үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах...

18
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг Олон улсын хэм хэмжээ Х.Наранжаргал “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага

Upload: globe-international

Post on 20-Jun-2015

672 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Олон улсын хэм хэмжээ

Х.Наранжаргал“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага

Page 2: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Үзэл бодлоо илэрхийлэх эрхҮндсэн Хууль, 16.16

Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 19-р зүйлИргэний болон улс төрийн эрхийн олон улсын

пакт, 19-р зүйл

Page 3: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Хүний эрхийн түгээмэл тунхаглал19-р зүйл

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана

Page 4: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, 19-р зүйл (1974)

Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд

төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана

Энэхүү зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан, эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага ногдуулна. Тийм ч учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон, байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой.

а.Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх

б. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах

Page 5: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Олон улсын хэм хэмжээЭрүүгийн хуулиас иргэний хууль руу1996, ЮНЕСКО- Саанагийн тунхаглал

Хэвлэл мэдээлэл, эсвэл хэвлэл мэдээллийн мэргэжилт-нүүдийн мэргэжлийн ажлаа гүйцэтгэх явцад гарсан маргааныг эрүүгийн бус харин иргэний хууль, журмаар шийдвэрлэх

1999, НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай илтгэгч

Үзэл бодлын эрх чөлөө, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөнд ноцтой үр дагавар учруулдаг тул нэр төр гутаасан гэх шийтгэл хатуу байж үл болно. Ялангуяа хорих ялыг хэзээ ч хэрэглэж үл болно

Page 6: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Олон улсын хэм хэмжээЭрүүгийн хуулиас иргэний хууль руу1999,2002, 2002 оны НҮБ-ын ҮБИЛЭХЧ-ний тусгай элч,

ЕАБХАБ, АДБ-ын хамтарсан тунхаглал

“Нэр төр гутаахтай холбоотой хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь үндэслэлгүй” гээд НҮБ-ын гишүүн улсуудыг нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтаа эрүүгийн хуулиас халах уриалга гаргасан

Европын Хүний эрхийн шүүх хүлээн зөвшөөрсөнАмерик дундын Хүний эрхийн шүүх хүлээн зөвшөөрсөн2006, Европын Зөвлөл гишүүн улсууддаа хандан эрүүгийн

хуулиас халахыг уриалсан

Page 7: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

19-р зүйлийн Ерөнхий тайлбар № 34Хүний эрхийн хороо102-р чуулган Женев хот. 2011 оны 7-р сарын 11-29

Page 8: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Ерөнхий тайлбар № 34

9. Үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь 1 дэх хэсэгтэй харшилна. Үзэл бодлын шалтгаанаар баривчлах, саатуулах, шүүх, шоронд хорихыг хамруулан дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх, нэр хоч өгөх нь 19-р зүйлийн 1 дэх хэсгийн зөрчил мөн.

Page 9: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Ерөнхий тайлбар № 34

23. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэгсдийг дуугүй болгох зорилго бүхий аливаа дайралтаас хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх үр дүн бүхий арга хэмжээг Гишүүн улсууд бий болговол зохино. 3 дахь хэсгийг хэзээ ч олон намын тогтолцооо бүхий ардчилал, ардчилсан зарчмууд, хүний эрхийг дэмжих нөлөөллийн аливаа үйл ажиллагааг хүчлэн зогсоох үндэслэл болгон ашиглах ёсгүй. Үзэл бодлын эрх чөлөө, түүнийг илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө ямар ч нөхцөл байдалд дайралтад өртөх, дур мэдэн баривчлах, тарчлаан зовоох, амьдрал, амь насанд халдахаар заналхийлэх гэх мэтийн дайралт хийхээс хүн урьдчилан хамгаалагдах нь 19-р зүйлд нийцэх болно. Үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа сэтгүүлчид ийм дайралт, айлган сүрдүүлэлт, заналхийлэлд байнга өртдөг. Түүнчлэн хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан, задлан шинжилгээ хийдэг, хүний эрхийн холбоотой тайлан хэвлүүлэн гаргадаг хүмүүс ч, шүүгч, хуульчид ч ийм байдалд ордог. Иймэрхүү бүхий л дайралтыг цаг хугацаанд нь шуурхай мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулж, хохирогч, хэрвээ амь нас нь эрсдсэн бол түүнийг төлөөлб буй хүний эрхийг зохих хэлбэрээр сэргээвэл зохино.

Page 10: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Ерөнхий тайлбар №34 42. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэгч,

сэтгүүлчдийг гагцхүү Засгийн газар, эсвэл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгмийн тогтолцоог шүүмжилсэний төлөө шийтгэл ногдуулахыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй.

Page 11: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Ерөнхий тайлбар № 34

47. Нэр хүнд гутаасантай холбоотой тухай хууль тогтоомжийг маш хянамгай, 3 дах хэсэгт нийцүүлэн боловсруулах ёстой бөгөөд тэдгээр нь практик дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоход үйлчлэх ёсгүй. Ийм бүх хууль тогтоомж, ялангуяа нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хууль нь үнэнийг хамгаалах хамгаалалтыг багтаасан байх бөгөөд мөн чанарын хувьд, нотолгооны субъектын хувьд илэрхийллийн хэлбэрүүдтэй холбоотойгоор хэрэглэгдэх ёсгүй. Үгүйдээ, нийгмийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино. Ямар ч тохиолдолд, шүүмжлэлийн сэдвийн асуудалд олон нийтийн эрх ашиг нь хамгаалалт болохыг хүлээн зөвшөөрвөл зохино.

Page 12: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Ерөнхий тайлбар №3447. Залхаан цээрлүүлэлтийн арга хэмжээ, шийтгэлээс

зайлсхийхэд Гишүүн улсууд анхаарах нь зүйтэй. Гишүүн улсууд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хуулийг халахад анхаарвал зохино. Хамгийн ноцтой тохиолдолд эрүүгийн хуулийг ашиглах бөгөөд шоронд хорих нь хэзээ ч зохисон шийтгэл бус юм. Гишүүн улсуудын хувьд хүнийг эрүүгийн хуулиар нэр төр гутаасан гэж буруутгахыг үл зөвшөөрөх ёстой бөгөөд яаравчлан шүүн таслах ёсгүй. Ийм практик нь хүний болон бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхийг хэтрүүлэн хязгаарласан гашуун сургамж дагуулдаг.

Page 13: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Эрүүгийн хуулиас халах шалтгаан Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг болох хүний язгуур эрх, мөн хүн бүрийн

хөгжих үндсэн нөхцөл болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Иргэдэд айдас бий болгож, олон ургальч үзлийг хязгаарлан, шударга, эрүүл

саруул нийгмийн хөгжилд чөдөр болдог Эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст жирийн иргэдээс илүү хуулийн

хамгаалалт бий болгож, шударга шүүмжлэлийг няцаах, саармагжуулах боломж олгодог

Олон нийтийн нэрийн өмнөөс ажилладаг сэтгүүлчдэд айдас хүйдэс төрүүлснээр өөрийн цензурыг өөгшүүлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хязгаарладаг.

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, олон түмний бодит мэдээлэлтэй байх, үнэнийг мэдэх эрхийг хөсөрдүүлдэг.

Олон улсын байгууллагууд Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, мэдэгдэхүйц асуудалтай орны нэгд тооцоход нөлөөлдөг

Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлэх Үндсэн Хуульд харшилдаг байгаагийн тод жишээ болдог.

Page 14: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмж №25Хүний эрхийн хороо 101 дүгээр хэлэлцүүлэг-хурал 2011/03/14/-2011/04/01, Нью ЙоркИргэний болон улс төрийн эрхийн олон улсын

пактын хэрэгжилтийн тухай Засгийн газрын илтгэл

Page 15: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмж №25 Хороо нь 2001 оноос эхлэн Мэдээлэл авах эрх чөлөөний

тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэс эхлэн сэтгүүлчид, тэдний гэр бүлийн гишүүдэд нэг бус удаа заналхийлэл, дарамт, дайралтууд ирсэн талаарх мэдээллийг хүлээн авсанд эмзэглэж байна. Төрийн үйлчилгээ, хуульч, шүүгчдийн шийдвэрт шүүмж бичсэн нийтлэлийн дараа сэтгүүлчид “гүтгэх” гэсэн хуулийн заалтаар шийтгүүлдэг явдалд Хороо нь харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Page 16: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмж №25Оролцогч улс нь Пактад бүрэн нийцүүлсэн Мэдээлэл

авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах арга хэмжээ авах ёстой. Үүнд: сэтгүүлчдийг заналхийлэл, халдлагаас хамгаалах арга хэмжээ авах, нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хуулийг халах. Мөн заналхийлэл халдлагад өртсөн бүх тохиолдлыг мөрдөн шалгах, гэм буруутныг шийтгэх арга хэмжээнүүдийг авах

Page 17: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Монгол Улс?Үндсэн Хуулийн 10-р зүйл:олон улсын эрх зүйн нийтээр хүлээн

зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна

олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ

олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ

Page 18: үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг

Анхаарал тавьсанд баярлалаа

www.globeinter.org.mn

www.upr-mongolia.mn

324764, 324627