лекц 2

13
ЛЕКЦ № 2 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ УНШИЖ ТАНИЛЦАХ ШУУРХАЙ ШИНЖИЛГЭЭ Хичээлийн код: ВА316 Судлах анги: СМ-4 Хичээлийн кредит: 3

Upload: seku-hurel

Post on 27-Jun-2015

1.449 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: лекц 2

ЛЕКЦ № 2 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ УНШИЖ ТАНИЛЦАХ ШУУРХАЙ ШИНЖИЛГЭЭ

Хичээлийн код: ВА316Судлах анги: СМ-4Хичээлийн кредит: 3

Page 2: лекц 2

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

1. Байгууллагын үйл ажиллагааны идэвхижилийн шинжилгээ

2. Санхүүгийн эдийн засгийн үйл ажиллагааны урьдчилсан шинжилгээ хийх зарим аргачлал

Page 3: лекц 2

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИДЭВХЖИЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Хөрөнгө капитал ашиглалтын эрчмийн шинжилгээ Хөрөнгө капиталын ашиглалтыг

бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний

борлуулалтын орлогын хэмжээ тэдгээрийн өсөлтөөр хэмжинэ.

Хөрөнгө ашиглалтын эрчим нь хөрөнгийн эргэц хэмээх үзүүлэлтээр тодорхойлогдоно. Тухайн ААНБ-ын балансаас мөнгө капиталын хэмжээг дараах байдлаар тодорхойлоно.

Нийт хөрөнгө = эргэлтийн хөрөнгө + эргэлтийн бус хөрөнгө

Page 4: лекц 2

Ашиглагдсан капитал = нийт хөрөнгө – богино хугацаат өр төлбөр

Ашиглагдсан капитал = урт хугацаат өр зээл + эзэмшигчийн өмч

Өөрийн хөрөнгө = энгийн хувьцаа + давуу эрхтэй хувьцаа+ хуримтлагдсан ашиг

+ нэмж төлөгдсөн капитал Дээрх ангилалын дагуу хөрөнгийн төрөл бүр дээр

эргэцийг тодорхойльё. Нийт хөрөнгийн эргэц(удаа) = Ашиглагдсан капиталын эргэц =

Өөрийн хөрөнгийн эргэц =

Page 5: лекц 2

• АВЛАГЫН ЭРГЭЦ

Бизнесийн байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ дараа тооцоогоор ихээхэн борлуулдаг. Зээлээр худалдсанаар борлуулалт нэмэгдэх боловч төлбөрөө хэсэг хэсгээр эргүүлэн авч харилцагчдаас авах авлага үүснэ. Иймд авлагаа түргэн барагдуулж эргэцийг нь түргэсгэх явдал нь төлбарийн чадварыг дээшлүүлнэ гэж үздэг.

Page 6: лекц 2

. Бараа биет нөөцийн эргэлт

Бараа биет нөөцийн эргэц түргэсэхийн хэрээр борлуулалт сайн хийгдэж, мөнгө орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Бараа биет нөөцийн эргэцийг өртгөөр болон орлогоор гэсэн зарчмаар тооцно.

Өртгөөр тооцох нь:

Орлогоор тооцох нь:

Page 7: лекц 2

Авлагын эргэц бараа биет нөөцийн эргэцийг хоногоор тооцоолсон нийлбэрийг үйл ажиллагааны циклийн үргэлжлэх хугацаа гэж нэрлэнэ.

Ү.а-ны циклийн үргэлжлэх хугацаа =

Page 8: лекц 2

КАПИТАЛЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ, ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛЖ ҮНЭЛЭЛТ ӨГӨХ

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн зах зээлтэй нягт уялдаа холбоотой байдаг. Үнэт цаасны зах зээл

компаниудын хувьд санхүүгийн хувьд нэмэлт эх үүсвэр олж авах нэг үндсэн талбар бөгөөд хувьцаа бонд гарган арилжаалах замаар санхүүжилт олж авдаг. Хөрөнгийн зах зээл дээр тухайн компаний үнэлэмж, нэр хүнд, бие даасан байдал нь түүний хувьцааны үнэ ханш, үр ашгийн үзүүлэлтүүдээр тодорхойлогдож байдаг. Үүнийг зах зээлийн идэвхжилийн

шинжилгээ гэнэ.

Page 9: лекц 2

Дараах үзүүлэлтүүдээр тооцоолон дүгнэнэ.Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай

холбогдон хувьцаа худалдан авах, хөрөнгө оруулах, шийдвэр гаргах, үнэт цаасны оновчтой багц бүрдүүлэн хөрөнгө оруулалтын

эрсдэлийг бууруулах үүднээс хувьцаат компаниудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээр нь судлан байр эзлүүлэн

дүгнэх шинжлэх хэрэгтэй. Энэ аргыг иж бүрэн шинжилгээний арга гэнэ. Иж бүрэн үнэлэх аж ахуй нэгжүүдийн үйл ажиллгааны шинж

чанараас хамааран төрөл бүрийн шалгуур үзүүлэлтээр хэмжиж болох боловч хэрэглэх арга зүй нь нэгдмэл байна. Дараах

аргуудыг хэрэглэнэ. Нийлбэр дүнгийн арга Байр эзлүүлж нэмэх арга Рейтинг тогтоож үнэлэх арга

Page 10: лекц 2

Нэгж хувьцаанд ногдох боломжит цэвэр ашиг =

Хувьцааны ногдол ашгийн коэффициент =

Ногдол ашгийн гарцын түвшин =

Хувьцааны үнэ ашгийн харьцаа =

Page 11: лекц 2

АШИГТ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ

Бизнесийн байгууллагын гол зорилго бол зөвхөн ашгаа абсолют дүнгээр нэмэгдүүлэхэд бум хөрөнгийн нэгж тутмаас олох

ашгийг нэмэгдүүлэхэд оршино. Ашигт ажиллагааны түвшинг хэдэн багц үзүүлэлтээр шинжилнэ.

1. Ашгийн норм буюу борлуулалтын өгөөж

КА =

Энэ үзүүлэлтийн эдийн засгийн утга нь борлуулатын нэгж тутамд хэдэн мөнгөний ашиг олж байгааг харуулахын зэрэгцээ

борлуулалтын хэдэн хувьтай тэнцүү ашиг олж байгааг харуулдаг.

Тухайн тайлант хугацааны явцад тодорхойлогдсон бизнесийн үйл ажиллагааны орлогын тайлангийн мэдээлэлд үндэслэн

ашгийн нормыг олон хувилбараар тооцож болно. Орлогын тайланд орлогыг нийт ашиг, үйл ажиллагааны ашиг, ердийн

ажиллагааны ашиг, цэвэр ашиг зэрэг олон хувилбараар шатлан тодорхойлж болно.

2. Хөрөнгийн өгөөж

Энэ нь тухайн тайлант хугацаанд хөрөнгийн нэгж тутамд хэдий хэмжээний ашиг олж буйг харуулна.

Хөрөнгийн өгөөж =

Ашгийг олон хувилбараар, хөрөнгийг нийт, ашигласан капитал, өөрийн хөрөнгө гэж тодорхойлдог тул хөрөнгийн өгөөжийг

мөн олон хувилбараар тодорхойлж болно.

Page 12: лекц 2

ЗЭЭЛИЙН ОРОЛЦОО, ЗЭЭЛ ТӨЛӨХ ЧАДВАРЫН ШИНЖИЛГЭЭКомпаний зээлжих чадвар, зээлийн оролцоо, зээлээ төлөх чадвар нь тухайн байгууллагын бэл бэнчин, хөрөнгийн чадвартай

шууд холбоотой. Бизнесийн байгууллагын зээлийн оролцоо, зээл төлөх чадварын шинжилгээг дараах харьцаа

коэффициентуудаар тодорхойлно.

1. Өөрийн хөрөнгийн эзлэх хувийн жин

Эзэмшигчийн өмчийн дүн ба байгууллагын нийт хөрөнгийн харьцаагаар тодорхойлогддог тул бие даалтын коэффициент

гэж бас нэрлэдэг.

Өөрийн хөрөнгийн эзлэх хувийн жин =

2. Зээлийн оролцооны нэгдүгээр коэффициент буюу өрийн харьцаа

Энэ нь өөрийн хөрөнгийн эзлэх хувийн жингийн эсрэг коэффициент юм.

3. Зээлийн оролцооны хоёрдугаар коэффициент буюу санхүүгийн хараат байдлын коэффициент

Энэ коэффициент нь гадаад болон өөрийн капиталын харьцааг илэрхийлнэ.

4. Зээлийн оролцооны гуравдугаар коэффициент

Компаниуд авсан зээл нийтэд худалдаалсан хувьцааны орлогоос санхүүжилтийн гадаад эх үүсвэрээ бүрдүүлдэг. Энэ 2 э

үндсийг өр ба бэл хөрөнгө буюу капитал гэх ба тэдгээрийн харьцааг зээлийн оролцооны гуравдугаар коэффициент гэнэ.

Page 13: лекц 2

5. ЗЭЭЛИЙН ХҮҮ ТӨЛӨХ ЧАДВАРЗээл төлөх чадварын шинжилгээний нэг чухал үзүүлэлт нь зээлийн хүү төлөх чадвар юм.

Зээлийн хүү төлөх чадвар =

Энэ үзүүлэлт нь тухайн компаний хүү татвар төлөхийн өмнөх ашиг нь зээлийн хүүнээс хэд дахин бага байгааг харуулдаг.

Хэд хэдэн жилийн динамикаар авч үзэхэд энэ үзүүлэлт нь буурч байвал зээлийн оролцоо өндөртэй компаний хувьд

дампуурахын шинж гэж тодорхойлдог.

6. Зээлжих чадварын коэффициент

3.5x Зээлийн хүү төлөх чадвар + 10x түргэн хөрвөх харьцаа-25 (ЗО1) + 1.3t

Үүнд:

t- бизнес эрхэлж байгаа хугацаа

Энэ харьцаа нь 40-с бага гарвал зээл авах боломжгүй, 40-50 бол зээлийн дундаж рисктэй, 50- с дээш тохиолдолд зээл авах

таатай нөхцөл байгааг харуулдаг.

7. Өөрийгөө санхүүжүүлэх чадварын коэффициент

Байгууллагын өөрөө санхүүжүүлэх орлого нь:

Үйл ажиллагааны нийт ашиг

Үндсэн хөрөнгийн элэгдэл

Бусад орлогоос бүрдэнэ

Компани өөрийгөө санхүүжүүлэх чадвар түүний гадаад, дотоод санхүүжилтээс хамаарах түвшинг дараах харьцаагаар

тодорхойлно.

Санхүүгийн чадварын коэффициент =