Мэдлэг хуваалцах өдөр

8

Click here to load reader

Upload: nael-narantsengel

Post on 20-Jun-2015

247 views

Category:

Technology


7 download

DESCRIPTION

Мэдлэг хуваалцах өдөр

TRANSCRIPT

Page 1: Мэдлэг хуваалцах өдөр

Монголын бүтээмжийн төвөөс явуулж буй “Мэдлэг хуваалцах өдөр” сэдэвт  нээлттэй сургалтанд оролцлоо.

Уг сургалтанд:

1.ХАА салбарын бүтээмжийг дээшлүүлэх

2.Мэдлэгийн менежмент

3.Эрчим хүчний бодлогын талаар ярилцлаа.

1. ХАА салбарын бүтээмжийг дээшлүүлэх талаар тавьсан илтгэлийн тухай миний ойлоголт.

ХАА нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар баялгыг бий болгодог билээ.  Япон улс нь уг салбарт бүтээмж дээшлүүлэх хэд хэдэн аргыг туршиж судлаж байна. Судалгаа нь гол төлөв  хиймэл оюун ухаантай программчлагдсан робот руу чиглэж багаа бөгөөд  хүний хөдөлмөрийг орлож бүтээмжийг бий болгоход оршиж байна. Зарим судалгаа туршилтаас  авч үзвэл :

1. ХАА-н робот

Автомат робот бүхий будаа суулгагч. Уг робот нь энгийн тракторыг ашиглаж GPS ийн тусламжтай тодорхой байршилд хөдлөхийг програмчилж өгснөөр хүний үйл ажиллагаа оролцохгүйгээр бүтээмжийг бий болгож байгаа юм. Одоогийн байдлаар уг технологи нь маш өндөр өртөгтэй байгаа хэдий ч хүн ам нийслэл рүүгээ төвлөрч байгаа үед  хөдөө орон нутагт шаардлагтай байгаа хүний бүтээмжийг орлох гайхалтай технологи юм.

M.MP10D010 М.Наранцэнгэл

Page 2: Мэдлэг хуваалцах өдөр

 Уламжлалт будаа суулгах технологи

Туршилтын загвар. Талбайг програмчилж өгснөөр робот ажиллаж эхлэх ба зөвхөн тэгш газарт л амжилттай хэрэгжиж байна. Судалгаа бүрэн дуусаж  хаана ямарч талбайд ажиллах хямд өртөгтэй робот бий болохыг хүлээх л үлдлээ.

2. Ургамлын үйлдвэр /Хүнсний үйлдвэрллийн шинэ технологи/

M.MP10D010 М.Наранцэнгэл

Page 3: Мэдлэг хуваалцах өдөр

Энэ үйлдвэр нь ногоо, хүнсний ургамлуудыг  энгийн тарилтаас хэд дахин илүү хурдан, үр өгөөжтэй ургуулдаг үйлдвэр юм.

Давуу тал нь хурдан ургуулахаас гадна  хөрсөнд биш зөвхөн усанд тарьж ургуулдаг.

Ургуулсан ургамлыг роботоор хураан авч мөн програмчлагдсан роботоор савлана.

M.MP10D010 М.Наранцэнгэл

Page 4: Мэдлэг хуваалцах өдөр

Савласан бүтээгдэхүүн

Уг технологиор хэрэгжиж буй хүнсний аж үйлдвэрийн загвар.

2. Мэдлэгийн менежментийн талаар бидэнтэй хуваалцсан ойлголтууд

M.MP10D010 М.Наранцэнгэл

Page 5: Мэдлэг хуваалцах өдөр

Мэдлэгийн менежмент  гэдэг нь байгууллагад хэрэгтэй чухал мэдээллүүдийг тодорхойлох, сонгох зохион байгуулах, тараан дэлгэрүүлэх , дамжуулахад нь туслах процесс юм. Өөрөөр хэлбэл бизнесийн моделийг тодорхойлох гол цөм юм.

Байгууллага доторх зохион байгуулалтыг хурдан оновчтой шийдэх , эрчимтэй суралцах, стратеги төлөвлөх, шийдвэр гаргах зэрэгт мэдлэгийн менежмент чухал үүрэг гүйцэтгэнэ. Байгууллагын дэмжсэн уур амьсгал болон орчин үеийн мэдээллийн технологи дээр тулгуурлан байгууллага нь дэлхийн хаана ч болж байгаа ямар ч цаг үеийн асуудлуудыг байгууллагын санах ой ба мэдлэгийнхээ хүчээр шийдвэрлэж чадхуйц болж байгаа юм.

Мэдлэг нь асуудал хэрхэн үүссэн тэдгээр нь хэрхэн шийдвэрлэгдэж байгааг тодорхойлох явдал мөн бөгөөд мэдлэгийн менежмент нь байгууллагын суралцах үйл явц, цаашдын мэдлэг бүтээх үйл явцыг дэмжиж байдаг үйл ажилагаа юм. ММ үйл ажиллагаа нь ажилын сайжирсан үзүүлэлт, ашигтай хөрөнгө оруулалт, шинэчлэл, сурсан зүйлсээ хуваалцах зэрэг байгууллагын зорилтуудад чиглэгдсэн байдаг.

Уг менемжентийг хэрэгжүүлснээр хувь хүн болон бүлгүүдэд байгууллагын үнэт мэдлэг, ойлголтуудыг хуваалцахад туслах, хэрэгцээгүй ажилыг багасгах, тодорхой нэг урьд нь хийгдсэн ажилыг хайж олж авч чадахгүй байгаагын улмаас дахин дахин давхацсан файл үүсгэхээс сэргийлэх, шинээр орсон ажилчидын сургалтанд зарцуулах хугацааг багасгах, ажилчдын орж гарах урсгал их байгаа үед оюуны капиталыг авч үлдэх, өөрчлөгдөж буй орчин, зах зээлд дасан зохицоход ихээхэн чухал үүрэгтэй.

21 –р мэдээллийн эрин зуунд бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж,байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг хянан үзэх, цаашид орших, эс оршихын хатуу бөгөөд хурдацтай шийдвэрлэх асуудалтай тулгарч байна. Иймээс менежментийн онолд дахин шинэчлэл хийгдэж байгууллагын загвар,бенчмаркинг,мэдлэг,мэдээллийн зэрэг олон шинэ урсгал,хандлагууд гарч дээрхи тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, шинэлэг арга зүйг санал болгосоор байна.

Мэдлэг мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дэхь тэнцвэргүй байдлыг бий болгож байдаг. Иймээс мэдлэг түүнийг удирдах нь олон талтай,асар өргөн хүрээтэй асуудал болох нь тодорхой юм.

Мэдлэгийн менежментийн эцсийн зорилго нь хэрэгтэй мэдлэг, мэдээллийг зөв хүнд нь оновчтой цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэх,байгууллагын хувьд хуучирсан мэдлэгийг хурдан танин мэдэж оношлодог байх,түүнчлэн ажилтнуудыг шинэ мэдлэг бий болгож түүнийг байгууллагын зорилгод идэвхтэй ашиглаж өөрчилөгдөж байгаа орчинд дасан зохицох, орчиноо залж жолоодохыг дэмжихэд чиглэнэ. 

3. Эрчим хүчний бодлогыг өнөөгийн чиг хандлага

M.MP10D010 М.Наранцэнгэл

Page 6: Мэдлэг хуваалцах өдөр

Уг илтгэлээр эрчим хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл авсан. Дэлхийн улс орнууд дэлхийн дулаарал, озоны цооролт, агаарын бохирдол болон хүлэмжийн хий бууруулахад ач холбогдол өгч эрчмийн салбарыг сэргээгдэх эрчим хүч рүү чиглүүлэн гол анхаарлаа хандуулж байна. Азын улс орнууд мөн адил томоохон хэмжээний нарны эрчим хүчийг ашиглан томоохон хэмжээний эрчмийн систем бий болгох төсөл хэлэлцээрийн төвшинд явагдаж байна.

Харин Монгол улсын хувьд эрчмийн систем хэрэглээнийхээ түвшинд хангалттай хэмжээний чадал үйлдвэрлэж чадахгүй байна. Эрчим хүчний эх үүсвэр дутмаг байгаа бөгөөд Орос, Хятадаас нэмэлт чадал худалдаж авч байна. Мөн манай эрчмийн системийн алдагдал их байгаа юм. Алдагдал их байгаагын гол үндэс нь хол зайд эрчим хүч дамжуулах түүнчлэн хуучны ЗХУ-н тоног төхөөрөмж байгаатай холбоотой юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинэчлэл хийгдэж алдалгдлын түвшин харьцангуй буурч байгаа. Шинээр эх үүсвэр барих тал дээр ТЭЗҮ хийгдэж бэлэн болсон байгаа төслүүд олон байдагч зарим нэг хар PR –н улмаас хэрэгжихгүй удааширсан байдалтай байгаа. Одоог хүртэл нийт чадлын 90 гаруй хувыг нүүрсээр хангаж хүлэмжийн хий хамгийн их гаргаж буй салбар болоод байна. Иймд эрчим хүчний салбарт шинээр цахилгаан станцуудыг барьж байгуулах шаардлагатай. Нөгөө талаас эрчмийн алдагдалыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, нүүрс, түлшний чанарыг сайжруулах, станцын бүтээмж дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээг зайлшгүй шаардлагатай болоод байна.

M.MP10D010 М.Наранцэнгэл