МТМС-Өгөгдлийн сан
TRANSCRIPT
Өгөгдлийн сан
М.Алтансүх ©2011
Мэдээллийн технологи
Мэдээллийн систем
Access програмын тухай
Database гэж юу вэ?
Query гэж юу вэ?
Form гэж юу вэ?
Report гэж юу вэ?
Microsoft®
Office
Access™ 2007
Microsoft® Office Access™ 2007
Microsoft Access програмыг ашиглан төрөл
бүрийн мэдээ мэдээллийн сан үүсгэж,
боловсруулах, сан дотороо хялбар хайлт
хийх зориулалттай MICROSOFT OFFICE -
ын багц програмуудын нэг юм.
1992 Access 1.0
1993 Access 1.1
1994 Access 2.0
1995 Access 95
1997 Access 97
2000 Access 2000
2001 Access XP o 2002
2003 Access 2003
2007 Access 2007
2010 Access 2010
Microsoft
® Office Access™ 2007
DATABASE гэж юу вэ?
Мэдээллийн технологийн нэгэн чухал ойлголт бол
өгөгдлийн сан (database) юм.
Хэрэглэгч нь өгөгдлийн сантай ( Өгөгдлийн сан удирдах
систем – DataBase Management System)-ийн тусламжтайгаар
харьцана.
DBMS-үүд: Database, Interbase, Microsoft Access, Microsoft SQL
Server (derived from Sybase), MySQL, Oracle Corporation , Paradox
(database), Sybase, Visual FoxPro
Microsoft® Office Access™ 2007
Microsoft Access харилцах цонх нээгдэх бөгөөд
үүнээс Blank Database командыг сонгоно.
Blank Database командыг сонгоход хажуу тал нь
Blank Database харилцох цонх нээгдэнэ.
ACCESS програм дээр
Database-ийг шинээр
үүсгэх
Microsoft® Office Access™ 2007
Open товчийг дарж database хадгалах байрлал хавтасын замыг
зааж өгнө.
File name нүдэнд шинээр үүсгэх мэдээний сангийн нэрийг
өгөх ба хавтасны байрлалыг зааж өгөөд Create товчийг дарна.
ACCESS програм дээр
Database-ийг шинээр
үүсгэх
Microsoft® Office Access™ 2007
Шинээр хүснэгт нэмэхэд DATASHEET-VIEW-DESIGN VIEW
командыг сонгоно.
DESIGN VIEW командыг сонгоход хүснэгтийг хадгалах харилцох
цонх нээгдэх болно.
Microsoft® Office Access™ 2007
ACCESS програм дээр
Database-ийг шинээр
үүсгэх
Тус цонхонд шинээр үүсгэх хүснэгтэнд хамаарах бүх талбарыг тодорхойлж өгнө.
Талбарын нэр, талбар дахь мэдээний төрөл зэрэг үндсэн тодорхойлолтыг зааж
өгөхөөс гадна шаардлагатай нэмэлт шинж чанаруудыг хүснэгтийн талбар бүрт
тодорхойлж өгдөг.
DESIGN VIEW
сонголт хийхэд Table
буюу хадгалсан нэртэй
цонх гарч ирнэ.
Microsoft® Office Access™ 2007
ner гэсэн талбарт text
төрлийг авсан ба нэмэлт
шинж чанарын хэсэг
FIELD PROPERTIES-д
тодорхойлж өгнө.
Мэдээний нэг төрлийн элементийг хадгалах талбарын нэрийг заадаг.
Талбарын нэрийг өөрт ойлгомжтой байдлаар, юуг илэрхийлж байгаагаас нь
хамааруулан агуулгынх нь хувьд товчлон дураараа өгч болно.
Талбарын нэрийг заавал крилл үсгээр тодорхойлох шаардлагагүй. Талбаруудад
ижил нэр зааж өгч болохгүй.
Microsoft® Office Access™ 2007
Access програм дээр
талбарын өгөгдлийн хэд
хэдэн төрөл байна.
Хэрвээ тоогоор илэрхийлэгдсэн боловч тэдгээр дээр арифметик үйлдэл хэзээ
ч хийгдэхгүй мэдээллийн төрлийг TEXT төрлөөр зааж өгөх нь зүйтэй.
Жишээ нь: оюутны код, регистр дугаар
Microsoft® Office Access™ 2007
Өгөгдлийн төрөл
Авах утга Санах ойд
эзлэх хэмжээ
Text Нэг мөр тэмдэгтээс тогтох тэмдэгт мөрийг заах 0-255 байт
Memo 64000-аас хэтрэхгүй үсэг, тоо, тусгай тэмдэгтээс тогтох их хэмжээний текст төрөл
0-64000 байт
Number Тоон өгөгдөл 1,2,3 эсвэл 8 байт
Date/Time Он, сар, өдөр, цаг зэрэг мэдээ оруулах 8 байт
Currency мөнгөн төрлийн өгөгдөл 8 байт
AutoNumber Автомат дугаарлалт 4 байт
Yes/No “үнэн” эсвэл “худал” гэсэн утгаар илэрхийлэгдэх 1 байт
OLE object график, дүрс, дуу зэрэг гадаад объектийг заах 1 гега байт
Microsoft® Office Access™ 2007
Хэрэглэгчид зориулж талбарт
хадгалах мэдээний тухай
дэлгэрэнгүй тайлбарыг
Description –д өгч болно.
TABLE -д орох бүх талбаруудыг тодорхойлсны дараа талбаруудтай
холбоотой нэмэлт шинж чанар буюу төлөвүүдийг тодорхойлож өгнө.
Microsoft® Office Access™ 2007
1. Text
талбарын хувьд тухайн
талбарт дээд тал нь
хичнээн тэмдэгт орохыг
зааж өгнө.
Microsoft® Office Access™ 2007
Tалбарын хэмжээ,
хязгаарыг тодорхойлно.
Энэ төлөв нь Text болон
Number төрлийн талбарт
хамаарна.
Tалбарын хэмжээ,
хязгаарыг тодорхойлно.
Энэ төлөв нь Text болон
Number төрлийн талбарт
хамаарна.
2. Number
талбарын хувьд дараах
хэлбэрүүдийн аль
тохиормжтойг сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
Хэмжээ Бутархай
орны хэмжээ
Авах утгын хязгаар Санах ойд эзлэх байт Хамгийн бага Хамгийн их
DOUBLE 15 -1.797.10308 1.797.10308 8 байт
SINGLE 7 -3.4.1038 3.4.1038 4 байт
LONG INTEGER - -2,147,483,648 2,147,483,647 2 байт
INTEGER - -32,768 32,767 2 байт
BYTES - 0 255 1 байт
CURRENCY 4 -922,337,203,685, 477.5808
922,337,203,685, 477.5808
4 байт
Microsoft® Office Access™ 2007
Tалбарт орсон утгуудын
харагдах хэлбэрийг
тодорхойлно.
Microsoft® Office Access™ 2007
Энд ямар төрлийн талбарыг сонгосноос
шалтгаалан өөр өөр байна.
GENERAL NUMBER
Утгыг гараас оруулсан хэлбэрээр харуулна.
CURRENCY Тооны ард мөнгөн тэмдэгт авч харуулна. FIXED Тоог заасан бутархай оронтойгоор үзүүлнэ.
STANDARD Тоог мянгат мянгатаар тусгаарлаж, бутархай орныг 2 цифрээр үзүүлнэ.
PERCENT Тоог зуугаар үржиж, хувьд шилжүүлж харуулна.
SCIENTIFIC Тоог аравтын зэрэгт хэлбэрээр харуулна.
NUMBER, AUTONUMBER,
CURRENCY – төрлийн
талбарын хувьд дараах
хэлбэртэй байна.
Microsoft® Office Access™ 2007
DATE/TIME – төрлийн
талбарын хувьд дараах
хэлбэртэй байна.
YES/NO -төрлийн талбарын хувьд TRUE/FALSE, YES/NO эсвэл ON/OFF байна.
DECIMAL – Тоон ба мөнгөн төрлийн өгөгдлийн утгын бутархай оронд авах
цифрийн тоог заана. Бүхэл тооны хувьд бутархай нь тэг утгатай байна. Харин
бодит тооны хувьд бутархайн орны цифрийн тоог DOUBLE үед 15-аас, SINGLE
үед 7-гоос хэтрэхгүй утгаар заана.
Microsoft® Office Access™ 2007
Талбарын утгыг гараас ямар
хэлбэртэй оруулахыг
тодорхойлно.
Мэдээлийн сан удирдах систем нь зөвшөөрөхгүй хаадаг, иймээс тус тодорхойлолт нь
талбарт алдаатай утга орохоос сэргийлэх зориулалттай.
Оруулах маскийг текст төрлийн мэдээний хувьд ихэвчлэн тогтмол урттай утга авах
талбарт заадаг.
Үсгэн эсвэл цифрэн тэмдэгтийн маскуудыг “Зайлшгүй оруулна” эсвэл “Зайлшгүй
оруулах шаардлагагүй” гэж ялгаж өөр өөрөөр заадаг.
Microsoft® Office Access™ 2007
Маск Тайлбар
0 Цифр (0-9), тооны зарим (+, -) тэмдэг байж болно. Зайлшгүй оруулах.
9 Цифр (0-9), тэмдэгт оруулаагүй байрлалд зай авна. Зайлшгүй оруулахгүй.
# Цифр (0-9), тэмдэгт оруулаагүй байрлалд зай авна. Зайлшгүй оруулахгүй.
L Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулна.
? Үсэг (A-z), тэмдэгт ороогүй байрлалд зай авах. Зайлшгүй оруулахгүй.
A Цифр (0-9) болон Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулна.
a Цифр (0-9) болон Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулахгүй.
& Дурын тэмдэгт болон зай авах. Зайлшгүй оруулна.
C Дурын тэмдэгт болон зай авах. Зайлшгүй оруулахгүй.
.,:;-/() Бутархай орон, мянгат, огно, цагийг тусгаарлагч, болон бусад тусгаарлагчид
> Энэ тэмдэгээс хойш бичигдэх бүх үсгүүд том үсэг рүү шилжинэ.
< Энэ тэмдэгээс хойш бичигдэх бүх үсгүүд жижиг үсэг рүү шилжинэ.
! Зайлшгүй оруулахгүй гэсэн тэмдэгтүүдийг баруунаас зүүн тал руу хоосон зайг шахна.
\ Энэ тэмдэгийн ард бичигдсэн тэмдэгт байнга бичигдэж үзэгдэх болно.
Microsoft® Office Access™ 2007
Caption - Нүдэнд идэвхитэй
байгаа талбарын гарчгийг буюу
хүснэгтийн толгойд бичигдэх
үгийг өгнө.
Ж.н: „oyutnii ner‟ гэсэн нэртэй
талбарын CAPTION нь
“оюутны нэр ” гэж бичиж өгнө.
TABLE-бичлэг оруулах үед талбарын гарчиг
буюу хүснэгтийн толгойд Caption-бичсэн
текст гардаг.
Хэрэв нүдийг хоосон орхивол талбарын нэр
хүснэгтийн толгойд гарна.
Microsoft® Office Access™ 2007
Тухайн нэг талбарын утгуудын
дийлэнх хувь нь тогтмол нэг
утга авч байх тохиолдолд
талбарт давтагдах утгыг зааж
өгөх нь ашигтай байдаг.
Оюутны мэдээний сан
үүсгэгч тухайн нэг анги дээр
бүртгэл хийх бол “Ангийн
нэр” гэсэн талбарт ангийнхаа
нэрийг зааж өгнө.
Талбар заасан утгаар автоматаар
бөглөгдөх ба энэ нь хэрэглэгчийг
нэг утгыг ахин дахин оруулахаас
чөлөөлж ажлыг нь хөнгөвчилдөг
Microsoft® Office Access™ 2007
Талбарт авах өгөгдлийн утга
дээр нэмэлт хязгаар тавихад
хэрэглэнэ.
Хэрэв хэрэглэгч талбарын авах утгын хүрээнд тохироогүй утга оруулах оролдлого
хийвэл мэдээний сангийн VALIDATION TEXT тодорхойлолтонд зааж өгсөн бичвэр
дэлгэц рүү гарч буруу утга оруулах гэж байгааг мэдээлнэ.
Microsoft® Office Access™ 2007
Талбарт авах өгөгдлийн утга
дээр нэмэлт хязгаар тавихад
хэрэглэнэ.
Ж.н: “Нас” гэсэн талбарт BYTE төрлийг авч
оруулах утгуудаа 1-112-ын хооронд хэлбэлзэнэ
гэвэл утганд нэмэлт хязгаар өгье.
Vilidation Rule - “>1 and <112” гэж бичнэ.
Vilidation Text – “Та өгөгдлөө буруу оруулсан
байна. 1-112 хооронд утга авна” гэж бичнэ.
Microsoft® Office Access™ 2007
Талбарт авах өгөгдлийн утга
дээр нэмэлт хязгаар тавихад
хэрэглэнэ.
Мөн “Боловсрол” гэсэн талбарын
VALIDATION TEXT-д зөвхөн бага, дунд, дээд
гэсэн утга авахаар зааж өгье.
Vilidation Rule - =”Бага” or =”Дунд” or =”Дээд”
гэсэн логик илэрхийллээр бичнэ.
Microsoft® Office Access™ 2007
Талбарт зайлшгүй утга
оруулах шаардлагатай эсэхийг
хянадаг хэрэгсэл юм.
YES - Тухайн талбарт зайлшгүй утга оруулах.
NO - Тухайн талбарт утга оруулахгүй үед сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
NO-тухайн талбараар эрэмбэлэхгүй
YES /DUPLICATES OK/- талбараар түлхүүр
давхардаж эрэмбэлнэ.
YES /NO DUPLICATES/- талбараар нэг утгатай
эрэмбэлнэ.
Сонгосон талбараар
эрэмбэлэх үгүйг
тодорхойлно.
Microsoft® Office Access™ 2007
Бичлэгийг нөгөөгөөс ялгаж
өгч байдаг дор хаяж нэг
талбар байх ѐстой.
Тодорхойлохын тулд эхлээд
хүснэгтийн ямар талбарыг
түлхүүр болгож авахыг
тогтоосон байна.
Түлхүүр талбарт орсон утга хоосон буюу 0 утга байж болохгүй.
Мөн тухайн түлхүүр талбарт орсон утга давхардахгүй байх хэрэгтэй.
Шаардлагатай үед л Primary key-г тодорхойлдог.
Primary key гэж тодорхойлсон талбар ихэвчлэн мэдээллийн бааз хоорондын
харилцан хамаарлыг тодорхойлоход ашигладаг.
Microsoft® Office Access™ 2007
Тухайн сонгосон
талбарын харагдах
хэлбэрийг сонгоно.
YES/NO төрлийн өгөгдлийг гараас тийм, үгүй утгыг оруулах уу, эсвэл
CHECK BOX –д тийм, үгүй сонголт хийхээр харагдуулах уу гэдгийг сонгоно.
TEXT төрлийн талбарын хувьд дараах жишээгээр тайлбарлая. Оюутны
боловсролын мэдээллийг агуулах талбарт дээд, дунд, бага гэх мэтээр байнга
давтагдан ордог мэдээллүүдийг жагсаалтаас сонгохоор хийж болно.
Microsoft® Office Access™ 2007
Display Control - сонголтын
харагдах хэлбэрт TEXT BOX,
LIST BOX, COMBO BOX
гэсэн 3 хэлбэр байна.
Эндээс COMBO BOX хэлбэртэй
харагдахаар сонгосон.
Microsoft® Office Access™ 2007
Нүдэнд жагсаалтын
мэдээллийг хаанаас
авахыг сонгоно.
TABLE/QUERY-ROW SOURCE-д заасан
хүснэгтийн юмуу query-ийн мэдээнээс авах
VALUE LIST-бичсэн жагсаалтаас элемент авах
FIELD LIST -заасан талбарын утгуудыг авах
Microsoft® Office Access™ 2007
Нүдэнд COMBO BOX-д авах
хувьсагчдын жагсаалтыг
бичиж өгнө.
Үүний тулд Оюутны боловсрол оруулах
нүдэнд дээд, дунд, бага г.м
мэдээллүүдийг шууд сонгож ашиглах
боломжтой болно. Утгуудыг (“ ”)
хашилтанд бичих ба (;) тодорхойлох
таслалаар тусгаарлаж өгнө.
Microsoft® Office Access™ 2007
Эдгээр заалтууд нь тухайн жагсаалтын утгуудыг агуулсан
цонхон дахь мөрийн тоо, өргөн, мөн зөвхөн жагсаалтад
бичигдсэн сонголтоор хязгаарлах зэргийг тодорхойлно.
LIST ROWS
LIST WIDTH
LIMIT TO LIST
Эдгээр заалтууд нь тухайн жагсаалтын утгуудыг агуулсан
цонхон дахь баганы тоо, толгой, өргөн зэргийг тодорхойлно.
BOUND COLUMN
COLUMN COUNT
COLUMN HEADS
COLUMN WIDTH
Microsoft® Office Access™ 2007
QUERY гэж юу вэ?
Мэдээлэлийн сангийн үндсэн объектуудын нэг юм.
Query – ийг Table –ийн талбарыг сонгох, бичлэгийг
сонгох, бичлэгийг эрэмбэлэх, томъѐо тооцоолол хийх
талбаруудыг нэгтгэх г.м зорилгуудаар ашигладаг.
CREATE цэснээс QUERY WIZARD, QUERY DESIGN гэсэн 2
командуудаас аль нэгийг сонгож query байгуулж болно.
Microsoft® Office Access™ 2007
1. SAMPLE QUERY WIZARD- нэг хүснэгтээс тодорхой тооны талбаруудыг шүүн
харуулах, эсвэл харилцан хамаарал бүхий хүснэгтэд байгаа талбаруудын
мэдээллүүдийг нэгтгэж харуулна.
2. CROSSTAB QUERY WIZARD –энэ хэлбэрийг ихэвчлэн давхардсан өгөгдөл
бүхий таблицыг эмхэлж, цэгцлэхэд ашигладаг.
CREATE цэснээс
QUERY WIZARD
командыг сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
3. FIND DUPLICATES QUERY WIZARD –нь мөн давхардсан хүснэгтийн
мэдээллүүдийг цэгцлэж харуулна
4. FIND UNMATCHED QUERY WIZARD- нь ихэвчлэн нэгээс олон харьцаа үүсгэж
байгаа олон таблицуудын дунд хийгдэх бөгөөд үндсэн мэдээллийн санд байгаа
тодорхой талбарын өгөгдөл, мөн тэр талбараар нэгээс олон юмуу эсвэл нэгээс нэг
харьцаа үүсгэж, байгаа дэд мэдээллийн сангийн тухайн талбарт байхгүй байвал тэр
бичлэгүүдийг үндсэн мэдээллийн сангаас шүүж, мэдээллийг эрэмбэлж гаргана.
Microsoft® Office Access™ 2007
CREATE цэснээс
QUERY WIZARD
командыг сонгоно.
TABLES/QUERIES хэсгээс тухайн мэдээллийн сан байгаа хүснэгт болон query-
ийн нэрийг сонгоход AVAILABLE FIELDS цонхонд тухайн сонгосон хүснэгтийн
талбарын жагсаалт гарч ирэх ба эндээс хэрэгтэй талбаруудыг сонгож
SELECTED FIELDS цонхонд оруулж NEXT товчлуурыг дарна.
SAMPLE QUERY
WIZARD-ыг
сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
DETAIL- буюу талбар
бүрийг жагсаалт
хэлбэрээр сонгоно.
QUERY-ийн нэрийг бичиж өгөөд
FINISH товчлуур дээр дарсаны дараа
хайлтын хүснэгт гарчигтай шинэ
хүснэгт үүснэ.
Microsoft® Office Access™ 2007
DESIGN VIEW командыг сонгоход QUERY-ийн
дизайныг байгуулах цонх, мөн хэрэглэгчийн
үүсгэсэн хүснэгтүүдийг харуулсан Show Table
цонх гарч ирнэ.
Microsoft® Office Access™ 2007
CREATE цэснээс
QUERY DESIGN команд
сонгож query байгуулж
болно.
Show Table цонхны хүснэгтийн жагсаалтаас
Query-д хэрэглэгдэх хүснэгтүүдээ Add командын
туслалцаатайгаар QUERY DESIGN-ий цонхонд
оруулна.
CREATE цэснээс
QUERY DESIGN команд
сонгож query байгуулж
болно.
Microsoft® Office Access™ 2007
Эхлээд хүснэгтийн талбаруудаас QUERY-д хүссэн талбаруудаа сонгож байрлуулна.
Сонгохдоо талбараа хулганаар чирч QUERY DESIGN-ны FIELD нүдэнд байрлуулна.
Дараагийн талбарыг мөн адил FIELD –ийн дараагийн баганад дээрхийн адил
байрлуулна.
Эдгээрийн үйлдлийн дүнд QUERY DESIGN дараах байдалтай харагдана.
Хүснэгтэд байгаа
өгөгдлүүдээс нэр, овог гэсэн
талбарт байгаа өгөгдлүүдийг
сонгож QUERY байгуулъя.
Microsoft® Office Access™ 2007
QUERY-ийн үр дүнг харахдаа
QUERY цэсээс Run QUERY
командыг өгөх буюу RUN
дүрст командыг сонгоно.
Энэ QUERY-ийн үр дүн нь dun хүснэгтийн
зөвхөн овог, нэр гэсэн 2 талбарын
мэдээллүүдээс бүтсэн жагсаалт гарна.
Microsoft® Office Access™ 2007
Энэ QUERY-ийн үр дүн нь dun хүснэгтийн 70-аас
дээш үнэлгээ авсан оюутны овог, нэр, хичээлийн
нэр, дүнг харуусан жагсаалт гарна.
Microsoft® Office Access™ 2007
Оюутаны мэдээллүүдийг
агуулсан хүснэгтүүдээс 70
дээш үнэлгээ авсан оюутны
овог, нэр, хичээлийн нэр, дүнг
харуулах QUERY байгуулъя.
SORT талбарын
ASCENDINIG – өсөх,
DESCENDING - буурах
дарааллаар эрэмбэлэнэ.
Аль нэг баганын элементүүдийг
эрэмбэлэх бөгөөд бусад баганын
элементүүд энэ баганын харгалзах
мөрийнхөө элементүүдийг даган
байр сэлгэдэг.
Microsoft® Office Access™ 2007
• Тоон утгуудын хувьд өсөх ба буурах
эрэмбэлэлт хийгдэнэ.
• Текст буюу тэмдэгт өгөгдлийн хувьд эдгээр нь
цагаан толгойн үсгийн дарааллаар хийгдэнэ.
Өгөгдлийн сангийн нэг чухал
тал нь тодорхой мэдээллийг
түргэн шуурхай хайн олж
гаргаж ирдэг байх ѐстой.
Criteria мөрний хичээлийн
нэрний талбарт
[ENTER хичээлийн нэр] гэж
бичээд RUN товчийг дарна.
Microsoft® Office Access™ 2007
ENTER хичээлийн нэр гэсэн цонхонд
хичээлийн нэрийг бичиж өгөөд OK товч дарна.
Үр дүн нь:
FORM гэу юу вэ?
Table – д байгаа бичлэгүүдийг цонхонд харуулах
Access програмын нэг хэсэг юм.
Form-ийг Table – д байгаа өгөгдлийг дэлгэцэнд
тохиромжтой хэлбэрээр харуулах, бичлэгтэй ажиллахад
илүү хялбар дөхөм болгох зэрэгт ашигладаг.
Microsoft® Office Access™ 2007
FORM –команд нь таны сонгосон хүснэгтийг автоматаар Form-ын хэлбэрт
оруулна.
SPLIT FORM – команд нь сонгосон хүснэгтийн Formыг автоматаар
байгуулахаас гадна доор нь тухайн хүснэгтийн бичлэгүүдийг давхар харуулдаг.
MULTIPLE ITEMS – команд нь хүснэгт дээр байгаа бүх бичлэгийг FORM
хэлбэрт оруулж харуулдаг.
Microsoft® Office Access™ 2007
Form командуудыг сонгож
FORM загварыг шинээр
байгуулая.
Үүний тулд эхлээд аль
хүснэгтийг ашиглаж form
бэлдэх гэж байгаагаа
тодорхойлсон байх хэрэгтэй.
Form командуудыг сонгож
FORM загварыг шинээр
байгуулая.
Үүний тулд эхлээд аль
хүснэгтийг ашиглаж form
бэлдэх гэж байгаагаа
тодорхойлсон байх хэрэгтэй.
PIVOTCHART – команд нь хүснэгтийн зарим бичлэгийн үзүүлэлтүүдийг
ашиглаж график байгуулна.
BLANK FORM – командаар хоосон form-ын цонх нээгдэх бөгөөд хүснэгтийн
талбаруудаас хэрэгтэй мэдээллүүдийг татаж оруулан form байгуулна.
FORM DESIGN – команд нь FORM загварыг шинээр байгуулах.
Microsoft® Office Access™ 2007
Design – Title командыг сонгож формын
нэрийг “Оюутан бүртгэл ” гэж бичив.
Form – д нэр өгөх.
Microsoft® Office Access™ 2007
FORM-д оруулах гэж байгаа
талбаруудыг сонгож хулганаар формын
цонх руу чирч оруулж ирнэ.
Form - ын загварыг
дараах хэлбэрт оруулах.
Microsoft® Office Access™ 2007
FORM VIEW командыг
сонгоход FORM дараах
хэлбэртэй орно.
Форм нэмсэн мэдээллүүд тухайн
харъялагдах хүснэгтийн талбаруудад
автоматаар нэмэгдэх болно.
Microsoft® Office Access™ 2007
Хэрэв FORM хэлбэр, үзэмжийг өөрчлөх бол:
DESIGN – VIEW – LAYOUT VIEW командыг
сонгоход FORMAT цэсэнд AUTO FORMAT
гэсэн шинэ дэд цэс нэмэгдэж гарч ирнэ.
LAYOUT VIEW командыг
сонгоход FORM дараах
хэлбэртэй орно.
Microsoft® Office Access™ 2007
REPORT гэу юу вэ?
REPORT гэдэг нь тайлан гэсэн үг бөгөөд өгөгдлийг хэвлэхэд
бэлэн болгох тайлангийн загварыг байгуулна гэсэн үг юм.
Форм ашиглан Table – ийн мэдээллийг дэлгэцэнд харуулж
байсан бол REPORT ашиглан Table дэхь мэдээллийг хэвлэж
авах боломжтой.
Microsoft® Office Access™ 2007
BLANK REPORT, REPORT DESIGN командуудаар тайлангийн загварыг бэлдэх
болно.
Хийх аргачлал нь FORM DESIGN –ийг ашиглаж форм байгуулсантай адилхан
бөгөөд энэ аргачлалыг дээр форм байгуулж дэлгэрэнгүй тайлбарласан.
REPORT – команд нь
тухайн сонгосон Table – аар
тайлан бэлдэнэ.
Microsoft® Office Access™ 2007
Командыг сонгоход дараах цонх гарч ирнэ.
Бид энэ цонхонд өөртөө хэрэгтэй
хүснэгтийн талбаруудыг оруулсан байгаа.
REPORD WIZARD командыг
ашиглаж тайлангийн загварыг
байгуулъя.
Microsoft® Office Access™ 2007
AVAILABLE FIELDS-цонхоос тухайн
хүснэгтэнд байгаа талбаруудын
жагсаалт гарч ирэх болно.
Жагсаалтаас тайланд хэрэгтэй
талбаруудыг сонгож SELECTED
FIELDS цонхонд оруулна.
TABLES/QUERIES- цонхноос
тайлан дээр ашиглах хүснэгт
болон query-ийг сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
Энэ цонхонд тайланд дээр гарах
мэдээллийг ямар талбараар
эрэмбэлэхийг тодорхойлно.
Хэрэв эрэмбэлэх бол өсөх болон
буурах дарааллыг нь тодорхойлно.
DO YOU WANT TO ADD
ANY GROUPING LEVELS?-
цонхоноос та аль талбараар нь
групплэхийг сонгож болно.
Microsoft® Office Access™ 2007
Тайлангийн харагдах хэлбэр, дизайныг
сонгож , тайлангийн гарчигийг бичиж
өгөөд FINISH товчлуур дээр дарна.
Цонхоос тайлангийн харагдах
хэлбэрийг (Багана, хүснэгт)
мөн цаасныхаа хэмжээг
(босоо, хөндлөн) сонгоно.
Microsoft® Office Access™ 2007
Хэрэв тухайн талбарын бичлэгүүд багтаахгүй байвал DESIGN
цэсний DESIGN VIEW командыг сонгож засварлаж болно.
Microsoft® Office Access™ 2007