юань гүрэн

73
Юан улсын тухай Юан улсын тухай ОУХ хичээл ОУХ хичээл Бэлтгэсэн: Энхзул Пагмасүрэн Пүрэвжаргал Таня Өсөхбаяр Ууганцэнд 2013 он

Upload: batsaikhan-enkhzul

Post on 24-May-2015

3.262 views

Category:

Education


1 download

DESCRIPTION

Юань улсын үүсэл хөгжил бутрал

TRANSCRIPT

Page 1: юань гүрэн

Юан улсын Юан улсын тухайтухай

ОУХ хичээл ОУХ хичээл Бэлтгэсэн: ЭнхзулПагмасүрэнПүрэвжаргалТаняӨсөхбаярУуганцэнд

2013 он

Page 2: юань гүрэн

Юан улсын газрын зураг Монгол болоод умард, Өмнөд Хятадын газар нутаг

Page 3: юань гүрэн
Page 4: юань гүрэн

Удиртгал Хаан ширээний төлөө тэмцэл Юан улс байгуулагдсан нь Төрийн бүтэц зохион байгуулалт Засаг засаглалын байдал Нийгэм эдийн засгийн байдалЮан улсын гадаад харилцаа Захирч байсан хаадууд Юан улстай холбоотой зурагЮан улс мөхсөн нь

Page 5: юань гүрэн

Хаан ширээний төлөө тэмцэл Хаан ширээний төлөө тэмцэл 1259 оны зун Мөнх хаан нас барсаны

дараа хаан ширээний төлөө тэмцэл алтан ургийнхний дотор Тулуйн хүү Хубилай, Аригбөх нарын хооронд болжээ. Аригбөх ах хаанаа нас барсаныг мэдмэгц төрийн хэрэгт үлдэснээ ашиглан, 1260 оны V, VI сарын заагаар Их хуралдай хуралдуулж өөрийгөө Их аанд өргөмжлүүлжээ.

Page 6: юань гүрэн

Гэтэл Хубилай дүүгээ хаан суух гэж байгааг сонсмогц 1260 оны Vсарын 6 нд “Их хуралдай” гэгчийг зарлан хуралдуулж, өөрийгөө бас их хаан хэмээн зарлав. Ийнхүү 1260 оны үед Их Монгол улсад хоёр хаан гарч иржээ.Хоёр хааны хоорондын зөрчил 4 жил үргэлжилж цуст мөргөлдөөн болон хувирч эцэстээ Хубилайн ялалтаар төгсчээ.

Page 7: юань гүрэн

Юан улс байгуулагдсан нь Юан улс байгуулагдсан нь Хубилай улсын нийслэлээ өмнө зүг

шилжүүлж улмаар Бээжинг Монголын их гүрний жинхэнэ нийслэл хэмээн зарлав. 1271 онд Их монгол улсын нэрийг их Юань улс хэмээн нэрлэв. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Монголчуудын хаант улсууд нь тус тусдаа салах замдаа оржээ.

Page 8: юань гүрэн

Ингээд Хятад орноор төвлөсөн Юан гүрнийг байгуулсан нь уугуул монголчуудын ширүүн тэмцэлтэй тулгарав. Энэ эсэргүүцэл тэмцлийг Өгөдэйн үр ач нарын дунд ухаан тод, хурц сэргэлэн, алсын хараагаараа алдаршсан Хайду ноён толгойлсон юм 

Page 9: юань гүрэн

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан.

Page 10: юань гүрэн

Уг тэмцэл Хубилайг насан өөд болтол үргэлжилжээ. Хубилайн эсрэг Аригбөх, Хайду нарын тэмцэл нь үнэн хэрэгтээ төрөлх эх нутгаа цөм хэвээр байлгах гэсэн үйл ажиллагаа байсан юм. Гэхдээ Юань улс бол Хятад үндэсний улс хараахан биш, харин умард, Өмнөд Хятадын бүх нутгийг цэргийн хүчээр булаан эзэлсэн Монголын эзэнт улс байсан юм. Хубилай хаан тухайн үедээ улс төрийн төвийг Бээжинд шилжүүлэхдээ Хятадын газар нутагт суурьшиж байна гэж бодоогүй, харин өнө эртнийхээ Монгол газар, Монгол Хятадын зааг нутагт шилжин суурьшлаа гэж үзэж байсан гэж таамагладаг.

Page 11: юань гүрэн

Түүнчлэн хуучин нийслэлээ төрийн төв хэвээр байлгасан бол дорно дахиныг эзэлсэн их гүрнийг удаан тогтоон барьж чадахгүй байсан. Монголын төрийн төв Хятад тал руу хэвийсэн боловч, юан улсын хаад хүн амын үнэмлэхүй олонхи болох хчтададуудын нөлөөнд орж, уусаагүй бөгөөд харин ч үндэсний өвөрмөц байдал, монгол төр ёс, заншил суртлаа хэвээр хадгалж ирсэн билээ.

Page 12: юань гүрэн

Хубилай хаан 1260 онд өвлийн нийслэл өргөөгөө өнөөгийн Бээжин буюу тэр үеийн Даду /”Их нийслэл” буюу Ханбалик гэгддэг байсан, Марко Пологийн тэмдэглэснээр Камбалук/-д байгуулж, Монголын эзэнт гүрний улс төрийн төвийг өмнө зүгт буюу Хятад руу шилжүүлэн Хятадын нөлөөг нэмэгдүүлсэн явдал байв. Хубилай өвлийн ордноо Цагаан хэрмээс умардад орших Шангду (the Xanadu of Coleridge)-д байрлуулсан байна.

Page 13: юань гүрэн

Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим (Ханзаар: 上都 ) Шанду хэмээн алдаршсан юм. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Page 14: юань гүрэн

Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ

Page 15: юань гүрэн

Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн.

1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр(Ханзаар: 大都 ; "Их нийслэл") “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм.

Page 16: юань гүрэн

1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна.

Page 17: юань гүрэн

Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн.

Page 18: юань гүрэн

Төрийн бүтэц зохион байгуулал Төрийн бүтэц зохион байгуулал

Төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт аант засагтай байсан. Юан гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг хийхэд хятад түшмэл Хао Цзин гийн боловсруулсан “Ли чжэн-и” (Төр байгуулах санал) хэмээх баримт бичгийг гол болгожээ. Юан улсын гүйцэтгэн захирах дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ.

Page 19: юань гүрэн

Хан хөвгүүдийн нэг захирдаг. 5 зөвлөл, төв штабын холбоо, түшмэл, сан, ёслол, цэрг шүүх, үйлдвэрийн гэсэн 6 яам харьяалагдана. Орон нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж нь Муж юм. Төв муж Их хаанд шууд харьяалагдана. Дотоод бичгийн яам энэ мужийн хэргийг эрхэлнэ.

Page 20: юань гүрэн

Төв мужаас гадна 11 муж байсан бөгөөд тэдгээрийг гадаад муж гэж нэрлэсэн. Төвийн мужид Хятадын Шаньдун, Шаньси, Хэбэй мужийн нутаг хамрагдаж Ханбалигт таөвлөж байв. 2 дугаар чухал муж нь Давааны ар буюу Монгол орон байв. 3 дахь нь Ляоян муж юм. Эдүгэгийн Манж нутаг. 4 дөх нь Голын өмнөх муж Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хоорондох газар нутаг байв.

Page 21: юань гүрэн

Албан хэл: Монгол Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл:Хятад

Солонгос Төвөд Зүрчид

Хүн амТооцоо (1290): 75,306,000 Тооллого (1351): 85,587,000 

Page 22: юань гүрэн

Юан улсын мужын дотор олон зам, зам нь дотроо олон фү, чжоу, сянь багтаж байв. Сянь нь гацаа тосгонууд болон хуваагдана. Суурьшмал хэлбэртэй зохион байгуулалт юм. Эдгээрийг 25-аас дээш насны монгол даргач нарыг толгойлуулан суулгаж байжээ. Зам фү чжоу хэсгийг ихэнхдээ монгол уйгар түрэг угсааны хүн удирдаж байсан ба харин хятадуудыг дээд тушаалд ажиллуулж байв.

Page 23: юань гүрэн

Юан гүрэнд төр ёс бэхжихийн хэрээр эрх зүйн хөгжил “ Их Юанийн нэвтэрхий хууль”, “ Их юаны хууль цаазын бичиг” зэрэг бүрэн хэмжээний томоохон хуулиуд хэрэгждэг байв.

Юан улсын төрийн байгуулалтын нэг хэсэг нь цэрэг арми байв. Цэрэг нь Монгол цэрэг, тамачи цэрэг гэж хуваагддаг.

Page 24: юань гүрэн

Монгол цэрэг- уламулалт хишигтэн болон уугуул нутагтаа байрлаж байга цэргүүдээс бүрдэж байсан.

Тамачи цэрэг- Эзлэгдсэн орнуудад монголоос очиж суурьшин суух цэргийг хэлдэг.

Мөн Хуурай болон усан замын цэрэг, инженерийн анги бүхий хүчирхэг армитай байсан.

Page 25: юань гүрэн

Их хаан улсын дотоод, гадаад хамаг эрхийг барьж байжээ.

Их хуралдайн үүрэг яваандаа буурсан. Хубилай хаан бурхны шашныг Монгол

гүрний гол шашин болгохоор эргэлтгүй шийдсэн байна. Төвдөөс Пагва ламыг залж төрийн багшаар өргөмжлөв. Юан улсын хаадын онцлог нь билэг эрдмийнг гийгүүлэн төрийн хэрэгт зүтгэж байсанд оршино

Page 26: юань гүрэн

Усан суваг Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Хан жаогаас Бэжин хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм.

Page 27: юань гүрэн

Гадаад бодлогын хувьд:  Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн

авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн.

Улмаар Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна.Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж улсынхаа харьяанд орохыг шаардаж байсан.

Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй.Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар Аннам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан.

Page 28: юань гүрэн

Дотоод бодлогын хувьд:Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон.Хүн амаа дотор нь : Монголчууд, Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/, Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/, Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/ гэж ангилсан.Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирэхийг уриалах болсон.Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан.

Page 29: юань гүрэн

Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно.Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Өөрөөр хэлбэл, Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаан зарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон.Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.

Page 30: юань гүрэн

Монгол хаад төрийн нууцыг хадгалах үүднээс төрийн гол гол албан тушаалд монгол хүмүүсийг ажиллуулжээ. Монголчуудыг Хятадтай холилдон уусахаас сэргийлж хятад, монгол хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад ёс заншилд орохыг хуулиар чандлан хоригложээ.

Page 31: юань гүрэн

Засаг засаглалын байдалЗасаг засаглалын байдалХубилай хаан эхэн үедээ уугуул Монгол

нутгийн засаг захиргааны хуваарийг онц өөрчлөөгүй бөгөөд харин өөрийгөө залгамжлах ёстой хан хөвгүүн хун тайжаар төрөлх нутгаа захируулах болсон байна. “Цзин ван” гэдэг буюу “язгуурыг захирах ван” хэмээнэ. Сүүлд Жинон ва болсон. Монгол орны төрийн алтан тамга барьсан эзэн байсан гэж үзэж болно.

Page 32: юань гүрэн

Дараахь гол албан тушаалтан бол Чинсан байв. Чинсан Монголын засаг захиргааны өдөр тутмын хэргийг илтгэнэ. Чинсан бол Чжуншу-шэн яамны Монгол дахь гол төлөөлөгч, цзин вангийн гол туслагч юм. Эл албанд хаан тэргүүлсэн сайдын нэгийг ёс мат томилсоор ирсэн нь монголын хэргийг арга буюу чухалчилж байсны нотолгоо юм.

Хубилай Монголын эзэнт гүрний зохион байгуулалтад уламжлалт 10 т ын системийг ашиглаж байсан

Page 33: юань гүрэн

Нийгэм эдийн засгийн байдал Нийгэм эдийн засгийн байдал Юан улсын үед Хятадын газрыг улсын

болон хувийн гэж хоёр ангилдаг байсан.

Улсын газар- эзэн хааны сүргийг бэлчээрлүүлэх, бас аму тарих, ан хомрого хийлгэх зориулалтай байсан.

Хувийн газар- Хятадын газар эзэмшигчид, монголынноёдын өмч болой.

Page 34: юань гүрэн

Газрыг тариачдад түрээслүүлэн оронд нь ургацын ихэнхи хэсгийг авдаг байв. Суваг шуудуу татаж усалгаатай тариалан хөгжив.

Сурвалжид Хубилай хаан Юньнань, Гуанси болон монгол газар түүхэнд анх удаа газар хагалж тариа тариулав гэж тэмдэглэсэн байдаг.

Мал аж ахуй гололсоор байв.

Page 35: юань гүрэн

5 хошуу малаас хонь, үхэр адууг голлон өсгөж байв. Адуг цэрэг, өртөөний хэрэгцээнд зориулан өсгөнө. Хааны адуун сүргийг “дээд сүрэг” гэж нэрлэнэ. Дээдийн адуун сүргийг байгуулж байсан. Монгол нутгийг цэрэг эрийг сурган боловсруулах түшиц газар болгож байсан.

Ан агнуур бас хавсарга болж байсан.

Page 36: юань гүрэн

Гар урлал үйлдвэр хөгжиж байв. Гар урлал нь ард олны ахуйн хэрэгцээг голлон хангаж, харин зэвсэг, архины томоохон гэж хэлж болохоор үйлдвэрийн газрууд бий болжээ. Гар урчуудийг цэргийн зохион багйуулалттай анги хороо болгон, Хархорумд авчирч, орд харш бариулах, бөс даавуу нэхүүлэх ажилд зүтгүүлж байв.

Page 37: юань гүрэн

Худалдаа өргөжин хөгжжээ. Хубилай хаан далайгаар гадаад орнуудтай худалдаа хйихийн тулд Шанхай, ханьчжоу, Гуанчжоузэрэг 6 том боомт нээсэн байна. Нийслэл Ханбалиг болон нанжин, чэндү зэрэг худалдааны томоохон төвүүд бий болов. Ханбалигт өдөр бүр торго дурдан ачсан 1000 гаруй тэрэг орж, гардаг тухай мэдээ буй.

Page 38: юань гүрэн

Хаан мөнгө, санхүүгийн хэргийг цэгцтэй болгожээ. 1260 онд цаасан мөнгө гаргасан. Ийнхүү цаасан мөнгө гаргахын тулд Юань улс цогц арга хэмжээ авсан. Бүх нутагт цаасан мөнгөөр алт солих бөгөөд бүх газар мөнгө нь ижил үнэ ханштай n Аливаа зардал төлбөрт цаасан мөнгө гаргахын хуулиар баталсан.

Page 39: юань гүрэн

Мөн худалдааны ховор цухал барааны 10/1 хувийг ,өнгөн хэрэглээний бараанаас 15/1 хувийг татварт авч байв. Юань улсын зөвхөн далайн дагуу 97улс оронтой худалдаа хийж байв. Худалдааны онгоц Японд 7-8 хоногт хүрдэг байв. Засгийн газраас худалдааг өргөтгөх зорилгоор хувь хүнд мөнгө өгч худалдаа хийлгэдэг бөгөөд олсон ашгийн 70 хувийг улс хөлс болгон авдаг байжээ.

Page 40: юань гүрэн

Албан татвар Албан таварын дүрмийг 1236 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд, Лам санаваартан, алдартай бичгийн хүмүүсийг хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн татвар авдаг байлаа.

Page 41: юань гүрэн

Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгэр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.

Page 42: юань гүрэн

Юан улсын гадаад харилцаа Юан улсын гадаад харилцаа

Юан гүрэн өрнө, дорнын олон улстай өргөн харилцаатай байв. Голдуу худалдаа, шашны гинжтэй байсан юм. Юан гүрний хаад Дундад Ази, Франц, Герман зэрэг Европын орнуудын худалдаачдад наймаа арилжааны аль болох аятай нөхцөл бий болгохыг эрмэлзэж байв. Мөн тэд Христосын шашинтай европын улсууд, ялангуяаРомын паптай олон удаа элч зарж байв.

Page 43: юань гүрэн

Ах дүү хоёр Поло, залуу марко Поло нарМонголын их хаанд Папын өргөн барих жуух бичиг, тусгай захидлыг гардуулсан юм. Түүнчлэн 1342 онд Ромын папын тусгай элч Джон тэргүүтэй 32 хүн хүрэлцэн ирж, Тогоонтөмөр хаанд бараалхаж байв. Дорно дахины улсуудтай харилцаагаа идэвхжүүлэв. Вьетнам, Бирм, Явын арал, Индонез зэрэг орныг өөрийн хараат улс болгосон байна.

Page 44: юань гүрэн

Хубилай хаан Японы эзэн хаанд хэд хэдэн удаа элч илгээсэн боловч, хариуөгөхөөс цаарагласан байна. Түүний Японыг дипломатаргаар эрхшээлдээ оруулах бодлого бүтэлгүй болмогц 1274, 1275, 1281 онд Японыг гурван удаа довтолжээ. Гэвч амжилт олоогүй.

Page 45: юань гүрэн

Монголын хаад Солонгосын дотоод хэрэгт нэг их оролцохгүйгээр хараа хаяналтандаа байлгах бодлого явуулж байв.

Юан гүрний үед монголын зах зээл энэтхэг, Малайзынхантай нягт холбогдож, тус улсын худалдааны онгоцууд Ява, Цейлон, өмнөд Энэтхэгийн боомтууд хүрч байжээ.

Page 46: юань гүрэн

1368 онд Монголын сүүлчийн хаан Тогоонтөмөр Бээжингээс шахагдан гарснаас хойш Монголчууд Дэлхийн улс орнуудтай харилцаа холбоогүй болж улс төр эдийн засаг соёлын харилцаа улам бүр суларч монгол нутагт ирэх худалдаачдын зам бүдгэрч элч төлөөлөгчдийн хөл тасарчээ.

Page 47: юань гүрэн

Захирч байсан хаадууд Захирч байсан хаадууд

Хааны нэр:ХубилайЦол:Сэцэн хаанАмьдарсан жилүүд:1215-1294Хаанчилсан жилүүд:1271-1294

Page 48: юань гүрэн

Өлзийтөмөр Буяншири хаанӨлзийтөмөр Буяншири хаан

Хааны нэр: ТөмөрЦол: Өлзийт хаанАмьдарсан жилүүд:1265-1307Хаанчилсан жилүүд:1294-1307

Page 49: юань гүрэн

Хайсан Хайсан ᠬᠠᠶᠢᠰᠠᠩᠬᠠᠶᠢᠰᠠᠩХааны нэр: ХайсанЦол: Хүлэг хаанАмьдарсан жилүүд:1281-1311Хаанчилсан жилүүд:1307-1311

Page 50: юань гүрэн

Аюурбарбад Буянт хаанАюурбарбад Буянт хаанЮань гүрний эзэн хаан РэньзунЮань гүрний эзэн хаан Рэньзун

Хааны нэр: АюурбарбадЦол: Буянт хаанАмьдарсан жилүүд:1285-1320Хаанчилсан жилүүд:1311-1320

Page 51: юань гүрэн

Шадбал Гэгээн хаанШадбал Гэгээн хаан

Хааны нэр: ШадбалЦол: Гэгээн хаанАмьдарсан жилүүд:1303-1323Хаанчилсан жилүүд: 1320-1323

Page 52: юань гүрэн

Есөнтөмөр хаанЕсөнтөмөр хаан

Хааны нэр: ЕсөнтөмөрЦол: Амьдарсан жилүүд:1276-1328Хаанчилсан жилүүд:1323-1328

Page 53: юань гүрэн

Ашидхэв хаан Ашидхэв хаан ᠷᠠᠽᠢᠪᠠᠭ ᠬᠠᠭᠠᠨ ᠷᠠᠽᠢᠪᠠᠭ ᠬᠠᠭᠠᠨ

Хааны нэр: АшидхэвЦол: Амьдарсан жилүүд:1230-1328Хаанчилсан жилүүд: 1328

Page 54: юань гүрэн

Хүслэн хаанХүслэн хаан

Хааны нэр: ХүслэнЦол: Хутагт хаанАмьдарсан жилүүд:1300-1329Хаанчилсан жилүүд: 1329

Page 55: юань гүрэн

Заяат хаан ТөгстөмөрЗаяат хаан Төгстөмөр

Хааны нэр: ТөвтөмөрЦол: Заяат хаанАмьдарсан жилүүд:1304-1332Хаанчилсан жилүүд: 1328-1329,1329-1332

Page 56: юань гүрэн

Ринчинбал Ринчинбал ᠷᠢᠨᠴᠢᠨᠪᠠᠯᠷᠢᠨᠴᠢᠨᠪᠠᠯХааны нэр: РинчинбалЦол: Эрдэнэцогт хаанАмьдарсан жилүүд:Хаанчилсан жилүүд: 1326-1332

Page 57: юань гүрэн

ТогоонтөмөрТогоонтөмөр

Хааны нэр: Тогоонтөмөр хаанЦол: Ухаант хаанАмьдарсан жилүүд:1320-1370Хаанчилсан жилүүд: 1333-1368

Page 58: юань гүрэн

Тогоонтөмөр хаан Тогоонтөмөр хаан

Page 59: юань гүрэн

Юан улстай холбоотой зурагЮан улстай холбоотой зураг

Юань гүрний үед хашаар хийгдсэн луун дүрст сийлбэртэй бүслүүр

Page 60: юань гүрэн

Юань улсын мөнгөн зооснууд

Дөрвөлжин бичиг

Юань гүрний мөнгөн тэмдэгт болон тавган тамга.

Page 61: юань гүрэн

Юан улсын үед Монголын түүхийн хэд хэдэн бүтээл хэвлэгдсэн мэдээ Юан улсын үед Монголын түүхийн хэд хэдэн бүтээл хэвлэгдсэн мэдээ байдаг. 1368 онд Тогоонтөмөрийг Бээжингээс зугтаан гарсаны дараа Мин байдаг. 1368 онд Тогоонтөмөрийг Бээжингээс зугтаан гарсаны дараа Мин улсын хаан зарлиг гаргаж Сүн Лян, Ван Вэй тэргүүтэй хэсэг түүхчдээр улсын хаан зарлиг гаргаж Сүн Лян, Ван Вэй тэргүүтэй хэсэг түүхчдээр Чингисээс Тогоонтөмөр хүртэлх 14 хааны цадиг түүхийг бичүүлсэн байна.Чингисээс Тогоонтөмөр хүртэлх 14 хааны цадиг түүхийг бичүүлсэн байна.

Page 62: юань гүрэн
Page 63: юань гүрэн
Page 64: юань гүрэн
Page 65: юань гүрэн
Page 66: юань гүрэн
Page 67: юань гүрэн
Page 68: юань гүрэн
Page 69: юань гүрэн

Самүрай Сүэнага Монголчуудын сум, бөмбөгтэй Самүрай Сүэнага Монголчуудын сум, бөмбөгтэй тулгарч байгаа нь. тулгарч байгаа нь. Мооко Шүүрай Экотоба ( (蒙古襲来絵蒙古襲来絵詞詞 ), 1293 оны орчим.), 1293 оны орчим.

Page 70: юань гүрэн
Page 71: юань гүрэн

Юан улс мөхсөн нь Юан улс мөхсөн нь Харин Юань улсын сүүлийн

хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчууд умард газартаа буцан ирсэн.

Page 72: юань гүрэн

Ашигласан ном товхимолууд Ашигласан ном товхимолууд Эх сурвалжЭх сурвалж Дэлхий дахины түүх.,Iботьв(Нэн эртнээс XVIII зууны

дунд үе), Улаанбаатар-2002 БҮгд Найрамдах Монгол Ард Улсын түүх.,Тэргүүн

боть,Нэн эртнээс XVII зуун,Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо,улаанбаатар 1966

Монголын юан улс.,Ж.ганболд.200. он,. http://babu-baysaa.blogspot.com/2013/01/blog-

post_1011.html http://travelnews.mn/index.php?

songolt=content&task=content_item&id=3103 http://www.slideshare.net/school14/ss-7812759 http://mn.wikipedia.org/wiki/%D0%AE%D0%B0%D0%BD

%D1%8C_%D1%83%D0%BB%D1%81 http://travelnews.mn/index.php?

songolt=content&task=content_item&id=3103

Page 73: юань гүрэн

Анхаарал тавьсанд баярлалаа