монгол хэлний тухай хууль
TRANSCRIPT
МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ2015 оны 02 -р сарын 12, Улаанбаатар
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
Хийсэн ажлууд:
● Хэлэлцүүлэг хийх● Хууль батлуулах ● Хуулийг тайлбарлах● Хуулийг сурталчлах● Хуулийг хэрэгжүүлэх
Хуультай холбоотой ажлууд:
● Сонин, радио, телевизүүдэд монгол хэлний хуулийн талаар тайлбарласан олон тооны ярилцлага, өгч нийтлэсэн.
● Eagle TV-д “МУ хэлний засаглалтай улс” ярилцлага өгсөн.
● Хуулийн цаг нэвтрүүлэгт орсон.● Монгол хэлбичгийн багш нарт зөвлөгөө
өгсөн.
Монгол хэл хуультай болсон
● Түүхэндээ анх удаа монгол хэлээр овоглосон хуультай болсон.
● Үндсэндээ ямар ч хяналт, хамгаалалтгүй явж ирсэн.
● Энэ хууль баталснаар олон ажил эмхрэх ёстой.
● Үүний өмнө ярьсан олон асуудал энд туссан.
Үйлчлэх хүрээ
● Монгол Улсын иргэн, хуулийн этгээд● Төрийн байгууллага● Байнга оршин суугч гадаадын иргэн● Харьяалалгүй хүн● Дипломат төлөөлөгчийн газар● Хуулийн бусад этгээд
Нэр томьёоны тухай ойлголт
● Төрийн албан ёсны хэл - орчин цагийн утга зохиолын монгол хэл
● Монгол хэлний хэм хэмжээ - найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг
● Үндэсний бичиг - монгол бичиг● монгол хэл бичиг - монгол хэл, кирил
болон монгол бичгийг
Монгол хэл бол:
● Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.
● Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.
Монгол Улсын иргэн:
Монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, боломж, нөхцлөөр хангагдах эрхтэй.
Монгол хэлний хэрэглээ:
● Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.
● Гэхдээ гадаад хэл давхар хэрэглэж болно.● Гадаад хэлээр сургалт явуулдаг сургууль,
бусад гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ЕБС-иас бусад ЕБС-д гадаад хэлийг 5 дугаар ангиас эхлэн зааж болно.
Гадаад нэр, нэр томьёо:
● Гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага, эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
● Шинжлэх ухааны нэр томьёог орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.
● МУИ гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.
● Гадаадын байгууллага баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.
Бичиг үсэг сонгох хэрэглэх:
● Албан хэргийг кирил бичгээр хөтлөнө.● Кирил болон үндэсний хос бичгээр хөтөлнө.● ЕБС-д үндэсний бичгийг 6-р ангиас төгстөл тусгай
хөтөлбөрөөр заана.● Их сургуульд элсэгчдээс авах ЕШ болон төрийн албанд
анх орох иргэнээс авах МХ шалгалтын агуулгын 4/1 ээс доошгүй нь монгол бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.
● МУЕ, УИХД, ЕС-аас адил түвшний албан тушаалтанд илгээх бичиг, захидал монгол бичгээр байх ба орчуулгыг хавсаргана.
Зөв бичих дүрэм, толь бичиг:
● Монгол Улсын хэмжээнд Кирил ба Монгол бичгийн нэгдмэл дүрэмтэй байна.
● Дүрэм болон толь бичгийг ШУА-ийн “Монгол хэлшинжлэлийн хүрээлэн” хариуцан боловсруулж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл батална.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
● Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл бичгийн төрийн бодлогын талаарх саналыг УИХ-д мэдүүлнэ.
● Хоёр жил тутамд УИХ-д мэдээлэл хийнэ.● Зарлиг гаргаж, чиглэл өгөх● Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлийг
томилж, чөлөөлнө.● Нэрэмжит шагнал олгоно.
Монгол Улсын Их Хурал:
● Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох● Улс төр эдийн засгийн баталгааг
бүрдүүлэх● Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт
тавих● Хуульд заасан бусад үүрэг
Засгийн газар:
● Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах● Үндэсний хөтөлбөр, дүрэм боловсруулах● Гадаадад байгаа МУ-ын иргэн, гэр бүлд
монгол хэл, бичиг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжих, зохион байгуулах
● Төрийн бүх байгууллагад кирил болон монгол бичгийн хэм хэмжээг мөрдүүлэх.
Төрийн албаны зөвлөл:
● Төрийн албанд орох иргэнээс авах монгол хэлний шалгалтыг зохион байгуулж авах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх.
БСШУхааны Яам:
● Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг батлах
● Их сургуульд элсэгчдээс авах шалгалтын агуулгыг батлах
● Үндэстний цөөнхийн хос хэлний хөтөлбөр● Үндэсний цөөнхийн монгол хэл бичгийн боловсрол ● Монгол хэл бичгийн соёлын өвийг хамгаалах, монгол
бичгээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх.
Мэдээлэл, харилцаа холбоо:
● Цахим орчинд монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлэх
● Латин үсэг хэрэглэх дүрэм, журам● Кирил, латин үсгийн хөрвүүлэг хийх, зөв
бичих дүрэм, программын хэрэглээг нэмэх, цахим орчинд нэвтрүүлэх
Хэвлэл мэдээллийн байгууллага:
● Монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах
● Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх
Монгол Улсын Иргэн:
● Монгол хэл бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачлага гаргах
● Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх
Хэлний бодлогын үндэсний зөвлөл:
● МУ-ын ЕТГ-ын дэргэд байна.● 9 гишүүнтэй байх, Ерөнхийлөгч томилох● Даргыг гишүүдийн дундаас томилох● Жилд 2 удаа хурал хийх● Орон тооны ажлын алба, дүрэмтэй байх● Өдөр тутмын үйл ажиллагааг албаны
дарга удирдан явуулах.
Зөвлөлийн үүрэг:
● Үндэсний цөөнх, аман аялгуу судлах, хамгаалах, гадаад дах монгол үндэстний талаар бодлого боловсруулах
● Бичиг үсгийн дүрэм, өөрчлөлтийг батлах● Толь бичиг, үгийн санг хэлэлцэн батлах● Шинэ нэр томьёог хэлэлцэн батлах● Шинэ нэр оноох асуудлыг хэлэлцэх● Хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх
Эрх бүхий судалгааны байгууллага:
● Монгол хэл шинжлэлийн хүрээлэн ажиллана.● Зөв бичих дүрэм боловсруулах, өөрчлөлт
оруулах● Үсгийн дүрэм, гарын авлагыг хянах● Гадаад нэр томьёог оноон орчуулах● Газар нутгийн нэрийг жигдлэх, толилох● Шалгалтын агуулга боловсруулах● Стандарт тогтоох, батлуулах