ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ...

10
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ХОЙД БҮС ДЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН /2018.12.11-2019.01.25/ 2019 оны 01 дүгээр сарын 25 Сүхбаатар сум Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоол, 2018 оны 145,146 дугаар тогтоолоор батлагдсан журмууд болон Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/441 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/170 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь газрын ажиллах журам”-ыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж төрийн үйлчилгээг өөрийн орны болон гадаадын иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэн албыг зохих түвшинд зохион байгуулан ажиллаж байна. 2019 оны 01 дүгээр сард ажиллах ажлын төлөвлөгөөгөө гаргаж батлан төлөвлөгөөний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэсэн болно. НЭГ.Сургалт, хурал зөвлөгөө Сэлэнгэ аймгийн Татварын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот албан бичгийн дагуу Хойд бүс дэх газрын албан хаагчдад 2019 оны 1-р сарын 14-ний өдөр ХХОАТ-ын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх талаар сургалт, зөвлөгөөг Татварын хэлтсийн Эрдэнэхүү, Ганзориг, Эрдэнэтуяа нар зохион байгуулсан.

Upload: others

Post on 06-Dec-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ХОЙД БҮС ДЭХ

ГАЗРЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

/2018.12.11-2019.01.25/

2019 оны 01 дүгээр сарын 25 Сүхбаатар сум

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын 2018 оны 12 дугаар

сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль, Төрийн

хяналт шалгалтын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монгол

улсын хилийн тухай хууль, Засгийн газрын 2010 оны 340 дүгээр тогтоол, 2018 оны

145,146 дугаар тогтоолоор батлагдсан журмууд болон Гадаадын иргэн, харьяатын

газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/441 дүгээр тушаалаар

баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, Гадаадын иргэн, харьяатын газрын 2017

оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/170 дугаар тушаалаар баталсан “Гадаадын

иргэн, харьяатын газрын орон нутаг дахь газрын ажиллах журам”-ыг үйл

ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж төрийн үйлчилгээг өөрийн орны болон

гадаадын иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэн албыг зохих түвшинд зохион

байгуулан ажиллаж байна.

2019 оны 01 дүгээр сард ажиллах ажлын төлөвлөгөөгөө гаргаж батлан

төлөвлөгөөний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

НЭГ.Сургалт, хурал зөвлөгөө

Сэлэнгэ аймгийн Татварын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн

17 тоот албан бичгийн дагуу Хойд бүс дэх газрын албан хаагчдад 2019 оны 1-р

сарын 14-ний өдөр ХХОАТ-ын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх

талаар сургалт, зөвлөгөөг Татварын хэлтсийн Эрдэнэхүү, Ганзориг, Эрдэнэтуяа нар

зохион байгуулсан.

Page 2: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

2

Мөн энэ өдөр мэргэжилтэн Б.Ганзориг албан хаагчиддаа “Тамхины хор

уршиг” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь Авлигатай тэмцэх газартай

хамтран 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Байгууллагын соёл, Төрийн албан

хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, түүнийг зохицуулах хэрэгцээ” сэдвээр

төрийн байгууллагын албан хаагчдад 1 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Үүнд:

ХУАБайцаагч С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Р.Батзаяа, нярав Б.Отгон нар

хамтрагдсан.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн удирдлагын баг,

бүрэлдэхүүн 2018 оныхоо ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан

хэлэлцсэн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д Хойд бүс дэх газрын дарга Б.Мөнхбат

оролцсон. Зөвлөгөөний хүрээнд 2018 оны салбарын аврагууд, тэргүүний сум,

байгуллагуудыг тодруулан урамшуулж, Аймгийн Засаг даргын харьяа агентлаг,

сумдууд 2019 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2019 оныг “Бүтээн

байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарлалаа. Төр,

төсвийн байгууллагын ажилтан албан хаагч бүр цаг ашиглалт, ажлын бүтээмж,

харилцаа хандлагаа онцгой анхаарахыг тодотголоо.

Гадаадын иргэн, харьяатын газраас зохион байгуулсан 5 удаагийн онлайн

хуралд хамрагдаж, 3 удаагийн хамт олны хурал зохион байгуулж цаг үеийн байдлын

талаар тодорхой үүрэг чиглэл авч ажилласан.

Page 3: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

3

ХОЁР: Хүний нөөцийн талаар

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны

өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяатын газрын

Орон нутаг дахь газрын ажиллах журам”, “Хөдөлмөрийн дотоод журам”,

“Байгууллагын албан хаагчдын Ёс зүйн дүрэм”, “Байгууллагын ажил үйлчилгээний

стандарт”, ”Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт” болон бусад хууль,

тогтоомжийг ажил үүрэгтээ мөрдлөг болгон ажиллаж байна.

2018 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг програмд шивж дуусгасан.

Тус газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны ахлах

мэргэжилтэн Ш.Даринчулуун Захиргаа, удирдлагын газрын дотоод ажил хариуцсан

мэргэжилтнээр шилжсэн.

Хойд бүс дэх газрын мэргэжилтэн Р.Батзаяагийн 2018 оны ээлжийн

амралтыг 12 дугаар сарын 11-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал олгосон. Энэ оны

хуваарийн дагуу Хяналтын улсын байцаагч О.Энхбаатарын 2019 оны ээлжийн

амралтыг 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 19-нийг дуустал олгосон.

Хойд бүс дэх газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний Б/01 дугаар

тушаалаар албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг гарган баталж Захиргаа,

удирдлагын газарт хүргүүлж ажилласан.

ГУРАВ: Ирсэн явсан албан бичиг, өргөдөл гомдлын талаар

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газарт Төвөөс болон бусад

байгууллагаас нийт 14 албан бичиг ирснээс хариутай 7 албан бичгийн хариуг

хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.

Тайлант хугацаанд хугацаа хоцорсон болон шийдвэрлэх шатандаа явагдаж

байгаа албан бичиг байхгүй болно.

Дотоод сүлжээгээр буюу “E-OFFICE” хаягаар ирсэн 31, явсан 11 албан

бичгүүдийг холбогдох албан тушаалтанд танилцуулан, цахим мэдээний бүртгэлийн

дэвтэрт бүртгэн ажилласан болно.

Бүсийн албан хаагчдаас чөлөө хүссэн 5 өргөдөл ирснийг газрын дарга

танилцаж, шийдвэрлэж ажилласан.

ДӨРӨВ: Сүлжээний чиглэлээр

Сүлжээний аюулгүй байдал, нууцлалыг ханган, мэдээллийн санг бүрдүүлж,

мэдээлэл сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг сахин ажилласан болно.

Тайлант хугацаанд нийт 2 дуудлага ирсэнийг тухай бүр шийдвэрлэсэн.

Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын боомтод албан хэрэгцээнд ашиглаж

байгаа компьютер техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн үйл ажиллагаанд

тогтмол хяналт тавин ажилласан болно.

Page 4: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

4

ТАВ: Виз, бүртгэлийн талаар

Виз олголт:

Хойд бүс дэх газрын хэмжээнд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019

оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан

хүсэлт болон Монгол Улсын хил дээр виз авахыг хүссэн 16 орны 58 иргэнд зохих

ангилал, зориулалтын визийг зохих зөвшөөрлөөр олгож ажиллаа.

Үүнд:

Австри-2, Азербайжан-2, Армен-1, Грек-2, БНКазУ-3, Молдав-6, Польш-2,

БНСУ-1, БНФУ-1, БНХАУ-21, Чили-1, Гүрж-1, ОХУ-8, Украйн-3, ХБНГУ-2, Швейцарь-

2 иргэн байна. Олгосон визийг зориулалтаар нь авч үзвэл: орох виз-27, гарах-орох

виз-16, дамжин өнгөрөх виз-15, визийн хураамж 4.518.000 төгрөгийг зохих төрийн

сангийн дансанд, визийн хуудасны үнэ 452.169 төгрөгийг Гадаадын иргэн,

харьяатын газрын дансанд тус тус төвлөрүүлэн ажилласан.

ХЖХОНЗҮ-ээр зорчигч иргэдийн хяналтын талаар:

Хялбарчилсан журмаар хил орчмын нутагт зорчих үнэмлэхтэй ОХУ-ын 156

иргэнд бүртгэл хийсэн.

Түр ирэгчийн бүртгэл, хасалт:

Тайлант хугацаанд 6 орны 15 иргэнд бүртгэл, хасалт хийн, бүртгэлийн хураамж

23,000 төгрөгийг зохих төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн. Үүнд: АНУ-1,

Азербайжан-1, БНКазУ-4, ОХУ-6, Украйн-2, Харьяалалгүй-1 иргэн байна.

Оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн хасалт:

Албан хүсэлтийн дагуу МУ-д хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 2 орны

11 иргэний оршин суух үнэмлэхийг хураан, хасалт хийсэн байна. Үүнд: БНХАУ-7,

ОХУ-4 иргэн байна.

Алдаатай олгогдсон визийн талаар:

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Дипломат

төлөөлөгчийн газар, Консулын газар, Өргөмжит консулаас визийн хүчинтэй хугацаа

буруу, тамгаар баталгаажсан 2 орны 2 иргэнд олгогдсон визийг тухай бүр

хуулбарлан авч, шинээр виз олгон хил нэвтрүүлсэн. Үүнд: Польш-1, Итали-1 иргэн

байна.

ЗУРГАА: Хяналт, шалгалтын талаар

Хойд бүс дэх газрын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсан

ХБГ-14/01 дугаар батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 19, 20-

ны өдрүүдэд хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнх-Эрдэнэ, виз, зөвшөөрлийн

ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч Н.Ганболд, хяналтын улсын байцаагч

Д.Баасандулам, Хяналтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш, Мэргэжилтэн Ч.Бямбаа

нар Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, Түнхэл тосгон, Дархан-Уул аймгийн

Дархан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт мах боловсруулах чиглэлээр үйл

Page 5: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

5

ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай болон бусад аж ахуй нэгж

байгууллага, шашин, төрийн бус байгууллага болон цагаач, гэр бүлийн шалтгаанаар

оршин сууж буй 5 орны 55 иргэн, 15 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийсэн. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд:

1.Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Хараагийн 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг 6 тоотод

шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эзний давалгаа баптист сүм”-д

номлогч БНСУ-ын иргэн Park Jae Youl нь эхнэр, 3 хүүхдийн хамт 2019 оны 01 дүгээр

сарын 31-ний өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байсан. Тус сүмийн үйл

ажиллагаа явуулах зөвшөөрөл нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл

сунгагдсан, 40-70 орчим насны 30-40 хүн сүмд ирж, залбирал үйлддэг гэх тайлбар

өгсөн.

2. Сэлэнгэ аймаг, Мандал суманд шашны болон төрийн бус байгууллагын

чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Есүс Христэд итгэгчдийн Ариун үг баптист

сүм”, “Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”, “Дезерет” олон улсын

энэрлийн байгууллагын хаягаар тус тус очиж шалгахад нийт 2 орны 7 иргэн байсан

бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл /SH, SH-F/ оршин суух

зөвшөөрөлтэй БНСУ-ын 5 иргэн, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл /“O”,

“SH”/ оршин суух зөвшөөрөлтэй АНУ-ын 2 иргэн байсан.

Тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Амьд чулуу чуулган”, “Эзний улс чуулган”

зэрэг сүмүүдийн үйл ажиллагаа түр зогссон, БНСУ-ын нэр бүхий иргэдийн оршин

суух зөвшөөрлийн хугацаа дуусч, Монгол Улсаас гарсан байсан.

3. Сэлэнгэ аймаг, Мандал сумын Түнхэл тосгонд шашны чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг “Түнхэл Казак” төрийн бус байгууллагыг очиж шалгахад үйл

ажиллагаа зогссон, байгууллагын тэргүүн Ерболат нь эхнэр, хүүхдийн хамт 2018

оны 6 дугаар сард Баян-Өлгий аймаг руу шилжсэн гэх тайлбарыг тосгоны

захирагчийн албаны мэргэжилтэн Г.Батсүх өгсөн болно.

4. Монгол Улсад цагаач, байнгын оршин суугч статустай, оршин суух

зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны 27 тоотод

оршин суугч ОХУ-ын иргэн Emeliyanov Alexey, 7 дугаар баг, Минжийн хангай, Наран-

57, 58 тоотод оршин суугч ОХУ-ын иргэн Glazunova Valentina, Arsentieva Marina

нарын хаягаар очиж шалгахад:

-Emeliyanov Alexey нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл

цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд оршин суух үнэмлэхээ гээсэн,

түүний ээж Emeliyanova Liudmila нь 2016 оны өвөл нас барснаас хойш гэртээ

ганцаараа амьдарч байгаа. Гэрийн ойролцоох Баян-Арцат гудамжинд байрладаг

мод бэлтгэх хашаанд очиж, туслах ажил хийн өдөрт 10,000 төгрөг авдаг гэх тайлбар

өгсөн. Биедээ ОХУ-ын гадаад паспорттай, паспортын хүчинтэй хугацаа нь 2020 оны

06 дугаар сарын 18-ны өдөр дуусахаар байсан.

-Arsentieva Marina нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагаачлан

оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд оршин суух үнэмлэхээ мөн гээсэн,

Page 6: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

6

тодорхой эрхэлсэн ажилгүй, том охиноо сумын нэгдсэн эмнэлэгт асарч байгаа гэх

тайлбар өгсөн.

-Glazunova Valentina нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл

цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2015 онд байшин нь бүрэн

шатаж, гэрт байсан бүх бичиг баримтууд мөн шатсан байна. Тодорхой эрхэлсэн

ажилгүй, дуудлагаар байшингийн дотор заслын ажил хийж, амьжиргаагаа

залгуулдаг, одоогоор бага охин н.Отгонтуяагийн хамт амьдарч байгаа гэх тайлбар

өгсөн. Охин н.Отгонтуяа нь 14 настай, Монгол Улсад төрсний гэрчилгээтэй байсан

боловч мөн шатсан байна.

Дээрх ОХУ-ын иргэдийн аж байдал, амьдрах боломж бололцоог судлахад

амьжиргааны түвшин нэн ядуу, Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийг

шийдвэрлэн, Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахад

шаардагдах төлбөр, торгуулийн төлбөр зэргийг төлж чадахгүй нөхцөл байдалтай

байна.

Иймд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Консулын газарт уг

иргэдийн талаар мэдэгдэн, тусламж дэмжлэг үзүүлэх эсэх талаар лавлаж, гаргасан

зөрчлийг шийдвэрлэх саналыг зөвшөөрөл бүртгэлийн газарт хүргүүлэн ажиллаж

байна.

Дархан Уул аймгийн Дархан суманд:

Дархан сумын 13 дугаар багт үйл мах болвсруулах чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг “Дархан Меат Фуудс” шалгахад тус үйлдвэрт ажиллаж байсан Иран улсын

1 иргэн 11 сарын 25-нд эх орондоо буцсан байна.

Мөн энэ багийн нутагт хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Ньюсиян”

ХХК-ийн үйлдвэр дээр үйл ажиллагаагаа зогсоон битүүмжилсэн байдалтай, БНХАУ-

ын иргэд байгаагүй болно.

Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт авто засварын үйл ажиллагаа

эрхэлдэг “Идэртуул” ХХК-д БНСВУ-ын 1 иргэн “HG” ангиллын оршин суух

зөвшөөрөлтэй, зөрчилгүй.

Мөн энэ багт авто засварын үйл ажиллагаа эрхэлдэг “Төмөр сүлд засвар”

ХХК-д БНСВУ-ын 1 иргэн “HG” ангиллын оршин суух зөвшөөрөлтэй, зөрчилгүй.

Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр суманд:

Шалгалтаар 4 аж ахуй нэгж, байгууллагын 5 орны 22 иргэний баримт бичигт

хяналт шалгалт хийсэн.

Булган аймгийн Булган суманд АНУ-ын Энх тайваны корпусын сайн дурын

ажилтан АНУ-ын 1 иргэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл оршин суух

зөвшөөрөлтэй, хаягийн зөрчилгүй байсан.

Мөн ОХУ-ын нэр бүхий 2 иргэний бичиг баримтыг шалгахад хувийн хэргээр

/GB-2/ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй,

хаягийн зөрчилгүй байсан.

Page 7: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

7

Булган аймгийн Булган сумын 4-ээр багын Усны 2-ын 2 тоот гэх газарт мах

боловсруулах, бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Фарго

материалс” ХХК-ийг шалгахад нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хэвийн үйл

ажиллагаа, жигдрэлтэд хяналт тавихаар ирсэн БНХАУ-ын иргэн ZHU SHUYUAN

/ПД:Е49481240/ 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл оршин суух

зөвшөөрөлтэй байсан. /Т-1/

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-ээр багын Сэлэнгэ гэх газарт мах

боловсруулах, бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй

“Занадуразорбак” ХХК-ийг шалгахад 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл

хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөлтэй Канад улсын 1 иргэн /HG/ түүний

гэр бүлийн гишүүд болох АНУ-ын 5 иргэн /HG-F/ 2019 оны 06 дугаар сарын 30-ны

өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй, хаягийн зөрчилгүй байсан.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-ээр багын Сэлэнгэ гэх газарт мах

боловсруулах, бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хутаг-

Өндөр Ханаду” ХХК-ийг шалгахад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл

хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөлтэй Канад улсын 1 иргэн /HG/ түүний

гэр бүлийн гишүүд болох тус улсын 6 иргэн /HG-F/ 2019 оны 12 дугаар сарын 31-ний

өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй, хаягийн зөрчилгүй байсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-ээр багын 3-аар хорооны 02 тоотод

Канад улсын 1 иргэн түүний гэр бүлийн гишүүд болох АНУ-ын 3 иргэний бичиг

баримтыг шалгахад цагаачлалаар /TS/ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

хүртэл оршин суух зөвшөөрөлтэй, хаягийн зөрчилгүй байсан.

Орхон аймгийн Баян-Өндөр суманд:

Шалгалтаар 2 аж ахуй нэгж байгууллад хяналт шалгалт хийсэн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах мах боловсруулах, бэлтгэн

нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монгема” ХХК-ийг шалгахад

үйлдвэр түр зогссон үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах мах боловсруулах,

бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт мах импекс” ХХК-

ийг шалгахад тус үйлдвэрт ажиллаж байсан Иран улсын 1 иргэн 11 сарын 25-нд эх

орондоо буцсан байна.

Хяналт шалгалтаар нийт 4 аж ахуйн нэгж байгууллага тэдгээрт ажиллаж

байгаа БНХАУ-ын 2 иргэнийг хамруулж, тэдгээрийн паспорт бичиг баримтыг шалгаж

ажилласан. Үүнд:

“Уудам хангай“ ХХК-ний махны үйлдвэрт БНХАУ-ын 2 иргэн “Т” ангиллын

олон удаагийн визтэй, оршин суух зөвшөөрөлтэй байна. Эдгээр иргэд нь нярав,

санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьдаг юм байна.

“Хөвсгөл мах маркет” ХХК-ний мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрт гадаадын

иргэн байхгүй

Page 8: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

8

“Дуут улаан” ХХК, “Лидер кашмер” ХХК-ний мах бэлтгэх, боловсруулах

үйлдвэрүүд зогссон байна.

Зөрчил шийдвэрлэсэн талаар:

Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан нийт 4 орны 20 иргэнд 6,450,000

төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Үүнд: БНКазакстан-1, Азербайжан-1, БНХАУ-10, ОХУ-8 иргэн байна.

Хил нэвтрүүлэлгүй буцаасан иргэдийн талаар:

Монгол Улсад орох визгүй болон хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, ирсэн

зорилго тодорхойгүй 9 орны 21 иргэнийг ГИЭЗБТХуулийн 22 дугаар зүйл, Засгийн

газрын 2018 оны 145 дугаар тогтоолд тус тус заасны дагуу хил нэвтрүүлэлгүй

буцааж ажилласан.

Үүнд: Азербайжан-2, БНАСУ-4, Казакстан-1, Серби-2, БНСУ-1, Тажикстан-1,

Иран-1, Кыргыз-8, ОХУ-1 иргэн байсан болно.

Албадан гаргасан иргэдийн талаар:

Тайлант хугацаанд ОХУ-ын 2 иргэнийг Гадаадын иргэний эрх зїйн байдлын

тухай хуулийн 41 дүгээр зїйлийн 41.7.3, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр

тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон

Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.12-д тус тус

зааснаар 2 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргасан

байна.

НАЙМ: Бусад ажлын талаар

Гадаадын, иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газар нь аймаг, сумын Засаг

даргын Тамгын газар, ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба, Хууль хяналтын

байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байна.

Хойд бүс дэх газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/18

дугаар “Хөрөнгийн материалын жилийн эцсийн тооллого явуулах тухай” тушаалаар

бүсийн хөрөнгийн жилийн эцсийн тооллогыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөрт

зохион байгуулж тайланг газрын даргад танилцуулж ажилласан.

Тус газар нь 2018 оны тайлангийн хурлаа 12 дугаар сарын 17-ны өдөр зохион

байгуулж, 2018 оныхоо ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан

хэлэлцэж 2019 оныг “Хариуцлагатай хамтын зүтгэлийн жил” болгон зарлалаа.

Page 9: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

9

Хойд бүс дэх газар нь шинэ жилийн баяраа 2018 оны 12 дугаар сарын 21-ний

өдөр зохион байгуулсан. Энэ өдөр Сангийн яамны “ЖУУХ”-аар нярав Б.Отгон, Хил

хамгаалах ерөнхий газрын “Онц хилчин”-ээр газрын дарга Б.Мөнхбат, Сэлэнгэ

аймгийн Засаг даргын жуух бичгээр мэргэжилтэн Б.Ганзориг, жолооч З.Баатархүү,

Сүхбаатар сумын Засаг даргын “ЖУУХ”-аар мэргэжилтэн Р.Батзаяа,

Э.Мөнгөнцэцэг, ХЦ 0101-р ангийн “Хилчний алдар”-аар Виз, зөвшөөрлийн ахлах

мэргэжилтэн Н.Ганболд, О.Мөнхбат, Байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр

Захиргааны ахлах мэргэжилтэн Ш.Даринчулуун, сүлжээний инженер Э.Наранбат,

мэргэжилтэн Ч.Бямбаа, Р.Батзаяа, Э.Мөнгөнцэцэг, жолооч Э.Ууганбаяр, НАМЗХ-ны

шагналаар мэргэжилтэн Л.Энх-Амгалан, Б.Элбэгзаяа, сүлжээний инженер

Э.Наранбат нар тус тус шагнагдсан.

2018 оны Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах албан

тушаалтны нэрсийн жагсаалтыг гаргаж эрх зүй гадаад харилцааны хэлтэст хүргүүлж

ажилласан. Мөн ХАСХОМ гаргах албан тушаалтнууд 2018 оны хөрөнгө орлогын

мэдүүлгээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны дотор мэдүүлж, баталгаажуулсан болно.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр XVII жарны урвуулагч хэмээх шороон

Гахай жилийн босгон дээр ахмад ажилтан Г.Энхтуяа, Т.Жаргалсайхан, Баяраа нарт

сар шинийн хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өглөө.

Page 10: ГАЗРЫН 2019 ОНЫ 0 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ ...mn.immigration.gov.mn/storage/app/media/01 SELENGE HOID...хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил,

10

Бүсийн долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг газрын даргад тухай бүр

танилцуулан ажилласан.

Бүсийн газар, төлөөллүүдийн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас

урьдчилан сэргийлэх зорилгоор компьютер болон бусад цахилгаан хэрэгсэлийг

бүрэн унтрааж, осол авааргүй, зөрчил дутагдалгүй ажилласан.