сурган зөвөлгөө

22
Бага боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд бид юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

Upload: duya21

Post on 29-Jun-2015

1.587 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: сурган зөвөлгөө

Бага боловсролын  чанарыг  

дээшлүүлэхийн  тулд бид юунд  анхаарлаа  хандуулах  хэрэгтэй вэ?

Page 2: сурган зөвөлгөө

Бага   боловсролын   хамран  сургалт,   суралцагчдын  сурлагын   байдал,   сургалтын  агуулга,   арга   зүй,   багшлах  боловсон   хүрэлцээ,   хангамж,  чанар   сайн   байна,   муу   байна  гэж   ярихгүйгээр   бага  боловсролын   чанарыг  сайжруулах   талаар   сургууль,  багш   нарын   зүгээс   юунд  анхаарлаа  төвлөрүүлвэл  зохих  талаар   би   өөрийн   саналаа  Та  бүхэнтэй   хуваалцахыг   хүсэж  байна.  

Page 3: сурган зөвөлгөө

Олон   жилийн   ажиглалт,  судалгаа   болон   багш   нартай  хийсэн   олон   удаагийн  ярилцлага,   уулзалт   дээр  тэдний   гаргаж   байсан   санал  хүсэлт,   бусад   улс   орны  сургууль, багш нарын туршлага,  үйл  ажиллагаатай  танилцсан  сургамж,   хувийн   санал  дүгнэлт   дээрээ   үндэслэн  энэхүү   зөвлөмжийг   бичиж  байна.

Page 4: сурган зөвөлгөө

Бага   боловсролын   багш,   бага  боловсролын   сургалтын  менежер, мэргэжилтэн Та:

•Зургаан настай хүүхдийг зохих  насанд   нь   сургуульд   бүрэн  элсүүлэн   сургахад   төр  захиргаа,   боловсролын  байгууллага, эцэг эх, иргэд, олон  нийтийн  хүчийг  авч  ажиллах.  Үүний   тулд   хамран   сургах  тойрог   болон   тухайн   нутаг  дэвсгэр   дээрх   4­6   насны  хүүхдийн судалгааг нарийвчлан  гаргаж,   хүүхдийн   шилжилт  

Page 5: сурган зөвөлгөө

хөдөлгөөнд   байнгын   хяналт  тавьж,   тэдний   сургуульд  бэлтгэгдэж   байгаа   байдалд  сургууль,   цэцэрлэг,   аймаг,  нийслэл,   дүүргийн  Боловсрол,  соёлын   газар,   хэлтсийн   зүгээс  үнэлгээ,   дүгнэлт   өгч,   илэрсэн  дутагдал доголдлыг цаг тухайд  нь арилгаж байх

Page 6: сурган зөвөлгөө

•Бага   ангид   хүүхдийг   анги  улираахгүй,   сургууль  завсардуулахгүй   сургах,  нэгдүгээр   ангид   хүлээн   авсан  хүүхдээ   анги   улируулалгүй,  сургууль   завсардуулахгүй  сургасан   багшийн   хөдөлмөрийг  үнэлэх   тогтолцоог   аймаг,  нийслэл,   сум,   дүүрэг,  сургуулийн   хэмжээнд  бүрдүүлэх.   Үүний   тулд   багш  нарын зүгээс хүүхэд, эцэг эх нэг  бүртэй   тулж   ажиллах,  хүүхэд   бүрийн   онцлог,   сурах  хурдацад   тохирсон   арга  

Page 7: сурган зөвөлгөө

барилыг   сонгон   хэсэгчилсэн  болон   ганцаарчилсан   сургалт,  давтлагыг   уйгагүй   хийх,  сургууль,   аймаг,   нийслэл,  дүүргийн   хэмжээнд   хүүхдийн  хөгжил төлөвшил, багш нарын  ажлын   үр   дүнг   үнэлэх   үйл  ажиллагааг   чанарын   шинэ  шатанд   гаргах  

Page 8: сурган зөвөлгөө

•Бага   ангид   хүүхдийг  төлөвшүүлэх, сурах арга барил  эзэмшүүлэх   бага   боловсролын  эрхэм зорилгыг бүрэн утгаар нь  хэрэгжүүлж,   хүүхдийн  хүмүүжил   төлөвшлийн  хандлагыг   үнэлэх  үзүүлэлтүүдийг   гаргаж  мөрдөх,   хүүхдийн   хүмүүжил  төлөвшлийг   үнэлж   дүгнэхэд  багш,   ангийн   хамт   олон,  тухайн   сурагч,   эцэг   эх,  сурагчдын   олон   нийтийн  байгууллагын   оролцоог   хангах

Page 9: сурган зөвөлгөө

•Суралцагчдыг   сурах  хөдөлмөрт   үнэнч   шударга  ханддаг,  бусдын  хүчинд  найдах  бус   өөрийн   хүчинд   итгэж  ажилладаг   сэтгэхүй,   дадал  хэвшлийг   суралцагч   нэг   бүрт  бий   болгох.   Үүний   тулд  суралцагч,   эцэг   эх   нэг   бүрт  өөрийн  хүчинд  итгэж  сурахын  ач   холбогдлыг  ухамсарлуулахын   зэрэгцээ  суралцагчдын мэдлэг, чадварыг  шалгах   арга   барилыг  боловсронгуй   болгож,   аман  болон  бичгийн  ажил,  тестийг  

Page 10: сурган зөвөлгөө

хослуулан   шалгадаг,  шалгалтыг гадны нөлөөгүйгээр  авдаг   тогтолцоог   бий   болгох

Page 11: сурган зөвөлгөө

•   Суралцагчдын   сэтгэлгээний  хурд,   сэтгэцийн   уян   хатан  болон   гүн   бат   байх   чанарыг  хөгжүүлэх,   тэдний   тархины  баруун ба зүүн тал бөмбөлгийн  хөгжлийг   сайжруулах   арга  барилд   суралцан,   бүтээлчээр  хэрэгжүүлэх,  энэ  асуудал  багш  танд   ч   хамаарна.

Page 12: сурган зөвөлгөө

•     Нэгж   болон   ээлжит  хичээлийн  төлөвлөлт,   зохион  байгуулалт,   арга   зүйг  сайжруулан   хичээлийн  судалгааг   бүрэн   хийж   хэвших,  нэгж   хичээлийн   үнэлгээ   хийх  арга   зүйд   багш,   сургалтын  менежерүүдийг   сургах•Суралцагчдын   мэдлэг,  чадварыг   үнэлэх   арга   зүйд  суралцах,   найдвар,   тохирц,  чанар   сайтай   шалгах   сэдэв,  тест   зохиох,   сурлагын  амжилтын   хяналт­шинжилгээ,   үнэлгээ   өгөх,  

Page 13: сурган зөвөлгөө

дүгнэлт   хийх   чадварыг   багш  нарт   эзэмшүүлэх,   энэ  чиглэлээр сургалтын менежер,  мэргэжилтнүүд   өөрсдөө  суралцах 

•Боловсролын   стандарт,  сургалтын   хөтөлбөр,   сурах  бичгийн   агуулга,   залгамж  чанарыг   нарийвчлан   судлах,  үнэлгээ   дүгнэлт   өгч,  сургалтын үйл ажиллагаандаа  бүтээлчээр   хэрэглэх,   энэ  чиглэлээр   сургалт­семинар  зохион   байгуулах,  багш   нарын  хамтын   ажиллагааг   сайжруулах

Page 14: сурган зөвөлгөө

•Багш   өөрийн   мэргэжил  боловсролыг   дээшлүүлэхийн  тулд   сертификат   олгодог  төрөл   бүрийн   сургалтуудад  хамрагдах   нь   гол   биш,   харин  өөрийн   өмнө   тулгамдаж  байгаа   бэрхшээлийг   даван  туулахад   чиглэгдсэн  сургалтуудыг   сонгон   суралцах,  аль   болох   ажил   дээрээ  мэргэжил,   боловсролоо  дээшлүүлэх,   Азийн   хөгжлийн  банк,   Дэлхийн   банк,   Японы  Олон   улсын   хамтын  ажиллагааны   байгууллага,  

Page 15: сурган зөвөлгөө

ЮНЕСКО,   ЮНИСЕФ,   НҮБ­ийн   Хүн   амын   сан,   АНУ­ын  Азийн   сан,   Туркийн   Эмпати­Ертөнц  зэрэг  хөтөлбөр,  төсөл  хэрэгжүүлэгч байгууллагуудаас  сургуулиудад   олгосон   олон  тооны   ном,   зохиол,   сурах  бичиг,   зөвлөмжийг   бие   даан  судлахад   хүрэлцээтэй   гэж  бодож   байна.   Гагцхүү  тэдгээрийг   уншиж   судлах   цаг  хугацааг   өөртөө   гаргах,  бүтээлчээр   хэрэгжүүлэх  сэтгэл   зориг   байх   хэрэгтэй  болов уу.

Page 16: сурган зөвөлгөө

•Бага   боловсролын   монгол  хэлний   стандарт,   сургалтын  агуулга,   хөтөлбөр,   арга   зүйд  шүүмжлэлтэй хандаж, сургах  арга   барилыг   өөрчлөн  сайжруулах,   суралцагчдын  унших   чадварыг   дээшлүүлэх,  олон   улсын   унших   чадварын  судалгааны   дүн,   сэдэв,  материалыг   сургалтдаа  бүтээлчээр   ашиглах

Page 17: сурган зөвөлгөө

•Математик   сургалтын  агуулгын   шинжлэх   ухааны  түвшинг   өндөржүүлж,  практик  хэрэглээнд  ойртуулах,  алгебра,   геометр,   магадлал  статистикийн   гол   ухагдахуун,  ойлголт, хууль, чанар, дүрмийг  эзэмшүүлж,тэдгээрийн  хэрэглээг   нэмэгдүүлэх,  бодлого,  даалгаврын  тавилтыг  оновчтой   болгох   арга   зүйд  суралцах,   бага   дунд   ангийн  математикийн   агуулга,   арга  зүйн   залгамж   холбоог  сайжруулах

Page 18: сурган зөвөлгөө

•Байгаль,   нийгмийн   ухааны  хичээлүүдийн   агуулгыг   орон  нутгийн   байгаль,   цаг   уурын  өвөрмөц онцлог, хүмүүсийн зан  заншил,   түүх,   уламжлал,  өнөөгийн   болон   өмнө   үеийн  хөгжлийн   түүхтэй   нягт  уялдуулан   явуулах,   эдгээр  хичээлүүдийн  сургалтад  иргэд,  эцэг   эхийг  татан   оролцуулах,  орон   нутгийн   түүх   дурсгалт  газар,   хүмүүсийн   амьдрал  ахуйтай   танилцах   аялал,  экскурсийг зохион байгуулах

Page 19: сурган зөвөлгөө

•Дүрслэх   урлаг,   технологи,  хөгжим,   биеийн   тамирын  хичээлүүдийн агуулга, арга зүйг  орон   нутгийн   хүн   ардын   ёс  заншил,   уламжлал,   түүх,  хөдөлмөр   эрхлэлттэй   холбон  явуулах,   сургуулийн   хэмжээнд  ашиглах   ном,   сурах   бичгийг  зохион   хэрэглэх

Page 20: сурган зөвөлгөө

•Багш   бүр   өөрийн   сурган  хүмүүжүүлэх   арга   зүйд   дүн  шинжилгээ   хийж,   өөрийн  туршлага,   бүтээлч   арга  барилыг бий болгох, Боловсрол,  соёлын   газар,   сургуулийн  захиргааны   зүгээс   арга   зүйн  дэмжлэг  туслалцаа   үзүүлэх,  тэргүүний сайн ажиллагаатай  багш,  заах  аргын  нэгдлийн  арга  туршлагыг   нэгтгэн   дүгнэх,  түгээн   дэлгэрүүлэх  

Page 21: сурган зөвөлгөө

•Боловсрол,   соёлын   газрын   зүгээс  сургууль,   багш   нарын   ажлыг  шалгаж дүгнэхдээ биш, тэдний үйл  ажиллагаанд   хяналт­шинжилгээ  хийх,  үнэлгээ  өгөх,  энэ  үндсэн  дээр  зөвлөн   туслах,   зааж   сургах•Бага   боловсролын   сургалт­хүмүүжлийн   ажлын   өнөөгийн  байдалд   дүн   шинжилгээ   хийж,  түүнийг сайжруулах талаар аймаг,  нийслэл,   сум,   дүүрэг,   сургуулийн  хэмжээний   зөвөлгөөнийг   хийж,  тулгамдсан   асуудлыг   үе  шаттайгаар шийдвэрлэх

Page 22: сурган зөвөлгөө

Энэхүү   бяцхан   зөвлөмж   Та  бүхний ажил үйлсэд өчүүхэн ч  болтугай  тус   нэмэр   болоосой  гэж   хүсч   байна.   Бага  боловсролын   сургалтын  чанарыг   дээшлүүлэх   талаар  хийж байгаа ажлын туршлага,  санал бодлоо ирүүлэхийг хүсье.