атар өргөө

13
“Атар өргөө” ХК ХИС 2-9 оюутан Г. Тэмүүлэн

Upload: temuulen-ganbat

Post on 16-Jul-2015

1.506 views

Category:

Marketing


2 download

TRANSCRIPT

Page 1: атар өргөө

“Атар өргөө” ХК

ХИС 2-9 оюутан Г. Тэмүүлэн

Page 2: атар өргөө

Company Logo

Агуулга

Компанийн товч танилцуулга1

Бизнесийн үйл ажиллагааны орчин2

Маркетингийн төлөвлөгөө3

Зорилгот зах зээл4

Page 3: атар өргөө

Компанийн товч танилцуулга

“Атар-Өргөө” ХК нь Улаанбаатар хотын хүн амын талх нарийн боовны

хэрэглээний 1/3-ийг хангадаг хүнсний томоохон үйлдвэрийн нэг юм. Анх

1941 онд Улаанбаатар хотын хүнсний трестийн харьяанд “Талхны завод”

нэртэй, 300 мянга орчим төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр байгуулагджээ.

Тус завод нь энэхүү хугацаанд 1965 онд хоногт 50.0 тн талх үйлдвэрлэх

механикжсан үйлдвэрийг ЗХУ-ын /хуучин нэрээр/ тоног төхөөрөмжөөр

тоноглон ашиглалтанд оруулсан. 1979-1980 онд өөрийн инженер техникийн

ажилчдын хүчээр 1965 онд ашиглалтанд орсон үйлдвэрийн зарим хэсгийг,

1989-1990 онд үлдсэн хэсгийг шинэ техник тоног төхөөрөмжөөр солих

техник зохион байгуулалтын томоохон арга хэмжээ авснаар бүрэн

автоматчлагдаж өндөр бүтээмжтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр

тоноглогдсон байна.

Талхны үйлдвэр нь ТТЭЗ-ийн үед улсаас өгсөн таван жилийн хугацаат

төлөвлөгөөнүүдийг тогтмол давуулан биелүүлж, үйл ажиллагаагаа

тасралтгүй амжилттай явуулсаар өнөөг хүрсэн.

Company Logo

Page 4: атар өргөө

“Атар-Өргөө” ХК нь талх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан борлуулах,

гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр ажилладаг. Тус компани нь хоногт 64 тн

талх, нарийн боов үйлдвэрлэх I, II дугаар үйлдвэр, засварын цех, автограж зэрэг

үндсэн үйлдвэрлэлийн хэсэгтэй. Налайх, Жаргалант тосгонд хүнсний цехтэй. Нийт

400 орчим ажиллагсадтай бөгөөд үйлдвэрлэл нь ээлжийн тасралтгүй ажиллагаатай.

Одоо “Атар-Өргөө” ХК нь талх, төрөл бүрийн нарийн боов, жигнэмэг, чихэр, ундаа

зэрэг 80 гаруй нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хоногт 40 гаруй тн үйлдвэрлэж,

өөрийн болон гэрээт худалдааны 100 гаруй дэлгүүр, мухлагт өөрийн тээврээр хүргэн

өгч борлуулалт хийж байна.

Уг компани нь хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан бүх төрлийн хүнсний

бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг шуурхай хангах зорилго тавиад ажиллаж байна. Тус

компанийн хувьд найдвартай татвар төлөгч, хэрэглэгчдийн найдвартай түнш “Ажлын

цэвэр орчин” төсөлд 1999 онд шалгарсан нэлээд хэдэн бүтээгдэхүүн үндэсний

тохирлын тэмдэгтэй, зарим бүтээгдэхүүн олон улсын үзэсгэлэнгийн алтан медаль,

дипломтой зэрэг ололт амжилтуудыг дурдаж болно. Мөн 2003 онд хүнсний 70 жилээр

улсын тэргүүний үйлдвэр, болон манлай үйлдвэр өргөмжлөл хүртсэн байна.

Company Logo

Page 5: атар өргөө

Дотоод орчин

Эрхэм зорилго: Хэрэглэгчдийн хэрэгцээг эрхэмлэн Улаанбаатар хот болон ойролцоох зах зээлд тэргүүлэх зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх хүний төлөө компани юм.

Удирдлага зохион байгуулалт

Хувьцаа эзэмшигчийн хурлаас томилон ТУЗ-ийн гишүүд нь компанийн бодлогыг тодорхойлдог бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал зохион байгуулж хянадаг. Удирдлага зохион байгуулалтын бүтэц нь функциональ хэлбэрийн бүтэцтэй байна.

Company Logo

Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй орчин

Page 6: атар өргөө

Company Logo

Д/д Үзүүлэлт Шалгуур Давуу тал Сул тал

1. Үйлдвэрлэл

- байршил

- харъяа үйлдвэрийн тоо

- ажиллаж буй жил

- үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт

- ажиллах хүчний нөөц

+

+

+

+

-

2. Маркетинг

- борлуулах цэгийн байршил

- борлуулж буй цэгийн тоо

- бүтээгдэхүүний нэр хүнд

- бүтээгдэхүүний нэр төрөл

- зар сурталчилгаа

- зах зээлд эзлэх хувь

+

+

+

+

-

-

3. Шинжилгээ

судалгааны ажил

- шинжилгээ судалгааны ажлын эрчим- шинэ бүтээгдэхүүний хөгжил- патент зохиогчийн эрх +

-

-

4. Менежмент

- төлөвлөлт ба хяналт- байгууллагын соёл- менежрүүдийн ур чадвар- байгууллагын нэр хүнд- дадлага туршлагатай ур чадвар

+

+

+

+

-

5. Санхүү- зах зээлд эзлэх хувь- хөрөнгө оруулалтын өгөөж- өөрийн хөрөнгийн өгөөж- хөрөнгийн эргэц

+

-

-

-

6. Бүтээгдэхүүн- бүтээгдэхүүний чанар- бүтээгдэхүүний үнэ- бүтээгдэхүүний загвар хийц

+

-

Давуу ба сул талууд

Page 7: атар өргөө

Гадаад орчин

Бэлтгэн нийлүүлэгч : “Атар-Өргөө” ХК нь “Бэрэн” корпарацын охин компани бөгөөд үндсэн түүхий эд болох гурилыг “Бэрэн” корпарацын бас нэгэн охин компани болох Булганы гурил тэжээлийн үйлдвэрээс татдаг. Харин дрож, давс, сахар, ургамлын тос зэрэг түүхий эдийг бөөний бэлтгэн нийлүүлэгчдээс захиалан авдаг. Харин сав баглаа боодлын хувьд цаасан болон картонон хайрцагийг дотоодын үйлдвэрүүдээс захиалан авдаг ба гялгар уутыг Хятад улсаас авдаг.

120 хэрэглэгчдээс авсан судалгаанаас харахад тус компанийнбүтээгдэхүүнийн үнийн хувьд боломжын, бүтээгдэхүүнийн эрүүл ахуйншаардлага хангасан найдвартайг хэрэглэгчид сайн мэддэг боловчбүтээгдэхүүний амт чанар сүүлийн үед муудаж байгаа, сав баглаабоодол, зар сурталчилгаа гэсэн гол үзүүлэлтүүд нь тус компанийн хувьдихээхэн учир дутагдалтай байгаа нь уг компанийн борлуулалт багасах, зах зээлд эзлэх хувь хэмжээ багасах аюултайг харуулж байна.

Company Logo

Page 8: атар өргөө

Өрсөлдөгч байгууллага

“Атар-Өргөө” ХК-ийн гол өрсөлдөгч нь “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХХК-ууд бөгөөд хэрэглэгчийн судалгаагаар “Талх чихэр” ХК-ийнбүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн хэрэглэгчид 26%, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн хэрэглэгчид 41.7%-ийг эзэлжбайна. Үүнээс харахад уг 2 компани нь яах аргагүй “Атар-Өргөө” ХК-ийнгол өрсөлдөгч мөн болох нь харагдаж байна. Эдгээр компаниуд нь энэсалбартаа туршлагатай олон жил ажилласан ба байнгын хэрэглэгчолонтой.

Сүүлийн үед “Өгөөж” ХХК нь маркетингийн үйл ажиллагаандаа нэлээнихээр анхаарч байгаа нь сав баглаа боодлын үзэмж, зар сурталчилгаа, амталгаат худалдаа зэргийг явуулж байгаагаас нь харагдаж байна. Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн жижиг үйлдвэрүүдхэдий өргөн зах зээлийг хамарч чадахгүй боловч ойр хавийнхэрэглэгчдийг өөртөө татах, байнгын худалдан авагчаа болгох талтай.

Company Logo

Page 9: атар өргөө

Company Logo

Д/д Үзүүлэлт Атар-Өргөө Талх чихэр Өгөөж

1. Бүтээгдэхүүний нэр хүнд Нэр хүндтэй Нэр хүндтэй Нэр хүндтэй

2. Бүтээгдэхүүний үнэ Боломжийн Боломжийн Үнэтэй

3. Бүтээгдэхүүний чанар Сайн Сайн Сайн

4.Бүтээгдэхүүний нэр төрөл

Олон Олон Олон

5. Байршил СайнБага зэрэг алслагдмал

Сайн

6. Хуваарьлалтын суваг Дутмаг Дутмаг Сайн

7. Борлуулалт Дунд Дунд Сайн

8. Урамшуулал Дунд Дунд Сайн

9. Реклам сурталчилгаа Дунд Дунд Сайн

10. Тонтог төхөөрөмж Сайн Сайн Сайн

Page 10: атар өргөө

Маркетингийн стратеги

“Атар-Өргөө” ХК-ийн хувьд 2005 онд маркетингийн төлөвлөгөөнд дараах зорилго зорилтыг төлөвлөж байна.

Маркетингийн зорилго :

Үйлдвэрлэл нь 2004 онд 12 мянган тн буюу 5376270.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэж УБ хотын хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл

үйлдвэрлэлт борлуулалтыг 12%-аар өсгөн улмаар зах зээлийг өргөтгөх.

Компани дээрх үйлдвэрлэлтыг явуулахдаа өртөг зардалыг бууруулах, улмаар хүн амын

хүнсний хэрэгцээг өндөр түвшинд хангах давхар зорилго дэвшүүлж байна. Энэхүү

зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж ажиллана.

Зорилт :

Бүтээгдэхүүний байвал зохих норм, нормативын хяналтыг сайжруулах;

Техник технологийн ашиглалтыг сайжруулах;

Үйлдвэрлэлд саатал гаргахгүй байх гэх мэт байна.

Company Logo

Page 11: атар өргөө

Бараа бүтээгдэхүүн – Product

Тус компани нь одоогийн байдлаар 83 төрлийн хүнсний эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрлэж буй бөгөөд ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг. Тухайлбал: Ихэнхдээ Атар талх, хар талх, олон төрлийн нарийн боовыг үйлдвэрлэж байна. Мөн сүүлийн үед наполеон торт болон бусад төрлийн кремтэй бялуу зэргийг үйлдвэрлэж байна. Тэдний гол зорилго бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэндээ эргэж ирэхгүйгээр худалдаалагдах үйл ажиллагааг удирдах явдал юм.

Үнэ – Price

Үнэнд нөлөөлөх хүчин зүйл нь гэвэл:

үнийн гадаад хүчин зүйл /төрийн зүгээс зохицуулах/

үнийн асуудлыг шийдвэрлэхэд барааны хөдөлгөөнт сувагт оролцогчид нөлөөлнө. /бөөний ба

жижиглэн худалдаачид барааг хамгийн бага үнээр авахыг зорьдог/

өрсөлдөгчид үнэнд нөлөөлдөг чухал субъект юм.

зардал үнэнд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл юм.

Company Logo

Page 12: атар өргөө

Идэвхжүүлэлт – Promotion

Маркетингийн идэвхжүүлэлт нь маркетингийн үйл ажиллагааны амин чухал хэсэг юм. Идэвхжүүлэлт нь хэдийгээр 4 иж бүрдлийн нэг боловч нөгөө 3-таа үйлчилдэг гол үйл ажиллагаа нь болдог. 2004 онд тус компани нь 4 сая төгрөгийн сурталчилгааны зардалдаа зориулан төлөвлөснөөс 3654880 төгрөгний зардалыг сурталчилгаандаа зарцуулжээ. Харин 2005 онд реклам сурталчилгаандаа арай илүү анхаарч 6 сая төгрөгний сурталчилгаа хийхээр төлөвлөөд байгаа юм.

Тус компанийн хувьд идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа нь маш хангалтгүй явагдаж байгаа нь цаашид энэ асуудал дээр онцгой анхаарч системтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

Хувиарлалт – Place

Тус компани нь Налайх дүүрэг болон Жаргалант сум дахь үйлдвэрүүдээсээ бүтээгдэхүүнээ бэлэн болмогч түгээдэг бөгөөд 1600 гаруй цэгт өөрийн зариулалтын 40 гаруй тээврийн хэрэгслээр түгээдэг байна. Мөн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд жижиг, том дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ түгээдэг. Мөн сүүлийн жилүүдэд том том сүлжээ супер маркетуудаар дамжуулах бүтээгдэхүүнээ түгээдэг болсон.

Хүмүүнлэгийн ху

Page 13: атар өргөө

ХИС 2-9 оюутан Г. Тэмүүлэн