монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан...

14
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургууль , Хүмүүнлэгийн ухааны салбар Сэдэв: Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь Шалгасан Багш:...........................\Д.Базардорж\ Гүйцэтгэсэн:..........................\Философийн-1 Н.Золзаяа\

Upload: ceo-zol

Post on 20-Jun-2015

640 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Монгол Улсын Их Сургуулийн

Шинжлэх Ухааны Сургууль ,

Хүмүүнлэгийн ухааны салбар

Сэдэв: Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Шалгасан Багш:...........................\Д.Базардорж\

Гүйцэтгэсэн:..........................\Философийн-1 Н.Золзаяа\

Улаанбаатар 2014

Page 2: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Оршил:

Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэд анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд олон тооны нэрт эрдэмтэд монгол орон бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм. Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Мөн түүнчлэн XIII-р зууны үед Дэлхий дээрх хамгийн анхны эзэнт гүрнийг монголчууд үүсгэн байгуулсан билээ. Нэгэн цагт тив дэлхий даяар сандарган олон улс орныг сүр хүч алсын бараа сургаараа л чичиргэж дэлхийн түүхэнд агуу орон зайг эзэлж байсан бөгөөд өнөөг хүртэл оршсоор байгаа бид агуу түүхтэй улс билээ. Энэхүү рефератандаа гайхам ур ухаан, тактикаар дэлхийг байлдан дагуулж байсан тэрхүү XIII-р зууны хүчирхэг монгол хэрхэн бие даасан улсууд болон, улс төрийн бутрал, хямралд орон хүч суларсан тухай илэрхийлэхийг зорьсон болно. Ийн монголийн түүхийн чухал асуудлыг хөндсөн бөгөөд энэхүү түүхийн асуудал нь бидний өнөөгийн нийгэмд ямар нөлөө үзүүлж монгол улс өнөөгийн төрхийг олохын тулд ямар хэмжээний түүхэн замналаар замнаж ирсэн тухай бид мэдэх нь ихээхэн ач холбогдол бүхий чухал асуудал учир энэхүү сэдэвийг сонгосон юм. Тухайн улс орны оршин байх нэг үндэс нь тэрхүү орны бусад орноос ялгагдах өвөрмөц соёл, ёс заншил, түүх, уламжлалтай нь салшгүй холбоо агуулж байдаг учир ард олон нь түүхээ мэдэж судалж байх нь зайлшгүй юм. XIII-р зууны үеийн улсуудын дунд монгол гэж огтоос дуулаагүй, ер мэдэж танихгүй тийм цагт гэнэт л хаанаас гарж ирсэн нь үл мэдэгдэм тийм ер бусын хүч бүхий гүрэн морин туурайгаа тамгалсан улс бүрээ байлдан дагуулж байлаа. Ийм хүчирхэгээр дэлхийн талыг эзэлж байсан тэр гүрэн маань 1206 оны Их Хуралдайгаар эзэн Чингисийн гаргасан зарлигийн дагуу Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно. Ийн тараасанаар Ил хант, Алтан улс, Цагаадайн хант улс гэсэн бие даасан улсууд болсон бөгөөд эдгээр улсуудын байлдан дагуулалт болоод уналт бутралын шалтгааныг дор өгүүлсэн юм.

Page 3: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Хүн төрөхтөний түүхэнд таагдашгүй тэр асуудал бол монголчуудын түүхэн ялалт буюу дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулсан тэр гайхалтай үе юм. Тухайн үед хагас сая гаруйхан хүн амтай , овог аймгаараа салангид , зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй , цэргийн сургууль бэлтгэл хангалтггүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагас түүнээс ч илүүг цөөхөн жилүүдэд эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй байна. Энэ цөөхөн хүнтэй монголчууд нэгэн зэрэг олон зуун хүүнтэй гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдыг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.

Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206онд зохион байгуулсан Их Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно. 1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад Монголын Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрэн байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал бий болгосонгүй , харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран , Багдад , Араб зэргийг байлдан дагуулж ,Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн , улмаар Орост довтолж , Польш , Мажар (Унгарыг) эзлэн , Алтан ордоны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан ч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.

Page 4: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг  Монголын язгууртнууд барьж байсан юм. Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ өөрөө өмнө зүгийн  улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж,  харин Бат ханд  өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан ордон, Цагаадайн хант улс, Хубилай хааны таалал төгссөнөөр  Ил хант улс  тус тус биеэ даасан улс болж хувирсныг  тэмдэглэх хэрэгтэй.

Ил хант улс

Хүлэгү (анхны Ил хан)

(Давид Морган “Монголчууд” ном. Оксфорд, Кембриж, 1998)

Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг  Иранд явуулж,  Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ.  Ийнхүү Хүлэгү Иранд очиж,  Ил хант улсыг үндэслэн байгуулаад  9 жил /1256-1265/ хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулсан байна. Хүлэгүгийн улсын ханыг Ил хан / улсын хаан/  гэж нэрлэдэг байсан тул  түүхэнд Ил хант улс хэмээн алдаршжээ.  Мөн тус улсыг Үндэслэгчийнх нь нэрээр “ Хүлэгүгийн улс” гэж нэрлэж байжээ.

(Хүлэгү Христ шашинт Догуз хатныхаа хамт.)

Page 5: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг байгуулагч Хүлэгү, Хүлэгү хааны ууган хүү Абага /1265-1282/, Абага хааны хүү Аргун1284-1291/, Аргун хааны хүү Гайхат /1291-1295/, Газан/1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук/1335-1343/ нар болно.

Газан хааны үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан , Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ  орнууд болох  Сельджук , Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс  алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестинийг анх удаа довтолж, Египетийн Мамлюктэй  байлдаж байжээ. Ил хант улсын соёлын хувьд гэвэл Монгол зэрэг зүүн өмнөд Азийн  орнуудын нөлөө Дундад Азид болон Персэд урьд өмнө байгаагүйгээр тусгалаа олсон байна. Тухайлбал, Лалын шашинд  эрс өөрчлөлт үзэгдэх болжээ.  Христийн несториан шашинтан нар Ил хант улсад ихээхэн нөлөөтэй байсан юм. Мөн Түвэдийн буддын шашин  соёлын нөлөө монголчуудаар дамжин  Персэд хүрч очиж байжээ. Ил хаадын гадаад улс төрийн  бодлогод Сири, Палестиныг байлдан дагуулах  зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан  учир Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Египетийн Мампюкийн султанууд лалын шашныг  улс төрийнхөө бодлогын түшиг тулгуур хэмээн үзэж байв. Монголын Ил хаад Египетийн эсрэг дайнд Христосын шашны холбоотон улсууд болох  Антиохийн вант улс, Триполийн  гүнт улс , Иерусалим  хант улс зэргийг ашиглаж байв.  Хүлэгү хан Сирийг байлдахдаа Хит бөх хэмээх христосын

Page 6: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь  Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм. 1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль Бастанд Египетийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдсан. Газан ван хэдийгээр  лалын шашинд орсон боловч  Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Армений цэргийн тусламжтайгаар  Сирийг эзлэн аваад 1303 онд дахин ялагдал хүлээжээ.

Алтан ордны улс. 

Монголчууд XIII-XIV зууны турш Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон. Судлаачдын үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид Алтан орд гэдэг нэр томъёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг. Алтан ордон улс байгуулагдсан цаг хугацааг ихэнх судлаачид 1242-1243 он гэж үздэг. Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умард тал нь Крым ба Кавказад  хүрсэн өргөн уудам нутгийг  эзэлж байв. Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний  Булгар, Половец буюу Кипчакийн тал, Крым умард Кавказ зэрэг нутаг багтаж байжээ. Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд, баруун хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Оросын бусад хэсэг нь  Алтан ордны  бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг  хараат байдалтай үлджээ. Алтан ордны хаадын дотроос нэрд гарсан  нь: Чингис хааны ууган хүү Зүчи/1223-1237/, Бат /1237-1256/, Мөнхтөмөр /1266-1280/, Туяамөнх/ 1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291-1312/ Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар болно. Зүчи, Бат нарын үед Алтан ордны хаан өөрийн улсыг монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх хааны үеэс өөрөөр хэлбэл Юань

Page 7: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

улс байгуулагдсан цагаасаа удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн  тусгаарлан салжээ. Алтан ордны улсыг Чингисийн ахмад хүү Зүчийн үр ач нар толгойлж, төр, засаг захиргаа, цэргийн зохион байгуулалт нь  эхний үед монголынхтой адил байжээ.

Батын ах Орду одоогийн  баруун Сибирь Казахстаныг эзлэн цагаан ордот  улсыг байгуулжээ. Батын суурийг түүний дүү  Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна. Бэрхийн үед Алтан ордны улс үндсэндээ  биеэ даасан улс болон хувирчээ.  1262 он болон 1265-1266 онд  Бэрхэ хан Кавказын нурууг  эзлэхийн тулд  Египет улстай холбоо тогтоожээ. Бэрхийн дараа Мөнхтөмөр  Алтан ордны хаан болж, 14 жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай хамтран  Ираны Абага хааны эсрэг байлджээ. Алтан ордны дотор үймээн самуун гарч,  хан ширээ монгол ноёдын нэгэн бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан ургийн угсааны  бус ноёдын гарт очдог байжээ. Алтан ордны хамгийн хүчирхэг болсон үе нь Үзбек, Жанибек нарын  үед ажээ.1356 онд Жанибекийн цэрэг  Хүлэгүгийн улсын нийслэл  Тебриз хотыг нийт  Азербайджаны  хамт булаан авчээ.  Гэвч Алтан ордны энэ их ололт нь Жанибекийг үхмэгц дахин алдагдсан юм. 1357 онд Жанибек самуунд өртөж амь насаа алдсан юм.

Тэр цагаас хойш Алтан ордонд  дотоодын дайн дажин бараг тасрахаа больжээ. 1357-1380 оны хооронд  Алтан ордны улсад  улс төрийн хямрал болж, хорь гаруй жилийн дотор  хорин хэдэн хан солигдож,  зарим нь хан ширээнд сууж чадалгүй  амь эрсдэж байжээ. 1380 онд Ордагийн удмын Тогтамыш хан ширээнд сууж,  1282 онд  Москваг эзэлж,  дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн дэмжлэгийг  авч байсан боловч  удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3 удаа  ширүүн дайн хийж, Алтан ордны улсын хүчин мөхөсдсөн ажээ. 1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордны улсаас салан тусгаарласан байна.  Мөн XV зууны дунд  үеэс  Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордны улсын хүчин доройтсоор  1502 онд бүрмөсөн мөхжээ.

Цагаадайн хант улс.

Page 8: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

 

Чингис хаан 1206 онд Цагаадайд Уйгарын орноос  Аму мөрөн хүртэл уудам нутгийг хувь болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд өгсөн тэр газар нутаг дээр Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Анх Өгөдэй Цагаадайн улс тус тусдаа биеэ даасан улсууд байлаа.  Чингис хааны дараа  Өгөдэй их хаан  болж улмаар түүний хүү Гүюг хаан ширээ залгамжилснаар  Өгөдэйд эзэмшүүлсэн нутаг  аяндаа их хааны төв улсын шууд харъяаны  нутаг болон хувирчээ.  Харин Өгөдэйн хант улсын зарим нь Цагаадайн хант улсын бүрэлдэхүүнд орж нэгдсэн байна. Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг дэвсгэр одоогийн  Дорнод Туркестан, Казахын зүүн өмнөд хэсэг , Хорезм, Мавереннахр , Афганистан, Балх зэрэг нутаг багтаж байв.  Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ. Цагаадайн хант улс худалдаа наймаа хөгжихөд аятай таатай  нөлөө үзүүлж байлаа. Цагаадайн хант улсын нутаг дэвсгэрээр өртөөний зам  ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан нь аль ч талын харилцаа холбоо  хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. XIII зууны дунд үед Дундад Ази эмх замбараагүй  олон жижиг хэсэгт хуваагдсан байлаа. Улс төрийн үймээн самуун удаа дараа гарч, Торгоны их зам хаагдаж,  худалдаа наймааны ажил саатаж, хот тосгон эвдрэн сүйрснээс  болж, Дундад Азийн ард түмнүүд төдийгүй монголчууд ч хохирч байлаа. Учир иймд монголын хаад худалдаа арилжааны ажлыг сэргээх, худалдаачдаа Хятад, бага Ази, Ижил мөрөн зэрэг бусад газруудад явуулах  эвдэрсэн хот тосгоныг сэргээх ажил хийх болжээ. Монголын хан Хайду, Дува нар сүйдсэн төвүүдийг сэргээхийг оролдож, Ферганд Андижан гэдэг  шинэ хотыг байгуулав. 1242 онд Цагаадай хаан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн хант улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хан суугаад  Хар Хулугуг  Цагаадай ач хүү тул хан суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа сайтай байсан тул хан суулгажээ.

Page 9: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин  Цагаадайн хант улсын эзэн болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас баржээ. Мөнхийг хаан суухад Өгөдэй, Цагаадайн угсааны ноёд эсэргүүцэн тэмцсэн учир  Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний ихэнхийг нь  барьж, цаазаар аваачсан ажээ. Үүний үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр  Алтан ордны улсын мэдэлд шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе ихэд суларч, бараг мөхөх тийш хандаж байжээ. Цагаадайн хант улс чухамдаа Цагаадай ханыг 1242  онд нас барсны дараа байгуулагдсан тэгэхдээ Цагаадайн хант улс хэмээн алдаршсан хэмээн

эрдэмтэд санал нэгддэг.  Харин Цагаадайн хант улсыг хэн, хэдийд байгуулав гэдэг дээр  санал зөрөөтэй байдаг. Олон монгол аймаг  харь оронд цацагдан гарч, бусад аймаг угсааны дунд уусан шингэж байжээ. Дундад Ази дахь монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй аажмаар хүчин мөхөсдөж,  монгол оршин суугчид нь түрэгжиж, тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ. Төмөр бол монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис хааны удмын бүсгүйтэй гэрлэжээ.  Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ. 1362 онд шархдаж доголон болсон боловч Төмөр Ленг буюу доголон Төмөр  гэж нэршжээ. Төмөр Мавереннахрыг нэгтгэхдээ  чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид  олон удаа аян дайн хийжээ.  1388 онд Хорезмыг эзлэн аваад дараа нь Могулистаныг байлдан дагуулав. 1380 онд Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолжээ. Тэрээр алтан ордны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ. 1391 онд  тэрээр Алтан ордны улсад  дайтаж, Тогтамышийг ялжээ. Төмөр Дундад Ази, Туркестан, Ираны ихэнх хэсгийг нэгтгэж,  15-20 жилийн дотор  томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхлыг устгаад байсан  Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-р сард насан эцэс болжээ. Цагаадайн хант улсад оршин суугчдын  ихэнх нь нь  түрэгүүд байлаа.  Тэнд оршин сууж байсан монголчууд Түрэгүүдээс тооны хувьд  хавьгүй цөөн байсан бөгөөд  тэд аажимдаа лалын шашинд орж, түрэгийн орон нутгийн угсаа соёлын хүрээнд  уусахад хүрснийг  цохон тэмдэглэх хэрэгтэй, бүр хожим нь Цагаадайн хант улсын эзэмшил газрын нэлээд хэсэг нь зүүн гарын хант улсын нутаг дэвсгэрт хамаарах болжээ.

Page 10: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

Дүгнэлт

Дэлхийн анхны эзэнт гүрнийг байгуулан дэлхий дахинаа олон түмнийг дагжаан чичиргэж байсан тэр хүчирхэг гүрэн бол төв Азийн цээжинд орших Хөх толбот Монголчууд бид билээ. Бидэнд эртний түүх уламжлалаа судлах мэдэх боломжийг өнгөрсөн үеийн олон эрдэтм мэргэдийн үлдээсэн олон сайхан бүтээлүүд олгож байдаг билээ иймээс ч бид үүх түүхээ мэдэж судалж байхын тулд эдгээр бүтээлүүдтэй танилцах нь зайлшгүй юм. Энэхүү Рефератандаа монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан тухай Монгол улсын түүх II-р ботийг голлон хэрэглэсэн. Монголчууд байлдан дагуулалтын эрин үедээ түүхэн энэ цагт монголчууд нэгдэл нягтралтай нэгэн удирдлагийн дор эв нэгдэлтэйгээр оршин тогтнож байсан хэдийч тэр том эзэнт гүрэн маань цаг хугацааны явцад түүхэн олон шалтгаан нөхцөл байдлын улмаас бие даасан улсууд болон задарсан байна. Ийн задарсны учир нь Чингис хаан 1206 оны Их Хуралдайгаар Монголын бүх овог аймгуудыг хувиарлан тараасан нь Монголын овог аймгуудын хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг юм. Ийн монголын түүхэнд Ил хант улс, Алтан ордоны улс, Цагаадайн хант улс гэсэн гурван биеээ даасан улсууд болон задарчээ. Ийн задарсан нь монголын түүхэнд өсөлт дэвшил болоод уналт бууралтын аль алиныг нь авчирч байсан нь дээрх түүхэн баримтаас хархад илт байна. Соёл хөгжил худалдаа наймаа, шашин шүтлэг, бүтээн байгуулалтууд бий болж байсан хэдий ч улс төрийн их үймээн бутрал хямралтай үе байжээ. Мөн энэ үеээс л монгол улсын эзлэн түрэмгийлэл ерөнхийдөө буурсан болох нь мэдэгдэж байгаа юм. Улс гүрний эзэн болохыг санаархсан олон ноёд, хаадын дотор хагарал бутралууд гарч дотооддоо эв нэгдлээ алдсаны улмаас тодорхой хэмжээгээр хүч суларсан. Гэхдээ бид тэр агуу улсын эзэд хэвээр өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа бөгөөд зэр зэвсэг хүчин чадал, ур ухаанаараа түрэмгийлэх тэр дайн тулааны цаг нэгэнт дуус ч энх тайван нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Гэхдээ энэ эрин бол оюун ухааны асар их хөгжил шаардсан нэг талаараа оюуны дайны зуун билээ энэ тулаанд хэн бусдаасаа илүү сэтгэж ямар улс түүх соёлоо хадгалан дэлгэрүүлнэ тэр улс дэлхийг ноёрхох нь байгалийн жам болжээ. Яг л хүчгүй нь хүчтэйгээ дийлж амьдардаг тэр байгалийн хуул ёсоор. Бид чадна өмнө түүхийнхээ алдаа онооноос суралцан эв нэгдэлтэй байж хамтдаа дахин бутралгүй улам л хүрээгээ тэлэх учиртай. Ягаад гэвэл бид чинь агуу Их Эзэн Чингис хааны үр сад удам угсаа билээ!!!

i

Page 11: монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

i Монголийн түүх II-р боть