бие даалт

1
10-р анги физик бодлого                                                1. Хэрэв бие сүүлчийн секундэд 45м явбал, уг бие ямар өндрөөс унасан бэ? 2. Байшингийн тагт дээрээс хүүхэд эгц дээш 20м/с анхны хурдтай бөмбөг шидэв. 1, 2, 3, 4, 5с хугацааны дараа бөмбөгний координат ямар байх вэ? 3. Газрын гадаргуугаас дээш 25м өндөрт орших тагтнаас 20м/с хурдтай бөмбөг хөөргөв. • Шидсэн цэгийг тооллын эх болгон • Газрын гадаргууг тооллын эх болгон тус тус сонгоод координат хугацаанаас хамаарах хамаарлын тэгшитгэлийг бич. • Бөмбөг ямар хугацааны дараа газарт унах вэ? 4. Биеийг 20м өндрөөс хэвтээ чигт 5м/с хурдтай шидэхэд ямар зайд унасан бэ? 5. 12 м/с хурдтай хэвтээ чигт шидэгдсэн бие 3с-ийн дараа газарт унав. Ямар өндрөөс хаясан бэ? Алсын тусгал нь хэд вэ? 6. 20м өндөрт орших цонхоор хүүхэд хэвтээ чигт бөмбөг шидэхэд 6м зайд унасан бол бөмбөг газар хүртлээ ямар хугацаа зарцуулсан бэ? Анх ямар хурдтай шидсэн бэ? 7. Хэвтээ чигт 10м/с хурдтай шидэгдсэн биеийн алсын тусгал нь уг биеийг хаясан өндөртэй адил бол түүнийг ямар өндрөөс хаясан бэ? 8. Газрын гадаргаас дээш 2м өндрөөс хэвтээ чигт чулуудсан бөмбөг 7м зайд унав. Түүний эхний ба эцсийн хурдыг тодорхойл. 9. Сонгон авсан тооллын системд зураг хар t=0 байх эгшинд А цэгийн байрлал болон түүний хурдыг v=10 харуулав. Уул цэгт ОУ тэнхлэгийн дагуу чиглэсэн хундийн хүч үйлчилнэ. Хэрэв ОА=6м бол X=x(t), Y=y(t) хамаарлын тэгшитгэл, түүнчлэн y=y(x) траекторийн тэгшитгэл бич. 1с-ийн дараа хөдлөн буй цэгийн байрлалыг ол. 10. Хэвтээ чигт 45° өнцгөөр шидэгдсэн бие 40м зайд унав. Хэрэв түүний ниссэн хугацаа 4с бол анхны хурдыг ол. 11. Хэвтээ чигт өнцгөөр байрлуулсан бууны амнаас гарсан сум 12с-ийн турш ниссэн бол сум ямар өндөрт гарсан бэ? 12. Биеийг хэвтээ чигт 30° өнцгөөр 40м/с хурдтай шидэв. Биеийн хөдөлсөн хугацаа, алсын тусгал, хөөрсөн өндрийг ол. 13. Хэвтээ чигт 30° өнцгөөр 10м/с хурдтай бөмбөг шидэгдэв. Эхний эгшинд хэвтээ босоо тэнхлэгүүд дээрх хурдны проекцын хэмжээ, хөөрөлтийн өндөр, ниссэн хугацаа, тусгалын зай зэргийг тодорхойл.

Upload: davazolko222

Post on 14-Jul-2015

380 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: бие даалт

10­р анги физик бодлого                                                

1. Хэрэв бие сүүлчийн секундэд 45м явбал, уг бие ямар өндрөөс унасан бэ? 

2. Байшингийн тагт дээрээс хүүхэд эгц дээш 20м/с анхны хурдтай бөмбөг шидэв. 1, 2, 3, 4, 5с хугацааны дараа бөмбөгний координат ямар байх вэ? 

3. Газрын гадаргуугаас дээш 25м өндөрт орших тагтнаас 20м/с хурдтай бөмбөг хөөргөв. 

• Шидсэн цэгийг тооллын эх болгон

• Газрын гадаргууг тооллын эх болгон тус тус сонгоод координат хугацаанаас хамаарах хамаарлын тэгшитгэлийг бич.

• Бөмбөг ямар хугацааны дараа газарт унах вэ?

4. Биеийг 20м өндрөөс хэвтээ чигт 5м/с хурдтай шидэхэд ямар зайд унасан бэ? 

5. 12 м/с хурдтай хэвтээ чигт шидэгдсэн бие 3с­ийн дараа газарт унав. Ямар өндрөөс хаясан бэ? Алсын тусгал нь хэд вэ? 

6. 20м өндөрт орших цонхоор хүүхэд хэвтээ чигт бөмбөг шидэхэд 6м зайд унасан бол бөмбөг газар хүртлээ ямар хугацаа зарцуулсан бэ? Анх ямар хурдтай шидсэн бэ? 

7. Хэвтээ чигт 10м/с хурдтай шидэгдсэн биеийн алсын тусгал нь уг биеийг хаясан өндөртэй адил бол түүнийг ямар өндрөөс хаясан бэ? 

8. Газрын гадаргаас дээш 2м өндрөөс хэвтээ чигт чулуудсан бөмбөг 7м зайд унав. Түүний эхний ба эцсийн хурдыг тодорхойл. 

9. Сонгон авсан тооллын системд зураг хар t=0 байх эгшинд А цэгийн байрлал болон түүний хурдыг v=10 харуулав. Уул цэгт ОУ тэнхлэгийн дагуу чиглэсэн хундийн хүч үйлчилнэ. Хэрэв ОА=6м бол X=x(t), Y=y(t) хамаарлын тэгшитгэл, түүнчлэн y=y(x) траекторийн тэгшитгэл бич. 1с­ийн дараа хөдлөн буй цэгийн байрлалыг ол. 

10. Хэвтээ чигт 45° өнцгөөр шидэгдсэн бие 40м зайд унав. Хэрэв түүний ниссэн хугацаа 4с бол анхны хурдыг ол. 

11. Хэвтээ чигт өнцгөөр байрлуулсан бууны амнаас гарсан сум 12с­ийн турш ниссэн бол сум ямар өндөрт гарсан бэ? 

12. Биеийг хэвтээ чигт 30° өнцгөөр 40м/с хурдтай шидэв. Биеийн хөдөлсөн хугацаа, алсын тусгал, хөөрсөн өндрийг ол. 

13. Хэвтээ чигт 30° өнцгөөр 10м/с хурдтай бөмбөг шидэгдэв. Эхний эгшинд хэвтээ босоо тэнхлэгүүд дээрх хурдны проекцын хэмжээ, хөөрөлтийн өндөр, ниссэн хугацаа, тусгалын зай зэргийг тодорхойл.