атомын бүтэц

10
Атомын бүтэц Атомын бүтцийг монгол ардын аман зохиолын хэлээр Атом гэдэг асар жижиг Атом гэдэг агуу хүчтэн Атомын бүтцийг гайхан шагширч Аугаа хүчийг нь сүрдэн биширцгээе! Атом гэдэг дэндүү хүчтэй ч Аргагүй нарийн бүтэцтэй юм шүү Алив хүүхдүүд минь наашаа суу Атомын бүтцийг тайлж өгье Химийн урвалаар ямар ч бодис Хичнээн янзаар хувирна Түүнийг үүсгэсэн мүлекул Тэр бүхэнд задарна

Upload: can-can

Post on 27-Jun-2015

2.037 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

8-r angi

TRANSCRIPT

Page 1: атомын бүтэц

Атомын бүтэц

Атомын бүтцийг монгол ардын         аман зохиолын хэлээр

Атом гэдэг асар жижигАтом гэдэг агуу хүчтэнАтомын бүтцийг гайхан шагширчАугаа хүчийг нь сүрдэн биширцгээе!

Атом гэдэг дэндүү хүчтэй чАргагүй нарийн бүтэцтэй  юм шүүАлив хүүхдүүд минь наашаа сууАтомын бүтцийг тайлж өгье

Химийн урвалаар ямар ч бодисХичнээн янзаар хувирнаТүүнийг үүсгэсэн мүлекулТэр бүхэнд задарна

Page 2: атомын бүтэц

Өчүүхэн жижиг молекулӨчнөөн олон атомаас тогтоноХарин тэдгээр атомууд ньХимийн урвалд тэсвэртэйАтом гэж юу юм бэАхиад цаашаа задардаг юм ууУчир нь олдомгүй атомын нууцыгУхаж сайн судлаад үзье

Атом бүхэлдээ цахилгаан саармаг

Page 3: атомын бүтэц

Аливаа зүйлд үл татагданаХарин дотроо олон хэсэгХасах нэмэх цэнэгтэй бөөмсТөв дунд нь цөм оршиноТүүнийг тойроод электронууд эргэнэХасах нэг цэнэгтэй электроныХарин өөрийнх нь масс өчүүхэн багаУчир иймд атомын массУгтаа ганцхан цөмийн масс

Атом саармаг байхын учирАтомын цөм нэмэх цэнэгтэйБас л цөм нь нарийн нийлмэл бүтэцтэйБяцхан хэсгүүдийн нэг протон, нейтронНэмэх нэг цэнэгтэй протонНэгтэй тэнцүү масстайНейтрон массаар тэнцүү чНэг ч цэнэг байхгүйМасс нь цөмөөрөө нэгтэй тэнцүүМагад тооны нийлбэр нь цөмийн масс

Page 4: атомын бүтэц

Электроны тоо буюу цөмийн цэнэгийгЭлементүүдийн үелэх системээс хараарайҮелэх системд эзлэх байр ньҮнэндээ түүнийг заагаад өгнөАтомын масс ч үелэх системд бийАлбаар түүнийг бүхэл тоо болгооройИнгээд та нар бүгдийг ойлголооЭлемент бүр дээр шалгаад үзээрэй

Электроны тоо нь өөрчлөгдсөн байвалИйм атомыг ион гэдэг юмЭлекроны тоо нь хорогдсон атомЭерэг цэнэгтэй ион катион болноЭлектроны тоо нь нэмэгдсэн атомСөрөг цэнэгтэй ион анион болноЭерэг, сөрөг ионуудын таталцахадЭлдэв янзын молекул үүснэЭнгийн химийн урвалаар атомҮүнээс өөр өөрчлөлт байхгүй

Page 5: атомын бүтэц

Цөмийн урвал болвол харинСүрхий өөрчлөгдөж өөр атом болноАтомын цөм задрах үедАсар их энерги ялгарчАюул нь хэдэн үе дамжихАймшигт дэлбэрэл болноЦөмийн энергийн энэ их хүчийгСүүлийн үед ашиглах болжЭрчим хүчний эх булаг болгонЭнхийн үйлсэд зориулж байна

Атом гэдэг асар жижиг Атом гэдэг аугаа хүчтэнАтомын бүтцийг гайхан шагширчАугаа хүчийг нь сүрдэн биширцгээе

бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими өдөр 01:24 Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Усны магтаалыг химийн хэлээр

 Усны магтаалыг химийн хэлээр

Аливаа бүхний эхлэл болсонАмьдрал жаргалын эрдэнэ болсонУс гэдэг чандмань эрдэнийн

Page 6: атомын бүтэц

Уг чанарыг магтан дуулъя    

Устөрөгч гэдэг элементийнХоёрхон атомыг агуулсанХүчилтөрөгч гэдэг элементийн Ганцхан атомыг багтаадагЕрдөө гуравхан атомаас тогтдог ч Ер бусын олон чанарыг үзүүлдэгТүүний  бяцхан туйлтай молекулуудТун ч олон эрдэм чадалтай

Шүлтийн металлтай үйлчлэхдээ тэр Устөрөгч хийг ялгаруулдагМеталлын гидридтэй үйлчлэхдээ бас Устөрөгч хийг зөнд нь ялгаруулдагУсны бяцхан молекул угаас олон эрдэмтэйСуурийн оксид дээр хийвэлШүлт болоод хувирчихдагХүчлийн оксид дээр хийвэл Хүчил болоод хувирчихдагУлайссан нүүрсэнд дөхөхөөрөө Хүчилтөрөгчөө бэлэглээд найзалчихдагИдэвхитэй галогентэй  болохоор Хүчлийн холимог үүсгэчихдэгУсанд бодисууд уусахдаа Дулаан ялгаруулах буюу шингээнэАливаа уусмал дээр нэмбэл Ааг хүчийг нь сулруулна

Ус гэдэг үнэхээр шидтэй Угаас олон эрдэм чадалтай

Page 7: атомын бүтэц

Үнэхээр би ачтай шүү гэх шиг Үнэр амт огтхон ч байхгүйӨчүүхэн ч хор байхгүй гэсэн шиг Өнгө тунгалаг шингэн бодисШил шиг тунгалаг өнгөтэй болохоор Цаадах нь нэвт харагдаад байдагБолор шиг гэрлийг хугалдаг болохоорЧиний нүүрийг тольдуулаад байдаг

Угааж арчихад хамгаас тустай Ууж идэхэд бүхнээс үнэтэйХавьтсан бүхнээ норгож байдаг Хазайсан зүгтээ урсаж байдагУс гэдэг үнэн гайхамшиг

Page 8: атомын бүтэц

Ургамал амьтны амьд байх нөхцөлНийт олон бодисыг Урвалд оруулах үндсэн орчинНийлмэл, дан ялгаагүй Уусгаж чаддаг түгээмэл уусгагч

Электролитийн молекулыг тойрон бүчихдээ Эсрэг туйлаараа хамтран чангаажЭерэг, сөрөг цэнэгтэй хэсгүүдэд            Эгшин зуурт л хуваагаад салгачихдагУусмалд үүсэх ионы байдлаар                      Уусмалын орчныг тодорхойлж болдогХүчиллэг, шүлтлэг, саармаг орчныг                    Хөөрхий ус л үүсгэж чаддагУс гэдэг үнэхээр шидтэй                       Уусмалын орчныг бүрдүүлж байдагАгаарт өөрөө уусаж байдаг            Агаарыг өөртөө уусгаж байдагДавсыг уусган уусмал болдог

Үнэт сайхан металлыг тэр     Үнэхээр тоож харьцдаггүй мөртлөөИдэвхитэй металлыг үзэхээрээ тэр         Ирмэхийн завдалгүй урвалд орчихдогТогтмол гүйдэлд залгаж орхивол               Торолгүй түргэн хоёр хий болчихноУстөрөгч, хүчилтөрөгч хоёр хий нь           Устайгаа адилхан өнгө байхгүй ээ

Page 9: атомын бүтэц

Хөлдүү байхад нь мөс гэнэ                        Шингэн байхад нь ус гэнэАгаарт үзэгдэхгүй болчихоор нь уур гэнэ        Арай өтгөрч битүүрчхээр нь манан гэнэӨвсөнд бөнжигнөснийг нь шүүдэр гэнэ          Өвөл гялтганадагийг нь хяруу гэнэЗуны тунадасыг нь бороо гэнэ                Зуурдхан хатуурсныг нь мөндөр гэнэӨвлийн тунадасыг цас гэнэ                    Өчүүхэн бужигнасныг нь хялмаа гэнэОлон янзаар хувилж байдаг ус гэдэг үнэхээр шидтэй

Дэлхийн гадаргын ихэнх хэсгийг        Дэндүү их ус эзэлдэгДалай, тэнгис, нуур, цөөрөм         Даанч их тогтмол уснуудМөрөн, гол, горхи, булаг      Мөн ч их урсгал уснууд

Хий болж агаарт дэгдсэн усМөс болж хатуурч царцсан усХүн, амьтны биед шингэсэн усХөрсөн доогуур нэвчсэн усУргамал, мөөгний биеийн усУст талстын далд усЭнэ их уснууд цөмөөрөөЭнгүй хэрэгцээг нь илтгэж байдаг

Page 10: атомын бүтэц

Аливаа бүхний эхлэл болсонАмьдрал жаргалын эрдэнэ болсонУс гэдэг үнэн гайхамшигУс гэдэг чандмань эрдэнэ