найрын ширээний ууц

9
1940-өөд оны сүүл үеэс жүжгийн зохиол хөгжлийн замдаа орсон. Гол өгүүлэгдэхүүн нь шинэ нийгэм, шинэ хүн 2-ын холбооны асуудлыг гаргаж тавьсанд орсон. Сүүлийн үеийн жүжгүүдийн гол амжилт нь гол баатрынхаа үзэл санаа, зан заншил, ёс суртахууны асуудлыг өргөн хүрээнд дүрслэн ялангуяа хүн ардынхаа сэтгэлгээ, үзэл санааны дотоод зөрчил, тэр нь нийгмийн их үйлсэд хувьсгалт өөрчлөлтийн явцад хэрхэн шинэчлэгдэж байгааг амьдралын нарийн ээдрээ , хувь заяаны хүнд түгшүүрт үед томруун үзүүлэхэд голлон анхаарч нөгөө талаас шинэ шинэ хүний дүрийг гаргасан.бас зарим хүний хувиа Монголын орчин үеийн жүжгийн зохиол

Upload: khishig-mb

Post on 12-Jun-2015

3.778 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: найрын ширээний ууц

1940-өөд оны сүүл үеэс жүжгийн зохиол хөгжлийн замдаа орсон. Гол өгүүлэгдэхүүн нь шинэ нийгэм, шинэ хүн 2-ын холбооны асуудлыг гаргаж тавьсанд орсон. Сүүлийн үеийн жүжгүүдийн гол амжилт нь гол баатрынхаа үзэл санаа, зан заншил, ёс суртахууны асуудлыг өргөн хүрээнд дүрслэн ялангуяа хүн ардынхаа сэтгэлгээ, үзэл санааны дотоод зөрчил, тэр нь нийгмийн их үйлсэд хувьсгалт өөрчлөлтийн явцад хэрхэн шинэчлэгдэж байгааг амьдралын нарийн ээдрээ , хувь заяаны хүнд түгшүүрт үед томруун үзүүлэхэд голлон анхаарч нөгөө талаас шинэ шинэ хүний дүрийг гаргасан.бас зарим хүний хувиа хичээсэн байдлыг шүүмжилсэн.

Монголын орчин үеийн жүжгийн зохиол

Page 2: найрын ширээний ууц

1933 оны 2 сарын 10 нд Сэлэнгэ аймагт төржээ. 1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын их сургуулийг төгсчээ. 1949 оноос эхэлж уран зохиол бичих болсон. 1964 онд МЗЭ-ийн шагнал, 1973 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1983 онд төийн шагнал хүртжээ.Тэрээр “Газар бид 2”, “Тээрэмчин” зэрэг тууж, “Нандин эрдэнэ”, “Найрын ширээний ууц”, “Нэгэн няравын паян” зэрэг жүжиг бичсэн. 20 гаруй ном хэвлүүлсэн.

Зохиолчийн товч намтар

Page 3: найрын ширээний ууц

Д.Мягмар “Найрын

ширээний ууц”

инээдмийн жүжиг

Page 4: найрын ширээний ууц

Товч агуулга

Энэхүү зохиол нь 6 үзэгдэлтэй. Гол дүрүүд:Ойдов- нэг яамны хэлтсийн дарга Ханджав- Ойдовын эхнэр Итгэлт- Ойдовын ууган хүүГалжав-Ойдовын отгон хүүСамдан- нэгдлийн хуц маллагчДорж- нэгдлийн малчин Дамдин – нэгдлийн дарга

Page 5: найрын ширээний ууц

Ханджав, Ойдов: Энэ 2 хүний дүрээр тухайн үеийн нийгмийн харамч. бэртэгчин, шунахай бодолтой хүнийг төлөөлүүлэн гаргасан. Энэ нь Ойдовын 5 насаа нуусан, мөн найр хийвэл их мөнгө зарна гээд дургүй байгаагаас нь илэрхий. Харин Ханджав нь найр хийж хүмүүсээс их хэмжээний том бэлэг авах гэснээс нь харагдаж байна.

Дүрүүд

Page 6: найрын ширээний ууц

Энэ нь Ойдовын 2 хүү бөгөөд шинэ үеийн төлөөлөл болсон дүр. Галжав бол гадаадад сурч боловсорч, улс орноо хөгжүүлэх шинэ сэхээтэн залуусын нэг болж байгаа. Итгэлт ч мөн адил гадаадын сайн үүлдрийн үнэтэй хуц авчирч нэгдлийнхээ төлөө, нэгдлээ хөгжүүлэх гэсэн бодолтой шинэ үеийн төлөөлөл дүр.

Итгэлт, Галжав

Page 7: найрын ширээний ууц

Самдан нь хувийн ашиг орлогынхоо төлөө албаны хуцыг доржид өгч амины мал хээлтүүлж байгаад эцэстээ бүх юм буруугаар эргэж хуцаа зарж байгаа. Энэ 2 шуналтай боловч Самдан бүхнийг айж хэлж байгаа учраас илүү хувирамтгай, хувиа бодсон, хуурамч хүний дүр.

Самдан, Дорж

Page 8: найрын ширээний ууц

Зохиолын сэдэв: Ёс суртахууны тухай

Зохиолын гол санаа: Социалист өмчийг хайрлах өнөөгийн өнөөгийн зарчмыг харуулсан

Page 9: найрын ширээний ууц

Энэ жүжиг нь инээдмийн хошин жүжиг бөгөөд муу муухай зүйл, ёс суртахууны хоцрогдлыг шоолон, хуучны үлдэгдлийг ялж байгаа болохоор уг жүжгийн инээд нь хүний эрүүл саруул, зол жаргалтай сэтгэлийн илэрхийлэл болж байгаа юм. Зохиолч энэ жүжгээрээ дамжуулан намаас социалист өмчийн эс ширхэг бүрийг амьдралд хайрлан хамгаалах тухай санааг амьдралд хэрэгжүүлэхэд үзэгчдийг идэвхжүүлэхийг зорьсон. Зохиолын гол үйл явдлыг ууцаар холбож өгсөн нь зохиолчийн ургуулан бодох ухаан, уран сайхаар сэтгэх чадварыг харуулсан.

Дүгнэлт