Мотивацийн тухай ойлголт

10
МОТИВАЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Удирдагч хүн байгууллагын зорилгыг тодорхойлсны дараа хэрэгжүүлэх ажлаа хэрхэн зохион байгуулах, хэнээр, юуг, ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгүүлэхээ сайтар бодож боловсруулах учиртай. Харамсалтай нь амьдралд удирдлагын баг, удирдагчид цаасан дээр гаргасан зорилгодоо сэтгэл ханаж, зорилго өөрөө биелэх юм шиг гэнэн санадаг тохиолдол түгээмэл байдаг. Зорилго хэрэгжихийн тулд удирдагчаас ч, гүйцэтгэгчдээс ч асар их хүчин чармайлт шаарддаг.Удирдагчийн хүсэл чармайлт нь юуны өмнө гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг зорилгын зүгт байнга чиглүүлж, идэвхижүүлж байх явдал юм.Удирдагчийн энэхүү нөлөөлөл мотивацийн зарчмуудад тулгуурлана. Мотиваци гэдэг бол өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм. Мотивацийн орчин үеийн онолууд. Орчин үед мотивацийн онолын олон чиглэл загварууд гарчээ. Эдгээр онолуудыг ерөнхийд нь Агуулгын ба процессийн гэж хоёр ангилдаг. Хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан тайлбарладаг онолыг агуулгын онол гэдэг. Мотивацийн агуулгын онолын гол төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Дэвид МакКлелланд, Фредерик Герцберг нар юм. Хүний танин мэдэхүй, аливаа үзэгдэл үйл явц, гадны нөлөөллийг хүлээн авах байдалд тулгуурлан тайлбарладаг онолуудыг процессийн онолууд гэдэг. Уг онолын төлөөлөгч бол Портер-Лоулер юм. Сонирхол. Хүн аливаа юмс үзэгдэлтэй учрахдаа юуны өмнө түүнийг танин мэдэх, өөртөө ашигтай эсэх, зорилгодоо хүрэхийн тулд түүнийг ашиглаж болох эсэхийг тодруулахыг хичээдэг. Сэтгэл зүйн

Upload: chemistry-teacher

Post on 27-Jun-2015

497 views

Category:

Education


1 download

DESCRIPTION

Мотивацийн тухай ойлголт

TRANSCRIPT

Page 1: Мотивацийн тухай ойлголт

МОТИВАЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Удирдагч хүн байгууллагын зорилгыг тодорхойлсны дараа хэрэгжүүлэх ажлаа

хэрхэн зохион байгуулах, хэнээр, юуг, ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгүүлэхээ

сайтар бодож боловсруулах учиртай. Харамсалтай нь амьдралд удирдлагын баг,

удирдагчид цаасан дээр гаргасан зорилгодоо сэтгэл ханаж, зорилго өөрөө биелэх

юм шиг гэнэн санадаг тохиолдол түгээмэл байдаг. Зорилго хэрэгжихийн тулд

удирдагчаас ч, гүйцэтгэгчдээс ч асар их хүчин чармайлт шаарддаг.Удирдагчийн

хүсэл чармайлт нь юуны өмнө гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг зорилгын зүгт

байнга чиглүүлж, идэвхижүүлж байх явдал юм.Удирдагчийн энэхүү нөлөөлөл

мотивацийн зарчмуудад тулгуурлана.

Мотиваци гэдэг бол өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн

тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм.

Мотивацийн орчин үеийн онолууд. Орчин үед мотивацийн онолын олон чиглэл

загварууд гарчээ. Эдгээр онолуудыг ерөнхийд нь Агуулгын ба процессийн гэж

хоёр ангилдаг.

Хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан тайлбарладаг онолыг агуулгын онол

гэдэг. Мотивацийн агуулгын онолын гол төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Дэвид

МакКлелланд, Фредерик Герцберг нар юм. Хүний танин мэдэхүй, аливаа үзэгдэл

үйл явц, гадны нөлөөллийг хүлээн авах байдалд тулгуурлан тайлбарладаг

онолуудыг процессийн онолууд гэдэг. Уг онолын төлөөлөгч бол Портер-Лоулер

юм.

Сонирхол. Хүн аливаа юмс үзэгдэлтэй учрахдаа юуны өмнө түүнийг танин мэдэх,

өөртөө ашигтай эсэх, зорилгодоо хүрэхийн тулд түүнийг ашиглаж болох эсэхийг

тодруулахыг хичээдэг. Сэтгэл зүйн ухааны үүднээс энэ нь хүний танин мэдэхүйн

үйл явц юм.Хүний сонирхол түр зуурын ба тогтвортой гэсэн 2 янз байдаг.

Хэрэгцээ. Хүн өөрийн бие ба физиологи, оюун санааны хувьд дутагдаж байгаа

зүйлээ мэдрэхийг хэрэгцээ гэдэг.Хүний хэрэгцээг анхдагч ба хоёрдогч хэрэгцээ гэж

ангилна.

Анхдагч хэрэгцээ. Хүний бие физиологийн хэрэгцээг анхдагч буюу төрөлхийн

хэрэгцээ гэнэ. Хүний хооллох, ундлах, унтах, амрах, амьсгалах, бэлгийн харьцаанд

орох зэрэг нь анхдагч хэрэгцээ юм.

Page 2: Мотивацийн тухай ойлголт

Хоёрдогч хэрэгцээ. Өөрийн мөн чанараараа хүний оюун санаа, сэтгэл зүйн

хэрэгцээ бол хоёрдогч хэрэгцээ юм. Хүний үйл ажиллагаандаа амжилт гаргах

эрмэлзлэл, бусдаар хүндлүүлэх, хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх,

эрх мэдэлтэй байх зэрэг нь хоёрдогч хэрэгцээ юм.

Мотив. Хүний тодорхой хэрэгцээг хангахийн тулд өөрөөр биш, гарцаагүй тэгэж үйл

ажиллагаа явуулахад өдөөн түлхэж буй сэтгэлийн дотоод хүч, сэдлийг мотив гэнэ.

Мотив, зорилго, үр дүнгийн уялдаа

(Схем зурах)

 Урамшуулал. Урамшуулал бол удирдлагын идэвхижүүлэлтийн нөлөөллийн нэг

арга хэрэгсэл бөгөөд мотивацитай шууд холбоотой ойлголт юм.Хүмүүсийн

мотивийг мэдсэний үндсэн дээр тэдэнд урамшууллын нөлөөлөл

хэрэглэнэ.Урамшуулал, урам гэдэг ойлголтуудыг ялгах хэрэгтэй.Урам гэдэг бол

удирдлагын нөлөөллийг хүмүүс хэрхэн хүлээн авсан байдал, урамшууллын

нөлөөллийн хүссэн үр дүн юм.

МОТИВАЦИЙН АГУУЛГЫН ОНОЛУУД

Хүмүүсийг тодорхой үйл хөдлөл, ажиллагаанд өдөөн түлхэгч хэрэгцээнд

үндэслэгдсэн онолуудыг мотивацийн агуулгын онолууд гэдэг.Мотивацийн агуулгын

онолуудын сонгодог төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Фредерик Герцберг, Дэвид

Мак Клелланд нар юм.

Маслоугийн хэрэгцээний шатлалын онол

Америкийн эрдэмтэн судлаач Абрахам Маслоу 1940-өөд оны үед хэрэгцээний

шатлалын онолоо боловсруулжээ.Хүнд маш олон талын хэрэгцээ байдаг ба эдгээр

нь чанд эрэмбэлэгдэн, шаталсан байдаг гэж Маслоу үзжээ.Хүний олон янз

хэрэгцээг таван үндсэн ангилалд хувааж авч үзсэн байна. Үүнд:

1. Бие физиологийн хэрэгцээ. Хүнд юуны өмнө хооллож ундлах, унтаж амрах,

өмсөх, орон байртай байх зэрэг бие физиологийн хэрэгцээ байдаг.Үүнийг анхдагч

буюу төрөлхийн хэрэгцээ гэнэ.

2. Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ.Ирээдүйд хүний бие

физиологийн хэрэгцээ баталгаатай хангагдаж байх, хүрээлэн байгаа орчны зүгээс

ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ юм.

Page 3: Мотивацийн тухай ойлголт

3. Нийгмийн хэрэгцээ.Хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх, нийгмийн

харилцаанд орж байх, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх

хэрэгцээ юм.

4. Хүндлүүлэх хэрэгцээ. Өөрийн авьяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн

зөвшөөрүүлэх, тэдэнд хүндлүүлэх, өөрийгөө хүндлэх хэрэгцээ юм.

5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ. Өөрийн авьяас чадвар, дадлага туршлага,

боломжоо амьдралд хэрэгжүүлэх, хувь хүний хувьд өсөн дэвжих хэрэгцээ юм.

 

Хэрэгцээний шатлалын загвар

(Схем зурах)

 Дээд түвшний хэрэгцээг хангах зарим арга

Нийгмийн хэрэгцээ

1. Ажиллагчид хоорондоо харилцаж болохуйц ажил өгөх

2. Ажлын байруудад нэгдмэл уур амьсгал бүрдүүлэх

3. Захирагдагч нартайгаа тогтмол харилцаж байх

4. Гишүүд байгууллагаас гадна нийгмийн идэвхитэй байх нөхцлийг бүрдүүлэх

Хүндлүүлэх хэрэгцээ

1. Захирагдагч нартаа сонирхолтой, баялаг агуулгатай ажил санал болгож байх

2. Үр өгөөжтэй эргэх холбоог дэмжиж байх

3. Захирагчдынхаа хүрсэн амжилтыг өндөр үнэлж, хөхүүлж байх

4. Зорилго тодорхойлох, шийдвэр гаргахад захирагдагчдаа оролцуулж байх

5. Захирагдагч нартаа шаардлагатай бүрэн эрх, эрх мэдлийг төлөөлөн шилжүүлж

байх

6. Захирагдагч нараа албан тушаал ахих бололцоогоор хангаж байх

7. Ажиллагчдынхаа мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлж байх

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

1. Захирагдагч нартаа өөрийн чадвараа бүрэн дайчлан гаргах, сурч хөгжихөд нь

дэмжиж байх

2. Ажиллагчиддаа нарийн ур чадвар, хүч чармайлт шаардсан ажил үүрэг өгч байх

3. Захирагдагчдынхаа бүтээлч санаачлага, авьяас билгээ хөгжүүлэх оролдлого

чармайлтыг хөгжүүлж, урамшуулж байх

Page 4: Мотивацийн тухай ойлголт

Мак Клелландын хэрэгцээний онол

Дээд шатны хэрэгцээнд тулгуурласан мотивацийн онолын өөр нэг загвар бол

Дэвид МакКлелландын онол юм.Тэрээр хүмүүст эрх мэдэлтэй байх, бүтэмжтэй

байх, аль нэгэн зүйлд татагдаж байх гэсэн гурван үндсэн хэрэгцээ байдаг гэж

үзжээ.

Эрх мэдэлтэй байх хэрэгцээ нь бусдад нөлөөлөх хүслээр илэрч байдаг.

Бүтэмжтэй байх хэрэгцээ хүчтэй илэрдэг хүмүүсийн хувьд эрсдэлд аядуу

ханддаг бөгөөд асуудлыг шийдэх хувийн хариуцлага өндөртэй, эгзэгтэй үед бие

даан шийдэл эрж хайх сонирхолтой байдаг.Хүрсэн бодитой үр дүнгээрээ тохирсон

шагнал урамшуулал хүртэх сонирхолтой байдаг.

Герцбергийн хоёр хүчин зүйлийн онол

1950-аад оны дунд үед Америкийн судлаач Фредерик Герцберг өөрийн

ажилтнуудынхаа хамт мотивацийн өөр нэгэн загварыг гаргасан байна.Тэр

судалгааны үр дүндээ тулгуурлан “Эрүүл ахуйн хүчин зүйлс”, “мотиваци” гэсэн

хоёр ойлголтыг тодорхойлсон байна. Эрүүл ахуйн хүчин зүйлс нь ажил хийж

байгаа орчин, харин мотиваци бол уг ажлын шинж чанар, агуулгатай холбоотой

гэж тодорхойлжээ.Герцбергийн тодорхойлсноор эрүүл ахуйн хүчин зүйл байхгүй,

эсвэл хангалттай түвшинд байхгүй бол хүн ажилдаа сэтгэл ханамжгүй

болно.Ингэснээр хүний мотивийг ч бууруулна гэж үзсэн байна.

 

МОТИВАЦИЙН ПРОЦЕССИЙН ОНОЛУУД

Мотивацийн процессийн онол бол хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд

өөрийн хүчин чармайлтаа хэрхэн хуваарилах, үйл хөдлөлөө хэрхэн сонгохтой

холбоотой. Орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд Хүлээлтийн онол,

Шударга ёсны онол, Портер-Лоулерийн загвар гэсэн мотивацийн процессийн

үндсэн гурван онолын урсгал давамгайлж байна.

Хүлээлтийн онол: Хүлээлтийн онолын үндэслэлийг Виктор Врум тавьжээ.Тэрээр

хүний үйл хөдлөлийн мотив нь зөвхөн хэрэгцээ биш гэж үзээд хүн үйл

ажиллагаанд тодорхой зүйлийг хүсэн хүлээж оролцдог гэж үзжээ.

 

Page 5: Мотивацийн тухай ойлголт

Хүлээлт: Хүн болж буй үйл явцын үр дүнг хүн урьдчилан таамаглаж

тодорхойлохыг хүлээлт гэнэ.

Хүлээлтийн онолоор хүний үйл ажиллагааны мотивийг тодорхойлохдоо Хөдөлмөр

зарцуулалт – үр дүн, үр дүн – урамшуулал, урамшуулал – урам гэсэн гурван

үндсэн хамаарлыг холбож авч үздэг байна.

Шударга ёсны онол: Тавигдсан зорилгыг биелүүлэхийн тулд хүмүүс хүчин

чармайлтаа хэрхэн хуваарилах, чиглүүлэхийг шударга ёсны онол тайлбарладаг.

Шударга ёсны онол бол хүмүүс хөдөлмөрийн үр дүн, хүртсэн урамшууллаа

харьцуулж үнэлгээ өгдөг гэсэн баримтлал юм.

Портер – Лоулерийн загвар: Лайман Портер, Эдвард Лоулер нар хүлээлтийн

онол, шударга ёсны онолын элементүүдийг багтаасан мотивацийн процессийн

нилээд иж бүрдэл шинжтэй онолын загварыг боловсруулжээ. Уул загварт

зарцуулсан хүчин чармайлт, ойлгоц, хүрсэн үр дүн, урамшуулал, ханамжийн

түвшин гэсэн таван хувьсагч байна.Портер-Лоулерийн онолоор бол хүрсэн үр дүнд

ажилтны хүчин чармайлт, түүний авьяас чадвар, зан араншингийн онцлог, өөрийн

үүрэг ролио ухамсарласан байдал нөлөөлнө.Хүчин чармайлтын түвшин нь

урамшууллын үнэ цэнэ, гаргасан хүчин чармайлт бүр тохирсон урамшуулал

хүртэж байх итгэл зэргээс хамаарна.

Энэ загвар нь үр дүнтэй хөдөлмөрөөр хэрэгцээ хангагдана гэдгийг илэрхийлнэ.

 

Портер – Лоулерийн загвар

Схем зурах  

МОТИВАЦИ БА МАТЕРИАЛЛАГ УРАМШУУЛАЛ

Урамшууллыг материаллаг ба материаллаг бус гэж хоёр

ангилна.Материаллаг бус урамшуулал бол хүнд сэтгэл санааны хувьд урам

хайрлах, дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм. Энд гол төлөв сэтгэл

зүйн асуудал хөндөгддөг.Материаллаг урамшуулал бол хүний хөдөлмөрийн

амжилтыг үнэлэн мөнгө болон бусад материаллаг эд зүйлс өгөх замаар хүний

ажиллагааг идэвхижүүлэх удирдлагын нөлөөллийн арга хэрэгсэл юм. Материаллаг

урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг эд зүйлсээр

Page 6: Мотивацийн тухай ойлголт

дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлөн сэтгэл зүйн ханамж өгдгөөрөө онцлог

байдаг.

Мөнгөн шагнал. Мөнгөн шагнал бол аль ч оронд материаллаг

урамшууллын голлох хэлбэр байсан ба байсаар ч байна. Нэг талаас хүнд

мөнгөний хэрэгцээ байнга гарч байдаг, нөгөө талаас удирдлага хүмүүсийг

материаллаг эд зүйлсээр тэр бүр хэрэгцээг нь онож шагнаж чаддагүй.Мөнгөөр

шагнасан тохиолдолд шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч материаллаг

хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамж авна.Өөрөөр хэлбэл мөнгөөр

дамжуулан тухайн хүний мотивт нөлөөлөх бололцоо өргөн байдаг.

Мотиваци

Байгууллагад хүн хичнээн сайн ажиллаж байлаач удирдлагын зүгээс

хөдөлмөрт байнга идэвхжүүлж, өдөөн түлхэж байх нь урт хугацаанд байнга

тогтвортой ажиллаж,амжилттай байхын гол үндэс гэж менежмент судлаачийн

төдийгүй практик менежерүүд үздэг. Хүнийг хөдөлмөрт өдөөн түлхэх маш олон

янзын арга хэлбэр байж болох бөгөөд ихэнхи тохиолдолд материаллаг

урамшуулалд хандах явдал ажиллагддаг. Мөнгө, материаллаг урамшуулал хүнийг

хөдөлмөрт идэвхжүүлэх мөн боловч бусад арга хэрэгслийг үгүйсгэвэл мотивацийн

нөлөөлөл тэр бүр үр дүнтэй болж чаддаггүйг менежмент судлаачид олон талаас

нь шинжлэн тогтоосон байна. Энэ бүлэгт бид орчин үеийн мотивацийн онолуудыг

үзнэ. Орчин үед мэдлэггүйгээр тэр тусмаа мотивацийн орчин үеийн арга загварыг

мэдэхгүйгээр өндөр боловсролтой, өнөөгийн амьдралын хэв шинжид

орсон,харилцааны шинэ хэв маягтай хүнийг хөдөлмөрт өдөөн түлхэж чадахгүй

юм.Хэрэв хүнийг хөдөлмөрт өдөөн түлхэж,идэвхжүүлж чадахгүй бол байгууллагын

зорилго хоосон мөрөөдөл болно.

Мотивацийн тухай ойлголт

  Удирдагч хүн байгууллагын зорилгыг тодорхойлсны дараа хэрэгжүүлэх

ажлаа хэрхэн зохион байгуулах, хэнээр, юуг ямар хугацаанд ,хэрхэн

гүйцэтгүүлэхээ сайтар бодож боловсруулах учиртай. Харамсалтай нь амьдралд

удирлагын баг,удирдагчид цаасан дээр гаргасан зорилгодоо сэтгэл ханамж,

Page 7: Мотивацийн тухай ойлголт

зорилго өөрөө биелэх юм шиг гэнэн санадаг тохиолдол түгээмэл байдаг. Зорилго

хэрэгжихийн тулд удирдагчаас ч, гүйцэтгэгчдээс асар их хүчин чармайлт

шаарддаг. Удирдагчийн хүчин чармайлт нь юуны өмнө гүйцэтгэгчдийн үйл

ажиллагааг зорилгын зүгт байнга чиглүүлж идэвхжүүлж байх явдал юм.

Удирдагчийн энэхүү нөлөөлөл мотивацийн зарчмуудад тулгуурлана.

 Мотиваци гэдэг бол хүн өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод

хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм.

Хүмүүс ганц нэгээрээ хүчин мөхөсдөх ажил үйлсийг гүйцэтгэхийн тулд хамтран

ажиллах болсон нь нэн эртний түүхтэй билээ. Хамтын хөдөлмөр бол нэг талаас

бүтээмжийг олон дахин нэмдэг боловч нөгөө талаас зохион байгуулалтын нарийн

элементүүдийг шаарддаг. Хүн хэдийгээр дангаараа хэрэгжүүлэх боломжгүй том

зорилгод хүрэхийн тулд бүлэгт нэгдэж, хамтын хөдөлмөрт оролцдог ч өөрийн гэсэн

хувь сонирхол, хэрэгцээгээ орхидоггүй, орхих ч боломжгүй юм. Зорилгод хүрэх

нэгдмэл сонирхол,хэрэгцээг буй болгохын зэрэгцээ гишүүн бүрийн хувь сонирхол,

хэрэгцээг хангахын төлөө удирдлагын нөлөөлөл байх учиртай.Хүний нийгмийн

түүхэнд хүн,хүмүүсийн бүлгийг хөдөлмөрт өдөөн түлхэх олон янзын арга хэрэгсэл

ашиглаж иржээ. Хүн төрөлхтөний түүхэнд олон зууны турш хүнийг хөдөлмөрт

идэвхжүүлэхэд албадлагын арга түгээмэл байсныг орчин үеийн менежментийн

судлаачид нийтлэг хүлээн зөвшөөрдөг юм. Менежментийн ном зохиол, сурах

бичгүүдэд энэ арга,монголчилбол “Ташуур, гамбирын арга” нэршлээр бичигдсэн

байдаг. Энэ нь хүний нийгмийн түүхийн өнө эртнээс олон зууны турш хүнд амьд

байх ,өлсөхгүй байх амьдралын энэ тэргүүний хэрэгцээ байсаар байсан билээ.

Эртний улсуудын түүх шашдир, их наадмын намтар,үлгэр домог,ардын уран

зохиолд амьдрахын тул амь насаараа дэнчин тавьж тэмцэлдэх явдал түгээмэл

гардаг билээ. Монголын түүхийн сурвалж бичгүүд , манай ардын аман зохиолд ч

нэгэн адил үйл явдал элбэг тохиолддог.