Түүх : Колони

21
23-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч : Алтаннаран Колони

Upload: hobbit-nawaka

Post on 25-May-2015

326 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: Түүх : Колони

23-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч : Алтаннаран

Колони

Page 2: Түүх : Колони

Британий эзэнт гүрний цэцэглэлт

Page 3: Түүх : Колони

Далайгаар аялан газар нээх нь XV зууны тэнгисээр хүрээлэгдсэн орны хувьд түгээмэл зүйл байлаа. Эдгээр гүрнүүдийн дотор Португал, Испани, Англи орж байв. Эдгээр эзэнт гүрнүүдийн хоорондох өрсөлдөөн, тэмцэлдээн нь Европын империализмын эхлэл болсон.

Английн хаант улсын гадаадад эзэлсэн анхны газар нь Кромвэллийн байлдан дагуулалтын үед 1649-1653 онд авсан Ирланд байлаа. Үүний өмнө Ирландын Парламент 1541 онд Англиас тусгаар улс гэдгээ зарлан тунхаглаж, хааны зарлиг гаргасан нь Ирландын хаант улсыг үүсгэж болох байсан боловч Англичууд дахин эзэлсэнээр Ирланд дахин Английн нэг хэсэг болжээ.

Жон Кэбот 1497 онд Шинэ олсон газраа Генри VII хаанд илтгэсэн боловч түүний хөлөг онгоц эвдэрснээс болж, 1853 онд Хамфри Гилберт хатан хаан Элизабетын нэрээр энэ газарт очтол хүрч чадаагүй. Шинэ олсон газар Английн анхны гадаад дахь колони болсон.

Газар нээлтийн үе

Page 4: Түүх : Колони

Газар нээлтийн үе

Page 5: Түүх : Колони

Энэ шинэ газрын нэр нь Жэймстаун байв. Энэ нь одоогийнхор АНУ-ын Виржиниа 1607 онд анх Европчууд ирсэн үйл явдал юм. Англи руу ургацаа гаргаж ашиг олох, колонио бататгах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний уршгаар шинээр суурьшигсадын олонх нь амь үрэгджээ. Англиас ирж суурьшсан Жон Рольф тамхи амжилттай тарьж ургуулж, түүнийгээ Европ руу экспортолсны хүчинд колони цэцэглэх эхлэл тавигджээ. Колоничлогчид Жэймс Тауны эргэн тойрныг судалж суурьшсаар анхны 13 колонийг үүсгэжээ.

13 колони нь Британий колоний хил хязгаарын өргөжүүлж, Карибын тэнгис, түүний дотор Жамайк, Барбадосыг хүрсэн. Карибын тэнгисийн эдгээр колониуд нь Британий эдийн засагт асар чухал ач холбогдолтой байлаа. Тэд Европын зах зээлд харьцангуй үнэтэй сахар үйлдвэрлэж байв. Мөн энэ нь Африкаас боол авчрах анхны алхам байжээ. Хэдийгээр энэ нь Британий хувьд санхүүгийн хувьд өмнөдийн сахартай адил ашигтай байгаагүй ч боолууд Карибын тэнгист сахарын ургац дээр ажиллаад зогсохгүй Хойд Америкт тамхи, хөвөн, цагаан будааны талбай дээр ажиллаж байв

Анхны колони

Page 6: Түүх : Колони

Анхны колони

Page 7: Түүх : Колони

Хойд Америкийн зүүн эргийн ихэнхийг эзэмшихийн зэрэгцээ Британий колоничлогчид Дани, Францын колоничлогчидтой өрсөлдөж байжээ. Англи-Даний II дайны дараа шинэ Амстердам Английн мэдэлд орсон байна. Шинэ Амстердам дараа нь Нью Йорк хэмээн нэрлэгджээ.Англичууд Францад 1760 онд долоон жилийн дайны дараа ялагдаж, ингэснээр Канад, Миссиппи мөрнөөс зүүн тийших газар нутаг Английн колоний мэдэлд шилжжээ. Энэ нь суурьшигчдын хувьд аюул байдлын баталгаа өгч, улам олон хүн шинэ ертөнц рүү нүүн ирсэн байна.

Дараагийн томоохон колони нь 1788 онд эзлэгдсэн шинэ өмнөд Уэльс (өнөөгийн Австралийн өмнөд эрэг дээр) байлаа. Энэ газрыг ахмад Артур Филиппээр ахлуулсан анхны бүлэг хөлөг онгоц нээж, Сидней хэмээн нэрлэжээ. Англиас шинэ өмнөд Уэльс руу гэмт хэрэгтнүүдийг зөөж эхэлсний дараа энэ газар XIX зууны дүрвэгсэдийн нүүж очих чухал газрын нэг болжээ.

Колоний үе

Page 8: Түүх : Колони

Колоний үе

Page 9: Түүх : Колони

Жэймс I хааны зарлигаар Томас Рой анх 1615 онд Мугал Жахангир хаантай уулзсанаар Британий зүүн Энэтхэгийн компани анх Энэтхэгийн хойгийн оршин суугчидтай холбоо тогтоожээ. Томас Ройны уулзалтын зорилго нь Европын зах зээлээс Мугалын эзэнт гүрэн рүү бараа бүтээгдэхүүн нийлүүлж, оронд нь эзэнт гүрэнд компани үйлдвэрээ барих эдийн засгийн гэрээ байгуулах явдал байв. Мугал хаан энэ саналыг зөвшөөрч, ингэснээр Британи өөрийн үйлдвэрүүдээ Бенгалд 1634 онд барьсан нь дэлхийн нэхмэлийн хамгийн том үйлдвэр болжээ. Компани 1680 он гэхэд өөрийн армитай болох хангалттай хөрөнгө чинээтэй болсон байв. Энэ арми нь Британий офицеруудын мэдэлд байсан нутгийн Сепойчуудаас бүрдэж байв. Мугалын эзэнт гүрэн таран бутарч, бие биеэ эзлэх үеийг Британий зүүн Энэтхэгийн компани ашиглав. 1757 онд компани Бенгалыг эзэлсэнээр цэргийн томоохон хүч болов.

Энэтхэгийг эзэлсэн нь

Page 10: Түүх : Колони

Энэтхэгийг эзэлсэн нь

Page 11: Түүх : Колони

Энэтхэгийг эзэлсэн нь

Page 12: Түүх : Колони

Гэвч компани “хүүхэлдэйн” дүрмээр буюу хэн нэгэнд хуурамч эрх мэдэл олгон, өөрийн гараар хөдөлгөх арга хэрэглэжээ. Компани Бенгалын хамаг баялагийг эзэмдэсэнийхээ дараа цэргийн хүчээ зуаатгав. Шинэ арми XX зууны дунд үеийг хүртэл Энэтхэгийн хойгийн ихэнх хэсгийг байлдан эзэлжээ. Британий зүүн Энэтхэгийн компани 1843 онд Хятадтай хар тамхины дайн хийж Хонг Конгийг эзэлжээ.

Хар тамхины дайн

Page 13: Түүх : Колони

Хар тамхины дайн

Page 14: Түүх : Колони

Хар тамхины дайн

Page 15: Түүх : Колони

XIX зуунд улс төрийн шалтгаанаар колониуд олон хүний таашаалд нийцэхээ больж, үүний үр дүнд Америкийн хувьсгал буюу тусгаар тогтнолын дайн гарахад хүрсэн байна. Үүний үр дүнд 1776 онд 13 колони задарч, Америкийн Нэгдсэн Улс үүсчээ.

1815 онд Францын Наполеоны цэргүүд Британий цэргүүдэд ялагдаж, Их Британи олон улсын түвшинд Европын хүч чадлын бэлэг тэмдэг болсон байна.

Тусгаар тогтнол

Page 16: Түүх : Колони

Тусгаар тогтнол

Page 17: Түүх : Колони

Тусгаар тогтнол

Page 18: Түүх : Колони

Тусгаар тогтнол

Page 19: Түүх : Колони

Африкт хөл тавьсан нь Их Британи XIX зуунд аж үйлдвэржсэнээр колоний газар нутгаас

олсон түүхий эдээ ашиглах боломжтой болов. Гэвч Европын олон орон аж үйлдвэржсэнээр материалын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж, Британий үйлдэрлэгчид эдийн засгийн ноёрхлоо алдаж эхлэв.

Энэ шинэ өрсөлдөөн эзэнт гүрнүүдийн хооронд газрын төлөөх шинэ тэмцэл хурцдахад хүргэв. 1870 оноос дэлхийн I дайны хооронд Европын хүчирхэг орнууд Африк руу анхаарлаа хандуулсан байна. Британи 1882 онд Суэцийн сувгийг авсныхаа дараа Египетийг эзлэв. Британичууд Газар Дундын Тэнгисийн Киприйн арлыг эзэлж, үүнийгээ Туркийн Оттоманы эзэнт гүрний Оростой хийж байсан дайны эсрэг цэргийн түлхэц газар болон ашиглажээ. Газар нутаг, колоний эзэмшил дээрээ хяналт тогтоохын тулд Британичууд нутгийн хүмүүсийг арьс өнгө, үндэс угсаа, шашны ялгаан дээр нь суурилан тэднийг томоохон тэмцлээс илүү жижиг, зохион байгуулалтгүй дайралтад оруулан ашиглау байв. Энэ стратеги нь “хувааж эзэмш” хэмээн нэршжээ. Кипр, Энэтхэг, Ирланд, Судан, Уганда нь энэхүү “хувааж эзэмших” стратегийн үн дүн байлаа

Page 20: Түүх : Колони

Африкт хөл тавьсан нь

Page 21: Түүх : Колони

Их Британи : Колони