алкан сэдвийн бодлогууд

2
Алкен сэдвийн бодлогууд. 1. 1 моль этилен, пропилены масс ижил байх уу. Тооцоогоор батал. 2. 2.24 л пентен - 1, пентен – 2-ийн молекулд агуулагдах атомын тооны харьцаа ямар байх вэ? Бодолт хийж батал. 3. 4.48 л этилений бодисын тоо хэмжээг ол. 4. 4.2 г пропилений а. Эзэлхүүнийг /хн-д/ б. Молийг в. атомын тоог тооцоолж гарга. 5. 22.4 л бутиленийг шатаахад зарцуулагдах хүчилтөрөгч ба агаарын эзэлхүүнийг ол. 6. Нэгэн алкены устөрөгчтэй харьцуулсан нягт 21 баясан бол молекулын томьёог ол. 7. 4.2 г бодисыг шатаахад 13,2 г нүүрсхүчлийн хий, 5,4 г ус үүссэн бол энэ бодисын уурын агаартай харьцуулсан нягт 2,9 байсан. Энэхүү алкений найрлагыг тодорхойлж \, харьцангуй молекул массыг ол. 8. 3л эзэлхүүнтэй саванд этилен агуулсан агаарын хийн холимог байв. Энэ холимгийг бромын усан дундуур нэвтрүүлэхэд 16 г бром урвалд орсон бол хийн холимгийн хэдэн хувийг этилен эзлэх вэ? 9. 4,6 г этилийн спиртийг дегидротацид оруулах замаар этиленийг гарган авчээ. Урвалын гарц 92,5 % бол хэдэн литр этилен үүссэн бэ? 10. 4,48 л этиленийг шатааж, гарган авсан нүүрсхүчлийн хийг идэмхий калийн 40%-ийн уусмал дундуур /нягт 1,25 г/мл / нэвтрүүлж хүчиллэг давсыг үүсгэжээ. Зарцуулагдсан идэмхий калийн уусмалын эзэлхүүнийг ол. 11. 42 г масстай нэгэн алкен нь 127 0 С ба 5 атм даралтын үед 3,28 л эзэлхүүнтэй байсан бол уг нэгдлийн харьцангуй молекул массыг ол. 12. 7 г масстай C n H 2n гэсэн ерөнхий томьёотой ханаагүй нүүрсустөрөгч нь 16г бромтой харилцан үйлчилцсэн бол нүүрсустөрөгчийн найрлаганд хэдэн нүүрстөрөгчтийн атом агуулагдах вэ? 13. Цис изомертэй C n H 2n гэсэн этилений нүүрсустөрөгчийн 5,6 г нь 2,24 л бромт устөрөгчийг нэгдүүлж хоёрдогч нүүрстөрөгчийн атомд бромтой нэгдэл үүсгэсэн бол түүний бүтцийн томьёо ямар вэ? 14. C 4 H 8 →C 4 H 10 →CO 2 хувирлын дагуух урвалын тэгшитгэлүүдийг бичиж 0,448 л нүүрсхүчлийн хийг гарган авахад хэдэн литр бутилен шаардлагатай болохыг тооцоол. Алкан сэдвийн бодлогууд. 1. Метаны молекул дахь нүүрстөрөгчийн массын долийг ол. 2. 0.2 моль этан хичнээн литр эзэлхүүнтэй вэ? 3. 2 л метаныг бүрэн шатаахад зарцуулагдах хүчилтөрөгч ба агаарын эзэлхүүнийг ол. 4. Пропаны а/ агаартай б/ хүчилтөрөгчтэй в/ устөрөгчтэй харьцуулсан нягтыг ол. 5. 1 дм 3 метан ба 1 дм 3 пропанаас тогтсон холимгийг шатаахад хичнээн эзэлхүүн нүүрсхүчлийн хий /х.н/-д үүсэх вэ? 6. 4.3 г нүүрсустөрөгчийг үлдэгдэлгүйгээр бүрэн шатаахад 13,2 г нүүрстөрөгчийн IV оксид үүсчээ. Энэ нүүрсустөрөгчийн уурын устөрөгчтэй харьцуулсан нягт 43 бол ямар нүүрсустөрөгч болохыг тодорхойлж, харьцангуй молекул массыг ол. 7. Нэгэн нүүрсустөрөгч дэх нүүрстөрөгчийн массын хувь 82.2 %, тухайн бодисын нягт 2.59 г/л байсан бол томьёог ол.

Upload: chemistry-teacher

Post on 12-Jun-2015

536 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: алкан сэдвийн бодлогууд

Алкен сэдвийн бодлогууд. 1. 1 моль этилен, пропилены масс ижил байх уу. Тооцоогоор батал. 2. 2.24 л пентен - 1, пентен – 2-ийн молекулд агуулагдах атомын тооны харьцаа ямар байх вэ?

Бодолт хийж батал. 3. 4.48 л этилений бодисын тоо хэмжээг ол.4. 4.2 г пропилений а. Эзэлхүүнийг /хн-д/ б. Молийг в. атомын тоог тооцоолж гарга.5. 22.4 л бутиленийг шатаахад зарцуулагдах хүчилтөрөгч ба агаарын эзэлхүүнийг ол. 6. Нэгэн алкены устөрөгчтэй харьцуулсан нягт 21 баясан бол молекулын томьёог ол.7. 4.2 г бодисыг шатаахад 13,2 г нүүрсхүчлийн хий, 5,4 г ус үүссэн бол энэ бодисын уурын агаартай

харьцуулсан нягт 2,9 байсан. Энэхүү алкений найрлагыг тодорхойлж \, харьцангуй молекул массыг ол.

8. 3л эзэлхүүнтэй саванд этилен агуулсан агаарын хийн холимог байв. Энэ холимгийг бромын усан дундуур нэвтрүүлэхэд 16 г бром урвалд орсон бол хийн холимгийн хэдэн хувийг этилен эзлэх вэ?

9. 4,6 г этилийн спиртийг дегидротацид оруулах замаар этиленийг гарган авчээ. Урвалын гарц 92,5 % бол хэдэн литр этилен үүссэн бэ?

10. 4,48 л этиленийг шатааж, гарган авсан нүүрсхүчлийн хийг идэмхий калийн 40%-ийн уусмал дундуур /нягт 1,25 г/мл / нэвтрүүлж хүчиллэг давсыг үүсгэжээ. Зарцуулагдсан идэмхий калийн уусмалын эзэлхүүнийг ол.

11. 42 г масстай нэгэн алкен нь 1270С ба 5 атм даралтын үед 3,28 л эзэлхүүнтэй байсан бол уг нэгдлийн харьцангуй молекул массыг ол.

12. 7 г масстай CnH2n гэсэн ерөнхий томьёотой ханаагүй нүүрсустөрөгч нь 16г бромтой харилцан үйлчилцсэн бол нүүрсустөрөгчийн найрлаганд хэдэн нүүрстөрөгчтийн атом агуулагдах вэ?

13. Цис изомертэй CnH2n гэсэн этилений нүүрсустөрөгчийн 5,6 г нь 2,24 л бромт устөрөгчийг нэгдүүлж хоёрдогч нүүрстөрөгчийн атомд бромтой нэгдэл үүсгэсэн бол түүний бүтцийн томьёо ямар вэ?

14. C4H 8→C4H 10→CO2хувирлын дагуух урвалын тэгшитгэлүүдийг бичиж 0,448 л нүүрсхүчлийн хийг

гарган авахад хэдэн литр бутилен шаардлагатай болохыг тооцоол.

Алкан сэдвийн бодлогууд. 1. Метаны молекул дахь нүүрстөрөгчийн массын долийг ол. 2. 0.2 моль этан хичнээн литр эзэлхүүнтэй вэ?3. 2 л метаныг бүрэн шатаахад зарцуулагдах хүчилтөрөгч ба агаарын эзэлхүүнийг ол. 4. Пропаны а/ агаартай б/ хүчилтөрөгчтэй в/ устөрөгчтэй харьцуулсан нягтыг ол. 5. 1 дм3 метан ба 1 дм3 пропанаас тогтсон холимгийг шатаахад хичнээн эзэлхүүн нүүрсхүчлийн хий

/х.н/-д үүсэх вэ?6. 4.3 г нүүрсустөрөгчийг үлдэгдэлгүйгээр бүрэн шатаахад 13,2 г нүүрстөрөгчийн IV оксид үүсчээ. Энэ

нүүрсустөрөгчийн уурын устөрөгчтэй харьцуулсан нягт 43 бол ямар нүүрсустөрөгч болохыг тодорхойлж, харьцангуй молекул массыг ол.

7. Нэгэн нүүрсустөрөгч дэх нүүрстөрөгчийн массын хувь 82.2 %, тухайн бодисын нягт 2.59 г/л байсан бол томьёог ол.

8. 90%-ийн бутан, 10%-ийн пропан агуулсан 20 л холимгийг шатаахад хэдэн литр /х.н/-д хүчилтөрөгч хэрэгтэй вэ?

9. Хэвийн нөхцөлд дэх 210 л метаныг бүрэн шатаахад 8374 кДж дулаан ялгарчээ. Метаны шатах термохимийн урвалын тэгшитгэлийг зохио.

10. Нэгэн хийн найрлаганд анализ хийхэд 80% нүүрстөрөгч, 20% устөрөгч байсан бөгөөд устөрөгчтэй харьцуулсан нягт нь 15 бол нүүрсустөрөгчийн молекулын томьеог олж, байгуулалтын томьёог зур.

11. 2.24 л метаныг гүйцэд хлоржуулахад хичнээн литр хлор /х.н/-д зарцуулагдах вэ. 12. Илүүдэл хүчилтөрөгч дотор пропаныг шатаахад 1.12 л нүүрсхүчлийн хий үүсчээ. Түүнийг 50 мл

20%-ийн /1.1 г/мл / калийн гидроксидын уусмал дундуур нэвтрүүлэхэд ямар давс, хичнээн грамм үүссэн бэ? Шатсан пропаны эзэлхүүнийг бодож ол.

13. Пропан ба метаны 40л холимогийг шатаахад 170 л хүчилтөрөгч зарцуулагдсан бол холимогийн найрлагыг тодорхойл.

14. 85%-ийн октан, 15%-ийн гексан агуулсан 600г холимгийг шатаахад зарцуулагдах агаарын эзэлхүүнийг тодорхойл.

15. 470С температур, 4 атм даралтанд байгаа 41 литр бутаныг шатаахад хэрэглэгдэх хүчилтөрөгчийн эзэлхүүнийг /х.н/-д бодож ол.

Page 2: алкан сэдвийн бодлогууд

Àëêàäèåí ñýäâèéí áîäëîãóóä. 1. 180 òí 2–ìåòèëáóòàíààñ õýäýí òîíí èçîïðåíèéã ãàðãàí àâ÷ áîëîõ âý? Óðâàëûí ãàðö íü îíîëûí 89%-èéã

ýçýëíý. 2. 96%-èéí ýòèëèéí ñïèðò àãóóëñàí 0.8ã/ñì3 íÿãòòàé 800 ë óóñìàëààñ õè÷íýýí ýçýëõ¿¿í áóòàäèåí –

1.3-èéã ãàðãàí àâ÷ áîëîõ âý?3. 6.8 ã ïåíòàäèåí – 1.3-èéã õàìãèéí èõ íü õýäýí ëèòð óñòºðºã÷ íýãä¿¿ëæ ÷àäàõûã òîîöîîë. Óðâàëûí ¿ð

ä¿íä ÿìàð áîäèñ ¿¿ñýõ âý? Ò¿¿íèé áîëîìæòîé èçîìåð¿¿äèéí òîìü¸îã áè÷èæ íýðëý.