үйлдвэрлэлийн дадлагын тайлан

54
Монгол Шведийн хамтарсан Магадлан итгэмжлэгдсэн “Содхийморь” ДС ЭЗБУ-н тэнхим 4-р курс Б.Амарцогт ГОЛОМТ БАНК КЭЙС СТАДИ Мэргэжлийн индекс: /340100/ Мэргэжлийн нэр: /БИЗНЕСИЙН УДИРДЛАГА/ Оюутны код: /ec07b003/ Улаанбаатар 2011

Upload: essasura

Post on 12-Jun-2015

55.942 views

Category:

Education


15 download

TRANSCRIPT

Page 1: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

Монгол Шведийн хамтарсан

Магадлан итгэмжлэгдсэн “Содхийморь” ДС

ЭЗБУ-н тэнхим 4-р курс Б.Амарцогт

ГОЛОМТ БАНК

КЭЙС СТАДИМэргэжлийн индекс: /340100/

Мэргэжлийн нэр: /БИЗНЕСИЙН УДИРДЛАГА/

Оюутны код: /ec07b003/

Улаанбаатар

2011

Page 2: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

КЭЙС СТАДИ ХУРААНГУЙ

1. Кэйс стади товч ...……………………………………………………………………......3

2. Голомт банкны үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээ ба боловсон хүчин….......4

3. Кэйс стади сургалтын хугацаанд гүйцэтгэсэн, сурч мэдсэн зүйлс.............................11

3.1 Голомт банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого.........................................11

3.1.1 Бүрэлдэхүүн хэсэг ба мөрдөх зарчим........................................11

3.1.2 НББ-н систем ба хяналт..............................................................14

3.2 Голомт банкны ашигладаг санхүүгийн програм .............................................21

3.2.1 Грейпбанк.....................................................................................21

3.3 Санхүүгийн тайлан баланс..................................................................................31

3.3.1 Гадаад тайлан баланс...................................................................32

3.3.2 Дотоод тайлан баланс..................................................................34

3.4 ТАМИР Тооцооны төвд хийсэн харилцагчийн судалгаа.................................34

ба маркетингийн хольц

4. Дүгнэлт..............................................................................................................................38

5. Хавсралт

2

Page 3: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

1. КЭЙС СТАДИ ТОВЧ

Томилсон: “Содхийморь” ДС

Харьяалах тэнхим: ОУЭЗБУ-ын тэнхим

Гүйцэтгэсэн: БУ-4 Б.Амарцогт

Хаана: ГОЛОМТ БАНК

Ямар алба, нэгжид: ТАМИР тооцооны төв

Зарцуулсан хугацаа: 2011/02/07-2011/03/07

Дадлагад гарсан чиглэл: Нягтлан бодох бүртгэл

Удирдсан удирдагч: Ахлах нягтлан бодогч П.Болормаа

Зөвлөгч: Зээлийн эдийн засагч Бирваа

3

Page 4: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

2. Голомт банкны үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээ

Голомт арилжааны банк нь 1995 онд байгуулагдсан бөгөөд хувь нийлүүлэгчдийн оруулсан

мөнгөн хөрөнгөөс бүрдсэн дүрмийн сантай, хувь нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө

хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан

хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зуучлалын

ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр

эрхэлдэг, ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Голомт банк нь дотоодын банкны системийн нийт активийн 23 хувийг эзэлдэг Монгол

улсын тэргvvлэгч банк юм. Монголчуудын хөрөнгө оруулалттай банк бөгөөд хамгийн

өндөр төлбөрийн чадвартай, зээл болон хадгаламжийн зохистой харьцаа сайн, гадаад нөөц

сайтай зэрэг санхvvгийн шилдэг vзvvлэлтээрээ Монголын арилжааны банкуудаас хамгийн

итгэл хvлээсэн банк гэдэг нэр хvндээрээ бахархдаг билээ. Манай улсын Төв банк буюу

Монгол банкнаас “swap window” vнэлгээгээр Голомт банкны vйл ажиллагааг vнэлээд

хамгийн эрсдэл багатай банк гэж vнэлсэн нь энэ бvхнийг баталж байна. Мөн Голомт банк

нь дэлхийд тэргvvлэгч Credit Suisse банкнаас хөрөнгийн дэмжлэг хvртэж буй Монгол

улсын цорын ганц банк юм.  

Голомт банк Монгол улсын бvхий л байгууллага, компани, жижиг дунд vйлдвэрлэл,

иргэдэд банк санхvvгийн иж бvрэн vйлчилгээг vзvvлж байна.

Голомт банк 1995 онд vvсгэн байгуулагдсан цагаасаа Монгол улсад банкны шинэ

бvтээгдэхvvн, vйлчилгээг нэвтрvvлэхэд vргэлж анхдагч байж ирсэн. Тухайлбал Голомт

банк анхны бэлэн бус төлбөр тооцооны vйлчилгээ болох “Голомт чек”, анхны 24 цагийн

банкны vйлчилгээ, анхны МастерКарт карт, анхны Виза карт, анхны Вестерн Юнион

vйлчилгээ, анхны хувийн харилцах дансны vйлчилгээ, анхны телефон банкны vйлчилгээ,

анхны интернэт банкны vйлчилгээ, анхны Хувийн банкны vйлчилгээ, Анхны “Алтан

тvрvv” юаний карт, анхны хөвөгч хvvтэй хадгаламж, анхны хадгаламжийн сертификат,

4

Page 5: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

анхны ко-брэнд карт гэх мэт олон төрлийн vйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрvvлсэн

билээ.

Голомт банк нь Хороод, Байгууллагын банкны газар, Иргэдийн банкны газар, Хөрөнгийн

удирдлагын газар, Бүртгэл тооцооны газар, Санхүүгийн удирдлагын газар, Эрсдэлийн

удирдлагын газар, Картын төв, Маркетингийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс,

Дотоод аудитын газар гэсэн зохион байгуулалтын бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж

ирсээр байна. Эдгээр салбар хэлтсүүд бүгд хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг

бөгөөд бүгд өөр өөрсдийн хүлээсэн эрх, үүрэг, хариулагатай.

Байгууллагын банкны газар

Томоохон харилцагч байгууллага болон бизнес эрхлэгчдэд тэдгээрийн эрэлт хэрэгцээнд

тулгуурлан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг шууд болон шууд бус замаар

үзүүлж, банкны ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа

явуулдаг.

Банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот харилцагчидад

сурталчлан таниулах, борлуулах, эрэлт хэрэгцээг нь тодорхойлон

үйлчлэх

Банкинд хэрэгжиж буй олон улсын санхүүжилттэй холбоотой төсөл

хөтөлбөрүүдтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах

Харилцагчидад гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой заавар,

зөвлөгөө өгөх, холбогдох шийдвэр гаргах

Иргэдийн банкны газар

Иргэд харилцагчидад чиглэсэн бүтээгдэхүүн болон борлуулалтын сувгийг хөгжүүлэн

банкны эх үүсвэр ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг.

5

Page 6: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот харилцагчдыг

татаж, бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хүргэх ажлыг зохион

байгуулах

Харилцагчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлэх

хөгжүүлэх

Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг боломжит бүх төрлийн

сувгуудаар борлуулах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх ажлыг

удирдан зохион байгуулж, банкны үйлчилгээний чанар стандартыг

тодорхойлох, мөрдүүлэх

Орон сууцны зориулалттай байр барих, худалдан авах, орон сууцны

нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх, зээлийн эрэлт хэрэгцээг

нэмэгдүүлэх, зээлийн ашигт ажиллагаа, эрсдэлийг бууруулах ажлыг

зохион байгуулах

Хөрөнгийн удирдлагын газар

Актив, пассивын бодлого, Эрсдэлийн удирдлагын стратеги, бодлогуудыг хэрэгжүүлэн

банкны төлбөр түргэн гүйцэтгэх, нөөцийн үзүүлэлт, шаардлагуудыг ханган ажиллахын

зэрэгцээ эх үүсвэрийг хамгийн оновчтой байдлаар байршуулах замаар банкны ашигт

ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлээр ажиллана.

Банкыг найдвартай хөрөнгөөр хангаж, Монголбанк болон дотоодод

тогтоосон аливаа шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, гадаад валютын

эрсдлээс хамгаалах

Чөлөөт эх үүсвэрийг хамгийн оновчтой байдлаар байршуулах

Харилцагчийн хүсэлтээр болон банкны ашиг орлогыг нэмэгдүүлэх

үүднээс валютын болон үнэт цаасны арилжаанд оролцох

6

Page 7: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Бусад банкуудтай корроспондент харилцааг хөгжүүлэх

Олон улсын банкны зэх зээл дээрх шинэлэг хандлага, ажил үйлчилгээг

цаг алдалгүй судалж, тохиромжтой санаа, ажил үйлчилгээг зах зээлд

нэвтрүүлэх чиглэлээр ажиллах

Бүртгэл тооцооны газар

Бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэх замаар банкны бүртгэл тооцооны хэвийн,

тасралтгүй ажиллагааг хангах, бизнесийн үйл ажиллагааны гэрээ хэлцэл, барьцаа

хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хадгалж хамгаалах, бэлэн мөнгөний нөөцийг зохистой

түвшинд байлгах болон бусад шаардлагатай үйлчилгээгээр банкны бизнесийн үйл

ажиллагааг дэмжин ажиллана.

Санхүүгийн удирдлагын газар

Банкны нэгдсэн стратегийг боловсруулж, санхүүгийн зорилт, төлөвлөгөө, төсвийг

тодорхойлон, гүйцэтгэлийг хянах, банкнаас баримтлах нягтлан бодох бүртгэлийг

боловсруулж, түүнд тавих хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, дотоод гадаад

хэрэглэгчдийг санхүүгийн үнэн бодит мэдээллээр хангах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ,

хөрөнгө оруулалтын өгөөж болон үнийн бодлогыг тодорхойлох чиглэлээр ажиллана.

Эрсдэлийн удирдлагын газар

7

Page 8: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Эрсдэлийн тодорхой орчин нөхцөлд тохируулан эрсдэлийн нөлөөллийг удирдах замаар

банкны ашигт ажиллагаа, өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэхийн тулд дараах

чиглэлээр ажиллана.

Эрсдэлийн удирдлагын стратеги, бодлого журмуудыг боловсруулах,

сайжруулах, хэрэгжилтийг хангуулах

Эрсдэлийн удирдлага, үнэлгээ, хяналтын дэвшилтэт арга аргачлалыг

судалж нэвтрүүлэх

Олон улсын болон Монгол улсын хэмжээнд эдийн засаг, санхүүгийн зах

зээлийн талаар судалгаа, таамаглал хийх

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг бодлого

боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих

Ерөнхий зохицуулалтын газар

Банкыг найдвартай, тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн захиргаа,

хүний нөөцийн бодлого, эрх зүйн үйлчилгээ, аюулгүй байдлын хангалт, санхүү бүртгэл,

аж ахуйн болон бусад шаардлагатай үйлчилгээгээр ханган дараах чиглэлээр үйл

ажиллагаагаа явуулдаг.

Банкыг найдвартай боловсон хүчнээр тасралтгүй ханган сургаж

дадлагажуулхаас гадна байгууллага доторх боловсон хүчний

хөдөлгөөнийг зохицуулж, хүний нөөцийн бодлогыг боловсруулж

хэрэгжүүлэх

Банкы бүх төрлийн төлбөр тооцоог холбогдох журам, зааврыг баримтлан

шуурхай, тасралтгүй гүйцэтгэж бүртгэлийн анхан шатны мэдээллийг

бүрдүүлэх

Банкны нэгжүүдийг үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд явуулах

үндсэн нөхцлийг бүрдүүлж, эрх зүйн акт, журам заавар, гэрээ

8

Page 9: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

боловсруулах, хянах мөн эрх зүйн холбогдолтой асуудлаар банкыг

төлөөлж оролцох

Банкны үйл ажиллагааны бүх талын аюулгүй байдлыг хангах, банкны

бичиг хэргийн эргэлтийг зохион байгуулж архивлах, банкны нэгжүүдийн

хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг шаардлагатай аж ахуйн

тээврийн үйлчилгээ, материал, техник хэрэгслээр хангарх ажлыг зохион

байгуулах

Картын төв

Монголын санхүүгийн зах зээлд картын бизнесийг хөгжүүлэн бизнесийн нэгдсэн

бодлогоор хангах, үүнд гадаад дотоодын хамтран ажиллагч байгууллагуудтай түншийн

харилцааг өргөжүүлэх, картын бизнест учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг

хамгийн бага түвшинд байлгах, картын хэрэглээг зах зээлд төлөвшүүлэх үндсэн чиглэлээр

ажиллана.

Маркетингийн хэлтэс

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хэрэглэгчдийн хэрэгцээ

шаардлагыг судлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг

идэвхжүүлэх, банкны олон нийттэй харьцах харилцааг тасралтгүй хангах чиглэлээр

ажиллана.

Тамир тооцооны төвийн гүйцэтгэх үйл ажиллагааны зохицуулалт

9

Page 10: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Төлбөр тооцооны үйл ажиллагааг харилцагчийн үйлчилгээний менежер, теллер, ахлах

теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтан, хянагч нягтлан бодогч, ахлах нягтлан бодоч,

захирал, харьяалах хэлтэс, газрын захирал гэсэн дараалсан хяналт, удирдлагатайгаар

гүйцэтгэнэ.

Төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтнууд нь өдөр тутмын төлбөр

тооцоотой холбоотой журмын өөрийн шийдэх эрх мэдэл, хэмжээнээс хэтэрсэн эсвэл

эргэлзээтэй санагдсан гүйлгээг дараагийн шатны удирдах ажилтанд танилцуулж

шийдвэрлэдэг.

ТАМИР тооцооны төв нь захирал, ахлах нягтлан бодогч, хянагч нягтлан бодогч,

харилцагчийн үйлчилгээний менежер, зээлийн эдийн засагч, харилцагчийн үйлчилгээний

ажилтан-5, үйлчлэгч гэсэн арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа

явуулж буй бөгөөд найрсаг уур амьсгал, эвсэг дотно хамт олон байдаг. Түүнчлэн

удирдлага болон харьяалах албан тушаалтан зэргээс гаргасан тушаал, шийдвэр, хөтөлбөр

зэргийг нарийн нягт нямбай, цаг тухайд нь гүйцэтгэдэг болох нь тухайн хамт олны бас

нэгэн давуу тал байлаа.

Харилцагчийн үйлчилгээний менежер

Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, данс

нээхэд шаардлагатай харилцагчийн мэдээллийг бүрэн авч хувийн хэргийг бүрдүүлэх,

хадгалах, холбогдох мэдээллийг програмд үнэн зөвөөр оруулж харилцах, хадгаламжийн

данс нээх түүнчлэн дотоодын ба олон улсын дебит болон кредит картуудыг нээх үүрэгтэй.

Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Харилцагчийн хүчин төгөлдөр баримтын дагуу бэлэн\тодорхой хэмжээнд\ ба бэлэн бус

төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.

Хянагч нягтлан бодогч

10

Page 11: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцооны үйл ажиллагаанд холбогдох дүрэм журмын

дагуу хяналт тавьж, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны гүйлгээг үндсэн баримтын

дагуу нягтлан бодох бүртгэлтэй тулган шалгаж, төлбөр тооцоог гүйцэтгэх зээлийн болон

дотоодын дансны гүйлгээг тус тус хийж гүйцэтгэнэ.

Ахлах нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавих,

өдрийн нийт гүйлгээг тайлан баланс болон бусад холбогдох мэдээ тайлантай тулган

шалгах, шинээр нээгдсэн харилцагчийн дансыг шалгах улмаар харилцагчийн хувийн

хадгаламжид хяналт тавих, дотоодын данс нээх хаах, зээлийн болон дотоодын дансны

гүйлгээ хийх, нягтлан бодох бүртгэлийн системд програмын болон эрхийн түвшинд

эрсдэлийн болон хадгаламжийн хяналтыг тавьж оролцоно.

Захирал, эрхлэгч

Салбар нэгжийн төлбөр тооцооны ерөнхий үйл ажиллагааг төлбөр тооцооны аюулгүй

байдалд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн системд

эрсдэлийн хадгаламжийн тайлангийн хяналтыг тавьж оролцоно.

11

Page 12: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3. КЭЙС СТАДИ СУРГАЛТЫН ХУГАЦААНД ХИЙЖ

ГҮЙЦЭТГЭСЭН, СУРЧ МЭДСЭН ЗҮЙЛС

3.1. ГОЛОМТ БАНКНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО

3.1.1. БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БА МӨРДӨХ ЗАРЧИМ

Голомт банк нь төлбөр тооцоо, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бичилт

зэргийг бэлтгэхдээ Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт\НББОУС\,

Санхүүгийн Тайлангийн Олон Улсын Стандарт\СТОУС\ болон эдгээр стандартуудад

нийцүүлэн Монгол банкны ерөнхийлөгчийн батлан гаргасан заавар журмыг мөрдлөг

болгон ажилладаг.

Голомт банк нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад

дараах албан бичгүүдийг үндэслэл болгон хэрэгжүүлдэг. Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт

Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хууль, холбогдох заавар журмын

заалт. Үүнд:

o Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн 17.2-р заалт буюу

“Аж ахуй нэгж байгууллагын удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль

тогтоомж, стандарт, дүрэм журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох

бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж

ажиллана”

o Монгол Улсын нягтлон бодох бүртгэлийн хуулийн 19.1.1-р заалт

буюу “Аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодогчийн эрх үүрэгт-аж

ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын

баримт бичгийг боловсруулж батлуулах”

12

Page 13: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

o Монгол банкны ерөнхийлөгчийн 2003 оны 549-р тоот тушаалаар

батлагдсан “Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх үлгэрчилсэн

заавар”

Дээрх хууль тогтоомж, дүрэм журам, зааварт үндэслэл болгон Голомт банк нь нягтлан

бодох бүртгэлийн дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байна.

Голомт банкны тайлан мэдээг гадаад болон дотоод гэж ангилдаг ба тайлан мэдээ бүрийн

хариуцах эзэн, хугацаа, гаргах загвар, аргачлалыг тайлан мэдээ шаардагч тал, нэгж, хэлтэс

тодорхой гаргаж өгсөн байдаг.

Гадаад тайлан мэдээнд Монгол банк, хөндлөнгийн хяналтын байгууллага,

хамтран ажилладаг байгууллагууд болон эрх бүхий бусад байгууллагуудын

албан бичгээр гаргасан хүсэлтэн дээр үндэслэн гаргах тайлан мэдээ, олон

нийтэд мэдээлэх санхүүгийн тайлан мэдээг хамруулна. Энэ нь Голомт

банкны санхүүгийн тайлангийн гадаад хэрэглэгчдийг санхүүгийн байдал,

үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаар

мэдээллээр хангах зорилготой.

Дотоод тайлан мэдээнд Голомт банзны дотооддоо буюу нэгжүүд өөр

хоорондоо, нэгж дотроо болон удирдлагад тайлагнах тайлан мэдээг

хамруулна. Энэ нь Голомт банкны санхүүгийн хэмжээний нэгтгэсэн гадаад

болон дотоод тайлан мэдээ гаргах, бүртгэл болон үйл ажиллагааны хяналт

тавих, эрсдлийн үнэлгээ хийх, төсөв төлөвлөгөөгий биелэлтийг хянах,

судлагааны өгөгдлөөр хангах зорилгоор гаргадаг.

Мөн Голомт банкны тайлан мэдээнүүд нь байнгын болон цаг үеийн шинж чанартай

байдаг.

13

Page 14: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Байнгын тайлан мэдээнд тодорхой хугацааны давтамжтай тогтсон загвараар байнга

бэлтгэгдэн гарч байдаг санхүүгийн тайлан, орлого үр дүнгийн тайлан гэх зэрэг тайлан

мэдээнүүдийг хамааруулдаг.

Цаг үеийн шинжтэй тайлан мэдээнд тухайн үеийн судалгаа шинжилгээ, хяналт

шалгалт хийх зэрэг ажлын шаардалагаар байнгын бус бэлтгэгдэх тайлан мэдээнүүд юм.

Голомт банк нь санхүүгийн тайлангаа аккруэль сууриар бэлтгэдэг бөгөөд нягтлан бодох

бүртгэл нь дараах зарчмуудад үндэслэгдэнэ.

Тасралтгүй байх зарчим: Голомт банк нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн

үргэлжлүүлж, ирээдүйд оршин тогтноно гэсэн төсөөлөл дээр үндэслэн санхүүгийн

тайлангуудаа бэлтгэнэ.

Тогтвортой байх зарчим: Сонгож авсан НББ-н бодлогоо тайлант хугацааны нэг үеэс

нөгөө үед тогтвортой баримталж ажиллана.

Материаллаг зарчим: Санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг шийдвэр гаргалтанд

нөлөөлөхүйц хэмжээний бүхий л материаллаг зүйлсийг санхүүгийн тайланд тусгаж

харуулна.

Бүртгэлийн бие даасан байх зарчим: Голомт банкны бүх данс, тооцоо нь хувь

нийлүүлэгчдийн болон, ажиллагсадын данс тооцооноос тусдаа байна.

Нягт нямбай байх зарчим: Нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гарах

явцад ямар нэгэн алдаа гаргахгүйгээр нягт нямбай байх ёстой.

Бодитой байх зарчим: Санхүүгийн тайлангууд нь хэн нэгний үзэл бодлоос ангид,

хараат бус хангалттай нотолгоон дээр үндэслэсэн байна.

Мөнгөөр илэрхийлэх зарчим: Санхүүгийн тайлангуудад мөнгөөр илэрхийлж болох

зүйлсийг тусгана.

14

Page 15: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3.1.2 НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ БА ХЯНАЛТ

3.1.2.1 Нягтлан бодох бүртгэлийн систем

Голомт банкны нягтлан бодох бүртгэлийн систем нь ажил гүйлгээг анхан шатны

баримтанд үндэслэн зохих дансдад бүртгэх, боловсруулах, хадгалах болон хяналт тавих,

мэдээ тайлан бэлтгэх үйл ажиллагааны цогц юм.

Схем 1. Голомт банкны нягтлан бодох бүртгэлийн

1. Ажил гүйлгээг бүртгэх, боловсруулах : Гүйлгээг анхан шатны баримтанд үндэслэн

цаг хугацаанд нь зохих дансанд бүртгэх үйл ажиллагаа юм. Анхан шатны баримт

нь цаасан болон электрон хэлбэрээр давхар бүртгэгдэнэ.

2. Өдөр тутмын тайлан тайлагнах : Өдрийн гүйлгээг өндөрлөсний дараа тухайн

өдрийн санхүүгийн байдлыг тусгасан тайлан, мэдээнүүд гаргах үйл ажиллагаа юм.

3. Мэдээ судалгаа хийх : Бүртгэлийн програмын мэдээллийг үндэслэн судалгаа хийх,

хяналт тавих зорилгоор тайлан мэдээ бэлтгэх процесс юм.

4. Хадгалалт нууцлал : Ажил гүйлгээ, тайлан мэдээ, судалгааны баталгаажуулагдсан

баримт мэдээллийг цаасан болон электрон хэлбэрээр тодорхой хугацаанд архивлан

хадгалах, харилцагчийн болон банкны дотоод мэдээллийн нууцлалыг хангаж

ажиллах үйл ажиллагаа юм.

15

Өдөр тутмын тайлагналт

Ажил гүйлгээг бүртгэх,

боловсруулалт

Мэдээ, судалгаа

Хадгалалт, нууцлал

Page 16: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Голомт банкны Тамир тооцооны төв нь энэхүү системийн дагуу бүхий л мэдээлэл

судалгаа, бүртгэл, тайлан мэдээ, ажил гүйлгээг хөтөлдөг.

3.1.2.2 Нягтлан бодох бүртгэлийн хяналт

Голомт банкны нягтлан бодох бүртгэлийн хяналт нь бүртгэлийн явц дахь алдааг илрүүлэх,

залруулах, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны цогц юм. Нягтлан бодох

бүртгэлийн системийн бүрэлдэхүүн тус бүрд хяналтыг дараах хэлбэрээр тавина.

1. Шат дараалсан хяналт : Өдөр тутмын хийгдсэн гүйлгээ албан тушаалын шат

дарааллын дагуу хянагдана.

2. Гурвалсан хяналт : Хийгдсэн гүйлгээг албан тушаалын шат дарааллаар болон

дарааллыг үл харгалзан харилцан солилцож хянах үйл ажиллагааг хэлнэ. Гурвалсан

хяналтыг их дүнтэй гүйлгээ, гадаад төлбөр тооцоо зэрэг онцгой хяналт шаардсан

төлбөр тооцоо, гүйлгээний үед хэрэглэнэ.

3. Авто хяналт : Хийгдсэн гүйлгээ нь хүний оролцоогүйгээр, програмаар хянагдаж,

хянагдсан төлөвт шилжсэн үе буюу алдаа гарах эрсдэл туйлын бага болох үйл

ажиллагааг хэлнэ. Авто хяналтыг бага дүнтэй гүйлгээний хяналтанд хэрэглэнэ.

4. Тайлангийн хяналт : Санхүүгийн тайлан, мэдээ авах байдлаар нягтлан бодох

бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг хэлнэ.

5. Газар дээрх хяналт : Хийгдсэн гүйлгээ ба анхан шатны баримтын бүрдлийг шалгах

замаар бүртгэлийн хяналт тавих үйл ажиллагааг хэлнэ.

6. Зайны хяналт : Тухайн өдөр болон тодорхой нэг хугацаанд хийгдсэн их дүнтэй

гүйлгээ болон эрсдэлтэй байж болзошгүй гүйлгээнүүдийг зайнаас хянах үйл

ажиллагааг хэлнэ.

Нягтлан бодох бүртгэлийн хяналт нь нягтлан бодох бүртгэлийн системийн элемент тус

бүрийн хувьд дараах байдлаар тавигдана.

16

Page 17: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

1. Ажил гүйлгээний бүртгэл боловсруулалтын хяналт

Ажил гүйлгээний бүртгэл боловсруулалтын хяналт гэдэг нь дотоодын болон

харилцагчийн дансыг нээх, гүйлгээний анхан шатны баримтыг хүлээн авч гүйлгээг зохих

дансдад, бүртгэх үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт юм. Баримтын бүрдлийн хяналт,

данс гүйлгээний бүрдлийн хяналт, програмын хяналт гэсэн төрөлтэй байна.

1. Баримтын бүрдлийн хяналт : “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн

хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хууль”, “Төлбөр тооцооны

үйл ажиллагааны журам”-д заасны дагуу гүйлгээний болон данс нээх баримтын

бүрдлийг хянах үйл ажиллагааг хэлнэ.

2. Данс, гүйлгээний бүрдлийн хяналт : Дансны мэдээлэл нь “Нягтлан бодох

бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ээр батлагдсан банкны дансны нэгдсэн

төлөвлөгөөний дагуу байгаа эсэх, дансны харьцаа нь зөв хийгдсэн эсэхийг хянах

үйл ажиллагааг хэлнэ.

3. Програмын хяналт : Банкны нягтлан бодох бүртгэлд хэрэглэж байгаа програмын

үйлдэл үнэн зөв байгаа эсэх, бүртгэлийн програм нь банкны үндсэн үйл

ажиллагаанд хэрэглэж байгаа бусад прогрмуудтай тохирч, үйлдэл болон лдэгдэл

таарч байгаа эсэхийг хянах үйл ажиллагааг хэлнэ.

4. Эрсдлийн хяналт : Тухайн ажил гүйлгээ хийгдсэнээс учирч болзошгүй эрсдлийг

хянах үүднээс жил гүйлгээний шинж чанар, харилцагчийн банктай харилцсан түүх,

болон бусад субъектив хүчин зүйлсийг ажил гүйлгээг хийх явцдаа сайтар анхаарч

хянах үйл ажиллагааг хэлнэ.

17

Page 18: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Схем 2. Ажил гүйлгээний бүртгэл, боловсруулалтын хяналт

18

Хөрөнгийн удидлагын газар

Байгууллагын банкны газар

Картын төв

Бүртгэл тооцооны газар

Иргэдийн банкны газар

Салбар, нэгжийн захирал, төвийн эрхлэгч

Ахлах нягтлан бодогч

Хянагч нягтлан бодогч

Ахлах теллер

Теллер ХҮАжилтан ХҮМенежер Нягтлан бодогч

СУГ

ЭУГ

ДАГ

Page 19: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Ажил гүйлгээний бүртгэл боловсруулалтын хяналт Схем 2-т заасны дагуу явагдах бөгөөд

Дотоод аудитын газар бие даасан байдлаар бүхэлд нь хяналт тавина.

2. Хадгалалт, нууцлалын хяналт

1. Нягтлан бодох бүртгэлийн хадгалалтын хяналт гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн

баримтыг хадгалах үйл ажиллагааны хяналтыг хэлнэ. Хадгалалтын хяналт нь

баримтын хадгалалтын хяналт, электрон хадгалалтын хяналт гэсэн 2 төрөлтэй

байна. Хадгалалтын хяналтыг нэгжүүд өөрийн түвшиндээ хийх бөгөөд ерөнхий

хяналтыг ДАГ, ЭУГ, ЕЗГ гүйцэтгэнэ.

a. Баримтын хадгалалтын хяналт : Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн

баримтууд, тайлан мэдээ, судалгааны материалуудыг “Голомт банкны

архивын ажлын заавар”-т заасны дагуу хадгалалт, хадгалалтын хяналт

явагдана.

b. Электрон хадгалалтын хяналт : Нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ,

холбогдох тайлан мэдээ, судалгааны материалуудыг “Голомт банкны

электрон архивын журам”-д заасны дагуу хадгалалт, хадгалалтын хяналт

явагдана.

2. Нягтлан бодох бүртгэлийн нууцлалын хяналт нь харилцагчийн болон банкны

дотоод мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагаанд тавих хяналт бөгөөд

“Голомт банкны нууцын заавар” болон бусад холобогдох журам, зааврын дагуу

явагдана.

19

Page 20: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Схем 3. Хадгалалтын хяналт

3. Тайлангийн хяналт

Нягтлан бодох бүртгэлийн тайлангийн хяналт гэдэг нь санхүүгийн тайлан цаг

хугацаандаа, үнэн зөв гарсан эсэхэд хяналт тавих, тайлангаар дамжуулан нягтлан бодох

бүртгэлийн үйл ажиллагааг хянах, болзошгүй эрсдэлэээс урьдчилан сэргийлэх үйл

ажиллагаа юм.

Тайлангийн хяналтыг бүхий л нэгжийн түвшинд байнга хэрэгжүүлнэ. Банкны програм

хангамжаас боловсрогдон гарч байгаа тайлангуудын хувьд хариуцсан нэгжүүд нь

тодорхой давтамжтай үнэн зөв эсэхийг шалгах бөгөөд нэгдсэн байдлаар СУГ нэгтгэж

байна.

20

СУГ

ХУГ

ББГ

ИБГ

БТГ

ЕЗГ

Картын төв

Салбар тооцооны төв

Архив мэдээллийн сан

ЭУГ

ЕЗГ

ДАГ

Page 21: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Схем 4. Тайлангийн хяналт

4. Судалгааны хяналт

Нягтлан бодох бүртгэлийн судалгааны хяналт гэдэг нь тухайн судалгаа үнэн зөв

мэдээллийн эх үүсвэр ашигласан эсэх, ашиглаж байгаа аргачлал тохиромжтой эсэхэд

хяналт тавих үйл ажиллагаа юм.

21

ЭУГ

ХУГ

ББГ

ИБГ

БТГ

ЕЗГ

КАРТЫН ТӨВ

СУГ

Удирдлага

Хөндлөнгийн Хяналт

Монгол Банк

ДАГ

Эдийн засагч

Ахлах эдийн засагч

Хэлтэс, газрын захирал

Холбогдох хурал

Удирдлага

Page 22: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3.2 ГОЛОМТ БАНКНЫ АШИГЛАДАГ САНХҮҮГИЙН ПРОГРАМУУД

3.2.1 ГРЕЙПБАНК

Монголын банк санхүүгийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг Голомт банк нь нийт

салбар тооцооны төвүүддээ Грейпбанк хэмээх энэхүү програмыг ашигладаг. Тус програм

нь Монгол хүмүүс зохиож хэрэглэхэд хялбар багахан хугацааны сургалтанд хамрагдахад л

бүрэн эзэмших боломжтой бөгөөд банкиар дамжиж байгаа бүхий л гүйлгээг энэ програм

дээр хийдэг. Гэвч албан тушаал болон хязгаарлагдах эрх зэргээсээ хамааран ашиглах эрх

зэрэг нь харилцан адилгүйгээр хязгаарлагдмал байна. Жишээ нь: харилцагчийн

үйлчилгээний ажилтан \цаашид ХҮА гэх\ зөвхөн харилцагчдын хадгаламж, харилцахын

орлого зарлага, чек, дансны хуулга гэх зэрэг энгийн болон бага мөнгөн дүнтэй гүйлгээг

хийдэг. Өөрөөр тухайн харилцагчийн дансны үлдэгдэл гэх зэрэг хувийн чанартай

мэдээллийг харах эрх үүсээгүй байдаг. Энэ нь Голомт банкны харилцагчдын мэдээллийг

алдах болон дотоод мэдээллийг задруулах зэрэг эрсдэлүүдээс тодорхой хэмжээгээр

хамгаалж өгч байгаа юм.

1. Харилцагч шинээр бүртгэх

.Харилцагч шинээр бvртгэхийн oмнo тухайн харилцагч манай банкинд бvртгэлтэй эсэхийг

хайж, шалгана. Харилцагчийн мэдээллийг харахдаа "Харилцагч хайх" гэсэн цэсийг

ашиглана. Хэрвээ уг харилцагчийн мэдээлэл байхгvй тохиолдолд харилцагчийг шинээр

бvртгэнэ. Харилцагч шинээр бvртгэхдээ Grapebank програмын Харилцагч/Шинээр

бvртгэх цэсээр орно

22

Page 23: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Үндсэн хэсэгт байгаа харилцагчийн тухай мэдээллvvдийг бvгдийг оруулах шаардлагатай.

Мэдээллийг гvйцэд оруулсны дараа заавал хадгална. Харилцагчийн vндсэн мэдээллийг оруулсны

дараа хаяг, зураг, гарын vсгийн маяг, садан тoрoл гэх мэт мэдээллvvдийг оруулна. Гарын vсгийн

хэвийг оруулахдаа гарын vсэг гэсэн хэсэг дэх "Нэмэх" товчин дээр дарах ба "Хайх" товчин дээр

дарснаар гарын vсгийн хэвийг скайнердэж хадгалсан газраас дуудаж оруулна.

23

Page 24: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

2. Данс нээх

Депозит данс нээхдээ Депозит/Данс/Шинээр бvртгэх цэсийг ашиглана.

Эзэмшигч хэсгээс харилцагчийн мэдээлэлийг хайж харилцагчийг сонгоно

Дараа нь бүтээгдэхүүн хэсгээс ямар төрлийн депозит данс болхыг сонгож өгнө. Үүний

дараагаар гарын үсэг болон хамтран эзэмшигчийн холбоосыг дансруу нь холбож өгнө.

24

Page 25: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3. Депозит данснаас гүйлгээ хийх

Гүйлгээ хийх гэж буй тохиолдолд Депозит\Гүйлгээ цэснээс ямар төрлийн гүйлгээ хийх

гэж буйгаа сонгоно.

Хугацаатай хадгаламжийн хугацааг цуцалж зарлагын гvйлгээ хийгээд буцааж хугацааг

сунгах тохиолдолд доорхи гvйлгээг хийнэ:

     1.Хугацаатай хадгаламжийг хугацаагvй болгож бvтээгдэхvvн солино.

     2.Зарлагын гvйлгээг хийнэ.

     3.Хугацаагvй болгосоноо буцааж хугацаа сунгаж бvтээгдэхvvн солино.

  Депозит / Данс / Депозит дансны бvтээгдэхvvн солих цэсийг ашиглана.

25

Page 26: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Хугацаагvй хадгаламжийг хугацаатай болгох болон хугацаатай хадгаламж дотор

бvтээгдэхvvн солих, хугацаагvй хадгаламжийг хугацаатай болгох бvх тvрлийн гvйлгээг

хийнэ. Бvтээгдэхvvнээ солих гvйлгээг хийхдээ Солих бvтээгдэхvvн хэсэгт Бvтээгдэхvvн,

Хугацаа, Хугацааны нэгжийг сонгож оруулна.

4. Бэлэн мөнгөний арилжаа

Теллер/Касс/Бэлэн мөнгөний арилжаа цэсийг ашиглана. Валютын арилжаа цэсээр гvйлгээ

хийхдээ авах болон зарах валютыг сонгоно. Тухайн өдрийн ханш автоматаар идэвхжинэ. Ханшийг

залруулах, өөрчлөх боломжтой.

26

Page 27: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Мөн ямар гүйлгээ хийхээсээ шалтгаалж төгрөг, вальютын дансаа оруулж хөрвүүлэх товч

дарна.

5. Хувийн гуйвуулага гуйвуулах

Хувийн гуйвуулгыг хийхдээ Дотоодын данс/Гvйлгээ/Гуйвуулга/Бэлнээр (бэлэн бусаар)

гуйвуулах гэдгийг сонгож, гарч ирэх цонхонд хэрэгтэй бvх мэдээллийг оруулах

шаардлагатай.

Гуйвуулгын шимтгэлийг Грейп автоматаар авах ба шимтгэлийг шилжvvлэгч төлж байгаа

тохиолдолд гvйлгээний дvн дээр шимтгэлийн дvнг нэмж авах ба шимтгэл нь тухайн

салбарын шимтгэлийн орлого дансанд орно, харин шимтгэлийг хvлээн авагч төлж байгаа

тохиолдолд шимтгэл автоматаар авагдаж тухайн гуйвуулгыг олгож байгаа салбарын

шимтгэлийн орлого дансанд гуйвуулгын дvнгээс хасагдаж орно.

6. Хувийн гуйвуулга олгох

Гуйвуулгыг олгохдоо тухайн хvний бичиг баримтыг vндэслэх ба Дотоодын

гуйвуулга/Гvйлгээ/Гуйвуулга/Лавлагаа цонхоор орж хайна. Хайхдаа тухайн

27

Page 28: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

гуйвуулгыг илгээсэн салбарын код, хvлээн авах салбарын код, гуйвуулгын дvн, хvлээн

авагчийн регистерийн дугаар зэргээр хайх боломжтой. Хайлтаар гуйвуулгын жагсаалт

гарч ирэх ба олгох гуйвуулга дээрээ хулганы баруун товчыг дарж бэлнээр болон бэлэн

бусаар олгохоо сонгох боломжтой.

Хэрвээ гуйвуулагч гуйвуулгыг буруу шивсэн эсвэл банкны ажилтны буруутай үйл

ажиллагаанаас гарсан буруу гуйвуулгыг залруула боломжтой бөгөөд Дотоодын

данс/Гvйлгээ/Гуйвуулга /Гуйвуулга буцаах бэлнээр (бэлэн бусаар) гэсэн цэсээр хийнэ.

7. Картаар гүйлгээ хийх

Карт / Картын гvйлгээ бэлнээр оруулах цэсийг ашиглана. Цонхонд картын дугаар

оруулснаар харилцагчийн овог нэр орж ирнэ. Оруулах хэлбэр хэсэгт бэлнээр гэж сонгоод

Гvйлгээ оруулах товчийг дарна.

Картын зарлагын гүйлгээг Дотоодын данс\Гүйлгээ\Бэлэн зарлага цэсийг ашиглаж

олгоно

8. Банк хоорондын шилжvvлэг (бэлнээр). Дотоодын данс/гvйлгээ - банк хоорондын

шилжvvлэг бэлнээр

9. Банк хоорондын шилжvvлэг депозит данснаас (бэлэн бусаар). Депозит/гvйлгээ -

банк хоорондын шилжvvлэг

10. Банк хоорондын шилжvvлэг дотоодын данснаас (бэлэн бусаар). Дотоодын

данс/гvйлгээ - банк хоорондын шилжvvлэг бэлэн бусаар.

28

Page 29: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

11. Хянуулах гүйлгээ

Дараах цэсээр орж хянуулах гvйлгээг шалгах жагсаалт руу орсон гvйлгээнvvдийн гарын

vсэг, холбогдох мэдээллvvдийг шалгасны vндсэн дээр тухайн нэгжийн хянагч нябо болон

ахлахууд хянаж гvйлгээнд оруулна.

Teller/Лавлагаа/Хянуулах гvйлгээний жагсаалт

Teller өөрийн хянуулах гvйлгээний жагсаалтийг энэ цэсээр харах боломжтой.

Теллер/Лавлагаа /Хянуулах гvйлгээг шалгах жагсаалт

Теллерийн хянуулахаар илгээсэн гvйлгээ дээрх цэсэнд орсон байх ба хянуулах гvйлгээг

дараах байдлаар хайх боломжтой.

· Хvлээлгийн дугаар

· Гvйлгээний код

· Төлөв – Шинэ, цулагдсан, хянагдсан

· Гvйлгээ хийсэн салбар – тухайн салбарын код, жишээ нь Төв салбар-110

· Гvйлгээ хийсэн теллер – тухайн гvйлгээг Грэйп-д шивсэн теллерийн код

29

Page 30: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

12. Журналын лавлагаа

Тeller / Лавлагаа / Журналын лавлагаа

Энэ цэсээр теллерийн хийсэн автоматаар болон ахлах, хянагчаар хянагдсан бvх

гvйлгээнvvд харагдах ба дараах мэдээллvvдийг оруулж хайх боломжтой. Хянагдаагvй

тохиолдолд журналын лавлагаан дээр харагдахгvй.

Гvйлгээний журналын дугаарыг мэдэж байгаа тохиолдолд бусад цонхыг идэвхигvй

болгосноор хайж болно.

Теллерийн кодоор теллерийн тухайн өдөрт хийсэн бvх гvйлгээ нь харагдана

Салбарын нэрийг сонгосноор тухайн салбарт хийгдсэн бvх гvйлгээ харагдана

13. Кассын хуулга болон үлдэгдэл

Теллерийн кассын хуулга авахдаа ТАЙЛАН/ТЕЛЛЕР/КАССЫН ГҮЙЛГЭЭНИЙ

МЭДЭЭ

30

Page 31: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Салбарын кассын дэлгэрэнгvй vлдэгдлийг ТАЙЛАН/ТЕЛЛЕР/КАССЫН

ҮЛДЭГДЛИЙН МЭДЭЭ цонхоор харна.

31

Page 32: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3.2.2 Голомт банк нь гадаад вальютын гүйлгээ хийх, худалдах, худалдан авах үедээ

Exchange хэмээх програмыг ашигладаг бөгөөд мөн дээрх Грейпбанк програмтай

холбогдсон байдаг тул вальютыг худалдах, худалдан авах тухайн өдрийн ханш автоматаар

хадгалагдасан байдаг. Мөн вальютын гүйлгээ хийгдсэн тохиолдолд өдрийн хаалтын

тайланд Грейпбанк програмлуу хөрвүүлэгддэг бөгөөд нэгдсэн нэг журналын мэдээ гарч

ирнэ.

3.2.3 Интранет

Дотоод сүлжээнд ашиглагддаг Голомт банкны нийт ажилтан албан хаагсадын мэдээллийн

цахим хуудас юм. Үүн дээр сүүлд гарсан мэдээлэл, зар зарлал, удирдлагаас гарсан

шийдвэр, тушаал, тэмцээн уралдаан гэх зэрэг бүгд агуулагдсан байдаг ба шинээр ажилд

орсон хүмүүст зориулсан заавар зөвөлгөө зөвлөмжүүд хүртэл байдаг.

32

Page 33: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

3.3 ГОЛОМТ БАНКНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС

1.3.1 Гадаад тайлан баланс

Голомт банк нь өөрсдийн санхүүгийн тайлан балансыг газар тус бүрээр нарийн

гаргах бөгөөд газар, хэлтэс тус бүр өөрсдийн гаргах тайлан тэнцэл ангилагдсан

байна. Мэдээж салбар нэгж, тооцооны төвүүд бүгд тайлан тэнцэл гаргах бөгөөд

тэдгээрийг хянаж зохицуулах шат шатны зохицуулалт хяналтын систем ажиллаж

байдаг.

Балансын vзvvлэлтvvд (cая төгрөг) 2009 2010

   Нийт актив 1,013,109 1,573,936

   Нийт харилцах, хадгаламж 795,251 1,317,499

   Цэвэр зээл 505,299 784,605

   Өөрийн хөрөнгө 78,471 128,072

Yр ашгийн vзvvлэлтvvд (cая төгрөг)    

   Хvvгийн орлого 81,832 111,157

   Хvvгийн зардал -57,905 -81,448

   Цэвэр хvvгийн орлого 23,927 29,708

   Цэвэр хvvгийн бус орлого 13,333 16,749

   Yйл ажиллагааны зардал -16,712 -21,242

   Эрсдэлийн сангийн зардал -3,240 983

   Татварын зардал -4,138 -6,145

   Татварын дараах ашиг 13,170 20,053

Дээрх 2009 болон 2010 оны санхүүгийн үзүүлэлтүүдээс хархад Голомт банкны нийт актив,

өөрийн хөрөнгө, харилцах хадгаламж маш эрчимтэйгээр өссөн нь харагдаж байна. Тус

банкны нийт актив 2006 оноос хойш тогтмол өссөн бөгөөд 2010 оноос эхлэн ХНХ-н

баримтлаж буй шинэ бодлого зохицуулалт зэрэг нь маш их үр дүнтэй байгааг дурдах нь

зүйтэй.

33

Page 34: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

 Санхvvгийн бvтцийн харьцаанууд    

  Нийт харилцах, хадгаламж / Нийт актив 78.50% 83.70%

  Өөрийн хөрөнгө (1-р зэрэглэл)/Нийт актив 6.30% 5.30%

  Цэвэр зээл / Нийт актив 49.90% 49.80%

  Цэвэр зээл / Нийт харилцах, хадгаламж 63.50% 59.60%

  Чанаргvй зээл / Нийт зээл 4.40% 2.10%

  Хөшvvргийн харьцаа (Дахин) 11.9 11.4

Ашигт ажиллагааны харьцаанууд    

  Дундаж активын өгөөж (%) 1.60% 1.70%

  Дундаж өөрийн хөрөнгийн өгөөж (%) 22.50% 26.60%

  Цэвэр хvvгийн ахиуц (%) 4.10% 3.60%

  Зардал, орлогын харьцаа (%) 44.90% 44.00%

Шалгуур vзvvлэлтvvд    

  Өөрийн хөрөнгийн хvрэлцээ =>12% 13.40% 13.40%

  Гадаад валютын эрсдэлийн vзvvлэлтvvд      

  Нийт гадаад валютын хувьд <+∕-40% 11.80% 17.10%

  Нэгж гадаад валютын хувьд <+∕-15% 10.00% 11.20%

  Нэг зээлдэгч тvvнд холбогдох этгээдэд олгосон зээлийн 

нийт өөрийн   хөрөнгөнд эзлэх хувь <20%

19.90% 17.60%

  Холбогдох этгээдэд олгосон зээлийн нийт өөрийн

хөрөнгөнд эзлэх хувь <5%

3.50% 3.40%

  Холбогдох этгээдэд олгосон зээлийн нийт өөрийн

хөрөнгөнд эзлэх хувь -   Нийт <20%

15.90% 10.30%

  Төлбөр тvргэн гvйцэтгэх чадвар >= 18% 51.70% 51.20%

 Yндсэн хөрөнгийн харьцаа <=8% 0.70% 1.60%

34

Page 35: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Банк санхүүгийн хямралтай байгаа энэ үед найдвартай банк олж хадгаламж нээх, зээл авах

зэрэг нь туйлийн эрсдэлтэй болсон байна. Харин дээрх харьцаанууд дээр үндэслэн хархад

Голомт банкны найдвартай байдал харьцангуй өндөр байгааг харуулж байна.

1.3.2 Дотоод тайлан баланс

Салбар нэгж, тооцооны төв болгон гаргасан тайлан тэнцэлийг харьяалах нэгж

хэлтэст явуулдаг бөгөөд СУГ, ЕЗГ, КТТТ, ЭУГ гэх зэрэг бүгд тайлан гаргах ба

тэдгээрийг ДАГ нэгтгэн шалгаж ТУЗ болон томоохон харилцагч нарт

танилцуулдаг.

1.4 ТАМИР ТТ-Д ХИЙСЭН ХАРИЛЦАГЧИЙН СУДАЛГАА

Судалгааны зорилго: Голомт банк болон бусад өрсөлдөгчдийн байр суурь, харилцагчдын

дундах нэр хүнд ямар байгааг тодруулах, өрсөлдөх давуу болон сул талуудыг Хаан

банктай харьцуулан гаргах. Судалгааг асуулгын аргаар авсан.

Нэ

р Таалагддаг хүчин зүйлс Таалагддгүй хүчин зүйлс

ХААН

БАНК

Уян хатан эргэн төлөлттэй Ажиллагсадын ур чадвар муу

Зээл олголт түргэн шуурхайАжиллагсад ёс суртахууны хувьд

дутмаг

Зээлийн хүү, хугацаа уян хатан Ачаалал ихтэй

Хадгаламжийн хүү өндөр Бэлэн мөнгөний машин удаан

Харилцагчиддаа итгэл хүлээлгэдэг Цагийн хувиараа барьдаггүй

Өргөн хүрээнд үйл ажиллагаа

явуулдаг

Ажиллагсад нь тогтвортой

ажилдаггүй

Нийтэд түгээх мэдээлэл,

сурталчилгаа сайн

Салбаруудын гадаад үзэмж,

тохижилт муу

35

Page 36: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Интернет банкны үйлчилгээ сайн Хүнд сурталтай

Салбар олонтой байршил сайтай Харилцагчийн нууцлал муу

ГОЛОМТ

БАНК

Баримтыг үйлчлүүлэгчээр

бичүүлдэггүй машинаар бичдэгЗээл олгохдоо чирэгдэлтэй

Монголын банкны зах зээлд анхдагч

болон шинийг санаачлагч гэдгээр

алдартай

Гадаад мөнгөн гуйвуулгын

шимтгэл өндөр

Олон жил ажилсан туршлагатай Орон нутгийн салбар тийм ч олон

биш

Хадгаламжийн хүү өндөр Зээл авхад шалгуур өндөр

Салбар олонтой байршил сайтай Зарим нэг салбар хүнд сурталтай

Харилцагчийн үйлчилгээ сайн, түргэн

шуурай үйлчилдэг

Бусад банктай харьцуулхад зээл

олголт муу

Интернет банкны үйлчилгээ маш

өндөр хөгжсөн

Бүтээгдэхүүн үйлчилгээний

шимтгэл, суурь хураамж өндөр

Менежмент сайтай  Харуул хамгаалалт аюулгүй

байдал тааруу

Зээлийн нөхцөл боломжийн  

Танилцуулга мэдээлэл маш их

хүрэлцээтэй  

Гадаад мөнгөн гуйвуулга хурдан

шуурхай

 

36

Page 37: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Эко оффис хөтөлбөрийг хэрэгжүүлдэг  

Цагийн хувиар сайн баримталдаг  

Харилцагчдийн нууцлал өндөр  

Хүний нөөц сайтай  

Маркетингийн иж бүрдэл болох 4Р+P:

1. Бүтээгдэхүүн

2. Үнэ

3. Идэвхижүүлэлт

4. Хувиарлалт

5. Боловсон хүчин

1. БҮТЭЭГДЭХҮҮН

Бүтэээгдэхүүн нь тухайн банкны явуулж буй үйлчилгээ буюу хадгаламж, зээл гэх зэрэг

байдаг. Голомт банк нь банк санхүүгийн системд олон шинэлэг санаа, шинэ үйлчилгээг

нэвтрүүлж ирсэн ба энэ нь нэг ёсондоо тухайн банкны ИМИДЖ юм.

2. ҮНЭ

Банкны маркетингийн системд үнийн бодлого чухал байр суурийг эзэлдэг. Үйлчилгээний

үнийг багасгаснаар өрсөлдөгчийг шахаж гаргах боломж нь банкны зардлын түвшин

үйлчилгээний ашигтай байдлаар тодорхойлогддог. Гэвч тодорхой түвшинээс доош

буухгүй нь ойлгомжтой. Ямар банк сонгох вэ гэдэгт үнэ чухал нөлөөг харилцагчидад

үзүүлдэг ба үйлчилгээний оновчтой үнэ тогтоох асуудал банкны хувьд онцгой ач

холбогдолтой юм. Голомт банк хүү, шимтгэл, хураамж гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэг

бүхий үнийн бодлого баримтлаж байна.

3. ИДЭВХИЖҮҮЛЭЛТ

37

Page 38: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

Голомт банк нь идэвхижүүлэлтийн хүрээнд реклам, зар сурталчилгаа төрөл бүрийн

үйлчилгээний урамшуулалын арга хэрэгслүүдийг өргөн ашигладаг. Шинэ бүтээгдэхүүн,

үйлчилгээг нэвтрүүлэхдээ зөвхөн ашиг олох зорилгоор бус нийгмийн болон зах зээлийн

хэрэгцээ шаардлагыг илүүтэйгээр харгалзаж үздэг бөгөөд зарим тохиолдолд энэ нь

идэвхижүүлэлтийн үүрэг гүйцэтгэдэг.

4. ХУВААРИЛАЛТ

Голомт банк нь энэ талаар маш ихээр анхаарч ирсэн бөгөөд төв болон бусад салбар

тооцооны төвүүдээр дамжуулан үйлчилгээгээ явуулдаг. Тус банкны салбарын тоо жилээс

жилд нэмэгдэж ирсэн бөгөөд тэр хэмжээгээрээ харилцагчидын тоо болон бусдаас татан

төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ өсдөг.

5. БОЛОВСОН ХҮЧИН

Голомт банк нь Монголын банк санхүүгийн зах зээлийн шилдэг боловсон хүчин, хүчирхэг

ХНХ-тэй томоохон банк юм. Шинэ залуу боловсон хүчнийг, сургалтанд хамруулан

ажилда бэлдэж авах нь дөнгөж төгссөн болон завсардсан хүмүүст маш том боломж олгож

байгаа бөгөөд цаашид хөгжих боломжийг бүрэн нээж өгч байгаа юм. Үүний зэрэгцээ шинэ

залуу ажилчидад шууд итгэл найдвар хүлээлгэж хариуцлагатай ажилд томилж байгаа нь

тэдгээр залуучуудыг урам зориг дүүрэн, улам хичээнгүйлэн ажилахад маш их түлхэц болж

өгч байна.

ГОЛОМТ БАНКНЫ УДИРДЛАГА, УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН

38

Page 39: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

39

Page 40: үйлдвэрлэлийн дадлагын тайлан

ГОЛОМТ БАНК Б.Амарцогт

ДҮГНЭЛТ

2011 оны 2-р сарын 7-ноос 3-р сарын 7-ны хооронд гарсан тус дадлага хүрээнд Голомт

банкны зах зээл эзлэлт, явуулж буй үйл ажиллагааны талаар судлаж тус банкыг зохион

байгуулалт сайтай, нууцлалын өндөр зэрэгтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг

нэвтрүүлдэг харилцагчиддаа хүрч үйлчилдэг, зэрэг нь тус банкыг зах зээлийн

томоохон хэмжээг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн шалтгаан гэж бодож байна.

Түүнчлэн энэ дадлагын явцад өөрийн дутагдаж байсан зүйлсийг олныг харж чадсан

бөгөөд сайн хамт олон чадварлаг боловсон хүчин ямар ч компанийг хөгжүүлж,

дэвжээж чадах юм байна хэмээн эргэцүүлэв. Голомт банк ирээдүйн банкер, болон банк

санхүүгийн салбарт ажиллах орох сонирхолтой хүн бүрийн хамгийн түрүүнд

сонирхлыг татах зүй ёсны нэр хүнд бүхий газар болох нь мөн харагдаж байлаа. Мөн

дотоод дүрэм журамыг маш чанд нарийн мөрддөг нь өөр аль ч аж ахуй нэгж

байгууллагад тэр болгон харагдаад байдаггүй чухал шинж чанар байлаа.

40