Австрали дахь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн...

2
Австарли улс дахь насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн чадамж2013.03.26 ХЗҮХ, Бодлогын судлаач Э.Ганчулуун [email protected] 1 Австрали дахь насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн чадамж (Queensland муж) Австрали улсад хүний эрх зүйн чадамжын дутагдал мөн түүнийгээ алдаж болох олон шалтгаанууд байдаг. Сэтгэл мэдрэлийн өвчин эсвэл оюун ухааны чадамжгүй байдалтай гэж хуулиар тогтоосон бол эрх зүйн чадамжгүй байна. Эрх зүйн чадамжгүй байх хамгийн нийтлэг шалтгаан нь хүний нас байдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдүүд нь ихэнх газруудад эрх зүйн чадамжгүй байдаг. Австрали улсын Кюүнсланд мужийн 1974 оны Насанд хүрэгчдийн насны тухай актын (the Act of Majority Act) 5-ийн 1- ийн а-д 18 насанд хүрсэн ямарваа этгээдийг бүрэн насанд хүрсэн гэж үзэж эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд тооцно. Мөн 1995 оны Эрх зүйн шинэчлэн найруулгын актаар” (the Law Reform Act) 17 мужуудад насанд хүрэгчдийн насыг 18 нас болгосон. 1954 оны Тайлбарын тухай акт” (Interpretation Act) нь балчир хүүхэд ба бага насны хүүхэд нь 17 нас буюу түүнээс доош нас гэдгийг зааж өгсөн. Эрүүгийн хариуцлага Кюүнсланд муж нь 10-аас доош насны этгээдийн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж Эрүүгийн хуулийн 29-ийн 1 дүгээр зүйлдээ заасан.10-аас 14 насны бүх этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ Кюүнсландын Эрүүгийн хуулийн 29-ийн 2т зөвхөн үйлдэл, эс үйлдэл хийж байгаа цаг хугацаа, өөрийн үйлдэл эс үйлдлээ ухамсарлах чадвартай этгээд зэргээс шалтгаалан хариуцлага хүлээлгэнэ. Тээврийн хэрэгсэл Кюүнсландад 17 наснаас доош насны этгээдэд машин барих зөвшөөрлийг гаргаж болохгүй гэсэн заалт байдаг. Гэрлэлт 1961 оны Гэрлэлтийн тухай актад гэрлэлтийн насанд хүрээгүй этгээдийн гэрлэлт хүчин төгөлдөр бус байх ба гэрлэх нас болох 18 насанд хүрсэн байх ёстой. 1961 оны Гэрлэлтийн тухайактийн 12-р зүйлийн дагуу шүүх байгууллага нь 16-аас 17 насны хоорондох этгээдийн гэрлэлтийг шийдвэрлэх эрхтэй ба нөгөө этгээд нь 18 насанд хүрсэн байх ёстой. 18 наснаас доош насны бүх этгээдийн гэрлэх хүсэлд эцэг эх болон харгалзан дэмжигчийн гэрлэх насанд хүрсэн тухай зөвшөөрлийн бичгийг 1961 оны Гэрлэлтийн тухайактын 13 болон 95-ийн 2-р зүйлээр шаардсан байдаг. Бэлгийн харилцаанд орох 1899 оны Кюүнсландын Эрүүгийн хуулийн дагуу бэлгийн харилцаанд орох нас нь 16 нас байдаг. Үүгээр насанд хүрээгүй этгээдтэй хууль ёсоор бэлгийн харилцаанд оролцох боломжтой. Анал бэлгийн харилцаа гэдэг ойлголт нь 18 насанд хүрсэнээр үүсдэг.

Upload: bizi-bz

Post on 02-Dec-2015

235 views

Category:

Documents


11 download

DESCRIPTION

Австрали дахь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн чадамж

TRANSCRIPT

Page 1: Австрали дахь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн чадамж

“Австарли улс дахь насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн чадамж” 2013.03.26

ХЗҮХ, Бодлогын судлаач Э.Ганчулуун [email protected] 1

Австрали дахь насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн чадамж (Queensland муж)

Австрали улсад хүний эрх зүйн чадамжын дутагдал мөн түүнийгээ алдаж болох

олон шалтгаанууд байдаг. Сэтгэл мэдрэлийн өвчин эсвэл оюун ухааны чадамжгүй байдалтай гэж хуулиар тогтоосон бол эрх зүйн чадамжгүй байна. Эрх зүйн чадамжгүй байх хамгийн нийтлэг шалтгаан нь хүний нас байдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдүүд нь ихэнх газруудад эрх зүйн чадамжгүй байдаг. Австрали улсын Кюүнсланд мужийн 1974 оны Насанд хүрэгчдийн насны тухай актын (the Act of Majority Act) 5-ийн 1-ийн а-д 18 насанд хүрсэн ямарваа этгээдийг бүрэн насанд хүрсэн гэж үзэж эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд тооцно. Мөн 1995 оны “Эрх зүйн шинэчлэн найруулгын актаар” (the Law Reform Act) 17 мужуудад насанд хүрэгчдийн насыг 18 нас болгосон. 1954 оны “Тайлбарын тухай акт” (Interpretation Act) нь балчир хүүхэд ба бага насны хүүхэд нь 17 нас буюу түүнээс доош нас гэдгийг зааж өгсөн. Эрүүгийн хариуцлага Кюүнсланд муж нь 10-аас доош насны этгээдийн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж Эрүүгийн хуулийн 29-ийн 1 дүгээр зүйлдээ заасан.10-аас 14 насны бүх этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ Кюүнсландын Эрүүгийн хуулийн 29-ийн 2т зөвхөн үйлдэл, эс үйлдэл хийж байгаа цаг хугацаа, өөрийн үйлдэл эс үйлдлээ ухамсарлах чадвартай этгээд зэргээс шалтгаалан хариуцлага хүлээлгэнэ. Тээврийн хэрэгсэл Кюүнсландад 17 наснаас доош насны этгээдэд машин барих зөвшөөрлийг гаргаж болохгүй гэсэн заалт байдаг. Гэрлэлт 1961 оны Гэрлэлтийн тухай актад гэрлэлтийн насанд хүрээгүй этгээдийн гэрлэлт хүчин төгөлдөр бус байх ба гэрлэх нас болох 18 насанд хүрсэн байх ёстой. 1961 оны “Гэрлэлтийн тухай” актийн 12-р зүйлийн дагуу шүүх байгууллага нь 16-аас 17 насны хоорондох этгээдийн гэрлэлтийг шийдвэрлэх эрхтэй ба нөгөө этгээд нь 18 насанд хүрсэн байх ёстой. 18 наснаас доош насны бүх этгээдийн гэрлэх хүсэлд эцэг эх болон харгалзан дэмжигчийн гэрлэх насанд хүрсэн тухай зөвшөөрлийн бичгийг 1961 оны “Гэрлэлтийн тухай” актын 13 болон 95-ийн 2-р зүйлээр шаардсан байдаг. Бэлгийн харилцаанд орох 1899 оны Кюүнсландын Эрүүгийн хуулийн дагуу бэлгийн харилцаанд орох нас нь 16 нас байдаг. Үүгээр насанд хүрээгүй этгээдтэй хууль ёсоор бэлгийн харилцаанд оролцох боломжтой. Анал бэлгийн харилцаа гэдэг ойлголт нь 18 насанд хүрсэнээр үүсдэг.

Page 2: Австрали дахь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн чадамж

“Австарли улс дахь насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн чадамж” 2013.03.26

ХЗҮХ, Бодлогын судлаач Э.Ганчулуун [email protected] 2

Согтууруулах ундаа хэрэглэх ба худалдах 18 насанд хүрээгүй этгээдэд алкохолны төрлийн эдийг худалдах болон нийлүүлж болохгүй. Мөн түүнчлэн тэдэнд алкохолны төрлийн зүйлээр үйлчлэх, бэлэглэх зөвшөөрлийг хуулиар хориглосон. Сонгох 1918 оны “Сонгуулийн хамтын нөхөрлөлийн” актын 93-ийн 1а зүйлийн дагуу 18 насанд хүрсэн этгээд нь сонгуульд сонгох эрхтэй. Гэрээ хэлэлцээр Эрх зүйн нийтлэг зохицуулалтанд насанд хүрээгүй этгээдийн (18 наснаас доош) хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч үүнд тусгайлсан үл хамаарах заалтууд бий. (Зарим нь хууль ёсны хүчин чадалтай) Насанд хүрээгүй этгээд зайлшгүй хэрэгцээгээ хангах зорилгоор байгуулсан хэлцэл Насанд хүрээгүй этгээдийн гэрээ хэлэлцээрийн хэрэгцээ нь 2 талын харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр байдал байдаг, Энэ хэрэгцээнүүд нь насанд хүрээгүй этгээдийн одоогийн амьдарлын хэв маяг, цаашид хэрэгцээ болох амьдарлын хэв маягаар тодорхойлогдно. Ажил, хөдөлмөрлөлийн үр дүнгийн гэрээ хэлэлцээр Насанд хүрээгүй этгээдийн хийсэн ажил хөдөлмөрлөлийн гэрээ хэлэлцээр нь харилцан үр дүнтэйгээр хийгддэг(шудрага, дарангуйлсан бус). Тиймээс ч насанд хүрээгүй этгээд гэрээг цуцлах эрхтэй.