ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД...

6
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ Разуханы Нурбек [email protected] Хураангуй Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой хүмүүс нь хөгжлийн хурдыг тодорхойлж байдаг. Монгол Улсын хувьд ч дээд боловсролын талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой дэлхийн иргэн хүнийг бэлтгэж байна. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын талаар гаргадаг албаны статистик мэдээнд зарим тоон судалгаа хийсэн болно. Түлхүүр үг Дээд боловсрол, бакалавр, магистр, доктор Боловсрол Соѐл, Шинжлэх Ухааны Ямнаас жил бүр тогтмол гаргадаг статистик мэдээг ашиглан дээд боловсролтой холбоотой зарим статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх зорилготой ажилласан болно. Зорилгын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд болон суралцагчдын өнөөгийн байдал ямар байгааг тоон судалгаагаар харуулахыг зорьсон. Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, үүнээс магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын тоо (2001-2014 он) Хичээлийн жил Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль Гадаад их сургуулийн тоо Магадлан итгэмжлэгдсэн их сургуль 2001-2002 178 41 130 7 39 2002-2003 185 42 136 7 58 2003-2004 183 48 128 7 68 2004-2005 184 49 129 6 85 2005-2006 180 49 125 6 88 2006-2007 170 48 116 6 88 2007-2008 162 47 109 6 91 2008-2009 154 48 101 5 86 2009-2010 146 42 99 5 86 2010-2011 113 16 92 5 68 2011-2012 101 15 81 5 67 2012-2013 99 15 79 5 69 2013-2014 100 16 79 5 85* Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ *2014 оны 04 сарын байдлаар Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2001 оноос хойш 5 жилийн дунджаар 182 байсан бол үүнээс 2007-2014 оны хооронд нь 45 хувиар буурсан дүр зураг гарч байна. Ялангуяа 2010-2011 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн тоо 62 хувиар эрс буурсан үзүүлэлттэй байна. Зураг1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, өмчийн хэлбэрээр (2001-2014 он) Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ 178 185 183 184 180 170 162 154 146 113 101 99 100 41 42 48 49 49 48 47 48 42 16 15 15 16 130 136 128 129 125 116 109 101 99 92 81 79 79 0 50 100 150 200 Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль

Upload: nurbyek-razukhan

Post on 29-Jul-2015

233 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Разуханы Нурбек

[email protected] Хураангуй

Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой

хүмүүс нь хөгжлийн хурдыг тодорхойлж байдаг. Монгол Улсын хувьд ч дээд боловсролын

талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн дээд

боловсролтой дэлхийн иргэн хүнийг бэлтгэж байна. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын

талаар гаргадаг албаны статистик мэдээнд зарим тоон судалгаа хийсэн болно.

Түлхүүр үг Дээд боловсрол, бакалавр, магистр, доктор

Боловсрол Соѐл, Шинжлэх Ухааны Ямнаас жил бүр тогтмол гаргадаг статистик мэдээг ашиглан дээд боловсролтой холбоотой зарим статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх зорилготой ажилласан болно. Зорилгын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд

болон суралцагчдын өнөөгийн байдал ямар байгааг тоон судалгаагаар харуулахыг зорьсон.

Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, үүнээс магадлан итгэмжлэгдсэн

сургалтын байгууллагын тоо (2001-2014 он) Хичээлийн

жил

Нийт

сургуулийн тоо

Төрийн

өмчийн сургуулийн

тоо

Төрийн бус

өмчийн сургууль

Гадаад их

сургуулийн тоо

Магадлан

итгэмжлэгдсэн их сургуль

2001-2002 178 41 130 7 39

2002-2003 185 42 136 7 58 2003-2004 183 48 128 7 68 2004-2005 184 49 129 6 85

2005-2006 180 49 125 6 88 2006-2007 170 48 116 6 88 2007-2008 162 47 109 6 91

2008-2009 154 48 101 5 86 2009-2010 146 42 99 5 86 2010-2011 113 16 92 5 68

2011-2012 101 15 81 5 67 2012-2013 99 15 79 5 69 2013-2014 100 16 79 5 85*

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ *2014 оны 04 сарын байдлаар

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2001 оноос хойш 5 жилийн дунджаар

182 байсан бол үүнээс 2007-2014 оны хооронд нь 45 хувиар буурсан дүр зураг гарч байна.

Ялангуяа 2010-2011 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн тоо 62 хувиар эрс буурсан

үзүүлэлттэй байна.

Зураг1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо, өмчийн хэлбэрээр (2001-2014 он)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

178 185 183 184 180 170 162 154 146 113 101 99 100

41 42 48 49 49 48 47 48 42 16 15 15 16

130 136 128 129 125 116 109 101 99 92 81 79 79

0

50

100

150

200

Нийт сургуулийн тоо Төрийн өмчийн сургуулийн тоо Төрийн бус өмчийн сургууль

Page 2: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Энэ нь 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Төрийн өмчийн дээд

боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай Монгол Улсын Засгийн

Газрын 15 дугаар тогтоол хэрэгжиж төрийн өмчийн 42 сургуулийг 16 болгон өөрчлөн зохион

байгуулсантай холбоотой. Мөн бие даан магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн дээд

сургуулиуд дээрх тогтоолийн дагуу бүрэлдэхүүн сургууль болж өөрчлөгдсөнөөс магадлан

итгэмжлэгдсэн нийт сургуулийн тоо буурсан мэт боловч магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын

тоо энэ хугацаанд тогтмол өссөн байна. Тухайлбал, 2001 онд нийт сургуулиудын 21.0 хувь,

2014 онд 69.0 хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна.

Зураг2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоо (2001-2014 он)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо 2012-2013, 2013-

2014 оны хичээлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байгаа бол төрийн бус өмчийн дээд

боловсролын байгууллагад суралцагчдын тоо өссөн үзүүлэлт харагдаж байна. Энэ нь сүүлийн

жилүүдэд төрийн бодлогоор төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудыг

нэгэтгэн бүтцийн өөрчлөлт хийсэн, элсэгчдэд тавих шаардлагуудыг нэмэгдүүлж, тооноос чанарт

анхаарч эхэлсэнтэй холбоотой байна.

Зураг3. ДБСБ-д суралцагчдын боловсролын зэрэг, эзлэх хувь 2014 он

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Дээд боловсролын байгууллагад суралцагчдын боловсролын зэрэг, түүний эзлэх хувийн жинг

авч үзвэл 88 хувийг бакалаврын зэрэг, 10 хувийг магистрын зэрэг, 2 хувийг докторын зэрэг

эзэлж байна.

90644 98453 108738 123824

138019 142411 150326 161111 164773 170126 172798 175591 174075

60382 66834 74134

84041 91755 93478 99037 106611 100581 104431 104101 105751 101855

29893 31197 34134 39405 45784 48552 50878 54114 63835 65306 68302 69353 71689

020000400006000080000

100000120000140000160000180000200000

Суралцагчдын тоо ТӨССуралцагчид ТБӨССуралцагчид

88%

10% 2%

Бакалавр

Магистр

Доктор

Page 3: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Зураг4. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид (мэргэжлийн чиглэл, тоогоор

2007-2014)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл

нийгэм, эдийн засгийн салбарт суралцагчдын тоо бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол

техник, технологи, ангаах ухаан, боловсрол зэрэг салбарт суралцагчдын тоо тогтмол өссөн

дүнтэй гарсан байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод мэргэжлийн эрэлт

хэрэгцээнээс хамаардаг байна.

Зураг5. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид мөн хөдөлмөр эрхлэлт (2001-2013 он)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Зураг6. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид, тэдний хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн хувь (2001-2013 он)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

010,00020,00030,00040,00050,00060,00070,000

Боловсрол

Хүмүүнлэг

Нийгэм, эдийн засаг

Байгалийн шинжлэх ухаан

Техник, технологи

Хөдөө аж ахуй

Анагаах ухаан

Бусад

2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011

2011-2012 2012-2013 2013-2014

17671 18289 21109 22397 23628 25938 29599 33007 34211 35847 37749 37243

3731 4824 7037 7924 7606 9562 10496 13038 13906 12975 15534 15559 0

10000

20000

30000

40000

Төгсөгчдийн тоо Ажлын байртай болсон төгсөгчид

21.1

26.4 33.3 35.4

32.2

36.9 35.5

39.5 40.6

36.2

41.2 41.8

0.0

20.0

40.0

60.0

Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт

Page 4: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Сүүлийн 13 жилийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар гаргасан судалгааг /Зураг 5,6/-г

үзхэд төгсөгчдийн нийт тоо өссөн байна. Үүнийг дагаж хөдөлмөр эрхлэлт мөн адил өсөн

нэмэгдсэн дүнтэй байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь дундажаар нийт төгсөгчдийн 40

хувийг эзэлж байна. Цаашид хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, суралцаж

байх хугацаанд нь төгсөөд ажлын байртай болох боломжийг сургалтын байгууллагууд, ажил

олгогчидтай хамтран нэмэгдүүлэх нь чухал асуудлуудын нэг юм.

Зураг7. Дээд боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид,

(мэргэжлийн чиглэл, тоогоор 2010-2013)

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Төгсөгчдийг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл сүүлийн гурван жил дараалан нийгэм, эдийн

засгийн мэргэжлийн чиглэлээр хамгийн их төгсдөг болох нь харагдаж байна.

Зураг8. Дээд боловсролын байгууллагын үндсэн багшийн тоо /2001-2014он/

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Үүнээс үндсэн багшийн тоо жилээс жилд өссөн дүнтэй байгаа боловч сүүлийн 5 жилийн

байдлаар буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг тус

тус авч үзвэл. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж буй үндсэн багшийн тоо

сүүлийн 5 жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Эрдэм шинжилгээ судалгааны

ажлыг эрчимжүүлэх, бие даасан судалгааны их сургуулиудыг бий болгох нь үндсэн багш нараас

ихээхэн хамааралтай байдаг. Олон улсын хэмжээнд ч мөн адил дээд боловсролын сургалтын

байгууллагын багш, судлаач эрдэмтэдийн нийгэмд эзлэх байр суурь маш өндөр байдаг.

Тиймээс цашид үндсэн багш нарын сургалт-судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх орчин,

ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал.

Зураг 9. Нэг багшид ногдох оюутны тооны өөрчлөлт

Боловсрол

Хүмүүнлэг

Нийгэм, эдийн засаг

Байгалийн

шинжлэх ухаан

Техник, технолог

и

Хөдөө аж ахуй

Анагаах ухаан

Бусад

2010-2011 5775 3174 14544 2126 4178 791 3135 2124

2011-2012 6622 3304 15095 2032 4304 835 2981 2016

2012-2013 6133 2981 14286 2180 4741 890 3896 2136

02000400060008000

10000120001400016000

0

5000

10000 5346 5642 5990 6337 6517 6818 6892 7020 7219 7183 7295 7331 7385

Үндсэн багшын тоо

Page 5: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Сүүлийн 10 жилийн байдлаар нэг багшид ногдох оюутны тоо өссөн дүнтэй байна. Энэ нь жил бүр их, дээд сургуульд элсэгчдийн тоо мөн адил нэмэгдэж буйтай холбоотой байна.

Зураг 10. ДБ-ын сургалтын байгууллага, үндсэн багш, суралцагчдын харьцуулалтын хувь

/2004-2014он/

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Судалгаанаас үзхэд сүүлийн жилүүдэд үндсэн багшийн тоо өссөн бол сургуулийн тоо болон суралцагчдын тоо буурсан үзүүлэлттэй байна.

Зураг11. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилалаар нь болон тэнд суралцагчдын эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Зураг12. Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн эзлэх хувийн жин

болон тэнд суралцагчдын эзлэх хувийн жин /2013-2014 хичээлийн жил/

21

21 22 23

23 24

24

24

23.6

2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014

Нэг багшид ногдох оюутны тоо Linear (Нэг багшид ногдох оюутны тоо)

3.9

2.6

8.0

-2.6

14.3 9.2

5.3

21.6

12.9

24.9

-1.2 2.4

14.5

39.8

9.6 9.6

9.6

12.0

4.8 -1.2

-2.3

4.3

4.1

8.2

5.6 16.5

12.1

6.7 21.7

23.1

-10.0

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

Үндсэн багшийн тоо Нийт сургуулийн тоо Суралцагчдын тоо

15%

62%

18% 5%

Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал эзлэх хувийн

жин Коллеж

Дээд сургууль

Их сургууль

Гадаадын салбар сургууль

2% 26%

72%

0%

Дээд боловсролын сургалтын байгуулагуудад суралцагчдын

эзлэх хувийн жин Коллеж

Дээд сургууль

Их сургууль

Гадаадын салбар сургууль

Page 6: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Эх сурвалж: БСШУЯ-ны статистик мэдээ

Дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн байдал болон дээд

боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн БСШУЯ-ны зүгээс баримтлаж буй

бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн зарим үр дүнг товч тоон судалгаагаар харуулав. Мөн

сургуулиудыг өмчийн хэлбэрээр авч үзвэл төрийн өмчийн сургууль 17 хувийг эзэлж, нийт

суралцагчдын 59 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг хувийн өмчийн сургуулиуд эзэлж байна.

Дээд боловсрол олгож буй сургалтын байгууллагуудын нийт тоо буурсан нь тооноос чанарт

анхаарч эхэлсэн дүн ажиглагдаж байна. Нийгэмд дээд боловсрол эзэмших хэрэгцээ их байгаа

бөгөөд нийт суралцагчдын 88 хувь нь бакалавр, 10 хувь нь магистр, 2 хувь нь докторын зэргээр

суралцаж байна. Цаашдаа магистр болон докторын зэргээр суралцагчдын тоо өсөх

хандлагатай байна. Нийгэмд дээд боловсролын талаар тоон болон чанарын судалгаа маш

бага, судалгаа хийх хэрэгцээ шаардлага их байгаа нь ажиглагдаж байна.

Abstract

All countries in the world with highly skilled people with higher education is to determine the speed of

development. Mongolian State for Higher Education Policy and legal environments, higher education

is preparing global citizens who meet the international standards. So Mongolian official statistics make

some quantitative studies were carried out in higher education.

Талархал

Боловсролын хүрээлэн, Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны сектор, Боловсрол

судлал сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Зохиогчийн тухай

Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд

сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Нийгмийн

удирдлагын магистр тус тус төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд

боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: Дээд

боловсролын чанарын үнэлгээ, баталгаажуулалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил

хийдэг.

Ном зүй

1. УИХ-ын Тамгын Газар. (2008). Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан

Үндэсний хөгжлийн цогц бодлого. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК

2. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, (2012). Ажиллах хүчний судалгааны

үндсэн тайлан 2011. Улаанбаатар: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо.

3. Монголын Үндэсний Статистикийн Хороо (2000-2013). Монгол Улсын статистикийн

эмхэтгэл. Улаанбаатар: Монголын Үндэсний Статистикийн Хороо.

4. Боловсролын салбарын 2011-2012 оны хичээлийн жилийн мэдээллийн стастикийн

эмхэтгэл (I) (2012). БСШУЯ http://www.meds.gov.mn/frontpage /2012_I_MON.pdf

17%

83%

Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн

эзлэх хувийн жин

Төрийн өмчийн

Төрийн бус өмчийн

59%

41%

Дээд боловсролын сургалтын байгуулагын өмчийн хэлбэрээр суралцагчдын эзлэх хувийн жин

Төрийн өмчийн

Төрийн бус өмчийн