Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

5
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн байгуулагджээ. Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байдаг. Музейн байшин 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын их дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаад Дүрслэх урлагийн музей болжээ. Музейн цуглуулга нь эртний эдлэлийн, Г.Занабазарын бүтээлийн, танка зургийн, торгон зээгт наамлын, Хүрээ цамын, дүрслэх урлагийн, Майдар эргэх ёслолын гэх мэт 9 танхимаас бүрддэг. Монголд олдсон хадны сүг зургийн дотор нэн эртнийх гэж тооцогдох Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн дүрслэл болох зураач О.Амгалангийн зурсан хуулбар, Монгол бол хүрэл зэвсгийн үед улам их хөгжсөн гэдгийг нотлох Азид зөвхөн ганц олдсон гэж үздэг ховор нандин дүрслэлтэй хүрэл сэлэм, YI-YII зууны Түрэгийн үеийн хүн чулуунууд, зураач Дэндэвийн зурсан хуулбар болох Эрдэнэзуу хийдийн хананы зураг, Монголоос 550 гаруй олдсон буган чулууны дүрслэл, Хүннүгийн үеийн ваар зэргийг Монголын эртний дүрслэх урлагийн гол төлөөлөгч болгон тавьжээ. Дарагийн танхимд Г.Занабазарын зохиосон Соёмбо үсгийн цагаан толгой, шавь нарынх нь зурсан Занабазарын хөрөг, өөрийн хөрөг, ээж Ханджамцыг зурсан хөрөг, түүний бүтээсэн бурхдын баримлууд буюу “Язгуурын 5 бурхан” гэж нэрлэгддэг Цаглашгүй эрдэмт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч, Үл хөдлөгч, Уурыг тэвчигч бурхад, Бодь суварга, Цагаан дарь эх, Манзушир зэрэг зэсээр цутгаж алтаар бүрсэн, дэлхийд дахин давтагдашгүй хосгүй нандин цорын ганц бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт барималын бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Гурав дахь танхимд XIX зууны үеийн бүтээлүүд болох шороон будгийн зураг буюу танка зургуудыг дэлгэн үзүүлжээ. Торгон дээр байгалийн шороон будгаар зөвхөн бурхадыг зурсан бүтээл юм. Хэд

Upload: mongolstudies

Post on 30-Jul-2015

214 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн байгуулагджээ. Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байдаг. Музейн байшин 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын их дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаад Дүрслэх урлагийн музей болжээ. Музейн цуглуулга нь эртний эдлэлийн, Г.Занабазарын бүтээлийн, танка зургийн, торгон зээгт наамлын, Хүрээ цамын, дүрслэх урлагийн, Майдар эргэх ёслолын гэх мэт 9 танхимаас бүрддэг. Монголд олдсон хадны сүг зургийн дотор нэн эртнийх гэж тооцогдох Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн дүрслэл болох зураач О.Амгалангийн зурсан хуулбар, Монгол бол хүрэл зэвсгийн үед улам их хөгжсөн гэдгийг нотлох Азид зөвхөн ганц олдсон гэж үздэг ховор нандин дүрслэлтэй хүрэл сэлэм, YI-YII зууны Түрэгийн үеийн хүн чулуунууд, зураач Дэндэвийн зурсан хуулбар болох Эрдэнэзуу хийдийн хананы зураг, Монголоос 550 гаруй олдсон буган чулууны дүрслэл, Хүннүгийн үеийн ваар зэргийг Монголын эртний дүрслэх урлагийн гол төлөөлөгч болгон тавьжээ. Дарагийн танхимд Г.Занабазарын зохиосон Соёмбо үсгийн цагаан толгой, шавь нарынх нь зурсан Занабазарын хөрөг, өөрийн хөрөг, ээж Ханджамцыг зурсан хөрөг, түүний бүтээсэн бурхдын баримлууд буюу “Язгуурын 5 бурхан” гэж нэрлэгддэг Цаглашгүй эрдэмт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч, Үл хөдлөгч, Уурыг тэвчигч бурхад, Бодь суварга, Цагаан дарь эх, Манзушир зэрэг зэсээр цутгаж алтаар бүрсэн, дэлхийд дахин давтагдашгүй хосгүй нандин цорын ганц бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт барималын бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Гурав дахь танхимд XIX зууны үеийн бүтээлүүд болох шороон будгийн зураг буюу танка зургуудыг дэлгэн үзүүлжээ. Торгон дээр байгалийн шороон будгаар зөвхөн бурхадыг зурсан бүтээл юм. Хэд хэдэн төрөл байх бөгөөд хар өнгийн торгон дээр зурсан зургийг “нагтан”, улаан дээр зурсныг “мартан”, цагаан торгон дээр зурсныг “гартан” гэж нэрлэдэг. Энэ танхимд Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Арван хангал болох Очирваань, Жамсран, Гонгор, Намсрай, Балданлхам, Жигжид, Гомбо, Ядам, Далх, Цамба бурхад, Чагши Жанрайсаг, Буддагийн хүний амьдралын намтар, Мянган Аюуш зэрэг танка зураг дэлгэгдсэн байдаг. Торгон зээгт наамлын танхимд байх бүтээлүүд нь XX зууны эхэн үед хамаарах бөгөөд нэг хүнийх бус олон хүний хамтын бүтээл байдгаараа онцлог юм. Торгон дээр урлах дүрсээ буулгаад, түүний дүрслэл өнгө дагуу торгонуудыг дуурайлган хайчилж дээр нь наагаад, торгоныхоо захыг дагуулан өнгийн утсаар битүүлж зээглэн хатгаж оёсныг зээгт наамал гэдэг. Насны гурван шүтээн болох Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дарь эх, Гомбо бурхан, оюун ухааны бурхан Манзушир, Чагши гомбо, Пагва лам Лодойжанцан, Улааны шашны догшин бурхад болох Гүнрэг, Нархажид, Дүйнхорын мандал зэрэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Мөн энд музейн үнэт үзмэрийн нэг “Дүншигийн гучин таван” орон хэмээх асар том зээгт наамлын бүтээл байх агаад урт нь 15 метр, өргөн нь 2.5 метр юм. Дүншигийн 35 орон гэдэг нь тэнгэрийн орныг хамгаалагч 35 бурхан гэсэн утга ажээ. Хүрээ цамын танхимд

Page 2: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

баг, хувцас, бүжиглэх үедээ гартаа барьдаг багаж хэрэгсэл, шашны хөгжим гэх мэт зүйлүүд тавигдсан байна. Хүрээ цам гэдэг нь буддын шашны нэг зан үйл буюу бурхадын бүжиг юм. Цам харайхад 108 төрлийн бурхдын багийг өмсөж харайдаг. Энд Дагийранз, Зинамэдэр, Жамсран, Очирваань, Намсрай, Дамдинчойжоо, Шанага малгайт бурхадын цаасан шуумал багнууд бий. Цаасан шуумал гэдэг нь тусгай цаасыг цавуунд хийж дэвтээж зөөлрүүлээд урьдчилан бэлдсэн модон хэвийг бүрж хатаагаад өнгөөр будаж чимэглэдэг урлал юм. Цамын баг том жижгээс шалтгаалаад жин нь 5-7 килограмм байдаг бол хувцас нь 30 килограмм хүртэл байдаг. Хувцасны чимэглэлийг зааны яс, тэмээний яс, металл, эрдэнийн чулуу зэргээр хийдэг. Цам бүжгийн баг, хувцасыг бүтээхэд уран зураг, хатгамал, сийлбэр, оёдол, баримал, наамал, зүймэл, хөөмөл зэрэг олон төрлийн урлалын аргууд ордог онцлогтой. Цам бүжгийн үед хэрэглэдэг муу юмнаас хамгаалах шидийг агуулсан сахиус, багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсгүүдийг дэлгэн тавьжээ. Мөн танхимын төгсгөлд цэвэр модон углуургын аргаар хийсэн “Хот мандал” буюу бурхны орныг дүрсэлсэн модон сийлбэр байдаг бөгөөд мод, зэсээр урлахаас гадна шороон будгийн аргыг хэрэглэн XX зууны эхэн үед бүтээжээ. Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн танхимд Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгч Б.Шаравын “Монголын нэг өдөр” хэмээх бүтээл жинхэнэ эхээрээ хадгалагддаг. Б.Шарав 1869-1939 оны хооронд амьдарч байсан бөгөөд дэлхийн урлагийг тэмдэглэн үлдээсэн нэвтэрхий тольд Монголын зураач Марзан Шаравыг “дэлхийн хэмжээний суут зураач” хэмээн тэмдэглэжээ. “Монголын нэг өдөр” бүтээл нь үнэн хэрэгтээ “Нэгэн өдрийн явдал” гэдэг нэрээр, YIII Богд гэгээний зарлигаар 1911-1913 оны хооронд зурагдсан гэдэг. Монгол хүний төрснөөс эхлээд үхэх хүртэлх үйл явдлыг яг байгаа чигээр нь дүрслэн үзүүлсэн учраас “марзан” хэмээх хоч зүүжээ. “Үрс гарч байна”, “Богд хааны өвлийн ордон”, “Ногоон дарь эх” гэх мэт алдарт бүтээлүүд нь өнөөг хүртэл гайхан шагшигдсаар байдаг. Музейн барилгын доод давхарт байх Майдар эргэх ёслолын танхимд Сибирийн царс модоор хийсэн Майдар бурханы тэрэг, Майдар бурханы танка, суугаа баримал дүр, “Хүрээ Майдар”хэмээх гуашаар зурсан бүтээлүүд бий. Монголд анх 1686 онд Майдар эргэх ёслол явагдсанаас хойш 1936 он хүртэл нийт 103 удаа зохион байгуулагджээ. “Майдар эргэх ёслол” гэдэг нь зовлонд учирсан ард түмнийг аврахын тулд тэнгэрийн орноос Майдар бурхан залран ирж, тэднийг авран хамгаалж буйг илэрхийлсэн зан үйл юм. Майдар бурханыг тэргэн дээр залж, ногоон морь хөлөглүүлэн, хажууд нь шашны туг жанцанг залж, хийдийн лам нар зэрэг дэвээрээ цуваа үүсгэн явж сүм хийдийг баруунаас зүүн гороолж буй ёслол юм.

Хаяг: Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

Утас: 326061, 323986

Цагийн хуваарь: Өвөл цагийн хуваарь: 1/X –1/IY хүртэл: 10:00 - 17:00                                                                    Бямба, Нямд гаригуудад амарна.                              Зун цагийн хуваарь: 1/IY - 1/X хүртэл:  Өдөр бүр 09:00 – 18:00

Тасалбарын үнэ: Гадаад, дотоод том хүн 3500, Монгол оюутан 1000, гадаад оюутан 1000                             Хүүхэд 400, Фото зураг 10000 төгрөг.

Веб сайт: www.zanabazarfam.mn

Page 3: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Сан хөмрөг, хадгалалт хамгаалалт

Аливаа музейн үйл ажиллагааны нэг чухал хэсэг, үндсэн үүрэг нь үзмэрийн хадгалалт, хамгаалалт байдаг бөгөөд өнөө үед үзмэр, цуглуулгыг гэрэл дулаан, агаарын чийглэг, эрсдлийн хамгаалалыг нь хатуу стандартаар тогтоосон тусгай горил, нөхцөлд хадгалж байдаг.

Манай музейн сан хөмрөгт 20 000 орчим нэгж үзмэр хадгалагдаж байгаа бөгөөд үүний 10 хувь нь л үзүүлэгт дэлгэгдэн, үзэгчдийн хүртээл болж байна. Бусад үзмэрийг тухайн цаг үеийн болон сэдэвчилсэн үзэсгэлэнгээр жил жилд үзэгчдэд хүргэж байдаг уламжлалтай.

Бүх үзмэр цуглуулгыг “Зөөлөн” “Хатуу” гэсэн 2 үндсэн чиглэлийн сан хөмрөгт ангилан хадгалж байна. “Зөөлөн” эдлэлийн сан хөмрөгт зээгт наамал, шүтээн зураг, бар зураг, монгол зураг, хувцас хэрэглэл, “Хатуу” эдлэлийн сан хөмрөгт археологийн малтлагаар олдсон эртний урлагийн дурсгалууд, XVI-XX зууны эхэн үе хүртэлх шавар, хүрэл баримал, модон сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүтээлүүд хадгалагдаж байна. Эдгээрийн дотор эрт үеийн нэр нь үл мэдэгдэх зураач урчуудаас эхлээд Өндөр гэгээн Г.Занабазарын уран бүтээл, түүний дэг сургуулиар урласан бурхан шүтээн, Их хүрээний бурханч лам Зоогой аймгийн Хасгомбо, Жүгдэр, Бөөрийн Жүгдэр, уран хатгамалч, оёдолчин Долгор, уран Сүрэн, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Ерэнтэй, Самбуу нарын гарын ур, ухааны хурц, сэтгэлгээний өвөрмөц байдлыг шингээсэн үнэт ховор үзмэрүүд хадгалагдаж байна.

Сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр цуглуулгыг хадгалах, хамгаалах, сурталчлах, ашиглах асуудал нь Монгол улсын Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол улсын стандарт: Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавих шаардлага, Улс, орон нутгийн музей, Сан хөмрөгийн дүрмээр зохицуулагддаг.

1999 онд АНУ-ын Сан-Францискогийн Азийн урлагийн музейгээс тус музейн “Сан хөмрөгийг тоног төхөөрөмжөөр хангах” төсөл, 2005-2009 онд ЮНЕСКО-гийн “Устаж үгүй болох аюул тулгарч буй Хөдөлгөөнт соёлын өвийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж сан хөмрөгийн өрөөний тохижилт, үзмэр, эд зүйлийн хадгалалтын нөхцөлийг сайжруулах талаар олон ажил хийлээ.

2010 оноос хойш манай музей өөрийн нөхцөл бололцооны хэрээр дээрх төслүүдийн хэрэгжилтийг үргэлжүүлэн, Монголын музейнүүдэд “Загвар” сан хөмрөг болгох зорилготойгоор ажиллаж байна. Манай сан хөмрөгийг Улаанбаатар хотын музейн сан хөмрөгчид, Монголын Үндэсний Түүхийн Музейн ажилтнууд, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар аймгийн музейн ажилтнууд, Гандантэгчинлэн хийдийн захиргааныхан болон номын санчид сонирхон танилцаж, туршлага солилцсон болно.

Page 4: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей