хүн орчин

9
Хүн орчин

Upload: dbolormaa

Post on 03-Jul-2015

691 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: хүн орчин

Хүн орчин

Page 2: хүн орчин

Сэдэв: Гол горхи яаж үүсдэг вэ? 40 минут

Page 3: хүн орчин

Зорилго

Гол горхины тухай ойлголт өгөх

Гол горхи юунаас үүсдэг тухай

Сурагчдын сэтгэхүйг хөгжүүлэх, цэвэр нямбай үйл ажиллагаанд сургах

Page 4: хүн орчин

Зургийг ажиглаад ярилц

Голын эх

Голын хөндий

Голын адаг

Page 5: хүн орчин

Газрын гадаргын налууг дагаж зурваслан урсаж байгаа усыг гол гэнэ. Эх авч байгаа газрыг голын эх, цутгаж бауй хэсгийг голын адаг гэж нэрлэдэг. Гол мөрний хажуугаас нийлж байгаа гол горхиудлыг цутгал гэнэ. Цас бороо, мөндөр их хэмжээгээр орвол гол горхины усны төвшин нэмэгдэнэ. Зарим жилүүдэд зуны улиралд хур бороо их орсны улмаас гол горхи үерлэж эргээсээ халин хүний амь нас, аж ахуйд ихээхэн хор хөнөөл учруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд усны үерийн аманд буух, хашаа гэр барихыг хориглох, суваг татах, далан барих зэрэг арга хэмжээ авна.

Page 6: хүн орчин

Санамж

Үер устай үед ширүүн урсгалтай голд усанд орохоос болгоомжлох

Бага насны хүүхэд асран хамгаалагчгүйгээр голын усанд орох нь амь насанд аюултайг байнга санаж явах

Гол горхины усанд хог хаягдал хаяж бохирдуулахгүй байх

Гол горхины усанд бохир зүйлийг угааж цэвэрлэхгүй байх

Page 7: хүн орчин

Орхон гол

Орхон гол нь Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм.Усаа цуглуулах талбай нь 132,835 ам. дөр.км бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан. Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг

Page 8: хүн орчин

Даалгавар

Гол горхины усыг хэрхэн хамгаалах вэ?

Өөрсдийн мэдэх гол горхины нэрсийг бичиж үгийн сүлжээ зохиогоорой.

Голын эх булингартай бол адаг нь булингартай гэдэг үгийн утгыг тайлбарлаарай.

Page 9: хүн орчин

Анхаарал тавьсанд баярлалаа