МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ 223

5
МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 223 Улаанбаатар хот Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилгоор Гэгээрлийн сайдын зөвлөлийн хурлын 1999 оны 07 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: 1."Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. 2.Уг журмыг улс, аймгийн музейн үйл ажиллагаанд мөрдөхийг холбогдох музейн захирал нарт даалгасугай. 3.Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Н.Пүрэвжав/-д даалгасугай. 4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёлын яамны сайдын 1970 оны 274 тоот тушаалыг хүчингүй болгосугай. САЙД А.БАТТӨР Гэгээрлийн сайдын 1999 оны 23 тоот тушаалын хавсралт УЛС, АЙМГИЙН МУЗЕЙД ҮЗМЭР ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.Музейн сан хөмрөгт шинэ үзмэр сонгох, худалдан авах, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. Хоёр. Үзмэр сонгох, худалдан авах

Upload: mongolstudies

Post on 30-Jul-2015

35 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ  223

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫНТУШААЛ

1999 оны 10 дугаар сарын 20-ны  өдөр             Дугаар 223                     Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй

болгох зорилгоор Гэгээрлийн сайдын зөвлөлийн хурлын 1999 оны 07 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1."Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.         2.Уг журмыг улс, аймгийн музейн үйл ажиллагаанд мөрдөхийг холбогдох музейн захирал нарт даалгасугай.3.Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Н.Пүрэвжав/-д даалгасугай.4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёлын яамны сайдын 1970 оны 274 тоот тушаалыг хүчингүй болгосугай.

 

 

САЙД А.БАТТӨР 

Гэгээрлийн сайдын 1999 оны 23 тооттушаалын хавсралт

УЛС, АЙМГИЙН МУЗЕЙД ҮЗМЭР ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Музейн сан хөмрөгт шинэ үзмэр сонгох, худалдан авах, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Үзмэр сонгох, худалдан авах

1.Музейн удирдлага сан хөмрөгийн бүтцэд хийсэн судалгааг үндэслэн шинээр авах шаардлагатай үзмэрийн нэр төрөл болон цуглуулгын ажлын хэлбэрийг тодорхойлсон сан хөмрөгийн цуглуулгын бодлогыг боловсруулна. Энэ баримт бичгийг үндэслэн шинэ үзмэрээр сан хөмрөгөө баяжуулна.2.Музейд эн тэргүүн шаардлагатай, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий зүйлийг худалдан авна.

Page 2: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ  223

3.Үзмэр олох хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулахдаа ажлын удирдамжид энэхүү журмын холбогдох зүйлийг тодорхой тусгана. Хайгуулаар олж ирсэн үзмэрийг үзмэр худалдан авах зөвлөлөөр хэлэлцүүлнэ.4.Эд зүйлийг худалдаж байгаа эзэнтэй тохиролцсоны үндсэн дээр худалдан авна. Эд зүйлийг нь авахын тулд тэднийг тулган шаардаж болохгүй.5.Тухайн үед харилцагч талууд санал тохиролцон музейд авсан эд зүйлийг эгүүлэн эзэмшигчид олгохгүй.1.       Дараах шаардлагыг үндэслэн үзмэр худалдаж авна. Үүнд:-        цуглуулгын бодлогод тусгагдсан-        сан хөмрөгт ижил төстэй үзмэр байхгүй эсвэл цөөн байгаа-        ховордож байгаа-        давтагдашгүй эд зүйлийг энэ удаа авах нь дахиж олдохгүй боломж-        эд зүйл бүрэн бүтэн байгаа-        түүх гарваль ач холбогдлыг нь тодорхойлох, нотлох баримт материалтай-        түүх, соёл урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий тодорхой нэг үе, бүлэг хэсгийг эсвэл үйл явдлыг төлөөлж чадах7. Дараах шаардлагыг үндэслэн үзмэр авахаас татгалзаж эсвэл үнэ бууруулна. Үүнд: - цуглуулгын бодлогод тусгагдаагүй- сан хөмрөгт ижил төстэй үзмэр бий- үнийн санал нь худалдан авах боломжгүй /үнэ тохиролцоогүй/- бүрэн бүтэн бус- түүх, утга учир, ач холбогдлыг нь тодорхойлох баримт нотлогдоогүй- хадгалах тусгай шаардлагыг музей хангаж чадахгүй- нарийн сэргээн засварлалт шаардлагатай.8. 6, 7-д зааснаар шаардлагуудын ихэнхэд нийцэж байвал, гишүүдийн саналыг авч шийдвэр гаргана.9. Эрс хямдруулж эсвэл гэрээслэж, бэлэглэсэн музейд авах тухай шийдвэр гаргана.

Гурав. Үзмэр худалдан авах зөвлөл

1. Гэгээрлийн сайдын 1997 оны 330 тоот тушаалаар батлагдсан "улс, аймгийн чанартай музейнүүдийн дүрэм"-ийн дагуу музейн үзмэр худалдан авах зөвлөлийг /цаашид "зөвлөл" гэнэ/  захирлын /эрхлэгч/ шийдвэрээр байгуулна.2.Зөвлөл нь тухайн музейн захиргаа, сан хөмрөг, эрдэм шинжилгээ, нягтлан бодох ажлыг төлөөлсөн 3-5 гишүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд музейн захирал /эрхлэгч/ орохгүй. Зөвлөлийг музейн сан хөмрөгийн ажилтан удирдана.3.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар эрдэм шинжилгээний эсвэл сурталчилгаа хариуцсан ажилтан байна.4.Зөвлөлийн хурлаар худалдан авах үзмэрийг биечлэн үзэж хэлэлцэн тэмдэглэл хөтөлж, гишүүдийн саналын дийлэнх хувиар шийдвэр гаргана. Хурлыг гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй явуулна.5.Зөвлөлийн үйл ажиллагаанд музейн захирал хяналт тавьж удирдамж зөвлөмж өгнө.

6.Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх эд зүйлийн тоо, тэдгээрт зарцуулах төсөвт хөрөнгийн байдлаас хамаарч зөвлөлийн хурлыг сар, улирал бүрд зохион байгуулж болно.7.Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх эд зүйлийн жагсаалт, холбогдох материалыг зөвлөлийн

Page 3: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ  223

нарийн бичгийн дарга бүрдүүлж бэлдэнэ.8.Зөвлөл сан хөмрөгт бэлгээр, шилжүүлгээр ирж байгаа үзмэрийн тухай хэлэлцэж саналаа музейн захиргаанд оруулна. Мөн үндсэн сан хөмрөгөөс үзмэр хасах тухай саналыг холбогдох дээд байгууллагад ирүүлэх, солилцооны болон туслах сан хөмрөгийн үзмэрийг бүртгэлээс хасах, солилцох, ашиглах талаар шийдвэр гаргана.9.Зөвлөл сан хөмрөгт шинээр ирсэн үзмэрт зах зээлийн ханшаас өсгөсөн даатгалын /музейн бүртгэлийн маягтад тогтоосон үнэ гэж нэрлэсэн/ үнийг тогтооно.10.Зөвлөлийн хурлын шийдвэрийг зөвлөлийн нарийн бичгийн дарга эд зүйлийг эзэмшигчид танилцуулна.11.Зөвлөлийн гишүүн өөрийн эзэмшлийн эд зүйлээ худалдаж байгаа бол тухайн асуудлаар санал хураахад оролцуулахгүй.12.Худалдан авсан үзмэр, зарцуулсан хөрөнгө, зөвлөлийн үйл ажиллагааны тухай жилийн тайланг 12 дугаар сарын 12-ны дотор холбогдох удирдах байгууллагад /Улсын музей Соёл урлагийн газарт, аймгийн музей аймгийн Засаг даргын тамгын газарт/ явуулна.13.Музейн удирдах дээд байгууллага үзмэр худалдан авах зөвлөлийн ажилтай байнга танилцаж удирдамж,  зөвлөмж өгнө.14.Зөвлөл үзмэрийн тоо, ач холбогдлыг харгалзан худалдан авсан шинэ үзмэрээр нийтэд зориулсан үзэсгэлэн байгуулах зорилго тавина.15.Худалдан авах шинэ үзмэрийн үнийн талаар зөвлөлийн гишүүд санал зөрүүтэй, эргэлзээ маргаантай байгаа нөхцөлд зөвлөлийн хурлаас өмнө ижил төрлийн сан хөмрөгтэй музейн зөвлөлийн болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүсийн санал авч болно.16.Музейн захиалгаар хийгдсэн сан хөмрөгийн бүртгэлд орох хуулбар болон шинэ үзмэрийн талаар хэлэлцэж, үнэлгээ тогтооно.

Дөрөв. Үзмэр худалдан авах хөрөнгийг зарцуулах

1.Музейн сан хөмрөгийг баяжуулахаар тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан үзмэр худалдан авна. Түүнчлэн музейн бусад орлогоос үзмэр худалдан авч болно.2.Үзмэр худалдан авах тухай музейн захирлын тушаал нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.Тав.Баримт бүрдүүлэх ба бусад ажил1.Эзэмшигч эд зүйлээ худалдах тухай, үнийн саналаа музейд бичгээр өгнө. Бичигт өөр эзэмшигч байхгүй тухай бичнэ.2.Үзмэр худалдан авах зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлаас 7-10 хоногийн өмнө худалдан авах эд зүйлийг эзэмшигчээс түр хүлээн авч, хадгаламжийн өрөөнд хадгална. Үзмэр түр хүлээн авахдаа Соёлын яамны сайдын 1990 оны 335 тоот тушаалаар батлагдсан "музейд түр ирсэн, шилжсэн үзмэрийн бүртгэлийн маягт"-ыг хөтлөнө.3.Үзмэр худалдан авах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн музейн захирал үзмэр худалдан авах тухай тушаал гаргана. Тушаалд үзмэрийн нэр, хадгалагдаж, хэрэглэгдэж байсан газар, эзэмшигчинй тухай худалдан авсан болон тогтоосон үнэ, цуглуулж олсон хүн, аль сан хөмрөгт авах талаар тусгана.4.Сан хөмрөгийн ажилтан үзмэр худалдан авах тухай тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор үзмэрийг сан хөмрөгийн бүртгэлд авна. Үзмэрийг бүртгэхдээ тушаалд бичигдсэн зүйлийг иш үндэс болгоно.5.Үзмэр худалдан авах тухай музейн захирлын тушаалыг үндэслэн үзмэр худалдан авсан тухай баримт бичгийг эзэмшигчид олгоно. Баримт бичигт үзмэрийн нэр, тушаалын дугаар,

Page 4: МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ  223

худалдан авсан үнэ, үзмэр хүлээн авсан сан хөмрөгчийн нэрийг бичнэ. Баримт бичгийг зөвлөлийн нарийн бичгийн дарга үйлдэнэ. Энэ нь худалдагдсан эд зүйл музейн үндсэн хөрөнгө болсоныг гэрчлэх бөгөөд худалдсан хүн хожмын цагт хүсвэл уг үзмэрийн талаар музейгээс мэдээлэл авах баримт бичиг болно.6.Сан хөмрөгийн ажилтан үзмэр худалдан авсан тухай дараах баримт бичгийг бүрдүүлж сан хөмрөгт хадгална. Үүнд:-        үзмэр худалдах тухай эзэмшигчийн өргөдөл-        үзмэр худалдан авах тухай зөвлөлийн хурлын тэмдэглэл-        үзмэр худалдан авсан тухай музейн захирлын тушаал /бусад хувь нь байгууллагын архивт, санхүүд/-        эд зүйлийг худалдан авсан тухай эзэмшигчид олгосон баримт бичиг эдгээр болно.