багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

32
БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Upload: za-tosontsengel-ltsendiin-neremjit-11-jil

Post on 25-May-2015

6.890 views

Category:

Education


7 download

DESCRIPTION

Iltgel 2011 written by Bolormaa.D, Erdenebolor.Kh

TRANSCRIPT

Page 1: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Page 2: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

АгуулгаОршил

Сэдвийг судлах болсон үндэслэл

Судалгааны зорилго

Судалгааны зорилт

Судалгааны обьект

Судалгааны судлах зүйл

Судалгааны практик ач холбогдол

Судалгааны арга

Page 3: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Оршил Дэлхийн эдийн засгийн

даяаршил,мэдээлэл технологийн огцом хурдацтай хөгжил , бүх талын нээлттэй орчин бодитой болохын хэрээр XXI зууны боловсрол нь хөгжлийн орчин дах иргэн бүр өмнөө тулгарах асуудлаа бүтээлч идэвх санаачлагатайгаар шийдвэрлэх арга хэрэгсэл нь шударга өрсөлдөөн, чанартай амьдрах арга ухаан нь болж хувирч байна гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Улс орны нийгэм эдийн засаг, соёлын үнэт зүйлсийн хөдөлгөгч хүч нь боловсролын хөгжил байдаг. Боловсролын хөгжил нь өөрчлөлтийн үр дүнд шинэчлэгдэн урагшилж байдаг тасралтгүй үйл явц юм.

Page 4: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Монголын боловсролын хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болсон түүний хөгжлийн тухай ойлголт , үзэл баримтлал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, үр дүнгийн шалгуур үзүүлэлт зэргийн нарийвчлалыг авч үзэх шаардлага амьдралаас урган гарч байна.

Өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа боловсролын шинэчлэл хийж байгаа орнуудад багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт нь хуримтлуулсан туршлага, мэдлэгээ шинэ шаардлагатай нийцүүлж өөрчлөх чадвар эзэмшүүлэх, бие биеэсээ харилцан суралцуулах боломж олгох, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл явц болж байна.

Page 5: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Багшийн хөгжлийн асуудлыг багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх гэсэн хоёр шаттайгаар шийдвэрлэж ирсэн боловч үе шатууд хоорондын органик уялдаа холбоо өнөөгийн шаардлагын түвшинд хүрч байгаагийн зэрэгцээ багшийн хөгжил тасралтгүй үйл явц болж хувирахад хүрч байна.

Багшийн хөгжил бол нэг талаас төрийн зүгээс багшийг хөгжүүлэх бодлого дэмжлэг, нөгөө талаас багшийн өөрийн хичээл зүтгэл гэсэн хоёр хүчин зүйлийн зангилаа юм.

Page 6: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Бидний амьдарч буй мэдээлэл-технологи даяарчлалын XXI зууны Монголын боловсролын зорилго нь хүний хөгжил, амьдралын чанарыг баталгаажуулах, хэрэгцээ сонирхолыг нээлттэй тасралтгүй чөлөөт хэлбэрээр хангаж чадах хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бүрдүүлэн монгол уламжлал, зан заншилтай “Дэлхийн иргэн” хөгжих, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх замаар Монгол улсыг тогтвортой хөгжүүлэн, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаатай хангахад чиглэж байна.

Page 7: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Зурагт, радио, цахилгаан утас, комьпютерийн тусламжтайгаар дуу, дүрс дэлхийн өнцөг булан бүрт тэр ч бүү хэл сансар судлал, хэдхэн цаг дотор туулах хөлөг онгоц зэрэг нь хөгжлийн хурд ямар байгааг харуулж байна.

1940 онд 500 жилийн дараа мэдээлэл шинэчлэгдэж байсан бол,

1980 онд 2.5 жилийн дотор, 1999 онд 6 сарын дотор, 2002 онд 39 өдрийн дотор шинэчлэгдэх

болсон байна. (Жантэн Каяа “Багшид өгөх зөвлөгөө” )Энэ толгой эргэм хурд хүнийг ажилдаа, мэргэшсэн газартаа өөрийгөө хурдан өөрчлөх хэрэгтэйг харуулж байна.

Page 8: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Илтгэлийн зорилго

Багшийн хөгжил

Боловсролын шинэчлэл

Нийгмийн хөгжил

Page 9: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

- гэсэн уялдаа холбоонд багш хамт олны дунд хэрхэн хөгжих, хөгжүүлэх боломжийг эрж хайх, үүнд тулгамдаж байгаа асуудлыг судалж илрүүлэн дүгнэх зэргийг аль болох товч тодорхой тусган та бүхний анхаарлыг энэхүү асуудалд хандуулах зорилоо.

Page 10: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Сэдвийг судлах болсон үндэслэл

Багшийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж багш хөгжих боломжуудыг эрж хайн, үүнд тулгамдаж байгаа асуудлууд юу болох, үүнээс гарах арга зам юу вэ гэдэгт àíõààðëàà õàíäóóëàõ øààðäëàãà çàéëøã¿é ãàð÷ èðæ áàéíà. Ýíý ¿¿äíýýñ ýíýõ¿¿ ñýäâèéã ñîíãîí àâ÷ ñóäëàõ áîëñîí þì.

Page 11: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Ñóäàëãààíû øèíýëýã áàéäàë Багшийг ажлын байрнаас нь

хөндийрүүлэхгүйгээр хамт олны дунд хөгжүүлэх, чадавхижуулахад ямар орчин бүрдүүлж болох вэ, тулгамдсан асуудлыг øèйäâýðëýõ àðãà çàìûã ýðýëõèéëýõèéã çîðüñíîîðîî ýíýõ¿¿ ñóäàëãààíû øèíýëýã òàë ãýæ ¿çýæ áàéíà.

Page 12: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Онолын хэсэгБагшийг хөгжүүлэхгүйгээр бид боловсролын шинэчлэлийн тухай ярихын ч хэрэггүй.

Боловсролын шинэчлэл сургууль бүрээс, багш бүрээс, хүн бүрээс эхлэх хэрэгтэй. (“Mongolian Education Past and Present”. 2004. UB)Багш мэдлэг боловсролоор дутуу бол хэзээ ч хүүхдэд сайн нөлөө үзүүлж чадахгүй. Үргэлж өөрийгөө мэдээлэл мэдлэгээр шинэчилж хэнээс ч хамаагүй хэрэгтэйгээ авч мэдлэгээ өргөжүүлэх байх ёстой.

Page 13: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Шинжээчий

н

Экологийн

Техникийн

Багшийн хөгжлийн

үзэл баримтлал

Багш түүний хөгжлийн талаарх үзэл баримтлал

Page 14: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Техникийн үзэл баримтлалын үндсэн зарчим нь: Багшийн хөгжлийг мэргэжлийн талаас нь бүрэн ухаарсан , сургах эв дүйтэй болгон хөгжүүлэх явдал юм.

Шинжээчийн үзэл баримтлалд : Багш өөрийгөө хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх мэдлэгээ хэрэглэн амьдралд тохируулан, түгээмэл асуудлыг өөрийн аргаар шийдэхийг хэлнэ.

Экологийн үзэл баримтлалд: Багш бүр ажил амьдралынхаа явцад өсөн бойждог өвөрмөц хүн төдийгүй , сурган хүмүүжүүлэх ухааны итгэл үнэмшлийн болон туршлагын өвөрмөц тогтолцоог илэрхийлэгч юм. (Б. Лхагважав. “Сургалтын технологийн шинэчлэл”)

Page 15: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Экологийн үзэл баримтлалын хувьд авч үзэхэд багшийг судлаач, сэтгэлзүйч зэрэг олон чиглэлээр сурах арга барил эзэмшин бүтээлч шинийг санаачлагч байнга хөгжиж байдаг бие хүн юм гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл хөгжил нь аяндаа явагдах үйл явц биш сургуулийн өдөр тутмын амьдралын тасралтгүй тусгалын ээлж дараалан сурах үйл явцын үр дүн юм.

Page 16: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Багшийн хөгжил нь боловсролын салбарын болон сургуулийн өөрчлөлт түүний үр дүн болсон шинэчлэлийг араасаа дагуулж байдаг.

Бихеворизм , конструктивизмын онолын үүднээс авч үзвэл:

Бихеворизмын онол

Багшийг хөгжүүлнэ, сургана

Сургах арга барил

Page 17: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Сэтгэл судлаач А. Адлерийн “ Хүн бол мөн чанарын хувьд – аас + рүү төгс бусаас төгс рүү дэгжин дээшлэх гэсэн аугаа их хэрэгцээг илтгэж байдаг.” Үүнээс үзэхэд багшийн хөгжил бие сэтгэхүйн болоод бүтээгч үйлээр тасралтгүй явагдах ахиц дэвшил байх ёстой.

Page 18: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Хөгжлийн тухай асуудал манай боловсролын салбарын үе шат бүрт зохих хэмжээгээр шийдэгдэж ирсэн уламжлалт бөгөөд зайлшгүй шийдэгдэх үндсэн асуудлын нэг юм. Өнөөдөр багш хамт олны дунд хөгжих олон боломж байгаагийн зэрэгцээ тулгамдаж байгаа олон асуудал байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Судалгааг сургуулийнхаа 30 гаруй багшаас авч үзэхэд:

Page 19: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Судалгааны хэсэг

1. Багш та ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу?

заримдаа80%

үгүй8%

тийм 13%

Page 20: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

2. Багш та өөрийгөө хаана илүү хөгжүүлдэг вэ?

сургуулийн хүрээнд

секц хамт олны дунд

бие даан 0

5

10

15

20

25

30

35

40

45

15

45

40

Page 21: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

3. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэдээллийн ямар эх үүсвэрийг түлхүү ашиглаж байна вэ?

ном зохиол сонин сэтгүүл интернет радио телевиз

0

10

20

30

40

50

60

Page 22: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

4. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

- Комьпютерийн программ эзэмших- Секц хамт олноороо хамтарч

ажиллах- Сургалтанд суух- Багаар ажиллаж бие биеэсээ

суралцах- Англи хэл сурах

Page 23: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

5.Багш та хөгжихөд юу саад болж байна вэ?Цалин хөлс бага 57%

Ажлын ачаалал хэт их 20%

Өөрийн идэвхгүй бүтээлч бус байдал

30%

Мэдээлэл авах байдал хязгаарлагдмал

40%

Сургуулийн техник хэрэгслийн хүрэлцээ муу

37%

Кредиттэй , кредитгүй зарим сургалтын чанар муу

20%

Сургуулиас үзүүлэх дэмжлэг муу 44%

Page 24: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

6. Цаашид сургуулийн зүгээс багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлэхэд ойрын хугацаанд ямар ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ?Идэхжүүлэх , урамшуулах 50%

Гадаад хэл , компьютер, интернетийн орчинд ажиллах сургалт зохион байгуулах(сургууль, орон нутагт)

40%

Бусад сургуулийн багш нартай туршлага солилцох

43%

Шаардлагатай техник хэрэгслээр хангах 14%

Багшийг хөгжүүлэх уралдаан тэмцээн тогтмол явуулах

27%

Ажлын гүйцэтгэлийг зөв үнэлэх 27%

Хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах

46%

Бусад

Page 25: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Дүгнэлт XXI зуун бол хөгжил цэцэглэлтийн зуун юм. Энэ зуунд

боловсролын бүтээмжийг дээшлүүлж багшийн хөгжил рүү хандсан бодлогыг түлхүү хэрэгжүүлэх нь зүйтэй. Дээрх судалгаанаас үзвэл өнөөгийн багш нарыг хөгжүүлэх , мэргэжил дээшлүүлэх сургалтуудын чанар муудаж багш руу биш санхүү рүү чиглэсэн аястай явагдаж байна. Үүнээс үүдэн багш нар сургууль дээрээ бусдаас туслалцаа авахгүйгээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх чиглэл илүү давамгайлж байна. Аливаа техникийг эвдэрсэн үед нь засахаас нааш ажилладаггүйтэй адил судалгааны үр дүнгээс харагдаж байгаа багшийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй цалин хөлс бага , багш хөгжих орчин дутмаг , орчин техник технологийн хүрэлцээ муу зэрэг асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр багш хөгжихгүй. Эдгээрийг дагаад багшийн нийгмийн асуудал хүндэрч байна. Үнэ дагаад чанар гэдэг шиг дээрх асуудлуудыг аль болох боломжтой талаас нь харж шийдвэрлэвэл хөгжил дэвшилд хүрэх жигүүр хажууд минь байна .

Page 26: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Цаашид багш хөгжихөд тулгамдаж байгаа асуудлыг мөн чанар талаас нь анхаарч тууштай шийдвэрлэх нь зүйтэй болов уу?Хөдөөгийн сумдыг бодоход манай сургуулийн хувьд сүүлийн үеийн техник хэрэгслийн хүрэлцээ харьцангуй сайн байгаа. Харин багш нараас авсан ярилцлагаас үзэхэд Багшийн хөгжлийн төвийг байгуулж тэнд нэгдсэн интернэт сүлжээтэй, бусад скайнер, канон, принтер тавиад өгвөл багш нар мэдэхгүй чадахгүйгээ бие биеэсээ асууж илүү их суралцах боломжтой гэж ярьсан. Мөн бидний идэвхгүй өөрсдийгөө дайчилдаггүй байдал биднийг хөгжихөд саад болж байна гэсэн.

ЗАН-г жинхэнэ утгаар нь ажиллуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах хэрэгтэй байна.Сургуулийн захиргаанаас урьд жилүүдэд сайн ажилласан ЗАН-г ажлын бүтээмжээр нь үнэлэн шалгаруулж зуны амралтаар сайхан газар үзүүлж амраана гэдэг. Үүнийг бодит ажил болгон тэдний ажлыг үнэн зөвөөр дүгнээд багш нарыг урамшуулвал илүү урамтай ажиллана.

Page 27: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Нийгэм хөгжинө

Боловсрол шинэчлэл

Багшийн хөгжил

Хамт олны хамтын ажиллагаа

Тулгамдсан асудлыг шийдвэрлэх

Улс орон

хөгжинө

Дэлхийн жишигт хүрнэ

Page 28: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Эцэст нь хэлэхэд Төв Азийн цээжинд оршсон Монгол улсын хөгжлийн түлхүүр нь багш та бидний гарт байдаг шүү.

Багшийн хөгжлийн хөшүүрэг бол хамт олон юм.

Page 29: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Анхаарал тавьсанд баярлалаа.

Page 30: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Ном зүй 1. Чанартай боловсрол хөгжлийн баталгаа

УБ. 2001 он2. Бодрол сэтгүүл. УБ 2007 он3. Ч. Лхагважав “ Сургалтын технологийн

шинэчлэл” 4. Жантэн Каяа “Багшид өгөх зөвлөгөө”5. Èñìàèë Áîç “Анги удирдах урлаг”6. “Монголын боловсролын өнгөрсөн ба

одоо” 2004 УБ7. Èíòåðíýòýýñ àâñàí ìýäýýëýë¿¿ä “www.Google.com”

Page 31: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Хавсралт Судалгаа 1

1. Багш та ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу?

2. Багш та өөрийгөө хаана илүү хөгжүүлдэг вэ?

3. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэдээллийн ямар эх үүсвэрийг түлхүү ашиглаж байна вэ?

4. Багш та өөрийгөө хөгжүүлэхийн тулд ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

5. Багш та хөгжихөд юу саад болж байна вэ?6. Цаашид сургуулийн зүгээс багш нарыг

ажлын байран дээр нь хөгжүүлэхэд ойрын хугацаанд ямар ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Page 32: багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр

Судалгаа 2: (ярилцлага)1. Та ажлын байрандаа хөгжихөд техник

тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

2. Танай ЗАН, секц хэр хамтарч ажилладаг вэ?

3. Та өөрийгөө хэр дайчилдаг вэ?4. JICA төсөл хэрэгжснээр танд ямар

өөрчлөлт гарч байна вэ?