тасалгааны ургамал

6
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8 Хичээлийн сэдэв : ТАСАЛГААНЫ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН УРГАМАЛ Гоёл чимэглэлийн ургамалын ач холбогдол нь: амьд байгалийн талаархи мэдлэг. гоо зүйн хүмүүжил олгоно. хүний сэтгэл санааг сэргээнэ. ажиллах чадварыг нэмэгдүүлнэ. амрах, хооллох идэвхийг дээшлүүлнэ. нүдний харааны хэвийн ажиллагаанд нөлөөлнө. хүчилтөрөгчөөр хангана. өвчин үүсгэгч ба дамжуулагч нянгуудыг устгана. анги танхим, орон байр, өрөө тасалгаа, гудамж талбай, хот орчныг тохитой болгоно. Ангилал. УБ хотод 85 төрлийн 250 гаруй зүйл, сортын тасалгааны ургамал ургадаг. Тасалгааны гоёл чимэглэлийн ургамлын дотор нь 4 групп болгон ангилдаг. Үүнд: 1. Навчаараа гоёдог тасалгааны ургамал. Зөв арчилвал маш удаан амьдардаг. 2. 2. Цэцгээрээ гоёдог олон наст ургамлууд. Зөв арчилвал тодорхой бус урт хугацаанд амьдрах чадвартай. Цэцэглэсний дараа навч нь үхдэгггүй. 1

Upload: davaa627

Post on 01-Jun-2015

4.922 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8

Хичээлийн сэдэв : ТАСАЛГААНЫ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН УРГАМАЛ

Гоёл чимэглэлийн ургамалын ач холбогдол нь:

амьд байгалийн талаархи мэдлэг.

гоо зүйн хүмүүжил олгоно.

хүний сэтгэл санааг сэргээнэ.

ажиллах чадварыг нэмэгдүүлнэ.

амрах, хооллох идэвхийг дээшлүүлнэ.

нүдний харааны хэвийн ажиллагаанд нөлөөлнө.

хүчилтөрөгчөөр хангана.

өвчин үүсгэгч ба дамжуулагч нянгуудыг устгана. анги танхим, орон байр, өрөө тасалгаа, гудамж талбай, хот орчныг тохитой болгоно.

Ангилал. УБ хотод 85 төрлийн 250 гаруй зүйл, сортын тасалгааны ургамал ургадаг. Тасалгааны гоёл чимэглэлийн ургамлын дотор нь 4 групп болгон ангилдаг. Үүнд:

1. Навчаараа гоёдог тасалгааны ургамал. Зөв арчилвал маш удаан амьдардаг.

2.

2. Цэцгээрээ гоёдог олон наст ургамлууд. Зөв арчилвал тодорхой бус урт

хугацаанд амьдрах чадвартай. Цэцэглэсний дараа навч нь үхдэгггүй.

3. Цэцгээрээ гоёдог цөөн наст ургамал. Тасалгааг түр зуур чимэглэхэд

1

ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8

зориулдаг бөгөөд цэцэглэж дуусны дараа хурааж авдаг. Ихэнхдээ сонгинолог булцуу, булцуутай ургамал байдаг.

4. Кактус. Энэ группт кактус, суккулент ургамлууд. Ихэнх кактусууд өргөстэй байдаг. Мөн тасалгааны нөхцөлд цэцэглэдэг ба удаан амьдардаг.

Тасалгааны гоёл чимэглэлийн ургамал, тарьж ургуулах агротехник. Тасалгааны цэцгүүдийг сайхан байлгахын тулд дараах мэдээлэл их чухал байдаг. Үүнд: Ургамлын нэр (латин, орос, монгол), Ургамлын зураг, Овог, Уугуул нутаг, Ургамлын гадаад төрх байдал, Байршил, Температур, Агаарын чийгшил, Хөрс, Усалгаа, Бордоо, Үржил, Шилжүүлэн суулгах, Өвчин, Арчилгааны үед гарах хүндрэлүүд гэх мэт.

Эдгээр мэдээллийг нэг цэцгэн дээр авч үзвэл: 1. Ургамлын нэр (латин, орос, монгол) Cyclamen–Цикламен 2. Ургамлын зураг 3. Овог – Primulaceae4. Уугуул нутаг . Тасалгааны ургамлын ихэнх нь:

• Тропик (Төв ба Өмнөд Америк, Африк, Мадагасгар, Гималайн өмнөд хэсэг, Филиппын арлууд, Шинэ Гвинее, Австралын зүүн хойд эрэг, далайн арлууд)

• Субтропик (Газар Дундын Тэнгис, Японы өмнөд арлууд, Зүүн өмнөд Хятад, Хойд Америк, Австралын зүүн эрэг, Шинэ Зеландын арлууд)

• Цөл (Хойд ба Өмнөд Африк, Ази, Австрали, Хойд ба Өмнөд Америк[)• Альпийн нуруу, Газар Дундын тэнгис, Иран Сомали

5. Ургамлын гадаад төрх байдал . Цикламен нь цэцгээрээ гоёдог тасалгааны гоёмсог ургамал. Цэцэглэх хугацаа нь 11-3-р сар хүртэл. Булцуут үндэстэй, ишгүй, үндэс орчимдоо байрласан бөөр хэлбэрийн навчтай, маш гоёмсог цэцэгтэй.

6. Байршил . Гэрэлсэг, Хагас сүүдэрсэг, Сүүдэрсэг гэж 3 ангилагддаг. Цикламен нь гэрэлсэг, мөн хойшоо харсан сэрүүн өрөөний цонхны давцан дээр байрлуулна.

Гэрэлтэй цонх өглөө оройны гэрэл Хурц гэрэл

2

ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8

Хурц гэрэл Гэрэлсэг, сүүдэрсэг Гэрэлсэг Хурц гэрэл

7. Температур. Агаарын температур өндөр байх үеийн ихэнх тасалгааны

ургамлын температур 280С

Агаарын ердийн чийгшилтэй ердийн нөхцөл дэхь ихэнх тасалгааны ургамлын дээд температур 230С

Ургамлын минималь температур. 160С Жишээ нь: аглаонема, акалифа, антурнум, дизиготека, диффенбахия, каладиум, калатея, кодиеум, сенполия, сингониум,

Тэсвэр муутай ургамлын минималь температур. 10-130С Жишээ нь: араукария, аспарагус, афеландра, бальзамин, бегония, белопероне, бромелиевые, гинура, драцена, каланхоэ, колеус, маранта

Тэсвэртэй ургамлын минималь температур 5-80С – Жишээ нь: аспидистра, виноградов, гелксина, гревиллея,

кливия, купфея, лавр, пеларгония, плющ, камнеломка, суккулент, традесканц, фатсия, фатсхедера, хлорфитум, юкка.

Цикламен нь дунд зэрэг, 12-15 градуст байдаг.

3

ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8

8. Агаарын чийгшил . Усны уураар ханасан агаар. Энд агаарын харьцангуй чийгшил нь 100% байна. Ширэнгийн агаар шиг агаар: Сэрүүн уур амьсгалтай газар зун теплицед байх

бөгөөд харьцангуй чийгшил нь 70%-90% байна. Сэрүүн уур амьслалтай нутагт зуны өдөр харьцангуй чийгшил нь 40%-60%

байх ба энэ нь тасалгааны ургамалд хамгтийн тохиромжтой. Цөлийн агаар шиг агаар. Өвөл төвөөс халааттай өрөөнд энэ агаар бий болно.

Агаарын харьцангуй чийгшил нь 10%-30% байна. Абсолют хуурай агаар: Энэ нь ердийн нөхцөлд байдаггүй. Харьцангуй чийгшил

нь 0%

Цикламенаа хүлэр юмуу хайргатай саван дээр савтай цэцгээ байрлуулна. Үе үе савтай цэцэгний орчныг усаар шүршиж чийгшүүлнэ.

9. Хөрс. Ширгэн хөрс, Навчит хөрс, Шилмүүсэн хөрс, Ялзмагт хөрс, Компос, Хүлэрт хөрс, Модны нүүрс, Элс, Хөвдөн хөрс, Перлит, дренаж гэх мэт

Жишээ нь ялзмагт хөрсийг бэлтгэхдээ зуны сүүлчээр бууцуудыг овоолж хураасны дараа 2 улирал тутамд усалж дэвтээнэ. Ингээд 1-2 жилийн дотор хөрс бэлэн болно. Энэхүү хөрс нь хөвсгөр, зөөлөн, тэжээлийн бодисоор баялаг болдог. Цикламены хувьд Хар шороон хөрс, навчит хөрс, хүлэрт хөрс, элс 1:1:1:1 харьцаатай хольж бэлтгэнэ.

10. Усалгаа Өвөл усалгаа шаарддаггүй ургамал. Кактус болон бусад суккулeнт ургамлыг

хавраас намар хүртэл идэвхитэй өсөлтийн үeд бага зэрэг усална. Өвөл бараг услахгүй. Усалгаа бага шаарддаг ургамал. Тасалгааны бараг бүх гоёл чимэглэлийн

ургамал хамаарагдана. Эдгээр ургамал нь хавраас намар хүртэл их, өвөл бага усалгаа шаардах буюу өвөл хөрсний 1см гүн хүртэл услахад болно. Цикламенийг хангалттай услах ба ингэхдээ устай саванд 15-20 минут байлгана.

4

ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 8

11. Үржил . Үр, Үндэсний салаалалт, Найлзуур, Навч, Булцуу,Сонгинолог булцуу, Үндэслэг иш, Спор, Нялх ургамал гэх мэт. Цикламен нь үрээр болон булцуу гэсэн хэлбэрүүдээр үрждэг.

12. Шилжүүлэн суулгах . Ургамлыг ихэвчлэн хавар шилжүүлэн суулгадаг. Ургамлыг хөрсийн 2-3 болсны дараа соливол илүү тохиромжтой. Үрийг зуны сүүлээр 10°С-20°С тарина. Ихэнх сорт нь 15-18 сарын дараа цэцэглэнэ. Жижиг сортууд нь 6-8 сарын дараа цэцэглэнэ. Мөн булцууны хуваагдлаар хавар тарина.

13. Өвчин . Амьтны гаралтай өвчинд: ургамлын бөөс, хачиг, дугариг хорхой, улаан бүүрэг, навч идэгч цох, шөвгөр цохны авгалдай, төөлүүр, арьс идэгч, мөөгний шумуул, шүлхий хачиг,цэврүүтэн, цагаан ба Ургамлын гаралтай өвчинд: иш харлах, хуурамч гуалилт (мөөг), жинхэнэ гуалилт (мөөг), саарал илжрэл, үндэсний өмх, зэв, вирус

Өвчин: Усалгаа хэтэрсэн тохиолдолд хачигаар өвчилнө. Энэ хачиг маш жижигхэн бөгөөд навчны доод гадаргуу тоосоор бүрхэгдсэн мэт харагдана. Хачигаар өвчилсөн үед ургамлын өсөлт зогсож, навчны ирмэг дотогшоо хумигдаж, навчны бариул нь муруйж, цэцгийн бундуухай нь нурмайдаг. Тэмцэх арга нь: Өвчилсөн навч, цэцгийг тасалж хаях эсвэл зориулалтын хороор шүршинэ.

• Цэцэглэж дууссаны дараах арчилгаа: Усалгааг багасгах ба бордолтыг зогсооно. Савтай (булцуу) цэцгийг сэрүүн газар хажуу тийш нь хазайлгаж тавина.. Зуны дунд сар хүртэл услахгүй. Булцууг шинэ хөрсөнд тарихдаа тал хүртэл нь суулгана. Сайн гэрэлтэй сэрүүн байранд байлгаж хангалттай усалж өгнө.

• Үржил: Үрийг зуны сүүлээр 10°С-20°С тарина. Ихэнх сорт нь 15-18 сарын дараа цэцэглэнэ. Жижиг сортууд нь 6-8 сарын дараа цэцэглэнэ.

• Арчилгааны үед гарах онцлог хүндрэлүүд: • Навч нь шарлах шалтгаан нь: - хэт дулаан хуурай агаар байдаг. Цикламен нь 17°С –

аас дээш температурыг тэсвэрлэдэггүй. Усалгаа хангалтгүй байх , нарны шууд гэрэлд тавих

• Цэцгийн шилбэ, навчны бариул зөөлрөх, ялзрах, ургамал үхэх шалтгаан нь: Хэт услах, тухайлбал дээрээс нь усалж болохгүй. Булцууны дээд хэсгийг хэзээ ч шүршүүрээр усалж болохгүй.

• Цэцэглэлт богино болох шалтгаан: Өндөр температур, Хуурай агаар, Буруу усалгаа • Жижгэрсэн гажиг өсөлттэй навч гарах шалтгаан: Хачигаар өвчилсөн үед ургамлын

өсөлт зогсож, навчны ирмэг дотогшоо хумигдаж, навчны бариул нь муруйж, цэцгийн бундуухай нь нурмайдаг.

5