хими хичээл

7
Хичээлийн сэдэв: Хүчилтөрөгч агуулсан органик нэгдэл Бид нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч агуулсан органик нэгдлүүдийн тухай энэ хичээд дээр үзнэ. Хүчилтөрөгч нь нүүрстөрөгч, устөрөгчөөс илүү цахилгаан сөрөг чанартай элемент учир дундын хос электроныг өөртөө илүү татаж сөрөг цэнэгийн илүүдэлтэй болсон тухайн бүлэг нэгдлийн химийн шинжийг харгалзан нүүрсустөрөгчийнхөөс эрс өөр болно. Хүчилтөрөгчтэй органик нэгдлүүд дараах функциональ бүлгүүд байдаг. Хүчилтөрөгч агуулсан органик бодис Àëèâàà íýãäëèéí õèìèéí øèíæ ÷àíàðûã èëýðõèéëýã÷ á¿ëýã àòîìûã “Функциональ бүлэг” гэнэ.

Upload: tsedev-tsedvee

Post on 13-Nov-2014

15.418 views

Category:

Education


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: хими хичээл

Хичээлийн сэдэв: Хүчилтөрөгч агуулсан органик нэгдэл

Бид нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч агуулсан органик

нэгдлүүдийн тухай энэ хичээд дээр үзнэ. Хүчилтөрөгч нь нүүрстөрөгч, устөрөгчөөс

илүү цахилгаан сөрөг чанартай элемент учир дундын хос электроныг өөртөө илүү

татаж сөрөг цэнэгийн илүүдэлтэй болсон тухайн бүлэг нэгдлийн химийн шинжийг

харгалзан нүүрсустөрөгчийнхөөс эрс өөр болно.

Хүчилтөрөгчтэй органик нэгдлүүд дараах функциональ бүлгүүд байдаг.

Хүчилтөрөгч агуулсан органик бодис

Àëèâàà íýãäëèéí õèìèéí øèíæ ÷àíàðûã èëýðõèéëýã÷ á¿ëýã àòîìûã

“Функциональ бүлэг” гэнэ.

Page 2: хими хичээл

Жишээ болгон этилийн спиртийг авч үзье.

Физик шинж, молекул бүтэц

Этилийн спирт нь ус ба органик уусгагчид сайн уусдаг, 78,30С – т буцалдаг,

өнгөгүй, шингэн.

С2Н5ОН гэсэн томъѐотой. Этилийн спиртийн молекул загвар

Хүчилтөрөгч нь хүчтэй эсэлдүүлэгч, сөрөг цахилгаан чанар ихтэй

элемент тул О – ийн холбоог үүсгэгч дундын хос электроныг татна.

Нэг атомт ханасан спиртүүдийн ерөнхий томъѐо нь

буюу болно.

Нүүрстөрөгчийн хэлхээ нь салбарлаагүй бүтэцтэй - хүртэлх

спиртүүд ерийн нөхцөлд шингэн, - оос дээш хатуу бодис, спиртүүд

усанд сайн уусах ба түүнээс цаашид уусах чанар нь эрс буурна.

Нэг атомт спиртүүд - бүлэг атомаар ялгагдах гомологи дарааллыг

үүсгэнэ.

Нэрлэхдээ ханасан нүүрсустөрөгчийн нэр дээр “ол” төгсгөл залгана.

Õàíàñàí í¿¿ðñóñòºðºã÷èéí ìîëåêóë äàõü óñòºðºã÷èéí íýã àòîìûã

ãèäðîêñèë á¿ëãýýð õàëàõàä ¿¿ññýí óëàìæëàëóóäûã íýã àòîìò

õàíàñàí óñòºðºã÷ ãýíý.

Ñïèðòèéí ãèäðîêñèë á¿ëýã ÿìàð í¿¿ðñòºðºã÷èéí àòîì äýýð

õîëáîãäñîí ãýäãýýñ øàëòãààëæ àíõäàã÷, õî¸ðäîã÷, ãóðàâäàã÷ ñïèðò

ãýæ ÿëãàäàã.

Page 3: хими хичээл

Анхдагч Хоѐрдогч Гуравдагч

Хими шинж:

1. Этилийн спирт нь бүдэгхэн хөх дөл гарган их дулаан ялгаруулж шатна.

2. Туршлага

Этилийн спирт металл натритай урвалд орж натрийн этилатыг үүсгэнэ.

3. Спиртийн гидроксил бүлэг бүхэлдээ халагдах урвалд орж байна.

4. Этилийн спиртийг илүүдэл хэмжээний контентрацитай хүхрийн

хүчилтэй хольж буцалтал нь болгоомжтой халаавал этилен үүсгэдэг.

Page 4: хими хичээл

Урвалаар этилийн спиртийн нэг молекулаас ус тасран салж байгаа учир

молекул дотоодын усгүйжих (дегидратаци) уурвал гэж нэрлэдэг.

5. Хэрэв этилийн спиртийг илүүдлээр авбал спиртийн 2 молекулын

дундаас ус ялгарч диэтилийн эфир үүснэ. (молекул хоорондын

усгүйжих урвал)

Диэтилийн эфир

Диэтилийн эфир өвөрмөц хурц үнэртэй, өнгөгүй хөнгөн шингэн юм.

Усанд бага уусдаг, хялбархан ууршимтгай учир ноцох, шатах зэрэг

галын аюултай.

Хүчилтөрөгчийн атомаар дамжин холбогдсон нүүрстөрөгчийн хоѐр

радикалаас тогтсон нэгдлийг энгийн эфир гэнэ. Ерөнхий томъѐо нь

Диэтилийн эфирийг өвчин намдаах, мэдээ алдуулах зорилгоор

эмнэлэгт хэрэглэдэг.

Page 5: хими хичээл

Спиртүүдийн изомер ба нэршил

Спиртүүд нүүрстөрөгчийн хэлхээний салбарлалт болон гидроксил бүлгийн

байршлаас хамаарч изомер үүсгэнэ. Гидроксил бүлгийн байршлыг заахын

тулд түүний аль ойр талаас эхлэн нүүрстөрөгчийн хамгийн урт хэлхээг

дугаарлаж хажуугийн радикалыг нэрийн өмнө залгаж нэрлэдэг. Жишээ нь

томъѐотой бутилын спирт гидроксилын бүлгийн байршлаас

хамаарсан дараах 4 изомерыг авч үзье.

А.

Бутанол – 1

Б.

2 метилпропанол – 1

В.

Бутанол – 2

Г.

2 метилпропанол

Гэрийн даалгавар

Тест

1. Ханасан нэг атомт спиртийн ерөнхий томъѐо ямар байх вэ?

А. Б. В.

2. Метанолын гомолог болох бодисыг нэрлэ.

А. Метаноль Б. Этинол

Page 6: хими хичээл

В. Шоргоолжны хүчил Г. Этандиол

3. 2 – метил пропанол – 1 ийн изомерийн томъѐог дугуйл.

А.

Б.

В.

4. Доорх спиртийн нэрийг ол.

А. Изопропанол

Б. 2 – метил этанол

В. Пропанол – 2

5. Спиртийн найрлага дахь аль холбоо хамгийн

их туйлтай вэ?

А. С – Н Б. С – О В. О – Н

6. Алкоголят гэж ямар бодис вэ?

А. Спиртийн найрлага дахь гидроксилийн бүлэг металлаар

халагдсан нэгдэл

Б. Спиртийн гидроксилийн бүлгийн устөрөгчийн атом металлаар

халагдсан нэгдэл

В. Спиртийн найрлага дахь устөрөгчийн атом металлаар

халагдсан нэгдэл

7. Нэг атомт спиртийн дегидротацийн урвалаар ямар бодис үүсэхийг

тодорхойл.

А. Алкан Б. Алкен В. Алкин

8. Асуултын тэмдэгийн оронд тохирох бодисыг нөх.

9.

O O

Урвалыг юу гэж нэрлэх вэ?

А. Гидротаци Б. Гидрогенжих

В. Эфиржих Г. Нэгдэх

10. дараах аргуудын алийг нь ашиглан спиртийг гарган авах вэ?

Page 7: хими хичээл

А.

Б.

В.

11. Архи үйлдвэрлэхэд ямар спиртийг ашигладаг вэ?

А. Б.

В. Г.

12. Архи хэрэглэх нь хүний ямар эрхтэнд нөлөөлдөг болохыг нөхөж бич.

1. . . . . . . . . . . . . . . . . . .

2. . . . . . . . . . . . . . . . . . .

3. . . . . . . . . . . . . . . . . . .

4. . . . . . . . . . . . . . . . . . .

13. Архи уухад хүн согтдогийг спиртийн ямар шинжтэй холбож тайлбарладаг

вэ?

А. Спиртийн молекулууд хоорондоо харилцан үйлчилж эфир

үүсгэдэг.

Б. Спирт металлтай үйлчилж алкоголят үүсгэнэ.

В. Спирт усанд сайн уусдаг.

14. Эмнэлэгт тариа тарихын өмнө арьсыг спирттэй хөвөнгөөр арчдагийн

учир юу вэ?

А. Арьсыг цэвэрлэнэ.

Б.Халдваргүйжүүлнэ.

В.Тариаг сайн уусгана.

15. Нэг атомт спиртийн гомолог эгнээний эхний 2 гишүүн болох метилийн ба

этилийн спиртийг яаж хэрэглэдэг талаарх бүдүүвчийг үзүүлье. Спиртийн

ямар шинж чанарт үндэслэж байна вэ? Тохирох урвалын тэгшитгэлүүдийг

бичээрэй.