судалгааны сонжоо

4
Та айлын хэд дэх хүүхэд вэ? Судалгааны сонжоо: Айлын хүүхэд бүхэн өөрийн намтар түүхтэй. Жишээ нь айлын ууган хүүхэд, дунд хүүхэд, отгон хүүхэд, бас айлын ганц хүүхэд ч гэж байдаг. Та чухам аав ээжийнхээ хэд дэх хүүхэд нь болж төрсөн бэ. Энэ нь таны зан үйл , аж байдалд их нөлөөлдөг тул та өөрийгөө хэн болохыг мэдэж болох ажээ. Айлын ууган хүүхэд Айлын ууган хүүхдүүд төлөв төвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хүүхэд бол танд баяр хүргэхээс өөр аргагүй. Учир нь хүмүүс тэднийг хүндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хүүхдүүд өндөр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай, гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь түүнийг бусадтай эвдрэлцүүлж болзошгүй. Зөвлөгөө: -Айлын том хүүхдүүд шинэ юмны дээж бүрийг амсдаг. Улмаар голомт тусгаарлахдаа мөн л юм бүхний энэ тэргүүнд байхыг чармайдаг. Энэ зангаа барьж байхгүй бол найз нөхөд, ажлынхаа хамт

Upload: gganchimeg

Post on 01-Jun-2015

2.020 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: судалгааны сонжоо

Та айлын хэд дэх хүүхэд вэ? Судалгааны сонжоо:

Айлын хүүхэд бүхэн өөрийн намтар түүхтэй. Жишээ нь айлын ууган хүүхэд, дунд хүүхэд, отгон хүүхэд, бас айлын ганц хүүхэд ч гэж байдаг. Та чухам аав ээжийнхээ хэд дэх хүүхэд нь болж төрсөн бэ. Энэ нь таны зан үйл , аж байдалд их нөлөөлдөг тул та өөрийгөө хэн болохыг мэдэж болох ажээ.

Айлын ууган хүүхэдАйлын ууган хүүхдүүд төлөв төвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг.Хэрэв та айлын ууган хүүхэд бол танд баяр хүргэхээс өөр аргагүй. Учир нь хүмүүс тэднийг хүндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хүүхдүүд өндөр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай, гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь түүнийг бусадтай эвдрэлцүүлж болзошгүй.

Зөвлөгөө:-Айлын том хүүхдүүд шинэ юмны дээж бүрийг амсдаг. Улмаар голомт тусгаарлахдаа мөн л юм бүхний энэ тэргүүнд байхыг чармайдаг. Энэ зангаа барьж байхгүй бол найз нөхөд, ажлынхаа хамт олны дургүйг хүргэнэ.-Айлын ууган хүүхэд хамгийн түрүүнд юм юманд дайчлагддаг. Нас бие гүйцэхэд энэ нь рефлекс болж хүн болгоны гуйлт хүсэлтийг биелүүлэхэд хүргэдэг. Ингэх хэрэггүй, энэ нь танд ашиггүй.-Эцэг эхчүүд ууган хүүхэддээ л хамаг анхаарлаа хандуулдаг.

Page 2: судалгааны сонжоо

-Эцэг эхээ эзгүйд айл гэрийн гол ачааг үүрч, дүү нараа асардаг том хүүхдүүд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм бүгдийг сэтгэлдээ маш эмзэг хүлээн авдаг. Амиа хорлосон хүний дийлэнх нь айлын хамгийн том хүүхдүүд байдаг. Тиймээс айлын ууган хүүхдүүд өчигдрийг биш маргаашийг, амьдралын гуниг зовлонг биш баяр баясгаланг харж амьдрах хэрэгтэй.

Айлын дундах хүүхэд

Айлын дундах хүүхдүүдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа дөрөвний нэгтэй тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг хэрэглэж өнгөрөөдөг байна. Та айлын дундах хүүхэд бол үргэлж нөөцөнд байдаг. Эцэг эхчүүд нь анхны ба бага хүүхдээ илүү их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Гэхдээ айлын дунд хүүхдүүд амьдрах ухаанаараа хэр баргийн хүнийг урдаа оруулахгүй. Энэ нь хожим тэднийг амьдралд байр сууриа олоход онцгой үүрэгтэй байдаг.Зөвлөгөө:-Юм бүхнийг харьцуулах хэрэггүй. Амьдралд тохиолдох хамгийн шударга бус зүйл бол амьдрал өөрөө гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Магадгүй, хэн нэгэн нь ямар ч утга учиргүй завшигч байж болно. Гэхдээ хамгийн гол нь хүн сэтгэлээрээ баян байх ёстой.-Айлын дундах хүүхдүүд заримдаа өөртөө хууль ёсоор ноогдох хувиа ч хүртэл хүртэж чаддаггүй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Айлын дундах хүүхдүүд бол шинийг сэдэгч, зохион бүтээгч, төрөлхийн инженер хүн. Тэд аавынхаа гэрт машины тав дахь дугуй байсан бол өрх тусгаарлахад машины руль болдог.

Page 3: судалгааны сонжоо

-Анхандаа эцэг эхчүүд нь тэднийг анзаардаггүй. Гэсэн ч яваандаа түлхүүрийг нь олж тохируулдаг болно. Тийм болохоор дундах хүүхэд болж төрсөндөө бүү харамс.

Айлын бага хүүхэд

Айлын бага хүүхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож өсдөг. Хүн бүхэн тэднийг юм бүхэнд буруутгана. Хэрэв үнэн зөв шийд гаргаж чадахгүй бол цаашид ингэж амьдарч болохгүй шүү!Зөвлөгөө:-Айлын бага хүүхдүүд эцэг эхийн балгаар юмыг шилж голдог занг хэнээс ч илүү сайн сурдаг. Энэ зангаа хаяж чадвал сайн сайхан амьдрал өмнө чинь бий.-Айлын бага хүүхдүүд биеэ дааж сураагүй байдаг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал үзээгүй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бүхнийг ялна гэж боддог. Гэтэл хэзээ ч тийм байдаггүй. Хүүхэд гэдэг бүх насаараа эцэг эхийн гарыг харж амьдрах аргагүй. Дэлхий ертөнц дээр байдаг хамгийн хатуу, хамгийн энэрэлгүй тоглоом бол амьдрал. Амьдрал хэний ч уураас айдаггүй, хэний ч нулимсыг хараад өрөвддөггүй. Тийм болохоор амьдралын үнэнээс зөрж гажиж амьдрана гэж хэзээч байдаггүйг санаж яв.

Айлын ганц хүүхэд

Айлын ганц хүүхэд зан авир, ааш араншингийнхаа хувьд айлын том хүүхэдтэй яг адилхан байдаг.Зөвлөгөө:-өөрөө өөртөө хатуу зарчимч бай. Хожмын амьдралд тань хэрэг болно.

Page 4: судалгааны сонжоо

-Цаг ямагт дураараа авирлаж байдгаа боль. Хожим гай болно.-Айлын ганц хүүхэд гэдгээрээ түрээ барьж, “Би танайхаас зайлаад өгье” гэж эцэг эхээ хэзээ ч бүү дарамтлаж байгаарай.