сурлагаар хоцрогдолтын шалтгаан

19
L/O/G/O Сурлагаар хоцрогдолтын шалтгаан Илтгэгч: Б. Оюун Эрдэнэмандал ахлах сургууль Хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам

Upload: chemistry-teacher

Post on 22-Dec-2014

5.750 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

L/O/G/O

Сурлагаар хоцрогдолтын

шалтгаан

Сурлагаар хоцрогдолтын

шалтгаан

Илтгэгч: Б. Оюун Илтгэгч: Б. Оюун

Эрдэнэмандал ахлах сургууль

Хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг

дээшлүүлэх арга зам

Page 2: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

“ Аливаа хүнээс дээд зэргийн чармайлт гаргуулахыг хүсвэл түүний дутуу болон чадваргүй талыг тоочихоос зайлсхий. Илүү сайн үйл хийлгэхийг хүсвэл чадварлаг талыг нь дэмжиж тэр чадвараа улам бүр хөгжүүлэхийг нь хар”

Стевен В. Ванней.

Page 3: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Үндэслэл:

Өнөөдөр би “багш” хэмээх мэргэжилээр ажиллаж буйн хувьд хамгийн түрүүнд хүүхэд гэдэг гэнэн томоогүй, цайлган амьтны тухай мэдэхгүй багшлана гэдэг санаанд нийцэхгүй зүйл байсан билээ. Үүнээс үндэслээд сурагчдынхаа мэдлэгийн түвшинг илрүүлэх, дээшлүүлэх аргачлалыг мэдэхийн тулд энэ сэдвийг сонгон авч ажиллаа.

Page 4: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Сурагчдын хичээл болон сурлагаар хоцрох асуудал түүний шалтгааныг нээн илрүүлэн, сурлагаар хоцрогдох явдлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдэж авахад оршино.

Сурлагаар хоцрогсодтой ажиллах, үүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх ном зохиол, сурган хүмүүжүүлэгч сэтгүүл дээр бичсэн илтгэл, өгүүллэгийг судалж дүн шинжилгээ хийн тоймлон бичих

Сурлагаар хоцрогдож буй сурагчдын талаарх шалтгаан үр дүнг судалгаагаараа нээн илрүүлэх

Зорилго:

Зорилт:

Page 5: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Ганцаарчилсан ярилцлага Фокус бүлгийн ярилцлага Ажиглалтын арга Матрицын арга, ангийн уур амьсгал тогтоох арга, тайлбарлан бичих

Судалгааг Эрдэнэмандал ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан болно.

Судалгааны арга

Page 6: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

• сурган хүмүүжүүлэх үйл явцад хүүхэд тодорхой нэг зүйлийг хүлээн авч эзэмшихэд бэлэн бус байх явдлыг хоцрогдол

• хүүхэд нэг бус хэд хэдэн зүйлээр буюу хичээлээр үе тэнгийхнээсээ хоцорвол үүний нийлбэр үр дүн нь амжилтгүй сурах

• гэрийн даалгавар хийхгүй ирэх, хичээлээс хоцрох, таслах, мэдэхгүй чадахгүй юм тохиолдох нь элбэгшиж, ухаарч ойлгох, хийх бодох ажиллагаа нь удааширч, бие даан тогтвортой ажиллах нь бага, тууштай шаргуу ажиллах нь ховор, унших бичих, бодох ба хичээж оролдох, чиглэлтэй үүрэг, даалгавар өгөх, шаардахад дурамжхан байдаг ба хичээлийн хэрэгслээ гүйцэд авчрахгүй, хагас дутуу бичиж тэмдэглэдэг, хичээлийн хуваарийн дагуу хичээлийн ном дэвтрээ ялгадаггүй

Судлаач С.Батхуяг

Судлаач С. Нэргүй

Сурагч сурлагаар хоцрогсодтой ажиллах мөн урьдчилан сэргийлэх талаар судлаачид олон талаас тайлбарласан байдаг.

Онолын хэсэг:

Page 7: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Биологийн хөгжлийн дутагдал

Бие хүний чанарын

төлөвшилтийн дутагдал

Сургуулийн хүмүүжүүлэх

нөлөөний дутагдал

Боловсрол эзэмшилтийн

дутагдал

Бие хүний сэтгэцийн

хөгжлийн дутагдал

Сурлагаар хоцрох шалтгааныг эрдэмтэд судалж дор дурдсан үндсэн шалтгаануудыг тогтоосон байна.

Сургуулийн гадуурх орчны

хүмүүжлийн дутагдал

шалтгаан

Page 8: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

СУДЛААЧИД ҮЗЭХДЭЭ СУРЛАГААР ХОЦРОХ ГОЛ ШИНЖ ТЭМДЭГТ: СУДЛААЧИД ҮЗЭХДЭЭ СУРЛАГААР ХОЦРОХ ГОЛ ШИНЖ ТЭМДЭГТ:

4

Уншсан, сонссон, харсан зүйлээ өөрийн үгээр ярих чадваргүй сул дорой 1

2

3

Асуултанд хариулахаас бэрхшээдэг, ярих зүйлийнхээ төлөвлөгөөг хийж чаддаггүй.

Хөнгөн зүйл хийхийг хичээдэг, мэдлэгийн ерөнхий хүрээ хязгаарлагдмал, гэрийн даалгавар цаг тухайд нь хийж ирдэггүй.

Багшаас мэдэхгүй зүйлээ асууж лавлахаас болгоомжлох

Бусад сурагчдын хэлсэн зүйлд үнэлгээ өгөх, алдаагаа олж ашиглах чадвар муу

5

6

7

Юу шинээр мэдэж авснаа тодорхойлж чаддаггүй

Нэр, томьёог буруу хэрэглэх

Page 9: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Практик судалгааны хэсэг 1. Ангийн нийт сурагчдын дунд a. Ангийн уур амьсгал тогтоох арга Судалгааны зорилго: Тухайн хамт олны дотор зонхилон илрэх харилцаа хандлага, сэтгэл зүйн уур амьсгалыг тодруулах Ашиглах хэрэглэгдэхүүн: Утгын хувьд эсрэг тэсрэг шинж чанарыг илэрхийлсэн 10 хос үг өгөгдсөн байна. Үүнд:

1.Нөхөрсөг ........ хагаралтай .........2.Зөвшөөрдөг ........ эсэргүүцдэг ........3.Хангалуун ........ сэтгэл дундуур ........4.Чин сэтгэлээсээ ........ үл тоомсорлосон ........5.Үр бүтээлтэй ........ бүтэмжгүй ........6.Ойр дотно ........ хөндий хүйтэн ........7.Хамтарч ажиллах ........ ганц нэгээрээ ажиллах ........8.Харилцан туслалцах ........ хувиа хичээх ........9.Хөгжилтэй ........ дүнсгэр ........10.Амжилттай ........ амжилтгүй ........

Page 10: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

b. Матрицын аргаАргачлал: Матрицыг доорх 12 шалгуурын тоогоор хөндлөншугам 100 рейтингийн үзүүлэлтээр босоо шугамтай бэлтгэж, нүд битүүлэх замаар баганалан битүүлнэ. Үнэлэхдээ үзүүлэлт бүрээр баганын дээд төвшинг дүүргэсэн рейтингээр үнэлэх ба тэдгээрийн дундажаар ерөнхий рейтинг гарна.

1. Ангийн сурагчдын чиг хандлага, сурах хүсэл эрмэлзлэл2. Сурагчдын өмнөх мэдлэг, чадварын цар хүрээ, чанар3. Сурагчдын хуулбарлан дуурайх ба бүтээлч үйл ажиллагааны

зохист харьцаа4. Сурагчдын хичээлд оролцох сонирхол 5. Сурагчдын бие дааж ажиллах чадвар хэр төлөвшсөн6. Сурагчдын оюун ухааны арга барилын төвшин7. Сурагчдын сурах хөдөлмөрийн ерөнхий соёл 8. Сурагчдын өөрийн хяналт, өөрийн үнэлгээ9. Сурагчдын хичээлийн бэлтгэл /сэтгэл зүйн, үйлийн, материаллаг/10.Уг хичээлийн талаар сурагчдын сэтгэл ханамж 11.Сурагчид нийтээр уг хичээлийг хэр ойлгосон12.Сурагчид энэ үзсэн сэвдээрээ бие даан ажиллах бэлтгэлтэй

болсон байдал

Page 11: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

c. Асуултын арга 1. Хичээлийг ямар заавал чи илүү ойлгох вэ?2. Багшийн өгч буй гэрийн даалгавар хэр оновчтой

санагддаг вэ?3. Танай ангид юунаас болж ангийн сурагчид хоорондоо

муудалцдаг вэ? Шалтгаан байдаг уу?4. Анги удирдсан багш хэр та бүхэнтэй тулж ажилладаг

вэ?5. Багшийг ямар байгаасай гэж та хүсдэг вэ? 6. Чиний бодлоор сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?

Page 12: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Энэ судалгааг нэгтгэж үзэхэд:

I. 10 хүүхэд дутмын 2 – 3 нь ангийн уур амьсгалаас болж сурлагаар хоцордог

II. 12 шалгуур үзүүлэлтийн матрицаар хамгийн дээд тал нь 67 рейтингийн оноо авч байсан

III. Бүлгээр найзалдаг сурагчдыг оношлохдоо социограммын судалгааг авлаа

IV. Сурагчдын судалгаа баримт дээр үндэслэн шалтгааныг нэгтгэн үзвэл:

2. Бүлгээр найзалдаг сурагчдын дунд 3. Түүвэрлэсэн сурагчдын дунд 4. Хичээлд идэвх сул сурагчдаас асуулгын арга буюу ярилцлагын аргаар тус тус авч гүйцэтгэлээ.

Page 13: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Анги удирдсан багш солигдсон Анги хамт олны уур амьсгал тааруу Багш нар хичээлээ хагас дутуу ордог Багшийн ёс зүйн алдаанаас болон сурагчдыг хэт их

шүүмжлэдэгээс Урамын үгээр сурагчдыг урамшуулж байдаггүй Сонирхолгүй хичээл олон цагийн давтамжтай ордог. Сургууль дээр ямар нэгэн дарамт шахалтанд өртсөн Гэнэтийн шалгалт авдаг. /авах шалгалтыг урьдчилан

мэдэгдээгүй ба авах материал маш хүнд/ Багш нар ангид орж ирээд өөрийнх нь хичээлд сайн

сурагчидтай тулж ажиллаад бусад сурагчтай тулж ажилладаггүй. Энэ сурах сонирхолыг бууруулдаг.

Сургуулийн сургалтын орчин бүрэлдээгүй Эцэг эхийн оролцоо сул Аливаа зүйлд түргэн уурлаж биднийг ойлгодоггүй, багшаас

асуух зүйлээ асууж чаддаггүй. Хичээлээ зарим багш маш залхуутай заадаг, байнга бичүүлээд

л байна. Тэрийг нь мэддэг болохоор тасламаар санагддаг.

Page 14: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

60 сурагчын судалгаанд тулгуурлан 60 сурагчын судалгаанд тулгуурлан

30%

20%

5%

12%

13%

10%

10%багшийн ёс зүй

ангийн уур амьсгал тааруу

АУБ солигдсон

хичээл хагас дутуу ордог

сургалтын орчин бүрдээгүй

гэрийн даалгавар оновчгүй

хүүхэд биднээс өөрсдөөс болдог

Page 15: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Сурлагаар хоцорч буй сурагчидтай ажиллахдаа:/хөвгүүдтэй/ харьцахдаа биеэ барьж, эелдэг, анхаарал халамжтай харилцаж байж тэдний амархан цухалддаг ааш араншин болон шилжилтийн насны эрс өөрчлөлтүүдийг даван туулахад нь туслах. Ам болон бичгээр хариулахдаа сурагчдын гаргасан алдаанд уйгагүй анализ хийж нийтлэг алдааг илрүүлэх, түүнийг арилгахад сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх Өмнөх хичээл дээр байгаагүй сурагчид дараах хичээлээ хэрхэн ойлгож эзэмшиж байгаад хяналт тавьж байх Сэдвийн дотроос сурагчдад ойлгогдохдоо төвөгтэй, хамгийн гол зүйлийг тайлбарлахад илүү анхаарах

Page 16: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Мэдлэг эзэмшүүлэх хурд өгч даалгаврын хүнд хөнгөнийг аажмаар нэмэгдүүлж асуудал шийдвэрлэхБие дааж ажиллах даалгаварт ам, бичгийн хяналтын ажилд гаргасан алдааг засах дасгал оруулж байхСурагчдын ойлгоход хэцүү гол гол сэдвийг давтахад гэрийн даалгавар чиглүүлэхНийтлэг алдаан дээр ажиллах даалгаврыг гэрт нь өгч байх Гэрийн даалгаврыг хийх дараалал журмын талаар сурагчдад тодорхой зааварлаж өгөх Даалгаврын хэмжээг хичээл заадаг бусад багш нартай хамтарч тохируулж даалгавраар дарахгүй байхад анхаарвал зохино.

Page 17: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Сурагч гэдэг бол багшийн хичээл чармайлт, орчин тойрны нөхцөлөөс өөрийгөө дүгнэн цэгнэдэг тийм л бие хүн. Бие хүний дотоод сэтгэл рүү хоромхон зуурч болтугай өнгийн орж практик судалгааны ажлаа боловсруулсан нь сурагчийн бодол санаанд хамгийн нэгдүгээрт багш гэдэг ямар их нөлөөлж сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлдгийг, тэдний бие биедээ итгэх итгэл, нийтэч байх байдал зэрэг үйл чухлаар нөлөөлдгийг мэдэж авлаа. Сурлагаар хоцрогдох явдлыг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд сурах үйл ажиллагааны чухам ямар бүрэлдэхүүн хэсэг нь хангалтгүй төлөвшсөн сурлагын амжилт буурахад хүргэж байгаа анхны шалтгаануудыг илрүүлэн олох явдал нь маш чухал асуудал юм байна.

“ Сайхан зан араншин хорвоогийн хамгийн уран цэцэн үгнээс ч илүү ач холбогдолтой”

Андрев Марвелл

Дүгнэлт

Page 18: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

www.themegallery.com

Ашигласан ном зүй: Ашигласан ном зүй: 1. Батхуяг С. Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс Ред. С Батхуяг

УБ.2000.2. Бабанский Ю.К. Сурагчид сурлагаар хоцрох сэргийлэх

зорилгоор сургах процессийг оновчтой болгох нь “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1987.№6

3. Баясгалан С. Хүмүүжлийн доголдлоос урьдчилан сэргийлэхэд анхааръя “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1986.№2

4. Багш сонин Хүүхэд боловсрол УБ.2005.№16/78/5. Бор Б. Сурагчид сурлагаар хоцорч сул сурдаг шалтгаан

“Боловсрол” УБ.1992.№16. Калмыкова З.И. Сурлагаар хоцрогдох явдлаас урьдчилан

сэргийлэх сэтгэл судлалын үндэс “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1984.№4

7. Жантэн Каяа Багшид өгөх зөвлөгөө УБ.2004 8. Нэргүй С. Сурлагаар хоцрогсодтой ажиллах тухай “Сурган

хүмүүжүүлэгч” УБ.1985.№49. Исмаил Боз Анги удирдах урлаг УБ.2001

1. Батхуяг С. Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс Ред. С Батхуяг УБ.2000.

2. Бабанский Ю.К. Сурагчид сурлагаар хоцрох сэргийлэх зорилгоор сургах процессийг оновчтой болгох нь “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1987.№6

3. Баясгалан С. Хүмүүжлийн доголдлоос урьдчилан сэргийлэхэд анхааръя “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1986.№2

4. Багш сонин Хүүхэд боловсрол УБ.2005.№16/78/5. Бор Б. Сурагчид сурлагаар хоцорч сул сурдаг шалтгаан

“Боловсрол” УБ.1992.№16. Калмыкова З.И. Сурлагаар хоцрогдох явдлаас урьдчилан

сэргийлэх сэтгэл судлалын үндэс “Сурган хүмүүжүүлэгч” УБ.1984.№4

7. Жантэн Каяа Багшид өгөх зөвлөгөө УБ.2004 8. Нэргүй С. Сурлагаар хоцрогсодтой ажиллах тухай “Сурган

хүмүүжүүлэгч” УБ.1985.№49. Исмаил Боз Анги удирдах урлаг УБ.2001

Page 19: сурлагаар хоцрогдолтын шалтгаан

L/O/G/O

Анхаарал тавьсан та

бүхэнд баярлалаа

Анхаарал тавьсан та

бүхэнд баярлалаа