мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

7
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address] 1 2-р ангийн сурагчдыг” Мөнгөн тэмдэгт ашиглан тооцоолол хийлгэж сургах арга зүй , туршлага Зорилго: Зарим мөнгөн дэвсгэртийг таних , мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх, бүхэлдэх,задлах тооцоо хийх аргыг хүүхэд бүр эзэмшинэ. Хэрэглэгдэхүүн: Бодит мөнгөн дэвсгэртүүд, үнэ тогтоох бараа, худалдах барааны шошго Агуулгын хүрээ : : Тооцоо хийцгээе Зарим мөнгөн дэвсгэртийг таних Мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх, бүхэлдэх, задлах тооцоо хийх Тодорхой хэмжээний мөнгө төлөх, хариулт мөнгийг тооцоолох Нийлбэрийн утга нь 100, 1000 байх тоонуудыг олох, тохирох нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх чадвараа хариулт мөнгийг тооцоолоход хэрэглэх Чээжээр тооцоолох Нэмэх хасах чадвар Тооцоолол асуудал шийдвэрлэх чадвар Хэмжигдэхүүн асуудал шийдвэрлэх чадвар

Upload: -

Post on 20-Jul-2015

197 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Page 1: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

1

2-р ангийн сурагчдыг” Мөнгөн тэмдэгт ашиглан

тооцоолол хийлгэж сургах арга зүй , туршлага

Зорилго: Зарим мөнгөн дэвсгэртийг таних, мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх,

бүхэлдэх,задлах тооцоо хийх аргыг хүүхэд бүр эзэмшинэ.

Хэрэглэгдэхүүн:Бодит мөнгөн дэвсгэртүүд, үнэ тогтоох бараа, худалдах барааны

шошго

Агуулгын хүрээ:

:

Тооцоо

хийцгээе

Зарим мөнгөн дэвсгэртийг

таних

Мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх, бүхэлдэх, задлах тооцоо хийх

Тодорхой хэмжээний

мөнгө төлөх, хариулт

мөнгийг тооцоолох

Нийлбэрийн утга нь 100, 1000 байх тоонуудыг олох,

тохирох нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх чадвараа хариулт мөнгийг

тооцоолоход хэрэглэх

Чээжээр

тооцоолох

Нэмэх хасах

чадвар

Тооцоолол

асуудал

шийдвэрлэх

чадвар

Хэмжигдэхүүн

асуудал

шийдвэрлэх

чадвар

Page 2: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

2

• Мөнгөн дэвсгэртийг таних, үнэ цэнийг мэдрэх

• 10,20,50,100,500,1000,5000,10000,20000 -ийн дэвсгэртийг таних

• Дэлгүүрт худалдаа хийж буйгаар тоглох,бараануудаа үнэлэх, худалдагч, худалдан авагч болох

• Мөнгөн дэвсгэртийг тэмдэглэдэг цифрүүдийг бичиж тогтоох

1-р шат Арга барил эзэмшүүлэх үе

• Дэлгүүр дэх юмсд шошго хадах

• Тооцоо хийхдээ ямар мөнгөн дэвсгэртийг ашиглаж хийх, өөрөөр хийх боломж байгаа эсэхийг мэдэх

• Өөрт байгаа эд зүйлсээ үнэ

тогтоож худалдаж болох талаар тооцоолох

2-р үе шат Дадлагажин чадваржих үе

• Худалдаа хийхдээ дараах чадварт суралцана. “Ямар нэгэн зүйл худалдан авсны дараа. Мөнгөө хэрхэнзарцуулсан бэ? Хэд үлдсэн бэ? Байгаа мөнгөндөө тааруулж хэдэн янзын юм авч болох вэ? Чиний авч чадах хамгийн үнэтэй зүйл юу вэ?Худалдагч тааруулж өгөөгүй мөнгөний хариултыг хэрхэн өгөхөө тооцоолно

• Төгрөгийг хэрхэн задалж, бутаргаж болох боломжийг тооцоолох

3-р үе шат Хөгжих үе

Чадваржуулах арга зүй

Page 3: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

3

Сурагчдаар бодуулах бодлогууд:

Арга барил эзэмших үеийн дасгал даалгаврууд:

1. “Хэн илүү мөнгө хожих вэ?” тоглоом тоглуулна.

Хэрэглэгдэхүүн: 10 төгрөг, 20 төгрөг, 50 төгрөг, 100 төгрөг, 500 төгрөгийн картууд , 4 ширхэг шагай. Хэрэглэгдэхүүнийг сурагчдын дунд аль болох олон тоогоор тарааж өгөхийг хичээгээрэй. Нэг сурагч 4 шагайг 3 удаа орхино. Гэхдээ хүүхдүүд нэг удаа 3 дараалж орхиулалгүй, ээлжилж орхиулна гэдгийг зааварлаарай. Сурагчид дэвтэр дээрээ өөрсдийн хожсон мөнгөний тоог тэмдэглэж нэмж бодоод ялагчийг тодруулна. 4 ижил шагай буугаагүй тохиолдолд мөнгө хожихгүй гэсэн үг юм.

Хэрэглэгдэхүүн: Мөнгөтэй карт, 4 шагайг хичээлдээ ашиглана.

Тоглоомын заавар: Шагай орхиж тоглоно. Нэг хүүхэд 3 удаа орхино

4 бэрх буувал – 500 төгрөг 4 Морь буувал – 300 төгрөг 4 Тэмээ буувал – 100 төгрөг 4 Хонь буувал – 50 төгрөг

4Ямаа буувал – 10 төгрөг хожно.

2. Нийлбэрийг олоорой.

500₮ + 100₮ + 50₮ = ? 50₮ + 20₮ + 100₮ = ? 100₮ + 100₮ + 20₮ = ?

3. Чамд350 төгрөг байжээ. Дараах бараануудаас хэрхэн сонгон авч болох талаар ярилцаарай. 200төг 500төг 50төг 100 төг

4. 5.

6. 7. Болдоо тус бүр нь 50 төгрөгний үнэтэй, 200 төгрөгөөравав. Болдоо нийт

хэдэн төгрөг төлсөн бэ?

Дадлагажин чадваржих үеийн дасгал даалгаврууд:

1. Болдод 250 төгрөг байв. Тэр дэлгүүрээс 10 төгрөгний үнэтэй цаас 8 ширхгийг худалдан авав. Болдод хэдэн төгрөг үлдсэн бэ?

2. Оюунаа мөнгөний гахайдаа өдөрт 10 төгрөг нэмж хийдэг байв. 10 өдрийн

Page 4: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

4

дараа хэдэн төгрөг нэмсэн байх вэ?

3. Тооцоолоорой

? тоор

4. 100 төгрөгийг 10 ба 20 төгрөгөөр хэрхэн задалж болох вэ?

100 төгрөг

20 төгрөг 10 төгрөг 1 8

2 6 3 4

4 2 5 0

0 10

5. Бодлогыг чээжээр бодоорой. Ижил төрлийн бодлого зохиогоорой. Гэрэл талх авахдаа 1000 төгрөг өгч 200 төгрөг хариулж авав. Талх ямар үнэтэй вэ?

6. Хүснэгтийг нөхөөрэй.

100төг 20төг 70төг 30төг 40төг 50төг

80төг

7. Саруул 10 ширхэг аравтын дэвсгэрт, 1 ширхэг таван зуутын дэвсгэртэй байв. Тэр нийт хэдэн төгрөгтэй вэ?

1. = 10 төгрөг, = 5 төгрөг бол доор өгөгдсөн дүрсүүд хэдэн төгрөг болох вэ?

Тооцоолоорой

8.

Page 5: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

5

Хөгжих үеийн дасгал даалгаврууд

2. Намуунаа, Хүрлээ хоёр өөрт байгаа мөнгөөрөө юу юу худалдан авч болох вэ? Тооцоолоорой.

• Намуун, Хүрлээ хоёр тус бүр хэдэн зүйл худалдан авч болох вэ?

3. Өөрсдийнхөө цүнхэнд байгаа эд зүйлс, хичээлийн хэрэглэлээ гаргаж, хаяг, шошго наагаад

худалдагч, худалдан авагч болж тоглоорой.

4. Тоглоомуудын үнийг өгчээ.

- Тоглоомуудын үнийн аравтын орны цифрийг 6 болгож өөрчилбөл тоглоомууд ямар

үнэтэй болох вэ?

- Ямар тоглоомуудын үнэ буурсан бэ?

- Үнэ нь нэмэгдсэн тоглоомын үнэ хэдэн төгрөгөөр өссөн бэ?

Мөнгө ашиглан тооцоолон бодох чадвар хөгжсөн хүүхэд:

849төг 478төг

576төг

Page 6: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

6

Тооцооллыг чээжээрээ хурдтай алдаагүй гүйцэтгэнэ.

Тооны машинд тооцоололыг маш хурдтай алдаагүй гүйцэтгэнэ.

Худалдах, худалдан авахдаа тооцоололоо сайн бодож байж хийнэ.

Ашигтай худалдаа хийх арга зүйд сурсан байна.

Бодлогуудыг олон аргаар бодно.

Тайлбарыг сайн хийж сурсан байна.

Худалдааны бодлогыг янз бүрийн хувилбараар өөрөө зохиож бодно.

Гэрийнхээ өдрийн орлого зарлагыг тооцоолдог болсон байна.

Ашигтай ба алдагтай худалдаагаагаа тайлбарлан ярьж, Яагаад? Гэсэн асуултанд

хариулна.

Мөнгө ашиглан “Чадваржин, дадлагажиж “ байгаа хүүхэд:

Өгсөн мөнгөөр зураг харж худалдаа хийдэг болсон байна.

Худалдагч болж алдаагүй худалдаа хийнэ

Худалдан авагч болж юу юу авахаа төлөвлөдөг болсон байна.

Өөрт өгсөн бодлогуудыг алдаагүй зөв бодож, тооцооллоо бусдад тайлбарлан ярьдаг болсон

байна.

Худалдааны бодлогыг дуурайн зохиож сурсан байна.

Зохиосноо алдаагүй зөв боддог болсон байна.

Мөнгө ашиглан “тооцоолол хийж сурч байгаа хүүхэд”

Мөнгөн дэвсгэртийг таньдаг болсон байна.

Мөнгөн дэвсгэртүүдийг хэрэглэх, бүхэлдэх, задлах тооцоо хийх аргыг мэддэг болсон байна

Тодорхой хэмжээний мөнгө төлөх, хариулт мөнгийг тооцоолон худалдаа хийнэ.

Тооцооллоо шалгах аргад суралцсан байна. / Хариулт мөнгө /

Бүхэл мөнгөнд худалдаа хийж тоглоно.

Тооцооллоо тайлбарлан ярьдаг болно.

Багш энэ сэдвийг заахдаа дээрх зөвлөмж, арга зүйг ашиглаж заавал хүүхдүүд тооцооллыг

маш сайн хийж сурна. 5-6 цагийн хичээлийн 80% нь тоглоом л тоглуулж багш судалгаа,

явцын үнэлгээгээ хийнэ. Хурдтай сайн гүйцэтгэж байгаа тохиолдолд багш ялгаатай

даалгаврыг боловсруулан өгч эхэлнэ. Эцсийн үнэлгээ хийхэд танай ангийн хүүхдүүдээс

хөгжсөн хүүхэд олон болсон байх учиртай.

Сэдэв бүрээр л хүүхдийг 3 түвшинг баримжаалан сургалтаа зохион байгуулснаар

математикийн хичээлд хоцрогдол бага гарна гэдэг нь туршилтаар нотлогдсон билээ.

Манай 2б ангийн 38 сурагч “ мөнгөөр тооцоолол хийж сурах” сэдвийн хүрээнд хөгусөн

сурагч 27, чадваржиж дадлагажсан сурагч 11 байсан . Энэ сэдвээр эзэмсэн чадвар дадал

дараагийн хичээлийн тооцоолон бодох арга зүйд шууд нөлөөтэй.

Page 7: мөнгөөр тооцоолол хийх арга зүй и. буянтогтох

ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бага боловсролын багш И.Буянтогтох | [Type the company address]

7

Багшид зөвлөмж:

Хүүхэд бүрд хүрч ажиллах: Мөнгөн дэвсгэртүүдийг хүртээмжтэйгээр тараан өгөх Хүүхэд бүрт мөнгөн дэвсгэртүүдийг өгөх.Өөрөө тоолох,тооцоолох боломж олгох хэрэгтэй

.Багш сурагчдын дундуур явж үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа өгөх Явцын үнэлгээ хийх: Багш сурагчдын үйл ажиллагаанд хяналт тавин хичээлийн явцад дэмжлэг шаардлагатай сурагчдад зөвлөх,хэн ямар чадвартай байгааг харан явцын үнэлгээг

хийх Багш бүтээлчээр хандах боломж: Бүтэн аравтуудыг

нэмэх,хасах, бүтэн аравт дээр тоог нэмэх,бүтэн аравтаас тоог хасах тохиолдлыг мөнгөн дэвсгэртээ хэрэглэн тооцоолуулах үйл ажиллагааг анги нийтээр

зохион байгуулах хэрэгтэй.