ойрын зайн гүйлтийн техник задлал

13
Ойрын зайн гүйлтийн техник задлал 11-12-р ангийн сурагчдад зориулав. Бэлгэсэн багш Б. Энхжаргал.

Upload: bayar-enhjargal

Post on 24-Jul-2015

396 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: ойрын зайн гүйлтийн техник задлал

Ойрын зайн гүйлтийн техник задлал

11-12-р ангийн сурагчдад зориулав.

Бэлгэсэн багш Б. Энхжаргал.

Page 2: ойрын зайн гүйлтийн техник задлал

Удиртгал.

Хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлт нь хүний бие организмын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж чадах спортын нэг төрөл билээ. Энэ спортоор хичээллэснээр

хүүхдүүд та нарын хурд, хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, уян хатны чанар хөгжихийн зэрэгцээ амьсгалын системын

хэвийн ажиллагаа, зүрх судасны системын хөгжил,

тунгалагийн ситемын хэвийн ажиллагаа төлөвшинө.

Мөн түүнчлэн бие организмын үе мөч булчингийн ажиллагаа, хөгжилд маш чухал нөлөө үзүүлж булчинлаг болгож бусад

ямар ч үйл хөдөлгөөн хийж гүйцэтгэх үндсийг олгож чаддаг спорт билээ.

Хүүхдүүд та нар хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтээр тогтмол хичээллээрэй!

Page 3: ойрын зайн гүйлтийн техник задлал

Хөнгөн атлетикийн Ойрын зайн гүйлтэд 60м, 100м, 200м, 400м-ийн гүйлтүүд ордог.

Ойрын зайд гүйгч нь нам гараанаас гарна. Нам гараа нь : Гараандаа! Анхаар! Марш! /буудаж дохио өгөх/ командтай.

Ойрын зайн гүйлтийн техник задлалыг 4 ангилж үздэг. Үүнд: 1. Гараа – нам гараа 2. Гарааны хөөлт – богино хугацаанд дээд хурдаа авах 3. Зайн гүйлт – авсан хурдаа бууруулалгүй үлдсэн зайг туулах. 4. Бариа – толгой, цээж, хөлөөрөө барианы шугам руу дайралт хийх үйлдэл.

Сурагчид та бүхэндээ ойлгуулах үүднээс зургаар тайлбарлая.

Page 4: ойрын зайн гүйлтийн техник задлал

Гүйлтийн зам.

Гүйлтийн зам нь120 см өргөн, 8 хүн уралдах боломжтой хийгддэг. Замыг хальтирч гулгахгүй шипийны хадаас зоогддог тусгай резинээр бүрдэг байна.

Page 5: ойрын зайн гүйлтийн техник задлал

Нам гараанаас гарахын тулд гүйгчид тулгуурт суурийг ашиглана. Энэ нь гараанаас хурдтай,

хүчтэй тийрч гарахад маш дөхөмтэй төхөөрөмж юм. Тулгуурт суурийг тамирчид түлхэлтийн

хөлдөө тааруулан гарааны шугаманд тохируулан байрлуудаг.

Хадаасаар нь доош нь хадаж бэхэлнэ.

Page 6: ойрын зайн гүйлтийн техник задлал

Гараандаа дохионы үед гүйгчдийн байрлалыг үзвэл :

Дохио өгөх үед тамрчид ямар ч хөдөлгөөнгүй суусан байх ёстой.

Page 7: ойрын зайн гүйлтийн техник задлал

Анхаар командын үед биеийн байрлал ямар байх ёстой вэ?

Биеийн хүндийн төв 2 гар дээр шилжиж, хөдөлгөөн урагш тэмүүлсэн байх ёстой.

Page 8: ойрын зайн гүйлтийн техник задлал

Марш дохио өгөх үед хийх үйлдэл.

Маш хүчтэй, хурдтай тийрч гарна.

Page 9: ойрын зайн гүйлтийн техник задлал

Гарааны хөөлт.

Ойрхон зайд дээд зэргийн хурдааавах эрчимтэй хөдөлгөөн

байх ёстой.

Page 10: ойрын зайн гүйлтийн техник задлал

Зайн гүйлт.

Авсан хурдаа сааруулалгүйгээр үлдсэн зайгтуулах, маш их хүч, хурд, тэсвэр

шаардсан олон давтамжтай хурдан хөдөлгөөн юм.

Page 11: ойрын зайн гүйлтийн техник задлал

Барианд орох үйлдлийг үзэцгээе!

Барианд орох үедээ тамирчид өөрт үлдсэн бүх л нөөц хурд, хүчээ тэвчээр заан гаргаж

гүйлтээ төгсгөдөг байна.

Page 12: ойрын зайн гүйлтийн техник задлал

Ойрын зайн гүйлтээр хичээлэгчид нь гүйлтийн хурдаа хөгжүүлэхийн тулд

багшийн өгсөн заавар зөвлөгөө, хийлгэж байгаа дасгал, дасгалуудын давтамж,

дасгалын ритм зэргийг маш сайн баримталж хичээллэх шаардлагатай

байдаг юм. Учир нь сургалт дасгалжуулалтын арга зүй, онолын үндэслэлтэй хичээллэж байж сая

амжилт гаргах үндэс болдог.

Page 13: ойрын зайн гүйлтийн техник задлал

Анхаарал тавьсанд баярлалаа.

Спортоор хичээллэж эрүүл чийрэг иргэн болж

төлөвшицгөөе!