олдсон

билээ. Тиймээс жуулчдад үзүүлэх аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн

болгон, цогцоор нь шийдвэрлэх нь эдийн засаг, аялал жуулчлалын

салбарт ихээхэн нөлөө үзүүлэхээр харагдаж байна.

Ашигласан ном, товхимол

• Н.Сэр-Оджав, Д.Баяр 1977 оны Хархорум хотын шинжилгээний

ангийн тайлан. 16-р тал

• Ч. Далай. Өгэдэй хаан ба Хархорум хот, 22-р тал

• Монголын нууц товчоо УБ, 1990

• Ч. Далай, Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ, 1992

• Х. Пэрлээ, Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон,

УБ., 1959

• Ц. Доржсүрэн 1959 онд “Монголын эртний нийслэл Хар хорин хот”

• Н.Сэр-Оджав, Д.Баяр 1977 оны Хархорум хотын шинжилгээний

ангийн тайлан.

• Н.Майдар Монголчуудын хот ба хот байгуулалт

• Х.Пэрлээ, Эрдэм шинжилгээний өгүүллүүд

Page 79: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

79

“ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ” ХИЧЭЭЛ СУДЛАХ ХЭРЭГЦЭЭ

ШААРДЛАГЫН ТУХАЙД

Б.Намсрай- доктор, профессор

Хураангуй:

Энэ өгүүлэлд микро эдийн засгийг хотын орчинд ашиглах, нэн

ялангуяа газар ашиглалттай холбоотой асуудлыг судалдаг “Хотын эдийн

засаг” хичээлийг Монголын их, дээд сургуульд үзэх хэрэгцээ шаардлага

байгааг ямар нэгэн хэмжээгээр үндэслэх, түүний ач тусыг харуулахыг

зорьсон болно. Хотын эдийн засаг бол экономикс, газар зүйн ухааны

огтлолцол дээр байх хавсарга юмуу, салбарын шинжлэх ухаан гэж бид

ойлгож байна.

Эдийн засаг бол нөөц хомс байгаа үед хүмүүсийн хийж буй

сонголтыг судалдаг. Өрх гэрүүд өөрсдийн ханамж буюу ашиг тусыг дээд

хэмжээнд хүргэх сонголтыг хийдэг. Харин пүүс компаниуд ашгаа дээд

хэмжээнд байлгахыг эрмэлздэг. Газар зүйчид хүмүүсийн үйл ажиллагаа

хаана явагдах вэ гэсэн асуултанд хариулж, орон зайд эд агуурсыг хэрхэн

байршуулахыг судалдаг.

Түлхүүр үгс:

Хотын эдийн засаг, хот төлөвлөлт, даян дэлхийн зорилгууд

Оршил

Эн тэргүүнд нэлээд хэдэн жилийн туршид жил бүр өөрсдийнхөө эх

түүхээ судалж, мэдлэг чадвараа зузаатган, түүхэн дэвсгэр дээр тодорхой

асуудлыг нарийвчлан үзэж, чингэснээр өнөөгийн Монголын бодит

байдлыг хэр чадлаараа шинжлэх боломж олгож байгаа зочин профессор

Икеда Норихико багштандаа чин сэтгэлээс талархаж байгаагаа

илэрхийлж байна. Энэ нь манай ОУЭЗБДС-ийг Япон анд нар дэмжиж

байдгийн нэгэн илрэл билээ.

Энэ удаагийн эзэнт гүрний хот төлөвлөлт гэсэн сэдэв бидний хувьд

судлахад тун амаргүй, цаг хугацаа шаардсан сэдэв болж байна. Гэхдээ ер

нь хот төлөвлөлт бидний өнөөгийн амьдралд яагаад нэн чухал байна вэ,

энд гарч буй сорилтыг даван туулахад бид юу хийх ёстой вэ гэдэг талаас

авч үзвэл арай ойр дөхөм, давж гарах боломжтой мэт санагдаж байна.

Page 80: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

80

Хотын эдийн засаг нь хот төлөвлөлтийн онолын үндэс болох

талаар

Монгол улс гагцхүү 90 оны хувьсгалт эргэлтийн дараа Өрнөдийн

эдийн засгийг чөлөөтэй судлах, түүнд суралцах, судалгаа шинжилгээний

ажлыг энэхүү эдийн засгийн арга зүй, үзэл баримтлалд тулгуурлан хийх

боломжтой болсон юм. Энэ үеэс хойших хугацаанд Монгол улсын их,

дээд сургуульд өрнөдийн эдийн засаг, тухайлбал макро, микро эдийн

засаг, хөгжлийн эдийн засаг зэргийг судлах, зааж сургаж ирсэн нь

бидний зүгээс их хичээл зүтгэл гаргахыг шаардсан. Нөгөө талаас эдгээр

шинжлэх ухааныг богино хугацаанд эзэмшихэд Өрнөдийн хөгжингүй

орнууд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үнэлж баршгүй тус дэмжлэг

үзүүлсэн билээ. Түүний дотор Японы профессор Р.Хироногийн лекцэнд

нэгэн долоо хоног сууж байснаа дурсан санаж байна.

Эдгээр суурь хичээлд тулгуурлан олон салбар хичээлийг судалж,

залуу үедээ дамжуулах нь бидний хувьд өнөөгийн шатанд тавигдаж буй

нэг зорилт гэж үзэж байна. Түүний дотор хотын эдийн засаг гэдэг хичээл

орно. Учир нь гэвэл хотын асуудал өнөөдөр нийт хүн төрөлхтний

асуудал болоод тогтвортой хөгжлийн даян дэлхийн 17 зорилгод багтаж

төлөвлөгдсөн билээ.

Эдгээр зорилгын 11-д “Make cities inclusive, safe resilient and

sustainable”1 буюу “хотуудыг аюулгүй баталгаатай, амьдрах чадвартай,

тогтвортой болгох” гэж томъёолсон нь сайтар бодож боловсруулсан, бас

гүн утга учиртай зорилго юм.

Өнөөдөр хүн төрөлхтний тал хувь нь буюу 3,5 тэрбум хүн хотод аж

төрж байгаа бөгөөд 2030 он гэхэд 5 тэрбум хүн хотод аж төрөх юм гэж

төсөөлж байна. Ойрын жилүүдэд хот ийнхүү өргөжихийн 95% нь

хөгжиж буй орнуудад ногдоно.

Дэлхийн хүн ам өссөөр байна. Хүн бүрийг аж төрөх орон байртай

болгохын тулд бид орчин үеийн, тогтвортой хотуудыг барьж байгуулах

шаардлагатай байна. Бид бүгд эсэн мэнд аж төрж, цэцэглэн хөгжихийн

тулд бидэнд бас шинэ, ухаалаг хот төлөвлөлт шаардагдаж байгаа бөгөөд

ийм төлөвлөлт байснаар ногоон, соёлтой амьдрах нөхцөл бүхий аюулгүй

баталгаатай, амьдрах чадвартай хотуудыг бүтээн байгуулах юм.

Хотын төлөвлөлт эдүгээ үед ийм чухал тулгамдсан асуудал болж

1 Global Goals for Sustainable Development

Page 81: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

81

байгаа бол эрт дээр үед ч бас нийгэмд чухал үүрэгтэй байжээ.

Монголчуудын хувьд хотын үүрэг роль ямар байсан талаар

эрдэмтэн судлаачдын санал бодол зөрүүтэй байдаг.

“Монголчууд нүүдэлчид байсан, тэд хот, хотын амьдралыг үзэн

яддаг байсан”2

гэж Энэтхэгийн нэрт удирдагч Ж.Неру 1949 онд

Лондонд нийтлэгдсэн, охиндоо бичсэн захидлын номондоо бичсэн

байдаг.

Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцов монголчуудын аж төрөхөд

хотууд төдий л гойд үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж үзэж байжээ.3

Харин өөр бусад судлаачид, тухайлбал, японы түүхч Янай Ватари

Чингис хаан наад зах нь 4 ордонтой байсныг судлан тэмдэглэсэн байна.4

Монголчуудын голлох аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй байсан

болохоор хотууд европын юмуу, дэлхийн бусад орных шиг байгаагүй нь

мэдээж юм.

1235-1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл, 14-15 дугаар

зууны үед Умарт Юан гүрний нийслэл болж байсан Хархорумын талаар

европын жуулчид гайхан биширч бичиж байсан боловч эдүгээ энэ хот

туурь балгас төдий байгаа билээ.

Дундат эртний үед монголчуудын амьдралд шашин их нөлөөтэй

байсан болохоор сүм хийд олноор баригдаж байсан. Энэ нь хотын эдийн

засаг, байршилд үлэмжийн нөлөө үзүүлж байсан. 1921 оны хувьсгалаас

өмнө Монголд наад зах нь 800 орчим сүм хийд байсан гэдэг. Түүнийг

устгасан нь хот сууринаа устгасантай адил утгатай юм. Сүм хийдийг

хэрхэн нурааж сүйтгэсэн тухай гэрчлэх хүмүүсээс өөрийн сонссон нэгэн

тохиолдлыг энд сийрүүлье. 1970 –аад оны үед МУИС-ийн декан агсан Г.

Ринчиндоржийн хамт миний бие бидэнд герман хэл заасан багш

Крюгерийг гэргий Тони, хүү Томасын хамт Монгол орноор арваад

хоног аялах аялал зохион байгуулсан юм. Тийнхүү аялахдаа хуучны сүм

хийдийг хэрхэн нурааж сүйтгэсэн талаар зүрх шимшрэм яриа сонсож

билээ. Бид эхлээд Г.Ринчиндорж гуайн аав ээжийнх нь шүтэж байсан

Амарбаясгалант хийдийн туурь балгасыг үзсэн юм. Хийдийн гол

сүмийн барилга эвдэрч хэмхэрсэн, бороотой юмуу халуун өдөр адуу мал

2 Джавахарлал Неру. Взгляд на всемирную историю. М., 1981, с. 306

3 Х.Пэрлээ, Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон, УБ, 1961, 9

дэх тал 4 Мөн тэнд, 97 дахь тал

Page 82: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

82

хоргодож, зогсдог газар болсон байв. Бидний тэрэг голын усанд суухад

ирж тусалсан, сүм хийдээ сахиж үлдсэн хэдэн өвгөн лам нар энэ

хийдийг хэрхэн сүйтгэсэн талаар дурсахдаа, мухар тэрэгтэй оросууд

ирж, агент хаана байна гэж асуугаад тэндээс архиавч уугаад ажилдаа

орсон доо гэсэн нь санаанаас гардаггүй юм. Алт мөнгө, торго дурданыг

тэргэндээ ачаад, шавар бурхныг хэмхэлж хаясны ул мөр нь энэ байна

гэж зааж байсан юм. Гол сүмийн дээрээс орсон бороо дөрвөн баганаар

нь дамжин урсдаг байсныг тайлбарлаж байснаас үзэхэд сайн төлөвлөж

хийсэн уран барилга байжээ. Гучин хэдэн оны үед бага залуу байсан

эдгээр өвгөд өөрсдийн хямгадаж авч үлдсэн ном судар бурхан шүтээнээ

жижиг модон пиндээ хадгалж үлдсэнээ бидэнд харамгүй үзүүлж билээ.

Амарбаясгалант хийдийн гол дуганы тааз нь дөрвөлжин хэлбэртэй

модон чимэглэл байсан нь хоёр гурван зуун жилийн өмнө биш, ердөө л

өчигдөр будсан мэт гялалзаж байсныг бид гайхан биширч билээ. Тэр

дөрвөлжин самбараас уран барилгын бидний мэдэх нэгэн эрхэм авч

явсан гэж тэндэх хүмүүс өгүүлж байсан юм. Энэ аялалаар бид бас

Орхоны хөндий Хар Хорины туурь, Эрдэнэ зуугаар орсон юм. Тэндхийн

нэгэн залуу халхын гол шүтээн Гомбогүр бурхныг энд чандлан

хадгалдаг юм гэж яриад Автай сайн хааны өргөөг болоогүй байна гээд

л дөрвөн удаа шатаасан юм гэж өгүүлж билээ. Эвдэн сүйтгэх нь ямар их

бусармаг зүйл болохыг бид яс махандаа хүртэл мэдэрсэн билээ.

Монголын нэрт эрдэмтэн Б.Ринчен цамын багийн тухай германд

хэвлүүлсэн номондоо сүм хийд бол уран барилга байсан, соёл, шинжлэх

ухааны төв, ядуусыг халамжлах газар байсан гэж бичсэн байдаг нь

аргагүй үнэн зүйл юм.

Өнөөгийн Улаанбаатарын түрүүч Их Хүрээний түүхийг эрдэмтэн

С.Пүрэвжав5, Л.Дүгэрсүрэн

6 нар тусгайлан судалж байсан юм. Тэр

үеийн хүрээ нь хэдийгээр орчин үеийн хотууд шиг нүсэр том байгаагүй

боловч хотод байх худалдаа арилжаа, хот суурин газар гол ус барааддаг,

хөдөө газрыг бодвол хүн олон бөөгнөрсөн газарт гэмт хэрэг элбэг

тохиолдож, асуудал болж байдгийг тэр үеийн нэгэн шүлэгт хошигнон

өгүүлснийг судлаачид эш татсан байдаг. Тэр шүлэгт:

“Араараа урссан Туултай

Араг саврын чавганцтай

5 С.Пүрэвжав, Хувьсгалын өмнөх Их Хүрээ, УБ, 1961, 161 тал

6 Л.Дүгэрсүрэн, Улаанбаатар хотын түүхээс, УБ, 1956

Page 83: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

83

Алан тонилгох яргачинтай

Аваад зугтах луйварчинтай”7 гэсэн байдаг.

Энд хэрэглэж буй яргачин гэдэг нь мал төхөөрдөг хүнийг хэлж

байна.

Өнөөгийн нийслэл Улаанбаатарын хувьд аюулгүй баталгаатай

байдлын хувьд нэн хангалтгүй байгаа юм. Дэлхийн 338 хотыг эрүүл

мэнд, дэд бүтэц, цахим аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал

зэрэг гол үзүүлэлтээр жагсаахад Улаанбаатар 288 дахь байранд оржээ8.

Энэхүү жагсаалтанд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу- Даби

тэргүүн байранд, харин Венесуэлийн Каракас сүүл мушгижээ.

Ийм болохоор бид өнөөгийн хотын асуудлыг судлах нь илүү цаг

үеийн байж болох юм. Өнөөгийн хотын тулгамдсан асуудлыг судлахад

зөв төлөвлөлт, зөв ухаалаг бодлого нэн чухал юм. Наад зах нь гэхэд

Улаанбаатарын утаа, түгжрэлийн асуудал гэхэд л хүн бүрийн сэтгэлийг

зовоож байна шүү дээ. Хотын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй

болгоход хотын эдийн засгийг удирдах ажилтан судлах нь чухал юм.

Хотын эдийн засгийн онолын сайн мэдлэг чадвартай байвал асуудал

шийдэх нэг гарц болно гэж итгэж байна. Америкийн эрдэмтэн Артур О’

Сулливаны олон удаа нийтлэгдсэн сурах бичгийг бид ашиглаж, хотын

удирдлага буюу дүүрэг хорооны иргэдийн хурлын ажилтнуудад цөөн

цагийн сургалтыг Удирдлагын академид явуулахад оролцогчид идэвх

сонирхолтой хандаж байсан юм. Хотын сонгуульт идэвхтэн болон зарим

их, дээд сургуулийн оюутанд ч ийм хичээл орох нь хэрэгтэй гэж үзэж

байна. О’Сулливаны долоон удаа хэвлэгдсэн сурах бичиг нь дараах

бүтэцтэй юм9.

Үүнд:

1. Удиртгал ба хотын эдийн засгийн аксиомууд

I хэсэг

Хотын хөгжил дэх зах зээлийн хүчин

2. Хотууд яагаад оршин байдаг вэ?

3. Пүүсүүд яагаад кластер хийдэг вэ?

4. Хотын хэмжээ

7 Л.Дүгэрсүрэн, дурдсан зохиол, 56 дахь тал

8 Монголын Үнэн сонин 2018. 09. 21

9 Arthur O’ Sullivan Urban Economics, Seventh edition

Page 84: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

84

5. Хотын өсөлт

II хэсэг

Газрын рент ба газар ашиглах загвар

6. Хотын газрын рент

7. Газар ашиглах загвар

8. Хөршийн сонголт

9. Бүсчилэл ба өсөлтийн хязгаар

III хэсэг

10. Авто хөсөгний гадаад нөлөө (экстерналити)

11. Нийтийн тээвэр

IY хэсэг

Хотын гэмт хэрэг

12. Гэмт хэрэг

Ү хэсэг

Орон сууцжуулалт

13. Орон сууцжуулалт яагаад ялгаатай байдаг вэ?

14. Орон сууцжуулах бодлого

YI хэсэг

Нутгийн засаглал

15. Нутгийн засаглалын үүрэг

16. Нутгийн засаглалын орлого

Эдгээр сэдвийг харахад хотын эдийн засгийн гол асуудал

хөндөгдөж байгаа нь илэрхий байна. Гагцхүү түүнийг багш нар эзэмших,

хөтөлбөр боловсруулах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, зааж сургах

ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрт хамруулах шийдвэр

гаргуулах ёстой юм. Чингэвэл Америк, Европ, Ази, Австралид ч гэсэн

олон улсад нэгэнт ашиглаж, хэрэгжүүлж буй хотын эдийн засгийн үзэл

баримтлалыг монголчууд бид ч гэсэн эзэмшвэл их л ашиг тустай,

хожоотой зүйл болохсон.

Дүгнэлт

1. Хэдийгээр монголчууд нүүдэлчин амьдралтай байсан ч гэсэн

дундад эртний үед нийслэл Хархорум зэрэг худалдаа, үйлдвэрлэлийн хот

оршин хөгжиж байжээ.

2. Өнөөдөр дэлхийн хүн амын тал нь буюу 3,5 тэрбум хүн хотод аж

Page 85: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

85

төрж, энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Монголчууд ч гэсэн

энэ түүхт хандлагад татагдан оржээ.

3. Хотуудыг аюулгүй баталгаатай, хүртээмжтэй, амьдрах чадвартай,

тогтвортой, ухаалаг болгох нь гол зорилго болж байна.

4. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн онолын үндэс, арга

зүй нь болсон хотын эдийн засгийг судлах нь чухал хэрэгцээ шаардлага

болж байна.

Resume

1. Despite our nomadic lifestyle, Khara Khorum and other cities had

developed as the center of trade and manufacturing in Mongolia

during the medieval period.

2. Today, the half of the world population or 3.5 billion people live in

cities and the number is expected to increase further. This

urbanization tendency is also relevant to Mongolia as more than half

of the Mongolian population reside in the capital city and other two

cities.

3. Therefore, the main objective became how to develop cities as safe,

inclusive, resiliency, sustainable and smart cities.

4. In this respect, studying the urban economics is crucial as this area of

economics provides and examines fundamental economic theories

and development methods to the related stakeholders.

Ном зохиол

1. Global Goals for Sustainable Development

2. Arthur O Sullivan, Urban Economics, Seventh Edition, 2009

3. Х.Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины

товчоон. УБ, 1961, 9.97 дахь тал

4. Л.Дүгэрсүрэн. Улаанбаатар хотын түүхээс, УБ, 1956

5. Джавахарлал Неру. Взгляд на всемирную историю. М, 1981, с.

306

6. С.Пүрэвжав. Хувьсгалын өмнөх Их Хүрээ, УБ, 1961, 161 тал

7. Монголын Үнэн сонин 2018. 09. 21.

Page 86: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

86

ИХ ТҮҮХИЙН ГЭРЧ –ХАРХОРУМ ХОТ

Н.Отгондаваа – ОУБСНББ-ийн тэнхимийн багш, магистр

Өмнөтгөл:

Монголчууд бид их түүхтэй, ихийг үзсэн, ихийг бүтээсэн, их

бүхнийг дагасан их хувь заяатай, бас эрх чөлөөнд дуртай хүмүүс.

Найман зууны тэртээ Америк нээгдээгүй, Австрали тив олдоогүй

байсан. Африкт зарим нь модноосоо буугаагүй шахуу байхад

Монголчууд мориндоо мордож улс гэрээ түвшитгэж, дэлхийн гүрэн

байгуулж, соёл иргэншлийг бүтээж бас түгээж явсан юм. Ц.Элбэгдорж

Түлхүүр үг: Хархорум, Мөнгөн мод, Орд

Эзэн Чингисийн тив дэлхийгээрхи аян дайн, эзлэн

түрэмгийлэл нь Эзэнт гүрнийг суурин соёлоос илүү нүүдлийн соёл

иргэншлийг бий болгоход нөлөө үзүүлжээ. Тиймдээ ч Эзэнт гүрний

үеийн хот төлөвлөлт, зохион байгуулалтын түүх бүрхэгдүү үлджээ.

Дөрвөн цагийн улиралд дураараа буурь сэлгэх 30.000.000 км2 гаруй

хязгааргүй өргөн нутаг нь суурин барилга сууц гэхээсээ илүү нүүдлийн

хэв маяг онцлогт тохируулан төлөвлөгджээ.

Өнөөдөр хот төлөвлөлтийн асуудлыг ихээхэн хөндөх болж. Энэ нь

газар нутгийн хомс байдал, үйлдвэржилт хүн амын төвлөрөл, бэлчээр

бүс нутгийн үр өгөөж зэргээс ихээхэн шалтгаалж буй бололтой.

Нүүдэлчдийн хувьд Хүннү гүрний үеэс хотын асуудал яригдаж эхэлдэг.

Төв Азийн цээжинд нүүдэллэн амьдарч ирсэн Монгол овог

аймгуудын эзэн хаад Хүннүгийн үеэс эхлэн орд харшийг байгуулах

болжээ. Түүхийн сурвалж бичгээс үзвэл Хүннүгийн хаад (Шанью)1

орд харш барьж байгуулан, түүнийгээ өвөл зуны гэж ялгадаг байсан

бөгөөд өвлийн ордондоо ихэс дээдсийн бага хурал, зуны ордондоо ихэс

дээдсийн их хурал хийдэг байсныг тэмдэглэгдэн үлдсэн байна.Түүхийн

явцад энэ уламжлал хадгалагдан үлдсэний гэрч нь Богдын өвөл зуны

ордон юм.

Хан улстай Хүннү гүрэн эн зэрэгцэхүйц болж Азийн бүс нутагтаа

томоохон өрсөлдөгч талууд болсон. Хан улс бол суурьшмал соёлын том

төлөөлөл байсан нь эртний барилга байгууламж бий болоход нөлөөлсөн

нь дамжиггүй.

1 Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ, 1992

Page 87: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

87

Хүннүчүүдийн хувьд нүүдлийн аж ахуйн хамгийн том бүтэц. Улс

төрийн харилцаанаас болж Хүннүчүүд эн зэрэгцэхүйц том гүрэн

болохоо харуулахын тулд хот балгад барьж эхэлсэн. Үнэндээ энэ хотууд

бас л суурьшмал соёлоос ирсэн том зүйл. Шинжлэх ухаан бол эртний

түүхээ судалж өнөөгийн үйл явцтай уялдуулдаг. Эртний түүх бол

бүдүүлэг, тэр үед ийм ч юм байгаагүй гэлцдэг. Нүүдлийн мал аж

ахуйгаас эхлээд зам харилцаа, сүм хийд барих нь хүртэл эртний

нүүдэлчдээс улбаатай. Тэгэхээр өмнөх үеэ судалж байж хот төлөвлөлт,

хөгжлийг бий болгож болно. Монголчууд өөрсдөө газар доор булаатай,

эсвэл газар дээр сүндэрлэж байгаа хот, балгад хөшөө дурсгалыг судлан

шинжлэх ажил 1920-оод оноос Орос эрдэмтдийн тусламжтайгаар

судалж эхэлсэн.

Орд харш барьж байгуулах уламжлал тасралтгүй үргэлжилсээр

XI-XII зууны үеийн Монголчуудад өвлөн ирсэн юм. Тухайлбал, Барх

голын эрэг дээрх Хайду хааны орд харш, Хэрэйдийн Ван хааны орд

харш зэрэг арав гаруй тансаг цогц байгууламж зэргийг нэрлэж болно.

Орд харшийг барьж байгуулах явдал XIII зууны эхэн үе буюу ялангуяа

Монголын дөрвөн их хаадын үед ихээхэн далайцтай болжээ.

Хаадын орд харш байгуулсан тухайн газар хот суурин үүсдэг байв.

Монгол орны нутаг дэвсгэр болох Хэрлэн голын эрэг дээр «Зүүн орд»,

Алтайд «Баруун орд» гэх зэргээр олон тооны хот суурин үүсчээ.

Хамгийн гол ордууд нь Чингис хааны дөрвөн хатны ордон байжээ. Зуны

цагт Монголын хаад байрладаг зуны орд харшууд байлаа. Эдгээрийн

тоонд Шар орд, Мөнх хааны эхийн орд орно.

XIII зууны эхэн хагас Монголын эзэнт гүрний үед ерөнхий уран

барилгач гэдэг тусгай албан тушаал байсан нь орд харшийн барилгууд

аль хир хөгжиж байсны гэрч юм. Чан-Чун бумбын тэмдэглэлд

Чингисийн хоёрдугаар хүү Цагаадайн ерөнхий уран барилгач Чан-гүний

тухай дурьдсан байна. Тэнд өгүүлэхдээ “Аян дайнд их хаантай хамт

явалцсан Цагаадай хад сэтэлж, эн тэргүүнд зам тавиад, цавчмал дүнзээр

дөчин найман гүүр босгожээ. Тэдгээр гүүрээр хоёр тэрэг зэрэгцэн явж

болно”2 гэжээ.

2 Энхчимэг Ц., Монголын Цагаадайн улс, УБ., 2006

Page 88: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

88

Өөр нэгэн бичигт Отчигин ноёны тухай бичихдээ:“Отчигин ноён

гоёмсог уран барилга барих дуртайгаараа Монголчуудын дундаас

ялгарч очсон газар бүхэндээ орд харш барьж, цэцэрлэг байгуулдаг

байлаа” гэсэн байна.

Европын жуулчин Плано Карпини 1246 онд Монгол газар айлчилж

ирээд “Алтан орд”-ыг үзсэн тухай бичихдээ: «Алтан хуудсаар ороож,

алтан хадаасаар хадсан баганатай, дээд тал, хана туурганы дотор талыг

шүхэр, лавираар чимж, гадна талыг өөр эдээр бүрсэн асар байв» гэсэн

байдаг. Иймээс нүүдлийн «Их алтан харш» буюу «Их алтан асар» нь

баяр ёслолын дайллага цайллага хийхээс гадна ирсэн зочид гийчдийг

Монголын хаадад бараалхахад зориулсан хэдэн зуун хүний багтаамжтай

ордон байжээ хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Их түүхийн гэрч –Хархорум хот

Эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл

болгон сонгосон Хархорум хот нь тухайн үедээ улс төрийн төв,

худалдаа, эдийн засаг, гар урлал, шашин, соёлын төв, олон улсын

харилцааны томоохон зангилаа төв байжээ.

Монголын тулгар төрийн нийслэл Хар хорум хотод Өгөөдэй хаан

1235онд асар том орд харш бариулсан байна. Тэр орд нь Хар хорум

хотын гол орд харш болж байсан учраас хотын баруун хэсэгт тоосгон

хэрмээр зааглаад “Түмэн амгалан”буюу “Ван-ань-гунь”гэж нэрлэж

байжээ.

Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар

Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот

болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ

“Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг

орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын

сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй

ажиллаж байжээ. Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас

үзвэл Монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот

болгох гэж нилээд чармайж байсныг гэрчлэх буй заа.

Мөнх хааны үед энэхүү орд харшийг үзсэн жуулчин В.Рубрук

бичихдээ: « Хар хорин хотын хэрмийн дэргэд манайхны сүмийн хашаа

шиг тоосгон хэрмэн хашаатай том орд байх бөгөөд тэрхүү том харшид

Page 89: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

89

их хаан жил бүр хоёр удаа найр хийнэ3. Мөн тэнд саравч мэт урт

цуварсан олон байшин байх бөгөөд тэдгээрт их хаантны идээ зоог, сан

хөмрөгийг хадгалах ажээ. Би тэр ордонд байсан орос архитектор, унгар

тахилч, нэг англи хүн, бас Парисын нилээд уран мастер Вильгельм зэрэг

хүмүүстэй уулзав. Энэ хүн их хаанд зориулан том мөнгөн мод үйлдэж

түүнийхээ ёроолд дотроо цорготой мөнгөн арслан дөрвийг урлажээ.

Модны голд суулгасан дөрвөн хоолойг модны оройгоор нь гаргаад

үзүүрүүдийг доош нь тахийлгаж могойн дүрс болгож алтдаад сүүлээр нь

мөнгөн модныхоо голыг ороолгосон байв. Эдгээр цоргоны нэгээр нь

дарс, нөгөөгөөр нь каракосмос (айраг), гурав дахиар нь зөгийн балаар

хийсэн ундаан, дөрөв дэхээр нь “тиррацина”гэгч цагаан будааны шар

архи гоожин гардаг. Энэхүү элдэв ундааны зүйлийг тосож авахын тулд

мөнгөн модны ёроолд дөрвөн цоргоны дор тусгай хийцтэй мөнгөн

суулга тавьжээ. Модны орой дээр бишгүүр барьсан “ангель

бурхны”дүрсийг Вильгельм хийсэн байна. Энэхүү мөнгөн мод нь орд

харшийн төв дунд нь байх бөгөөд түүний хоёр хажуугаар нь хоёр эгнээ

багана босгож, өмнө зүг хандсан орд харшид гурван хаалга гаргажээ.

Хүн бүхэнд харагдахуйц өндөрлөсөн хоймрын суудал дээр их хаан

өөрөө залрах аж. Хаан ширээ өөд хоёр шат налуулсан байх бөгөөд бид

үлэмж сайхан зассан хашаанд орж ирэв. Тэнд газар сайгүй шуудуу

татсан тул зуны цагт хашаа хүрээгээ усалдаг ажгуу» гэжээ.

Хархорум хотын талаархи судалгаа

Хархорум хотын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээсэн хүнд

Франц лам Вильхельм Рубрук зүй ёсоор ордог. Тэрээр 1254 онд

Мөнх хаанд бараалхахаар ирэхдээ Хархорумд цөөнгүй сар амьдарчээ.

Түүний бичсэнээр 4

“Хот дөрвөн талдаа хаалгатай шавар хэрмээр

хүрээлэгдэж, баруун, зүүн, хойд, урд хаалгыг холбосон хоёр гол

гудамжтай. Хотын хойд хэсэгт ислам шашинтангууд суудаг

худалдаачдын хороолол, төв хэсэгт китайн хороолол хэмээн нэрлэгдэх

гар урчуудын хороололтой. Мөн Даогийн болон бурхны шашны зэрэг

төрөл бүрийн онго шүтэгчдийн 12 хийд, лал мөргөлтний 2 сүм, хотын

захад загалмайтны нестори урсгалын нэгэн дуган оршиж, хурал номын

3 Хархорин музей веб хаяг 4 Хархорин музей веб хаяг

Page 90: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

90

ажиллагаагаа явуулж байв” хэмээн өдгөөгөөс 760 жилийн тэртээ бичиж

үлдээжээ.

Хархорум хотын оршиж байсан газрыг олж тогтоох олон жилийн

эрэл хайгуул, судалгааны үр дүнд 1889 онд Оросын эрдэмтэн

Н.М.Ядринцевийн удирдсан шинжилгээний анги анх олж тогтоосон

бөгөөд Хархорум хотын туурьт анхны малтлага судалгааг 1933-1934 онд

оросын эрдэмтэн Д.Д.Букинич хийсэн байна. 1948-1949 онд

С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан

шинжилгээний анги Хархорумын дэвсгэрт өргөн хэмжээний малтлага

хийж, судалгааны үр дүнд Монголын эртний нийслэл хотын амьдрал

эрчимтэй үргэлжилж, хөгжиж байсныг гэрчлэх олдвор баримт их

хэмжээгээр олжээ. 1976-1980 онд Н.Сэр-Оджав ахлагчтай Хархорум

хотыг судлах анги тус хотын дэвсгэр зургийг бие даан үйлдэж, хотын

булш оршуулгыг шинжлэн судалсан нь нийслэлийн оршин суугчдын

угсаатны бүрэлдэхүүн тэдний зан зашил, шашин мөргөл хийгээд ахуйн

соёлын онцлогыг тодосгон судлахад чухал ач холбогдолтой болжээ.

1999 оноос Монгол-Германы хамтарсан “Хархорум” экспедицийн

үйл ажиллагаа эхэлж, Хархорум хотын дэвсгэр талбайд геодези,

геосоронзон хэмжилт судалгаа хийж газар дор барилга байгууламжийн

бүтэц, зохион байгуулалтыг тодруулсны дараа Өгэдэй хааны байгуулсан

64 баганат их орд болон хотын төвийн хоёр том их гудамжны уулзвар

дахь худалдаачид, гар урчуудын хороолол хэмээн үндсэн хоёр газарт

малтлага судалгааны ажил хийж эхэлсэн байна. Герман-Монголын

судлаачдын Хархорум хотод хийсэн археологийн малтлагын нэг чухал

үр дүн бол олон жилийн турш Өгэдэйн хааны байгуулсан “Түмэн

амгалант ордон” хэмээн үзэж байсан том барилгын гол танхимыг бүх

талбайгаар малтан ил гаргаж, түүний бүтэц, зохион байгуулалт, он

цагийг тогтоосон явдал юм.

Хархорум хотын төлөвлөлт

1.Барилга байгууламж

Чингис хаан 1220 онд Хархорум хотыг их Монгол Улсын

нийслэл болгох зарлиг буулгаж, Өгөөдэй хааны үед баригдаж, Мөнх

хааны үед ид цэцэглэн хөгжжээ. Хархорум хотын орчимд Мэлхий

толгойн туурь буюу Шихихутагтын “Тогос” ордон, Захын булгийн

туурь буюу Өгөөдэй хааны “Тосох” хот, Дойтын толгойн туурь буюу

Өгөөдэй хааны “Гэгэ Чаган” орд зэрэг хотын бүрэлдэхүүн хэсэг болж

Page 91: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

91

байсан орд өргөө, түүх соёлын агуу том дурсгалууд хадгалагдан үлджээ.

Тус хотын тууриас баруун тийш 20 гаруй километр зайд чулууны

дархны газар, 3 километр орчимд шавар эдлэлийн томоохон урлан

илэрчээ. Энэ бүхнээс үзэхэд Хархорум хотыг Эрдэнэзуу хийдийн

орчимд байгаа хэрмээр хүрээлэгдсэн хот төдийгөөр төсөөлж болохгүй,

хэрэмт хотоос гадагш Орхоны хөндийн өргөн уудам талбайг эзэлж

байсныг дээрх олдворууд гэрчлэх аж.Өөрөөр хэлбэл уг хотыг цогц

хэлбэрээр хөгжүүлэх бодлого барьж байжээ.

2.Хархорумын гар үйлдвэрлэл

Эртний Хархорум хотод төмөрлөг, шил, үнэт чулуу боловсруулж,

ясан сийлбэр, үйсэн эдлэл хийж байсан нь археологийн малтлага,

судалгаагаар нэгэнт батлагджээ. Тухайлбал, Монгол, Германы

эрдэмтдийн хамтарсан судалгааны баг 2004 онд Хархорум хотын туурьт

томоохон хэмжээний малтлага хийж, төв гудамжны зүүн талд нэгэн

дархны газар байсныг илрүүлжээ. Дархны эл газраас хавтгай бугуйвч,

Элдэв-Очирын хэв, цутгуурын халбага, мөнгөн ус бүхий бяцхан сав,

сорьцын чулуу зэрэг олдворууд илэрчээ. Мөн газрын орчмоос хүрлийн

үртсээр хучигдсан дөш суулгах хонхорхойтой модны тайрдасууд,

төмрийн дархны агуулах олдсон нь дээрхийн баталгаа гэж үздэг юм

байна.

3. Хөшөө дурсгал

1346 он буюу Юань гүрний үед Боржин чулуун дээр нэг талдаа

Монгол бичиг, нөгөө талдаа Хятад ханзаар бичсэн бичээс бүхий

хөшөөний хэд хэдэн хагархай олдсоны заримыг “Хархорин” музейд

байрлуулжээ. Уг хөшөөний бичээсийг “Тайзугийн 15 дугаар он буюу

1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах зарлиг гаргаж,

Өгөөдэй хаан ордон барьсан, Мөнх хаан 90 метр өндөр, гоёмсог Буддын

сүм барьж дууссан болон Тогоонтөмөр хааны үед сүмийг сэлбэж

зассан” гэж тайлжээ. Мөн хөшөө нь Эрдэнэзуу хийдийн хойно байх

мэлхий чулуун дээр суурилж байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг аж.

4. Сүм хийд

Өгөөдэй хааны 1235 онд суурийг нь тавьсан Буддын шашны их

төв ийнхүү Мөнх хааны үед буюу 1256 онд бүрэн баригдаж дуусчээ.

Түүнээс хойш 86 жилийн дараа буюу 1342 онд Тогоонтөмөр хаан

Буддын их сүмийг засуулахаар түшмэл Будашири, Өрөгтөмөр нарыг

Page 92: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

92

Хархорум руу илгээжээ. 1346 онд тэдний хийсэн засварын ажил

дууссаны дараа Тогоонтөмөр хаан тус Буддын сүмд “Юань улсын эхэн

үеийн асар” гэсэн нэр хайрлаж, өөрийн албат Ханьлиний академийн

эрдэмтэн Юженээр дурсгалын бичиг зохиолгосон аж. Уг бичээст “Асар

нь таван давхар байлаа. Өндөр нь 300 тохой. Хамгийн доод давхар

дөрвөн танхимтай, танхим бүр долоон тасалгаатай. Барилга гайхалтай

сайхан баригдаж дуусав. Суваргыг тойруулан алтаар бүрэв. Харахад нүд

гялбаж байв. Өөгүй цэмцгэр, төгс төгөлдөр, үнэхээрийн гоёмсог барилга

болжээ” хэмээн магтан бичсэнийг эрдэмтэд тайлан уншжээ.

Хархорум нь шашин шүтэх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хот

байсан агаад Будда, Ислам, Христос шашинтан өөрсдийн сүм хийдийг

байгуулж, шашин номын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг байжээ.

Монгол, Германы эрдэмтдийн хийсэн малтлагаар Эрдэнэзуу хийдийн

суваргат хэрмийн дотроос шавар дэлдэж хийсэн хүчирхэг хэрмийн

үлдэгдлийг илрүүлсэн нь хааны ордон хотын гадна талд буюу

Эрдэнэзуу хийдийн дор байгааг баталсан байна.

Тав. Төмөрлөг боловсруулалт

Монгол, Зөвлөлтийн хамтарсан 1948-1949 оны шинжилгээний

анги, Монгол, Германы хамтарсан 1999-2007 оны судалгааны багийн

Хархорум хотын туурьд хийсэн малтлагаар хүнд нумаар харвах том

төмөр зэв, жадны үзүүр, илд сэлэм, бялуу, алман (саран) сүх, ширмэн

цөн, гурван тулгуурт тогоо, үйлийн хайч, хутга, царил, хадуур, алх,

өрөлбө, анжисны хошуу, толь, зээтүү, хүрз зэрэг ширмэн, төмрөн

эдлэлүүд олноор илэрсэн байна. Тэдгээрийг Москвагийн төв

лабораторит шинжилснээр 1350 градусын халуунд хайлж хийсэн болох

нь тогтоогджээ. Энэ нь бидний өвөг дээдэс төмөрлөг боловсруулалтын

технологийн ямар их өндөр түвшинд хүрсний нэг тод жишээ билээ.

6. Хүн амзүй

Хархорум хотын цэцэглэлтийн ид оргил үе буюу 1251-1259 онд 1.6

км ам дөрвөлжин талбайд 10-15.000 мянга орчим хүн төвлөрөн сууж

байжээ гэсэн тооцоо бий. Хотын хүн ам нь дэлхийн өнцөг булан бүрээс

ирсэн элч төлөөлөгчид болон хятан, нангиад, түвд, уйгур, перс, энэтхэг,

тэр ч байтугай олзлогдсон Европчууд болох франц, герман, мажар, орос

хүмүүс, нутгийн уугуул оршин суугчдаас бүрдэж байжээ.

Page 93: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

93

Дүгнэлт:

XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг

хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн

улс буй болов. Тэдгээр нь Орос дахь “Алтан ордны улс”, Иран дахь

“Иль хаадын” буюу анхны хааны нь нэрээр алдаршсан “Хүлэгүгийн

улс”, Дундад Ази дахь “Цагадайн улс” хожим 1260 оноос Хятадад

байгуулагдсан Монголын “Юан улс” зэрэг болно. Тэдгээр нь тухайн

үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв

хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт орших Батын Сарай,

Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв Тебриз мөн

Цагадайн улсын нутаг Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар,

Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гvрнийг

Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл

нь мөн Хархорум байжээ.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот

Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс,

эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг эншлийг

холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан байна.

Conclusion

In the XIII century there were several Mongolian states in their

respective possession of ownership of Genghis Khan and their grandchildren.

They are the "Golden State" in Russia, the "Hulagu", the "Hulagu Khan" in

Iran, the "Chagatai State" in the Middle East and the Mongolian "Yuan" in

China since 1260. They have their own central city due to their current

situation and geographical location. For example: Batara Sarai, Berke Bera,

Iran's Mongolian Kingdom of Tibet, and the Land of Chadaina, Fergana

Andijan, and Beijing, Baghdad, Bukhar and Samarkand. It was Kharkhorum,

the capital of Mongolia, because the kings of Mongolia were concentrated in

Kharkhorum.

According to this, in the XIII century, Kharkhorum played the role of

city connecting the city of Asia-Europe, the Arabs, tourists, officials,

scholars, and scholars.

Ашигласан бүтээл, ном хэвлэл:

1. Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

Page 94: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

94

2. Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон,

УБ. 1959

3. Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид, редактор Цэрэндорж Ц.,

Чулуун С,УБ.2015

4. Амар. А , Монголын товч түүх. 1989 он

5. Лувсанданзан Алтан товч 1990 он

6. Нацагдорж . Ш, Чингис хааны цадиг. 1991 он

7. Цэрэнбалтав. С, Минжин. Ц, Тэмүжин Чингис хааны намтар

8. Рашид-ад Дин. Судрын чуулган. 2002 он

9. Энхчимэг Ц., Монголын Цагаадайн улс, УБ, 2006

10. Хархорин музей веб хаяг

Page 95: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

95

ИХ МОНГОЛ УЛСЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙД

Э.Оюунбилэг – ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Хураангуй

Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн

Тэмүжин улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр төв Ази, одоогийн Монгол

улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин

аймгуудыг нэгтгэж Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт

улсыг байлдан дагуулсанаар их гүрний үүсэл хөгжил эхэлсэн ба тэрээр

Их Монгол улсын нийт нутаг дэвсгэрээ 4 хүүдээ хуваан өвлүүлэн өгчээ.

Энэхүү илтгэлдээ Их Монгол улсын газар нутагт түүний үр, ач нар өөр

өөрийн хэв маяг бүхий нийслэл хотуудтай улс орнуудыг хэрхэн байгуулж,

ард түмэнд ээлтэй хот болгохын тулд ямар бодлого баримталж, хот

төлөвлөлтүүдийг хэрхэн хийдэг байсан талаар судлахыг зорилоо.

Түлхүүр үг: Их Монгол улс, Их Монгол улсын хотууд, Их

Монгол улсын хот төлөвлөлт

Оршил

Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрэн бол хамгийн том

газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид Их Монгол Улсын газар

нутгийг 26 сая эсвэл 33 сая километр дөрвөлжин хэмээн олон янзаар

тайлбарлаж ирсэн байдаг. Британийн түүхчид Монголын эзэнт гүрэн нь

түүхэн дэх хоёр дахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэсэн байна. Их

Монгол Улсын гал голомтыг 1206 онд Чингис хаан асаан бадраасан

бөгөөд энэ их гүрэн мандан бадралынхаа алтан үедээ Номхон далайн

эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд

Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт

Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог,

аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж

байлаа.

Ази, Европын олон арван хот улсыг мөхөөж хэдэн арван сая

хүнийг эрхшээлдээ оруулсан авч монголчуудын цэргийн тоо 250 мянгаас

хэтэрч байгаагүй аж. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд төв Ази,

одоогийн Монгол Улсын газар нутаг дахь тархай бутархай олон арван

нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хар

Хядан, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас

Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзлэн авч, их гүрний алтан

Page 96: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

96

үеийг эхлүүлсэн юм. Чингис хааны харь улс руу хийсэн аян дайн бүр өөр

өөрийн шалтаг шалтгаантай байдаг байсан ба эзлэн авсан хотууддаа ард

түмэнд ээлтэй бодлогыг барьж, хот тосгон бүрт дарга нарыг тавьдаг

байсан байна. XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг

хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс

буй болов. Тэдгээр нь Орос дахь "Алтан Орд", Иран дахь "Ил Хан" буюу

анхны хааны нь нэрээр алдаршсан "Хүлэгүгийн улс" Дундад Ази дахь

"Цагадайн улс" хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын

"Юань улс" зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар

зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил

мөрний сав нутагт орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь

Монголын хаант улсын төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг болох

Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд

оршиж байв.

Их эзэн Чингис хаан Их Монгол үүсгэн байгуулсаныхаа дараа

улсын нийслэл хотоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт,

Аварга тосонгийн рашаанаас баруун-урагшаа 10км-т, Аваргын голын

хойд дэнж Рашаан дэрсний ухаа гэдэг газарт байрлах Аураг ордонг

нэрлэн зарлигдаж 13-р зууны үед хааны ордны дэргэд аливаа хүнс, барааг

агуулах болсоноор үүсгэсэн бололтой. Аураг нь Чингис хааны ан хомрог,

дайн тулаанд мордохдоо орд гэр, мал сүрэг, өтгөс хөгшид, эд агуурс, эмс

хүүхдээ итгэмжит нэгэн ноёндоо захируулан үлдээдэг, түргэн сэлгэж

нүүх чадалтай нүүдлийн их хөдөлгөөнт ордон байжээ.

Эрдэмтэд 1189 оноос хойш 30 гаруй жил Хамаг Монголын ханлиг, Их

Монгол улсын нийслэл байсан гэж үздэг ба Их Монгол улсын анхны

нийслэл нь Аураг мөн гэсэн дүгнэлт хийсэн байдаг.1

Хотын үлдэгдэл нийтдээ 4 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь гар

урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, ордон гэх ажээ. Гар

урлалын хороолол нь хотын зүүн хэсгээр байрлаж байсан бололтой.

Харин хотын төв хэсэгт хааны шүтээний ордон байсан ажээ. Эрдэмтдийн

үзэж буйгаар Аураг нь алтан ургийнхан төвлөрч байснаар барахгүй, тэр

үеийн цэрэг, улстөрийн үйл ажиллагааг удирдан явуулах, жижиг

үйлдвэрлэл хөгжих, худалдаа хийх, соёл урлаг хөгжих томоохон төв хот

болоод байсан ба 1220 онд Чингис хааны зарлигаар Их Монгол улсын

нийслэлийг Аураг ордноос Хархорум (Хархүрэм) буюу Каракорумд

1 Б.Баабар “Нүүдэл суудал”УБ.,1996

Page 97: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

97

шилжүүлэн ирж Хар Хорумыг Их Монгол улсын нийслэл болгосон

байна.

Хархорум хот

13-р зууны үед Хархорум хот дорно зүгийн том хотуудын нэг

болж байжээ. Тэр үед Хархорум нь Монголын Эзэнт гүрний улстөр,

эдийн засаг, соёлын төв нь болж байсан төдийгүй олон улсын худалдаа,

соёлын зангилаа болж байжээ Чингис хааны ууган хөвгүүн Өгөдэй хааны

үед буюу 1230-аад онд Хархорум улам бүр цэцэглэн хөгжиж, ердийн гэр

бүхий суурингаас хааны орд өргөө, олон шашны сүм дуган, гар урчуудын

сууцтай их хотын дүрийг олсон байна. Хэдий 10-аадхан мянган оршин

суугчтай авч Хархорум хот нэгэн үе дэлхий дахины улс төр, урлаг соёл,

эдийн засаг, худалдааны төв байсныг нь бөө мөргөлийн газраас гадна

Күнзийн хүрээлэн, буддын дуган, исламын хийд, христийн сүм бүгд

зэрэгцэн оршиж байсан баримт, мөн алдарт Мөнгөн модтой холбоотой

түүхэн сурвалжууд баталдаг. Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан

Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан

томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн

тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн

Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт

Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт

Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн

ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө, дөрөвдүгээр тойрогт Будда,

Христос, Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал,

мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион

байгуулалтай том хот болжээ. Олон тооны уран дархчуудыг авчирч

ажиллуулснаас үзвэл Монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай

томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ.

Yүнээс үзэхэд XIII зууны үед Чингис хааны зарлигаар үүсэн бий

болсон Хархорум хот нь Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин,

албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан

дэлхийн соёл ирг эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан

болох нь судалгааны явцад тодорхой болж байна. Мөн хот суурин газрыг

байгуулахад олзлогдсон ард түмний гар урчуудыг өргөн ашиглаж хотын

тохижилт, төлөвлөлт нь хичнээн нарийн анхаарч байсан нь харагдаж

байна.

Page 98: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

98

Мөн XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг

хуваарилан өмчлүүлсэн нь дээр дурьдагдсан ба алтан ургынхан тус

тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улсыг бий болгохын зэрэгцээ

улс орныхоо нийслэл хот болон хот тохижилт, төлөвлөлтөнд нилээд

анхаарч байсан ба тухайн хотууд өөр өөрийн онцлог хэв маягтай байжээ.

Жишээ нь:

1. Алтан ордны Сарай хот

Алтан Орд буюу Кипчакын хаант улс (Зүчийн улс) нь Их Монгол

улсын бүрэлдэхүүн хэсэгт 1241-1260 он хүртэл байсан. Энэ улс нь

Өгөөдэй хааны зарлигийн дагуу Чингис хааны ач Бат хааны удирдлаган

дор хийсэн ахмад хөвгүүдийн аян дайны дараа зүүн европын Ижил

мөрний сав газар буюу Кипчакд байгуулагдсан Монгол, Татарын улс юм.

Гэхдээ энэхүү улсын эх сурвалж нь Чингис хааны ууган хүү Зүчийн хувь

улсын газар нутаг билээ. Эцэг Зүчи нь залуугаараа нас барсан тул Чингис

хаан түүний хоёр хүү Орда эзэн, Бат хаан хоёрт газрыг нь хуваан

захируулжээ. Алтан ордын газар нутаг дотор Батын удмынханы

эзэмшлийг Хөх орд, Ордын удмынханы эзэмшлийг Цагаан орд гэж

нэрлэдэг байв. 1243 онд Бат хааны зарлигаар Ижил мөрөн, түүний

зэргэлдээх сав газар Сарай буюу Саравч нэртэй хотыг байгуулжээ. 1260

оноос дүү Бэрх нь Ижил мөрний дээд биед нийслэлээ шилжүүлж

Сарай-Бэрх хэмээн нэрийджээ. Харин хуучин нийслэлийг түүнээс ялгаж

салгахын тулд Сарай-Бат гэдэг.

1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж дэлхийд

зарлагдан шаваа тавьсан уг хот маш богинохон хугацаанд худалдаа, соёл,

цэрэг дайны өндөр ач холбогдолтой газар болон хувирсан байдаг. Хотын

гайхалтай архитектуртой барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг төрх

нь өрнө, дорнын худалдаачид, жуулчид, хаад ноёд, хатдыг дуу алдуулдаг

байж. Тус хотоос Европ, Азийн соёлын гайхалтай нийлэмж, өгүүлэмжийг

олж хардаг байсан гэнэ. Уг хотыг нүдээр үзэж биширсэн олон хүмүүс энэ

тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1333 онд Ижил мөрнөөр аялсан

Арабын Ибн-Батутга Сарай-Бат хотын гайхамшгийг бишрээд бишрээд

бараагүй байдаг. Тэрээр "Сарай хот бол ертөнц дээрх хамгийн гоёмсог

хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам, зээлээр хүмүүс

дүүрэн хөлхөлдөнө. Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд

хотын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд,

кыпшак, черкешүүд орос, византчууд христийг эрхэмлэх аж. Үндэстэн

Page 99: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

99

бүр өөрийн хороололтой. Тэндээ мөн өөрсдийн захтай болой"2 гэсэн

байдаг.

Энэ бүгдээс Бат хааны байгуулсан Сарай-Бат хот ямархуу төрхтэй байсан

нь анзаарагдана. Бат хаан зөвхөн Сарай хотыг байгуулаад зогсоогүй,

Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотыг байгуулж, католик шашны

нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашныг

аварч үлдээсэн гэдэг. Эдгээр хот нь Сарай хотын дэргэд хэмжээгээр

жижиг боловч зарим улсын нийслэлтэй харьцуулбал хөгжил нь дээгүүрт

тооцогддог байж.

2. Цагаадайн улсын Алмалиг, Нахшеб, Карши, Аксу нийслэл

хотууд

1222-1370 оны хооронд Дундад Азид оршин тогтнож байсан

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улс. Чингис хааны хоёр дахь

хүүгийн нэрээр түүхэнд мөнхөрсөн Цагаадайн улсын нутаг дэвсгэр нь

өнөөгийн Казахстан, Киргизстан, Узбекистан, Таджикистан,

Туркменистан, Афганистан болон БНХАУ-ын Синьцзян Уйгурын өөртөө

засах орны нутгийг хамарч байв. Цагаадайн улсын нийслэл нь түүхэндээ

олон удаа нүүн шилжиж байсан бөгөөд ихэнхдээ Алмалиг, Нахшеб,

Карши, Аксу зэрэг хотод төвлөрч байв.

Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон

эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагаадайн улсын

нутаг дэвсгэрт байсан бөгөөд монголчуудын үед өрнө, дорныг холбосон

олон улсын худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр эдгээр хотууд цэцэглэн

дэвжсэн юм.

Олон улсын худалдаа Цагаадайн улсын эдийн засгийн хөгжилд

эергээр нөлөөлж, тус улсын худалдааны зам буюу Торгон зам дагуу

байрлах хотууд болон монголчуудын барьсан хотууд богино хугацаанд

сэргэж цэцэглэн хөгжсөн байсан ба үүнээс үзэхэд Цагаадайн улсын

хотууд нь худалдаа арилжаанд түлхүү анхаарч хөгжиж байсан нь

харагдаж байна.

3. Ил хаант улсын Марага, Тебриз, Султание хотууд

Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний

доторхи дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн

Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армен, Азербайжан, Гүрж,

Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг

2 Сайшаал. Чигис хааны товчоон

Page 100: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

100

анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах

үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.Ил

хаант улсыг “Ил хаан” (харьяат хаан) захирч байсны дээр “Хүлэгүгийн

улс” гэсэн нэрээр түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ил хаант улс нь

Марага (1256-1265), Тебриз (1265-1306), Султание (1306-1335) хотод тус

тус нийслэллэж эдгээр хотуудад орд харш, сүм дуган зэрэг цөөнгүй уран

барилга байгууламжыг олноор барьж байгуулж байв

4. Юань улсын нийслэл хот

Ханбалиг хотын байршил. Ханбалиг (мөн Хаанбалгас, Ханбалуг

Дайду, Даду) нь Юань улсын нийслэл хот бөгөөд тухайн үед их хаан

Хубилай Хятадад суурин амьдарч байсан учир тэнд байгуулсан аж.

Зүрчидийн Алтан улсын үед Жунду буюу Дундад нийслэл нэртэй байсан

хотыг Чингис хааны үед Монголчууд эзлэн, галдан шатааж газрын

хөрстэй тэгшилсэн ч, сүүлд ач хүү Хубилай буцаан сэргээн босгосон юм.

Чингис хааны отгон хүү Тулуйн хөвгүүн Хубилай, хаан суудалд

суугаад 1260 онд улсын нийслэлийг Хархорумаас Шанду руу

шилжүүлсэн юм. 1267 онд дахин зарлигдаж, урьдын Алтан улсын Дунд

нийслэл буюу өнөөгийн Бээжин хотыг улсын нийслэлээр тунхагласан

бөгөөд 1272 онд Хаанбалгас хэмээх алдар хайрласан нь Их нийслэл гэсэн

утгатай Дайду хэмээх хятад нэрийн хамтаар цагийн уртад хэрэглэгдсээр

иржээ.

Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин" номонд дурьдахдаа:

“Жил бүрийн өвлийн арван хоёр, нэг, хоёрдугаар сарыг их хаан Катай

орны нийслэл Хаанбалгас хотноо өнгөрөөнө. Дайду хэмээх энэ том

хотыг хэрхэн юуны учир барьж байгуулсан бэ? гэвэл Катай хэмээх энэ

нутгийн арвин устай их мөрний эрэг дээр эртний түүхт Ханбалик хот

орших бөгөөд энэ нэр нь манай хэлээр бол “Бурхдын хот” гэсэн утга

санааг илэрхийлж байгаа юм. Гэтэл их хааны зурхайч төлөгч нар

Ханбалик хотын иргэд оршин суугчид нэгэн цагт Их Монгол гүрний эсрэг

босон тэмцэлдэх юм байна гэж мэргэ төлгөнд бууж байгааг их хаандаа

айлтган сонордуулжээ. Зурхайч төлөгчдийн энэ мэргэ их хааныг шинэ

хот барьж байгуулах үйл хэрэгт түлхэж, даруй санаа оноогоо

хэрэгжүүлэх ажилд шуурхайлуулжээ. Ингээд шинэ хотоо их устай

голын нөгөө эрэгт, хуучин хотын зэргэмжээ барьж байгуулсан бөгөөд

шинэ хотоо Дайду хэмээн нэрийдсэн амой“3 хэмээн өгүүлсэн байдаг.

3 Ч.Содбилэг “Монголын Их Юань улсын түүх”, 2010

Page 101: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

101

Хубилай хааны шууд удирдлага дор Юань улсын Төв засгийн газрын

шадар сайд Лю Бинжун гэгч шинэ хотыг барьж байгуулах ажлыг

ерөнхийлөн удирдаж, араб угсаатан Еэхэдир гэгч хааны гол гол орд

харшийн зураг төслийг төлөвлөн үйлдсэн байдаг. 1285 он гэхэд

Хаанбалгас-Дайдугийн гол гол орд харш, өнөөгийн Бээжин хотын төвд

орших Бэйхай цэцэрлэгийн орчимд оршиж асан хааны ордон, барьж

дуусгажээ. Түүнчлэн төрийн гол яамд, албан байгууллагуудын ордон

өргөө, Түчэн буюу Шороон хэрэм гэж нэрлэгддэг хотын бэхлэлт хэрэм,

Хэнгэрэгт асар, Хонхот асар, Түмэн амгалант сүм буюу өнөөгийн

Хубилай хааны Цагаан суваргат сүм зэрэг гол гол барилга

байгууламжуудыг барьж дуусгасан юм.

Ингээд тэр ондоо хаан бээр зарлиг болж, урьдын Алтан улсын Дунд

нийслэлийн оршин суугчдыг шинэ нийслэл хотод шилжин суурьшихыг

зарлан мэдүүлсэн байна. Дараах хэдэн жилийн туршид хотын доторх орд

хар, сүм хийд, Их сувгийн салаа урсгалууд, үр тарианы агуулах зэргийг

гүйцээн бариулжээ. Харин 1300-гаад оны эхээр Төрийн хөвгүүдийн

сургууль, Күнзийн сүм, Дээдсийн тахилгын сүм, бурхны шашны хэд

хэдэн сүм хийд нэмэгдсэн юм. Түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн

үлдсэн мэдээ баримтаар бол Дайду-Хаанбалгаст нэг зуу гаруй томоохон

барилга байгууламж байсан агаад өнөөдөр тэдгээрээс 40 гаруйг нь хаана

оршиж байсныг нь тогтоосон бол бас 30 шахам нь бараг бүрэн бүтнээрээ

ба дахин сэргээгдсэн байдалтай сүндэрлэж байна.4

Дүгнэлт

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Их эзэн Чингис хааны харийн улс

оронтой хийдэг дайн нь өөр өөр учир шалтгаантай байдаг байсан ба

өөрийг нь дагаар орсон улс орны нийслэл хотуудад ард түмэнд ээлтэй

бодлого барьж эзэн томилж, сэргээн босгож үлдээдэг байсан бол аян

дайны үеэр эсэргүүцэл үзүүлсэн улс орныг устган дарж, үнсэн товрого

болгодог байсан байна. Хэдий тийм ч түүний үр, ач нар нь тухайн улс

орны нийслэл хотуудыг буцаан сэргээж, хот тохижилтонд нь нилээд

анхаарал хандуулан ажилладаг байжээ.

Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх улс орнуудыг захирч

байсан алтан ургын хаадууд нь тухайн улс орныхоо хөгжил цэцэглэлт,

эдийн засаг, худалдаа наймаа, гар үйлдвэрт ихээхэн анхаарал хандуулж

4 Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад: 4-р боть. Хубилай хаан”.

Page 102: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

102

нийслэл хотуудаа уран гоё барилга байгууламжтай, өрнө дорнын

худалдаачин жуулчид хөлхсөн, улс төр, урлаг соёлыг холбосон төв цэг

болгохын тулд дор бүрдээ анхааран ажиллаж, нийслэл хотуудын зохион

байгууулалтыг нарийн дэг жаягтай хийдэг байсан байна.

Conclusion

1. We have made a conclusion that Chinggis Khan had fought with

other countries in different reasons and Chinggis khan gave up the cities of

the some countries which followed up him during the war and a chief was

appointed by Chinggis Khan in those cities. Whilst, in the period of the war

of Chinggis Khan, If some countries would stand out against him, he would

have destroyed these cities. Furthermore, although Chinggis Khan might

destroyed and bereaved the countries, his generations had rebuilt the cities of

those countries and concentrated more attention to the city plan.

2. The kings who were the generations of royal blood had considered

to the country’s development, economics, trade, and handcraft in order to

build many charming constructions and connected to the policies and cultures

through the countries around the world. Then we have studied how to prepare

the city plans to the Great Empire

Ном зүй

1. Б. Баабар, “Нүүдэл суудал” УБ., 1996

2. Ч.Содбилэг, “Монголын Их Юань улс”УБ., 2010

3. Ц.Минжин, “Их засаг”УБ.,2009

4. Ш. Нэргүй. “Хөтөч-тайлбарлагч нарын мэдлэгийн санд: Аураг

ордон”.

5. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад: 4-р боть. Хубилай

хаан”.

6. John Man. “The Mongol Empire: Genghis Khan, his heirs and the

finding of modern China”.

7. Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010

8. Монгол судлалын нэвтэрхий толь - Эртний түүх, Хөх хот, 2010

9. .Монголын нууц товчоо. Сонгомол эх. Болор судар хэвлэл.

Улаанбаатар хот. 2005

10. Сайшаал. “Чигис хааны товчоон”

Page 103: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

103

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕЭС ХОТ БАЙГУУЛЖ ИРСЭН

ТҮҮХ /зарим хотын жишээн дээр/

Э.Өнөр-Эрдэнэ – ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Цахим шуудан: [email protected]

Хураангуй:

Уг өгүүлэлд эзэнт гүрний үед Монголчуудын бүтээн байгуулж

байсан орд харш, хотууд, тэдгээрийн онцлог, зориулалт зэргийн талаарх

шинжилгээний бүтээл, аялагчдын тэмдэглэлүүдийг судлан зарим

тодорхой хот суурингийн жишээн дээр тулгуурлан өөрийн дүгнэлтийг

хавсаргасан болно.

Зорилго: Эзэнт гүрний үеийн хот байгуулалтын талаар судлан,

түүх соёлын онцлогыг илрүүлнэ.

Түлхүүр үг: эзэнт гүрэн, хотууд,орд харш, зохион байгуулалт

Эртнээс нүүдэллэн амьдарч ирсэн Монгол овог аймгуудын эзэн

хаад Хүннүгийн үеэс эхлэн орд харшийг байгуулах болжээ. Түүхийн

сурвалж бичгээс үзвэл Хүннүгийн хаад (Шанью) орд харш барьж

байгуулан, түүнийгээ өвөл зуны гэж ялгадаг байсан бөгөөд өвлийн

ордондоо ноёдын бага хурал, зуны ордондоо ноёдын их хурал хийдэг

байсныг тэмдэглэжээ.

Орд харш барьж байгуулах уламжлал тасралтгүй үргэлжилсээр

XI-XII зууны үеийн Монголчуудад өвлөн ирсэн юм. Тухайлбал, Барх

голын эрэг дээрх Хайду хааны орд харш, Хэрэйдийн Ван хааны орд

харш зэрэг арав гаруй байгууламжийг нэрлэж болно.

Орд харшийг барьж байгуулах явдал XIII зууны эхэн үе буюу

ялангуяа Монголын дөрвөн их хаадын үед ихээхэн далайцтай болжээ.

Хаадын орд харш байгуулсан тухайн газар хот суурин үүсдэг байв.

Монгол орны нутаг дэвсгэр болох Хэрлэн голын эрэг дээр «Зүүн

орд», Алтайд «Баруун орд» гэх зэргээр олон тооны хот суурин үүсчээ.

Хамгийн гол ордууд нь Чингис хааны дөрвөн хатны ордон байжээ. Зуны

цагт Монголын хаад байрладаг зуны орд харшууд байлаа. Эдгээрийн

тоонд Шар орд, Мөнх хааны эхийн орд орно.

XIII зууны эхэн хагас Монголын эзэнт гүрний үед ерөнхий уран

барилгач гэдэг тусгай албан тушаал байсан нь орд харшийн барилгууд

аль хир хөгжиж байсны гэрч юм. Чан-Чун бумбын тэмдэглэлд

Чингисийн хоёрдугаар хүү Цагаадайн ерөнхий уран барилгач Чан-гүний

Page 104: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

104

тухай дурьдсан байна.Тэнд өгүүлэхдээ “Аян дайнд их хаантай хамт

явалцсан Цагаадай хад сэтэлж, эн тэргүүнд зам тавиад, цавчмал дүнзээр

дөчин найман гүүр босгожээ. Тэдгээр гүүрээр хоёр тэрэг зэрэгцэн явж

болно”1 гэжээ. Өөр нэгэн бичигт Отчигин ноёны тухай бичихдээ:

“Отчигин ноён барилга барих дуртайгаараа Монголчуудын дундаас

ялгарч очсон газар бүхэндээ орд харш барьж, цэцэрлэг байгуулдаг

байлаа” гэсэн байна.

Европын жуулчин Плано Карпини 1246 онд Монгол газар айлчилж

ирээд “Алтан орд”-ыг үзсэн тухай бичихдээ: « Алтан хуудсаар ороож,

алтан хадаасаар хадсан баганатай, дээд тал, хана туурганы дотор талыг

шүхэр, лавираар чимж, гадна талыг өөр эдээр бүрсэн асар байв» гэсэн

байдаг. Иймээс нүүдлийн «Их алтан харш» буюу «Их алтан асар» нь

баяр ёслолын дайллага цайллага хийхээс гадна ирсэн зочид гийчдийг

Монголын хаадад бараалхахад зориулсан хэдэн зуун хүний багтаамжтай

ордон байжээ.

Хархорум хот. Чингис хаан, монголын нийслэлийг 1220 онд

үүсгэн байгуулжээ. Хархорум хот Орхон голын зүүн эрэг дэх хөндийд

байсан тэр үеэс хойш 7 зуун жил өнгөрчээ. Олон зуун жил өнгөрөх

тутам тэр хотоос зөвхөн балгас үлдэж, улмаар элс шороонд дарагдаж

байв. Ийм учраас эрдэмтэд Хархорумын байсан газрыг олж чадалгүй

уджээ. 1929 онд хийсэн Америкийн тайлбар толь бичигт тэр хотыт Их

хүрээ орчимд байгаа гэж ч байлаа. XIX зууны 20-иод онд Франц судлаач

Абель Ремюзе, Хархорум хотын байрлалын тухай асуудлаар тусгай

судалгаа хийсэн байна. Гэвч оросын эрдэмтэд бүх л талын нарийн

шинжилгээ судалгаа хийсний эцэст хот байрлаж байсан газрыг

эргэлзээгүй тогтоожээ. Академич В. В. Радловын удирдсан Орхоны

экспедиц Эрдэнэзуу хийдийн сүм, суврага, хэрмээс Хархорум хотын

баримт бичиг, хааны зарлиг бүхий чулуун пайлуур олсон юм. Тэгээд

1585 онд Эрдэнэзуу хийдийг барихдаа Хархорумын чулуун

барилгуудын үлдэгдлийг ашигласан байна гэдэг таамаглал хийжээ.

Дараа нь Н. М. Ядринцев Эрдэнэ зуугийн хэрмийн орчимд үлдсэн том

суурийг судалж Чингис хааны нийслэлийн балгас гэж тодорхойлсныг

профессор А. М. Позднеев нотолсон юм. 1912 онд В. Л. Котвич Эрдэнэ

зуугийн Дашлин сүмийн үүдний суврагыг налуулж тавьсан чулууны

1 “Зүүн азийн эх сурвалжаас үүдэлт дундад зууны үеийн судалгаа” номын (Нью Йорк: Барнес &

Нобле, 1888 он) 37-108 хуудас

Page 105: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

105

бичээсийг уншжээ. Тэр бичигт Хархорумд таван давхар суврага байсныг

75x7x15 см засмал чулуугаар барьжээ. Орд харшийн багана шоо

дөрвөлжин хэлбэртэй чулуун суурьтай байв. Замын уулзвар дахь

байшингаас археологичид, бичиг бүхий шавардлатын хэлтэрхий олсон

юм. С. В. Киселев, "Хархорум хотын барилгуудын хамгийн гоёмсог нь

дээврийн ваар юм. XIII зууны үеийн монголын бусад (Хархираа, Ден

терег) хотоос олдсон дээврийн ваар нь мөн үүний нэгэн адил гоёмсог

байжээ" гэж бичжээ. Дээврийн ваарны үзүүр дээр үүлэн дунд дүүлж буй

луугийн дүртэй. Монгол гүрний үед барилга байшинд вааран дээвэр

өргөн хэрэглэж байжээ. Ийм дээврийг тэр үед дээд зэргийн барилга

байгууллагад хэрэглэж байсан үзэгдэл уламжлал болсон байжээ.

Хар хот. БНМАУ, БНХАУ-ын хилийн орчим урсдаг Эзний голын

эрэг дээр Хар хотын балгас байдаг. 1908 онд П. К. Козлов тэр хотын

зохион байгуулалтыг хуулан зурж, 1909 онд малтсан юм. 1914 онд

Эзний голын хөндийд А. Стейнаар удирдуулсан английн экспедиц

ажиллажээ. 1923 онд мөн америкийн экспедиц ажилласан байна. 1926

онд Козлов, Монгол-Төвдийн экспедицийг удирдан гурав дахь удаагаа

Хар хотод очжээ. Козлов, хотын нэг суврагаас номын баялаг цуглуулга,

баримал зурмал, бурхан, буддийн дуганы чимэглэл зэргийг олжээ. Олон

номын дотор хот байгуулалтын тухай бичсэн ном ч байжээ. Хар хот нь

Хятад, Дунд ази, Монголыг холбосон замын уулзвар дээр элсэн цөл

дунд байгаа ногоон арал шиг хот байв. Орчин нутаг нь шим төгс

билчээртэй учир нүүдэлчдэд их тааламжтай нутаг байжээ. Монголын

эзэнт улсын үед (1280—1368 он Юанийн үе) Хархорум хот орох замд

Хар хот чухал дамжлага болж байжээ. Тэр үед Хар хот дамжлагын

чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ “Эндээс

дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн

турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна”2 гэж бичсэн байдаг.

Монголын гүрний үед тэр нутагт тарианы талбай услах шинэ суваг

шуудуу байгуулжээ. Тэндээс олдсон албан баримтад "Голын сувгийн

ажлыг эрхлэх газар" гэж дурдсан байна. Мөн хотын хэрмийг засаж,

баруун хойт хэсгийг нийт хэрмийн зохион байгуулалтаас нилээд

намхан, өргөн болгожээ. Мөн тэр үед зарим ордыг өөрчлөн засаж, бас

бус сүм дуган бариулжээ. Юань улсын сударт Хар хотод байнга байдаг

2 Рэид, С., (2013) “Марко Поло-Аян замын тэмдэглэл” УБ,Соёмбо Принтинг

Page 106: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

106

1550 өрх хүн амын бүрэлдэхүүн өөрчлөгдөж ирснийг дурдсан байдаг.

Тэнд Хятад, Тангуд, Монголчууд сууж байжээ. Козловын олсон баримт

бичгийн дийлэнхийг хятад хэлээр бичсэн байх боловч зарим албан

хэрэг, аж ахуйн баримт бичиг, тааврын тайлбар ном, сургаалыг монгол

хэлээр бичсэн байна. Эзний голоос олдсон номын дотор монгол хэлээр

уйгар галигаар бичсэн хэвлэмэл ном хоёр байжээ. Тэр бол монгол

хэлээр хэвлэсэн анхны ном байжээ. Баруун зүгийн улстай холбоо

харилцаа өргөжсөний үр дүнд Хар хотод лалын шашин нэвтрэн иржээ.

Хотын баруун өмнө талд лалын сүм барьжээ. Түүний дэргэдээс П. К.

Козлов араб, перс ном олсон юм. Тэдгээр номд лалын мөргөлийг гол

төлөв бичжээ. Тийм номын нэг нь ойр дорнодод их дэлгэрсэн. "Долоон

сургаалын ном" гэдгээс хэсэглэн авсан өгүүлэл байв. Хар хотод мөн

загалмайтны шашин дэлгэрчээ. XIII зууны үед тэнд несторианы бүлэг

байжээ. Тэр бүлгийнхэн гол төлөв сири гаралтан ба бусад үндэстэн

загалмайтны шүтлэгтэи байжээ. XIII зууны хоёрдугаар хагаст Хар хот

монголын засаг захиргааны төв болсон бөгөөд цэрэг хуарагнан

байрлажээ. 1372 онд Эзний голыг хятадын цэрэг дайран эзэлсэн юм. Энэ

тухай хятадын түүхийн нэгэн бичигт дурдсан нь "Хуньугийн тав дахь

жил (1372 он) Фэн Шэн жанжин цэрэг эрсийн хамт Инзинайлуд хүрчээ.

Хот хамгаалагч жанжин Буянтөмөр буужээ" гэж тэмдэглэсэн байдаг.

Дараагийн жилүүдэд Хар хотын орчим дайн дажин үргэлжилж байсан

учир эртний аян жингийн зам аажмаар балран мартагнажээ. Хот

сөнөсөн тухай олон янзын домог байдаг. Хар хотын хэрэм нь 380X450 м

хэмжээтэй, хэрмэн хана нь гурван давхар модон бэхэлгээтэй, 8 м өндөр,

12 м өргөн суурьтай бөгөөд дээшлэх тутам нарийсан нарийсаж 4 м

өргөн оройтой болно. Хэрмийн оройг тоосгоны босоо өнцгөөр араа шиг

арзгар өрсөн байжээ. Мөн хотын булангуудад цамхаг бариулсан байжээ.

Ийм цамхаг хойт талд нь зургаа, өмнө талд нь тав, баруун зүүн талд тус

бүр дөрөв байна. Хэрэм нь баруун зүүн талдаа хаалгатай ба хаалга нь Г

үсгийн хэлбэртэй дүнхийж урагшаа гарсан далавчин саравчтай болно.

Ийм далавчин саравч монголын зарим хот балгасын Зүүн хэрэм, Хар

балгас, Богдын орд зэрэг нэгэн адил байжээ. Арван хоёр метр өндөр

суврага баруун хойт буланд байна. Түүнд мэргэн харваачдын байр

байжээ. Хотын дуган сүм худалдааны байр, хотыг хөндлөн холбосон

нарийн гудамжны үлдэц байжээ.

Хархираа голын хот. Аргуун (өргөнө) голын зүүн эрэгт Зүч

Хасарын засаг захиргаа, эдийн засгийн Төв хот байсныг 1957—1959 онд

Page 107: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

107

Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн монголын экспедиц судалжээ.

Тэр экспедицийн материалаас үзэхэд энэ хот бэхлэлтэй байсан бөгөөд

хотын төвд хааны орд, хажууд нь язгууртануудын өргөө байжээ. Төв

байгууламжийн үлдэгдэл нь 2 метр өндөр, 15X30 м талбайтай

дөрвөлжин дов байна. Ордны урд талд шат ба зам байжээ Ханз

байгаагаас үзэхэд халаалттай байшин байсан бололтой. Ордны суурин

дахь материалуудын дотор, дээврийн хэлтэрхий олноор олджээ.

Хархираагийн орд дөрвөн тийшээ налуу дээвэртэй байсан бололтой

Судалсан эрдэмтэд Хархираагийн цайз онц удаан байж чадаагүй гэж

нотолсон байна. С. В. Киселев "Нарийн нямбай барилга бүхий

Хархираагийн хот бол монгол гүрний амьдралын эрт үеийг харуулж

байна" гэж бичжээ.

Дөн-Төрөг хот. Энэ хотыг нутгийн хүмүүс мэддэг байснаар үл

барам хотын балгасны довноос дөрвөлжин тоосго авч зуух, пийшин

барихад хэрэглэдэг байжээ. 1956—1957 онд Дөн Төрөг хотыг малтаж

XIII зууны эхний хагаст байсан Монголын хот гэж С. В. Киселев

тодорхойлсон байна. Малтшаас олдсон материалаас архитектурийн бүх

байгууламжийг (орон сууц, засаг захиргаа, сүм дуганы) X—XIII зууны

үеийн барилгын хэв хийцийн дагуу барьсан гэж тогтоожээ. Дөн Төрөг

хот хэрэмгүй байснаараа онцлогтой, учир нь тэр үед монголчууд эзэлсэн

газар нутаг дээрээ хэрэмгүй хот бариулдаг байжээ. Хубилай хааны

эзэмшлийн нутагт хятадын бүх мужид хүн ам олонтой (Дөн төрөг

мэтийн) том хот мужуудад цэрэг байлгах шаардлагатай байжээ. Иймээс

хотын гадна талд дөрвөөс таван миль газар өөрийн цэргийг

хуарагнуулж, хотыг довтолгооноос хамгаалах хэрэм, хаалга, далан үгүй

байлгаж байв. "Ингэж хазаарласан ард түмэн үймээн самуунгүй тайван

амьдарч байна" гэж Марко Поло бичжээ. Дөн Төрөгийн хөшөө, уран

барилга, гоёл чимэглэлийн архитектур нь монголын эзэнт улсын эрт

үеийн хотын соёл, суурьшилт ямар байсныг харуулжээ. Археологич Л.Р.

Кызласов “Хотод оршин суугчид, ашигт малтмал барилгын материал

хайж олоод боловсруулдаг байсан чадвар нь онц сонирхолтой юм.

Малталтаар олдсон орон сууцаас их хэмжээний чулуун нүүрс гарсныг

үзэхэд орон сууцаа өвлийн цагт халаадаг байжээ. Төмрийн дархны

газрын үлдэгдлээс олсон коксыг шинжлэн судлаад элэстий нүүрс

(элэстийн бололтой Д. М) гэж нотлов. Нүүрсийг зөвхөн уурхайгаас

төдий биш, Элэстийн голын дагуух уулнаас гаргаж авдаг байжээ” гэж

бичжээ. Малтахад олдсон олдвороос үзэхэд уг хот гар урлалын

Page 108: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

108

үйлдвэрлэлийн төв байжээ. Шавраар хийсэн хясаар төмөр хайлуулж

байсан төдийгүй кокс ашиглаж ширмийг жижигхэн домин зууханд

хайлуулдаг байжээ гэж археологичид таамаглаж байгаа юм. Тэд нар

жижигхэн шавар зууханд алт, мөнгө хайлдаг байжээ Төмрийн дархчуул

хадаас хутга, зэр зэвсэг, газар тариалангийн багаж зэрэг янз бүрийн

төмөр эдлэл хийдэг байсан байна. Вааран урлал нилээд хөгжжээ. Ваар

үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэр хэмжээтэй шавар торх, нарийн ур

хийцтэй аяга таваг зэрэг хоол ундны хэрэглэл хийгээд, хөлөөр эргүүлдэг

гуранзаар засдаг байсан байна. Чулуучид шарил дээр босгох хөшөө,

тээрмийи чулуу, хутганы билүү хийж байжээ. Нэхмэл сүлжмэлийн гар

урлал нилээд хөгжжээ. Хотын оршин суугчид нь уул уурхай, гар урлал,

барилга эрхлээд зогссонгүй улаан буудай, арвай, хар будаа зэрэг

ургамал тарьдаг байж. Буудай, арвайн сүрлийг барилгын хана

шавардахад хэрэглэж байсан нь мэдэгдсэнээс гадна шар будааны хальс,

олсны үр хотын балгасаас олдсон байна. Газар тариалан, гар урлалын

бүтээгдэхүүн нь Монголын хаадын хэрэгцээг л хангадаг байжээ. Гар

урчуул, цэрэг тариаланчдын суурин бүхий хот барьж байгуулсны учир

нь хамгаалах гарнизонд тулгуурлан шинээр хийх аян дайны

материаллаг хэрэгцээг хангах зэр зэвсэг, гар урлалын бүтээгдэхүүн үр

тариаг бэлтгэн нийлүүлэх зорилготой байжээ.

Дөн төрөг хотоос гадна монгол гүрний үед байгуулсан Могой хот,

Межегийн хот, Элст хот зэрэг гурван хотын үлдэгдлийг мөн Элстийн

голын орчмоос олсон байна. Тэр үед өмнөд монголын нутагт нилэзд

тооны хот, тосгон баригдаж байснаас жишээ дурдвал Долоннуурын

орчим суурь нь үлдсэн Шанду, Дунд нийслэл Зундү, Шин-Дин-ся-наас

баруун хойш оршдог цайз, олон тооны сүм, бага зэрэг эвдрээд манай

үеийг хүртэл үлдсэн "Хэлусян" хэмээх цагаан суврага байна. Мөн гар

урчуул, тариаланчдын суурингуудаас гадна Гэгээн цагаан орд, Шар орд,

Тосху хот, Хөх нуурын орд, Онгийн орд байлаа. Үүнээс 1926 онд П. К.

Козловын экспедиц Онги орчмыг малтаж судалсан тайланд их мод гэдэг

газар эртний хотын үлдэгдэл байгааг тэмдэглэжээ. Энэ хотын дунд

цэргийн харуулын байр бололтой барилгын үлдэгдэл байгаа аж. Төв

Азийг судлагч И.М. Прежевальский бичихдээ: "XIII зууны хоёрдугаар

хагас, XIV зууны эхний хагаст Хубилай ханы цэргийн хот Эрчүүгийн

цагаан балгас, Аралын балгас зэрэг хот байжээ. Тэдгээрийн зарим нь

Ханбалтай ( Бээжинтэй) тэнцэх юм" гэжээ.

Page 109: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

109

Архитектур нь хүнд нүсэр хөдөлмөрийн үр дүнд бий болж

үндэсний соёл урлагийн өндөр түвшинг илтгэсэн өөрийн хэлбэр төрх,

хэллэгээрээ хүнд гоо сайхны таашаал өгч хүнийг хүмүүжүүлдэгээрээ

урлагийн нэг төрөл болдог.

Дүгнэлт

Монголчууд бидний өвөг дээдэс мал аж ахуйгаас гадна газар

тариалан эрхэлж, хот суурин, хөшөө, уран барилга, гоёл чимэглэлийн

зүйлсийг бүтээж байсан нь Монголын эзэнт улсын эрт үеийн хотын

соёл, суурьшилт ямар байсныг харуулжээ. Тухайлбал: Хархорины орд

харш, дуган сүмийн барилга байгууламжийн байрлалт нь Монголын

архитектурын цоо шинэ үндэс болсон бөгөөд гол ордны өмнө талд гоё

хээнцэр хаалга босгож, барилга байгууламжийг гудмаар холбосон нь

сонирхолтой.

Энэ мэтээр манай эрины III зууны үеэс монголчууд өөрийн

архитектураа бий болгож хөгжүүлсээр 1921 оны ардын хувьсгалтай

золгоход эртний 300-гаад хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад

хүрээ, хийдтэй болсон байв.

XIII зууны үед орд харшийн барилгыг их хэмжээгээр барьж байсан

бол XIV зууны сүүлчээс эхлэн Монгол оронд дотоодын зөрчил хүчтэй

болж дайн самуун дэгдээд хаад ба феодалын хагарлын үе эхэлсэн тул

орд харш, хот суурин ихээр сүйджээ.

CONCLUSION

Our ancestors conducted farming, construction of urban, statues,

architecture and decoration in addition to livestock farming. It is showed

that the ancient urbiculture and settlement of the Mongolian Empire.

For example, the building of the Kharkhorin and churches are a new

foundation of the Mongolian architecture, and it is interesting that the

beautiful gate was built on the front of the main palace and connected the

buildings with archways.

Since then, Mongolians built their own architectures, In the 1921

revolutionary era, there were 300 urban centers, over 4,000 temples, about

770 monasteries.

By the end of the XIV century, the palace was built in large quantities,

and in the XIV century, the palace and the city were damaged because

domestic conflicts began to worsen and the war began to wreak havoc on the

ruins and feudal times.

Page 110: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

110

Номзүй

1. Цэвээндорж, Д., (1987) “Монголын археологийн судалгаа” УБ ШУАХ

2. Өлгийсайхан, Д., (2013)“Дэлхийн алдартай 100 хот” УБ БИТ ПРЕСС

3. (2007) “Дэлхийн алдартай хотууд” УБ ОД СВИТ ХГ

4. Германы археологийн хүрээлэн, МУШУА (2011) “Хар балгас ба Хархорум”

УБ АДМОН

5. Г. Рубрук “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” УБ 2000

6. Дашдорж, Д., (2011) “Эртний хо суурины дээврийн нүүр ваарны

хэрэглэгдэхүүнээр он цаг тодорхойлох нь” Магистрын ажил УБ

7. Майдар, Д., (1972) “Монголын архитектур ба хот байгуулалт” УБ

8. (2012) “Олон улсын монголч эрдэмтдийн X их хурлын илтгэлүүд” УБ

9. Рэид, С., (2013) “Марко Поло-Аян замын тэмдэглэл” УБ,СОЁМО

ПРИНТИНГ

10. Пэрлээ, Х., (1965)“Монголын эртний сөнөсөн хот, суурины түүхийн

асуудал” УБ МОНГОЛ ШУАХ

Page 111: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

111

ЮАН УЛСЫН ИХ НИЙСЛЭЛ ХААН БАЛГАС

Н.Хишигжаргал-Сургалтын албаны аргазүйч, магистр

Түлхүүр үг: Хубилай, Шанду, Дайду, Хаанбалгас, Хятад, Түүхэн

дурсгалууд

Оршил

Дэлхийн томоохон хотуудын нэг БНХАУ-ын нийслэл Бээжин

хотын төлөвлөлт зохион байгуулалтын эхлэлийг тэртээх 13-р зуунд

монгол хүн цогцлоосныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1215 онд Чингис

хаан Алтан улсын Дундад нийслэл (одоогийн Бээжин хот)-ийг эзэлж уул

нэрийг нь Яньцзин хот хэмээн өөрчилж, монголчууд умард Хятадыг

ноёлон захирах чухал суурин газар болгосон. Өгэдэй хааны үеэс эхлэн

энд заргач ноён томилж умард Хятадыг захирах Яньцзин хотын захиргаа

буюу төлөөний муж болгосон байна. Харин 1260 онд Хубилай хаан

ширээн суугаад, тухайн үед Монголын ноёрхол Хятад орон луу хүрээгээ

тэлэхийн хэрээр нийслэл хотыг ноёрхлын төвд шилжүүлэх зайлшгүй

шаардлага үүссэнээр улсын нийслэлийг Хархорумаас Шанду руу

шилжүүлсэн юм.

Хубилай хаан 1267 онд дахин зарлигдаж, урьдын Алтан

улсын Дунд нийслэл Жундуг /өнөөгийн Бээжин хот/ 1272

онд Хаанбалгас хэмээх алдар хайрласан нь Их нийслэл гэсэн утгатай

Дайду хэмээх хятад нэрийн хамтаар цагийн уртад хэрэглэгдсээр ирсэн.

Юан улсын сударт тэмдэглэснээр Хаанбалгас нь их нийслэл хот, Шанду

нь туслах нийслэл хот байсан. Шанду хот болон Хаанбалгас (Одоогийн

Бээжин) хоорондоо 270 км зайтай. Шанду хот нь Яньшань уулын ар талд,

Хаанбалгас хот нь Яньшань уулын өвөр талд байрлаж байсан.

Хаанбалгас хот нь тухайн үед дэлхийн олон улсын арилжаа худалдаа,

соёл, шинжлэх ухааны төв байсан. 1368 онд Юан улсын сүүлчийн хаан

Тогоонтөмөр Хаанбалгасыг орхиж Монгол нутагтаа шилжсэнээр

Хятадын Мин улсын цэрэгт эзлэгдэж хожим Мин улсын их нийслэл

болжээ. Хаанбалгас буюу одоогийн Бээжин хот нь Их Юан улсын үеэс

эхлэн том гүрний нийслэл болж Мин улс, Чин улс, БНХАУ-ын нийслэл

болсоор байна.

Хаанбалгас хотын зохион байгуулалт

Хубилай хааны удирдлагаар Юан улсын Төв засгийн газрын шадар

Page 112: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

112

сайд Лю Бинжун гэгч шинэ хотыг барьж байгуулах ажлыг ерөнхийлөн

удирдаж, араб угсаатан Еэхэдир гэгч хааны гол гол орд харшийн зураг

төслийг төлөвлөн барьсан байдаг. Хятад эрдэмтэн Гуо

Шоузин тэргүүлэн их хотын усан хангамж, ус сувгийн бүтээн

байгуулалтыг удирдаж, Хаанбалгасаас өмнөд Хятадын Тунжоу хүртэлх

хэдэн мянган км урттай Их суваг хэмээх хиймэл голыг барьж байгуулах

ажлыг эхлүүлсэн юм. 1285 он гэхэд Хаанбалгас-Дайдугийн гол гол орд

харш, өнөөгийн Бээжин хотын төвд орших Бэйхай цэцэрлэгийн орчимд

оршиж асан хааны ордон, тэр үед Тай-еэчи, өнөөдөр Бэйхай гэх болсон

хиймэл нуур цөөрмийн баруун эрэгт орших Лунфугун хэмээх хунтайж

Чингим ба бусад агь ноёд, хатад, гүнж нарын суух орд харшийг барьж

дуусгажээ. Түүнчлэн төрийн гол яамд, албан байгууллагуудын ордон

өргөө, Түчэн буюу Шороон хэрэм гэж нэрлэгддэг хотын бэхлэлт хэрэм,

Хэнгэрэгт асар, Хонхот асар, Түмэн амгалант сүм буюу өнөөгийн

Хубилай хааны Цагаан суваргат сүм зэрэг гол гол барилга

байгууламжуудыг барьж дуусгасан юм.1

Энэхүү Их суваг хэмээх хиймэл

гол, хөшөө дурсгал, зүлэг,

цэцэрлэгжүүлэлт нь Монголын

ландшафтын хөгжлийн эхлэл гэж үзэж

болохоор байгаа юм.

Дайду хотын хэрэм нь өмнөөсөө

хойд үзүүрээ хүртэл 7.6 км,

баруунаасаа зүүн үзүүрээ хүртэл 6.7

км урт, тэгш дөрвөлжин хэлбэртэй

байсан бөгөөд эргэн тойрны нийт

хэмжээ нь 28.6 км агаад сууриараа 15

м өргөн, дээд хэсгээрээ 3 м өргөн,

өндөр нь 10 м байжээ.

“Юань улсын судар: Газар зүйн

тэмдэглэл”-д:

Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11 хаалгатай”гэсэн

байдаг. Хотын хэрмийн дөрвөн өнцөгт өндөр харуулын цамхаг байсан

1 tolgoilogch.mn: Их нийслэл Дайду буюу Хаанбалгас хотын хэрэм,

хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР, хандсан 2017-11-29

Page 113: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

113

бөгөөд 85-140 м тутамд нэг харуул хамгаалалтын асар байжээ.

Хэрмийн 11 хаалга нь бүгд чулуу, тоосгоор хийгдсэн, харин хана хэрэм нь

элс шороон хэрэм байсан учраас бороо цасанд урсан нурахаас нь

сэргийлж зэгсэн чийрсээр хучдаг байв.

Марко Пологийн аяллын тэмдэглэлдээ:

“Дайду хот нь тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй, тэгш

өнцөгтийн тал болгоны урт ижил бөгөөд хэрмийн нийт урт нь хорин

дөрвөн бээр хэмжээтэй. Хотын хэрэм нь шороон далан дээр барьсан

хорин тохой өндөр, сууриараа арван тохой зузаан, дотогшоо

налуу, хэрмийн орой нь гурван тохой өргөн билээ. Хэрэм нь

хамгаалалтын цайз хэлбэрээр бүтээгдсэн, орж гарах арван хоёр

хаалгатай, хаалга бүр нь уужим саруул өргөө ордтой. Хэрмийн тал бүр

нь гурван хаалгатай, хаалга бүр нь орд өргөөтэйгөөс гадна хэрмийн

өнцөг бүрт мөн уужим саруул өрөө, танхимтай бөгөөд тэдгээрт

хотын харуул хамгаалалтынхан зэр зэвсэгтэйгээ байрлан

сууцгаана“ гэсэн байдаг.

Хаанбалгас хотын зохион байгуулалтын талаар Хубилай Хааны

ордонд олон жил амьдарсан Италийн худаалдаачин Марко Поло нилээн

бичиж үлдээсэн байдаг. Мөн түүний тэмдэглэлүүдээр дамжин XIII

зууны үед “Дорнын хосгүй үзэсгэлэнт их нийслэл” хэмээн өрнөдийн улс

орнуудад гайхагдаж байжээ.

Тэрээр бичихдээ, Дайду хот нь өргөн гудмууд, нарийн

гудамжуудтай огтлолцсон энгийн зохион байгуулалттай хэмээн дурьдаж

цэлмэг өдөр хотыг нэг өнцөгнөөс нь нөгөө хүртэл харж болдог тухай

бичсэн байдаг. Өргөн чөлөөнүүд (avenue) гудамжууд (street) бүхий

огтолцсон зохион байгуулалт нь орчин цагийн Нью-Йорк хотын зохион

байгуулалттай төстэй байгаа нь хот төлөвлөлтийн сонгодог аргыг

ашигласан нь харагдаж байна.

Мөн Хаанбалгас хотын төвд Хубилай хаан өөрийн ордонг

бариулж, хотын хойд хэсэгт хаад ноёдын ан хийж зугаалахад зориулсан

задгай тал бүхий байгалийн газартай байсан бөгөөд Хятадын зураач Лю

Гуандао энд хаан ан агнаж буй зургийг зурсан нь эдүгээ Тайваны

нийслэл Тайпэй хотын Хааны Ордон-музейд хадгалагдаж байна.2

2 Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид, редактор Цэрэндорж Ц., Чулуун С., УБ.,

2015

Page 114: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

114

Хубилай Хааны ордонд хүн орохыг хориглодог тул Хориотой хот

хэмээн нэрлэж гадуур нь өндөр хашаагаар халхалж усан шуудуй татан

аливаа хүн амьтан ороход тун бэрхшээлтэй болгосон аж. Энэ хотын гол

дунд хиймэл нуур бий болгож, хятад барилгуудаас гадна Монгол хаад

энд нүүдлийн гэр асар майхан босгож гэрт амьдардаг байсан гэсэн мэдээ

байдаг.

Өрнөдийн судлаачдын үзэж байгаагаар Мин улсын Хориотой хот

нь зохион байгуулалт, байшин барилгын хувьд Хубилай хааны хотын

загварыг баримталсан бөгөөд Чин улс нь үүнд шинээр байшин барилга

нэмсэн боловч ямар нэгэн дорвитой өөрчлөлт авчраагүй байна.

Мин улсын үед Нанжин хотноо нийслэлтэй байсан боловч

нүүдэлчдийн байнгын асуудлаас болж “Хойд нийслэл” утгатай Бээжин

хэмээх шинэ нэр алдартай нийслэлтэй болсон түүхтэй. Үүнээс хойш

Бээжин хот нь эдүгээ хүртэл Хятадын нийслэл байсаар ирлээ.3

Үлдсэн өв соёл

1368 онд Хаанбалгасын барилга байгууламжуудыг бүртгэсэн

тэмдэглэлд 100 гаруй газрын нэр хаяг байдаг. Үүнээс 40 гаруй нь

өнөөдрийн байдлаар тогтоогдсон. Энэ 40 гаруй газраас 20 гаруйд нь

ямар нэгэн үзэх юм бий. Балгас эсвэл сүм хийд нь бүрэн бүтнээрээ,

үлдэгдэл туурь байдлаараа байж байна. Тухайлбал Цагаан суваргат сүм,

Хубилай хааны гүнжийн сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм,

Төрийн хөвгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан,

Цавчаал боомтын хаалга, Сархадын хаш сав зэрэг түүхэн дурсгалууд

байдаг. Үүнээс Монголын түүх,өв соёлыг ямар нэгэн хэмжээгээр

илэрхийлсэн газрууд юм.Жишээлбэл Бээжин хотын хойд хэсэгт байх

Цагаан хэрмийн “Цавчаал боомт” гэж бий. Энд “Цавчаал боомтын

хаалга” гэж гайхалтай өв, дурсгал үлдсэн байх юм. 1342 онд Юань

улсын сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөрийн зарлигаар баригдсан их

үзэмжтэй, гайхамшигтай хаалга. Энэ хаалганы түүхийг судалвал их зүйл

гарч ирэх нь дамжиггүй. Хаалганы дотор хананд зургаан хэл бичгээр

бичигдсэн гайхалтай дурсгал байдаг. Санскрит, түвд, уйгар, хятад,

монгол, Си-Ся улсын хэл бичгээр бичигдсэн байдаг. Үүн дотор

монголчууд түүхэндээ 10 шахам бичиг үсэг зохион хэрэглэж ирсний нэг

болох, Хубилай хааны зарлигаар Төвдийн Пагва лам Лодойжалцаны

3 Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон, УБ., 1959

Page 115: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

115

зохиосон дөрвөлжин үсгийн бичээс бий. Энэ бол нүдээр үзэж, гараар

барьж болох бодит дурсгалын нэг жишээ.4

Мөн Бээжин хотын Хайдэнь, Чао-ян дүүрэгт тус тус гурван газарт

хэрмийн үлдэгдэл 12 км урт хэсэг үлдсэн байдаг нь Хаанбалгас

нийслэлийн үеийн хэрмийн тэн хагас нь гэсэн үг бөгөөд Бээжингийн

баруун дүүрэгт орших Сижимэн хэмээх хаалгын орчимд орших

Сюэ-юаньлу гудамжнаас хойш чиглэн Вазин гудамжны Зинмэн хаалга

хүрч зүүн эргэн, Хятад-Японы найрамдал эмнэлгийн орчимд хүрч,

түүний зүүн талаар урагш эргэн, Дунжимэн хаалга хүрдэг.

Тухайн үеэс үлдсэн хэрэм нь чулуу, тоосгон биш, харин модон

хүрээ зангидан гадуур нь шороо түрэн овоолж дагтаршуулсан хэрэм юм.

Яагаад бусад улсын нийслэл хотуудын хэрэм шиг чулуу юм уу, тоосгон

хэрэм байгуулаагүй вэ? гэвэл тэр үед нийслэл хотыг барьж байгуулахад

асар их хөрөнгө мөнгө гаргасан байсан тул энэхүү хэрмийг барих

хөрөнгө хомсдосноос ийнхүү шороон хэрэм босгожээ. Өнөөдөр энд тус

хэрмийн үлдэцийг түшиглэн “Юан улсын их нийслэл Дайду хотын

цэцэрлэгт хүрээлэн” хэмээх Бээжин хотын хамгийн том түүх соёл,

амралт зугаалгын газрыг байгуулжээ.

Мөн Бээжин хотын төв дунд байдаг Бэйхай цэцэрлэг бол Хубилай

хааны орд өргөө байрлаж байсан газар юм.

Өөрийнх нь болоод хатад, ханхүү, гүнж нарынх

нь орд өргөө байсан. Нэг ёсондоо их гүрний төр

засаг тэнд төвлөрч байжээ. Хубилай хааны

сархдын хаш бумба хэмээх гайхамшигтай эд

зүйл бий. Өнөөдөр БНХАУ-ын төрийн

эрдэнэсийн сангийн нэгдүгээр зэргийн үнэт

эрдэнэ бүртгэлд орсон энэ дурсгал нь 3,4 тонн

орчим жинтэй, эргэн тойрных нь диаметр нь

гэхэд дөрвөн метр, өндөр нь 70 сантеметр, хар ногоон хаш чулуугаар

хийсэн сархадын хаш сав юм.

Дүгнэлт

Хубилай хаан Юан улсын их нийслэл Хаанбалгасыг бүтээн

байгуулсан хот төлөвлөлтийг судлахад орчин үеийн дэлхийн том

хотуудын бүтэцтэй тун төстэй арга барилыг ашигласан байна.

4 Гүрний их нийслэл Хаан балгас Б.Батсүх, Я. Ганбаатар

Page 116: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

116

Тухайлбал Италийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлээс үзэхэд

өргөн гудам, нарийн гудамжны огтолцсон зохион байгуулалт нь

өнөөгийн Нью-Йорк, Бээжин хотуудын төлөвлөлттэй төстэй байсан

байна. Мөн Мин улсын Хориотой хот нь зохион байгуулалт, байшин

барилгын хувьд Хубилай хааны хотын загварыг баримталсан байдаг.

Чин улсын үед шинээр байшин барилга нэмсэн боловч ямар нэгэн

дорвитой өөрчлөлт авчраагүй. Цаашилбал өнөөгийн Бээжин хотын

хөгжил, төлөвлөлтийн суурь нь болжээ.

Түүнчлэн Хубилай хаан Хаанбалгасыг байгуулахдаа хамгийн

шилдэг хятад уран барималч, урчуудын ур ухааныг ашиглан байгуулсан

бөгөөд мөн хотынхоо өнгө үзэмжийг цогцоор нь шийдэж байсан юм.

Тухайлбал, Их суваг хэмээх хиймэл гол, хөшөө дурсгал, зүлэг,

цэцэрлэгжүүлэлт нь Монголын ландшафтын хөгжлийн эхлэл гэж үзэж

болохоор байгаа юм.

Мөн Хубилай хааны Цагаан суваргат сүм, Хубилай хааны гүнжийн

сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм, Төрийн хөвгүүдийн сургууль,

Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан... гээд номд өгүүлэх олон олон өв

дурсгалуудаас харахад бүгд хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв

дурсгал болж үлдээд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн бүртгэлд

нэр нь мөнхөрчээ. Бидний өвөг дээдэс зөвхөн дайтан байлдаж, бүхнийг

нураан устгаж явсангүй бас энэ мэтээр маш ихийг, агуу гайхамшигийг ч

цогцлоон бүтээж явсныг энэ бүхэн гэрчилнэ.

Өнөөдөр Хаанбалгас хотын хэрмийн үлдэцийг түшиглэн “Юан

улсын их нийслэл Дайду хотын цэцэрлэгт хүрээлэн” хэмээх Бээжин

хотын хамгийн том түүх соёл, амралт зугаалгын газар байгуулагдаад

байна.Үүнээс харахад монголчууд бид Хархорум хотынхоо үлдсэн

туурийг түүхэн цогцолбор газар болгон сэргээн байгуулж дотоодын

болон гадаадын жуулчдад үзүүлэх нь манай орныг зорин ирэх жуулчдын

тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Conclusion

When I study that city planning of Khaanbalgas capital city which king

Khubilai was founded, It is used similar ways of modern word cities planning.

According to Italian tourist Marco Polo’s note, using cross system of wide

avenues and narrow streets in Khaanbalgas city planning was similar New

York, Beijing city planning. Also forbidden city is used king Khubilay’s city

planning. It didn’t make any changes But some new buildings was built in the

Page 117: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

117

Chin country era.Moreover king Khubilai became basis of Beijing city

planning and development.

Therefore king Khubilai was built Khaanbalgas city by the best artists

and craftmen. And he decided city accomplishment totality. For instance, I

think that made river named big canal, monuments, lawn and garden are basis

of Mongolian land shaft.

Also there are many monuments and landscapes such as king Khubilai’s

white stupa, Princess monastery , Chang Chung white cloud monastery, state

boy’s school, Sky view castle, lying god in the historic books. They have

registered cultural heritage in UNESCO. It will be proved that our ancestor

created the great wonderful things. They didn’t attack and destroy all things

anytime.

Today “Daidu capital city park” which is the biggest landscape in

Beijing city is organized leaning on hedge remains of Khaanbalgas city. In my

view, Mongolians should repair Kharkhorum capital city’s remains and

become landscape complex to domestic and foreign tourists. It is significant to

increase tourists who will come in Mongolia.

Номзүй

1. Гүрний их нийслэл Хаан балгас Б.Батсүх, Я. Ганбаатар

2. Юань улсын судар

3. Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

4. Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999

5. Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины

товчоон, УБ., 1959

6. Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид, редактор Цэрэндорж Ц.,

Чулуун С., УБ., 2015

7. Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010

8. Дундад улсын их нэвтэрхий толь - Юань улсын түүх, Бээжин,

Шанхай, 1985

9. tolgoilogch.mn: Их нийслэл Дайду буюу Хаанбалгас хотын хэрэм,

хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР, хандсан 2017-11-29

10. Wikipedia.mn

Page 118: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

118

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Л. Хийдэрчулуун- ГХХА-ны тэнхимийн багш, магистр

Цахим шуудан: [email protected]

Хураангуй: Энэхүү судалгаагаар Монголын хийгээд бусад

сурвалж бичиг, сүүлийн үеийн судалгааны ном зохиолын мэдээлэлд

тулгуурлан Хархорум хотыг хэрхэн хөгжин дэгжиж, бүтээж байсныг

оролдлоо.

Түлхүүр үг: Монголын эзэнт гүрний хот төлөвлөлт, Өгөдэй хаан

нийслэл хотыг бүтээсэн тухай, баримталж байсан бодлого, зарчим

Оршил

Нэгэн цагт алдар цуугаа дуурьсгаж байсан хэдий ч өдгөө нэгэнт

мартагдсан энэ хотын нэр түрэг хэлнээс гаралтай. “Хара” гэдэг нь түрэг,

монгол хэлний аль алинд “хар” гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хаан

(1161-1227)-ы алтан ургийн гэр бүлийн түүх Монголын нууц товчоо-нд

Хархорум хэмээх газар зүйн нэрийг ердөө ганц л удаа дурьдсан байдаг.

Дорнод Түрэгийн хаант улсын үед түрэгүүд Орхон, Туул голуудын

өргөн уудам сав газраар нутаглаж байсан. 734 онд таалал төгссөн Билгэ

хааны Могилян хэмээх нэрээр нь бидний мэдэх нийслэл нь хятад

сурвалж бичгүүдэд дурьдсанаар Хархорумаас баруун хойш 70 ли (γajar)

орчим зайтай газарт оршиж байв. Билгэ хаан нийслэлээ маш их бэхэлж,

өндөр хэрмээр хүрээлсэн байжээ. Нийслэлд нь буддын болон бусад

шашны сүм дуган байсан гэдэг.

Пэрлээ Уйгурын хаант улсын үед (VIII-IX зуун) хааны нийслэл хот

Хар балгас нь Эрдэнэ зуу хийдээс хойш 25 орчим км зайтай оршиж

байсан. Киселевийн 1949 онд хийсэн малтлагаар Өгэдэйн бариулсан

ордны доорхи газрын давхаргаас Уйгурын үеийн эд өлгийн зүйлсийг

малтан гаргасан байна. Уйгурчууд нь улс төр, соёлын хувьд Найман,

Татаар овог аймгийнхантай маш ойрын хүмүүс байжээ.

Өгэдэй хаан (1235-1241)-ын үед Монголын эзэнт гүрний нийслэл

Хархорум хотыг бүтээн босгосон нь

Хархорумд хот суурин байгуулах явдал бүр Уйгур улсын үеэс эхтэй

бөгөөд хожим нь Чингис хааны орд өргөө Хархорум орчимд байрлаж

байв. Чингис хаан 1220 онд Хархорумыг улсын нийслэл болгохоор

тогтсон мэтээр өгүүлсэн ганц нэг баримт буй боловч чухамхүү нийслэл

Page 119: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

119

болсон нь Өгэдэй хааны үед холбогдоно. Өгэдэй хаан 1234 онд Алтан

улсыг мөхөөх аян дайнаас буцан ирж Хархорумд буусан тухай

“Монголын нууц товчоон”-д тэмдэглэсэн бөгөөд Өгэдэй хаан 1235 онд

Хархорум хотыг байгуулж, Түмэн амгалант ордныг цогцлоож, Монгол

гүрний нийслэл болгожээ1. Түүнээс хойш Хархорум нь Хубилайг их хаан

суух хүртэл Монгол гүрний нийслэл байж, өрнө дорныг холбосон

худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байжээ.

1260 онд Хубилай Шанду хотод хаан ширээнд сууж, улмаар 1264

онд Алтан улсын нийслэл байсан Яньцзин хотыг Чжунду хэмээн нэрлээд,

1266 онд тус хотын зүүн хойно шинэ нийслэл Дайду хотыг байгуулах

зарлиг буулгав. Шинээр байгуулсан хотоо 1271 онд улсын нийслэл

болгон тунхагласнаар Хархорум хот улсын нийслэл байхаа больсон

хэдий ч уугуул Монгол нутгийн улс төрийн төв хэвээр байжээ. Дай Юань

улсын хаад Хархорумыг өвөг дээдсийн мандсан нутаг хэмээн онцгойлон

үзэж, хаан ширээ залгамжлах хан хөвгүүнийг тус хотод суулган, монгол

нутгийг захируулдаг байв. 1370 онд Тогоонтөмөр хааны хүү

Аюушридара Билэгт хаан Хархорум нийслэлд сууснаар тус хот дахин

цэцэглэн мандах болжээ.2 XVI зууны сүүлчээр Халхын нөлөө бүхий

язгууртан Абтай сайн хан Хархорумын суурин дээр Эрдэнэзуу хэмээх

хийдийг байгуулсан.

Өгөөдэй хаан ор суусны VII онд хөхөгчин хонин жил (1235 он)-ийн

хавар Х э Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант

ордныг барьж, VIII оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон

ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим

ёслол vйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын

ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө

төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад

Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс,

Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан

ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр 1500 албан хvн Хархорумыг

байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь

орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан гэж түүхч

Х.Пэрлээ дурдсан буй. Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт

хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марко

1 Монголын нууц товчоо УБ., 1990

2 Пүрэвдагва.Х “Чингис хааны менежментийн товчоон” УБ., 2004, 64 тал

Page 120: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

120

Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр 4,92 км хэмжээтэй

байв. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн

баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын

хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ.3 Хотын баруун

урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор

талд “Түмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шvр сувдаар чимэглэсэн

хаант төрийн их ордон сүндэрлэж байв. Ногоон зүлэг, цэцэг, навч

алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш

нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож,

хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд:

Нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид,

тэдний зах зээл

Хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл

Гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш

болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд

өргөө,

Дөрөвдvгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сүм хийд,

дипломат элч төлөөлєгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот

байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалттай том хот болжээ.4

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол

хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгосон.

Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бvтээсэн нэгэн томоохон бүтээл

бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон

түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг

Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан

Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан

өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран

барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд,

хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд

тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан

байрлуулжээ. Модны дотуур оройд нь хvртэл дөрвөн босоо хоолой

татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан

шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон

урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас

балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог

байв. Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг

хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ

3Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон, УБ., 1959

4 Сүхбат.Ш “Хаадын түүх” УБ.,2015

Page 121: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

121

барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан

урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн

модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд

тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг

сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч,

жимс бvгдийг цул мөнгөөр урлажээ.5 Дэлхийн гурван том шашин болох

Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид

нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд

Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн

ёсны төлөөлєгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан

зохион байгуулсан байна. Мөнх хааны үед 1256 онд Хархорумд

байгуулсан Буддагийн “Хин Өн Гэн” буюу “Их Асарт сvм”, “Читаван”

зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм дуган өөр өөрийн

суртлыг номлож байжээ. Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн

буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах

хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх

гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр

шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган

гарчээ. XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг

хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс

буй болов.6 Тэдгээр нь Орос дахь “Алтан ордны улс”, Иран дахь “Иль

хаадын” буюу анхны хааны нь нэрээр алдаршсан “Хүлэгүгийн улс”,

Дундад Ази дахь “Цагадайн улс” хожим 1260 оноос Хятадад

байгуулагдсан Монголын “Юан улс” зэрэг болно. Тэдгээр нь тухайн

үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой

байв.

Дүгнэлт

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Чингис хааны орд өргөө Хархорум

орчимд байрлаж байв. Чингис хаан 1220 онд Хархорумыг улсын нийслэл

болгохоор тогтсон мэтээр өгүүлсэн ганц нэг баримт буй боловч чухамхүү

нийслэл болсон нь Өгэдэй хааны үед холбогдоно. Өгэдэй хаан 1234 онд

Алтан улсыг мөхөөх аян дайнаас буцан ирж Хархорумд буусан тухай

“Монголын нууц товчоон”-д тэмдэглэсэн бөгөөд Өгэдэй хаан 1235 онд

Хархорум хотыг байгуулж, Түмэн амгалант ордныг цогцлоож, Монгол

гүрний нийслэл болгожээ.

XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин

жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө

5 Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал УБ., 1999

6 Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон, УБ., 1959

Page 122: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

122

даллан дуудсан дэлхийн соёл ирг эншлийг холбогч хотын үүргийг

гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.

Conclusion

I have reached these conclusions after I made by our research work as

an “Ogodei King established Kharkhorum capital city of Great Mongolia” in

1235-1241. Chinggis Khan’s place has located in near the Kharkhorum.

While, there are some documents that Chinggis Khan want to become

the capital city to Kharkhorum in 1220. It was written about it in the Secret of

Mongolia, the king who has returned from war that to break out to Altan

(Golden) State in 1230 and he stayed in Kharkhorum. The king, who

established this city, built name as a “Tumen Amgalant” place and become

capital of Mongolia to Kharkhorum.

Studies show that The kharkhorum connected worldwide civilizations.

Because it was engaged to tourists, officials, dignitaries and scholars of

Asia-Europe and Arabic in the thirteenth century.

Ашигласан ном, зохиол

1. Монголын нууц товчоо УБ., 1990

2. Юань улсын судар УБ., 1992

3. Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

4. Сүхбат.Ш “Хаадын түүх” УБ.,2015

5. Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999

6. Пүрэвдагва.Х “Чингис хааны менежментийн товчоон” УБ., 2004, 64

тал

7. Пэрлээ Х., Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины

товчоон, УБ., 1959

8. Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид, редактор Цэрэндорж Ц.,

Чулуун С., УБ., 2015

Page 123: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

123

ЭЗЭНТ ГҮРНИЙ ОРД ХАРШИЙН БЭЛГЭДЭЛ

Д.Цогзолсүрэн – “Гурван-Эрдэнэ” Дээд Сургуулийн багш, доктор (Ph.D)

Монголын эзэнт гүрний их хаад хот байгуулж, хот дотроо хятад

маягийн гоёмсог, тансаг, чамин орд харштай байсан тухай нүдээр үзэж

харсан түүхч, жуулчдын1

тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн байдаг

билээ. “Их хаад орд харшаа төдийлөн хэрэглэдэггүй, онц гойд ач

холбогдолгүй, баян эрхэмээ харуулахад зориулж байсан”2

, “Хятад

маягийн орд харш байсан”3 гэж дүгнэн бичсэн байдаг. Гэтэл, Монголын

их хаад үнэндээ баян эрхэмээ илэрхийлэх хэрэгцээ шаардлага байсан

уу?, өөр ямар нэгэн зорилго байгаагүй юу? гэх зэрэг эргэлзээт асуулт

гарч ирдэг юм. Тиймээс энэ өгүүлэлдээ Юань гүрний их хаан Хубилайн

их орд харшийн бэлгэдэл зүйг тайлбарлахыг оролдлоо.

Хубилай хааны орд харш

Монголын эзэнт гүрний хот төлөвлөлтөд томоохон байр суурь

эзэлж байсан байгууламжийн нэг хэсэг нь орд харш байжээ. Орд харш

барих ажлыг төрийн чухал ажил хэмээн үзэж байсан нь түүхэн

сурвалжаас тодорхой болдог. Монгол Улсын арван буянт номын Цагаан

түүх нэрт сударт “... орд харшийн мод дутваас ноёд бүрээс нижгээд мод

автугай”4 гэснээс үзвэл орд харшийн ажил нь төрийн нэн чухал үйл

хэрэг байсан нь илт байна.

Хубилай хаанд “дөрвөн орд” хот байсан хэмээн түүх сударт

тэмдэглэсэн байдаг. Энэ тухай түүхч Ч.Далай абугай “Энэ нь Хубилай

өөрийгөө Чингэс хаантай адилтгах гэж үндэслэн байгуулсан дөрвөн

хотоо тийнхүү нэрлэжээ. 1-р орд нь Хаанбалгасан хотод байжээ. 2-р

ордон хот нь ... Шанду хот мөн болно. 3-р ордон хотыг Алтайн арын

Цагаан балгас гэж Саган Сэцэн бичсэн байна. Саган Сэцэний хэлдэг

цагаан балгас гэдэг нь Цагаан нуурын ордыг хэлж буй бөгөөд Алтайн

арын гэдэг нь ташаа зүйл юм. ... Хубилай хааны үндэслэн байгуулсан

дөрвөн орд хотын сүүлчийн нэг нь Их Монгол Улсын нутагт ч байсан

1 Венецийн Марко Поло, Персийн түүхч Рашид-ад-дин гэх мэт.

2 Отахи Мацуво. Хубилай хаан. УБ., 1991. т.63

3 Рашид-ад-дин. Сборник летописей. Т. II. М-Л., 1960. стр.151

4Монгол Улсын арван буянт номын Цагаан түүх нэрт судар оршвой. Хэвлэлд

бэлтгэсэн Б.Баярсайхан. УБ., 2002. т. 117

Page 124: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

124

байж болох байна”5 хэмээн тэмдэглэсэн байдаг. Х.Пэрлээ абугай 4-р

ордыг Хөгшин тээлийн балгас мөн хэмээн үзжээ.6 Дурдан буй дөрвөн

ордоос нилээд тодорхой тэмдэглэгдсэн орд нь Шанду болон

Хаанбалгасан хот дахь орд харш билээ.

Хубилай хаан Шанду болон Хаанбалгасан хотууддаа гоёмсог орд

харштай байсан тухай Венецийн худалдаачин Марко Пологийн

тэмдэглэлд тодорхой өгүүлсэн нь бий.

Их хаан Шанду хотод гантиг чулуун том орд харш байгуулжээ.

Энэ орд харшийн тухай “Өрөө танхим бүхнийг алтаар ширдэж, хүн хар

болон зүйл бүрийн араатан, жигүүртэн, мод цэцэг зэргийг урлан зурж

чимэглэсэн байдаг. Тэдгээрийг үнэхээр ч нүд эрээлжлэм гайхамшигт

сайхан уран чимсэн болохоор өдөр дуусан үзэж тойровч халшрахгүй

гоёмсог байдаг юм. Энэхүү орд харш нь хотынхоо төвд бий”7 хэмээн

тэмдэглэжээ.

Хаан балгасан хот дахь орд харшийн тухай “... Эргэн тойрон

хэрэмтэй, хэрэмний хана зузаан бөгөөд өндөр. ... цагаан өнгөтэй,

оройгоороо эргэн тойрон шөргөн хүрээтэй, булан бүрийдээ том сайхан

ордонтой”8 гээд түүнд нум саадаг, хөвч, морины эмээл хазаар мэтчилэн

дайнд хэрэгтэй их хааны хэрэглэл алив юмсыг хадгалдаг хэмээн ордны

үүргийг тэмдэглэжээ.

Дээр дурдсан хоёр орд харшийн бэлгэдэл зүйг тодруулж үзсэн

судалгаа эдүгээ үгүй шиг байна. Иймд Шанду болон Хаанбалгасан

хотын орд харшийн бэлгэдэлийг товч тайлбарлахыг зорив.

Хубилай хааны орд харшийн бэлгэдэл

Монголын эзэнт гүрний хаадад баян эрхэмээ илэрхийлэх хэрэгцээ

төдийлөн байгаагүй мэт. Учир нь тухайн үед тэдний хүчтэйг дэлхий

нийт хүлээн зөвшөөрсөн байсан нь тодорхой. Тэгвэл ямар учраас тансаг,

чамин орд харшийг бүтээлгэв?, Түүнийгээ яагаад төдийлөн хэрэглэхгүй

байв?, Марко Пологийн тэмдэглэсэн “... хүн хар болон зүйл бүрийн

араатан, жигүүртэн, мод цэцэг зэргийг урлан зурж чимэглэсэн байдаг”

гэсэн нь чухам ямар, ямар бодит дүрслэл байсан бол гэх зэргээр

сонирхол татахуйц асуулт ундарах нь байна.

5 Ч.Далай. Монголын түүх (1260-1388). УБ., 1992. т. 102-103

6 Х.Пэрлээ. Монгол ард улсын дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961. т.95

7 Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. (Аяны тэмдэглэл). УБ., 1987. т. 79-80

8 Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. (Аяны тэмдэглэл). УБ., 1987. т. 92-93

Page 125: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

125

Монголын хаад орд өргөөндөө муу бүхнээс хамгаалагч хэрэм

бэхлэлт, хаалт хийдэг байсан тухай шинэ үеийн түүхэнд байдаг

мэдээнээс улбаалан бодоход Хубилай хааны орд харш нь эргэн тойрон

хэрэмтэй байсан нь муу муухайгаас хамгаалах бэлгэдэл бүхий яньпайн

адил бэлгэдэл мэт. Яньпай нь ид шид, тарни номын цогц хүч чадлаар

зүгийн харш, ад зэтгэрийн алив хорлол, муу үйлийг ялан дийлэх, үүрд

мөнх хамгаалах гүн утга санааг илэрхийлсэн шашны агуулга бүхий төгс

шийдэлтэй байгууламж юм. Түүнийг “халхавч хаалга”, “халхавч хэрэм”,

“хамгаалалт хэрэм”, “халхавч” хэмээн янз янзаар нэрлэжээ. Халхавч

хэрэм нь тухайн орд өргөө, сүм хийдийн эзнийг бусдаас онцгойлон

тодотгохын хамт тэдний нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, нөлөөг

давхар илэрхийлж байв. Эндээс, Хубилай хааны орд харш эргэн тойрон

хэрэмтэй байсан нь муу бүхнээс хамгаалах бэлгэдэл бүхий байсан байж

болох юм.

Монголын төр ёсонд хүчирхэг билэгт амьтдыг дүрсэлж, төрийн

сүр хүчийг илтгэх явдал эртээс улбаатай. “Юань улсын судар”-т

үндэслэн “хаан нь өнгөт алтан хээтэй луут дээл өмсөх болжээ. Луут

дээлийг хар хурмаш сиймхийгээр давхар хийгээд таван өнгийн дотор

алт холилдуулж, нар, сар, одон гариг, алтан луу, гургуул, барс ба

бичигт хундага зэргийг хатгамлан оёдог. Дээлийн урд талд нар нэг, сар

нэг, мандсан луу дөрөв, уул арван хоёрыг хийх ба энгэр хормойд гургуул,

гал тус бүр зургаан хос, ар талд од нэг, мандсан луу дөрөв, уул арван

хоёр, гургуул, гал тус бүр арван хоёр хос, барс ба бичигт хундага

зургаан хосыг тус тус хийнэ. Хааны ёслолын малгай нь хар шаан

бүрхүүлтэй, бүрхүүлийн дөрвөн талыг үүлт луун угалзаар тойруулж,

тойруулд сувд хадаж, бүрхүүлийн урд хойно нь 1-2 сувдан унжлагатай,

малгайн үсэнд хашаар үйлдсэн хатгуур хатгана”9 гэж тэмдэглэсэн нь

бий.

Х.Нямбуу абугай “Юань улсын үед дэлгэр хэрэглэгдэн гоё шувуу

амьтны өд мэтсийг хэрэглэдэг болжээ. Хожим Манж нар үүнийг

зээлдэн авч хэрэглэсэн”10

хэмээн үзжээ. Дээрх мэдээ, дүгнэлтээс үзвэл,

Юань улсын үед хүчирхэг амьтдыг хааныхаа хувцсанд дүрслэх болсон

Яньпай гэдэг нь хятад хэлний “yingbi” инби гэх үгнээс гаралтай бөгөөд “ying” нь

хана хэрэм, “bi” нь сүүдэр буюу сүүдэр хана гэсэн утгатай ажээ. 9 Х.Нямбуу. Монголын хувцасны түүх (Түүх–угсаатны зүйн шинжилгээ). Түүхийн

ухааны докторын зэрэг горилсон зохиол. УБ., 1992. т. 31-32 10

Х.Нямбуу, Ч.Аръяаүрэн. Монгол ёс заншлын их тайлбар толь. УБ., 1993. т. 194

Page 126: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

126

нь тодорхой агаад энэ бэлгэдэл бүхий дүрслэлийг орд харшийнхаа

чимэглэлд оруулдаг байсан болов уу гэх таамаглал гарч байгаа юм.

Тухайн үед хааны орд харшийг нүдээр харсан хүмүүс дүрслэлийг яагаад

тодорхой бичээгүйг таашгүй. Тэд Монгол төрийн бэлгэдлийг

мэддэггүйгээс чамин тансаг, гоёмсогийг гайхаад өнгөрснийг

үгүйсгэлтгүй. Гэвч Хубилай хааны орд харшид хүчирхэг амьтны дүрслэл

лавтай байсан болов уу. Тэрхүү дүрслэлдээ төрийнхөө сүр хүчний

бэлгэдлийг шингээж байсан мэт.

Юань улсын төр хийгээд Хубилай хаан нь төрийн бэлгэдэлийг

ихэд эрхэмд үзэж байсан нь түүхэн сурвалжаас тодорхой болдог билээ.

“Монгол Улсын арван буянт номын Цагаан түүх нэрт судар оршвой”

хэмээх сурвалжид төрийн “Есөн их бэлгэ”-ийн тухай тодорхой өгүүлсэн

нь бий. Тодруулбал, “... Есөн их бэлгэ аль хэмээвээс нэгд харгиа ихт хар

туг бусдыг айлгахын бэлгэ, хоёрт хашхираа ихт улаан бүрээ

хамгаалахын бэлгэ, гуравт хүч ихт алтан хор биеийг сахихын бэлгэ,

дөрөвт цог ихт шар хөхүүр олноо өргөгдөхийн бэлгэ, тавд зангараг ихт

алмас илд засаг явуулахын бэлгэ, зургаад чийргийн сайн эмээл явдлын

бэлгэ, долоод эгэл ихт хүнд бүс татуурын бэлгэ, наймд өндөр далбаат

исэр хүнд их суудлын бэлгэ, есд түшээт сайн өрлөгүүд”11

хэмээн төрийн

их бэлгэдэлээ тодотгон заасан байдаг.

Марко Пологийн тэмдэглэлд “хааны орд харшид нум саадаг, хөвч,

морины эмээл хазаар мэтчилэн дайнд хэрэгтэй их хааны хэрэглэл алив

юмсыг хадгалдаг” хэмээн тэмдэглэснийг өмнө дурдсан билээ. Энэхүү

баримт нь Хубилай хааны орд харшид төрийн их бэлгэдэл оршиж

байсныг илтгэж байна хэмээн үзэхэд хүргэв.

Орд харш босгосон газар нь дандаа ус, ургамал элбэг байгалийн

үзэсгэлэн бүрдсэн газар байсан төдийгүй тэнд ан амьтан үржүүлэн

тэжээж байсныг нүдээр харсан хүмүүс тэмдэглэн үлдээсэн байдаг.

Түүгээрч барахгүй хааны зүүдэнд орсон газарт их орд босгосон хэмээн

тэмдэглэсэн нь буй. Төрийн их хааны орд харшийг ийнхүү байгалийн

сайханд товлосон нь монгол хаадын ертөнцийг үзэх үзэл нөлөөлсөнийх

болов уу гэх таамаглал гарах бөгөөд энэ асуудлыг тусгайлан судлах

хэрэгцээ байгааг тэмдэглэе.

11

Монгол Улсын арван буянт номын Цагаан түүх нэрт судар оршвой. Хэвлэлд

бэлтгэсэн Б.Баярсайхан. УБ., 2002. т. 119

Page 127: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

127

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Хубилай хааны орд харш нь монгол

төрийн бэлгэдэлийг оршоосон төрийн хүндэтгэлийн их өргөө байжээ.

Тийм ч учраас гадны хүмүүсийн нүдэнд чамин тансаг, баян эрхэмсэгийн

илэрхийлэл болон харагдаж, энэхүү үнэлгээ эдүгээ цаг дор хэвээр

хадгалагджээ.

Conclusion

In summary, Khubilai khan’s castle was the honored mansion for

State symbol. It represented glory and wealth of the Mongolian State and

kept its way up to the present time.

Ашигласан ном, материалын жагсаалт

Нэг. Сурвалж

1. Монгол Улсын арван буянт номын Цагаан түүх нэрт судар

оршвой. Хэвлэлд бэлтгэсэн Б.Баярсайхан. УБ., 2002

2. Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. (Аяны тэмдэглэл). УБ.,

1987

3. Рашид-ад-дин. Сборник летописей. Т. II. М-Л., 1960

Хоёр. Судалгааны бүтээл

4. Ч.Далай. Монголын түүх (1260-1388). УБ., 1992

5. Х.Нямбуу, Ч.Аръяаүрэн. Монгол ёс заншлын их тайлбар толь.

УБ., 1993

6. Х.Нямбуу. Монголын хувцасны түүх (Түүх–угсаатны зүйн

шинжилгээ). Түүхийн ухааны докторын зэрэг горилсон зохиол.

УБ., 1992

7. Отахи Мацуво. Хубилай хаан. УБ., 1991

8. Х.Пэрлээ. Монгол ард улсын дундад үеийн хот суурины товчоон.

УБ., 1961

Page 128: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

128

ИХ МОНГОЛ УЛСЫН АУРАГ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ

И. Энхбаяр - ОУБСНББ-ийн тэнхимийн багш, Докторант

Хураангуй:

Их монгол улс байгуулагдсанаас хойш монгол улс нь өөрийн засаг

захиргаа, хууль дүрэм, бүтэц зохион байгуулалтын хуваарьт шилжих

нийгмийн нэг үе гэж хэлэхээр байна. Түүхэн товчооноос уншин судалсан

өгүүлэл, түүхийг уншин тэмдэглэж байхад ихэнхдээ дайн байлдааны

талбарт байсан мэтээр дүрслэн харуулсан нь нэгэн үеийг буруугаар

мэдүүлэх гэсэн санаа байжээ. Гэтэл Их Монгол улс нь судлаачдын хэлж

тайлбарласнаар өөрсдийн гэсэн улстай, тэр нь өөр өөрийн хууль дүрэм

журамтай, хот төлөвлөлтийн асуудлыг нарийн зохион байгуулсан байдаг

нь судалгааны ажлуудаас харагдаж байна. Их Монгол улсын нийслэл нь

Аураг, Хархорин, Шандун, Даду гэх газрууд байсан түүхийн уг

сурвалжаас илт байна. Энэ өгүүлэлээр тухайн хотуудын төлөвлөт ямар

байсан талаар товч дурьдсан билээ.

Түлхүүр үг: Аураг, Хишигтэн, Ханлиг, Шүтээний сүм

Оршил

Их монгол улсын түүхийн уламжлалыг судлах нь түүхийн замаар

нэг удаа нэгэн аялалын хэсэг болж байгаа бөгөөд Их монгол улс нэгдэн

бүрэлдэх тэдгээрийн овог аймгийн хот төлөвлөлтийн асуудлыг дурьдаж

байгаа билээ. Хот төлөвлөлтийн асуудал тухайн үе буюу 13-р зуунд

Монголын эзэнт гүрний их хаан Чингис өөрийн шадар туслахуудын хамт

их хуралдайг хийснээр эхэлсэн түүхийг хэлдэг. Тухай үеийн Монгол

иргэншил нь мал аж ахуй байхаас гадна хүн болгон өөрийн чадах зүйлийг

хийн амьдралыг бий болгож байсан тархай бутархай байсан нь монгол

үндэстэн угсаатан бүхний нэгтгэвэл суурин иргэшилтэй байж болох юм

гэдгийг судалгаанаас үзэж байхад дурьдагсан нь олон байдаг. Гэвч хот

төлөвлөлтийн талаар эрдэмтэд судалсан нь багавтар судлагдсан зүйлийн

зарим нэг учир шалтгааны мэдээлэл бага байгаа нь сэдвийн хүрээнд хот

төлөвлөлтийн талаар бага ч гэсэн асуудлыг хөндөх тавьсан байх.

Их Монгол улсын анхны хот Аварга хот балгас

XII зууны монголчуудьн өмнө тархай бутархай оршиж, өөр

хоорондоо ямагт харгалдан бусдын зууш болох уу, эсвэл нэгэн дээвэр

дор нэгдэн нягтарч, өгсөн дээшлэх үү гэсэн салаа зам тулгарчээ. 1206 оны

Page 129: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

129

намар цагт Онон голын эхнээ Тэмүжиний oрд өргөөнд Монголын

язгууртан дээдсийн их чуулган Их Хуралдай хуралджээ. Их Хуралдайн

өмнө тавигдсан үндсэн зорилт нь Их Монгол улс байгуулагдсаныг даяар

олноо зарлан тунхаглах, нүүдэлчин монголчуудын төрийн жолоог бат

түвшин атгах их хааныг сонгон өргөмжлөх явдал байв. “Тэрхүү түүхэн

сонголтыг зөв ухамсарласан Хамаг Монголын хан Тэмүжин эсгий

туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ. Аймгуудын хэсэг

бусаг хүчийг 1204 онд бут цохисноор Монгол туургатны үндсэн гол

хэсгийг өөртөө нэгтгэжээ. Тэмүжин ийнхүү «хагацсан улсаа хамтатгаж,

бутарсан улсаа бүртгэх» их үйл хэргийг бүтээсэн билээ. Энэ үе бол Их

Монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе байжээ.

Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор

нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа

аравт болгон хуваажээ. Их цэргийн тоо нь эхлээд 95000 байгаад сүүлдээ

"...тэд нь 129,000 хүнтэй байв. Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог

яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсын өнө удаан тогтнох үндсийг

тавьжээ”1. Энэ эргэлт буцалтгүй үйл явц хамаг монгол улсыг нэгэн

дээвэр дор байлгах гэсэн санаа бөгөөд нөгөө талаар Их Монгол улсын

хааны хот суурин хөгжлийг бий болгох үйл явцын эхлэл өрнөсөн байна.

Ханлиг (мөн хант улс: англ. Khanate, герм. Khanat, турк Hanlik)

гэдэг нь монгол, түрэг угсаатнууд дундад зууны үеийн хант улсыг

нэрлэж байсан түүхэн нэр юм. Ханлигийг хан удирддаг байснаас энэ нэр

үүсчээ. Ханлигтай эн зэрэгцэхүйц европын улсуудын жишээнд Вант

улс эсвэл Хаант улсыг нэрлэж болно. Тэгвэл Их Монгол улсыг Вант

болон Хаант улс гэж нэрлэж болохоор байна. Их Монгол улсын анхны

нийслэл нь 1189 оноос хойш 30 гаруй жил Хамаг Монголын ханлиг гэж

үздэг. Ийнхүү монгол угсааны олон ханлиг аймгуудыг нэгтгэн захирсан

Монгол хэмээх улс Төв Азид тогтнон мандсан байна. Их монгол улсын

хамгийн анхны нийслэл нь Аураг хот бөгөөд Аураг балгасын ул мөр

байгаа хэсэг нь 1200х500 м талбайг одоогоор илрүүлэн судалсан байна.

Чингисхаан 4 том ордтой байсны нэг нь Аураг юм. Уг ордон нь Хэрлэн

голын хөвөөнөө нүүдэллэж байгаад өдгөө туурь нь байгаа газар

төвлөрсөн байна.

Аураг гэдэг нь сунжирсаар Аварга гэх болсон ба “аварга”, “аугаа

их” гэсэн утга бус, харин “агуулах”, “уурхай”, “агуурс” гэсэн утгатай

1 Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас “Google.mn”

Page 130: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

130

гэж үздэг. Орчин үеийн нутаг дэвсгэрийн хувиарлалтаар Хэнтий

аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аваргатосонгийн рашаанаас

баруун-урагшаа 10км-т, Аваргын голын хойд дэнж Рашаан дэрсний ухаа

гэдэг газарт эртний нэгэн хотын туурь байх нь Аураг ордон буюу

Аваргын балгас юм. Нэрний хувьд 13-р зууны үед хааны ордны дэргэд

аливаа хүнс, барааг агуулах болсоноор үүссэн бололтой. Хотын

үлдэгдэл нийтдээ 4 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь гар урлал,

тариалангийн хороолол, шүтээний сүм, ордон гэх ажээ. Гар урлалын

хороолол нь хотын зүүн хэсгээр байрлаж байсан бололтой. Харин хотын

төв хэсэгт хааны шүтээний ордон байсан ажээ. Судалгаагаар энэ хот

нийтдээ 13 хэрэмт барилгын үлдэгдэл олджээ. Аураг нь Чингис хааны

ан хомрог, дайн тулаанд мордохдоо орд гэр, мал сүрэг, өтгөс хөгшид, эд

агуурс, эмс хүүхдээ итгэмжит нэгэн ноёндоо захируулан үлдээдэг,

түргэн сэлгэж нүүх чадалтай нүүдлийн их хөдөлгөөнт ордон

байжээ. Тэр үеийн цэрэг, улстөрийн үйл ажиллагааг удирдан явуулах,

жижиг үйлдвэрлэл хөгжих, худалдаа хийх, соёл урлаг хөгжих томоохон

төв болоод байв. Их хаан харь улсад хийсэн аян дайныхаа гараагаа их

Аурагтаа хийдэг байжээ. Уг балгас нь гадуураа хүрээлэгдсэн хэрэм гэж

байхгүй, нийтдээ 4,5 ам.дөрвөлжин талбайг эзэлнэ. Монголын эртний

нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц

нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн

тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий

болгожээ. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд

улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага

болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг

гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс

томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт

онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын

төрийн гол тулгуур болж байлаа. Удалгуй хишигтэн нь хааны бие, орд

өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод

дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх

болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам

өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон

хувирчээ.

Гар урлал, тариалангийн хороолол нь суурингийн зүүн хэсэгт

байсан. Гар урлал худалдааны хороололд хийсэн малтлагаар шавар ваар

Page 131: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

131

савны хагархай, анжисны хошуу, төмөр, яс, шавраар хийсэн жижиг

эдлэлүүд, бичигтэй хүрэл зоос, тариа будааны хальс, төмрийн баас,

малын яс, тусгай хана хэрмүүдийн нэгнээс төмөрлөг хайлуулах зуух,

хайлуулсан ширэмний хэдэн хэсэг хайлш, төмрийн баас асар их

хэмжээтэй, байшин дулаацуулах ханзны үлдэгдэл, шавар савны том

хэсгүүд, чулуугаар хийсэн янз бүрийн билүү, гуранзын зүйлс гарсан.

Эндээс үзэхэд Аураг хот нь өөрийн гэсэн үйлдвэрлэлийг явуулж,

үйлдвэрлэл нь шавар ваар хийж худалдаалдаг байсан нь илт байна. Мөн

гар урлал, тариалангийн хороололыг суурингийн зүүн талдаа

байрлуулсан нь тухайн үеийн торгоны замын нэг холбоо газар гэж

хэлэхээр байна. Их Монгол улс газар тариалан эрхэлж өөрийн хэрэгцээг

хангахаас гадна, гадагш худалдах бөгөөд төмөрлөгийн үйлдвэр нь

Монголын хувьд ихээхэн ашигтай бөгөөд тухайн үйлдвэрлэл нь цэргийн

зэвсэг, хуяг дуулгыг хийх ба техникийн дэвшил яаж хөгжиж ирснийг

жишээ нь айл өрхийн халаалтыг шийдэж байсан сонирхолтой баримт

юм. Айл өрхийн халаалтыг хийж байна гэдэг нь тухайн үеийн орц

сууцний тохижилт зэрэг нь 13-р зууны үеийн хамгийн ухаалаг

шийдвэрийг гаргаж байжээ. Харин хотын төв хэсэгт хааны шүтээний

ордон байсан ажээ.

Шүтээний сүм нь давхар хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд тусгай

довжоон дээр хотын төв хэсгийн хойхно байжээ. Сүмийн барилгын

суурь 180 хавтгай дөрвөлжин метр бөгөөд суурин дээрх баганы тоо 40

гаруй байжээ. Довжооны өмнө талд зүлгэж зассан 6 талтай чулуун

багана олджээ. Довжооны өмнө талд зүлгэж зассан 6 талтай чулуун

багана олджээ. Тусгай ханан хэрмүүд нь баруун хэсэгт зүүнээс баруун

тийш чиглэсэн нэг эгнээгээр байрлаж байв. Энд 13 хэрэмт барилгын

үлдэгдэл мэдэгддэг. Хэрэм болгоны дотор 3-4 барилгын ором бий.

Харин эдгээрийн байгууламжийн гадна талаар ямар нэг хашаа байхгүй

байсан ба Чингис хааны аян дайнд морьдохдоо энэ ордноос аяны

гараагаа эхэлдэг байсан нь учиртай. Тухайн үед хотын уран барилга,

түүний төлөвлөлтийг нарийн төлөвлөж хаана ямар байрлалтайг илтгэн

харуулсан байдаг. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ

тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт

хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг

өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг

баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн

Page 132: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

132

өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн

байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал

төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа.

Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь

хаан өөрөөсөө хойш элдэв хямрал тэмцэл гарч, төр хямрахаас

болгоомжилсон ухаалаг бодлого байв. Тиймээс ч Чингис хаан

дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон,

эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог

байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж

чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор

улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг

томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ,

Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Гүйцэтгэж байсан үүргээс нь

хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа,

боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр,

түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдах ур

чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв

Дүгнэлт

Их монгол улсын хот төлөвлөлтийн талаар олон зүйлийг ярилцах

ёстой. Чингис хаан нь Их Монгол улсыг нэг далбаан дор байлгаж түүхэн

замналыг байгуулсан түүхтэй. Энэ байдал нь нэгдсэн нэг төвлөрсөн

системийг бий болгох нь ашиг тустай гэдэг нь батлагдаж байна. Энэ

өгүүлэлд Их Монгол улсын хамгийн анхны гэж хэлж болхоор Аураг

хотын талаар дурьдсан билээ. Аураг хотын олдсон олдвор малтлагаас

үзэхэд маш сайн зохион байгуулалттай байгаа нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл зүүн баруун талдаа гар урлал, газар тариалангийн

хороолол байх ба төв хэсэгтээ шүтээн байсан ба энэ нь давхар хэрмээр

хүрээлэгдсэн гол хуралдайг хийх хар тугийг цэнгүүлэх зэрэг төрийн

шийдвэрлэх ажлуудыг хийж байжээ. Харин анхаарал татах нэг зүйл бол

хотынхоо гадна талаар хэрэм хаалт байхгүй нь сонин учир нь ямар нэгэн

халдлага бий болж түргэн авахад саадгүй байсантай холбоотой. Хотын

бий бүтцийн хувиас үзэхэд ямар асуудал тулгарахад амархан мэдээлэл

авах, түүнийгээ дамжуулах хишигтэн хэвтүүлийн ажил үүрэг тодорхой

байх нь маш нарийн зохион байгуулалтай бүтээн байгуулсан нь илт

байна.

Page 133: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

133

Ашигласан ном зүй

1. Нацагдорж Ш., Чингис хааны цадиг, УБ., 1991

2. Цолмон С., Чингис хааны эзэнт гүрэн., УБ., 2012

3. Монгол улсын түүх, Таван боть,III, УБ., 2003

4. Чингис хааны өв,УБ., 2012

5. Монголчууд, Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII-XVII

зуун),УБ., 2016

6. Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас “Google.mn”

Conclusion

Many things should be discussed about the city planning of

Mongolia. The Chinggis Khan built a great Mongolian history under one flag

and established its historic path to Great Mongolia. This is evident in the fact

that it is beneficial to create an integrated centralized system. This article

describes the Aurora as the first of the Great Mongolian states. The excavated

excavations of the Auragos are well-organized. In other words, there are

crafts and agricultural areas on the left and right, and in the central part of the

shrine, they have done state-of-the-art activities, such as enjoying the flagship

of the flagship banner surrounded by double walls. One thing to note is that

there is no squirrel in the outside of the city because of the fact that there was

no intervention in the future. It is evident that the structure of the city is easy

to find and to provide with easy access to information and to ensure that the

bureaucracy is clearly defined.

Page 134: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

134

ИХ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАРХОРУМ ХОТ

О.Энхчимэг - ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш, докторант

e-mail: [email protected]

Түлхүүр үг: Чингис хааны байгуулсан хот, XIII-XIV зууны

хот, Их Монгол улсын нийслэл, эртний нийслэл, эртний хот, Хархорин

хот, Хархорум хот

Хураангуй

Газар зүйн байршил, эрин үеийнхээ түүхэн эргэлт, хувьсал

өөрчлөлтийн нөлөөгөөр олон талаар ертөнцийн төв болсон, нэгэн үе бүс

нутгийнхаа төдийгүй дэлхий дахины урлаг соёл, эдийн засгийн хөгжил,

улс төрийн хүчний цөм байсан их хотын нэг нь Хархорум юм.

Эдүгээ ул мөргүй шахам болсон энэ их хот ертөнцийн түүхэн дэх

хуурай газрын хамгийн том эзэнт гүрний нийслэл байжээ. Азийн аугаа

түүхт ард түмнүүдийн дотроос өөр аль ч газрын, аль ч цаг үеийн эзэнт

гүрнүүдтэй харьцуулахааргүй их улсыг байгуулсан нь нүүдэлчин

монголчууд билээ.

Чингис хааны удирдлага дор аугаа их эзэнт гүрнийг байгуулсан

монголчууд их гүрнийхээ нийслэл Хархорумын шавыг Орхон голын

хөндийд энэ тооллын 1220 онд тавьсан гэдэг ч уг хот сүндэрлэж асан

газарт бүр Уйгур улсын үеэс хот суурин байсан гэх баримт бий.

Чингис хааны хөвгүүн Өгөдэй хааны үед буюу 1230-аад Хархорум

улам бүр цэцэглэн хөгжиж, ердийн гэр бүхий суурингаас хааны орд

өргөө, олон шашны сүм дуган, гар урчуудын сууцтай их хотын дүрийг

олсон байна. Хэдий арваадхан мянган оршин суугчтай авч Хархорум

хот нэгэн үе дэлхий дахины улс төр, урлаг соёл, эдийн засаг,

худалдааны төв байсныг нь бөө мөргөлийн газраас гадна Күнзийн

хүрээлэн, Буддын дуган, Исламын хийд, Христийн сүм бүгд зэрэгцэн

оршиж байсан баримт, мөн алдарт Мөнгөн модтой холбоотой түүхэн

сурвалжууд баталдаг.

Хятад дахь Юань гүрнийг үндэслэгч, Чингис хааны ач хүү

Хубилай хааны үед эзэнт гүрний нийслэлийг Ханбалиг буюу одоогийн

Бээжин хот руу шилжүүлснээр Хархорумын хүч нөлөө суларчээ. Хотыг

Хятадын Мин гүрний их цэрэг 1380 онд сүйтгэсэн байна.

Page 135: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

135

Оршил

Монголчуудын түүх үргэлж бусдын түүхээр нотлогдож байдаг

бөгөөд өөр хоорондоо хэдэн арван мянган километр алслагдсан орнууд

Монголчуудын түүхийг бичиж үлдээснээр Хархорин хот дэлхийд

алдаршсан билээ.

Монголын тал нутагт дорно, өрнийн соёлын харилцан нөлөөллөөр

өвөрмөц өнгө төрхтэй хотууд хөгжиж эхлэв. Тэдгээр хот нь өмнөх

үеийнхээс цар хэмжээ, хүн амын бүрэлдэхүүн, зохион байгуулалтын

хувьд ялгаатай байв. XIII-XIV зууны үед нийслэл Хархорум, Аураг орд,

Чингай балгасан, Хар-түнэ-ийн орд, Сүрийг бадруулах зэрэг нэлээд

алдартай хот суурин, цэргийн бэхлэлтүүд байжээ. Эртний монголын хот

байгуулалт, уран барилгын хамгийн шилдэг нь Хархорум хот юм.1

Нэг. XIII-XIV зууны Их Монгол улсын хот байгуулалт

Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт

орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад

ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр тал нутгийн

нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурын газрын тохилог боловсронгуй аж

байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын

өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан

шунаж, өөрсдийн амьдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болох

эрмэлзэж байжээ.2

1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулж, хаан болсноос

хойш монгол хаад нүүдлийн ба суурин орд харш олонтой болжээ. Эртний

монголчууд эхлээд орд гэж эхлээд хааны суудаг гэр орныг нэрлэж

байгаад, улмаар хааны ордны ойр орчмоор бий болсон суурин газруудыг

хэлэх болжээ.3 Жишээ нь Чингис хаан 4 ордонтой байв.

- Их орд нь Хэрлэнгийн Долоон болдог, Шилхэнцэг хоёрын дунд

байжээ.

- Хоёр дахь орд нь “Сайр хээрийн Хамунтунт орд” нэртэй бөгөөд

одоогийн Сэлэнгэ, Хануй голын бэлчир, Сайхан хулжийн хөндий орчим

байсан гэж эрдэмтэд таамагладаг.

1 “XII-XIV зууны Монголын аж ахуй, соёл”, Монгол улсын түүх I-V боть, УБ хот,

2003 он 2 “Монгол улсын түүх II боть”, 357-р тал

3 Мөн талд

Page 136: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

136

- Гурав дахь орд нь Туул голын Хар Түнэт байсан гэж үздэг. Энэ

доогийн Богд уулын ард Улаанбаатар хавийн газар юм.

- Дөрөв дэх орд нь Найманы Таян ханы нутагт Сэлэнгэ голын эхэн

урсгал, Идэр голын орчимд байжээ.

XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг

хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс

буй болов. Тэдгээр нь Орос дахь "Алтан Орд", Иран дахь "Ил Хан" буюу

анхны хааны нь нэрээр алдаршсан "Хүлэгүгийн улс" Дундад Ази дахь

"Цагадайн улс" хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын

"Юань улс" зэрэг болно.

Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас

болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт

орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын

төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг болох Ферганд Андижан, мөн

Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв.

Эртний Монголчуудын тухайд хот байгуулалтын түүх нэн бүдэг

юм.

Манай зарим эрдэмтдийн үзэж байгаагаар нүүдэлчдийн хот

байгуулалтын уламжлал, соёлыг суурин иргэншилтэй улсуудтай

адилтгаж, тэдгээрийн адил шалгуураар авч үзэх нь учир дутагдалтай

гэдэг байна.

Архелогийн малтлага, түүхийн сурвалж бичгүүдээс үзэхэд монгол

орны нутаг дэвсгэрт орд харшны үлдэц, хэрэмний туурь цөөнгүй байгаа

хэдий ч хожуу үеийн сүм хийдийн зарим дурсгалыг эс тооцвол хот,

суурингийн бүрэн бүтэн зүйл өвлөгдөж үлдээгүй байна.

Эртний улсуудын хотын түүхээс үзвэл дараах шинж харагдаж

байна. Үүнд:

1. Нүүдэлчин монголчууд төр улс, эзэн хаанаа өргөмжлөн

хүндэтгэ, хаадын өргөө– хот сууринг байгуулж иржээ.

2. Хот нь суурьшмал амьдралын өвөрмөц байдлыг дагуулж, эдийн

засаг, соёлын үйл ажиллагааны төв болж байжээ.

3. Хот байгууламж нь уран барилгын онцлог шинж төрхийн

илэрхийлэл болон хөгжиж ирснийг баримтууд нотолж байна.

Page 137: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

137

Монгол хот байгуулалтын түүхэнд голлох байр суурийг эзэлдэг

хаад бол Өгөдэй, Хубилай нар юм.

- Өгөдэй хаан 1228-1241 онд төр барьж байхдаа Хархорумыг

цогцолбороор нь байгуулжээ. Ингэхдээ эзлэгдсэн улсуудынхаа

дархчуудыг авчирсан байна. Тэрээр Эрдэнэзуугаас хойш 40 км газарт

Дойтын цагаан нуурын дэргэд Суурин гэдэг хот байгуулж, Гэгээн цагаан

гэдэг харш босгожээ. Үүнчлэн 1238 онд Тосох нэртэй хот байгуулж,

Түмэн амгалант гэдэг харш босгосон байна.

- Хубилай хаан “Хөгшин тээлийн балгас” нэртэй цэргийн хот

босгож байсан байна. Энэ хотыг Хубилай, Аригбөх нарын тэмцлийн үед

1260-1264 онд байгуулжээ.

Монголын хаад Хархорум хотод төвлөрөн тэндээс нийт гүрнийг

удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ.

XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин

жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө

даллан дуудсан дэлхийн соёл ирг эншлийг холбогч хотын үүргийг

гүйцэтгэж байсан нь судалгааны явцад тодорхой болж байна.4

Хубилай 1264 онд Аригбөхийг дарахдаа Хархорумд товлон

суугаагүй бөгөөд 1267 оноос Бээжинд шинэ хот бариулан 1271 оноос

тэнд шилжин суусан байна. Бээжин Дайду буюу Их нийслэл гэж

нэрлэжээ.

Хубилай хаан Хархорумд нийслэлээ хэвээр хадгалан, дорно

дахиныг захирсан бол, хүчирхэг хаант засагтай үед төвд тэмүүлэх

хүчний үйлчилдэг жам ёсоор тэр үеийн 100 сая орчим хятадуудаас наад

зах нь 2-3 сая хүн Хархорумд, ер нь Монгол нутагт суурьших байсан

байх. Тухайн цагт Монголчууд нэг сая хүрэхтэй, үгүйтэй байсан гэсэн

судлаачдын тооцоо бий. Энэхүү уусах аюулыг Хубилай хаан эргэцүүлэн

нягталж үзжээ. Мөн их хаан Шанду, Бээжин рүү нийслэлээ

шилжүүлэхдээ Хятад нутагт төрийн төвөө сонголоо гэж бодоогүй,

монгол хятадын эртний хилийн зааг дээр очиж, дорно дахиныг эзэгнэсэн

их гүрнийг илбэн тохинуулах холч, голч бодлого явуулна гэж

тооцоолжээ. Энэ санаа зөв зүйтэй байсныг түүхэн үйл явж нотолсон

билээ.5

4 Чөлөөт нэвтэрхий толь – Википедиагаас

5 Ж.Болдбаатар, “Дэлхий дахины түүх, соёлын хөгжилд Монголчуудын гүйцэтгэсэн

үүрэг”, УБ хот, 2006 он

Page 138: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

138

Хоёр. Эртний нийслэл Хархорум хот

Хархорум гэдэг нэрний утга учир

Эрт дээр үед эхлээд Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ

Хархорин гэж дуудагдаж байна. Каракорум гэдэг нэр алтай үгнээс

гаралтай уйгар үг ажээ. Харин Чингис хааны үеэс Хархорум гэдэг нэртэй

болсон бөгөөд Хархорум гэдэг нь “Хар хүрэм” гэсэн Монгол үгнээс

үүсчээ. Каракорум гэдэг нь Монголоор “хар хүрэм” гэсэн үг юм. Галт

уулын дэлбэрэлтээр үүссэн нэгэн зүйл хатуу чулууг уйгараар “хорум”,

Монголоор “хүрэм” гэдэг нь тодорхой юм гэж эрдэмтэн Ц.Шүгэл бичсэн.

Тэгэхээр энэ нэр нь Хархорум биш харин Хар хүрэм болж таарч байгаа

юм. Олон эрдэмтэд ингэж үзсэн боловч хараахан нэгдсэн дүгнэлтэнд

хүрээгүй байгаа билээ.6

Хархорум хот байгуулагдсан түүх

Чингис хаан 1220 онд Хархорум хотыг их Монгол Улсын нийслэл

болгох зарлиг буулгаж, Өгөөдэй хааны үед баригдаж, Мөнх хааны үед ид

цэцэглэн хөгжжээ. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны

(Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг

зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол

хэрмийг байгуулжээ.

Чингис хааны хүү Өгөөдэй хаан 1235 онд орд харш, олон шашны

сүм дуган, засаг захиргаа, элчин сайдын газар, эд эрдэнэс, хөрөнгө

зоорийн агуулах савтай, гар үйлдвэр, худалдаа, зах зээлийн газар,

хуралдааны талбай, байшин сууц бүхий бат бэх хэрмээр хүрээлэгдсэн

Хархорум хотыг байгуулжээ.

Мөн онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл

болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө

жавхаатай болжээ. Түмэн Амгалант ордныг барьж, 1236 оны улаан бичин

жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд

зориулж их найр, хурим ёслол үйлджээ хэмээн Юань улсын сударт

бичсэн байдаг ажээ.

Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг

зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг

илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад

Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс,

6 Ч.Буянбадрах, “Хархорум хот” өгүүллэг

Page 139: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

139

Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан

ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн”

Хархорумыг байгуулахад идэвхтэй ажиллаж байжээ. Ер нь хот

байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч

байсан.

Эртний Хорхорум хотын байдал

Хархорум хотын орчимд Мэлхий толгойн туурь буюу

Шихихутагтын “Тогос” ордон, Захын булгийн туурь буюу Өгөөдэй

хааны “Тосох” хот, Дойтын толгойн туурь буюу Өгөөдэй хааны “Гэгэ

Чаган” орд зэрэг хотын бүрэлдэхүүн хэсэг болж байсан орд өргөө, түүх

соёлын агуу том дурсгалууд хадгалагдан үлджээ. Тус хотын тууриас

баруун тийш 20 гаруй км зайд чулууны дархны газар, 3 км орчимд шавар

эдлэлийн томоохон урлан илэрчээ.

Энэ бүхнээс үзэхэд Хархорум хотыг Эрдэнэзуу хийдийн орчимд

байгаа хэрмээр хүрээлэгдсэн хот төдийгөөр төсөөлж болохгүй, хэрэмт

хотоос гадагш Орхоны хөндийн өргөн уудам талбайг эзэлж байсныг

дээрх олдворууд гэрчлэх аж.7

XIII зууны үед Хархорум хотод Хэрэйдийн Ван хан төвлөн сууж

байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын цэргийн хуаран, зэвсгийн агуулах

болж байжээ. Түүний дараа Монгол улсын их эзэн хаан Чингис улсынхаа

нийслэл болгон төвлөрүүлж, дараа нь Өгөөдэй хаан 1235 оноос хотыг

өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулжээ.

Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн

талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марко Пологийн мэдээгээр

бол эргэн тойрны урт гурван бээр (4.92 км) хэмжээтэй байв. Археологийн

шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр,

урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана

1100 метр урт болохыг тогтоожээ8.

1985 онд Шанхай хотноо хэвлэгдсэн “Хятадын Нэвтэрхий толь

бичиг-Юан гүрний түүх” зохиолд “Хархорум нь дөрвөн ли, зүүнээс

баруун тийш барагцаалбал хоёр ли хэмжээтэй” гэжээ. (1ли = 576 метр)

7 Г.Баатарнум “Монголын эртний нийслэл Хархорум хот”, УБ хот, 2014 он

8 Н.Сэр-Оджав. Д.Баяр. “Хархорум хотын шинжилгээний ангийн тайлан”, УБ хот. 1977

он

Page 140: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

140

Хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат

бэх хэрмэн дотор талд “Түмэн Амгалант” хэмээх, тусгайлан зассан өндөр

довжоон дээр чулуун суурьтай 64 багана бүхий их танхимтай, алт

эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.

Ордны өргөн нь 55-80 метр байсан гэдэг бөгөөд шалыг нь ногоон өнгийн

хавтангаар хийж, ханыг нь янз бүрийн зургаар чимсэн, ордны багана

болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан, ногоон ваараар бүрсэн

байв.

Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл

садангийн хүмүүсийн нилээд олон орд харшууд баригджээ.

Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гэрэлт хөшөө,

түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл

байжээ. Хотоос баруун тийш 20 километрт Орхон голын Элстэй хэмээх

аманд нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд газар

байсан бөгөөд XIII зууны үед тэнд барилгын чулуу засаж бэлддэг

томоохон дархны газар ажиллаж байсныг хожим олдсон олдворууд

нотолж байдаг.

Хархорум хот хааш хаашаа 4 километр урт шавар хэрмээр

хүрээлэгдэж хэрмийн 4 талд дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган

дээрээ тариа будаа, баруун хаалган дээрээ хонь ямаа, өмнөд хаалган

дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы тэнд уналгын морьд, морин

тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд

тэмдэглэн үлдээжээ. Энэ том хэрэмний 4 өнцөгт хамгаалагч бурхан

болох 4 яст мэлхий байсан бөгөөд тэдгээр мэлхийн дээр эзэнт гүрний

тугийг мандуулдаг байсан тухай ч тэмдэглэжээ.

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл Монгол

хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж

нилээд чармайж байжээ.

Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бvтээсэн нэгэн томоохон

бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ

олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх

ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан

Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан

өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран

Page 141: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

141

барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд,

хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ.9

Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон

амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь

хvртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан,

тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь

мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс

дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх

будааны шар айраг гоождог байв. Модны ёроол хавьд амттан ундааг

юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ.

Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн

элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт

хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг

цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой

хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж

зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бvгдийг цул мөнгөөр урлажээ.

Хархорум хотын хүн ам, нутаг дэвсгэр

Эртний монголын хот байгуулалт, уран барилгын шилдэг үлгэр бол

Хархорум мөн.10

Монголын эзэн хаад өөрсдийн байлдан эзэлсэн нутаг орнуудаас

авчирсан урчууд дархчуудын хүчээр өрнө дорнын болон үндэсний

маягийн шинж төрхийг хослуулсан орд харш, сүм хийд, хөшөө дурсгал

бариулан Хархорум хотыг хөгжүүлэн тэлжээ.

Хархорум нь хөл хөдөлгөөнтэй хот байсан бөгөөд хотын хүн ам нь

дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн элч төлөөлөгчид болон хятад,

нангиад, түвд, уйгур, перс, энэтхэг, тэр ч байтугай олзлогдсон Европчууд

болох франц, герман, мажар, орос хүмүүс, нутгийн уугуул оршин

суугчдаас бүрдэж байжээ. Тухайн үедээ дэлхийн улс орнуудын амьдралд

нэн чухал үүрэгтэй байж өрнө дорнын орнуудыг улс төр, эдийн засаг,

соёлын талаар холбож ойртуулах зангилаа газар болж байлаа.

Мөн хотод 2 том хороолол байсан ба нэг нь гар урчуудын дүүрэг,

нөгөө нь ислам маягийн наймааны том гудамж бүхий хороолол байсан

байна.

9 Чөлөөт нэвтэрхий толь – Википедиагаас

10 Монгол улсын түүх II боть, 358-р тал

Page 142: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

142

Хархорум хотын иргэд харъяат бүх улс орнуудаас цуглуулсан алба

татвараар маш баян тансаг амьдардаг байжээ. Хотын нийт талбайн

гуравны нэг хэсэг нь эзэнт гүрнийг удирдан захирах албат түшмэдүүдэд

зориулагддаг байсан ба тэдгээр түшмэдийн тоонд эзэнт гүрний бүх улс

үндэстний бичээч орчуулагч нар хүртэл ордог байжээ.

Германы Археологийн Хүрээлэнгийн профессор ноён Ханс-Георг

Хюттель нарын эрдэмтэд 2005 онд Монголын анхны нийслэл Хархорум

хотын цэцэглэлтийн ид оргил үе буюу (1251-1259 он) Мөнх хааны үед

чухам ямар байсныг харуулсан загварыг XIII зууны дунд үест

Хархорум хотын тухай бичсэн тэмдэглэл болоод агаарын зургийн

шинжилгээ, археологийн ажиглалт, хэмжилтийн мэдээ баримтад

тулгуурлан бүтээсэн.11

Хархорин хотын малтлагын үр дүнгээр Хархорум хот нь нийгэм,

улс төрийн чухал үүрэгтэй хот байсныг илрүүлээд 37 км. кв. газрыг

эзэлсэн том хот байсан бөгөөд 10-15 мянга орчим хүн төвлөрөн сууж

байжээ гэсэн тооцоо хийжээ.12

Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм

хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба

тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв.

Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид,

тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар

урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад,

хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их

жанжидын байр, орд өргөө, дөрөвдүгээр тойрогт Будда, Христос, Лалын

шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар

бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот

болжээ.13

Хархорум хот дахь шашин шүтлэг

Монголын их хаад аливаа шашныг ялгаварлан үздэггүй шашин

шүтэх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хот байсан агаад Хархорум хотод

дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө

мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын сүм хийдийг

байгуулж, шашин номын үйл ажиллагааг явуулж байжээ.

11

Г.Баатарнум, “Монголын эртний нийслэл Хархорум хот”, УБ хот, 2014 он 12

“Монголын түүхийн үнэний эрэлд”, УБ хот, 2012 он 13

Ч. Далай, “Өгэдэй хаан ба Хархорум хот”, 22-р тал

Page 143: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

143

Монгол, Германы эрдэмтдийн хийсэн малтлагаар Эрдэнэзуу

хийдийн суваргат хэрмийн дотроос шавар дэлдэж хийсэн хүчирхэг

хэрмийн үлдэгдлийг илрүүлсэн нь хааны ордон хотын гадна талд буюу

Эрдэнэзуу хийдийн дор байгааг баталсан байна.

1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христ, Исламын

болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх

удаа онолын маргаан зохион байгуулсан байна. Мөнх хааны үед 1256

онд Хархорумд байгуулсан Буддын “Хин Өн Гэн” буюу “Их Асарт

сvм”, “Читаван” зэрэг 12, Исламын 2, Христийн 1 нийт 15 тооны сүм

дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ.

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны

сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн

Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол

шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны

төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ.

Хархорум дахь Буддын шашны их сүмийн суурийг 1235 онд

Өгөөдэй хаан тавьсан бөгөөд Мөнх хааны үед буюу 1256 онд бүрэн

баригдаж дуусчээ. Түүнээс хойш 86 жилийн дараа буюу 1342 онд

Тогоонтөмөр хаан Буддын их сүмийг засуулахаар түшмэл Будашири,

Өрөгтөмөр нарыг Хархорум руу илгээжээ. 1346 онд тэдний хийсэн

засварын ажил дууссаны дараа Тогоонтөмөр хаан тус Буддын сүмд

“Юань улсын эхэн үеийн асар” гэсэн нэр хайрлаж, өөрийн албат

Ханьлиний академийн эрдэмтэн Юженээр дурсгалын бичиг зохиолгосон

аж. Уг бичээст “Асар нь таван давхар байлаа. Өндөр нь 300 тохой.

Хамгийн доод давхар дөрвөн танхимтай, танхим бүр долоон тасалгаатай.

Барилга гайхалтай сайхан баригдаж дуусав. Суваргыг тойруулан алтаар

бүрэв. Харахад нүд гялбаж байв. Өөгүй цэмцгэр, төгс төгөлдөр,

үнэхээрийн гоёмсог барилга болжээ” хэмээн магтан бичсэнийг эрдэмтэд

тайлан уншжээ.

Хархорум хот дахь үйлдвэрлэл

Эртний Хархорум хотод үйлдвэрлэл маш бага явагдаж байсан

хэдий ч тариа тариалж, паалантай тоосго шатаан хавтан үйлдвэрлэж,

уулын чулууг засаж өнгөлөх үйлдвэрлэл явуулж, хар төмөрлөг, алт

мөнгөний дарханы газар ажилладаг байв.

Page 144: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

144

Энд шил, үнэт чулуу боловсруулж, ясан сийлбэр, үйсэн эдлэл хийж

байсан нь археологийн малтлага, судалгаагаар нэгэнт батлагджээ.

Тухайлбал, Монгол, Германы эрдэмтдийн хамтарсан судалгааны баг

2004 онд Хархорум хотын туурьт томоохон хэмжээний малтлага хийж,

төв гудамжны зүүн талд нэгэн дархны газар байсныг илрүүлжээ. Дархны

эл газраас хавтгай бугуйвч, Элдэв-Очирын хэв, цутгуурын халбага,

мөнгөн ус бүхий бяцхан сав, сорьцын чулуу зэрэг олдворууд илэрчээ.

Мөн газрын орчмоос хүрлийн үртсээр хучигдсан дөш суулгах

хонхорхойтой модны тайрдасууд, төмрийн дархны агуулах олдсон нь

дээрхийн баталгаа гэж үздэг юм байна.

Хархорум хотын төмөрлөг боловсруулалт: Монгол,

Зөвлөлтийн хамтарсан 1948-1949 оны шинжилгээний анги, Монгол,

Германы хамтарсан 1999-2007 оны судалгааны багийн Хархорум хотын

туурьд хийсэн малтлагаар хүнд нумаар харвах том төмөр зэв, жадны

үзүүр, илд сэлэм, бялуу, алман (саран) сүх, ширмэн цөн, гурван тулгуурт

тогоо, үйлийн хайч, хутга, царил, хадуур, алх, өрөлбө, анжисны хошуу,

толь, зээтүү, хүрз зэрэг ширмэн, төмрөн эдлэлүүд олноор илэрсэн байна.

Тэдгээрийг Москвагийн төв лабораторит шинжилснээр 1350 градусын

халуунд хайлж хийсэн болох нь тогтоогджээ. Энэ нь бидний өвөг дээдэс

төмөрлөг боловсруулалтын технологийн ямар их өндөр түвшинд

хүрсний нэг тод жишээ билээ.

Шавар эдлэлийн үйлдвэрлэл: Монгол, Германы хамтарсан

“Орхон” экспедици Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хөндлөн

булаг” гэдэг газар 2008 онд гурван хэсэг газарт сорилтын малтлага

хийж, дөрвөн зуух илрүүлжээ. Тэдгээр зуух дугуйрсан ханатай, гал өрдөх

нүхтэй, халуун утаа гүйх сувагтай байсныг тогтоожээ. Бүр, нэгэн

жижигхэн зуухнаас шавар баримал шатаахад хэрэглэдэг шавар тулгуур

болон шавар эдлэлийг угсарч шатаахад хэрэглэдэг зай тохируулах багаж

олон тоогоор олджээ. Ийнхүү сорилтын малтлага амжилттай болсонд

цааш хүрээгээ улам тэлсэн малтлагыг 2009 онд хийсний үр дүнд 14 зуух,

мөн хэд хэдэн урлан байсныг тогтоожээ. Малтлагаас илэрсэн зуухны 9 нь

бараг бүтнээрээ шахам хадгалагдан үлдсэн нь нэн сонин. Эдгээр зууханд

янз бүрийн хэлбэртэй галбинга зэрэг шавар баримлын дүрсүүд, дээврийн

ваар, барилгын шавар чимэглэлүүдийг шатаан хийдэг байсан нь орон

нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдхүүн болох нь нотлогдсон байна.

Page 145: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

145

Гурав. Хархорум – Их Монгол улсын нийслэл хот

Чингис хаан 1220 онд Хархорумыг улсын нийслэл, төрийн өргөө

хот болгосон. Гэвч тэнд өөрөө сууж байсан эсэх нь тодорхойгүй юм. Энэ

нь түүний аян дайнтай холбоотой байж болох юм.

Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл хэмээгдэж

байсан хэдий ч хаадуудын улс төрийн бодлогын төв нь байгаагүй юм.14

Энэ талаар дэлхийн олон эрдэмтэд түүхийн эх сурвалжуудад тулгуурлан

санаа бодлоо илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 1246 оны зун дэлхийн

нийслэл Хархорумыг зорин гарсан Плано Карпиниг Монголд ирэхэд

Гүегийг Монголын эзэнт гүрний хаан ширээнд залах найр тохиожээ. Гэвч

хамгийн сонирхолтой нь дэлхийг захирсан гүрний хаан Гүюг хаан

ширээнийхээ найрыг нийслэл хотдоо бус хээр талд асар цацар босгон

найрлаж байсан юм. Ертөнцийн зүүн баруун хязгаар хүртэл асар өргөн

газар нутгийн эзэн хаан хээр талд байтугай модон дотор, усан дээр, ер

хаана ч найр хийсэн түүний дурын хэрэг буй заа. Харин цуутай нийслэл

Хархорум хотдоо чухам юу хийдэг байсан хэрэг вэ хэмээн гайхширсан

гэдэг.

1253 оны 12 дугаар сарын 26-нд Францын санваартан Гиом Де

Рубрук Мөнх хааныг зорин иртэл мөн л дэлхийн хаан нийслэлдээ

байсангүй гэнэ. Рубрукийн олж мэдсэнээр бол Монголын хаад жилд

хоёрхон удаа л Хархорумд морилон ирж найр хийдэг ажээ. Тэдний

ажигласнаар Монголын төрийн бодлогын төв нь Хархорум биш

Монголын хээр тал нутаг нь байжээ.

Хархорум хот бол газар газрын худалдаачдын хэрэн бэдэрсэн хот,

шашны олон урсгалын шавь нарын эв найртайгаар ном хаялцдаг байсан

амар амгалан хот, Монголын хаадын дэлхийг эзлэхдээ цуглуулсан алт

эрдэнэсийг хураасан сан хөмрөг, дагуулж ирсэн гар урчууд, дархчуудынх

нь урлан байжээ.

Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь Монгол улсын

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын

туурийг 1948-1949 онд С.В.Кисилев, Х.Пэрлээ нарын, 1978-1985 онд

Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Баяр нарын, 1995-1997 онд

ЮНЕСКО-гийн ивээл дор Монгол Японы судлаач эрдэмтэд, 2000 оноос

Монгол, Германы эрдэмтэд судлан шинжилсэн байна. Судалгаа

14

Ч.Буянбадрах, “Хархорум хот” өгүүллэг, 3-р тал

Page 146: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

146

шинжилгээний ажил, археологийн малтлагын үр дүн, олдсон олдвор

хэрэглэгдэхүүнүүд нь Хархорум хотын хөгжил, төлөвлөлт, барилга

архитектурын хөгжлийн төвшин, цар хүрээ, онцлогийг тал бүрээс нь нээн

харуулж, Хархорум нь тухайн үедээ өрнө дорнын олон орныг холбосон

Монголын эзэнт гүрний нийслэл хот байсныг давхар нотлоод байна.15

1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Эрдэнэзуу хийдийн

орчим том хотын үлдэц олжээ. Жилийн дараа В.В.Радлов тэр хийдийн

хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг

бүхий чулуун хавтан зэргийг олов. Ингэж Хархорум хот байгаа газрыг

тогтоожээ.

Монгол Зөвлөлтийн хамтарсан экспедици малтлага хийж олон үнэт

олдвор илрүүлсний дотор ахуйн хэрэглээний төмөр эдлэл, шавар шаазан

эдлэл олон тоогоор олджээ. Тэр үеийн уран дархчууд хийсэн

бүтээгдэхүүн дээрээ өөрийнхөө гарын хээг тавьж, сайн чанартай гэсэн

өвөрмөц баталгааг гаргадаг байжээ.

Мөн янз бүрийн барилгын материалууд, дээврийн хэсэг, хөшөө

дурсгал зэргийг илрүүлсэн байна. 1976-1980 онд Шинжлэх Ухааны

Академийн түүхийн хүрээлэнгийн судалгааны баг малтлага явуулж

Хархорум хотын ойролцоох газруудаас Монгол хүний булш, Исламын

шашинтны булш зэргийг олж илрүүлсэн байна. Өгөөдэй хааны 64

баганат Түмэн амгалант ордны өмнө талаас эртний шавар шаазан

эдлэлийг шатааж байсан зуухны үлдэгдлийг олжээ. Мөн чулуу дэвсэж

хийсэн гудамжны замын үлдэгдэл гарч ирсэн нь Хархорум хотын төв

гудамж нь чулуун замтай байжээ гэдгийг нотолжээ.

Судалгааны багийнхан 6000 ам метр газрыг хамарсан малтлага

хийхэд хөрсний хамгийн гүн нь 7 метр байсан бөгөөд 64 баганатай

Өгөөдэй хааны Түмэн Амгалант ордны барилгын суурийн нилээд

талбайг илрүүлсэн байна. Зөвхөн уг ордны малтлагаас 10, хотын зүүн

хаалганы тэндээс 54, төв гудамжны уулзвар орчмоос 129 нийт 230-аад

ширхэг зоос олдсоныг нягтлан судлахад 10 гаруй улс оронтой худалдаа

арилжааны холбоотой байсан нь тогтоогджээ.

Дэлхийн ихэнх улс орнууд Монголыг хот суурин амьдрал, газар

тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож

15

Ц.Цэрэндорж, С.Чулуун, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид”, УБ хот, 2015

он

Page 147: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

147

дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж

байгаа бөгөөд үүний баталгаа нь Монголын эртний нийслэл Хархорум

хот болно.16

“Хот байгуулалт” гэж түүх, соёл иргэшлийн уламжлал,

бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах

шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай

орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны

хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах,

иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг хэлнэ.17

Эдүгээ цагийн “Хот байгуулалт”-ын цогцолбор үйл ажиллагаа

тэртээ XIII-XIV зууны үед бүрэн утгаараа байсан нь маш сонирхолтой

юм.

Ийнхүү хүн төрөлхтний түүхэнд эерэг ач холбогдол бүхий

Чингис хааны байгуулсан Хархорум хот нь хамгийн оновчтой, өндөр

зохион байгуулалт бүхий нийслэл байжээ.

Түүхийн нугачаанд хот сүйрэх байтугай агуу эзэнт гүрнүүд задран

унадаг. Хархорум хот 1215 он, 1268 онд галд өртөж байсан боловч

тухайн үед сэргээж байжээ. Харин 1380, 1466 онуудад Хятадын Мин

улсын довтолгоонд өртөж ихээхэн хэмжээгээр сүйджээ.18

Түүнээс хойш

Мин улсын цэргийн удаа дараагийн довтолгоо, дотоодын ноёдын дайн

самууны үеэр бүрэн сүйтгэгдэж үгүй болсон юм.

Хархорум хот 140 жил оршин тогтносны 32 жил нь Монголын эзэнт

гүрний нийслэл байжээ.

Хархорум хотын орчмын түүхэн байгууламж, түүхт газрууд

Хархорин хоотын орчим Дэлхийн өв- Орхоны Хөндийн Соёлын

Дурсгалт газар нийт 121967 га газрыг эзлэн оршиж байна. Энэ газар

нутаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хорхорин сум,

Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хамаарах бөгөөд

соёлын дурсгалт газрын ландшафт ангилалаар 2004 онд Дэлхийн Өвд

бүртгэгдсэн. Тухайн газар нутагт байрлах түүх, соёлын дурсгалт

газруудаас дурьдвал: “Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд”, “Хар

балгас хотын туурь”, “Хархорум хотын туурь”, “Эрдэнэ зуу хийд”,

16

Н.Ууган, “Эртний нийслэл Хархорин, ирээдүйн ч нийслэл”, УБ хот, 2012 он 17

Монгол улсын хууль, “Хот байгуулалтын тухай” хуулийн 3.1.1 дэх хэсэг 18

“Монголын түүхийн үнэний эрэлд”, УБ хот, 2012 он

Page 148: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

148

“Төвхөн хийд”, “Дойт толгойн ордны туурь”, “Хутагт уулын булш”,

“Талын дөрвөлжин дэх эртний хотын туурь” г.м. болно.

Археологи, судалгааны багийн дүгнэлтээр “Орхоны хөндий бол

дэлхийн түүхийг бичиглэж үлдээсэн гол эх сурвалж юм” гэжээ. Энэ нь

зөвхөн хотын туурь хэдий ч бидэнд мэдэгдэхгүй олон хотын тууриуд

нууцаа хадгалан монголын хөрсөн доор буйг хэн ч мэдэхгүй биз ээ.

Дүгнэлт

Хархорумын 1220 онд анх Чингис хааны зарлигаар улсын нийслэл,

төрийн өргөө хот болгон барьж эхлээд Өгөдэй, Мөнх хааны үед

дуусгажээ. Гэвч Хархорумд Чингис хаан өөрөө сууж байсан эсэх нь

тодорхойгүй бөгөөд энэ нь түүний аян дайнтай холбоотой байж болох

юм.

Хархорум түүхэн богино хугацаанд дэлхийн худалдаа соёл, шашин,

гадаад харилцааны гол төвүүдийн нэг болж байв. Өгөдэй хааны 64

баганат ордон, францын дархан Вельгельм Бушьегийн урласан алдарт

мөнгөн мод, буддын болон христос, лалын сүм дуганууд уран

барилгын өвөрмөц шийдэл, ур хийцээрээ олны харааг булааж байв.

Эртний нийслэл Хархорум бол зүгээр нэг энгийн худалдаа

наймааны хот биш харин дэлхийн анхны нийслэл байсан.

XIII-XIV зууны үед Монголын тойрсон олон улсууд бүгд л

суурьшиж хот суурин босгож байхад Монголчууд зөвхөн малаа дагаад

нүүдэллээд байгаагүй бөгөөд тэдэнтэй адил хот суурин байгуулж байсан

гэсэн дүгнэлтийг өгч болохоор байна.

Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл хэмээгдэж

байсан хэдий ч хаадуудын улс төрийн бодлогын төв нь байгаагүй юм.

Монголчууд дундад зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг

үүсгэн байгуулснаараа төдийгүй, хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг,

соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн

болон эд өлгийн соёлыг үлдээснийг дээр дурьдсан баримт сэлт нотолж

байна.

Conclusion

Karakorum was first constructed in 1220 as the capital city and a

city-state by the order of Chinggis Khan and it was completed during Ugudei

and Munkh Khan.

But it was unclear whether Chinggis Khan was in Kharkhorum himself,

Page 149: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

149

and it may be related to his war.

Karakorum became one of the major centers of trade, religion and

foreign relations in the short period of time.

The 64-column palace of Ugudei Khan, the famous silver tree crafted

by Guillaume Bouchier, French craftsman and Buddhist temples,

Christian churches and Muslim mosques were shooting the crowd their

unique architectural design and craftsmanship.

The ancient capital of Karakorum was the first capital city in the

world, not just a commercial center.

While many countries around Mongolia settled and constructed urban

areas, Mongols did not migrate to the herds. It is possible to conclude that

urban settlements were built like them.

Although Karakorum was the capital of the Mongolian Empire, it was

not political policy center for kings.

The above facts confirm that Mongolians left ineffaceable traces on the

historical development of the humanity's statehood, economy and culture,

establishing the Great Empire during the Middle Age and they was inherited

us memorable writing and artificial culture.

Ашигласан ном зүй

1. “Монгол улсын түүх”, Таван боть, III, УБ хот, 2003

2. Жек Уотерфорд “Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн

үүрэг-2”, УБ хот, 2012

3. ШУА, Түүхийн хүрээлэн “Дундад үеийн түүх- Монголын эзэнт

гүрэн”, УБ хот, 2011

4. “Монголын Нууц Товчоо”/Сонгомол эх/, УБ хот, 2002 он

5. “Чингис хааны тухай тайлбар толь”, УБ хот, 1992 он

6. Ш.Нацагдорж, “Чингис хааны цадиг”, УБ хот, 1991 он

7. С.Цолмон, “Чингис хааны эзэнт гүрэн”, УБ хот, 2012 он

8. Ж.Болдбаатар, “Дэлхий дахины түүх, соёлын хөгжилд

Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг”, УБ хот, 2006

9. “Чингис хааны өв”, УБ хот, 2012

10. “Монголчууд, Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн

(XII-XVII зуун)”, УБ хот, 2016

11. http://www.sonin.mn/news/politics-economy/10305

Page 150: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

150

МОНГОЛ УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЖИЛТЫН

БОДЛОГЫН АСУУДАЛД

Ч.Сумаахүү

Монголын эзэнт гүрний үед хот суурин байгуулан суурин

амьдралд аажмаар шилжих, бусад орны хот байгуулалтын туршлагаас

суралцах өргөн боломж гарч, хаад болон тэдний үр сад, жанжнууд

Европ, Ази тивийн эзлэж авсан газар нутагтаа болон өнөөгийн

монголын нутаг дэвсгэрт хот, суурин байгуулж, түүнийгээ чамгүй

тохижуулж, тухайн үеийн гадаадын зочдыг ч гайхшруулж байсан нь

түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Эзэнт гүрний хөгжил, бадрал, хагарал бутралтай салшгүй

холбоотойгоор XIV зуун болон түүнээс хойших үе, ялангуяа Манжийн

ноёрхолын үед хот, суурины хөгжил доройтон мартагдаж, хуучин

суурин газрууд устан үгүй болж, ардын хувьсгал ялах үед хуучнаас

үлдэж хоцорсон суурин газрууд үндсэндээ байхгүй болсон нь харагддаг.

Хувьсгалын өмнөх Монголд аж үйлдвэр хөгжөөгүй, гар урлал гэр

зуурын шинжтэй, өөрөөр хэлбэл мал аж ахуйгаас бүрэн

тусгаарлагдаагүй “...гар урлалын ажил нь гол төлөв нэмэгдэл, туслах

шинжтэй ... “1 байв. Хятад, Оросын худалдаачдын болон Монголын

Засгийн газрын цөөн тооны үйлдвэрийн газруудыг оролцуулаад

1918-1919 оны үед Монголд 600-700 жижиг үйлдвэр байсан юм2. Харин

эдгээр үйлдвэрүүд хэт жижиг хэмжээтэй учир тэдгээрийн хот бүрдүүлэх

ач холбогдол, татах хүч нь мэдэгдэхүйц байж чадаагүйг тэмдэглэх

хэрэгтэй.

1918 онд явагдсан хүн амын тооллогоор улсын нийт хүн амын 20

орчим хувь нь хот суурин газруудад суурьшиж байжээ3.

Академич И.М.Майский хувьсгалын өмнөх үеийн Монголын

эдийн засаг, нийгмийн хөгжилд хийсэн судалгаандаа үндэслэн “...хотын

хүн амын гуравны хоёр орчим нь гадаадынхан байв. Оросын

колоничлогчид бүхэлдээ, хятадуудын 85 хувь нь хотын оршин суугчид

1 Владимирцов Б.Я. Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм.

Ленинград. Изд. АН СССР, 1934, с.191. 2 Д.Загасбалдан Д. БНМАУ-ын аж үйлдвэржилт. Аж үйлдвэрийн хөгжлийн асуудлууд. УБ,

1973, 52 дахь тал. 3 Майский И.М. Монголия накануне революции. Изд. Востлит., М.,1960, с.102.

Page 151: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

151

хамаарч байлаа. Гэтэл монголчуудын дөнгөж 9 хувь нь хотын иргэн гэж

тооцогдохоор байсан юм” гэж бичжээ4.

Гэхдээ XX зууны эхэн үед Их Хүрээнд гадаадын пүүс, компанийн

салбарууд нээгдэн зах зээлийн үйл ажиллагаа эрхлэн, шинэлэг, өвөрмөц

сонирхолтой амьдралын хэвшлүүд нэвтэрч байсан баримтууд байдаг.

1924 онд БНМАУ-ыг тунхаглаж, орчин үеийн үйлдвэр, тээврийг

үүсгэн хөгжүүлэх, ажилчин анги бүрдүүлэх, хөдөө аж ахуйд улсын

хэвшлийг бий болгон бэхжүүлэх талаар төрөөс явуулсан бодлого хот

суурин газрууд түргэн хөгжихөд түлхэц болсон юм. Манай хуучин

хотууд энэ хугацаанд ялангуяа шашин сүм хийдийн чиг үүргээ эрс

өөрчилсний зэрэгцээгээр одоо байгаа хот суурин газруудын 80 орчим

хувь нь ардын хувьсгалын дараа шинээр байгуулагдсан юм.

Улсын нийт хүн амын дүнд хотын хүн амын эзлэх хувь 1963 онд

36.2 хувь, 1969 онд 44 хувь болж түргэн өссөн нь ялангуяа Улаанбаатар

хотод цахилгаан станц, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан

өргөн хэрэгцээний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж

үйлдвэрийн комбинатыг соёл ахуйн барилгуудтай нь иж бүрнээр

барьж, боловсрол, соёлын төвүүдийг байгуулан хотын хүн амын бүтцэд

огцом өөрчлөлт гарч, үндэсний ажилчин анги бүрэлдэн бий болсонтой

холбоотой.

Түүнчлэн улсын чанартай том хот Дархан, Эрдэнэт байгуулагдав.

Энэ мэтээр 1956-1979 онд манай орны хотын хүн ам 4.5 дахин өссөн

байхад дээрх хугацаанд хөдөөгийн хүн ам дөнгөж 17.4 хувиар өссөн юм.

Иймд XX зууны дунд үеэс л манай орны хот суурин газрууд

эдийн засаг, нийгмийн амьдралд тодорхой байр суурь эзлэхээр томрон

нүүдлийн уламжлалт хэвшлийг суурин соёл иргэншлээр баяжуулан эх

орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Манай улсын хүн амын сүүлийн тооллогоор хотжилтын түвшин

67.9 хувьд хүрсэн нь дэлхийн хотжилтын дундаж хэмжээнээс давж

байгаа боловч, хотын хүн амын 70 шахам хувь нь зөвхөн Улаанбаатар,

Дархан, Эрдэнэт гурван хотод оршин сууж байгаа юм. Төмөр замын

дагуу байршсан 6 хотод хотын нийт хүн амын 70 гаруй хувь амьдарч

байхад бусад 20 хотод дөнгөж үлдсэн гуч хүрэхгүй хувь нь оршин сууж

байх жишээтэй.

4 Мөн тэнд

Page 152: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

152

Төвийн бүсэд хотын нийт хүн амын 15.0, зүүн бүсэд 6.0, Хангайн

бүсэд 13.0, Баруун бүсэд 9.0, харин Улаанбаатар бүсэд 60 шахам хувь нь

тус тус оршин сууж байна. Улсын хэмжээний бүх бүсүүдийн тулгуур

төв гэж товлогдсон 8 хотод бүх хүн амын дөнгөж 20 хувь амьдардаг.

Эдгээр тоо баримтаас улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хотуудын

байршил жигд биш байгаа нь харагдаж байна. Манай орны хотуудын

хоорондын дундач зай Улаанбаатар хотоос дунджаар 600 гаруй км,

олонхи хотуудын аж ахуйн нөлөө бүхий чиглэл тодроогүй, хот суурин

газрууд төмөр зам болон чанар сайтай засмал замаар бүрэн

холбогдоогүй, иргэд богино хугацаанд бага зардалтайгаар төвөг

бэрхшээлгүй зорчих нөхцөл хангалтгүй байгаа зэрэг нь хотуудын

хоорондын байнгын харилцаа холбоо хөгжих боломжийг хязгаарлаж

байна.

Нутаг дэвсгэрийн ийм тэнцвэргүй хөгжил орон нутгийн суурин

газруудад ажлын байр, үйлчилгээ, соёлын өвөрмөц татах хүч

дутагдалтай, иргэд мэргэжил боловсрол эзэмших, эрүүл мэндээ

хамгаалах, зах зээлийн харилцаанд оролцож амьдралаа дээшлүүлэх илүү

таатай боломжоор хангагдах зорилгоор төв хотууд руу олноороо

нүүдэллэн ирж байна.

Манай орны олонхи хотууд нутгийн захиргааны төв буюу олон

улсын ойлголтоор “төрийн хот” маягаар байгуулагдсаны нэлээд нь хот

бүрдүүлэх тогтвортой бааз суурьгүй, зөвхөн засаг захиргааны чиг үүрэг

нь зонхилсноос хөгжил нь нэг хэвийн зогсонги байдалд орсон гэж хэлж

болохоор болжээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд орон

нутгийн олон хот тодорхой чиг үүрэггүй орхигдож байгаль орчин,

нийгмийн хөгжлийн тэнцвэр алдагдах хандлага гарч буй, хүн ам,

үйлдвэр, үйлчилгээний газрууд том хотуудад хэт бөөгнөрсөн нь хүн

амын амьдрах орчны чанар байдлыг муутган, нийгмийн асуудлыг

шийдвэрлэхэд төвөг учруулж, ажилгүйдэл, ядуурал ихсэхэд нөлөөлж

байгааг тэмдэглэсэн бол Үндэсний хөгжлийн цогц бодлогод томоохон

орд газрыг түшиглэн дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн хот тосгон

бий болгоно гэж тусгажээ. Түүнчлэн хот байгууллалтын тухай, хот

суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиуд батлан мөрдөж байна.

Манай орны хот байгуулалтын бодлого маш бүрхэг байгаа нь

хотууд тухайн сумын засаг захиргааны төв маягаар зохион

Page 153: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

153

байгуулагдан, бидний мэдэх зарим аймгийн төв, Эрдэнэт, Дархан,

Чойбалсан хотуудын танил нэрийн оронд статистик мэдээллээс

Баян-Өндөр, Хэрлэн, Эрдэнэ-Булган, Сайханцагаан гэх зэрэг нэрийг

харж байгаагаас ч тодорхой.

Хотжилт дэлхий нийтийг дагуулсан ярвигтай үр дагавартай үйл

явц учраас түүнийг хэтийг харсан бодлоготойгоор удирдан зохицуулах,

улсын болон бүс нутгийн хүрээнд, хот, тосгон, хөдөөгийн хүн амын

нутагшилт, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, эдийн засаг,

нийгмийн зохистой цогцолборуудыг бүрдүүлэх, хот тосгоны зэрэглэл

тогтоох, хотод тооцох шалгуурыг шинэчлэх, нутаг дэвсгэрийн сүлжээнд

хотуудын байр суурийг жинхэнэ ёсоор нь эзлүүлэх замаар тэдгээрийн

хөгжлийг дэмжих явдал хойшлуулшгүй зорилт болж байна.

К.Маркс Хот бол тус тусдаа байшин барилгын ердийн нэгэн

нийлбэр биш, харин бүхэл бүтэн, бие даасан организм юм5 гэж

дүгнэснийг хотын төлөвлөлт, удирдлагад байнга харгалзаж байх

шаардлага тулгарч байна.

Хот суурин газрын шалгуурыг шинэчлэе:

Зууны мэдээ. 2007 он, дугаар 254

... Шинэ хотын асуудлыг авч үзэхдээ зөвхөн улсын хэмжээний, түүнчлэн тухайн

нутаг дэвсгэрийн нутагшилтын тогтолцооны хүрээнд авч үзэх зарчим нь хөдөлбөргүй

гэж үзэж болох юм. Хот өөрөө цогц организм учир түүний хөгжилд хэнээс ч үл

хамаарах тодорхой хэмжээний хяналтгүй өсөлт ямагт дагалдаж байдаг, түүнийг

урьдчилан тооцох нь нэн чухал.

Эртний нийслэл Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрт

үүнийг бүр ч сайн харгалзаж байгаа гэдэг нь тодорхой. Эртний нийслэлийнхээ буурин

дээр нэн орчин үеийн жишиг хот байгуулах санаа үнэхээр сэтгэлд тааламжтай байна.

Ийм ч учраас энэхүү хотыг байгуулах хөтөлбөрт дор дурдсан зүйлийг эрхбиш

харгалзана гэдэгт итгэнэ.

1-рт, Уг санаа юунаас үндэслэн гарсан бэ?

Миний бодлоор бол нэг талаас нийслэлийн хөгжлийн бэрхшээл, хүн амын хэт

төвлөрөл, нөөцийн хомсдол, хүрээлэн байгаа орчин, ялангуяа агаарын бохирдлоос,

нөгөө талаас Чингисийн үеийг дурсан амьдрах уламжлалаа санагалзах сэтгэлгээнээс

үүсч, Хархорин харьцангуйгаар монгол нутгийн төвд байдаг нь түлхэц болсон гэлтэй.

Тэгвэл бид шинэ хот бүрдүүлэх бааз нь юу вэ? гэдгийг юуны өмнө тооцох

ёстой. Мэдээж, Хархоринд томоохон хэмжээний үйлдвэлэл зохион байгуулах нөөц

илрээгүй, энэ нь ч заавал биш юм. Тэгвэл аялал жуулчлалд суурилбал хэдий

хэмжээний хот бий болох вэ, улсын хэмжээний засаг захиргаа, санхүүгийн төвлөрөл

5 Маркс К, Энгельс Ф. Соч., т.2, ч.1, стр. 470

Page 154: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

154

бий болох ирээдүй ямар байна, мянганы зам хаагуур өнгөрөх, мэдээлэл хот бүрдүүлэх

бие даасан бааз болж чадах уу, зочид буудал, зоогийн газрын татах хүч хэр вэ? г.м.

2-рт, Засаг захиргааны болон аялал жуулчлалын төв-жижиг хотууд заавал аж

ахуй-бизнесийн төв том хотуудаас хамааралтай, байршил нь харьцангуй ойрхон

байдаг, тасархай тийм хот ирээдүй муутай...бүлэг хот суурины сүлжээ хотуудын

зохистой хөгжлийг хангах гол арга хэрэгсэл болж байна.

3-рт, Хархорин яагаад сөнөсөн, ямар учраас жижиг ч атугай сууршил тэнд

үлдээгүй вэ? Хүрээ 30 шахам удаа нүүдэл хийхдээ Хархорин орчимд хэд хэдэн удаа

нүүн очсон боловч тэнд яагаад суурьшаагүй вэ?, Хархоринд өөрийн байгалийн нөөц,

хөрс, ус, барилгын материал, санхүү бүрдүүлэх чадвар бий юу, эдийн засаг, нийгмийн

үр ашиг нь ямар гарахыг сайтар тооцох.

4-рт, Хил залгадаг хоёр хөрштэй Монголын холбогддог хамгийн ойр зам

Улаанбаатараар дайрч байна, үүнээс дөт чиглэл бий болгох бодит боломж бий юу.

5-рт, Монгол орны хувьд Улаанбаатар руу татах асар их хүч бий, түүнийг хот

байгуулалтын бодлогоор аажмаар бууруулах нь зүйтэй, харин захиргааны аргаар хот

байгуулбал ирээдүйгүй, байгуулсан хот маань хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр гарч

ирээд уруудаж доройтох бий гэдгээс сэрэмжлэх нь зүй.

Нэгэн хэвлэлд Хархориныг босгохын тулд Улаанбаатарыг “жийх” талаар

бичжээ. Энэ бол тун явуургүй, харалган санаа гэдгийг дурдах нь зүйтэй...

Хотууд томрох тутам нөлөөний хүрээ нь тэлж, ойр орчмын хот

суурин газруудыг хамарсан агломераци үүсэн, тэр ч байтугай олонхи

том хотуудын хүн амын тоог агломерацийн хэмжээгээр мэдээлэх явдал

түгээмэл болжээ. Тухайлбал, дэлхий дээр байгаа нэг саяас дээш хүн

амтай 500 орчим хотын 40-ынх нь хүн амыг дээр дурдсанаар мэдээлсэн

байв. 2009 оны мэдээллээр 10 саяас дээш хүн амтай 26 хотод бүгд 440

сая хүн амьдарч байсан бол 2017 оны байдлаар тэдгээрийн тоо 37 болж

нэмэгджээ. Дэлхийн хамгийн том хотууд болох Токио, Жакарта, Дели,

Манила, Сөүл, Шанхай, Мумбай, Нью-Йорк зэрэг хотуудад тус бүр

20-40 шахам6 сая хүн оршин сууж байгаа юм.

Нью-Йорк хотын Бүс нутгийн Холбооны нэгэн удирдлагын хотын

зохистой хэмжээ 50 сая оршин суугчидтай хотод тооцогдохгүй гэж ямар

ч судалгаа баталж чадаагүй гэж хэлсэн нь үнэн бололтой хэмээн Париж

хотын хотжилтын хүрээлэнгийн захирал П.Мерлен бичсэн нь

өнөөгийн мегалополисуудын хөгжлөөр батлагдсаар байна7.

6 www.newgeography.com

7 П.Мерлен. Город. Количественные методы изучения. М., Прогресс, 1977, с. 19

Page 155: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

155

Нэг саяас дээш хүн ам бүхий хотуудад бүгд 1.6 орчим тэрбум хүн

амьдарч байгаа нь дэлхийн хүн амын бараг 20 хувь болж байна.

Манай орны хүн амын тэн хагас шахам нь оршин сууж, дараагийн

том хотуудаасаа 10 гаруй дахин их төвлөрөл үүсгэн тасран хөгжсөн,

монгол хотжилтын дүр төрхийг дэлхий нийтэд харуулдаг нийслэл

Улаанбаатар хотын асуудлыг тухайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хот нь монголын нутаг дэвсгэр дээр байгуулагдсан

анхны сая хүнтэй хот гэдгээрээ 3 сая хүн амтай улсын хувьд дэлхийд

цөөхөн давтагдах онцлогтой.

Зөвхөн нэг жишээ дурдахад, дэлхий дээр байгаа 1.1 саяас 3 сая

хүртэл хүн амтай 17 орны дотор нэг саяас дээш хүн амтай хот зөвхөн

Кувейт, Монгол хоёр улсад л байна.

Түүнчлэн Улаанбаатар нь нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн

суурин иргэншлийн зүг шууд шилжилт хийснийг харуулан энэхүү хоёр

амьдралын эерэг, сөрөг байдал холилдон байгаа, суурь тавигдсанаасаа

хойш 140 орчим жилийн хугацаанд 30 шахам удаа нүүж, нэр нь олон

удаа солигдож байсан зэрэг өвөрмөц онцлогыг агуулдаг билээ.

1976 онд батлагдсан Улаанбаатар хотын гуравдахь ерөнхий

төлөвлөгөөнд тус хотод баригдахаар төлөвлөгдөж байсан хэд хэдэн

үйлдвэр, объектын байршлыг өөрчлөх, байгаль орчинд хортой нөлөө

бүхий зарим үйлдвэрийг хотоос гаргах, нийслэлийн ачааллыг

хөнгөвчлөх зорилгоор түүнийг дагуул хотууд бүхий нутагшилтын

хэсэгчилсэн тогтолцооны хүрээнд хөгжүүлэх замаар нийслэлийн хүн

амын механик өсөлтийг хязгаарлах асуудлыг тусгасан юм.

1986 онд нийслэлийн нутаг дэвсгэрийг 470.4 мянган га болгон

нэмэгдүүлсэн, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, зах зээлийн эдийн засгийн нөхцөл

байдал зэрэг шинэ чиг хандлагуудыг тусгах шаардлагыг харгалзан тус

хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх шинэ ерөнхий төлөвлөгөөг монгол

мэргэжилтнүүд анх удаа бие даан боловсруулан 2002 онд Засгийн газар

баталсан. Монгол Улсын Их Хурлаас “Улаанбаатар хотыг 2020 он

хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх

хөгжлийн хандлага” баримт бичгийг 2013 онд баталсан. Уг баримт

бичигт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд

Page 156: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

156

хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх чухал асуудлыг

тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Дэлхийн хүн амын харьцангуй найдвартай үнэлгээнээс үндэслэн анх хэвлэгдсэн

баримтаас үзэхэд 1800 онд тус бүр нь 5 мянгаас дээш хүн ам бүхий 750 хот байжээ.

1800-1950 онд дэлхийн хүн ам 2.6 дахин өссөн байхад хотын хүн ам 24 дахин

нэмэгджээ. Тэр үед дэлхийн хүн амын 3 хувь хотод оршин сууж байв.

/Народо-население мира. М., Статистика, 1978, с.469/

НҮБ-ын үнэлгээгээр дэлхийн хүн ам одоогийн байдлаар жил бүр нэг зуун сая

хүнээр олширч 7 тэр бум гаруй болоод байна. 2025 он гэхэд дэлхийн хүн амын 65% нь

хот суурин газарт амьдарч байх болно. 1950 онд дэлхий дахинд нэг сая хүн оршин

суудаг хот зөвхөн 64 байсан бол одоо 500 шахам хот энэ зэрэглэлд багтах боллоо.

Орчин үеийн метрополис хотууд орон бүрээ дэлхийд таниулах үүд хаалга

болохын зэрэгцээгээр он жил өнгөрөх тутам олон улсын харилцаа, хамтын

ажиллагааны шийдвэрлэх төв болсоор байна.

Мегалополис гэдэг нь нэг сая давсан хүн амтай буюу саятан хотыг нэрлэн

хэвшиж байгаа, гэхдээ сая хүрэхгүй хүн амтай ч гэсэн нийт үндэсний хэмжээний ач

холбогдол, эдийн засгийн өндөр байр суурьтай төв хотыг хамарсан өргөн утгаар

заримдаа хэрэглэгдэх болсон тул метрополис төв-хот, нийслэл хот гэж ойлгож болох

нэршил гарсныг дашрамд тэмдэглэе.

Нийслэл хотоо хөгжүүлэхэд баримтлах хөдөлбөргүй гэж үзэж

болох зарчим нь хот судлалын шинжлэх ухааны ололт, дэлхийн том

хотуудын хөгжлийн сургамжийг зайлшгүй судлан, нэг саяас дээш хүн

ам төвлөрсөн хотын инерцээрээ өсөхөөс давж гарах хөгжлийн хурдац

бий болгох явдал бөгөөд ингэснээр одоо илэрч байгаа сөрөг үзэгдлийг

гэтлэн давах боломжтой.

Нийслэлд улсын хэмжээнд суурин соёл иргэншлийн тэргүүлэх

байр эзлэх хот байгуулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой

тэнцвэрийг хангах үндэсний уран барилгын өв уламжлалыг, орчин

үеийн шинжлэх ухаан техникийн ололт, дэлхийн хот байгуулалтын

шилдэг жишигтэй хөгжүүлэх бие даасан бодлого явуулах чадавхи, эрх

зүйн орчин зайлшгүй шаардлагатай.

Хүн амын төвлөрөл, хот байгуулалтын онцлог, нийгэм эдийн

засгийн шинж төлөв, инженерийн дэд бүтэц, орон нутгийн асуудлыг

шийдвэрлэх боломжийг харгалзан байгуулсан нийслэлийн засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох дүүргийн эрх зүйн байдлыг

нийслэлийн эрх зүйн байдлын хуулинд тусгаж өгөх нь зүйтэй.

Page 157: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

157

Хотуудын төлөвлөлт, барилгажилтын зохистой байдал, оршин

суугчдын амьдрах орчны байдлыг жишихэд хотын нягтшил гэдэг

үзүүлэлтийг хэрэглэдэг. НҮБ-аас саяхан дэлхийн 500 мянгаас дээш хүн

амтай 10648 хотын оршин суугчдын нягтшилын үзүүлэлтийг харьцуулан

гаргаснаас үзэхэд эдгээр хотуудын нэг ам километр нутаг дэвсгэрт

оногдох дээр дурдсан үзүүлэлт 2000-47000 хүртэл байгаа ажээ. Тэдгээр

хотуудын 52.3 хувьд нэг ам километрт 4000-10000 хүн оршин суудаг

байна. Гэтэл энэ үзүүлэлт манай нийслэлд 300 орчим хүн байгаа нь

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нягтшилыг зөв төлөвлөлтөөр

нэмэгдүүлэн оршин суугчдын ая тухыг хангах амралт зугаалгын бүс

байгуулах, хотын нутаг дэвсгэрийн ашиглалтын үр дүнг дээшлүүлэх асар

их боломж байгааг харуулдаг.

Дэлхийн хамгийн том хотуудад нэг бол өндөр нягтшилд хөгжлөө

төвлөрүүлэх хотод оршин байх, жишээлбэл, нягтшил багатай хуучин

сууц барилгуудыг дахин төлөвлөх, эсхүл одоогийн байгаа агломерациас

тодорхой зайнд шинэ хот, дагуулуудыг байгуулан төвлөрлөөс гарахыг

урамшуулах стратегийн шийдэлд хүрэх бодлого баримталж байна.

Харин манай орны хувьд энэ хоёр шийдлийг зохистойгоор хослуулах

боломжтой. Тухайлбал, дэлхийн 2-р дайны дараа Англи улс тус бүртээ

орон сууц болон ажлын байртай, төв хотоосоо зохих хэмжээний зайтай

дагуул хотуудыг байгуулсан туршлагаар, хамгийн гол нь тэдгээр рүү

гарах хөдөлгөөний урсгал бий болгох асуудлыг хамтад нь бодолцох нь

зүйтэй.

Судлаачид хотууд ард түмний эдийн засаг, улс төр, оюун санааны

амьдралын төв, хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч байдаг, хотуудад

материаллаг болон оюун санааны үйлдвэрлэл төвлөрөх нь “хот

тосгоныг араасаа заавал дагуулах” явдлыг бий болгоно гэдгийг онцлон

тэмдэглэсэн байдаг.

Оршин суугчдын зан заншил, соёл боловсрол, аж амьдралын

ялгаатай түвшин бүхий орчинд нийгмийн зарим бүлгийн дунд

ажилгүйдэл, ядуурлаас улбаатай хар тамхи, гаж зугаа цэнгэлд донтох,

мухар сүшигт автах зэрэг зан суртахууны сөрөг үзэгдэл төвлөрөх

хандлага байдаг. Ийм байдлаас урьдчилан сэргийлэхэд оршин суугчдын

зохион байгууллалттай идэвхитэй хамтын ажиллагаа, хяналт,

8 www.newgeography.com

Page 158: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

158

мэдээллийн систем бий болгох, ажил эрхлэлт, хотын орчныг жигд

сайжруулах явдал чухал.

Өөрөөр хэлбэл, оршин суугчид руугаа нүүрээ харуулсан тэдний

бүтээлч идэвхийг өрнүүлсэн, хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд тэдний

санал бодлыг харгалзан тусгаж ажилладаг арга барилыг бүх түвшиндээ

бий болговол зохино.

Манай нийслэл хот нь олон чиг үүрэг бүхий хот учраас эх орноо

дэлхийд таниулах, дотоод, гадаадын тээврийн гол төв, төрөл бүрийн

асар их хэмжээний мэдээлэл цугларан урсах, улс төр, эдийн засаг, аж

ахуйн үйл ажиллагааны хамгийн чухал, давтагдашгүй төв юм.

Сүүлийн жилүүдэд зарим үйлчилгээ хотын хөгжилд чухал үүрэг

гүйцэтгэх болж байгаагийн дотор санхүү, хуулийн болон мэдээлэл

технологийн үйлчилгээ эрчимтэй түрэн гарч байгааг судлаачид9

ихээхэн ирээдүй бүхий бие даасан хүрээ тодорлоо гэж үзэж байна.

Иймд оршин суугчдад даяаршлын үзэл санаа төлөвшүүлэх,

гадаадын санхүү, бизнесийн байгууллага иргэд хүрэлцэн ирж манай

хотод нийцтэй аятай ажиллаж, амьдрах, аялан жуулчлах орчин үеийн

холбоо, мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх нь анхаарал татаж байна.

Хот болон тэдгээрийн байгалийн экосистемийн хоорондын

харилцааны асуудал даяаршлын түвшинд мөн өсөн нэмэгдэж ирлээ.

Нийслэл төдийгүй бүх хотуудын хөгжлийг иж бүрэн төлөвлөж,

шийдвэр гаргахдаа байнга хэмжин тооцож, нэгтгэн дүгнэж байх хот

байгуулалтын сахилга бат нэн чухал. Иж бүрэн хөгжлийг төлөвлөн

хэрэгжүүлэх асуудал зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдон

арга зүйн хувьд өөрчлөгдсөн болохоос нэн шаардлагатай хэвээр байна.

Хот өөрийн мэдэлд байдаг газар, архитектур төлөвлөлт, ус, дулаан,

цахилгааны хангамж, өмч, санхүү, хяналт зэрэг нөөц, арга хэрэгслүүдээ

уялдуулан иж бүрэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой.

Эрдэм шинжилгээ, технологийн чадавхи, инновацийг хотын

удирдлагын нэн тэргүүний ололт болгох, хамгийн шилдэг техник,

технологи ашигласнаар л хотын үлгэр жишээ хэрэгжинэ.

Өдөр бүрийн хамтарсан идэвхитэй үйл ажиллагаа болон аж

үйлдвэрийн хөгжил нь хүрээлэн байгаа орчинд маш хариуцлагатай

хандах ацан шалаа болж байгааг бид өнөөдөр харж байна. Хэрвээ бид

9 Занадворов В.С. и др. Экономика города. М, 2003, с.81

Page 159: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

159

тогтвортой хөгжилд хүрэхдээ өөрсдийн одоогийн амьдралын хэв маягыг

эргэн бодох, эрчим хүч ашиглах болон бусад ажилдаа анхаарал тавих

“айл гэрт илүү ойр” үр дүнтэй аргыг сонгох нь зүйтэй.

Хотууд агуу их чадавхитай. Төрөл бүрийн группууд, хувь

хүмүүс, соёлын олон ургалч үзэл нь орчин үеийн хот оюуны ер бусын

хөөрөл, шинэ бүтээлч хүчнийг байнга хүмүүжүүлэх явдлыг агуулж

байдаг. Олон янз байдал нь үнэхээр хотын хөгжлийн түлхүүр хөдөлгөх

хүч юм.

Шинэ зуун гарахын өмнөхөн Токио хотноо зохион байгуулсан

Дэлхийн нийслэл хотуудын бага хурлаас 21-р зуун нь ерөнхийдөө

даяаршлын, түүний дотор нийслэл хотуудын эрин болохыг тэмдэглээд

нийслэл хотуудын өмнө тулгарч байгаа хүн амын шилжин ирэлт,

төсвийн урьд үзэгдээгүй ачаалал, байгаль орчны стандартыг хангах,

засаглалын чадавхийг бэхжүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа

төвлөрүүлсэн байдаг

Олон орон нийслэл хотоо өөрийн орныхоо үндэсний ололт

амжилт, үнэт зүйлс, соёл, зан заншил, түүхийн үндэсний билэг тэмдэг,

жишээ, бүс нутгууд даган дуурайх загвар байхаар байгуулан

хөгжүүлдэг. Нийслэлүүд дүр төрх болон соёлоо хэрхэн харуулж

байгаа нь тухайн улсын үндэсний нэр хүндийн жинхэнэ илэрхийлэл

болдог. Иймд дэлхийн нийслэл хотууд үнэт зүйлс болон тогтвортой

хөгжил, амьдрах чадвар, шинэчлэгч чанараараа “Шинэ тэргүүлэгч

хотууд”-ын биелэл болсоор байгаа билээ.

Их хаад тэр үеийн дэлхийн хэмжээний урчуудыг урин ирүүлж

мөнгөн мод, мянган хүн багтах асар өргөө, 20 гаруй шараар чирдэг

сүрлэг нүүдлийн орд гэр тэрэг, Өгөдэй хааны орд-хотууд зэрэг гадаадын

зочид ч гайхан бишрэх бүтээн байгуулалт, мөн тэднийг өөрийн эрхгүй

даган бишрүүлэх ёс жаяг, хууль зүй, зохион байгуулалтыг бий болгож

дэлхийн түүхэнд үлдээжээ.

2014 оны есдүгээр сарын 20-ны өдөр хотын удирдлагуудад хандан илгээсэн

цахим захидлаас:

Саяхнаас Улаанбаатарыг нүүлгэж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар

ярьж эхэллээ.

1. Энэ хэр олон талаас нь бодож боловсруулсан асуудал вэ? Ерөнхий төлөвлөгөө,

одоо боловсруулаад байгаа бодлогуудтай яаж уялдаж байгаа юм бол оо.

Page 160: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

160

Багануур, Шинэ нисэх, бусад олон дэд төвүүдээ нэн эхний ээлжинд

хөгжүүлэх, одоо байгаагаас илүү ухаалаг бодлого гаргаж гаргаж ирэх нь үр

дүнтэй бус уу?

2. Бид бүтээн байгуулалтын тухай ярьж байна. Ялангуяа хотын үе үеийнхний

хэлэх гол зүйл энэ шүү дээ. Тухай бүрт нь төвлөрлийг сааруулах талаар олон

санал гарч байсан. Залуургүй үйл явдал болчихсон шүү.

3. Нэгэнт Улаанбаатар манайхны гол бүтээл учраас нийслэл нүүдэг юм аа ч

гэсэн Улаанбаатар бидний анхааралд хамгийн түрүүнд байсаар байх нь

мэдээж. Тэгвэл улсын хүн амын талын амьдралыг залгуулдаг, дэлхийд

Монголыг таниулдаг энэ мегалополисын цаашдын хөгжилд төр засгийн

анхаарал ямар нэг хэмжээгээр суларч нэгэнт үүссэн олон асуудлаа

шийдвэрлэхэд хүндрэл гарвал яах вэ?, Ийм сургамжит жишээ зарим хотод

гарсан юм бичигддэг шүү.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-д

өгсөн санал

2017.08.03

Нэг. Төслийн долдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1. Монгол Улсын нутаг дэвсгэр

засаг захиргаааны хувьд аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод, аймаг нь сум,

орон нутгийн зэрэглэлтэй хотод, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэг,

дагуул хотод, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хот нь хороонд тус

тус хуваагдана гэж тодруулах

Хоёр. Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл,

улсын зэрэглэлтэй хот, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хот, дүүргийн

Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Засаг даргыг

Ерөнхий сайд, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, дүүрэг, дагуул хотын Засаг

даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн

хугацаагаар томилно. Баг, тосгон, Хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг,

хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж тодруулах

Ингэснээр одоогийн манай хуулиудад сум, дүүрэг, баг, хороо гэж харьяалах хүн ам,

нутаг дэвсгэр, чиг үүрэг нь эрс ялгаатай засаг захиргааны нэгжийг адилтган

хуульчилж байгааг өөрчилж, нийслэлийн дүүрэг, дагуул хот, хорооны эрх зүйн

байдал нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, бусад хот, тосгон,

хорооны эрх зүйн үндсийг энэ төслийн тавин долоогийн 2 дахь хэсэгт заасны дагуу

хуулиар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын хүн амын 3-аас доошгүй хувь нь төвлөрсөн, улсын эдийн

засгийн амьдралд томоохон байр суурь эзэлдэг хотыг Улсын Их Хурлын

Тогтоолоор “Улсын зэрэглэлтэй хот” болгож байх нь зүйтэй. Иймд одоогийн

байдлаар Дархан, Орхон аймгийг ийм хот болгох нь зайлшгүй. Ойрын ирээдүйд

ийм том хот манай улсад бий болох төлөв харагдахгүй байна. Харин Багануур,

Page 161: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

161

Налайх, Хөшгийн хөндийд бий болох хот нь нийслэлийн дагуул хот байх нь

зохимжтой байх аа.

Бидний үзэж байгаагаар, манай орны хотуудын хөгжлийн бодлогын

үндсийг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:

1- рт, Манай оронд эрдэс баялаг олборлох, боловсруулах аж

үйлдвэрийн баазад суурилсан хотууд хэд хэд байгуулагдан хөгжих

ирээдүй тодорхой харагдаж байна.

Эдгээр хотуудын хувьд үйдлвэрийн техник-эдийн засгийн

үндэслэлийн хамт тэнд бий болох хот тосгоны эдэлбэр газар, ус,

барилгын материал, эрчим хүч, хөдөлмөрийн зэрэг нөөцийг бүрэн

тооцож инженерийн шугам сүлжээ, орон сууц,

үйлдвэрлэл-үйлчилгээний цогцолбор, оршин суугчдад үйлчлэх дэд

бүтцийг иж бүрнээр тусгасан ерөнхий төлөвлөгөө боловсруулан үе

шаттайгаар хэрэгжүүлэн хэвших нь чухал байна.

Одоо байгаа уул уурхайн үйлдвэрлэлд суурилсан хот сууринд

түүхий эд боловсруулах үйлдвэр барих, оршин суугчид, тэдгээрийн

нөлөөний хүрээнд байгаа нутгийн иргэдийн хэрэгцээг хангахад

чиглэгдсэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг чиглэл

зорилготой бий болгон, хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг сайжруулах

явдал анхаарах гол асуудал болж байна.

2- рт, Бүс нутгийн тулгуур төв-хотууд, аймгуудын төвийн хувьд

бол юуны өмнө эдийн засгийн хөгжлийн найдвартай бааз бий болгох

шаардлагатай.

Мал аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулах жижиг дунд үйлдвэр,

дээд сургуулийн салбар, мэргэжлийн боловсролын сургуулиуд,

тэдгээрийн үйлдвэрлэл-сургалтын төвлөрсөн бааз, материал техникийн

хангамжийн болон засварын газар, төрөлжсөн томоохон эмнэлэг,

оношлогооны төв зэрэг аймаг дундын соёл, үйлчилгээний

байгууллагууд, барилгын материал, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний

үйлдвэр байршуулах замаар хотын хувьд бие даасан чиг үүргийг нь

бэхжүүлэн нөлөөний бүс, татах хүчийг бий болгон тухайн орон нутгийн

хүн амын хэрэгцээг хангах чадварыг дээшлүүлэх, зарим бүтээгдэхүүний

экспорт (өөр аймаг, нийслэлд болон гадаад орнуудад гаргах) бий болгох

нь тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал юм.

Page 162: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

162

Төмөр зам, мянганы замын сүлжээ болон орон нутгийн эрдэс

баялагийн ашиглалт, хөрш орнуудтай хил залгаж байгаа байршил зэрэг

онцлогуудыг харгалзан эдгээр хотуудын хэтийн төлөвийг боловсруулах

нь зүйтэй мэт.

Ер нь манай аймгийн төвүүд үйлдвэрлэл-эдийн засгийн чиг

үүрэг, төлөвлөлт, төрөлжилт нь тодорхойгүй, зураг төсөл, уран

барилгын өвөрмөц онцлогоороо ялгагдахгүй нэг хэвийн байдалтай

байгааг нэгдсэн бодлогоор чиглүүлэн түүх, соёлын онцлог, байгалийн

төрх байдал, орон нутгийн нөөц бололцоо, үндэстэн ястны онцлог ёс

заншлыг тусгасан өвөрмөц төрхөөрөө өөрийгөө илэрхийлэн бусдын

сонирхлыг татах бахархал бий болгоход анхаарах нь зүйтэй гэж

бодогдоно.

3- рт, Манай орны хот байгуулалтын бодлогын нэн чухал асуудал

нь нийслэл хотын хүн амын механик өсөлтийг бууруулах, тус хотод

зайлшгүй хэрэгцээтэйгээс бусад үйлдвэр, объектыг байршуулахыг

хязгаарлах, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан үйлдвэр, объектыг хотоос

гаргах, оюутны иж бүрэн хотхон байгуулах ээлж дарааллыг тогтоон

тусгай хөтөлбөр, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан

хэрэгжүүлэх асуудал болно.

Энэ ажилд төр болон нийслэлээс бүх талын дэмжлэг үзүүлэн, эдийн

засаг, нийгмийн үндсэн чилэлд тусган ажил хэрэг болгож, дэд төв,

дагуул хот, алслагдсан дүүрэг, суурины хөгжлийг дэмжин Улаанбаатар

бүс болон төвийн бүсийн залгаа нутаг дэвсгэрийн хүрээнд цогцолборын

зохистой байдлыг дээшлүүлэх явдал шаардагдаж байна.

Улаанбаатар бүс, төвийн болон зүүн бүсүүдийн нийслэлтэй хаяа

нийлсэн түүний хангамжийн гол бүс нутгуудын бизнесийн сонирхлыг

зөвөөр чиглүүлэн хотыг хүнсний түргэн гэмтэх бүтээгдэхүүнээр хангах

дэд бүс маягаар хөгжүүлэх суурь хөрс байгаа бөгөөд энэ нь тэдгээр

нутгуудыг нийслэлтэй аж ахуйн байнгын харилцаагаар холбох гүүр

болох ёстой.

Ийм учраас нийслэлийн хөгжлийн зохистой байдлыг хангаж,

дэлхийн санхүү, мэдээлэл, бизнесийн том хотуудтай түншлэх замаар

олон улсын чиг үүрэг гүйцэтгэх боломжийг алхам алхмаар бүрдүүлэх

зорилт тавьж ажиллах зүйтэй гэж бодогдоно.

4- рт, Манай орны эдийн засагт хөдөө аж ахуйн эзэлж байгаа байр

суурь, зуун зуунаар уламжлагдан боловсорч ирсэн технологийг орчин

Page 163: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

163

үеийн техникийн ололттой холбон төгсжүүлэх боломжийг үндэслэн

хөдөөгийн суурин газрыг хөгжүүлэх бодлого боловсруулах, ялангуяа

эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн суурин газрууд, аж

үйлдвэр-хөдөө аж ахуйн цогцолборыг төмөр зам, мянганы замын

хөтөлбөртэй холбон зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг

тооцон байршуулах, шилдэг технологитой жижиг дунд үйлдвэр

байгуулах, дэд бүтцээр хангах замаар хот маягийн амьдралын хэвшил

бүрдүүлэх.

Манай орон аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох хоёр их

хөршийн дунд байшдаг тул жуулчид, дамжин өнгөрөгчдийн хувьд

хилийн боомт, чөлөөт бүсийн суурингууд архитектур-төлөвлөлт,

үйлчилгээний хувьд үзэмж төгөлдөр, тохилог байхад анхаарах цаг

болжээ.

5- рт, “Хот-хот”, “Хот-хөдөө” чиглэлээр суурин газруудын сүлжээ,

нутагшилтын нэгдмэл тогтолцооны хүрээнд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр

суурийг тодорхой болгох нь зүйтэй.

Цахим холбоо, компьютержилт, зам тээврийн боломжийг бүрэн

ашиглан урьд тогтсон нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийг хотод ч

хөдөөд ч чиглэл зорилготойгоор цөөлж, чиг үүргийн хувьд бэхжүүлэн

төрийн болон бусад үйлчилгээг иргэдэд улам ойртуулан хөнгөн

шуурхай, шударга болгох замаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүн

амын төвлөрөл, суурин газрын хөгжлийг дэмжих алсыг харсан бодлогыг

боловсруулан тууштай мөрдөх хэрэгтэй байна.

Хүн амын суурьшил, эдийн засаг, нийгмийн амьдралд эзлэх байр

суурь, ихтэй том хотуудыг улсын зэрэглэлтэй болгох нь шийдлээ

хүлээсэн асуудал гэж үзэж байна.

Тухайлбал, Дархан, Эрдэнэт хотыг ийнхүү байр суурийг нь

эзлүүлэн хот бүрдүүлэх болон үйлчлэх салбаруудын уялдаат хөгжлийг

хангах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх цаг нь болсон.

Том хотын хөтлөх байр суурь, нөлөө аяндаа гарч ирсэн биш,

тэдгээрийн өсөлт тохиолдлын бус, нийгмийн эдийн засаг, нийгэм

соёлын чадавхи төвлөрөх бодит эрэлт, зүй тогтлоор бий болдог учир

түүнийг ухаалгаар зохицуулж байх нь нэн чухал.

Энэ нь нийгмийн янз бүрийн давхрага, хүн амын бүлгүүд,

үндэсний нийтлэг, улс төрийн урсгалууд хоорондоо харилцах нөхцлийг

хангадаг. Энэ харилцаа нь мэргэжил, дадлаг, мэдлэгээр өрсөлдөх,

Page 164: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

164

харилцан суралцан бүтээх уур амьсгалыг бүрдүүлэх замаар технологи,

соёл, оюуны амьдралын хэв маягийг шат ахиулан хөгжүүлж байдаг.

Том хот, түүний дагуул хотууд, бусад хот суурин газруудын

холбоо бэхжих нь тэдгээр ололт, дэвшлийг улс орны хэмжээнд

дэлгэрүүлэх боломж олгон, түүгээрээ том хотын хөгжил, нийгмийн

хотжилтын эргүүлэгт шинэ түлхэц өгдөг.

Хотыг тохиромж бүхий нутаг дэвсгэрт байшуулан түүний дэд

бүтцийг иж бүрнээр зохион байгуулах, ганц хотоос хот суурингийн

хэсэгчилсэн тогтолцоонд шилжих нь хот байгуулалтын хөгжлийн явцад

зайлшгүй анхаарах асуудал юм.

Бусад оронд хот хөгжүүлж байгаа туршлагаас үзэхэд агломераци

болон ойр орших хотуудын чиг үүргийг тодорхойлон чиглэл зорилготой

хөгжүүлэх нь хэт том хотуудын өсөлтийг хязгаарлах, жижиг дунд

хотуудыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдрах орчноо сонгох

бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой арга гэж үздэг юм байна.

Хотын иргэн бий болон төлөвших нь цаг хугацаа, соёл

хүмүүжлийн уламжлал, иргэний өөрийн тууштай хүсэл эрмэлзлээс

ихээхэн шалтгаалдаг. Үүний тулд хотын амьдралын хэв маяг, заншил,

ёс зүйд дасан зохицож, хотын олонхи иргэний хувьд жирийн зүйл

болсон соёл, дэг журмыг баримталж хэвших, бусдын эрх ашгийг

хүндэтгэх, сэтгэл зүйн хувьд дайчин, өдөр тутмын өөрчлөлттэй

амьдралыг түргэн тусгаж шийдвэр гаргах чадвар гэх мэт олон хүчин

зүйлсийн хүрээлэлд тэдгээрийн нөлөөллийг тооцон амьдрах чанаруудыг

эзэмших зайлшгүй шаардлагатай болдог.

Хэт амарлангуй, цаг хугацаа, хийсэн бүтээснээ тооцдогггүй,

тодорхой зорилго эрмэлзэлгүй байдал хот газар сурч, амьдрахад

хүндрэл учруулж болохыг анхаарч, хотын соёлын өв уламжлалыг

мартах биш, түүнд суралцан баяжуулахад иргэдэд туслах

сурталчилгааны ажлыг тогтмолжуулах нь чухал болжээ.

П.Мерлен Хотуудын үйлдвэрлэл, нийгэм болон соёлын үйл

ажиллагааны орон зайн зохион байгуулалтын асуудал шинэ салбар

ухаан болох хот судлалын ухааныг төрүүллээ”10

гэж өнгөрсөн зууны

70-аад оны үед бичиж байжээ.

10

П.Мерлен Город. М.,Прогресс, 1977. стр. 13

Page 165: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

165

Иймд барууны орнуудад аль хэдийн судалж эхэлсэн хотын эдийн

засгийн сургалтыг холбогдох чиглэлийн их, дээд сургуулийн хөтөлбөрт

оруулах цаг болсон байна.

Орчин үед нийгэм, эдийн засгийн аливаа бодлого боловсруулахдаа

хотжилтын онцлог зүй тогтол, хүчин зүйлсийг тооцохгүй, хотын

хөгжилд хайхрамжгүй, дур зоргоор хандвал засахад хүндрэлтэй уршигт

хүргэдгийг ямагт анхаарах ёстой

ДҮГНЭЛТ

1. Нүүдлийн уламжлалт соёл иргэншлийг түүчээлэн яваа Монгол

Улсын хувьд ардын хувьсгал ялах хүртэл хот суурин амьдралын хэв

маяг зөвхөн цөөн хэсэг буюу гар үйлдвэр эрхлэгчид, шашин сүм хийд,

төрийн алба хаагчид, ихэс дээдсүүдийн хувьд дэлгэрч байжээ. Тэд хүн

амын маш цөөн хэсгийг хамарч, гол төлөв хот, хөдөөд улирлын

чанартайгаар сэлгэн амьдардаг байв. Харин гадаадын худалдаачид,

үйлдвэрэл-үйлчигээ эрхлэгчид хотын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг

байжээ.

2. Ардын төрөөс аж үйлдвэр хөгжүүлэх тууштай бодлого

явуулсны үр дүнд өнгөрсөн зууны 30-40-өөд оны үед ажилчин анги,

сэхээтний давхрага үүсэн бэхжиж хот суурин газрын хүн амын тоо

түргэн хурдацтай нэмэгдэн, тэдний бүтцэд өөрчлөлт гарч, эх орныхоо

эдийн засаг, нийгмийн амьдралд хотуудын эзлэх байр суурь нэмэгдэн,

дэлхийн хотжилтын давалгаанд нэгдэн орсон байна.

3. Монгол төр аж үйлдвэржилтийн бодлогоо эхлүүлэхдээ тухайн

үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилчин,

инженер техникийн ажилтныг бэлтгэхэд хүч нөөцөө нийслэл хотдоо

төвлөрүүлэх шаардлага тулгарсан учир тус хот түргэн хугацаанд

эрчимтэй хөгжин улсын хүн амын бараг тэн хагас оршин суудаг саятан

хот-мегалополис болон хувирч монгол хотжилтын нүүр царай болсон

байна.

4. Харин 20-р зууны 60-70-аад оноос эхлэн хоёр хөрш болон бусад

орнуудын хүч хөрөнгө, техник эдийн засгийн тусламжтайгаар

байгалийн нөөц баялагаа ашиглан Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг

хотуудыг цоо шинээр байгуулан, аймгийн төв хотууд, уул уурхайн

суурин газрууд өсөн хөгжжээ.

Page 166: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

166

5. Өнөөгийн байдлаар манай орны хүн амын 60 гаруй хувь нь хот

суурин газарт амьдарч байна. Гэвч суурин соёл иргэншлийн шилдэг

уламжлалыг хэвшүүлэхэд хөгжингүй орнуудаас суралцах шаардлага

байсаар байна.

6. Улсын нутаг дэвсгэрт хот суурин газруудыг харьцангуй жигд

хөгжүүлэх, тэдгээрийн харилцан холбоо бүхий тогтолцоо бий болгох

төрийн бодлого тодорхой бус байгаагаас нийслэл хотдоо хүн ам хэт

төвлөрч байгаль орчны тэнцвэрт харьцаанд сөрөг нөлөө илэрч байна.

Иймд улсын хэмжээний бүс нутаг, хот суурин газрын хөгжлийн цэгцтэй

бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлага үүсч байна.

Conclusion

1. In Mongolia which is playing a leading role in traditional nomadic

civilization, the city lifestyle and settlements only belonged to

minority part of the population, such as owners of domestic

industries and trade, monks of monasteries and temples, officials of

government organizations and supreme authorities until the victory of

People’s revolution of 1921. They were lived both in the city and

countryside and changed their place to live depending the seasons of

the year. The most of the city residents were foreign merchants and

manufacturers.

2. Thanks to the consistent policy on developing industries the People’s

Government, the working class and intellects happen to be formed

during the 1930-1940-s. Accordingly, the number of population of

cities and towns increased rapidly and changed the structure of

country’s population. The city roles in economic and social life of the

country improved, thus, Mongolia joined the urbanization process of

the world.

3. When Mongolian Government started to implement its policy of

industrialization, it had to concentrate all of its resources for

introducing new technology and preparing specialized staffs and

engineers in the capital city. That‘s why, capital city developed

intensively and has become the face of Mongolian urbanization and a

megalopolis city in which almost half of the population of the country

live.

Page 167: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

167

4. Thanks to the technical and economic assistance of its two

neighbor and some other friendly countries, our country used its

natural resources and established some modern cities, namely

Darkhan, Erdenet and Baganuur etc.,. At the same time, provincial

centers and mining settlements became larger.

5. Currently, over 60 percent of the population of our country is living in

the cities and settled areas. But we still need to learn from the

experiences of prosperous countries in order to regularize best

civilization tradition.

There has been overpopulation in the capital city and negative

influence in the balance of the natural environment due to uncertain state

policy for rather equal development of cities, towns and settled areas in the

territory and establishing interconnection system among these places.

Therefore, we need to elaborate and implement a systematic policy in order

to develop modern regions and cities.

Page 168: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

168

ТОВЧ ДҮГНЭЛТ

Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургуулийн

Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Саранцэцэг

Чингис хааны удирдахуйн ухаан төсөл “Монголын эзэнт гүрний

үеийн хот төлөвлөлт” сэдвээр 8 дахь удаагаа зохион байгуулагдаж

дүгнэгдлээ. Уламжлал ёсоор тус төсөлд оролцсон эрдэмтэн судлаач,

багш нарын шалгарсан өгүүллэгүүдийг эмхтгэн хүргэж байна. Энэ

удаагийн төсөл нь нүүдлийн соёл иргэншилтэй Монголчуудын тэртээ

XIII-XIV зууны үеийн хот суурины хөгжил болоод төлөвлөлтийг авч

үзэн түүний туршлага сургамжийн асуудлыг хөндөн судалснаараа

онцлог юм.

Орчин үеийн хотын хөгжил нь эртний овог аймаг, улс

гүрнүүдийн хот балгасын үүсэл, хувьсалтай салшгүй холбоотойн дээр

тухайн үеийн ард иргэдийн эрхэлж байсан аж ахуй, зан заншил, соёл

уламжлалаас ангид ойлгох боломжгүй нь тодорхой билээ. Ялангуяа

Монголын эзэнт гүрний үеийн хот суурины хөгжил хийгээд төлөвлөлт

нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг бөгөөд тэр үеийн хот балгасын

хөгжил, улс нийслэлийн талаар хаадуудын баримталж байсан бодлого нь

түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн байдаг. Тэд дайтан олзолж

авахаасаа илүү бүтээн байгуулахыг эрмэлзэгч, элбэн төвхнүүлэгчид

байсан юм. Тиймдээ ч энэ үед хот сууриныг байгуулан, сэргээн

бэхжүүлэхэд анхаарч, гар урлал, аж ахуй үйлдвэрлэл хөгжүүлж,

сургууль соёлын газрууд байгуулан ажиллаж байсан. Тухайн үеийн сүм

хийд, хот суурины барилга байгууламж, өнгө үзэмжийн талаар түүх

шастирт онцгойлон дурьдаж, их хаадын сүрлэг орд харшийн тухай

жуулчид, түүхчдийн бүтээлд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Ази Европын элч төлөөлөгчдийн цугларах газар буюу соёл

шашны уулзвар, улс орны нүүр царай болсон улсын нийслэл Хархорум

хийгээд Чингис хаан түүний залгамжлагчдийн хотын хөгжил,

төлөвлөлтийн талаар сонирхолтой баримтууд байдаг. Тухайн үед

хот суурин барьж байгуулах, сэргээн бэхжүүлэх ажлыг идэвхтэй

өрнүүлж, байлдан эзэлсэн улс орныхоо хотуудыг судлан, суурин

соёл өндөр хөгжсөн улс орны уран дархчууд, зохион бүтээгчид,

барилгачдыг хот төлөвлөх, барьж байгуулах, удирдах ажилд

Page 169: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

169

оролцуулж байжээ. Энэ удаагийн төсөл тэрхүү Монголын эзэнт гүрний

үеийн хот суурины хөгжлийн онцлог, түүхэнд оруулсан хувь нэмэр,

эзлэх байр суурь, үр дагаврыг тодотгож байгаагаараа ач холбогдолтой

юм. Төсөлд оролцогчдийн хувьд дээрх асуудлыг өөр өөрийн

мэргэжил, судалгааны чиглэлийн дагуу судалж, үзэл бодол, үнэлгээ

дүгнэлтээ хийсэн байна. Ашигласан эх сурвалж, судалгааны материалаас

хамааран давхардсан мэдээллүүд байгааг цаашид анхаарах хэрэгтэй.

Чингис хааны удирдахуйн ухаан төсөл тасралтгүй хэрэгжсэн

энэ жилүүдэд судлаач багш нарын эх түүхээ гүнзгийрүүлэн судлах хүсэл

эрмэлзэлд ихээр нөлөөлснөөс гадна ялангуяа тус сургуулийн залуу багш

нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд суралцах үйлд

чухал ач холбогдол өгсөн гэдгийг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Төслийн хугацаанд дараах товхимолууд хэвлэгдсэн байна. Үүнд:

2011-2012 оны хичээлийн жилд Чингис хааны удирдахуйн ухаан

2012-2013 оны хичээлийн жилд Чингисийн эзэнт гүрний хууль

цаазанд ард иргэдийн эрх тэгш байх зарчмыг тусгасан нь

2013-2014 оны хичээлийн жилд Итгэл хэмээх Чингисийн

менежементийн ухаан

2014-2015 оны хичээлийн жилд Монголын эзэнт гүрний логистик

ба зам тээвэр

2015-2016 оны хичээлийн жилд Монголын эзэнт гүрний энх

тайванч дипломат бодлого түүний оруулсан хувь нэмэр

2016-2017 оны хичээлийн жилд Монголын эзэнт гүрний

удирдахуй дахь эмэгтэйчүүдийн оролцоо

2017-2018 оны хичээлийн жилд Монголын эзэнт гүрний татвар

2018-2019 оны хичээлийн жилд Монголын эзэнт гүрний үеийн

хот төлөвлөлт гэсэн товхимолууд тус тус гарчээ.

2014 оноос эхлэн төсөлд оролцогчдын бичсэн өгүүллэгүүдээс

эхний 3 байрыг тодруулж ирсэн бөгөөд энэ жил дараах багш нарын

өгүүллэгүүд шалгарлаа.

I байранд ГХАА-ын тэнхимийн багш, магистр Э.Оюунбилэг

II байранд ОУЭЗГМ-ийн тэнхимийн багш, докторант

О.Энхчимэг

III байранд Гурван-Эрдэнэ дээд сургуулийн багш, доктор

/Ph.D/Д.Цогзолсүрэн нар тус тус орлоо.

Page 170: Улаанбаатар хот 2018 он - iieb.mniieb.mn/wp-content/uploads/2016/05/Ikeda_2018.pdf2 “ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН УХААН” ТӨСӨЛ Төслийн

170

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч ОУЭЗБДС-ийн боловсролын

гадуурх ажлыг дэмжих зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда

Норихико болон энэ жилийн төслийн зохион байгуулагчаар ажилласан

Нихон Велнес их сургуулийн багш Томояа Ёшизава нарт сургуулийнхаа

эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан суралцагчид болон төсөлд

оролцогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрдмийн их ажилд нь

амжилт хүсье. Түүнчлэн төсөлд оролцсон, байр эзэлсэн эрдэмтэн

багш нартаа талархал илэрхийлье.

Өндөр боловсрол, Өндөр ёс зүй, Өндөр хариуцлагын төлөө

хамтдаа...

2018-10-01

-------------------000-------------------