цахим ном

8

Click here to load reader

Upload: haliunhuu0912

Post on 07-Jul-2015

744 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: цахим ном

Хэрлэн нутаг

Хадан цагаан чулуугаар нь хө

Хашаа гэр хийж тоглож өссөн

Хэрлэн нутгийнхаа уудам хөндийд

Хэзээнээс би дуртай

Эрчимт хөдөлгөөн тэмүүлэл зоригоороо

Энэ нутгаа бид хөгжүүлэхдээ

Балчир насандаа тоглосон чулуугаа

Баян амьдралдаа танин ашиглаж байна

Хуурамч зэрэглээ цэнхэтэн татсан

Хуурай цөлрүү хэрлэн минь урсдаг

Халиурсан тарианы алтан сорыг

Хамтын хүчээр найгуулах цаг ирнэ

Page 2: цахим ном

Хэрлэн

Ухаан болдлыг уужруулсан

Унаган төрлөх нутаг минь

Уран долгион уралдуулсан

Урсгал дөлгөөн хэрлэн минь

Ажил хөдөлмөрт алдаршсан

Алтан шаргал тал минь

Адуу малаа ундаалсан

Амгалан дөлгөөн хэрлэн минь

Санаа бодлыг уужруулсан

Саруул тал нутаг минь

Саваа халин мэлтийсэн

Сайхан дөлгөөн хэрлэн минь

Page 3: цахим ном

Үг:Д.Амгалан

Ая:Б.Сүхбаатар

Хэрлэн минь

Буурлын буман үеэс

Буян хишгээ татаагүй

Ухаант гүнжийн домгоор

Удам дамжин магтагдсан

Санаанд нэг л уянгатай

Саа мөнгөн Хэрлэн минь

Саруул уудам талаасаа

Салж ядан мяралзана

Хэнтий дорнын уудмыг

Хээлэн гоѐж өнгөрөхдөө

Бүсгүйн ялдам зангаараа

Бүхнийг ундаалж мишилзэн

Дахилт:

Сайхан монгол орон минь

Саатан тогтохоос уйдаагүй

Хээрийн салхины аясаар

Зээрийн сүрэг шиг хуйларсан

Дахилт:

Page 4: цахим ном

Хар ус нуур

Цөн түрэх хавраар

Цөм төлжих үеэр

Усны шувуудыг угтсан

Уяхан салхин долгиотой

Хар ус нуур

Хар нүд шиг нуураа

Бороо орох зунаар

Бодол хөгжүүн цагаар

Усны шувуудыг цэнгүүлсэн

Уяхан сайхан долгиотой

Хар ус нуураа

Хар нүд шиг нуураа

Хяруу унах намраар

Хялгана найгах үеэр

Усны шувуудыг үдсэн

Уяхан сайхан долгиотой

Хар ус нуураа

Хар нүд шиг нуураа

Page 5: цахим ном

Онон ээжий

Урсгал нь тасраагүй ононгийн боргио

Дуулж явахын жигдхэн хатираа

Домог түүхтэй миний онон

Уянгын бүүвэйтэй онон ээжий

Миний ээжий, ээжий минь ээжий

Уянгын бүүвэйт Онон ээжий

Богдын хүргээхгүй Ононгийн шуугиа

Борхон зүрхний мөнхийн дуулал

Уужим орны минь хийморь нутаг

Уянгын бүүвэйт Онон ээжий

Миний ээжий, ээжий минь ээжий

Уянгын бүүвэйт Онон ээжий

Өргөн Ононгийн цэнхэр толио

Өрлөг эхийн гэрэлт царай

Өнөр бидний жаргалын өлгий

Уянгын бүүвэйт Онон ээжий

Миний ээжий, ээжий минь ээжий

Уянгын бүүвэйт Онон ээжий

Page 6: цахим ном

Дуут нуур

Зогсоо байхнээ аялгуу түрээд

Зоргол халиун буга урамдах юм аа

Нүцгэн уулаа аргадан таалаад

Нүдэн нуур дуулаад байх юм аа

Дуут нуурыг дуулдаг гэлцэнэ

Дуундаа уяраад уйлдаг гэлцэнэ

Домог яриа хачиргүй байтлаа

Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоо байхнээ аялгуу түрээд

Согоо бугаруугаа явж байх юм аа

Аялгуу сайхан дуунд нь уяраад

Аргасан нүдэнд нулимс хурах юм аа

Дахилт:

Чагнаа байхнээ аялгуу түрээд

Чанх дэргэд хүүхэд уйлах юм аа

Сэвлэгтэй үрийнхээ дуунд уяраад

Сэтгэл зүрх минь уймраад байх юм аа

Page 7: цахим ном

Жирмийн цагаан нуур

Жил жилээр дундарсан

Жирмийн цагаан нуур минь

Жилээс жилдээ жижгэрсэн

Жаахан буурал ижий минь

Дусал дуслаар дундарсан

Дундуур цагаан нуур минь

Дуунаас дуунд минь өргөгдсөн

Дэндүү уяхан ижий минь

Нар сараар аргадуулсан

Нутгийн цагаан цагаан далай минь

Наснаас насанд минь өргөгдсөн

Намбалаг буурал ижий минь

Page 8: цахим ном

Эрээн нуур

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд

Цээлийн загас өргөөлөн наадаж

Цэлэлзэх мандал нь ундран бэдэртээд

Цэнгийн нүүдэл хоргондон чуулсан

Алтран шаргалтах элс нь сүмбэртээд

Ариухан дөлгөөн эрээн нуураа

Алтан говийн буяныг бялхаасан

Амсар дүүрэн завъяа юудаа хө

Сэвшээ салхи нь элсээ хөлөглөөд

Сэрвээт манханаа урлан өндөрлөжээ

Сульхарын сугсраа шугуйран найгаад

Сэтгэл чамин үзэмжээ гайхуулжээ

Дахилт:

Эртэч адуучин уургаараа даялаад

Эрдэнэт сүргүүд ундаалан налайсан

Идэр залуус учран золгоод

Инээд баясалд умбан хөгжилдсөн

Дахилт: