Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл,...

12
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРТ ЗОНХИЛОГЧ БҮЛГЭМДЭЛ, ТЭДГЭЭРИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН Цэрэннадмид. Б, Одончимэг.Б УГТХ, Агроэкологи Бизнесийн сургууль, Хүрээлэн буй орчин судлалын тэнхим [email protected], ABSTRACT. The goal of this project was to assess the vegetation conditions in eight different plant communities in Khongor district, Darkhan-Uul province, which is located in the north western part of the Mongol-Daurian steppe, and to investigate vegetation dynamics in the communities for the years 2009-2012. Vegetation data were collected, using phytosociological methods, from 40 stands in eight areas in Khongor district. The results showed that regarding to ecological groups, most species in the study sites belonged to mesophytes (38%), xerophytes (26%) and mesoxerophytes (23%), but different groups were important in different communities. The results revealed also variation between study sites in canopy cover, species richness and vegetation height, but minor changes in cover, richness and height between the four study years. A DCA ordination revealed groupings of eight phytosociological communities based on vegetation composition. The changes observed in species composition in the eight plant communities between study years were only small and no trends were observed in the direction of change. The minor changes observed in species richness between study years could possibly be connected to low precipitation in the year 2010. The vegetation parameters measured in this study did not show signs of a degrading condition of the plant communities observed. Түлхүүр үг: тусгагийн бүрхэц, арви, амьдралын хэлбэр, зүйл Судалгааны зорилго: Дархан-Уул аймгийн бэлчээрт хамгийн элбэг тохиолдох зонхилогч 8 бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг судлах зорилгоор дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: 1. Зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэх

Upload: ankhbileg-luvsan

Post on 22-Jul-2015

83 views

Category:

Presentations & Public Speaking


5 download

TRANSCRIPT

Page 1: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРТ ЗОНХИЛОГЧ БҮЛГЭМДЭЛ,

ТЭДГЭЭРИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Цэрэннадмид. Б, Одончимэг.Б

УГТХ, Агроэкологи Бизнесийн сургууль, Хүрээлэн буй орчин судлалын тэнхим

[email protected],

ABSTRACT. The goal of this project was to assess the vegetation conditions in

eight different plant communities in Khongor district, Darkhan-Uul province, which is

located in the north western part of the Mongol-Daurian steppe, and to investigate

vegetation dynamics in the communities for the years 2009-2012. Vegetation data were

collected, using phytosociological methods, from 40 stands in eight areas in Khongor

district. The results showed that regarding to ecological groups, most species in the

study sites belonged to mesophytes (38%), xerophytes (26%) and mesoxerophytes

(23%), but different groups were important in different communities. The results

revealed also variation between study sites in canopy cover, species richness and

vegetation height, but minor changes in cover, richness and height between the four

study years. A DCA ordination revealed groupings of eight phytosociological

communities based on vegetation composition. The changes observed in species

composition in the eight plant communities between study years were only small and no

trends were observed in the direction of change. The minor changes observed in

species richness between study years could possibly be connected to low precipitation

in the year 2010. The vegetation parameters measured in this study did not show signs

of a degrading condition of the plant communities observed.

Түлхүүр үг: тусгагийн бүрхэц, арви, амьдралын хэлбэр, зүйл

Судалгааны зорилго:

Дархан-Уул аймгийн бэлчээрт хамгийн элбэг тохиолдох зонхилогч 8

бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг

судлах зорилгоор дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:

1. Зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэх

Page 2: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

2. Зонхилогч бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт, түүний

онцлогийг тодорхойлох

Судалгааны аргазүй:

Бэлчээрт зонхилогч бүлгэмдлүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэхийн

тулд сонгож авсан бүлгэмдэл бүрд 10 м2 талбай авч, түүн дотор байгаа зүйлийн

бүрэлдэхүүнийг тодорхойлж гаргасан. Үүний дараа бүлгэмдэл бүрд 1м2 талбайг 5

давталттайгаар сонгон авч, геоботаникийн бүрэн бичиглэлийг үйлдсэн. Тусгагийн

бүрхэцийг Л.Г.Раменскийн (1971), үзэгдэлзүйн үе шатуудыг В.В.Алехин (1938)-ы,

зүйлийн арвийг О.Друде (1913)-н аргаар тус тус гүйцэтгэсэн болно. Судалгааны

тоон материалыг Excel, SAS программд 8 бүлгэмдлийн 40 ш дээж талбайд 4

жилийн давтамжтайгаар 160 удаагийн геоботаникийн бичиглэлийн дүнг нэгтгэж,

CANOCO version 5.0 программ (ter Braak & Smilauer, 2012) ашиглан DCA ordination

method -ыг сонгож үр дүнгийн боловсруулалтыг (Leps & Smilauer, 2009) хийсэн.

Судалгааны үр дүн

Бидний судалгаа хийсэн бүлгэмдлүүд газар зүйн байрлал, хотгор, гүдгэр,

хөрсний онцлог, өндөршил, цаг уурын байдлаараа харилцан адилгүй байсан

(Хүснэгт 1).

Хүснэгт 1. Судалгаа явуулсан 8 бүлгэмдлийн байршил

Газрын

нэр,

товчлол

Ургамалжлы

н хэвшинж

Уртраг

өрөгрөг

Өндөр

шил (дтд,

м)

Хөрсний

онцлог

Бүлгэмдэл,

түүнийг таних

тэмдэг

Их Дархан

(ID) Уулын хээр

N

49°16'099

E

106°24'97

1

1239 Хайргархаг

, хүрэн

Чулуусаг алаг

өвс-Ленийн

ботуульт ()

Зэдэрийн

хөндий Нугын хээр

N

49°33'487 855

Хайргархаг

, хүрэн

Алаг өвс-

байгалын

Page 3: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

(ZA) E

106°31'30

0

хялганат (⍚)

Зэдэрийн

хөндий (ZB) Нугын хээр

N

49°33'487

E

106°31'30

0

855 хүрэн

Хошоон бут-

байгалын

хялганат (▲)

Дэлтийн

хөндий

(DH)

Хуурай хээр

N

49°32'108

E

106°13'31

3

705 хүрэн

Үетэн-жижиг

навчит харганат

(☐)

Углуу уул

(UU) Нугын хээр

N

49°12'269

E

106°11'14

4

1225 хүрэн Сибирь хялгана-

алаг өвст (◄)

Бичигт хад

(BH)

Уулын ойн

нуга

N

49°27'691

E

106°41'09

1

1029 Хар хүрэн Үетэн-алаг өвст

()

Хавтгайн

даваа

(HD)

Уулын ойн

нуга

N

49°14'477

E

106°39'79

7

1203 Хар хүрэн Сибирь хялгана-

алаг өвст (►)

Тэмээн

олом

(TO)

Голын нуга

N

49°33'542

E

720 Нугын хар

хүрэн

Үетэн-алаг өвст

(○)

Page 4: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

106°15'22

8

Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилон тархах эдгээр бүлгэмдлүүдэд нийт

29 овгийн 104 төрлийн 141 зүйл ургамал бүртгэгдсэнээс голгэсэртэн 19%, үетэн

16%, буурцагтан 11%, сарнайтан 9%, холтсонцэцэгтэн 6% -ийг тус тус эзэлж

байна.

Судалгааны жилүүдэд ихэнх бүлгэмдлүүдийн тусгагийн ерөнхий бүрхэц

өөрчлөлт багатай байсан ч гандуу жил болох 2010 онд алаг өвс-байгалын хялганат

нугын хээрийн, үетэн-жижиг навчит харганат хээрийн, үетэн-алаг өвс нугын гэсэн 3

бүлгэмдэлд тусгагийн бүрхэц бусад жилүүдтэй харьцуулахад 2-6%-иар багассан

байв. Энэ нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон түүний эхэлж орох

хугацаанаас хамаарах бөгөөд 2010 онд ургамлын вегетацийн хугацаанд

харьцангуй бага тунадас унасантай холбоотой (Зураг 1).

Зураг 1. Зонхилох бүлгэмдлүүдийн тусгагийн бүрхэц (хувиар)

Зургийн тайлбар:

1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл

2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл

5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл

6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

0

10

20

30

40

50

60

70

80

90

1 2 3 4 5 6 7 8

Тусг

аг б

үр

хэц

(%

)

Бүлгэмдлийн дугаар

2009 2010 2011 2012

Page 5: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл

Ургамлын вегетацийн ид үе болох 4-7 дугаар сард унасан хур тунадасны

нийлбэрээс үзэхэд 2009 онд 156.7мм, 2010 онд 145мм, 2011 онд 213.3мм, 2012

онд 235мм тунадас унасан нь дээрх 3 бүлгэмдэлд тусгагийн бүрхэцийн хувь

багасахад нөлөөлсөн.

Бүлгэмдэл дэх зүйлийн тоо хэмжээ харилцан адилгүй бөгөөд үетэн-жижиг

навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл цөөн зүйлтэй буюу 1м2 талбайд

дунджаар 9 зүйл тохиолдож, алаг өвс-байгалын хялганат, сибирь хялгана-алаг

өвст нугын хээрийн, үетэн-алаг өвст уулын нугын, үетэн-алаг өвст нугын

бүлгэмдлүүдэд дунджаар 19 зүйл ургамал тохиолдоно. Гандуу жил болох 2010 онд

алаг өвс-байгалын хялганат нугын хээр, үетэн-жижиг навчит харганат хуурай хээр,

үетэн-алаг өвст уулын нуга, үетэн-алаг өвст нугын дөрвөн бүлгэмдэлд зүйлийн тоо

2 – 3 зүйлээр буурч байсан (Зураг 2).

Зураг 10. Голлох бүлгэмдлийн 1м2 талбай дахь зүйлийн тоо

Зургийн тайлбар:

1. Чулуусаг алаг өвс-Ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл

2. Алаг өвс-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

3. Хошоон бут-Байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл

5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл

0

5

10

15

20

25

1 2 3 4 5 6 7 8 1m

2 д

ахь

зүй

ли

йн

тоо х

эмж

ээ

Бүлгэмдлийн дугаар

2009 2010 2011 2012

Page 6: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл

Судалгаанд сонгон авсан дээрх 8 бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн, экологи,

биологийн онцлогийг бүлгэмдэл тус бүрээр гаргасан. Үүнд:

1. Чулуусаг алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэл

Энэхүү бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 38 зүйл ургамал бүртгэгдсэнээс

үетэн 7 зүйл (18.4%), буурцагтан 1 зүйл (2.6%), алаг өвс 30 зүйл (79%) байв.

Бүлгэмдлийн 1м2 талбайд 16 зүйлтэй, ерөнхий тусгагийн бүрхэц 37% бөгөөд

Festuca lenensis Sp-Cop1 арвитай, 8% -ийн тусгагийн бүрхэцтэйгээр зонхилно. Энд

уулын хээрийн чулуусаг алаг өвсний оролцоо өндөр бөгөөд Potentilla sericea,

Potentilla leucophylla, Arenaria capillaris зэрэг ургамлууд Sp арвитай тохиолдоно.

Бүлгэмдлийн 47.4%-ийг хуурайсаг, 31.6% чийгсүү-хуурайсаг, 21% нь хуурайсуу-

чулуусаг бүлэгт хамаарагддаг. Амьдралын хэлбэрээр 79% -ийг олон наст, 10.5% -

ийг цөөн наст, 2.6% -ийг заримдаг сөөгөнцөр ургамал эзэлдэг.

2. Алаг өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

Бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 41 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет

ургамал 7 зүйл (17%), улалж 1 зүйл (2.4%), буурцагтан 5 зүйл (12.2%), алаг өвс 28

зүйл (68.3%) байв. Харин 1м2 талбайд 19 зүйл ургамалтай. Уг бүлгэмдэлд Stipa

baicalensis Cop1 арвитай зонхилогчоор, Galium verum, Artemisia frigida, Artemisia

scoparia, Veronica incana зэрэг зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургадаг. Алаг

өвс-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл 40% тусгагийн бүрхэцтэй бөгөөд

зонхилогч Stipa baicalensis 9.6%, дэд зонхилогч Galium verum 4.2%, Artemisia frigidа

3.2%, Cleistogenes squarrosa, Poa attenuata зэрэг бусад үетэн 5.1%-ийн тусгагийн

бүрхэцтэй байдаг. Бүлгэмдэл үүсгэгч нийт 41 зүйлийн 41.5%-ийг хуурайсаг, 41.5%-

ийг чийгсүү-хуурайсаг бүлгийн ургамал эзэлж давамгайлах бөгөөд амьдралын

хэлбэрээр 83% -ийг олон наст, 7.3%-ийг заримдаг сөөгөнцөр, 4.9% -ийг цөөн наст,

4.9% -ийг сөөг ургамал эзэлнэ.

3. Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдэл

Хошоон бут-байгалын хялганат нугын хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд

нийт 24 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (25%), улалж 1 зүйл

Page 7: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

(4.2%), буурцагтан 2 зүйл (8.3%), алаг өвс 15 зүйл (62.5%) байдаг. Уг бүлгэмдлийн

48%-ийг чийгсүү-хуурайсаг, 43%-ийг хуурайсаг, 8.3%-ийг хуурайсуу-чулуусаг

ургамлууд тус тус эзэлнэ. Бүлгэмдлийг бүрдүүлэгч 24 зүйл ургамлын 87.5%-ийг

олон наст ургамал, үлдэх хувийг цөөн наст, сөөг, заримдаг сөөгөнцөр ургамлууд

эзэлдэг.

4. Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдэл

Үетэн-жижиг навчит харганат хуурай хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд

нийт 23 зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 6 зүйл (26%), улалж 1 зүйл

(4.3%), буурцагтан 2 зүйл (8.7%), алаг өвс 14 зүйл (60.1 %) байв. Бүлгэмдлийн 1м2

талбайд 10 зүйл ургамалтай бөгөөд Caragana mycrophylla Cop1-Cop2 арвитай

зонхилж, Stipa krylovii, Cleistogenes squarrosa Cop1 арвитай дэд зонхилно.

Бүлгэмдэлд 41.7%-ийн тусгагийн ерөнхий бүрхэцтэй бөгөөд уг бүлгэмдлийг

бүрдүүлэгч зүйл ургамлын хувьд: Stipa krylovii 14.5%, Cleistogenes squarrosa

11.6%, Carex korshinskyi 5.6%, Potentilla acaulis 4%, P.bifurca 1.3%, бусад үетэн

2.%-ийн тусгагийн бүрхэцтэй. Бүлгэмдлийн 74% -ийг хуурайсаг, 17.4% -ийг чийгсүү-

хуурайсаг, 4.3%-ийг хуурайсуу-чулуусаг, 4.3%-ийг давссаг бүлгийн ургамлууд

эзэлдэг. Амьдралын хэлбэрийн хувьд 69.5%-ийг олон наст, 13% -ийг заримдаг

сөөгөнцөр, 8.7% сөөг, 8.7% -ийг цөөн наст ургамал эзэлдэг.

5. Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдэл

Сибирь хялгана-алаг өвст нугын хээрийн бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 40

зүйл ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 8 зүйл (20%), улалж 1 зүйл (2.5%),

буурцагтан 6 зүйл (15%), алаг өвс 25 зүйл (62.5%) байсан. Энд Stipa sibirica Cop1

арвитай зонхилж, Bupleurum scorzonerifolium, Galium verum, Artemisia frigida зэрэг

зүйлүүд Sp арвитай дэд зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд Stipa baicalensis 15%,

Bupleurum scorzonerifolium 5.7%, Artemisia frigida 5%, Galium verum 4.6 %-ийн

тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 50%-ийг чийгсүү-хуурайсаг, 41.5%

хуурайсаг, 2.5% хуурайсуу-чулуусаг, 2.5%-ийг чийгсүү-давссаг ургамал эзэлдэг.

Амьдралын хэлбэрээр 87.5% -ийг олон наст ургамал, 7.5% -ийг заримдаг сөөг,

7.5% -ийг цөөн наст, 2.5% -ийг сөөг тус тус эзэлдэг.

Page 8: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

6. Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

Үетэн-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 48

зүйл ургамал бүртгэгдсэнээс үетэн 8 зүйл (16.6%), улалж 1 зүйл (20.1%),

буурцагтан 6 зүйл (12.5%), алаг өвс 33 зүйл (68.7%) тохиолдсон бөгөөд 1м2

талбайд 19 зүйл ургамалтай. Үетэн-алаг өвс уулын ойн захын нугын бүлгэмдэл 60-

63%-ийн тусгагийн бүрхэцтэй бөгөөд Leymus chinensis 6.4%, Bromus inermis 4.2%,

Geranium pratense 10%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилно. Бүлгэмдлийн 67% -ийг

чийгсэг, 33% -ийг чийгсүү-хуурайсаг ургамал эзэлдэг. Амьдралын хэлбэрээр

дийлэнх хувийг (94%) олон наст өвслөг, цөөн наст болон сөөг, заримдаг сөөгөнцөр

амьдралын хэлбэр тус бүр 2%-ийг эзэлнэ.

7. Сибирь хялгана-алаг өвст уулын ойн захын нугын бүлгэмдэл

Сибирь хялгана-алаг өвст уулын нугын бүлгэмдлийн 10м2 нийт 35 зүйл

ургамал бүртгэгдсэнээс үет ургамал 9 зүйл (25.7%), улалж 1 зүйл (2.85%),

буурцагтан 4 зүйл (11.4%), алаг өвс 21 зүйл (60%) байв. Бүлгэмдлийн ерөнхий

тусгагийн бүрхэц 73% бөгөөд Achillea asiatica 8.2-8.4%, Stipa sibirica 6.7-7.2%,

Phlomis tuberosa 6-6.6%, Fragaria orientalis 3.7-4.5%, Vicia cracca 4.3-4.1%,

V.amoena 2.9-4.5%-ийн тусгагийн бүрхэцтэй ургана. Бүлгэмдлийн 74.3% -ийг

чийгсэг, 22.8% -ийг чийгсүү-хуурайсаг, 2.85%-ийг чийгсүү-давссаг бүлгийн ургамал

эзэлдэг. Амьдралын хэлбэрээр олон наст өвслөг ургамал 94.3%-ийг, сөөг 2.8%,

цөөн наст 2.8% -ийг эзэлдэг.

8. Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдэл

Үетэн-алаг өвст голын нугын бүлгэмдлийн 10м2 талбайд нийт 37 зүйл

ургамал бүртгэгдсэнээс үетэн 9 зүйл (24.3%), улалж 1 зүйл (2.7%), буурцагтан 5

зүйл (13.5%), алаг өвс 23 зүйл (62.2%) тохиолдох бөгөөд 1м2 талбайд 18 зүйл

ургамалтай. Уг бүлгэмдэлд Potentilla anserina Cop1-Cop2 арвитай зонхилогчоор,

Agropyron repens, Halerpestis salsuginosa Sp-Cop1 арвитай дэд зонхилогчоор

ургадаг. Бүлгэмдлийн тусгагийн ерөнхий бүрхэц 76% (72-80) бөгөөд уг бүлгэмдэлд

Potentilla anserina 42%-ийн тусгагийн бүрхэцтэй зонхилж, Agropyron repens 10%,

Halerpestis salsuginosa 6.3%, Carex inervis 2.6%-ийн тусгагийн бүрхэцтэй дэд

зонхилогчоор ургана. Бүлгэмдэлд 64.8%-ийг чийгсэг, 13.2%-ийг чийгсүү-хуурайсаг,

Page 9: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

7.9%-ийг чийгсүү-давссаг, 7.9%-ийг давссаг бүлгийн ургамал эзэлж, амьдралын

хэлбэрээр 83.8%-ийг олон наст, 16.2%-ийг цөөн наст ургамал бүрдүүлдэг.

Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилох бүлгэмдлүүд, тэдгээрийн ялгаатай

болон төсөөтэй байдал

Ургамлан бүлгэмдэл дэхь зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт болон

бүлгэмдэл бүрийн онцлогийг DCA ordination диаграммаар харуулахад бүлгэмдэл

доторх зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бүлгэмдэл

хоорондын зүйлийн бүрэлдэхүүний ялгаа тод ажиглагдаж байна. Тухайлбал, алаг

өвс-байгалын хялганат, хошоон бут-байгалын хялганат, сибирь хялгана-алаг өвст

нугын хээрийн 3 бүлгэмдэлд диаграммд бусдаас харьцангуй ойр зайд байрласан

нь тэдгээр бүлгэмдлүүдийн зүйлийн бүрэлдэхүүн төсөөтэй болохыг батлан

харуулж байна. Харин үетэн-жижиг навчит харганат бүлгэмдэл бусад бүлгэмдлээс

харьцангуй хол зайд байрласан нь тухайн бүлгэмдлийг бүрдүүлэгч зүйлүүд

хуурайсаг нөхцөлд тархдагтай холбоотой. Харин диаграммын зүүн захад чийгсэг

бүлгийн ургамлаас бүрдсэн үетэн-алаг өвст нугын бүлгэмдэл, баруун захад

хуурайсуу чулуусаг ургамлын зүйлээс бүрдсэн алаг өвс-лений ботуульт бүлгэмдэл

тус тус тархсан байна. Эдгээр нь тухайн бүлгэмдлиййг бүрдүүлэгч зүйлүүдийн

экологийн бүлэг, бүлгэмдэл хоорондын ялгаа, тэдгээрийн тархан ургах орчин

нөхцөл зэрэгтэй холбоотой юм (Зураг 3).

Зураг 3. Ургамлан бүлгэмдэл дэх зүйлийн бүрэлдэхүүний төсөөт болон

ялгаатай байдал. DCA ordination диаграмм (2009 – 2012)

0 10

0.0

3.0

ID_09

ID_10

ID_11

ID_12

ZA_09ZA_10ZA_11

ZA_12

ZB_11ZB_12

DH_09DH_10

DH_11DH_12

UU_09UU_10

UU_11

UU_12 BH_09

BH_10

BH_11

BH_12

HD_09 HD_10

HD_11HD_12

TO_09

TO_10

TO_11

TO_12

DCA axis 1

DC

A a

xis

2

Үетэн-ж.н.харганат Х

Алаг өвс-Л.ботуульт УХ

Алаг өвс-бай.хялганат НХ Үетэн-алаг өвст УН

Үетэн-алаг өвст НСиб.хял-а.өвст НХ

Сиб.хял-а.өвст УН

Хош.бут-бай.хял. НХ

Page 10: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

Зургийн тайлбар: А. ID – Бичиглэл хийсэн газрын нэр (ID – Их Дархан уул,

UU – Углуу уул, ZA – Зэдэрийн хөндий, ZB – Зэдэр, HD – Хавтгайн даваа, BH –

Бичигт хад, DH – Дэлтийн хөндий, TO – Тэмээн олом), Б. 09_12 – Судалгаа хийсэн

онууд, В. Хэвшинжийн товчлол (УХ – Уулын хээр, УН – Уулын нуга, УНХ – Уулын

нугын хээр, Н – нуга).

Дээрх бүлгэмдлүүдэд голлох зүйлийн бүрэлдэхүүний онцлогийг бүлгэмдэлд

зонхилогч зүйлүүд дээр харуулав (Зураг 4).

Зураг 4. Бүлгэмдэлд голлох 50 зүйл ургамлын байршил, онцлог

Тайлбар: Зонхилогч ургамлыг тод хар, налуу (bold italic) хэлбэрээр

тэмдэглэв.

Дээрх бүлгэмдлүүдэд голлох 50 зүйл ургамлын тархалтаас үзэхэд

бүлгэмдэл бүрийн онцлогийг илэрхийлэх зүйлүүд тухайн бүлгэмдлийн байршилтай

давхцах бөгөөд хуурайсаг нөхцөлд зохицон ургадаг зүйлүүд диаграммын зүүн гар

талд, чийгсэг нөхцөлд ургадаг зүйлүүд баруун гар талд тус тус хуваарилагдан

тархана.

Диаграммын зүүн дээд хэсэгт байрласан үетэн-жижиг навчит харганат

хуурай хээрийн бүлгэмдэлд Stipa krylovii, Cleistogenes squarrosa, Agropyron

-2 10

-24

AchiAsia

AgriPiloAgroCris

AgroRepe

ArenCapi

ArteFrig

ArteLaciArteMong

ArteScopBromIner

BuplScor CaraSten

CareEner

CareKors

CarePedi

ChamAngu

ChamErec

CleiSqua

FestLene

FiliSibi

FragOrie

GaliVeru

GeraPrat

HaleSalsKoelCris

LeymChin

PhlePhle

PhloTube

Poa Atte

Poa Botr

PoteAcau

PoteAnse

PoteBifu

PoteLeuc

PoteTana

PoteSeri

PulsBung

RanuScle

SangOffiSerrCentStelCham

StipKryl

ThalSimp

VeroInca

ViciAmoe

ViciCrac

ViciUnij

DCA axis 1

DC

A a

xis

2

StipSibi

LespDahu

GlauMariStip Baic SchiMult

CaraMicr

Page 11: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

cristatum, Poa botryoides, Carex korshinskyi, Potentilla acaulis, P.bifurca зэрэг

хуурайсаг зүйлүүд голлон тохиолдож, Caragana microphylla, Stipa krylovii,

Cleistogenes sguarrosa зэрэг зүйлүүд зонхилогчоор ургана. Харин зүүн захад

байрласан алаг өвс-ленийн ботуульт уулын хээрийн бүлгэмдэлд Arenaria capillaris,

Potentilla sericea, P.leucophylla, Festuca lenensis, Stelleria chamaejasme,

Chamaerhodos erecta зэрэг зүйлүүд голлон тохиолдож, Festuca lenensis

зонхилогчоор ургана. Диаграммын баруун захад байрласан үетэн-алаг өвст нугын

бүлгэмдэлд Potentilla anserina, Agropyron repens, Ranunculus scleratus, Halerpestis

salsuginosa, Glaux maritimа, Thalictrum simplex, Carex enermis зэрэг чийгсэг зүйлүүд

голлон тохиолддогоос Potentilla anserina, Halerpestis salsuginosa, Agropyron repens

зүйлүүд нь зонхилогчоор ургана.

Дүгнэлт

1. Дархан-Уул аймгийн бэлчээрт уулын хээр, нугын хээр, хуурай хээрийн дэд

хэвшинж болон нугын хэвшинж зонхилон тохиолддог. Тус нутгийн баруун зах

Хараа голын хөндийгөөр нугын хээр ба хуурай хээрийн ургамалжил ноѐрхон жижиг

навчит харгана бүхий хялгана-хазаар өвст, хялгана-харганат бүлгэмдэл элбэг

тархдаг. Харин нутгийн зүүн хэсэгт уулын хээрийн ургамалжил голлож жижиг

дэгнүүлт үетэн-алаг өвст, ботууль-алаг өвст, алаг өвс-үетэнт бүлгэмдлүүд

зонхилдог. Нугын хээрт Stipa sibirica, Stipa baicalensis зонхилсон алаг өвс-үетэнт,

үетэн-алаг өвст бүлгэмдэл зонхилно.

2. Зонхилогч бүлгэмдлүүдээс нугын бүлгэмдэлд тусгагийн бүрхэц хамгийн их (75-

80%), уулын хээрийн бүлгэмдэлд хамгийн бага (35-38%), 1м2 талбайд тохиолдох

зүйлийн тоо нугын бүлгэмдэлд хамгийн олон (19 зүйл), хээрийн бүлгэмдэлд

хамгийн цөөн (9 зүйл) байна.

Ашигласан материал

1. Грубов В.И. Определитель сосудистых растений Монголий. Л., Наука. 1982. с.441.

2. Грубов В.И., Губанов И.А., Дариймаа Ш. Флористические находки в Монголий.

//Бюлл.Моск. о-ва. Исп. Прир., отд. биол. т. 95, вып. 6. 1990. с. 70-86.

Page 12: Дархан-Уул аймгийн бэлчээрт зонхилогч бүлгэмдэл, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн

3. Губанов И.А., Камелин Р.В. Материалы к флоре МНР. // Природные условия,

растительный покров и животный мир Монголий. –Пушкино, 1988. с. 189-217.

4. Губанов И.А., Конспект флоры внешней сосудистые растения/. М. 1996. с.136.

5. Өлзийхутаг Н. БНМАУ-ын хадлан бэлчээр дэх тэжээлийн ургамал таних бичиг.

УБ.1985. х. 203-396.

6. Өлзийхутаг Н. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ. 1989. х.3-29.

7. Түвшинтогтох И. Монгол орны хээрийн ургамалжил. УБ. 2014. х.42-349.

8. Шенников А.П. Введение в геоботанику. Л.: Изд-во ЛГУ. 1964. с.446.

9. Юнатов А.А. Основные черты растительного покрова Монгольской Народной

Республики, Изд. АН СССР, М., Л., 1950. с. 223.

10. Юнатов А.А. БНМАУ-ын ургамлан нөмрөгийн үндсэн шинжүүд. УБ. 1976. х.169-

180.

11. Cajo J.F. ter Braak and Petr Smilauer. Canoco Referenve Manual and Users Guide.

Software for Ordination /version 5.0/. Biometris, Wageningen. 2012. p. 263.

12. Jan Leps and Petr Smilauer. Multivariate Analysis of Ecological Data using CANOCO.

Cambridge University press. 2009. р.267.

13. Цэрэннадмид Б. Дархан сумын хөрс, ургамлан нөмрөгийн онцлог. ШУТИС, Дархан-

Уул аймаг дахь технологийн сургууль. "Тэгш хэм" сэтгүүл. Дархан. 2008. №12.х.40-

42.

14. Цэрэннадмид Б. Results of vegetation study of Mountain steppe in Khongor district,

Darkhan Uul province, Mongolia. Рациональное использование почвенных и

растительных ресурсов в экстремальных природных условиях. Материалы

международной научно-практического факультета. Улан-Удэ. 2012. c.110-114.

15. Tserennadmid, B. Vegetation conditions in various plant communities in

Khongor district, Darkhan-Uul province, Mongolia. Final project. UNU-Land Restoration

Training Programme. Keldnaholt, 112 Reykjavik, Iceland. 2013. Pdf.