Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил...

10
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ Зандраагомбо. Д, докторант, УГТХ, [email protected], 88059731 Туул.Д, доктор Ph, УГТХ, [email protected], 88066321 Хураангуй Аливаа улс орны ард түмэнд түгээмэл ашиглагддаг байгалийн үнэт баялгийн нэг нь хөрс байдаг. Тийм ч учраас хөрсний төрөл бүрийн судалгаа нь тухайн улс орны үндэсний эдийн засгийн эрчимтэй хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. УГТСЭШХүрээлэнгийн Хөрс агрохимийн лабораторит хийсэн агрохимийн шинжилгээнд Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн 26413,2 га талбай хамрагдаж, таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангаж, ургац бүрдүүлэх хөрсний чадавхи буюу үржил шимийн төлөв байдлыг тодорхойлсон. Шинжилгээний дүнгээр Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрс нь хөрсний үржил шимийн цөм болсон ялзмагийн агуулалтаар ихэнх талбай нь 2.0 хувиас бага, хөрсний шим тэжээлийн бодисын (NPK) агуулалт нь ХАА-н таримал тариалахад дундаас бага хангалттай түвшинд агуулагдаж байна. Түлхүүр үг: Хөрс, үржил шим, ялзмаг, азот, фосфор, кали Оршил Эх газрын эрс тэс уур амьсгалтай, үржил шимээр төдийлэн баялаг биш хөрстэй Монгол орны нөхцөлд сүүлийн хагас зуун жилд газар тариаланг эрчимтэй эрхэлсэн явдал нь хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн тус дэм үзүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой байсны зэрэгцээ экологийн хувьд урьдчилан төсөөлж байгаагүй хөрсний элэгдэл эвдрэл, үржил шим, бэлчээр нутгийн доройтол зэрэг хэд хэдэн сөрөг үр дагавар үүсэх нөхцлийг бүрдүүлсэн.

Upload: ankhbileg-luvsan

Post on 26-Jul-2015

72 views

Category:

Presentations & Public Speaking


3 download

TRANSCRIPT

Page 1: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХӨРСНИЙ ҮРЖИЛ

ШИМИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Зандраагомбо. Д, докторант, УГТХ, [email protected], 88059731

Туул.Д, доктор Ph, УГТХ, [email protected], 88066321

Хураангуй

Аливаа улс орны ард түмэнд түгээмэл ашиглагддаг байгалийн үнэт баялгийн

нэг нь хөрс байдаг. Тийм ч учраас хөрсний төрөл бүрийн судалгаа нь тухайн улс

орны үндэсний эдийн засгийн эрчимтэй хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.

УГТСЭШХүрээлэнгийн Хөрс агрохимийн лабораторит хийсэн агрохимийн

шинжилгээнд Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн 26413,2 га талбай

хамрагдаж, таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангаж, ургац бүрдүүлэх хөрсний

чадавхи буюу үржил шимийн төлөв байдлыг тодорхойлсон.

Шинжилгээний дүнгээр Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрс нь

хөрсний үржил шимийн цөм болсон ялзмагийн агуулалтаар ихэнх талбай нь 2.0

хувиас бага, хөрсний шим тэжээлийн бодисын (NPK) агуулалт нь ХАА-н таримал

тариалахад дундаас бага хангалттай түвшинд агуулагдаж байна.

Түлхүүр үг: Хөрс, үржил шим, ялзмаг, азот, фосфор, кали

Оршил

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, үржил шимээр төдийлэн баялаг биш

хөрстэй Монгол орны нөхцөлд сүүлийн хагас зуун жилд газар тариаланг эрчимтэй

эрхэлсэн явдал нь хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн тус дэм

үзүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой байсны

зэрэгцээ экологийн хувьд урьдчилан төсөөлж байгаагүй хөрсний элэгдэл эвдрэл,

үржил шим, бэлчээр нутгийн доройтол зэрэг хэд хэдэн сөрөг үр дагавар үүсэх

нөхцлийг бүрдүүлсэн.

Page 2: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

Манай оронд тариалангийн эрчимтэй хөгжлийн оргил үе болох 1970-1980 оны

эцэст нийт 1.2 сая га эргэлтийн талбай ашиглагдаж байсан бол 1989 оноос хойш

талбайн хэмжээ тасралтгүй буурсаар 2006 онд хамгийн доод түвшинд буюу 162.0

мянган га-д хүрчээ. Үүнд тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн

зэрэгцээ хөрсний үржил шимийн доройтол ихээхэн нөлөөлсөн. Тариаланд

ашиглагдаж байсан нийт эдэлбэр талбайн 46.5 хувь нь элэгдэл эвдрэлд орж,

хөрсний ялзмагийн агуулалт 14.6-43.6 хувиар буурсан байлаа.

Шинэ зууны эхээр УИХ, Засгийн газраас дэвшүүлж байгаа хөтөлбөр, хөгжлийн

баримт бичгүүдэд улс орны нийгмийн харилцааны хүрээнд экосистемийн оршин

тогтнолын үндсэн хүчин зүйл болох хөрс, ус, агаар, биологийн төрөл зүйлийг

хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах талаар зорилтууд гарч байна.

Монгол улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол

улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-

ын Монгол улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлд: уур амьсгалын

өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох экосистемийн тэнцвэрт

байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий

болгоно гэж заасан.

Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан 2021 он хүртэл хугацаанд

хэрэгжүүлэх стратегийн зорилтууд “хөгжлийн” баримт бичгийг УИХ-аас батлан,

хэрэгжүүлж байна. Уг стратегийн зорилтуудад:

- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн төлөв байдлыг шинжлэх ухааны

үндэслэлтэй тогтоож, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бодлого

хэрэгжүүлэх;

- Байгаль, цаг уурын нөлөөллийн улмаас хуурайшин гандаж, доройтолд өртсөн

болон өртөх магадлал бүхий газар нутгийн төлөв байдлыг тодорхойлж, тухайн

бүс нутгийн онцлогт дасан зохицох чадавхийг бэхжүүлэх

- Газар ашиглалтыг сайжруулж, усалгаатай тариаланг хөгжүүлэн, биотехнологи

нэвтрүүлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;

- Хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг

багасгахад чиглэсэн дэвшилтэт технологийг газар тариаланд нэвтрүүлнэ:

o Химийн аргаар боловсруулах уриншийн хэмжээг нэмэгдүүлэх;

Page 3: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

o Ногоон бордуурт болон цомхотгосон технологиор уринш бэлтгэх арга

ажиллагааг нэвтрүүлэх;

o Тариалангийн талбайг сүрлэн хучлагатай болгож хашаалан хамгаалах;

o Хөрсний үржил шимийг хамгаалах талаархи эрх зүйн орчин, хяналтын

тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтууд дурьдагдсан.

Үндэсний хөгжлийн дээрх зорилтууд нь манай улсад байгаль орчин, хөдөө аж

ахуйн салбар тэр дундаа тариалангийн хөрсний үржил шимийн талаар төр засгаас

баримтлах ойрын ирээдүйн бодлогыг тодорхойлсон байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн шинэтгэлийн өнөөгийн нөхцөлд газрын

харилцаа, хөрсний үржил шимийн асуудал хурцаар тавигдаж, түүний нөөцийг үр

ашигтай хамгаалан ашиглах шаардлага зүй ѐсоор урган гарч байна. Үүнтэй

холбоотойгоор газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах талаар баримтлах

бодлогод тариалах талбайн хэмжээг цаашид нэмэгдүүлэхгүй, экологижсон

технологийг нэвтрүүлэх замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхэд

чиглэгдэх арга ажиллагааг тусгах нь чухал юм.

Манай улсын тариалангийн үйлдвэрлэлийн энэхүү ололт амжилтанд

тариалангийн шинжлэх ухаан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ургамал Газар

Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс тариалангийн хөрсийг элэгдэл

эвдрэлээс хамгаалахын тулд хавж элдэншүүлэх, зурваслах, эзэнт болон ногоон

уринш бэлтгэх, ээлжлэн тариалалтын дэвшилтэт технологийг туршилт

судалгаагаар шалгаруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж байсны үр дүнд стратегийн

үндсэн таримал буудай, төмсний нэгжийн ургац 20-40%-иар нэмэгдэж байсан.

Судалгааны хэсэг

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний ялзмаг, түүний ангилал

Хөрс нь байгалийн үнэт баялаг бөгөөд үржил шимт чанараараа хүний

нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөрсний үржил шимийн үндсэн

үзүүлэлтийн нэг нь түүний ялзмагийн агуулалт юм. Ялзмагийн агуулалт харьцангуй

тогтвортой үзүүлэлт тул түүнийг хөрсний нөөц үржил шим гэж үздэг. Ялзмагаар

баялаг хөрсөнд тэжээлийн бодисын агууламж өндөр, ус, агаар, дулааны горим

тогтвортой байснаар таримлын ургац цаг уураас хамаарах хамаарал нь багасдаг.

Page 4: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

Энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чухал

ач холбогдолтой.

Хөрсний ялзмагийн агуулалтыг бууруулахгүй байх үндсэн зарчим нь хөрсөнд

ялзмаг үүсэх явцыг ялзмаг задрах явцаас илүү байлгах нөхцлийг бүрдүүлэх явдал

бөгөөд үүний тулд газар тариаланд хөрсийг органик бодисоор баяжуулах арга

ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Органик бордоо хэрэглэснээр

хөрсний ялзмагийн агуулалт, найрлага дээшлэхийн зэрэгцээ тухайн хөрсний

агрохими, агрофизикийн үндсэн үзүүлэлтүүд сайжирна.

Манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд үүссэн, тариаланд ашиглагдаж

байгаа эдгээр хөрсний ялзмагт үе төдийлэн зузаан биш дунджаар хүрэн хөрснийх

23 см, хар шороон хөрснийх 30 см орчим байдаг. Хөрсний ялзмагийн чанарын

үнэлгээний (Гришина, Орлов, 1978) үзүүлэлтээр: ялзмагийн агуулалт (2-5%) ба

нөөцөөр (50-150 т/га) маш багаас дунд ангилалд хамрагдана.

Судалгаагаар манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн нөхцөлд

уринш-үр тарианы богино ээлжтэй сэлгээний хөрсний 0-20 см гүнээс жилд

дунджаар 1.09 т/га ялзмаг алдагдаж байдаг нь тогтоогдсон байдаг [ Д.Туул, 2004].

Дархан-Уул аймгийн хэмжээнд 0.9%-иас бага ялзмагтай хөрс 1701.4 га буюу

шинжилгээнд хамрагдсан хөрсний 6.4 хувийг, 1.0-1.9 % ялзмагтай хөрс 18830.4 га

буюу 71.2 хувийг, 2-2.5 % ялзмагтай хөрс 15.4 хувийг, 3-аас дээш хувийн

ялзмагтай хөрс дөнгөж 564 га буюу 2.1 хувийг тус тус эзлэж байна /Зураг 1/.

Сумдын хувьд 0.9 %-иас бага ялзмагтай талбай Хонгорт 6.3 хувь, Орхон

суманд 10.8 хувь байгаа нь бага үзүүлэлт биш. Иймд эдгээр талбайд ялзмагийн

агуулалтыг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Аймгийн хэмжээнд хөрсний

үржил шимийг сайжруулж арвин ургац авахын тулд бордох системийг зааврын

дагуу мөрдлөг болгох нь чухал.

Зураг 1. Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний

Page 5: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

0

10

20

30

40

50

60

70

80

<0.9 1.0-1.9 2.0-2.5 2.6-2.9 3.0<

Õî í ãî ð Î ðõî í

ялзмагийн агуулалтын үзүүлэлт

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний шим тэжээлийн бодисын

агуулалт

Газар тариалангийн үйлдвэрлэлд хөрсөн дэх ургамалд хялбар ашиглагдах

шим тэжээлийн бодисын горимыг сайжруулах замаар хөрсний идэвхитэй үржил

шимийг нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой. Учир нь тариалангийн

талбайгаас жил бүр ихээхэн хэмжээний азот, фосфор, кали болон бусад

элементүүд ургацаар алдагдаж байдаг.

ХАА-н таримлын хоололтод зайлшгүй шаардлагатай макро элементүүдийн

найрлагад азот, фосфор, кали багтдаг. Хөрсөн дэх аль нэгэн элементийн дутагдал

нь ургацыг хязгаарлагч хүчин зүйл болдог. Иймээс тариалангийн үндсэн хуулийн

нэг болох шим тэжээлийн бодисын зохистой харьцааг бүрдүүлэх нь чухал юм.

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний нитратын азотын

агуулалт

Таримлын хоололтонд улмаар ургац бүрэлдэхэд чухал шаардлагатай

үзүүлэлтийн нэг нь нитратын азотын агууламж бөгөөд энэ нь ургамал ургалтын

хугацаанд хөрсний чийг, дулааны горимоос хамааран ихээхэн хэлбэлзэлтэй

байдаг. Судалгаагаар манай орны хөрс, цаг уурын нөхцөлд үр тарианы таримлын

ургац тарилтын үед хөрсөнд агуулагдах нитратын агуулалттай нягт хамааралтай

байдаг нь тогтоогдсон.

Page 6: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

0 20 40 60 80 100

ñàéí

äóí ä

áàãà

Õî í ãî ð Î ðõî í

Манай орны нөхцөлд хөрсний нитратын азотын агуулалт нь ургацыг

хязгаарлагч үндсэн хүчин зүйлийн нэг болдог. Өөрөөр хэлбэл органик бодисоор

ядмаг хөнгөн хүрэн хөрсөнд азотын дутагдал байнга илэрдэг.

Хөрсөнд нитратын азотыг иономерийн аргаар тодорхойлсон бөгөөд

үзүүлэлтийг манай орны хөрс, цаг уурын нөхцөлд ХАА-н таримлын ургац

бүрдүүлэх хангамжийн зэргээр ангилсан байдаг [Д.Цэрмаа, Л.Чүлтэмсүрэн 2000 ].

ХАА-н таримлын төрлөөс хамааран 1 кг хөрсөнд агуулагдах нитратын азотыг маш

бага, бага, дунд, хангалттай, сайн хангалттай гэж ангилдаг. Тухайлбал, 1 кг

хөрсөнд 11.0 мг ба түүнээс бага нитратын азот (NO3-N) агуулагдаж байвал үр

тарианы таримлын ургац бүрдүүлэхэд дунд хангалттай ангилалд багтаж, азотын

төрлийн бордоогоор бордох шаардлагатайг илтгэсэн үзүүлэлт болно.

Зураг 2. Дархан-Уул аймгийн тариалангийн

талбайн хөрсний нитратын азотын хангалтын зэрэг, %

Дархан-Уул аймгийн шинжилгээнд хамрагдсан 26413.2 га талбайн нитратын

азотоор 25107.5 га буюу 95 хувь нь бага хангалттай эзлэж байна /Зураг 2/. Иймээс

Хонгор, Орхон сумын тариаланчид нитратын азотоор хөрсөө баяжуулахын тулд

бууц, биоялзмаг, шивтрийн шүү, мочевин болон бактерийн бордоог зааварт

тусгагдсан тунгаар үндсэн болон тарилтын үеийн бордоо болгон хэрэглэх

шаардлагатай. Ногоон бордуурт уриншийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлбэл

зохино.

Page 7: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

0 20 40 60 80 100 120

ñàéí

äóí ä

áàãà

Õî í ãî ð Î ðõî í

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний хөдөлгөөнт фосфорын

агуулалт

Хөрсийг тариаланд ашиглах явцад хөдөлгөөнт фосфорын агуулалт

харьцангуй сул өөрчлөгдөнө. Учир нь хөдөлгөөнт фосфор хөрсний шингээх

комплекст оршихын зэрэгцээ агааржилт сайтай хөнгөн хөрсөнд органик, эрдсийн

задрал эрчимтэй явагдаж байдгаас түүний хангамж тогтмол нөхөгдөж байдаг.

Хөдөлгөөнт фосфор нь хөрсний нийт фосфорын багахан (1 орчим) хувийг

эзэлдэг ба энэ нь ургамалд фосфорын хоололтын үндсэн эх сурвалж болдог.

Карбонатлаг хөрсний хөдөлгөөнт фосфорыг Мачигины арга буюу хөрсийг 1%

нүүрсхүчлийн аммони уусмалаар үйлчилж, молибдет хүчлийн аммонийг ашиглан,

спектрометрээр тодорхойлсон.

Манай орны нөхцөлд хөрсний хөдөлгөөнт фосфорын хангалтын зэрэг, түүнд

үндэслэн ХАА-н таримлыг бордох бордооны дундаж тунг судалгаагаар тогтоосон

байдаг. Тухайлбал, 100 г хөрсөнд 3.0 мг хөдөлгөөнт фосфор (Р2О5 ) агуулагдаж

байвал үр тарианы таримлын ургац бүрдүүлэхэд дунд хангалттайд тооцогдож

фосфорын бордоо хэрэглэх шаардлагатайг илтгэнэ.

Зураг 3. Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний

хөдөлгөөнт фосфорын хангалтын зэрэг, %

Хөдөлгөөнт фосфороор нийт талбайн 4196.2 га буюу 15.9 хувь нь сайн

хангалттай байхад 8632.5 га буюу 32.7 хувь нь бага хангалттай байна /Зураг 3/.

Өөрөөр хэлбэл бага хангалттай талбай сайн хангалттай талбайгаас 2 дахин их

Page 8: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

0 10 20 30 40 50 60 70

ñàéí

äóí ä

áàãà

Õî í ãî ð Î ðõî í

байна. Үлдсэн талбайн хөрс нь фосфороор дунд хангалттай ангилалд багтаж

байна. Аль ч суманд бага хангалттай талбайн эзлэх хувь өндөр байгаад анхаарч

фосфор ихээр агуулдаг суперфосфат, бууц, биоялзмагийг өргөн хэрэглэх.

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний солилцох калийн

агуулалт

Хөрсний нийт калийн эх сурвалж нь шаварлаг эрдсүүд байдаг учир хүнд

механик бүрэлдэхүүнтэй хөрсөнд кали их (2-3%), харин элс, элсэнцэр хөрсөнд

харьцангуй бага (0.2-0.3%) агуулагдана. Үүнээс ургамалд хялбар ашиглагдах

хэлбэрийн солилцох калийн хэмжээ нийт калийн багахан буюу 0.8-1.5 %-ийг

эзэлдэг.

Хөдөлгөөнт калиар нийт талбайн 11.4 хувь нь сайн, 22.2 хувь нь дунд, 66.4

хувь нь бага хангалттай байна. Хөрсөнд агуулагдах калийн агууламжийг

дээшлүүлэхийн тулд хлорт кали, бууц, биоялзмаг, үнс зэргийг зааварт заагдсан

тунгаар тухайн таримлыг тариалах талбайд үндсэн бордоо болгон хэрэглэхийн

зэрэгцээ тарилтын үед кали агуулсан нийлмэл бордоогоор бордох нь ашигтай. Нэн

ялангуяа төмс тариалдаг талбайг калиар сайн хангаж өгвөл арвин ургац авна. Энд

дурдахад кали нь ургамлыг ганд тэсвэртэй болгоход физиологийн чухал үүрэг

гүйцэтгэдэг элемент юм.

Зураг 4. Дархан-Уул аймгийн тариалангийн

талбайн хөрсний солилцох калийн хангалтын зэрэг, %

Page 9: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний тэжээлийн бодисын

шаардлага, бордооны хэрэгцээ

Бидний тооцоолсноор Дархан-Уул аймгийн газар тариаланд жилд 12892,1 га-

д үр тариа, 12900,0 га-г уриншилж, 621,1 га-д хүнсний ногоо тариалж, бордоог

дундаж тунгаар хэрэглэн шаардлагатай хэмжээний ургац бүрдүүлж авахад нийт

2556.3 мянган тонн шим тэжээлийн бодис (NPK) хэрэгцээтэй /Хүснэгт 1/ бөгөөд

үүнийг эрдэс бордоонд шилжүүлбэл нийт 6192.9 тонн /Хүснэгт 2/, худалдан авах

үнэ нь 774112500 төгрөг болж байна.

1. Дархан-Уул аймгийн газар тариаланд шаардагдах

шим тэжээлийн бодисын шаардлага

№ Сумын нэр Таримал

Талбай

мян. га

Бордох тун, кг/га Шим тэжээлийн бодис,

мян.тн

N P2O5 K2O N P2O5 K2O

1 Хонгор Буудай 12892,1 20 10 10 257.8 128.9 128.9

Уринш 12900,0 60 40 40 774.0 516.0 516.0

2 Орхон Хүнсний

ногоо 621,1 120 100 100 80.7 74.5 79.5

Нийт 26413,2 - - -

2. Дархан-Уул аймгийн газар тариаланд шаардагдах

бордооны хэрэгцээ

№ Сумын нэр Таримал

Талбайн

хэмжээ, га

Бордооны төрөл,

хэмжээ, т

Азо

т

Фосф

ор

Кал

и

Бууц

,

мян.т

1 Хонгор Буудай 12892,1 758.4 307.0 214.9 -

Уринш 12900,0 2276.5 1228.6 860.0 645.0

2 Орхон Хүнсний

ногоо 621,1 237.5 177.5 132.5 31.0

Нийт 26413,2 - - - -

Page 10: Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах боломж

Дүгнэлт

1. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2.0 %-иас бага ялзмагтай хөрс нийт

шинжилгээнд хамрагдсан хөрсний 77.6 хувийг эзлэж байна.

2. Хөрсний шим тэжээлийн бодисын агуулалтаар шинжилгээнд хамрагдсан

26413.2 га талбайн хөрс нитратын азотоор 95.0 хувь, хөдөлгөөнт фосфороор

84.1 хувь, солилцох калиар 88,6 хувь нь бага хангалттай түвшинд байна.

3. Дархан-Уул аймгийн 26413,2 га талбайд ХАА-н таримал тариалж, бордоог

дундаж тунгаар хэрэглэн шаардлагатай хэмжээний ургац бүрдүүлж авахад

нийт 2556.3 мянган тонн шим тэжээлийн бодис (NPK) хэрэгцээтэй бөгөөд

үүнийг эрдэс бордоонд шилжүүлбэл нийт 6192.9 тонн, худалдан авах үнэ нь

774112500 төгрөг болж байна.

Ном зүй

1. Агрохимия. Учеб. Пособ. / Под ред. П.М.Симирнова и А.В.Петербургского. –М.:

Колос, 1975.

2. Бараев.А.И. Почвозащитное земледелие, -М.:1986

3. Доржготов Д. Монгол орны хөрс // УБ. -2003. -Х.124-144.

4. Туул Д. Результаты исследований содержания и состава гумуса в каштановой

почвы в условиях ЦЗЗоны Монголии // Автореф. дис. на соис. уч. степ. канд. с.

–х. Наук. УБ. -2004.

5. Цэрмаа Д. Монгол орны тариалангийн төв бүсийн нөхцөлд хөрсний үржил

шимийг сайжруулах, зусах буудай бордох шинжлэх ухааны үндэслэл // ШУ-ны

докторын зэрэг горилох бүтээл. Дархан, 2000

6. Щербаков А.П.., Рудай И.Д. Плодородие почв, круговорот и балансы

питательных веществ. –М.: Колос, 1983. –С.23-66