Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт...

31
Багшийн тодорхойлолтын талаар хийсэн судалгаа Эрдэмтийн багшийн тодорхойлолтын талаар хийсэн олон судалгаанд їндэслэн А.С.Барp удирдлага болох гол жагсаалтыг гаргажээ. 50 жилийн судалгаанд тулгуурлан 12 їзїїлэлтийг жагсаажээ. Амжилттай багшлах нэн чухал гэж їзсэн Баррын тодорхойлолт 1. Авхаалж самбаа. Євєрмєц, бїтээлч, санаачлагч, дїрслэн бодогч, аз туршсан зоригтой байх, дэвшилттэй байх шинж 2. Оюуны чадамж. Урьдчилан харах, оюуны нягт нямбай байдал, ойлгох чадвар, оюуны багтаамж, оюуны авъяас чадвар, нийтлэг мэдрэмжтэй байх шинж 3. Сэтгэл хєдлєлийн тэнцвэрт байдал. Тэнцвэрт байдал, биеэ хянах чадвар, саруул ухаан, нэр хїндтэй байх, бухимдахгїй байх чадвар, сэдэл тэмїїллийн тєлєвшсєн шинж, тохируулах чадвар, тогтвортой байх, їнэнч байх, сэтгэлийн хєдєлгєєний тэнцвэртэй шинж зохицох чадвар, сэтгэлийн хєдєлгєєнд автамтгай бус, хамтач чанар 4. Эелдэг байх чадвар. Бодитойгоор їнэлэх чадвар, элэгсэг ялдам байх, нєхєрсєг, боловсон, хїндэтгэлтэй, эв эеийг олох чадвартай, тусархаг, тэвчээртэй, эелдэг, бодлоготой, тэсвэртэй 5. Хєвєх чадвар. Оптимист, урам зоригтой, сэргэлэн цовоо, нээлттэй їзэл бодолтой, хамтач, нийтэч, намуухан жигд ярих чадвар, хошин мэдрэмж, яриа, єршєєнгїй, хєгжилтэй, гавшгай шалмаг, амьд харьцаатай, идеалист, бодсон мэдэрсэн зїйлээ тод, хялбар илэрхийлэх чадвар, дїрслэх чадвар 6. Бодит байдал. Гал дєлтэй, дур сонирхолтой, нээлттэй їзэл бодолтой, шїїмжлэлээс чєлєєтэй, їйл явдлыг мэдрэх мэдрэмж 7. Жолоодлого. Биеийн хїч чадалтай, няцаршгїй зориг хатуужил, амбицтай, хичээл зїтгэлтэй, тэсвэр хатуужилтай, сэдэл тэмїїлэл, зорилго чиглэлтэй, хурдтай, хичээнгїй, хурдан шалмаг 8. Давамгайлах шинж. Єєртєє итгэлтэй, хїчтэй, шийдэмгий, зїрхтэй, бие даасан, сайшаалд онгирдоггїй, єєртєє сэтгэл хангалуун, зориг шийдэмгий, ажиггїй, єєртєє итгэлтэй, шургуу 9. Сэтгэл булаах чадвар. Хувцаслалт, биеийн цогц дїр тєрх, биеийн дефектээс чєлєєтэй байх, хїнийг татах чадвар, цэвэр цэмцгэр байдал, ариун цэвэрч, тєлєв тєрх, дур булаах увдис, гаднах тєрх 10. Боловсруулах чадвар. Сонголт сайн, даруу, тєлєв зантай, соёлтой, гял цал, их уншдаг байх 11. Хамтач шинж. Нєхєрсєг, чин сэтгэлтэй, єгєємєр, хїнтэй тохируулж харьцдаг, уян хатан, хариуцлагатай, итгэмтгий, хувиа хичээдэггїй, єглєгч 12. Итгэлтэй байх. Нягт нямбай, найдвартай, їнэнч шударга, нарийн нямбай, хариуцлагатай, уйгагїй-няхуур, итгэл хїлээсэн, тогтвортой, чин сэтгэлтэй Мэргэжлийн байр сууринаас Багш ухаалаг байх нь “Багш тэнэг байх тусам шавь нь сайн болдог” гэсэн зїйр їг їнэний талтай юм. Учир нь їїнийг багшийн мэдлэг суралцагчийн сурах процесст садаа болж байдаг гэж ойлгож болно. Хэрэв багш их юм мэддэг, хичээлийн цагийн ихэнхийг єєрєє ярьж єнгєрєєдєг бол сурагч нь багшаасаа айдаг, идэвхгїй болж ирдэг бєгєєд мэдлэгийн хэмжээ нь багшийн мэдлэгээс хамааралтай байдаг. Гэвч ихэнх сайн багш нар ийм байдлаар сургалт явуулах сонирхолгїй байдаг. Багш нар хэт нуршуу бус олон їггїй байх шаардлагатай. Энэ нь багшийг їл мэдэгч бай гэсэн їг биш бєгєєд шинэ мэдлэгийн эрэлд сурагчдыг идэвхтэй оролцуул,

Upload: chemistry-teacher

Post on 27-Jun-2015

594 views

Category:

Education


4 download

DESCRIPTION

Багшийн талаарх сонирхолтой материал уншаад үзээрэй

TRANSCRIPT

Page 1: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

Багшийн тодорхойлолтын талаар хийсэн судалгааЭрдэмтийн багшийн тодорхойлолтын талаар хийсэн олон судалгаанд їндэслэн А.С.Барp удирдлага болох гол жагсаалтыг гаргажээ. 50 жилийн судалгаанд тулгуурлан 12 їзїїлэлтийг жагсаажээ.

Амжилттай багшлах нэн чухал гэж їзсэн Баррын тодорхойлолт

1. Авхаалж самбаа. Євєрмєц, бїтээлч, санаачлагч, дїрслэн бодогч, аз туршсан зоригтой байх, дэвшилттэй байх шинж2. Оюуны чадамж. Урьдчилан харах, оюуны нягт нямбай байдал, ойлгох чадвар, оюуны багтаамж, оюуны авъяас чадвар, нийтлэг мэдрэмжтэй байх шинж3. Сэтгэл хєдлєлийн тэнцвэрт байдал. Тэнцвэрт байдал, биеэ хянах чадвар, саруул ухаан, нэр хїндтэй байх, бухимдахгїй байх чадвар, сэдэл тэмїїллийн тєлєвшсєн шинж, тохируулах чадвар, тогтвортой байх, їнэнч байх, сэтгэлийн хєдєлгєєний тэнцвэртэй шинж зохицох чадвар, сэтгэлийн хєдєлгєєнд автамтгай бус, хамтач чанар4. Эелдэг байх чадвар. Бодитойгоор їнэлэх чадвар, элэгсэг ялдам байх, нєхєрсєг, боловсон, хїндэтгэлтэй, эв эеийг олох чадвартай, тусархаг, тэвчээртэй, эелдэг, бодлоготой, тэсвэртэй5. Хєвєх чадвар. Оптимист, урам зоригтой, сэргэлэн цовоо, нээлттэй їзэл бодолтой, хамтач, нийтэч, намуухан жигд ярих чадвар, хошин мэдрэмж, яриа, єршєєнгїй, хєгжилтэй, гавшгай шалмаг, амьд харьцаатай, идеалист, бодсон мэдэрсэн зїйлээ тод, хялбар илэрхийлэх чадвар, дїрслэх чадвар6. Бодит байдал. Гал дєлтэй, дур сонирхолтой, нээлттэй їзэл бодолтой, шїїмжлэлээс чєлєєтэй, їйл явдлыг мэдрэх мэдрэмж7. Жолоодлого. Биеийн хїч чадалтай, няцаршгїй зориг хатуужил, амбицтай, хичээл зїтгэлтэй, тэсвэр хатуужилтай, сэдэл тэмїїлэл, зорилго чиглэлтэй, хурдтай, хичээнгїй, хурдан шалмаг8. Давамгайлах шинж. Єєртєє итгэлтэй, хїчтэй, шийдэмгий, зїрхтэй, бие даасан, сайшаалд онгирдоггїй, єєртєє сэтгэл хангалуун, зориг шийдэмгий, ажиггїй, єєртєє итгэлтэй, шургуу9. Сэтгэл булаах чадвар. Хувцаслалт, биеийн цогц дїр тєрх, биеийн дефектээс чєлєєтэй байх, хїнийг татах чадвар, цэвэр цэмцгэр байдал, ариун цэвэрч, тєлєв тєрх, дур булаах увдис, гаднах тєрх10. Боловсруулах чадвар. Сонголт сайн, даруу, тєлєв зантай, соёлтой, гял цал, их уншдаг байх11. Хамтач шинж. Нєхєрсєг, чин сэтгэлтэй, єгєємєр, хїнтэй тохируулж харьцдаг, уян хатан, хариуцлагатай, итгэмтгий, хувиа хичээдэггїй, єглєгч12. Итгэлтэй байх. Нягт нямбай, найдвартай, їнэнч шударга, нарийн нямбай, хариуцлагатай, уйгагїй-няхуур, итгэл хїлээсэн, тогтвортой, чин сэтгэлтэй

Мэргэжлийн байр сууринаас Багш ухаалаг байх нь“Багш тэнэг байх тусам шавь нь сайн болдог” гэсэн зїйр їг їнэний талтай юм. Учир нь їїнийг багшийн мэдлэг суралцагчийн сурах процесст садаа болж байдаг гэж ойлгож болно. Хэрэв багш их юм мэддэг, хичээлийн цагийн ихэнхийг єєрєє ярьж єнгєрєєдєг бол сурагч нь багшаасаа айдаг, идэвхгїй болж ирдэг бєгєєд мэдлэгийн хэмжээ нь багшийн мэдлэгээс хамааралтай байдаг. Гэвч ихэнх сайн багш нар ийм байдлаар сургалт явуулах сонирхолгїй байдаг. Багш нар хэт нуршуу бус олон їггїй байх шаардлагатай. Энэ нь багшийг їл мэдэгч бай гэсэн їг биш бєгєєд шинэ мэдлэгийн эрэлд сурагчдыг идэвхтэй оролцуул, сонирхлыг нь дээшлїїл гэсэн їг юм. Хэрэв сурагчид багшийн заах бїх зїйл ойлгомжтой, багш бїгдийг мэддэг гэж їзвэл ярианд оролцолгїй чимээгїй суухыг л бодно. Хэрэв багш їнэхээр ухаалаг, туршлагатай хїн бол заавал їл мэдэгч болж жїжиглэх хэрэггїй бєгєєд хичээл заахдаа мэддэг зїйлээсээ илїї мэддэггїй зїйлээ онцолдог. Тэгээд ч ийм багш нар суралцагсад тїїний хичээлээс юуг нь мэдэлгїй їлдсэн бэ гэдгээс хэзээ ч айдаггїй.

Нил Постман (Профессор. New York)Давид Рейнс багшийн тодорхойлолтыг гаргаж ирэхийн тулд 1700 сургуулийн 600 багшийг хамруулсан судалгааг 6 жилийн турш явуулсан байна. Судалгааны гол зорилго нь багшийн тодорхойлолтын рейтингийг туршлагаар тогтоох явдал байсан. Судалгаанд хамрагдагсдаа багшийн эерэг, сєрєг їйлийн ялгааг тодорхойлохыг хїсжээ. Ингээд нийт тодорхойлолтуудаас багшийн зан їйлийн 25 эерэг, сєрєг талуудыг багцалж гаргасан. Рейнс эхлээд багшийн 18 тодорхойлолтын 2 туйлтай жагсаалт (тухайлбал, тэвчээртэй-тэвчээргїй, нєхєрсєг-хєндий г.м) гаргасан ба судалгаанд хамрагдагсдыг дээрх тодорхойлолтуудад хэр зэрэг хамааралтай байгаагаа 7 баллын системээр дїгнэхийг хїссэн байна. Їїний їндсэн дээр багшийн 18 тодорхой местийг нарийвчлан боловсруулсан бєгєєд “сайн” багшийн 3 хэв загварыг гаргажээ.

Page 2: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

1. Х хэсэг: бусдыг ойлгодог, нєхєрсєг, уян зєєлєн эсрэг тал нь хол хєндий, эгоцентрик2. Ї хэсэг: хариуцлагатай, ажил хэрэгч, зохион байгуулалт сайтай, эсрэг тал нь аливаа зїйлээс зайлсхийдэг, тєлєвлєлт муу, салан задгай3. Z хэсэг: сурах сэдлийг єдєєгч, урамшуулах чадвартай, дїрслэн бодох авъяастай, эсрэг шинж нь уйтгартай, тогтсон нэг хэвийн байдалтайЭдгээр 3 загваруудад багшийн їндсэн чанаруудыг тусгаж, цаашид анхааран авч їзжээ. Бага ангийн багш нар дунд ангийн багш нараас Z загвар буюу бусдыг ойлгох, нєхєрсєг байх зан їйлийн хувьд илїї єндєр оноо авсан байна. Бага ангийн эрэгтэй багш нарын хувьд онцын ялгаа байхгїй байсан бол дунд сургуулийн багш нарын хувьд Х загвар буюу сурах сэдлийг єдєєгч, дїрслэн бодох шинж чанараар эмэгтэй багш нар эрэгтэйчїїдээс илїї єндєр оноо авсан байна. Харин ажил хэрэгч, зохион байгуулалттай байх шинжээр эрэгтэй багш нар тлїї єндєр оноо авчээ. Х ба Z загварын хувьд залуу багш нар /45-аас дээш насны/ ахмад багш нараас илїї оноо авсан байн. Terus Takman багшийн зан їйлийн нєлєєлєх, эргэх холбооны тогтолцоог боловсруулсан ба дээрхтэй тєсєєтэй багшийн тодорхойлолты жагсаалтыг гаргажээ. Тїїний судалгааны асуулт нь 28 зїйлээс бїрдсэн бєгєєд дараа нь 30 болж нэмэгдсэн. Жишээ нь бїтээлч-нэгэн хэвийн, болгоомжтой-илэн далангїй, єєртєє итгэлтэй-идэвхгїй, їг дуу цєєтэй-цовоо сэргэлэн. Багш нарыг мєн 7 баллын системээр їнэлж, багшийн 30 тодорхойлолтыг Рейнсийн 3 загвартай тєстэй 4 хэмжїїрт бїлэглэн хуваажээ.1. Бїтээлч шинж. Бїтээлч багш бол сэтгэн бодох авъяастай, туршилт хийх сонирхолтой, євєрмєц байдаг ба бїтээлч биш багш нь нэгэн хэвийн, хїнд, аливаа юмнаас болгоомжилдог шинж чанартай байдаг.2. Идэвхтэй шинж. Динамик буюу байнгын хєгжил хєдєлгєєнд байдаг багш нар нь нийтэч, эрч хїчтэй, хялбар аргаар хичээлээ заадаг байхад идэвхтэй бус багш нар сул, зожиг, дуулгавартай байдаг.3. Зохион байгуулалттай шинж.. Ийм багш зориолго чиглэлтэй, авхаалж самбаатай, хяналт тавьж чаддаг байхад зохион байгуулалтгїй багш хувирамтгай, итгэлгїй, хєнгєн хийсвэр байна.4. Нєхєрсєг байдал. Нєхєрсєг дотно багш нийтэч, найрсаг, хїлээцтэй байхад хїйтэн хєндий багш нєхєрсєг бус, хїйтэн хєндий, хїлээцгїй байна.

Page 3: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

Рейнсийн багшлах хэв шинжийн шалгуур vзvvлэлтvvд

Yр дvнтэй (идэвхтэй) хэв шинж Yр дvнгvй (идэвхгvй) хэв шинж

Page 4: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

1. Шалмаг, урам зоригтой 2. Сурагчид болон ангийн їйл ажиллагааг сонирхон анхаардаг 3. Хєгжилтэй, опиомист 4. Єєрийнєє хянах чадвартай, тийм ч амархан сэтгэлээр гонсойдоггїй

байх 5. Хєгжилтэй байхыг эрхэмлэж, хошигнох мэдрэмжтэй байх 6. Єєрийн алдаагаа мэддэг, хїлээн зэвшээрдэг 7. Сурагчдыг бодитойгоор їнэлж, тэдэнд шударга ханддаг байх 8. Тэсвэр хатуужилтай 9. Суралцагсадтай ажиллахдаа хайр энэрэлтэй, ойлголцож

байгаагаа харєуулах чадвартай 10. Суралцагсадтай нєхєрсєг, боловсон харьцана 11. Суралцагсдад сурч боловсроход бэрхшээлтэй асуудалд тусална 12. Зєв, сайн гїйцэтгэсэн тохиолдолд сурагчдын хїчин чармайлтыг

онцлон тэмдэглэж, мэгтэж сайшаана. 13. Суралцагсдын чин сэтгэлийн идэвх чармайлтын хїлээн

зєвшєєрдєг 14. Нийгмийн харилцааны нєхцєлд бусдын гаргаж болох аливаа

хандлагыг урьдаас мэдэрж харж чаддаг байх 15. Хамгийн сайн чаддаг зїйлээ хийхэд тусалж, дэмждэг байх 16. Сургалтын їйл ажиллагаа маш сайн тєлєвлєгдсєн, зохион

байгуулалттай байна 17. Сургалтын їйл ажиллагаа тєлєвлєгдсєн тєлєвлєгєєний дагуу уян

хатан байна 18. Хувь хїний хэрэгцээг урьдаас мэдэрнэ 19. Сонирхол татахуйц материал, техник ашиглан сурагчдын сурах

урам зоригийг бадраана 20. Практикийн туршилт ажил, тайлбарыг зєв удирдан зохион

байгуулна 21. Амьдралд ойр дєт байдлаар тодорхой, ойлгоцтой тайлбарлан

ойлгуулж чаддаг байх 22. Сурагчдыг ємнєє тулгарсан асуудлыг єєрєє шийдэж тїїндээ

їнэлэлт дїгнэлт єгєхєд нь дэмжлэг їзїїлдэн байх 23. Алгуур, хїндэтгэлтэй, нааштай байдлаа сурагчдад зарчмын їїднээс

хандана

1. Хайхрамжгїй, хїлцэнгїй, ноомой, гунигтай харагдах 2. Сурагчид болон ангийн їйл ажиллагааг сонирхон анхаардаггїй 3. Дарамттай, бессимист, уйтгар гунигтай 4. Хэвийн їйл ажиллагааны темп нь алдагдаж, хялбар гутардаг 5. Ихэнхдээ албархуу, хошигнодоггїй 6. Єєрийн алдааг мэддэггїй, хїлээн зєвшєєрєхдєє тааруу 7. Сурагчдад шударга ханддаггїй, тэднийг бодитойгоор їнэлдэггїй 8. Тэсвэр хатуужилгїй 9. Ёжилсон їнэлэлт єгч, сурагчидтай бїдїїлэн харьцах 10. Суралцагсадтай хєндий, хїйтэн харьцана 11. Сурагчдад юу хэрэгтэй байгаа, ямар асуудал бэрхшээл тулгараад

байгааг нь мэдэхгїй байх 12. Сурагчдыг сайшааж магтдаггїй, харин зэмлэж єє сэв хайна 13. Сурагчдын сэдэл, санаачилгыг мохооно 14. Нийгмийн харилцааны нєхцєлд бусдын гаргаж болох аливаа

хандлагыг урьдаас мэдэрдэггїй 15. Дуртай, сонирхолтой, сайн чаддаг зїйлээ хийхэд нь сурагчдыг

дэмжих талаар хїчин чармайлт тавьдаггїй 16. Сургалтын їйл ажиллагаа тєлєвлєгдєєгїй, зохион байгуулалтгїй

байна 17. Сургах їйл ажиллагаа нь хатуу, хєдєлшгїй горим бїхий тєлєвлєгєєнд

баригдсан байх 18. Суралцагсдын болон хувь хїний ялгаатай хэрэгцээг хангаж чадахгїй 19. Сурагчдын сонирхлыг їл татах материал ашинлах, багшлах арга

барил нь сонирхолтой бус байх 20. Хичээлээ тодорхой бус, муу тайлбарлаж таниулах 21. Єгсєн зааварчилгаа нь дутуу дулимаг, ойлгомжгїй 22. Ємнєє тулгарсан асуудал бэрхшээлийг єєрєє шийдэж, тїїндээ

їнэлэлт дїгнэлт єгєх боломжийг сурагчдад бїрдїїлж єгєх боломжийг сурагчдад бїрдїїлж єгч чаддаггїй

23. Ойлгомжгїй, утга учиргїй байдлаа алдааг нь засах, загнаж зандрах, доог тохуу хийх, хїчээр тїрий барих

24. Тусламж дэмжлэг їзїїлэхгїй байх, сурагчиддаа гар сунгахдаа хойрго хандах

Page 5: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

Багшлах ур чадварБагшийн тодорхойлолтын талаар санал зєрєлдєєнтэй, нэгдсэн ойлголтод хїрч чадаагїй учир судлаачид нэр томъёог нилээн тодорхой болгох санал дэвшїїлж байгаа бєгєєд багшийн ур чадвар гэж нэрлэхийг санал болгож байна. Эдгээрийг багшийг урамшуулах системд удирдамж болгон хэрэглэж болох юм. Багш бэлтгэх хэд хэдэн сургууль багшийн ур чадварын хэд хэдэн їзїїлэлтїїдийг боловсруулжээ. Толедогийн Их сургуулийн боловсруулсан їзїїлэлтїїд нь ур чадварт тулгуурласа багш бэлтгэх хєтєлбєрийн хамгийн шилдэг жишээ гэж хэлж болох юм. Їїнд 2000 зан їйлийн зорилтуудыг тусгасан 49 ур чадварын їзїїлэлт боловсруулжээ. Дараах ур чадварын 10 їзїїлэлт тухайн системийн талаарх ойлголтыг єгч байна. Їїнд:

1. Янз бїрийн когнетив тївшинд сургалтыг тєлєвлєх чадвар2. Сурагчдын онцлог шинжид тохируулан суралцах їр дїнг тодорхойлох чадвар3. Сурагчдын сурах їйл ажиллагаанд учирч буй бэрхшээлийг тодорхойлох, їнэлж дїгнэх4. Сургалтанд тохирох материалыг ашиглах, зохион байгуулах мэдлэг5. Сургалтын тєрєл бїрийн стратегийг хэрэглэх6. Судалгааны тєв рїї тэмїїлэх ба тєвєєс зугтах стратеги хэрэглэх7. Зааварчилгааны єєрчлєлт, дэс дарааллыг тогтоох8. Сурах хэрэгцээнд тохируулж сургалтын їйл ажиллагааг сайжруулах9. Хувь хїн, жижиг ба том бїлгїїдтэй ажиллах чадвараа харуулах10. Заадаг хичээлийн хїрээнд мэдлэгтэйгээ харуулах

Ур чадварууд нь багшийг їнэлэх нэг арга хэлбэр болохын зэрэгцээ сургалтыг дэмжих мэдлэгийн суурь болж байгаа юм. Аливаа єєрчлєлт шинэчлэлт шїїмжлэлээс ангид байдаггїй. Толедогийн жагсаалтаас харахад багшийн ур чадварууд нь багшийн хичээл заах арга барилтай ихэнхдээ холбоотой бєгєєд тодорхой зан їйлтэй мєн холбоотой байна.Энэ нь багшийн ерєнхий тодохойлолт, хэв загвараас єєр юм. Учир нь ур чадвар илїї тодорхой, багшийн хичээл заалтын тоогоор ойлголт авахын тулд нилээн урт жагсаалт хэрэгтэй болох юм. Гэсэн хэдий ч энэ жагсаалт урт болох тусам ур чадварууд нь хавхцаж єєр нэг категориуд болох боломж нэмэгддэг ба тєгєлдєр бус тодорхойлолтонд хїргэдэг. Сургуулийн захирлууд чухам ямар ур чадварыг онцлох вэ гэдгээ тодорхойлох нь ялангуяа их чухал юм. Учир нь тэдгээр нь багшийг хєгжїїлэх тєлєвлєгєєгєєр, багшийн хичээл заалт, тэдгээрийн ажлыг їнэлж дїгнэхэд (ихэвчлэн анхан болон дунд шатанд) багшийн їйл ажиллагааг їнэлж дїгнэх хїнийг томилоход (ахлах сургуулин тївшинд) чухал їїрэг гїйцэтгэдэг.

Сурагчдад боловсрол эзэмшїїлэхэд юу їр дїнтэй байгааг мэдэх їїднээс 202 дунд сургуулийн (Америкийн боловсролын газраас) явуулсан судалгаагаар багш нарынхаа ур чадварыг тодорхойлж, байр эзлїїлэхийг захирлуудаас нь хїссэн байна. Ингээд хамгийн чухал гэж їзсэн 11 ур чадварыг 2-7 хїснэгтэд їзїїлэв.Хамгийн чухал 5 ур чадвар болох сурах сургах їйл ажиллагааны їїргийн баримжаа, урам зориг ба сонирхол, шууд сургалт, явц, мэдээлэл зэрэг нь зааж сургах їйл ажиллагааны идэвхтэй хэр хэмжээ буюу ажил хэрэгч їр дїнтэй зан їйл юм. Їйл ажиллагаа нь їр дїнтэй явагдаж буй сургуулиудын захирлууд нь багш нараасаа ажиглагдаж мэдэгдэхїйц хэмжээнд багшлахыг хїсэж байдаг. Харин бага сургуулийн захирлууд нь їїрэг даалгаварт чиглэсэн, тодорхой зан їйлээс илїїтэйгээр нийгэм тал руу чиглэсэн, хїмїїнлэг энэрэнгїй зан їйлийг онцлон їзэж байгааг дурьдах нь зїйтэй. Ерєнхийдєє багшийн ур чадварыг хэмжих хэмжїїр нь цєєн хэдэн зїйлд захирагдаж байна. Артур Вайсын їзсэнээр бол, сургууль, тїїний удирдлагууд нь багш нарынхаа ур чадварыг їнэлэхдээ чадварлаг биш болох багш нараа їнэлж дїгнэхэд бага цаг зарцуулдаг гэжээ. Иймээс чадварлаг багш нар їїнд нэг их эмзэглэдэггїй бєгєєд їїнийг нэг их чухал гэж їздэггїй. Гэхдээ энэ нь багшийн ур чадварын хэрэглїїр нь хїчин тєгєлдєр бус найдваргїй хэмжїїр гэсэн їг бус, харин тэдгээрийн одоогийн байдал нь багшийн чадваргїй байдлыг тодорхойлох нягт холбоотой байдаг.

Зарим сургуульд жишээлэн дурьдахад “багшлах ур чадвар дутмаг байдаг байдал, ялангуяа ангиа уялдан зохион байгуулж чадахгїй байхСанамж анхааруулга болгох зїйл хэрэгтэй байгаа юм. Олон сургуульд (Флорида, Хойд Каролина зэрэг бїх мужууд хїртэл) багшийн ур чадварын жагсаалтыг їнэлгээ, багшийн ур чадварын жагсалтыг їнэлгээ, гавъяа шагналын їндэлэгээ тулгуур болгон боловсруулан гаргасан байдаг. Зан їйлийг тодорхой харуулж гол тєлєв шийтгїїлэх, эсвэл хэрэггїй, илїїдэл “шаардлага хангахгїй” гэх мэт нэр

Page 6: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

хоч зїїж, зарим тохиолдолд ажлаа ч алдах явдал гардаг. Шїїмжлэлийн дагуу бол ур чадварын энэхїї жагсаалт нь “сайн” багшийн мєн чанар бїхий дур тєрхийг тусгах хандлагатай байдаг ба сайн багшлах, сурган хїмїїжїїлэхэд нєлєєлдєг багшлах, сурган хїмїїжїїлэхэд нєлєєлдєг хїмїїнлэг энэрэнгїй, нєгєє бїхий зан їйл орхигдуулдаг. Иймээс ур чадварын їзїїлэлтїїд нь энэ утгаараа янз бїрийн багшлах арга хэлбэр, багшлах зан їйлд нийцэж тохирох тэр хїрээг зєвшєєрсєн байх ёстой. Єєрєєр хэлбэл, багш нарт єєрийн багшлах заах аргын тєлєвшил, сэтгэлгээгээ нэмэрлэж, зарим “батлагдсан хєдлєшгїй ” їнэлгээний арга хэрэгсэлтэй зєрчилддєг боловч їр дїнтэй багшлах зан їйлийг хэрэгсэхгїй байх албагїй байхыг зєвшєєрєх ёстой.

Захирлуудын зvгээс сайн багшийг зэрэглэх шалгуурууд

Ач холбогдлын

дараалал Ур чадвар Тодорхойлолт

1Сурах, сургах їйл ажиллагаа баримжаа

Сурах, сургах їйл ажиллагааны їїргийн ажил хэрэгч, ур бїтээлтэй, сурагчид нь онолын хичээл дээрээ цагаа зарцуулж, багш нь сурагчиддаа зорилгоо тодорхой танилцуулж буй хэр хэмжээ юм.

2 Урам зориг сонирхол Багшийн эрч хїч, эрх мэдэл, оролцооны хэр хэмжээ

3 Шууд сургалтБагш нь сурах зорилгыг тодорхойлж ойлгуулна, сурагчийн мэдлэг чадварын єсєлитийг товлож єгсєн їїрэг даалгаврыг хэрхэн хийж гїйцэтгэх талаар ангийн тайланг тогтмол хийх хэр хэмжээ

4 Явц Бэрхшээлийн тївшин хэмжээ болон хичээлийн явц нь сурагчдын чадвар, сонирхолд нийцэх хэр хэмжээ5 Мэдээлэл Багш нь оюутнууддаа эерэг сєрєг мэдээллийг єгєх хэр хэмжээ6 Удирдлага Багш нь зааварчилгаагїйгээр ангийг удирдан зохион байгуулах чадвартай байх хэр хэмжээ

7 Асуулт Багш нь янз бїрийн тївшиний асуулт тавьж, їїнийгээ ангийн їйл ажиллагаад нийцїїлэн явуулдаг байх хэр хэмжээ

8 Сургалтын цаг Тухайн хичээлд зарцуулах цагийг тєсєвлєж товлосон хэмжээ нь уг материалыг бїрэн дїїрэн судлаж болохуйц наанадаж бодож тєлєвлєєгїй асуудалд зарцуулахад хїрэлцэхїйц уян хатан байх хэр хэмжээ

9 Хєрвєх чадварЗаах аргын уян хатан байдал, тухайн нєхцєл байдалд заах арга барилаа нийцїїлэх чадварын хэр хэмжээ болон, анги танхимд ашинлах нэмэлт материал хэрэглэгдэхїїний хэмжээ

10 Зохион байгуулалт Багш нь сургалтыг удирдан чиглїїлэх хэр хэмжээ

11Шалгуур материалыг судлах боломж завшаан

Шалгуур хэрэглэгдэхїїн (материал) сургалтанд хамрагдах хэр хэмжээ

Сургалт дахь боломжит хязгаарыг їл харгалзан боловсролын шинэтгэл хийх їндэсний хєдєлгєєн нь сэтгэл судлалын зан їйлт хєдєлгєєний нєлєєлєлийн хамтаар – багшийн онцлох ур чадваруудад тулгуурласан їнэлгээний тогтолцоог гаргаж ирсэн. Їр дїн бїхий їнэлгээ нь тухайн багшид алдаагаа засах ажлаа сайжруулах боломж олгох, єєрийгєє їнэлїїлж дїгнїїлж сонирхол тєрїїлэхїйц байх ёстой. Уг жагсаалтаар орсон ур чадварууд бас уг їнэлгээний ситемд орж болно. Багшийн ур чадварт эрхэмлэж мєрдєж буй нэг загвараас илїї олон загварууд ашиглагдаж болно.

Багшийн ур чадвар, тодорхойлолтын зааварчилгаа

Ур чадвараа їнэлїїлж дїгнїїлэх нь залуу шинэ багш нарын хувьд айдас тїгшїїр тєрїїлж болох юм. Иймээс айдас тїгшїїр ангижрах, туршилтын хугацаанд ажлаа сайжруулах чиг баримтлах болгох їїднээс їнэлгээ дїгнэлт єгєх нь зайлшгїй гэдгийг тэрэнд ойлгуулахад дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Залуу багш нарт дэмжлэг тус єгєх 7 арга хэрэгсэл байж болохыг нэг судлаач тодорхойлсон.1. Тогтолцооны мэдээлэл. Дїрэм журам, удирдамж, зорилго гэх мэт сургуулийн їйл ажиллагаатай холбоотой бїхий л мэдээллээр хангах2. Нєєц ба сургалтын материал. Сургалтын материалыг хуваарилах тїгээх3. Сургалтын талаарх мэдээлэл. Зааварчилсан сургалтын болгон багшлах арга барилын талаарх мэдээллийг єгєх4. Сэтгэл санааны дэмжлэг: Хамтран ажиллагсад болон ахмад багш нартай туршлага солилцох5. Анги зохион байгуулалтад єгєх зєвєлгєє: Ангийг їр дїнтэй бїтээлчээр зохион байгуулахад удирдамж, санал зєвлєгєє єгєх 6. Анги танхимын орчны талаарх санал. Анги танхимд сургалт явуулах, зохион байгуулах тааламжтой орчингоор хангах7. Їзїїлэх сургалт. Шинэ багш нарт туршлагатай багш нарыг ажиглах, ур чадварын талаар хэлэлцэн ярилцах боломж олгодог.Багшийн vзvvлэх vр нєлєє Багшийн зан їйлийг судалсан судалгаагаар багшийн зан їйл нь заах арга, зарчмын нэгэн адил сурагчийн амжилтад нєлєєлдєг байна.Розенцвай, Фурст нар харилцан хамааралтай 42 судалгаанд дїн шинжилгээ хийжээ. Їїнээс 11 нь багшийн їйл явц ямар нэг байдлаар сургалтын їр дїнд

Page 7: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

нєлєєлснийг тогтоожээ. Харин эхний 5 багшийн їйл ажиллагаа сурагчийн амжилтанд хамгийн сайн нєлєє їзїїлсэн байна.1. Хичээл заах їйл явц тодорхой: Анги танхимын їйл ажиллагааг зохион байгуулах чадвараар илэрнэ.2. Сургалтанд ашигласан материал: хэрэгсэл їйл ажиллагааны олон хэлбэрээр илэрнэ.3. Урам зориг: Багшийн хєдєлгєєн, дууны єєрчлєлт 4. Ажлын чиг баримжаа: Багшийнзан їйл, тогтоосон дэг журмаар илэрнэ.5. Сурагчийн сурах боломж: Хичээлд багшийн ашиглах материал, хичээлийн агуулгаас харагдана.Багшийн їйл явцын їлдсэн 6 їзїїлэлтийг дурьдвал:1.Сурагчийн гаргасан санал, санаачилгыг ашигласан байдал2.Тайлбар дїгнэлтийн ашиглалт3.Сэтгэхїйн дээд, доод тївшинд тохирсон асуултууд4.Сурагчийн амжилтыг тандан судлах, урамшуулах5.Сургалтын материалыг сорих, шалгах6.Санал шїїмжлэл гаргах зэрэг болно.Сїїлд нь Розенцвайн хийсэн дїгнэлтээр зєвхєн 2 тєрлийн зан їйл, їйл явц сурагчийн амжилтад нєлєєлж байна.1. Сурах баримжаа 2. Суралцах боломж

Гейжийн загвар

Нейт Гейж їйл явц-бїтээгдэхїїний 49 сургалтад дїн шинжилгээ хийж їзсэн байна. Тэр суралцагчийн їйл ажиллагаатай нягт холбоотой зан тєлєвийн 4 багцийн авч їзсэний дотор:1/ багшийн шууд биш нєлєє, суралцагчийн санаа бодлыг хїлээн авахад бэлэн байх ба эрїїл уур амьсгал бїрдїїлэх чадвар, 2/ багшийн магтаал, дэмжлэг ба урамшуулал, хурцадмал байдлын їед алиа хошин байдлыг ашиглах /гэхдээ бусдыг доромжлохгїйгээр/, мєн суралцагчийн хэрэгцээнд анхаарах, 3/багшийн хїлээн авах чадвар, суралцагчийн санаа бодлыг тодотгох, зохиох, хєгжїїлэх, 4/багшийн шїїмж, суралцагчийг шийтгэх болон нэр хїндийг хїлээн зєвшєєрєх. Їнэн хэрэгтээ энэхїї 4 багц нь ардчилсан хэв шинжийн багшийн тухай уламжлалт тєсєєллийг єгч байгаа юм. Боловсрол судлалаар суралцдаг оюутнууд болон “Надад зєвхєн яаж багшлахыг хэлээд єг” гэсэн залуу багш нарт зориулж амжилттай багшлах зарчим, аргуудыг доорх байдлаар толилуулж байна. Їїнд:1. Багш нь сурагчдад єєрсдийн хувийн бодол, хэрэгцээгээ хангах боломж олгож байх ёстой.2. Багш сурагчдад онолын мэдлэг эзэмших явцдаа даалгавраа биелїїлэх, єєр хоорондоо харьцах харьцаанд анхаарал тавих ёстой.3. Суралцагчдын бие даасан ажлыг дэмжихийн тулд багш даалгаврыг сонирхолтой, хэрэгцээтэй хэлбэрээр єгч байх ёстой.4. Багш сурагчдад шууд заавар, даалгаврыг аль болох бага єгєх ёстой. Мєн єдєр бїр самбар дээр єдрийн хуваарийг бичиж, хийх ажлын ерєнхий чигийг гаргаж єгснєєр суралцагч хаашаа явах, юї хийхээ мэдэж авна5. Багш асуулт тавихаасаа ємнє сайн дураар хариулах сурагчийг дуудаж, бусад сурагчдад хариулах боломжийг олгож, асуугдах вий гэсэн тїгшїїрийг зайлуулж чаддаг байх ёстой.6. Багш нь онолын дутуу мэдлэгтэй сурагчдад асуулт тавихдаа тїлхїїр асуулт буюу чиглїїлэх асуулт тавих арга техникийг ашиглана.7. Бїлгийн даалгаврыг унших явцад багш эргэх холбоог дээд зэргээр ашиглаж, шат ахиулах сургалтын хэлбэрийг сонгох ёстой.

Гууд, Брофийн загвар

Гуд, Брофи нар сїїлийн 20 жилийн турш їр ашигтай сургах сургалтын зарим хїчин зїйлїїдийг судалж ирсэн байна. Тэд анхаарлаа зєвхєн багшийн зан тєлєв, шинж чанарууд дээр тєвлєрїїлээд зогсохгїй багшлах їндсэн зарчмуудыг тодорхойлон гаргажээ. 1. Сургалтын зорилго /зорилтуудын/ тодорхой байх2. Хичээлийн агуулга, тїїнийг эзэмшїїлэх арга замын тухай мэдлэгтэй байх3. Заах арга, хэрэгслийн олон хэлбэртэй байх4. “With-it-ness”, юу хийх гэж байгаагаа сайн мэддэг байх, ангийн їйл ажиллагаанд дїн шинжилгээ хийх байнгын бэлтгэлтэй байх5. “Давхцуулах” буюу нэг цаг хугацаанд олон зїйл хийх6. “Тайван дєлгєєн байх” буюу єєрийн хичээлийн болон бїлгийн инерцийг тооцож, чухал биш асуудал дээр анхаарлаа хэт удаан тєвлєрїїлэхгїй байж, цагийг ганц нэг хїнд биш бїх суралцагчдад зориулахыг эрмэлзэх7. Даалгаврыг сайн биелїїлэхэд дєхємтэй заавар, удирдамж єгєх

Page 8: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

8. Суралцагчийн сурах їїрэг хариуцлагыг дэмжих9. Суралцагчийн чадвар, зан їйлийн талаар бодит їнэлгээ єгєх10. Магтахын тєлєє магтах биш, харин бодитоор магтах11. Ангийн їйл ажиллагааг тєлєвлєх, хэрэгжїїлэхэд уян хатан байх12. Багшийн зан їйл нь суралцагсдыг даалгавар биелїїлэхэд чиглэсэн ажил хэрэгч байх13. Суралцагчийн ойлгосон байдалд дїн шинжилгээ хийх, магтах, асуулт тавих14. Суралцагчийг сурах таатай нєхцлєєр хангах, тїїнийгээ шалгах15. Сурагчдад мэдлэг эзэмших зєвлємж єгч, яаж суралцах ёстой гэдгийг нь зааж сургахДээрхи зарчмууд нь сургалтын менежментийн арга техник, сургалтын стратегийн саналууд бєгєєд сайн багшлахын угтвар їндэс болж єгдєг билээ.

Эвертсон, Эммер нарын загвар

Эвертсон, Эммер нарын загвар нь Гууд, Брофий нарын загвартай 3 зїйлээр тєсєєтэй. Їїнд: 1/ сайн багшлах нь багшлах тусгай зарчим, аргуудтай холбоотой, 2/ сургалтын їйл ажиллагааны зохион байгуулалт, менежментэд анхаарах, 3/шийдвэр болон дїгнэлт нь їйл явц-їр дїнгийн сургалтад суурилдаг.Эвертсон ажлын гол цєм нь багшлах 9 зарчим болдог гэж тодорхойлсноороо Врофии гэхээсээ Эммерийн судалгаатай илїї тєстэй болжээ. Їїнд сурагчийн семестрийн туршид їзїїлэх їр дїнг амжилтын онооны єсєлттэй адилтган їздэг байна.1. Дїрэм ба процедур. Дїрэм болон процедурууд нь тогтоогддог, амьдралд хэрэгжиж, оюутнууд хїлээн зєвшєєрдєг2. Тогтмол, тууштай байх. Тогтмол бус байдал нь сурагчдад тодорхой бус байдлыг їїсгэдэг.3. Зохистой бус зан тєлєвийг хурдан зохицуулах. Зохистой бус зан їйлд анхаарлаа хандуулснаар тїїнийг хурдан зогсоох, тархалтыг нь урьдчилан сэргийлэх боломжтой.4. Суралцагчийн ажлыг хянах. Суралцагчийн бїх ажлыг, тїїний дотор ангийн ажил, гэрийн даалгаварыг засаж, алдаануудыг нь шїїн хэлэлцэж, эргэх холбоог хангаж єгнє.5. Интерактив байдлаар заах. Энэ нь шинэ материал заах, асуулт тавих, маргаан єрнїїлэх, суралцагчийн зєв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, эргэх холбоогоор хангах, шаардлагтай бол материалыг дахин заах зэрэг хэд хэдэн тєрєл хэлбэртэй.6. Академик зєвлєлгєє. Їїнийг зарим тохиолдолд “академик сургалтын цаг”, “академик сургалтад зориулсан цаг” гэж ойлгодог. 7. Алхам алхамаар ахих. Мэдээллийг суралцагчийн ойлгон авах чадвараас хамаарч єгєх ба энэ нь хэт хурдан биш, хэт удаан биш байна.8. Шилжилтїїд. Нэг їйл ажиллагаанаас нєгєєд шилжихэд сурагчдад дараа юу хийх бол гэсэн минимум тїгшїїр тєрдєг.9. Ойлгомжтой байх. Хичээл нь логик дэс дараалалтай байна. Ойлгомтой байх нь сургалтын зорилгыг хангах, зохих їзїїлэнгїїдийг ашиглах, сурагчидтай нягт холбоотой ажилласнаар биелэгдэнэ.

Мастер багш

Боловсролын єєрчлєлт, шинэчлэлт, їр ашигтай багшлах явдалд тавих їндэсний анхаарал сонирхол нь багш болон мастер багш гэсэн ойлголт дээр тєвлєрч байгаа юм. Мидлей, Гууд, Брофий, Эверсон нарын загварууд, Уолтер Доулигийн даалгаварт чиглэсэн ажил хэрэгч мастер багшийн тодорхойлолтуудад багшийн гол зан їйлийг санал болгожээ. Ийм багш нар нь “академик” зорилгод анхаарлаа тєвлєрїїлж, їйл ажиллагааны бїтцэд анхаарч, суралцагчийн академик мэдлэг чадварын хэрэгцээг чухалчилж, эргэх холбоо хэрэгжих нєхцлийг бїрдїїлж, суралцагчийн ажлыг хянаж, суралцахад нь амжилттай тусалдаг.Бага болон дунд сургуулийн 164 багшаас “мастер багшийн чанар чансааны хэмжїїрийг нэрлэ” гэсэн асуулт тавихад тэд дараахь жагсаалтыг гаргаж єгсєн байна. Їїнд:1/ зааж буй хичээлийнхээ тухай мэдлэг, 2/ суралцагчийн амжилтыг дэмждэг, 3/ бїх сурагчийн хэрэгцээнд тохируулан олон тєрлийн стратеги, материалуудыг ашигладаг, 4/ ангийг зохион байгуулах, хэв журмыг дэмжих, 5/ ангийн їйл ажиллагаанд суралцагчийн идэвхтэй оролцоог хєхїїлэн дэмждэг, 6/ суралцагчийн сургалтын цагийн максимумд хїргэдэг, 7/ сурагчдын хєгжил, єєрчлєлтєд єндєр найдвар єгдєг, 8/ суралцагчийн хєгжил дэвшилд олон удаагийн дїн шинжилгээ хийж, энэхїї єєрчлєлтийн дагуу эргэх холбоог хангагч байна гэжээ. Дээрхи багш нарын дийлэнх хувь нь /71%/ эмэгтэй багш байсан хэдий ч энэ нь санал болгож буй зан їйлїїд нь эмэгтэй хїний зан їйлтэй холбоотойг харуулахаас гадна багшийн мэргэжилд эмэгтэйчїїд давамгайлж байгааг /67%/ сануулж байгаа юм. Хамрагдсан багш нар нь дадлага туршлагатай /77% нь 11-ээс дээш жил ажилласан/ байгаа бєгєєд тэдний гаргасан жагсаалт нь захиралуудын гаргасан жагсаалт, Доулийн тодорхойлолттой ойр байгаа юм.Амжилттай сайн багшлах їйл ажиллагаа хоорондоо адилгїй, гэвч сэтгэл судлалын їндсэн

Page 9: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

элементїїдийг багтаадаг. Жишээ нь, Таж Махал, Линкольний хєшєє нь гадаад їзэмжээрээ адилгїй ч хоёулаа хїний дурсгалд зориулан бїтээгдсэн, гантиг чулуун бєгєєд гоо зїй, барилга байгууламжийн адил зарчмын дагуу хийгдсэн.Олон талтай болон олон хэлт сургуульд заадаг хэдэн зуун багш нарын судалгаанд суурилсан Мартин Хаберманы дїрсэлсэн хотын “од” багшийн дїр зураг нь багш нарын мастер багш буюу їр ашигтай багшийн олон янзы зан тєлєв, харилцааг харуулсан юм.Мэргэжлийн байр сууринаас Багшлах нь шинжлэх ухаан, урлаг юм.Багшлах нь шинжлэх ухаан, урлаг юм. Шинжлэх ухаан нь сэтгэл судлал дээр суурилж, сургах, суралцах їйл ажиллагааны шалтгаан-їр дїнг хамаатуулдаг. Урлаг нь багшлах їйл ажиллагааны харилцаа хэрхэн амжилттай байгаагаар тайлбарлагдана.Цэцэрлэгт багшлах, тоо бодох, уран зохиол ба машины дэлгїїрийн манифест-энэ бїхэн нь сургалтын їр ашгийн ижил элементїїд юм. Багш нарт сурган хїмїїжїїлэх ухааныг єєрийн ангиудад урлагтай заахад сурах хэрэгтэй байна. Амжилттай багшлах явдал нь хїний генд байдаг хїч биш, харин сургалт, чиг зорилготой єєрчлєлтийн їр дїн юм.

Маделин Хантер (Боловсролын профессор, Калифорнийн их сургууль, Лос Анжелес)Од багш нар нь эргэн тойрондоо итгэл найдварын замыг зааж єгдєг. Эдгээр багш нар нь єєрийн практикт онол ашиглаагїй ба тэд Пиаже, Скинпер зэргийн аксиом, зарчмуудад ханддаггїй байна. Тэд ерєнхийдєє судлаач болон экспертїїд хичээлийн агуулгыг хэрхэн зохион байгуулж буйг анхааран їздэггїй. Харин єєрийн заах їзэл бодол, зохион байгуулалт, дадлага туршлага, нээлтїїдийг нэгтгэн хослуулдаг байна. Од багш нар ангид юуг, яагаад, яаж хийх арга замдаа л хєтлєгддєг юм. Тїїнчлэн тэд ямар ч хїїхдїїдэд адилхан сурч, бодож, сэтгэж чадна гэсэн їзлийг даган мєрддєг. Энгийн нїдээр харахад багш нар ерєнхийдєє адил замаар явж байгаа мэт харагддаг. Баримтуудаас їзэхэд од багш буюу мастер багш нар бусдаас ялгаатай юм. Тэд єєрийн ангийг зохион байгуулж, ажиллахдаа итгэлт тєгс байдаг. Тэд суралцагчидтайгаа энэрэнгїй харьцаж, бусад багш, удирдлага тэдний багшилж буй байдлын талаар хэрхэн зааварлаж байгааг дагалгїйгээр ажилладаг юм. Тэд бусдын нєлєєгїйгээр єєрийн зєв гэсэн итгэл їнэмшилд хєтлєгдєж байдаг.

Болгоомж ба шїїмж

Хэдийгээр багшийн чадамж, багшийн їр ашгийн тухай тодорхойлолтыг зарим тохиолдолд сайн багшлах талаарх шинэ судалгаануудтай адилтгахыг оролддог ч гэсэн їнэн хэрэгтээ тэд нь сайн багш нар олон жилийн турш урьд ємнє ч ашиглаж байсан багшлах зарчим, аргуудын хослол юм. “Бїтээгдэхїїнд” чиглэсэн энэхїї судлаачдын олж авсан зїйл нь бидний олон жилийн турш мэдэж байсан зїйлїїдийг нэгтгэсэн боловч заримдаа “багшид єгєх зєвлєлгєє” эсвэл практик санал байдлаар єгєгдєж, судлаачдаар бэлэн жорд чиглэсэн гэж шїїмжлэгдэж байсан хэлбэр юм. Эдгээр судлаачид нь туршлагатай багш нарын їндсэн зарчим, аргуудыг тодорхойлж єгсєн билээ. Тэд багшлах практик нь багшийн зан їйл /їйл явц/, суралцагчийн амжилт /гарц, бїтээгдэхїїн/ хоорондын хамаарлыг гаргаж єгсєн юм. “Бїтээгдэхїїнд” чиглэсэн судалгаанд зарим нэгэн сєрєг тал бий. Дїгнэлтїїд нь їр ашигтай багшийг даалгаварт чиглэсэн, зохион байгуулалттай, бїтэц бїхийгээр дїрсэлдэг /Райаны багшийн V загвараас илїїгїй/. Гэвч багшийн чадамж, їр ашигтай багшийн загварууд нь элэгсэг найрсаг, ардчилсан, бїтээлч, урамшуулан сэтгэгч, эрч хїч, урмаар дїїрэн, сурагчийг санаа, їзэл бодлоор тоглоход нь урамшуулагч философи сэтгэлгээтэй, асуудлыг шийдвэрлэгч, суралцагчдаас хариултаас илїї зїйл шаардагч багшийг дїрслэх хандлагатай байдаг. Бїтээгдэхїїнд чиглэсэн судлаачдын санал болгож буй зан їйл нь хэмжиж болохуйц, чанартай бєгєєд тэд нь багшлах таашалыг тєрїїлдэг. Тэдний ихэнх судалгаанд нийгэмшил, сэтгэл зїй, хїмїїнлэгийн хїчин зїйл ажиглагддаг, анхан шатны тївшинд удиртгал болж єгдєг юм. Тїїнчлэн тэдний ажлын нэгэн хэсэг бол чадвар султай сурагчтай ажиллах явдал юм. Магадгїй учир нь тэдний олон адилтгал болон зарчмууд нь хичээлийн менежмент, бїтэц, хяналттай давхацдагт оршино.Їр ашигтай багшийн загвар,їр ашигтай багшлах їйл ажиллагаа нь суралцагчийн амжилттай шууд хамааралтай байхгїй байж болно гэдгийг шийдэж чадахгїй байгаа юм. Максин Гриний хувьд амжилттай сургах, суралцах хоёр єєртєє їнэт зїйлс, дадлага туршлага, ойлголт, тєсєєлєл, хїндлэл зэргийг багтаадаг байна. Тиймийн хувьд сургах, суралцах нь бодит тохиодол ба єєртєє философийн дэвшлийн їзэл санаа, бїтээлч асуудлуудыг багтаасан тийм ч амар тоологдохгїй зїйл юм. Цаашилбал бид єєртєє халамж анхаарал, хїмїїжил, їнэт зїйлийг багтаасан багшлах зан тєлєв нь їнэлгээний хэрэгслэлїїдээр амархан їнэлэгдэхгїй гэдгийг нэмж хэлэх байна. Эллиот Эйснер бїтээгдэхїїнд чиглэсэн багшлах загвар їнэлэгдээгїй байгаа зїйлїїдийг анхааран їзсэн юм. Багшлах їйл явцыг хэмжэгдэхїйц байдал, дадлага туршлага зэргийг ажиллуулж, хэмжин їзэхэд багш нар багшлах явдлын хїмїїнлэг, тоглоомын шинж чанарт анхаарсан байдаг. Хэмжигдэхїйц гарцтай холбоотой багшийн зан тєлєвийг зарим тохиолдолд цээжлэх, бїхлээр нь бус хэсэгчлэн судална. Шинэ загвар нь ёс суртахуун, ёс зїйн гарцыг орхигдуулж, нийгэм, хувь хїний, идэвхжилтийн хїчин зїйлїїд сургалт, амьдралтай холбоотой байдгийн адил энэ нь сургалтын сэдэл

Page 10: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

тэмїїлэл, хїн байхын сэтгэл зїйгээр хэрэгждэг. Тэдний загварууд нь багш юу хийж байгаа, сурагчид унших эсвэл тоолох чадвараа хэрхэн дээшлїїлж байгаа байдлыг ажиглах, хэмжих оролдох, сурагчдын сэтгэх, дїрслэх, зєн совингоороо бодох асуудлууд, мєрєєдєл, найдлага, эрмэлзлэл зэрэг суралцагчийн амьдралын чухал талуудыг ойшоохгїй байгаа юм. Оюунлаг їзэл бодол, философид суурилсан сургалтын туршлага энд їгїйлэгдэж байгаа юм.Шинээр авч їзэх болсон багшийн чадамж, їр ашгийн загвар нь биднийг нарийн хэвэнд шахаж, багшлах їйл явцын олон асуудлуудыг орхиход хїргэж байгаа юм. Энэхїї олон жорууд /судлаачдын нэрлэснээр зарчмууд/ нь хуучин санаануудыг шинэ саванд хийж “with-it-ness”, “дєлгєєн”, “ойлгомжтой” гэсэн нэрээр нэрлэсэн зїйл юм. Энэ нь їр ашигтайгаар олон жил багшилж болох боловч багшилж эхэлж байгаа хїн илїї сайн хэмжїїр буюу эхлэлтэй байх ёстойн баталгаа болж байгаа билээ.

Хvний хvчин зvйл

Хэдийгээр баталж чадахгїй ч, сайн багшлана гэдэг нь їнэн хэрэгтээ анхаарал, оролцоо, сурагчийг тэдний їзэл бодол, єєрийн ертєнцєєр нь дамжуулан ойлгох, хїлээн авах, їнэлэх чадвар, суралцагчийг єєрсдєдєє сэтгэл хангалуун байх, нааштай хандлага, амжилтын зорилгыг дэвшїїлэх, эрч хїч, эрмэлзлээ бадраах явдал юм гэдгийг сайн багш нар мэддэг. Эдгээр шинжлэх ухааны онол, багшлах парадигмуудын чанарууд ойлгомжгїй, орхигддог талтай. Їнэн хэрэгтээ хїмїїнлэг, сэдэл тэмїїлэлд оюутнуудынхаа хувийн болон нийгмийн хєгжилд илїї анхаардаг багш нар эмпирик эсвэл зан тєлєвийн уран зохиол, тэдний єєрсдийнх нь багшлах зан тєлєвийг хэмжих, хамаатуулах бичил мэдээлэлд их цаг зарж анхаарддаггїй юм. Єєртєє итгэлтэй багш нар єєрсдийн їнэлгээний рейтингэд бага анхаарч, тэдний багшийн зан тєлєвийн талаар юу хэлж байгааг ойшоодоггїй. Олон чадварлаг багш нар багшийн талаарх судалгааг тэдний багшлах практикт “хэрэггїй”, “зєн совингийн эсрэг” гэж їздэгийг яаж зохицуулах вэ? Бид яагаад ихэнх тохиолдолд “Энэ сайн онол боловч, практикт хэрэггїй” гэсэн гомдолыг сонсдог вэ?Багшлах нь хїний їйлдвэрлэл ба хїмїїст /ялангуяа залуу хїмїїс/ хэрэгтэй байгаа, хїндлэгдэж байгаа газарт явагдана. Зарим тохиолдолд багш нар суралцагчдыг єєрсдийгээ хэт доогуур їнэлэх, тоохгїй байх, бусад суралцагчидтай харьцуулах зэргээс чєлєєлж, багшийн тусламжтайгаар єєрчлєгдєхєд туслах боломжтой. /”багш ангидаа цагтаа орж ирэх”, “гэрийн даалгаврыг шалгах”, “багш хичээлийн зорилгыг тайлбарлах”,”багш асуулт хариултын уралдааныг цагаар дїгнэх” зэрэг/. Чадамжинд суурилсан сургалтынзагварын нэгэн адил їнэлгээний болон зан тєлєвийн хандлага нь хэт ерєнхий бєгєєд “сайн” багшийг бид судалгаанд суурилсан загвараар судалсан юм. Гэвч энэ нь мэргэжлийн судалгааны тївшинд сайн багш байх, суралцагчдын авьяасыг хєгжїїлэх, суралцагчидтайгаа хамтран ажиллах зэргийг їл тооцож байгаа юм.Багшийн судалгаа нь зєвхєн агуулга дээр биш, сурагч дээр, зєвхєн мэдлэг, чадвар дээр биш, суралцагчийн мэдрэмж, хандлага дээр (мэдрэмж, хандлагаас ямар мэдлэг, чадвар олгогдож байгаа тодордог), богино хугацааны зорилго болон тусгай даалгавар дээр биш, харин суралцагчийн урт хугацааны хєгжил, єсєлт дээр тєвлєрєх ёстой юм. Суралцагчид, ялангуяа тэд бага байхдаа /дунд сургуульд орж тєгсєж, бага дунд сургуульд/ багшаар дэмжїїлэх, хїмїїжїїлэх хэрэгцээтэй байдаг. Тэдний хїмїїжил нэр хїнд бїхий том хїмїїс болох эхлээд эцэг эх, дараа нь багшийн зєвшєєрлєєс их хамаардаг. Эцэг эх, багш нар хїїхэд залуучуудад єєрийн нєєц бололцоо, хїчинд анхаарлаа тєвлєрїїлэхэд нь туслаж, дэмжиж, сєрєг зан їйлийг нь арилгаж, єєрсдийнхєє амьдралыг єєрсдийн їнэт зїйлстэй нийцїїлэн хянахад нь туслах ёстойг судалгаа харуулж байгаа юм.Сургалтын vнэлгээ/Багшийн vнэлгээ/

2. Ангид багш сурагчдын хоорондын харилцааг яаж авч їзэх вэ?3. Сайн багшийн тодорхойлолтод юу хамаарагдах вэ? 4. Їр дїнтэй багшлах гэдгийг яаж тодорхойлох вэ?5. Багшлах їйл ажиллагааны їр дїнг яаж тодорхойлох вэ?6. Эксперт ба шинэ багшийг та яаж тодорхойлох вэ? Эксперт ба шинэ багш нар сургалт явуулах, удирдах їїрэг гїйцэтгэх явцад юугаараа ялгагдах вэ?7. Багшийн хєдєлмєрийг ойлгох, їнэлэх ямар алтернатив хэлбэрїїд байж болох вэ?Энэ бїлгийн судалгааны їр дїнд їнэлэлт єгєхєд туслах зорилгоор дараах дасгалыг хийж /туршиж/ їзээрэй. Таны ой тойнд хїндлэгдэн їлдсэн багшийн нэрсийн жагсаалтыг гарга. Танд тийм ч их таалагддаггїй байсан багш нарын нэрсийг жагсаа. Дээрх 2 тєрлийн багш нарын хандлагын талаар танд ямар дурсамж байна вэ? Энэ бїлгийг уншсаны дараа таны жагсаасан багш нарын аль нь

Page 11: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

хичээлээ судалгаатай, їр дїнтэй явуулдаг, аль нь їр дїнгїй сургалт явуулдагийг тогтоон бод. Бид їр дїнтэй сургах судалгааны тойм, багшлах арга барил, харилцан їйлдэл, багшийн онцлог шинж, багшлах ур чадвар, багшийн їйл ажиллагааны їр дїн гэсэн 5 їндсэн асуудлыг авч їзэхийг зорилоо. Судалгааны анхны жилїїдэд, тухайлбал 70-аад оны дунд їе хїртэл онолчид багшлах зан байдал буюу багшлах їй ажиллагаа гэдэг нь ангид л явагдах ёстой гэж їзэж байв. Сайн багш гэдгийг тодорхойлох оролдлого нь багшлах арга барил, харилцан їйлдэл, багшийн онцлог шинж зэрэг ойлголтод тулгуурлаж байлаа. Сїїлийн їед суралцагсдын їр дїнгээр багшийн хєдєлмєрийг тодорхойлох ойлголт бий болсон. Багшийн хєдєлмєрт хийсэн судалгааны тоймОлон жилийн судалгаа нь багшлах їйл ажиллагааны хэв шинжийг тодорхойлоход чиглэж байв. Багшлах гэдэг ь нарийн, тєвєгтэй їйл явц юм; зарим тохиолдолд зарим суралцагчтай ажиллах нь єєр суралцагч, єєр зорилготой бусад сургуулийн тогтолцоотой тохирохгїй байж болно. Ийм їед багш багшлах арга хэлбэрээ эвддэг байх хэрэгтэй бєгєєд ингэснээр бїрэн дїїрэн амжилтанд хїрнэ.Зарим судлаачид “сайн” ба “муу”, “їр дїнтэй” ба “їр дїнгїй” сургалт явуулдаг багшийн хоорондох ялгааг тогтоож чадахгїй, хэн ч багшлах ур чадвар гэж юу байдгийг мэдэхгїй гэсэн їзлийг дэмждэг бол зарим судлаачид “багшлах ур чадварыг тодорхойлж” чадна гэж їздэг. Тэдний хувьд дээрх нэр томъёонуудыг їл хїлээн зєвшєєрч байгаа ч, тулгарч байгаа бэрхшээлїїд, багшлах їйл явцын нарийн тєвєгтэй байдал зэрэг нь багшийн хєдєлмєрийн онцлогийг шїїн хэлэлцэхэд бага їр дїн гарах їндсэн шалтгаан болсон гэж їзэж байгаа юм. “Мэдээллийн ихэнх хэсэг нь эргэлзээтэй, эсэргїїцэлтэй, эсвэл нийтлэг зїйлийг батлах явдал /тухайлбал, хєгжилтэй багш бол сайн багш байна г.м/ их байснаас шинэ нээлт хїчингїй болох явдал байсан. Багшийн хєдєлмєрийн талаарх їзэл бодлууд урьдчилан хэлэх аргагїй нарийн тєвєгтэй байсан нь амжилттай багшлах ерєнхий ойлголтыг хїлээн зєвшєєрєхєд хэцїї байдалд хїргэж байв.Зарим судлаачид /багш нарыг сургасны їндсэн дээр/ багшид тохирох хэв шинж, тэдгээрийн сурагчдад їзїїлэх їр нєлєєллийн хэм хэмжээг тодорхойлж болно, сайн эсвэл їр дїнтэй гэгдэх багш нар їр дїн муутай сургалт явуулдаг багш нараас ялгаатай байх ёстой гэж їзэж байв. Тэрээр, багшийн асуултын хэлбэр, суралцагсдад хариу їйлдэл хийх арга зам, суралцагсадад хандах хандлага, тэдний мэдрэмж, хичээлийг удирдан зохион байгуулах техник, багшлах арга, багшийн ерєнхий хэв шинж /”ангийн уур амьсгал” ч гэж ярьдаг/ зэргийг ялгаатай тодорхойлох шаардлагатай гэж їздэг. Зарим тохиолдолд багш нарын сурагчдад їзїїлэх нєлєє эерэг юм шиг байж болох боловч ижил тєстэй сургуулийн єєр багшийн хувьд энэ нь харьцангуй сєрєг нєлєєлєл мэт санагддаг. Багш сурах-сургах тэнцвэрийг зохицуулж, эерэг сєрєг нєлєєлєлд ялгавартай хандах ёстой. Багшийн сєрєг нєлєєлєл нь эерэг нєлєєллєєс хавьгїй их сєрєг їр дагавартай бєгєєд сурагч сурлага муутай, їйл явдалд єєрийн гэсэн їзэл бодлоор хандаж чадахгїй байх нь багшийн эерэг хандлагыг шаарддаг.Багшийн мэргэжил єєрийн гэсэн онцлогтой байдаг. Иймээс ч багшийг їнэлэх їнэлгээний тухай ойлголт, багшийн хариуцлага, багшийн ажлын гїйцэтгэл євєрмєц байна. Боловсролын бодлого хэлбэрээ олохгїй бол сурагчдад найдлага бага тєрж, суралцах їйл явц ач холбогдол багатай байна. Бид багш нарт байгаа їр нєлєєллийн алдааг засаж ойлгуулах ёстой болохоос биш багшийн суралцагсадын гїйцэтгэлд нєлєєлж байгаа нєлєєлєлд їнэлгээ єгєх боломжгїй. Учир нь суралцах їйл явц нь олон тєрєлтэй, багшийн харилцаа нарийн тєвєгтэй байдаг.Багшийн нєлєєтэй холбоотой бодит ойлголтыг бий болгохын тулд туршилтын їр дїн хэрэгтэй. Та бїх хїїхдїїдийг байнга амжилттай суралцуулж чадахгїй байж болно, гэвч єєрийн сайн сайхан бїхнээ зориулбал энэ нь та тэднийг єєртєє, хамтран ажиллагсаддаа, єєрийн мэргэжилдээ илїї сайн нєлєєлєл їзїїлж байгаа хэрэг юм. Багшид зориулсан зєвлєгєє 2.1-ийг їз. Багшлах арга барилБагшлах арга барил нь багшийн байр суурь, зан тєлєв, багшлах ёс зїй, єєртєє болон бусдад хандах хандлага зэргийг багтаасан єргєн ойлголт юм.Судлаач Петерсон, анги танхимын орон зайг ашиглах, сургалтын їйл ажиллагаа, материалыг сонгох, оюутнуудыг бїлэгт хувааж буй байдлаар нь багшийн арга барилыг тодорхойлжээ. Багш оюутны харилцаа, сэтгэлийн хєдєлгєєний байдал, сургалтын зорилго, даалгаврыг хэрхэн биелїїлж, сурах їйл ажиллагааг яаж зохион байгуулж, анги танхимын стандартыг хэрхэн тогтоож байгаагаар нь багшийн аргыг тодорхойлжээ. Гэхдээ танд баримталдаг єєрийн арга барил байх хэрэгтэй. Анги танхимын ялгаатай байдал, оюутнуудын ялгавартай шинж байдаг ч сургалтын арга барил тогтвортой байж болдог. Хувийн шинж чанар дээрээ тулгуурлан багш арга барилаа сонгож, урьдын дадлага туршлага, тєсєєлєл дээрээ мєн тулгуурлан сургах аргаа сургалтандаа нийцїїлэн єєрчилж болно. Цаг хугацаа єнгєрєх тусам таны багшлах арга барил хуучирчдаг. Та бусад багш нарыг хараад багшлах, хичээлээ зохион байгуулах, багшлах, заах єєр єєрийн онцлог арга, хэв маягтай болохыг ойлгох болно.

Багшлах аргын загварууд

Зарим мэргэжилтнїїд багшлах тєрєл бїрийн аргыг тодорхойлж тайлбарласан байна. Тухайлбал, Херберт Тэлен багшлах арга барилыг нийгмийн їзэл бодол, бусад ажил мэргэжилд хамаарах

Page 12: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

байдлаар харьцуулан тайлбарласан байхад Франк Рейссмэн багшлах арга барилаар хувийн хэв шинжийг тодорхойлжээ.Луис Рубин 6 тєрлийн багшлах арга барилыг тодорхойлжээ. /Энэ 6 аргын тодорхойлолтыг Хїснэгт 2.1-д їзїїлэв./Дээр дурдсанаас єєр олон тєрлийн багшлах арга барил байдаг. Багш нар єєрсдийн бие, сэтгэхїйн онцлогт тохируулан арга барил, арга техникээ хєгжїїлэх хэрэгтэй. Багш хичээл дээрээ уужуу, тайван байх ёстой. Хэрэв багш илэн далангїй байж чадахгїй бол тїїнийг оюутнууд нь “хуурамч” хэмээн хочлох болно. Анги танхимд бїрэлдсэн нийгэм, сэтгэл зїй, сургалтын уур амьсгал нь багшлах арга барилаа тодорхойлохыг шаарддаг. Єв тэгш, яв цав тохирсон багшлах арга барил гэж байдаггїй, їїнийг багш нарт тулган хїлээлгэдэг сургууль, коллеж байх ёсгїй юм.

Багшид зориулсан зєвлєгєє

Заах аргаа сайжруулахын тулд бусад багш нараа ажиглах нь Багшийг тєрїїлдэг, харин бїтээдэггїй гэдэг ойлголт угтаа алдаатай байна. Багш хїн бусад сайн багш нарыг ажиглаж судалснаар сурган хїмїїжїїлэх мэдлэг, дадлага туршлагаа хослуулж болдог. Танай сургууль ажиглаж судлах бодлого явуулдаг бол зєвлєх багш тань туршлагатай багш нартай тохиролцсоноор та бусад багш нар хичээлээ хэрхэн явуулдагийг харж болох юм. Тэдний ямар арга барил таны заах аргад нийцэж байгаа, чухам алийг нь та хэрэглэж болох вэ? Энд ажиглалт хийх явцад анхаарах зарим зїйлийг дурдая. Багш – оюутны хамтын ажиллагаа:1. Багш оюутны хэрэгцээ шаардлагыг їнэн зєв ойлгосон гэх ямар баталгаа байна вэ?2. Ярилцах явцдаа оюутнуудын итгэл хїндэтгэлийг урамшуулах ямар арга тактик хэрэглэх вэ?3. Оюутны ямар зан байдлыг хїлээн зєвшєєрєх, эс зєвшєєрєх вэ?4. Багш оюутныг хэрхэн хєтлєн єдєєж байна вэ?5. Оюутны хэлэлцїїлгийг хэрхэн хєхїїлэн дэмжиж байна вэ?6. Асуудлыг оюутны ямар байр сууринаас харж байна вэ?7. Хичээлээ оюутны хувийн онцлогт тохируулан явуулсан ямар баталгаа байна вэ?8. Оюутнаа хєгжїїлж буйг юугаар харуулж байна вэ?Сургах – суралцах їйл явц:1. Оюутнууд заах аргын ямар хэлбэрийг илїї сонирхож байна вэ?2. Сургах їйл ажиллагаануудад хэрхэн шилжин орж байна вэ?3. Багш оюутныг судалсан концепцуудыг практик їйл ажиллагаатай хэрхэн хослуулж байна вэ?4. Оюутан судалсан їзэл баримтлал, ур чадвар дээрээ тулгуурлан сэтгэл зовсон, эргэлзсэн байдлыг яаж арилгаж байна вэ?5. Оюутны бїтээлч, сэтгэн бодох ажлыг ямар арга замаар урамшуулж байна вэ?6. Оюутан санаа, бодол, санал хїсэлт, хариултаа бодож боловсруулахад багш ямар сургалтын арга хэрэглэж байна вэ?7. Багш бїлгийг хэрхэн зохион байгуулж байна вэ? Бїлэг дотор нийгмийн ямар хїчин зїйл їйлчилж байна вэ?8. Бие даан сурах їйл ажиллагааг хэрхэн урамшуулж байна вэ?9. Тухайн хичээлээр судлах зїйлийг бусад хичээлтэй хэрхэн уялдуулж байна вэ?Анги танхимын орчин:1. Ангийн орон зай, тоног тєхєєрємжийг хэрхэн їр ашигтай ашиглаж байна вэ?2. Анги танхимын бодит орчны талаар танд юу нь таалагдаж, эс таалагдахгїй байна вэ?

Багшлах аргын тодорхойлолтуудТелен (1954)

1. Сократ: Ухаантай, хатуу тєрхтэй сурагчдын дунд зориудаар маргаан хэлэлцїїлэг єрнїїлдэг.2. Иргэдийн хурал: Ийм арга барилтай багш нар сурагчдад учирсан асуудлыг єєрсдєєр нь шийдвэрлїїлж, хэлэлцїїлгийг тогтмол явуулж зохион байгуулдаг.3. Дагалдах: Тухайн хїн сурах їйл явц, тїїнчлэн мэргэжлийнхээ хэтийн тєлєв, магадгїй амьдралынхаа тєлєє їїрэг хїлээнэ.4. Эзэн – ажилтан: Багш эрх мэдлээ тулгаж оюутны ажилд шагнал эсвэл шийтгэл хїлээлгэнэ.

Page 13: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

5. Сайн анд: Бїлгийн нэг гишїїн байж дасгалжуулагчийн їїрэг гїйцэтгэнэ.

Рейссмэн (1967)

1. Ажилдаа хэт шунахай байх: Ийм багш уймраа, нэг зїйлээ дахин дахин заадаг.2. Єндєр дуутай, захирангуй багш: Чанга чангаар “Чи сурах ёстой” гэж хашгирна. Ангийн уур амьсгалыг эвддэг.3. Маверик: Хїн бїхэн энэ багшийг хайрлаж хїндэтгэдэг. Багш сурагчдад асуулт тавьдаг ч хариултын санааг гаргаж єгдєг.4. Дасгалжуулагч: Ийм багш энгийн, болхидуу, бие бялдар сайтай, байгаа байдлаараа хичээлээ явуулна.5. Дєлгєєн: Намуун, дєлгєєн, ойлгомжтой байдаг болохоор анхаарал хїндэтгэлийг амархан олдог.6. Хєгжилтэй: Оюутантайгаа чєлєєтэй тоглож инээлдэж байдаг наргианч багш. 7. Бодь хїн: Хїїхдїїдтэй цуг хооллож, хамтран бємбєг тоглож наадан амардаг хїн.8. Эрдэмтэн: Энэ багш эрдэм мэдлэг, їзэл санааны мєн чанарт сонирхолтой байдаг.

Рубин (1985)

1. Тайлбарлагч: Хичээлийн агуулгыг судалж эзэмшсэн, хичээлийн тодорхой асуудалд тайлбар хийдэг багш. 2. Урамшуулагч: Багшлахдаа сэтгэл хєдлєлєє илэрхийлж сурагчдад урам зориг оруулна.3. Яриа багш: Хичээлээ ихэвчлэн ярьж явуулдаг. Сурагч нь сонсож багшийнхаа зааврыг гїйцэтгэнэ.4. Залруулагч багш: Сурагчийн алдааг илрїїлэн ажилд нь дїн шинжилгээ хийж хариу дїгнэлт зєвєлгєє хийдэг.5. Хамтран ажиллагч: Сурагчдад асуулт тавин харилцан ярилцаж тэдний їзэл санааг хєгжїїлнэ.6. Тєлєвлєгєєт багш. Энэ багш нь сурагчийн їйл ажиллагааг удирдан чиглїїлж, бие даан суралцахад сургадаг.

Мэргэжлийн байр сууринаас Багшлах арга барил

Багшийн хэв маягийн талаарх судалгаа

Багш нь анги танхимд ямар ажил їїрэг гїйцэтгэдэг тухай албан ёсны ангиллын їндсийг Липпит, Уайт нар гаргажээ. Анхандаа тэд хїїхдийн клубын “нийгмийн уур амьсгал”-ыг дїрсэлж, бїлгийн ба хувь хїний зан байдлын їр дїнг тооцоолох хэрэгслийг боловсруулсан байна. Багшийн хєдєлмєрийн талаарх олон тооны судалгаанд багшийг автократ, ардчилсан, чєлєєт хэв маягийн гэсэн ангиллыг ашигласан байна. Автократ хэв маяг нь одоо їед “тодорхой, шууд” хэмээн нэрийддэг багшийн шинж чанарыг бас агуулсан байдаг байна. “Ардчилсан” багш нь бїлгийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах процесст сурагчдыг оролцуулахыг хїсдэг. Энэ шинж чанар нь єнєє їед “тодорхойгїй, шууд бус” хэмээн нэрлэгддэг багшид нийтлэг байдаг байна. Чєлєєт хэв маягийн багш нь /ихэнх тохиолдолд зохион байгуулалтгїй, їр ашиггїй багш хэмээн їзэгддэг/ бїлэг юм уу хувь хїмїїсийн зан байдалд тохирсон зорилго, чиглэлийг тогтоож єгдєггїй.

Багшийн хэв маягийн талаарх хамгийн сонирхолтой судалгаанд 1964-1970 оны хооронд Нед Фландерс нарын боловсруулсан судалгаа орно. Фландерс нь сургалтан дахь хэл ярианы харилцааг боловсруулахад гол анхаарлаа хандуулсан ба энэ харилцаанд їндсэн 10 категори байж болохыг илрїїлжээ. Багшийн ярианд гарах шууд бус зан байдлын 4 категорийн 1, шууд зан байдлын 3 категорийн 1 нь 3 сек тутамд илэрч байсныг ажиглагчид тэмдэглэсэн байна.

Page 14: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

Фландерсийн тодорхойлсон шууд бус багш нь Липит, Уайт нарын ардчилсан хэлбэртэй тодорхой хэмжээгээр тохирч байгаа ийм хэв маягийн багш нар нэр хїндтэй багш нартай тєстэй зан байдал гаргах тєлєвтэй байдаг. Шууд бус хэв маягаар сурч буй суралцагчид нь шууд хэв маягаар сурч буй сурагчдыг бодвол илїї их зїйл сурч, илїї бїтээлч, бие даасан харьцаа хандлага гаргаж байсныг Фландерс илрїїлжээ. Хичээлийн цагийн 80 орчим хувь нь багшийн ярианд зориулагддаг болохыг Фландерс тогтоосон нь ихээхэн сонирхолтой байна. Бид энэ асуудлын талаар дараа нь авч їзэх болно.

Амидон, Фландерс нарын боловсруулсан дараах асуултууд нь ажиглалтыг зохион байгуулж, анализ хийх боломжтой чиглэлийг тєлєєлнє. 1. Багшийн ба суралцагчийн яриа нь ямар харилцаатай байна вэ? 1-7 ба 8-9-р категориудынажиглалтын нийт тоог харьцуулснаар їїнд хариулж болно.2. Багш нь илїї шууд бус байна уу? Шууд байна уу? 1-4-р категорийг 5-7-р категоритой харьцуулснаар їїнд хариулж болно.

Анги танхим дахь харилцаанд хийсэн Фландерсын ангиллын хуваарьБагшийн яриа

Шууд бус зан байдал Шууд зан байдал Суралцагчийн яриа Чимээгvй байдал1. Мэдрэмж хїлээн авах:

Суралцагчдын мэдрэмжийн "єнгийг" хїлээн авч, тодорхойлно.

Мэдрэмж нь эерэг эсвэл сєрєг байна.

Урьдчилан зєгнєсєн юм уу санан дурссан мэдрэмж їїнд бас орох юм.

5. Лекц унших Агуулга,

процедурын талаарх мэдээ баримтыг єгч, єєрийн санаа бодлыг илэрхийлж, асуулт асууна.

8. Хариулт Багшид хариулж

буй суралцагчийн яриа.

Багш нь харилцаа їїсгэх, суралцагчдыг ярихыг хїсэх.

10. Чимээгїй байдал.

Ажиглагч нь харилцааг ойлгох боломжгїй тїр зогсолт, тїр хугацааны чимээгїй байдал.

2. Шагнал урамшил Суралцагчдын

їйлдэл юм уу зан байдлыг шагнаж, урамшуулах

Бие барьсан, тїгшїїртэй байдлыг зєєлруулэх зорилгоор хошигнох боловч хувь хїнийг оролцуулахгїй, толгойгоо дахин аахм, за г.м їйлдлийг хийнэ.

6. Чиглэл заавар єгєх. Суралцагчдын

хїлээн зєвшєєрсєн заавар чиглэлийг єгдєг.

9. Санаачилга Суралцагчид

санаачлан ярина. Хэрэв суралцагчийг "дуудаж" асуувал дараа нь хэн ярихыг тодорхойлох хэрэг гарна.

Суралцагч нь єєрєє ярихыг хїсэж буй эсэхийг ажиглагч тодорхойлно.

3. Суралцагчдын санаа бодлыг хїлээн авч, ашиглах.

Суралцагчаас гарсан санаа бодлыг тодорхой болгож, єєрийн санаагаа илїї их ашиглаж байвал 5-р категорт шилждэг.

7. Авторитетийг шїїмжлэх.

Суралцагчдын зан байдлыг єєрчилнє.

4. Асуулт асуух. Суралцагчаас

хариулт авах зорилгоор агуулга, процедурын талаар асуулт асууна.

3. Хичээлийн цагийн хэдэн хувьд нь багш лекц уншиж байна вэ? 5-р категорийг 1-4 ба 6-7-р категори дахь ажиглалтын нийт тоотой харьцуулснаар їїнд хариулж болно. 4. Багш нь divergent, covergent асуулт асууж байна уу? 4-р категорийг 8-9-р категоритой

Page 15: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

харьцуулснаар їїнд хариулж болно.Энэ системээс олж авсан єгєгдлїїд нь багш-суралцагчийн яриа хэзээ, яагаад, ямар агуулгаар явагдаж байгааг, харилцааны тодорхой хэлбэр нь хэр олон тохиолдож буйг харуулдаг. Їїнээс гадна уг систем нь сургалтын явцад гарах харилцааны талаарх мэдээллийг авахад багшид тустай юм. Хичээлийн тєвшин, тєрлєєс їл хамааран багш-суралцагчийн хэл ярианы харилцааг шалгахад Фландерсийн системийг ашигладаг. Багш болох гэж буй болон эхлэн багшилж буй хїмїїс нь хэт их ярьдаг тул шууд зан байдал их ажиглагдах хандлагатай байдаг. Мєн профессорууд нь ихэвчлэн лекц уншдаг тул багшлах явцдаа шууд зан байдал гаргадаг байна. Їнэн хэрэгтээ боловсролын салбарын оюутнууд, оюутан-багш нарын хувьд багшлах їлгэр дууриал авдаг хїмїїс нь профессорууд байдаг тул сайн багшлах їйл явцыг лекцийн зарим хэлбэртэй хослуулах хэрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч эхлэн багшилж буй хїмїїс нь єєрсдийн профессор багш нараас сурсан зарим зїйлээ “хаях” хэрэгтэй болдог.

Чадварлаг бїлэг

Багшлах хэв маягийн талаарх анализ нь яваандаа 2 асуултанд хїргэж байна. Їїнд: Сурагчийн сурах їйл ажиллагаа нь багшлах тєрєл бїрийн арга юм уу хэв маягаас шалтгаалдаг уу? Багшийн хэрэглэж буй стратегиуд нь сурагчдад нєлєєлєхдєє їр дїнтэй байдаг уу? Дээрх 2 тохиолдолд хариу нь “тийм” гэж гарах бєгєєд багш–сурагчийн харилцааны сайн нєхцлийг бїрдїїлэхийн тулд багшийн тохиромжтой хэв маягийг тохирох бїлэгт нь зохицуулж хэрэглэх нь гол зорилт болно.Херберт Телен їїнийг жинхэнэ “зохицол” гэж нэрлэсэн. Багш нь сайн, муу, хайхрамжгїй, муу зохицсон гэсэн 4 янзын сурагч байдаг хэмээн їздэг гэж тэрбээр хэлжээ. Багш бїр сурагчийг эдгээр категориудад харилцан адилгїйгээр хуваарилж їздэг бєгєєд нэг багшийн сайн гэсэн сурагчийг нєгєє нь єєрєєр їздэг байна. Багш, сурагчийн хоорондын жинхэнэ зохицол нь шилдэг анги юм уу бїлгийг бїрдїїлдэг бєгєєд їїнийг чадварлаг бїлэг гэж тодорхойлдог. Нэг тєрлийн бїлэг нь илїї чадварлаг бїлэг їїсэх суурь болдог гэж Телен їзсэн. Харилцан адилгїй чадвар дадал, зан їйл бїхий сурагчдын бїлэгтэй харьцуулахад нэг тєрлийн бїлгийн багш нар нь сурагчидтайгаа арай илїї их ажилладгаас багш, сурагчдыг тааруулан зохицуулахад арай хялбар байдаг байна. Багш, сурагчдын зохицлыг бїрдїїлээгїй аль ч бїлэг нь зєвхєн “тїр зуурын амжилт”-анд хїрдэг. Бусад судлаачид чадварлаг бїлгийн бусад асуудлуудыг судалж їзсэн бєгєєд їр нєлєєтэй багш нь суралцах арга барил, нийгэм эдийн засгийн суурь дэвсгэр тєдийгїй ангийн тєвшин, хичээлийн тєрлєєс хамааруулан сурагчдыг ангилдаг хэмээн їзжээ. Тухайлбал, Дональд Медлигийн гаргасан тойм нь 289 багшийн їйл явц ба бїтээлийн судалгааны хамгийн дэлгэрэнгїй тоймын нэг юм.

Бага ангийн, доогуур орлогтотой хvvхдийн сургалтад гарахvр дvнтэй ба vр ашиггvй зан vйл

Сургалтын vндсэн vvрэг

Yр дvнтэй зан vйл Yр дvнгvй зан vйл

Суралцах орчинг бий болгох

Сурагчийн онцлогт тохирсон, гажуудал багатай байна

Багшийн зїгээс сануулга бага Шїїмжлэл бага Ангийг удирдан зохион байгуулахад

бага цаг зарцуулах Эерэг сэдэл тэмїїлэл, магтаал

урамшуулалт их Сурагчийн хийж гїйцэтгэх "онолын"

їйл ажиллагаанд их цаг зарцуулах

Суралцагчийн онцлогт тохироогїй гажуудал ихтэй байна.

Багшийн сануулга их Шїїмжлэл их Ангийг удирдан зохион

байгуулахад их хугацаа зарцуулах

Эерэг сэдэл тэмїїлэл, урамшуулалт бага

Суралцагчийн хийж гїйцэтгэх "онолын" їйл ажиллагаанд бага цаг зарцуулах

Суралцагчийн цаг ашиглалт

нийт анги болон суралцагчдын том бїлэгтэй ажиллах хугацаа их

жижиг бїлэгтэй ажиллахад цаг бага зарцуулна

сурагчдын жижиг бїлгїїд цаг хугацаанаас бага хамааралтай бие даасан байдлаар ажиллана.

Сууж ажиллах нь бага "Доогуур тївшин"-ий асуулт их тавина

нийт анги болон суралцагчпыг том бїлэгтэй ажиллах хугацаа бага

жижиг бїлэгтэй ажиллахад цаг их зарцауулна

сурагчдын жижиг бїлгїїд ажиллахдаа цаг хугацаанаас их хамааралтай байна.

Сууж ажиллах нь их

Page 16: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

"Дээд тївшин"-ий асуулт бага тавина Сурагчийн хариултыг хэлэлцэн

єргєжїїлэх нь бага

"Доогуур тївшинц"-ий асуулт их тавина

"Дээд тївшин"-ийн асуулт бага тавина

Сурагчийн хариултыг шїїн хэлэлцэн єргєжїїлэх нь их

Сургалтын арга

Сурагчийн зїгээс асуулт тавих, тайлбар хийх нь цєєн

Сурагчийн асуултанд хариулт єгєх тохиолдол цєєн

Хичээлээр бие даан ажиллаж байгаа сурагчдад анхаарал тавих нь их

Суаргчийн зїгээс асуулт тавих, тайлбар хийх нь их

Сурагчийн асуултанд хариулт єгєх тохиолдол их

Хичээлээр бие даан ажиллаж байгаа сурагчдад анхаарал тавих нь бага

Тэр, идэвхтэй сургалт явуулдаг багш нь янз бїрийн сурагчтай янз бїрээр харьцах чадвартай гэж дїгнэжээ. 2.3-р хїснэгтээс їзвэл ихэнх идэвхтэй багш нар нийгэм-эдийн засгийн доогуур статуст хамрагддаг бага сургуулийн сурагчидтай ажиллахдаа:(1) хичээлийн агуулгад холбогдолгїй асуудалдд бага цаг зарцуулж, (2) зохион байгуулалттай, дэс дараатай сургалт явуулж, (3) хичээлд бие даасан болон жижиг бїлгийн ажилд бага цаг зарцуулан ажиллахыг хїлээн зєвшєєрч,(4) доогуур тївшний, нарийн тодорхойлсон асуултыг олж, суралцагчийн хариултыг хэлэлцэх нь бага,(5) сурагчийн зїгээс гарсан асуулт, тайлбарыг їгїйсгэхэд бага хугацаа зарцуулж,(6) сурагчийн асуултанд хариулахдаа бага цаг зарцуулан,(7) сануулга, анхааруулгыг бага хийж,(8) хичээлийн агуулгад бага хугацаа зарцуулдаг нь харагдаж байна.Сургалт, асуултын ийм арга хэлбэр, хичээлийг удирдах арга барил нь дунд ангийн сурагчдад тохирохгїй байж болох хандлагатай. Медлигийн їзэл бодолд ач холбогдол бїхий 3 чухал хїчин зїйл байна. Нэгдїгээрт; тїїний янз бїрийн сурагчтай ажиллахдаа багшлах стратегийг єєрчлєх санаа нь Теленсийн багш сурагчдын дунд “заах сонирхолтой” бїлгийг бий болгох їзэл санаатай ижил байна. Нэг багшид ноогдох бїлэг нь єєр єєр байх бєгєєд сурагч бїртэй ажиллахад тийм ч амар биш байх нь ойлгомжтой. Зарим сайн багш нар ч бэрхшээлтэй нєхцєлд амжилттай зааж чаддаггїй. Сурагч бїр єєр єєр байх бєгєєд тїїнд тохирсон багшлах арга техник хэрэгтэй.Хоёрдугаарт; Медлигийн, нийгэм-эдийн засгийн доогуур статустай сурагчдад їр ашигтай багшлах энэхїї зан їйлийн тодорхойлолт нь сургалтын орчин їеийн дэвшилтэт загвартай ижил биш байгаа юм. Багшлах ажиллагаанд нь їр дїн бага гарч буй багш нар дээгїїр тївшний асуултыг олон, доогуур тївшний асуултыг цєєн асууж, сурагчид нь асуулт их тавьж, хариу дїгнэлт их хийдэг байна. Харин хєдєлмєрийн їр дїн нь єндєр багшийн хувьд їїнээс эсрэг байдалтай байна.Эцэст нь; Орчин їеийн судлаачдын тодорхойлсноор Медлигийн їзэл санаанаас бага ба дунд ангийн, доогуур тївшний сурагчидтай єндєр їр дїнтэй ажилласан арга барилыг маш тод харж болно. Їїнд: їндсэн чадвар, дасгал сургууль, даалгавар хийх, хариу дїгнэлт хийх хугацаа, сурах ур чадвар зэрэг нь “шууд” буюу “илэрхий” гэгдэх сургалттай нийцэж байгаа юм. Ийм сургах арга барил нь Брофи, Дойл, Эвертсон, Гууд, Росеншайн нарын арга загвартай тохирч байгаа хэдий ч /ялангуяа дунд сургуулийн тївшинд/ анхаарал халамжтай, хїнлэг байх уламжлалт сургалтын хэлбэртэй зєрчилдєж байна.

Багшийн харилцааБагшийн зан їйлийг судлах арга нь Фландерсийн бїтээлд дурдсанчлан багш-суралцагчийн харилцааны системтэй ажиглалт дээр їндэслэгдэнэ. Харилцааны анализад ихэвчлэн багшийн онцгой зан їйл ордог. Эдгээр зан їйлийг янз бїрийн орон зай, цаг хугацаанд тодорхойлон тэмдэглэж авдаг.

Хэл ярианы харилцаа

Багш-оюутны харилцааны сонгодог судалгаанд Арно Беллак нарын хийсэн багш оюутны хэл-ярианы харилцааг хичээл дээр судалсан судалгаа орно.Багш суралцагсдын хэлний харилцааны ихэнх хэсгийг анги танхимын їйл ажиллагааны явцад гїйцэтгэдэг; Ангид явуулах зарим їйл ажиллагааг хэл яриа ашиглахгїйгээр гїйцэтгэж болно. Хэл нь багшлах їйл явцад харилцааны гол хэрэглїїр болохыг судалгаагаар тодорхойлсон. Хэл ярианы 4 їндсэн хэв шинж буюу “їйлдэл”-ийг тодорхойлсон байна.1. Бїтцийн їйлдэл нь хичээл болон ангид болж буй процесст анхаарлыг тєвлєрїїлж, багш суралцагчийн хоорондох харилцааны эхлэлийг тавьж єгнє. Энэ їйлдлээр хичээлийн хам сэдвийг

Page 17: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

бїрдїїлнэ. Тухайлбал, хамгийн тїрїїнд ярилцах гэж буй сэдвийн талаар ангид мэдэгдэх нь бїтцийн їйлдэл мєн.2. Єдєєх їйлдэл нь ярианы ба бодит хариу їйлдлийг илрїїлэн гаргахад чиглэнэ. Тухайлбал, багш оюутнуудаас тухайн сэдвийн талаар хариулт авахдаа тэдэнд итгэл тєрїїлж, дэмжих хэрэгтэй.3. Хариу їйлдэл нь харилцааны єдєєх їйлдлийн ємнє эсвэл дараа болно. Энэ їйлдлийн гол їїрэг нь єдєєх їйлдлийг гїйцэлдїїлэхэд оршино.4. Харилцан їйлдэл нь заримдаа дээр дурдсан хэв шинжїїдийн шалтаг болж болох боловч шууд тэдгээрээр тодорхойлогддоггїй. Харилцан їйлдэл нь бїтцийн, єдєєх, хариу їйлдэл їзїїлэх хэв шинжїїдийг єєрчлєх, тодруулах, їнэлэх їїрэгтэй.Беллакийн тодорхойлсноор, эдгээр сурган хїмїїжїїлэх їйлдэл нь тїїний нэрлэснээр “багшлах /сургах/ цикл” байдлаар явагддаг. Цикл нь багшийн санаачлагатайгаар бїтцийн ба єдєєх їйлдлээр эхэлж; сурагчдын хариу їйлдлээр їргэлжилж, заримдаа багшийн харилцан їйлдлээр тєгсдєг. Ихэнх тохиолдолд цикл нь багшаар эхэлж, дуусдаг. Судлаачид анализ хийж, сургалтын хэд хэдэн хэв байдлыг гарган тавьжээ.1. Багш голчлон ярих сургалт: Багш-сурагчийн яриа 3:1 харьцаатай байна. (Энэ нотолгоо нь Фландерсийн олж тогтоосон сургалтын явцын 80%-ийг багшийн яриа эзэлдэг гэдэгтэй тохирч байна)2. Багш сурагчийн їйлдэл нь нарийн тогтоогдсон сургалт: Багш бїтцийн болон єдєєх, хариу їйлдэл хийх їїрэгтэй, харин суралцагч ихэвчлэн хязгаарлагдсан хариу їйлдэл хийнэ. (Энэ нь Фландерсийн тогтоосноор ихэнх багш сургалтанд суралцагчийг оролцуулах замаар давамгайлж оролцдог гэсэнтэй тохирдог)3. Багш циклийн 85%-ийг санаачилдаг сургалт: Хэл ярины харилцааны гол хэсэг нь єдєєх-хариу авах їйлдэл юм. Їгийн солилцооны хурд нь минут тутамд 2 цикл болохоос ялимгїй бага хугацаанд болдог.4. Ойролцоогоор ярианы харилцан їйлдлийн 2/3 нь эсвэл 3/4 нь агуулгад чиглэсэн сургалт:5. Нийт ярианы 60 орчим хувь нь їйл явдалд тулгуурласан сургалт:Эцэст нь дїгнэвэл, сургалт нь багш-голлосон, хичээл-тєвтэй, їйл явдалд тулгуурласан гэсэн хэлбэрїїдтэй байна. Сурагчийн гол їїрэг нь багшийн єдєєлтєнд хариу їйлдэл хийх явдал мэт санагдаж болох юм. Гэвч хэрэв та хїсвэл багшийн энэхїї циклийг єєрчилж болно.Смит, Мюкс нарын єєр судалгаанд багшийн зан їйлийг хэл шинжлэлд тулгуурлан тодорхойлсон. Зан їйлийг дотор нь “багшийн харилцан яриа” ба “хїїрнэл яриа” гэж хувааж їздэг. Харилцан яриа нь багшийн асуулт, сурагчийн хариултаас бїрдэнэ. Хїїрнэл ярианд багш ганцаараа гоцлон яригчийн їїргийг гїйцэтгэж, чиглэл, команд єгдєг байна. Идэвхтэй багш нар харилцан яригч хандлагатай. Їндсэн асуудалд хэд хэдэн ярилцагчдыг татан оролцуулж, єєрчлєлт хийж чадаж байвал энэ нь идеал харилцан яригч багшийн шинж болно. Тэгэхээр хэл ярианы энэ идэвхтэй шинж нь зєвхєн багш нэг сурагч руу, эсвэл нэг сурагч багш руу хандсан биш харин багш сурагчдад хандсан байдлаар тодорхойлогдоно. Харилцан яриа ба хїїрнэл нь яриа їїсгэх хэд хэдэн арга бїхий “цикл”-ийг бий болгодог. (їїнд, асуулт, мэдээлэл солилцох) 1. Тодорхойлох арга нь тухайн зорилгод хамаатай їгийг хэрхэн ашиглах вэ гэдэгтэй холбоотой. Жишээ нь “… гэсэн їг ямар утгатай вэ?”2. Дїрслэх арга нь ямар нэг зїйлийг тайлбарлах, дїрслэх асуулт байна. “Жон юуг олж мэдсэн бэ?”3. Тодруулах арга нь ямар нэг зїйлийг нэрээр нь танин мэднэ: “Бид энэ киноноос уулын аль хэсгийг харсан бэ?”4. Мэдээллийн арга нь хэлэлцэх асуудал, баталгаа, дїрэм журам онол, дїгнэлт, таамаглал зэрэг мэдээллээс бїрдэнэ. “Энэхїї єгїїллэгийн агуулга юу байв?”5. Илтгэлий арга нь ном, баримт бичгийн талаарх илтгэл, дїгнэлтийг асууна. “Энэ номын гол їзэл санааг дїгнэн хэлж чадах уу?”6. Орлуулах арга нь тэмдэгт їйлдлийг гїйцэтгэхэд, ихэвчлэн математикийн болон шинжлэх ухааны їнэлгээнд хэрэглэгддэг. “Хэн самбарт томъёог бичих вэ?”7. Їнэлгээний арга нь ямар нэг зїйлийн зєв бурууг шїїн хэлэлцэх, їнэлгээ єгєх асуулт хэлбэрээр байна. “Чи энэ маргааны їндэслэлийг тодорхойлж чадах уу?”8. Санал бодлын хэлбэр нь дїгнэлт, баталгаа шаардсан асуулт, эсвэл нотолгоог їгїйсгэсэн хэлбэртай байж болно. “Ерєнхийлєгч Клинтон тїїхээр хэрхэн шїїгдэх бол гэдгийг та хэрхэн тєсєєлж байна?” Залуу багш нар, тэр тусмаа туршлагатай багш нарын ихэнх хувь нь суралцагсадтай эхний 3 тївшинд /їїнд, тодорхойлох, дїрслэх, тодруулах/ хэл яриагаа ойлголцож харилцдаг. Энэ нь єндєр тївшинд сэтгэн бодож сургахад бус, зєвхєн мэдлэг олгох сургалтын їндэс юм. Залуу багш нар сайн багш болохын тулд хэл ярианы харилцааны эдгээр аргуудыг мэдсэн байх, багшлах явцдаа илїї нарийн асуулт, мэдээллийг (4-6-р тївшний) тавьж байх нь чухал.

Ярианы бус харилцаа

Page 18: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

Майлс Пэттерсон хичээл дээрх ярианы бус харилцаа нь 5 їндсэн їїрэгтэй гэж їзсэн: (1) мэдээллээр хангах, буюу аман мэдээллийг нарийвчлан боловсруулах;(2) хэн нэг рїї хандсан харилцан їйлдлийг зохицуулах, (3) єєрийн санаанд нийцэж байгаагаа їйлдлээр илэрхийлэх, инээх, сурагчийн мєрєн дээр гараа тавих(4) хяналт тавих, анги танхимын журмыг бататгах(5) зорилгыг хялбарчлах, дохио зангаа, їйл хєдєлгєєн шаардах ур чадварыг їзїїлэхЭдгээр категори нь харилцан халдашгїй зїйл биш, энд зарим нэг зїйл бїрхэг байж болно. Битїї дохио зангаа нь тїїнийг яаж ашиглаж байна гэдгээс хамаарч хэд хэдэн утгатай байж болох талтай.Нэгэнт сурах-сургах їйл явц нь хэл ярианы харилцан їйлдэлтэй салшгїй холбоотой болохоор ярианы бус харилцаа нь сургалтын їйл явцад нєлєєлєх дохионы /нам гїм/ хэлний їїргийг гїйцэтгэнэ. Ярианы бус харилцаа нь анги танхимын харилцааны 65 орчим хувийг эзэлдэг гэж эрдэмтэд маргаж байгаа нь сонирхолтой байна. “Бага ярьж, их хий” гэсэн мэргэн їг ч бий.45 сургуулийн 225 багш /сургуулийн захирлууд/-аас авсан судалгаанд Степен, Валентин нар ярианы бус харилцааны онцгой 10 зан їйл байгааг ажиглажээ. Їїнд:(1) инээх, эсвэл хялайх(2) харцаараа ойлголцох(3) толгой дохих(4) дохио зангаа(5) хувцаслалт(6) харилцах зай(7) хїрэх, шїргэх(8) биеийн хєдєлгєєн(9) ерєнхий тєрх байдал(10)суух байдалЭхний 4 їйлээр ажиглагчид ойлголцоход хялбар байж болох боловч сурагчдад хялбар биш. Хувцаслалт нь мэргэжлийн, ёс зїйтэй хамаатай. Зай барих, шїргэх, биеийн хєдєлгєєн, тєрх байдал, суулт зэрэг нь харилцаан дахь хувь хїний илэрхийлэл болж, хувь хїний шинж чанар, нийгмийн харилцаанд суурилдаг. Сїїлийн 5 їйл, ялангуяа зайнаас харилцах, шїргэх, биеийн хєдєлгєєн нь хувь хїний єєр хоорондоо болон олон нийт, нийгэмтэй харилцах харилцаа хэр зэрэг бїрэлдэн тогтсоныг їзїїлэх їзїїлэлт болдог. Багш нар нийгмийн, болон олон нийтийн харилцааг дэмжиж, єєрсдийн сурагчидтай албан ёсны, зохицсон харилцаатай байх ёстой бєгєєд хувь хїний шинжтэй харилцааг таслан зогсоож, ийм байдал гаргахаас зайлсхийх ёстой. Учир нь иймэрхїї харилцаа нь багш-сурагчийн хоорондох нєхєрсєг харилцааг буруу тайлбарлахад хїргэж болох бєгєєд ер нь энэхїї харилцааг тодорхойлоход хэцїї байдаг. Халуун дулаан, нєхєрсєг, халамжтай байх нь таатай ч энэ харилцааг хэтрїїлбэл багш єєрєє хїнд байдалд орно. Чарлз Галловэйн їзэж байгаагаар багшийн ярианы ба хэл ярианы бус дохио зєрвєл сурагчид багшийнхаа хэл ярианы бус їйл хєдєлгєєнийг нь тусган авч ойлгох талтай байдаг. Тэрбээр “орон зай, цаг хугацаа, биеийн чимээгїй хєдлєл” гэсэн хэл ярианы бус харилцааны аргачлалыг боловсруулжээ.1. Орон зай. Багш нар орон зайг ашиглан суралцагчдад мэдээлэл дамжуулдаг. Жишээ нь, багш самбарт, эсвэл ширээний ард ажиллаж байх хугацаандаа сурагчдын ажлын хэсэгт /талбарт/ нэвтрэх, аз турших дургїй байгаагаа /мэдрэмжээ/ дамжуулдаг.2. Цаг хугацаа. Багш нар хичээлийн цагийг хэрхэн ашиглаж байгаа нь тэд хичээлийн їйл ажиллагааг хэрхэн їнэлж байгаагийн илэрхийлэл болдог. Бага ангийн багш нар сурагчдыг уншуулахад их цаг зарцуулдаг боловч математикийн хичээл дээр сурагчдад бага хугацаа єгдєг.3. Биеийн хєдєлгєєн. Багш нар сурагчдыг хянахад ярианы бус дохиог ашигладаг. Хємсгєє єргєх, хуруугаар заах, чимээгїй гайхсан харц энэ бїхэн нь харилцааны утга агуулна.Галловэй багшийн янз бїрийн ярианы бус їйлдлийг хэрхэн хэрэглэх талаар санал тавьсан. Багш нїїрний хєдєлгєєн, дохио зангаа, биеийн хєдєлгєєнєєрєє сурагчдыг ангийн їйл ажиллагаанд оролцох, єгсєн їїргийг гїйцэтгэхэд нєлєєлдєг. Тїїнчлэн багшийн ширїїн харц, уурласан байдал, тэднийг дэмжиж байгаа байдал зэрэг ярианы бус харилцааны хэлбэрїїд нь сурагчидтай харилцах харилцаанд их нєлєєлдєг. Та хувийн болон мэргэжлийн зорилгын їїднээс юу хийж байгаагаа, єєрєєр хэлбэл та харилцаандаа, бусадтай харилцахдаа ямар їйлдэл хэрэглэж байгаагаа мэдэж байх ёстой. Сурагчдын анхааралтай ба хайхрамжгїй хэл ярианы бус харилцаа нь багш-сурагчдын харилцааг задлан шинжлэхэд чухал ач холбогдолтой билээ. Багш нарт зориулсан зєвлєгєє 2.2-ыг їзнэ її.

Анхааралтай ба хайхрамжгїй ярианы бус їйлБагш ярианы бус харилцаанд сурагчдын анхааралтай ба анхааралгїй байгааг тодорхойлж чаддаг байх ёстой. Багшийн энэ мэдлэг нь сургалтын їйл ажиллагаанд их нєлєєтэй. Доорх хїснэгтэд

Page 19: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

анхааралтай ба хайхрамжгїй байгааг таньж мэдэхэд хэрэгтэй їйлдлїїдийг їзїїллээ.Хайхрамжгїй їйлдэл

1.Багшийн зєвшєєрєлгїйгээр, тохиромжгїй цагт ангид сэлгїїцэх2. Ангид сурагчдын дунд ярилцлага болж байх явцад ном унших, гэрийн даалгавар хийх3. Дэмий зураг зурах; багшийн єгсєн даалгаврыг хийхийн оронд зураг зурах4. Ширээн дээрээ тэгнэж хэвтэх5. Коридорт явж буй хэн нэгийг, эсвэл цонхоор юм ширтэх6. Хичээлийн їйл ажиллагаатай холбогдолгїй объект руу гєлрєх7. Гар, тохойгоо юмны доогуур хийж суух, эсвэл ширээн дээр тохойгоо тэгнэх8. Ангийнхаа хїїхдийг уурлуулах, нудрах9. Бэлтгэлгїй байх /їзэггїй, дэвтэргїй ирэх/10. Сандал дээрээ урагшаа хойшоо хєдлєх

Анхааралтай їйлдэл

1.Сайн дураараа хариулахаар гараа єргєх2. Багшийн ярьж буй зїйлийг харцаараа дэмжих3. Багшийн єгсєн даалгаврыг хийж, їргэлж завгїй байх4. Хичээлийн талаар ярьж буй сурагч руу эргэн харж суух5. Хичээлийн бус, чєлєєт цагаар даалгавраа їзэж, нухаж суух6. Хичээлийн бэлтгэлтэй байх (їзэг, харандаа, дэвтэртэй байх)7. Сонор соргог, эрчимтэй, эерэг нїїрний хувиралтай байх8. Суудалдаа огцом биш хєдєлгєєн хийж, ангийн сурагчдын хамгийн урд талд, чимээгїй суух Сурагчдын ярианы бус хэлбэр нь багшийн сэтгэгдэл, хандлага, харилцан хоёр талын харилцаанд нєлєєлєхєєс гадна багшид итгэл тєрїїлж, цаашдын багш сурагчийн харилцааны їргэлжлэл болно. Судалгаагаар, сурагчийн ярианы бус харилцааны хэлбэрийг 4 категорт хувааж болно гэж їзсэн.

1. Байршил /ойр байх/. Хичээлийн тухайн жилд сурагч хамгийн урд суудал сонгосон бол, тэр сурагч хичээлдээ дуртай, санаачлагатай, хариуцлагатай гэсэн сэтгэгдлийг багшид тєрїїлдэг.2. Анхаарал. Суралцагчийн тєв шулуун байдал, харцаараа ойлголцох, ойлгож байгаагаа инээмсэглэн їзїїлэх зэрэг харилцааны їйлдэл нь сурагчийн сурах чадвар, анхаарлын эерэг їнэлэмжтэй холбоотой.3. Замбараагїй байдал. Нїдний харилцаа, їгний зєрєє байхгїй байх нь багшийн сєрєг сэтгэгдэлтэй холбоотой. Багшаас сурагч тусламж авахгїй байх, сєрєг сэтгэгдэл тєрїїлэхээр ярианы бус хариу їйлдэл хийх нь зарим багш нарын сонирхолгїй, хїсэлгїй байгааг їзїїлнэ. 4. Цаг хугацаа. Тохиромжтой бус цагт хїсэлт тавьж байгаа сурагч нь багшид сєргєєр ойлгогддог. Багшийн хїсэлтэд хурдан хариу їйлдэл хийж буй сурагч нь багшид эерэгээр ойлгогдоно. Багшийн хамгийн завгїй буюу хичээлийн хамгийн сонирхолтой їед їйл явдлыг “Амжилттай таслан зогсоогч” нь дїрсгїй байдлаараа анхаарал татах бєгєєд сахилгагїй хэв шинжид орно. Эцэст нь бид суралцагчийн ярианы бус харилцааг, тухайлбал тэд ямар хариу їйлдэл хийж байна, хичээлд хэр зэрэг сонирхолтой байна, тэд ойлгож байна уу, эргэлзэж байна уу, анхааралтай байна уу їгїй юу зэргийг мэдэж байх шаардлагатай.

Багшийн итгэл найдвар

Багш итгэл найдвараа ярианы ба ярианы бус їйлдлээр сурагчдад дамжуулан хїргэдэг. Энэхїї итгэл найдвар нь багш сурагчдын харилцаанд, ялангуяа сурагчийн сурах їйл явцад нєлєєлнє. Зарим тохиолдолд багш сурагчдыг удаан ойлгоцтой, дїрсгїй байж магадгїй гэж їзсэн їед багшийн итгэл єєрийн зєн билгийн гїйцэтгэл болох тохиолдол байдаг, тэгээд ч багш тїїнд тохирсон хариу їйлдэл хийдэг. 1950-иад онд Кеннид Кларк багшийн итгэл найдвар байдгийг нотолж, Розентал, Якобсен нар сурагчдын дунд эмпирик судалгаа хийжээ.Багшийн итгэл, єєрийн зєн билгийн тухай ойлголт 1970-1980-аад онд дахин гарч ирсэн. Купер, Гууд, Бропи нар багш нар итгэл найдвараа сурагчдад яаж илэрхийлж болох, энэ нь эргээд сурагчийн зан тєлєвт хэрхэн нєлєєлдгийг тоймлон гаргажээ.1. Багш тодорхой тооны сурагчдаас зан їйлийн онцгой амжилтыг хїлээдэг.

Page 20: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

2. Багш янз бїрийн суралцагчтай харьцах учир багшийн итгэл ч янз бїр байна.3. Энэ харилцаа нь багш сурагчаасаа єєрийн їзэл бодол, сэдэл тэмїїллийн талаар ямар амжилт хїлээж байгааг харуулж, чухам ямар зан їйл нь сурагчдын сурах їйл явцад нєлєєлєхийг илтгэнэ.4. Хэрэв багшийн харилцаа бїх хугацаанд нэг янзаараа байвал энэ нь сурагчийн амжилт, зан тєлєвийг бїрдїїлж байгаа хэрэг юм. Сурагчдад єндєр итгэл хїлээлгэвэл амжилт єндєр тївшинд, итгэл бага хїлээлгэвэл амжилт бага байна.5. Сурагчийн амжилт, зан їйлдэл багшийн жинхэнэ итгэлтэй тохирч байдаг.Бропи, Гуудс нарын загвар нь єндєр амжилтад хїрсэн ба амжилтгїй суралцсан сурагчтай багш нарын харьцах харилцаа янз бїр байдгийг харуулжээ. (Хїснэгт 2.4) Дээрх 2 судлаач хїснэгтэд байгаа бїх зан їйлдлийг багш эзэмших шаардлагагїй гэж їзжээ. Їр дїнтэй сургалт явуулдаг ихэнх багш нар амжилттай болоод доогуур тєвшинд суралцдаг сурагчдын хоорондох ялгаанд бодитойгоор ханддаг. багш бол тэдэнд эргээд халуун дотно нєлєє їзїїлдэг. Байгаа байдлын ялгааг ойлгож, агуулга аргаа бодитойгоор тохируулж, сурагчдын чадварыг хатуу, чанд хєгжїїлж чадсан багш бол суралцагчдад эерэг нєлєє їзїїлэх болно.

Амжилттай ба доогуур тєвшинд суралцсан сурагчидтай ажиллахад гарах багшийн зан тєлєв

1. Сул сурлагатай хїїхдийн хариултыг сонсохоор удаан хугацаагаар хїлээдэггїй. Багш нар сурлага сайтай хїїхдийн хариултад урт хугацаа єгдєг.2. Сул сурлагатай сурагчийн їйлдлийг, тухайлбал унших явцдаа алдаа гаргавал амжилттай суралцдаг хїїхдийг бодвол олон удаа дундаас нь таслан зогсоож, хичээлийн агуулгын талаар ярилцлага явуулахыг тєдий л дэмждэггїй.3. Сул сурлагатай сурагчдад хариулт єгєх. Тэд агуулгад буруу хариулбал зєв хариултыг багш нь єєрєє хэлж, эсвэл єєр сурагч дуудаж хариулуулдаг.4. Тохиромжгїй “урамшуулал”. Багш нар сул сурлагатны буруу хариулсан хариултыг зориудаар шоглон “зєв” гэж “урамшуулж”, сул талыг єєрт нь нєлєєлєхєєр, тохиромжгїй хариу їйлдэл хийдэг.5. Амжилтгїй суралцагчдыг байнга шїїмжилж, бага урамшуулах. Зарим багш нар сул сурагчдыг байнга шїїмжилж, тэр ч бїї хэл хариултаа зєв хийсэн байсан ч урамшуулдаггїй байна. 6. Сурлага муу хїїхдийн хариултыг бататгахгїй байх. Ийм хїїхдийн єгсєн хариулт зєв байсан ч хариултыг бататгахгїйгээр, єєр сурагчийг хариулахаар дууддаг.7. Сул сурлагатай сурагчдад анхаарал бага тавих. Багш сайн сурагчидтай инээмсэглэж, харцаараа харьцаж ойлголцдог бол сурлагаар хоцорсон хїїхдїїдийн асуултад богино, товчхон хариулт єгч, тэдэнтэй ажиллахдаа цаг их зарцуулдаг аргыг бага хэрэглэдэг.8. Доогуур сурлагатай суралцагчдыг дуудах нь цєєн байдаг. Багш нар ихэвчлэн амжилттай суралцдаг сурагчдыг дуудах нь элбэг байдаг.9. Харилцааны ялгаатай хэв загварыг хэрэглэх. Сурлагынх нь їзїїлэлтээс хамаарч багш сурагчдын харилцааны загвар янз бїр байдаг. Амжилттай суралцагсад олны дунд хариу їйлдэл хийх нь давамгайлдаг бол амжилтгїй суралцагсдад багштай ганцаарчилсан хаилцаа зонхилдог. 10. Багшаас зайтай суух. Амжилтгїй суралцагсдыг багш єєрєєсєє хол зайд суулгадаг.11. Сурагчдад шаардлага бага тавих. Амжилтгїй суралцагсдад шаардлага бага тавьдаг. Харин сайн сурагчдаас илїї ажил шаардаж, тэдэнд дээд тївшний асуулт тавьдаг.12. Ялгавартай тест, дїн. Сул сурлагатай сурагчдад хялбар, хєнгєн тест даалгавар єгдєг. Тэд амжилттай суралцагсдад 2 ижил зїйлээс 1-ийг нь сонгох эргэлзээтэй тест єгч, тїїнээсээ мэдлэг олж авч байх даалгавар єгч, дїнгээ тавьдаг.

Нэр хочтой сурагчид

Донна Каган доогуур тївшний суралцагсдыг тогтсон хэв шинж, сурлагын тааруу їзїїлэлт, нэр хочоос нь салгах, цаашилбал анги сургуулийн дараагийн шатанд тэднийг чирж гаргах талаар шинэ загвар боловсруулжээ. Каганы їзэж байгаагаар суралцагсдад нэр хаяг (тухайлбал, “доогуур амжилт їзїїлэгч”, “удаан сонсогч”, “чадваргїй сурагч” г.м) єгчихсєн байхад багш нар тїїнд нь тохируулж заах аргаа сонгох хандлагатай байдаг гэжээ. Сурагчдыг ойлгох, хариу їйлдэл хийх явцдаа тэдэнд итгэх багшийн итгэл, зєн билэг нь тэдний нэр, хочтой шууд холбоотой байдаг. Ийм “тєрхийн” сурагчдыг сургуулийн мэргэжилтэн, сэтгэл судлаачид тодорхойлж єгдєг бєгєєд энэ нь тухайн сурагчийн талаарх багшийн ойлголтод нєлєєлж, сурагчдад ч маш олон дарамт бий болдог. Зарим сул сурлагатнууд сургуулиа орхиж, тэр ч бїї хэл насанд хїрээгїй хїїхдїїд хїртэл сургуулиас сул чєлєєтэй байж, “тэмїїлэлгїй”, “сурлагагаїй” гэсэн муу нэрнээсээ болж гарах нєлєєллєєс хєндийрєх зєв арга зам гэж їздэг нь даралт шахалт байгааг илтгэдэг. Энэ бїхэн нь зєвхєн сургууль хїїхдїїдтэй муу ажилладагтай л холбоотой. Гэвч сул сурлагатай болон янз бїрийн зан тєлєвтэй сурагчидтай

Page 21: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

ажилладаг багшид туслах явдал чуухал юм. Їїний тулд янз бїрийн сурагчтай ажиллах чадвартай байх сургалтын арга техникийг багш нарт мэдээлж байх шаардлагатай. Ийм учраас єєрийн итгэл найдварын талаар, доогуур тївшний сурагчид, насанд хїрээгїй бїлэгт багшлах їзэл бодлын талаар олон асуудлыг эгэцїїлэхийг багш танаас хїсч байна. Ер нь та доогуур тївшний суралцагчид ба суралцагчдын ялгаатай бїлэгт байж болох зайлшгїй аюулаас яаж зайлдаг вэ? Та ялгаатай тївшний сурагчдыг їнэлж дїгнэхдээ єєрийн тань їзэл бодол хэр зэрэг бодитой гэж їздэг вэ?

Бїтээлч сэтгэлгээг хєгжїїлэх тєслийн сургагчийн їнэмлэх олгох їйл явц Сургагч Багшийн урьдчилсан нєхцєл: Бїтээлч сэтгэлгээг хєгжїїлэх тєслийн итгэмжлэгдсэн сургагч болж, їнэмдэх гардан авахын тулд Бїтээлч сэтгэлгээг хєгжїїлэх тєслийн багш нарт зориулсан П шатны їйл ажиллагаанд хамрагдаж, сургагч багшид зориулсан сургалт семинарыг амжилттай дїїргэж гэрчилгээгээ авсан байх шаардлагатай.

Багшийн їйл ажиллагааны їнэлэлт дїгнэлт Удиртгал

Боловсролын салбарын єєрчлєлт шинэчлэлийн їйл ажиллагааны нэг хэсэг нь аливаа їнэлгээ дїнгийн тухай асуудал байсаар ирсэн. Їїний нэг хэсэг болох багшийн їйл ажиллагааны їнэлгээ. Дїгнэх уламжлалт арга нь багш сурган хїмїїжїїлэгчдийг їнэлж дїгнэхээс илїїтэй сэтгэл зїйн таатай бус уур амьсгалыг бїрдїїлж, улмаар сургалтанд сєрєг нєлєє їзїїлж болохуйц энэ аргыг єєрчлєн шинэчлэх шаардлагатай нь багш бид бїхэнд ил байгаа. Їїнийг шийдвэрлэж болох нэг алхам бол олон улсын боловсролын доктор, Марианис Маузарагийн зохион байуулсан їндэсний сургалтын шинэ арга байж болх юм.

ЗорилгоБагшийн їйл ажиллагааны їнэлгээний уламжлалт зорилго нь їр дїнг тооцох, дїгнэх, байр эзлїїлэх, мэргэжлийн зэрэг олгох, цалин тогтоох байсан. Шинэ зорилго нь багшийг дэмжих, туслах, хєгжїїлэх, єєрєє хянах нєхцєлийг бїрдїїлэх, їйл ажиллагааных нь явцад дїн шинжилгээ хийнэ.Єєрєєр хэлбэл, чанартай сургалт явуулах, чанартай сургалт явуулахын тулд багшийг хєгжїїлэх, багшийг хєгжїїлэхийн тулд, дэмжих, дэмжихийн тулд їйл ажиллагааг нь їнэлэн дїгнэнэ гэсэн їг юм. Багшийн їйл ажиллагааг їнэлэх зорилгын єєрчлєлттэй уялдаж, їнэлэх їйл ажиллагааны бїтцээр болно.

Yнэлэлт Yнэлэлт-Чанартай сургалтын їзїїлэлтїїдийг їндэс болгож тусгай шалгуур боловсруулан

їнэлнэ. Їнэлгээ єгєх їйл ажиллагаа

А. Хичээлийн шинэ жилийн эхэнд їнэлэлтийн зорилго арга хэлбэрийг хэлэлцэх їйл ажиллагааг эхлїїлэх зорилгоор ярилцлага хээлцїїлэг явуулах. Б. Багшийн хичээлд 3-аас доошгїй удаа сууж ажиглалт хийх, ажиглалтын дїнгээр хэлэлцїїлэг явуулахВ. Багшийн їнэлгээний тайланг хэлэлцэж цаашдын зорилтуудыг тодорхойлох хурлыг хичээлийн жилийн тєгсгєлд хийх. Цаашдын зорилтуудыг тодорхойлохдоо дараах асуудлуудад анхаарлаа хандуулна. Їїнд:

1. Чанартай сургалтын їзїїлэлтїїдийг хангахын тулд багшийн ажлын їр дїнг сайжруулах арга зам.2. Мэргэжлийнхээ ажлын ур чадварыг ахиулах талаар гаргасан санаа санаачилгуудыг замжих боломж. 3. Сургуулийг шинэчилж хєгжїїлэх талаар гаргасан зорилтууд

Дэмжих їйл ажиллагаа:

а. Багшийн їйл ажиллагааг яаж дэмжих, уг їйл ажиллагааг хэрхэн хянах талаар хичээлийн жилийн эхэнд хэлэлцэн зєвшихб. Багшийн їйл ажиллагааны хєгжлийг дэмжих болон хянах зорилгоор наад зах нь хоёр удаа їнэлгээ єгєх хурал зохион байгуулахв. Хэрэгцээ гарвал албан ёсоор хичээлд сууж, ажиглалт хийх

Page 22: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

бєгєєд албан бус маягаар хичээлийн явцтай танилцах г. Дэвшїїлсэн зорилгуудаа хэрэгжїїлэх явцад нь гарсан мэдлэг чадварын ахиц хєгжлийн тайланг хичээлийн уилийн тєгсгєлд хэлэлцэх

Ур чадварыг тасралтгїй хєгжїїлэх їйл ажиллагаа:

а. Багш ємнєє тавьсан зорилгуудаа хэрхэн биелїїлэх, гарсан їр дїнг яаж урьдчилан харах зэрэгтээ ямар стратегийг баримтлах гэж байгааг хичээлийн жилийн эхэнд тоймлон хэлэлцэх б. Шаардлагатай бол явцын їнэлгээ єгєх хэлэлцэх ажлыг зохион байгуулж болно. в. Хэрэгцээ гарвал албан ёсоор хичээлд сууж, ажиглалт хийх бєгєєд албан бус маягаар хичээлийн явцтай танилцах г. Багш эцсийн їнэлгээний тайланг хичээлийн жилийн эцэст бичиж їнэлгээ єгєх хїмїїст хїлээлгэж єгнє. Їїнд:

1. Багшийн урдаа тавьсан зорилгууд хэр зэрэг ямар тєвшинд биелсэн. 2. Багшийн цаашид мэргэжлийн ур чадвараа хєгжїїлэх чиглэлийг тодорхойлоход шаардагдах їзїїлэлтїїд Багш тавьсан зорилгуудынхаа гїйцэтгэлийн їнэлэх болон мэргэжлийн ур чадвараа хєгжїїлэхэд шаардагдах їзїїлэлт, арга замыг тодорхойлоход єєрийн шууд оролцоо чухал гэдэг чиглэлийг баримтлах нь зїйтэй.

Багшийн ур чадварыг їнэлэх аргуудаасУламжлалт арга нь нэг талын їйл ажиллагаа зонхилсон, идэвхгїй, сэтгэл зїйн таатай орчин бїрдїїлэхэд бэрхшээлтэй.Шинэ арга: Хоёр талын бие биеэ хїндэтгэсэн, дэмжсэн идэвхтэй, сэтгэл зїйн таатай орчин бїрдїїлэх бїрэн боломжтой. Уламжлалт хэлбэрт: Ихэвчлэн хєндлєнгийн дээд шатны байгууллага албан тушаалтны шинэ хэлбэрт нь:

Єєрийн Хамтын Холимог

Єєрийн їнэлгээ:

Энэ нь єєрє єєртєє їнэлгээ єгєх зорилгоор єєрийн заасан хичээлийг видео болон аудио хальсанд бичиж авах арга. Бичлэгїїд нь єєрийгєє хєндлєнгєєс єєрийн заасан хичээлийг видео болон аудио хальсанд бичиж авах арга. Бичлэгїїд нь єєрийгєє хєндлєнгєєс харах боломж олгодог бєгєєд энэ аргыг єєрєє єєртэйгєє нїїрэлдэх юм уу, єєрийгєє хажуугаас харах гэж нэрлэдэг. Бичлэгээс багшийн болон сурагчдын їйл ажиллагааг ажиглах, хянахын тулд єєрийгєє илїї бодитой їнэлэх, алдаа дутагдлаа олж харах боломжтой, юуг тухайлан ажиглахыг тодотгож єгсєн хэрэглэгдэхїїнийг ашигладаг.

Бие биедээ їнэлгээ єгєх:

Энэ арга нь ажил їїрэг албан тушаалаар адил тєстэй багш нар бие биеийнхээ їйл ажиллагааны амжилт єєрсдєє анзаардагїй дутагдлууд болон цаашдын їйл ажиллагаандаа тусган хэрэгжїїлэх асуудлуудын талаар харилцан солилцдог, єєрєє єєрийгєє їнэлэх болон бие биеэ їнэлэх аргуудыг хослуулан хэрэглэдэг.

Хєндлєнгийн обьектив ажиглалт

Бие биедээ їнэлгээ єгєхнь єєрийгєє їнэлэх давхар зорилготой байдаг. Харин энэ тохиолдолд ажиглагч нь їнэлэх зорилгогїй бєгєєд зєвхєн ажиглалтаа

Page 23: Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг

тэмдэглэх їїрэгтэй. Багш єєрєє єєртєє їнэлэлт єгєхийн тулд цуглуулсан мэдээлэл, ажиглагчийн тэмдэглэгээнд анализ хийж тїїнийгээ сургалтын чанарыг дээшлїїлэхэд ашиглаж чадаж байвал энэ нь хичээлийн явцын їнэлгээ болж їр єгєєжєє єгнє.

Ярилцлага

Холбогдох хїмїїсээс ярилцлага авах нь єєрийн їнэлгээг хийхэд шаардагдах мэдээллийг олж авах нэг арга юм. Ихэнх тохиолдолд ярилцлагыг тухайн багшийн ажилд одоо сурч байгаа болон урьд нь сурч байсан сурагчидтай хийдэг.Энэ нь багшийн їнэлгээний бусад аргуудаар илрїїлэх боломжгїй нарийн мэдээллийг энэ аргаар олж авдаг. Ярилцлагын їед асуудлыг хэрхэн тавихаас їр дїн нь хамаарна. Ярилцлагын їеийн асуултыг хїн болгонд тїгээмэл тавьдаг асуултаар эхэлж нягтлан гїнзгийрїїлсэн асуултаар дуусгана.Энэ їед аудио, видео бичлэг нь илїї тохиромжтой.

Холимог тогтолцоонуудБодит амьдралд єєрийн їнэлгээний аль нэг аргыг дангаар нь хэрэглэх тохиолдол маш цєєн байдаг. Харин єєрєє єєрийгєє їнэлэх болон бие биеэ їнэлэх аргуудыг хослуулан хэрэглэх нь олонтаа. Хослуулан хэрэглэх їндсэн шалтгаан нь їнэлгээний зорилгыг биелїїлж їнэлгээнд оролцож байгаа хїмїїсийн хэрэгцээ шаардлагыг ижил тэнцїї хангах цорын ганц арга байхгїйд оршино. Їнэлгээний тєрєл тус бїр ямар нэг дутагдалтай тєгс биш учир їнэлэх явдалд хїндрэл бэрхшээлїїд гардаг. Энэ арга нь їїнийг шийдвэрлэхэд арай дєхєм юм. Энэ бїхний ач холбогдол нь їнэлгээний їр дїн бодитой болж багшийн їйл ажиллагаанд эерэг нєлєєлєн сургалтын їр єгєєж дээшилнэ.

ДїгнэлтБагшийн їйл ажиллагааг дээрх аргаа їнэлж дїгнэснээр "Чанартай сургалт" явагдахын хэрээр багшийн їйл ажиллагааны їнэлгээг ардчилахад чухал алхам болно гэж дїгнэж байна.