том улс

31
Газар нутгийн хэмжээгээр хамгийн том 10 улс

Upload: shand1oyu

Post on 11-Jun-2015

3.290 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: том улс

Газар нутгийн хэмжээгээр хамгийн

том 10 улс

Page 2: том улс

1.Оросын Холбооны Улс

Орос  албан ёсоор Оросын Холбооны Улс нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Белорус, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад,Монгол, Хойд Солонгос гэх олон улсуудтай хиллэнэ. Мөн усаар зааглагдаж, АНУ-н Альяск муж, Швед, Дани, Турк, Япон улсуудтай ойр оршдог.

Орос нь дэлхийн хамгийн том болох 17,075,400 ам дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.

Page 3: том улс

Сүлд Далбаа

Page 4: том улс

Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэн нягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааны цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхий даяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсын адил тусгаар улс байгуулагдсан.Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг,НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөнцөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.

Page 5: том улс

2. КанадКанад нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.

Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ.

Page 6: том улс

Төрийн далбаа Хатан хааны сүлд

Page 7: том улс

Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад ньНэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.

Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм

Page 8: том улс

3. Америкийн Нэгдсэн Улс

Америкийн Нэгдсэн Улс товчловол Америк нь Хойд Америкийн улс юм. Умард талаараа Канад, өмнөд талаараа Мексик улстай хиллэнэ. АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гаднаНомхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ. АНУ-ын түүх нь 1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. ТэндэхийнБританий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.

Page 9: том улс

Далбаа Их дардас

Page 10: том улс

1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.

1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа  хадгалсаар байна

Page 11: том улс

4. Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай далайгаар хиллэдэг.Хятад нь нэг намын тогтолцоотой (Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог), эдийн засгийн нийгэм журамаас зах зээлийн журам руу аажим шилжиж буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэгдэх орон юм. Засаг захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот (Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2 онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао) бүрддэг.

Page 12: том улс

Далбаа Сүлд

Page 13: том улс

ҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот нь Шанхай.Угсаатны бүтцээр, 91.5%-ийг эзлэх Хятад үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмнийг багтаадаг. Хятад хэлээрх улсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно.

Page 14: том улс

5. БразилБразил албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талдАтлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 7,491 км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаарааБоливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр,Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна. Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабралаар нээгдснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалийн колони байжээ

Page 15: том улс

Төрийн далбаа Төрийн сүлд

Page 16: том улс

Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ.Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, Португал хэлээрярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал,байгалийн баялаг зэрэг элбэг.

Page 17: том улс

6. АвстралиАвстрали, албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөл нь Австрали тив, Тасман арал, Энэтхэгийн, Номхон далайд орших арлуудаас тогтох далайн орон юм. Хойд талд нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, зүүн хойд талд нь Соломоны Арлууд, Вануату, Шинэ Каледони (Францын хэсэг), зүүн өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог. Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц орон юм.Австралийн эх газарт уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Хойд зүгээс загасчид хааяа ирж, 1606 онд Голландын аялагч нар анх энэ тивийг нээсний дараа Австралийн зүүн хэсгийг 1770 ондБританичууд өөрийн болгосон байна. 

Page 18: том улс

Далбаа Сүлд

Page 19: том улс

Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ.

1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хотуудад төвлөрдөг.

Page 20: том улс

7. ЭнэтхэгЭнэтхэг албан ёсоор нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь өмнөд Азийн орон юм. Энэтхэг улс ньЭнэтхэгийн хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгт Пакистан улстай, баруун хойгуураа Хятад, Балба, Бутан улсуудтай, баруунаараа Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн урдуураа Мальдивийн арал, урдуураа Шри-Ланк, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.

Page 21: том улс

Далбаа Сүлд

Page 22: том улс

Энэтхэг улс нь 28 муж (эдгээр нь мөн дотроо аймаг болж хуваагдана), 6 дэвсгэр нутгаас тус тус бүрдэнэ. Муж бүр өөрийн сонгосон удирдлагатай, дэвсгэр нутаг бүр өөрийн засаг захиргаатай байна. Энэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт ордог бөгөөд тэрбумаас давсан хоёрхон орны нэг нь юм. Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ.

Page 23: том улс

8. Бүгд Найрамдах Аргентин Улс

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс нь Өмнөд Америкт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилийн дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Вант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Page 24: том улс

Далбаа Сүлд

Page 25: том улс

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг.Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна. Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоза мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.

Page 26: том улс

9. Бүгд Найрамдах Казахстан Улс

Казахстан албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Дундад Ази болон дорнодЕвропийн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан,Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг.Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газар зүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахуудгурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн.

Page 27: том улс

Далбаа Сүлд

Page 28: том улс

Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.

Page 29: том улс

10. Бүгд Найрамдах Судан Улс

Судан, албан ёсоор Бүгд Найрамдах Судан Улс  нь Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улс юм. Газар нутгаараа дэлхийд 16-д орно. Хойд талаараа Египет, зүүн талаараа Эритрей, Этиоп, өмнөд талаараа Өмнөд Судан, баруун өмнөд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Чад, баруун хойд талаараа Ливи улсуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Улаан тэнгис оршино. Судан гэсэн нэр нь Араб хэлний Билад-ал-судан буюу "харуудын нутаг" гэдгээс гаралтай. Сүйрсэн орнуудын индекст Суданыг дэлхийн хамгийн тогтврогүй орон хэмээн жагсаасан байдаг бөгөөд энэ нь Цэргийн засгийн газар, Дарфурын мөргөлдөөнөөс шалтгаалж байна. Хэдийгээр ийм ч гэсэн Судан нь ҮНБ-р тооцвол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд зургаад жагсаж байна.

Page 30: том улс

Далбаа Сүлд

Page 31: том улс

Нийслэл-ХартумАлбан ёсны хэл(нүүд)-Араб хэл, Англи Засаглал-Үндэсний эв нэгдийн засгийн газар- Ерөнхийлөгч- Омар Хассан ал-Башир- Хоёрдугаар дэд ерөнхийлөгч-Али Осман ТахаТусгаар тогтнолын үйл явдлууд- Британийн эзэнт гүрэн ба Египетийн хаант улсаас тусгаар тогносон1956 оны 1 сарын 1Газар нутаг- Нийт1886068 км² (16-д)Хүн ам- 2008 оны тооцоо31,894,000(маргаантай)(40-д)- 1993 оны тооллого24,940,683- Нягтшил16.4/км² ҮНБ2007 оны тооцоо- Нийт$107.8 тэрбум (62-д)- 1 хүнд оногдох ҮНБ$2,522 (134-д)ХХ (2007 он)0.521 (148-д) – дундМөнгөн тэмдэгтСудан фунт (SDG)