Даатгалын курсын ажил
DESCRIPTION
InsuranceTRANSCRIPT
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
ОРШИЛ
Барилга угсралт, их засвар гэдэг нь барилга байшин барих болон инженерийн
зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр
үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагаа
юм. Хөрөнгө оруулалтын барилга угсралтын ажилд барилга байшин барих болон зам,
гүүр, далан зэрэг инженерийн байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий
болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулна.
Орон сууцны барилга: нь хамгийн багадаа гэхэд түүний тал хэсгийг нь орон
сууцны зориулалтаар ашигладаг байгууламж юм.
Орон сууцны бус барилга: нь барилгын багахан хэсгийг (нийт талбайн талаас бага
хэсэг) орон сууцны зориулалтаар ашигладаг барилгыг хэлнэ.
Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны
буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын
байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга байгууламжийн бүх
ажил орно.
Сүүлийн жилүүдэд манай улсал хот барилгажилт хүчтэй өрнөх болсон билээ. Хэдий
хотын өнгө зүс нэмэж хүн бүр орон сууцанд амьдрах боломжтой болсон сайн талтай
боловч их барилгын ажлыг дагаад олон олон эрсдэлүүд гарч ирсээр байгаа билээ. Үүнтэй
зэрэгцэн эрсдэлээс хамгаалах үүрэг зорилготой ажилладаг даатгалын компаниуд маань уг
эрсдэлийг даатгах нь зайлшгүй бөгөөд хэрэгцээтэй байгаа юм. Даатаглын компаниуд
барилга угсралттай холбоотой даатгалын бүтээгдэхүүнүүдийг санал болгож багйаа боловч
хууль эрх зүйн орчин, далд бизнес, даатгалын хүрэлцээ дутмаг, санхүүгийн бололцоо
зэргээс хамааран бүх барилга угсралтын компаниуд тэр бүр даатгуулж чадахгүй,
даатгуулахгүй байгаа юм.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
ТҮҮХЭН ХӨГЖИЛ
1921 оны Ардын хувьсгал ялсаны дараа Ардын засгийн газраас улс орноо соёл
иргэншлийн шинэ замд оруулах зорилгоор улс ардын салбарыг цоо шинээр эхлэх
хэрэгтэй байсан бөгөөд тэр бүхний эхлэл нь барилгын салбар байв.
Тухайн үед сүм хийдийн барилга байгууламжийг барьж босгох ажлыг гадаадын
пүүс худалдаачид гүйцэтгэдэг, тэд нь хэрэгцээндээ тохируулан гар аргаар шохой хатаах,
тоосго цохих гэх мэт ганц нэг жижиг үйлдвэрлэлийг явуулахаас хэтрэхгүй байв.
1925 онд барилгын ажлыг улсын хяналтад авч энэ дагуу Аж ахуйн явдлын яам
харилцан туслалцах хоршоолол, Монгол Банкийг түшиглэн “Монголын хувь нийлүүлсэн
хоршоог”-г буман төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулсан нь Монголын барилгын үүсэл
байв.
1926 оны 10-дугаар сард хуралдсан Ардын Засгийн газрын хурлын 40-р тогтоолоор
Аж ахуйн явдлын яамны дэргэд “Барилгын хэлтэс” байгуулж барилга барих, барилгын
материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиох ажлыг эхлүүлсэн байна
1927 онд аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах зураг төслийн контор байгуулж
ЗХУ-аас мэргэжилтэн авчирч ажиллуулжээ. Энэ үед улсын хэмжээгээр барилгажилтын
ажил эрчимжсэн учир Засгийн газрын 1929 оны 18-р тогтоолоор “Барилгын инженер
техник чанарын товчоон” байгуулж барилга, архитектурын төрөл бүрийн зураг төсөл
боловсруулах, архитектур хот төлөвлөлтийн ажлыг гардан гүйцэтгэх болсон байна.
Барилгын үүсэл хөгжлийг үечлэн авч үзвэл:
Эхний шат буюу 1926 -1930 он барилгын байгууллага цогцоороо үүсэн бий
болсон жилүүд байлаа. Энэ үед Аж үйлдвэрийн комбинатын барилга дээр ЗХУ-
ын мэргэжилтнүүд монгол ажилчдыг сургахын зэрэгцээ 130-аад хүнийг
зөвлөлтөд сургав. Энэ мэт ажлын үр дүнд үндэсний барилгачид бий болж
эхэлжээ.
1931-1945 онд барилга улс ардын аж ахуйн салбар болж хөгжив.
1946-1965 он барилгын салбарын хувьд их бүтээн байгуулалтын үе байв.
1965-1989 он барилгын материал техникийн бааз суурь бэхжсэн,улс ардын аж
ахуйн тэргүүлэх салбар боллоо.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
1980-1990 оны үе нь Монголын барилгын байгууллагуудын хөгжлийн оргил үе
байсан бөгөөд жилдээ 5000 м2 хүртэл талбайтай орчин үеийн тохилог орон
сууц, олон үйлдвэр, барилгуудыг ашиглалтад өгсөн байна.
1991-1995 он барилгын салбарын үйл ажиллагаа үндсэндээ зогсолтонд орсон үе
байв.
1996 оноос хойш барилгын үйлдвэрлэл сэргэх хандлагатай болж хувийн
хөрөнгө оруулалттай контор, үйлчилгээний зориулалттай жижиг барилгуудыг
барих болсон юм.
Шилжилтийн эдийн засгийн үед зогсонги байдалд ороод байсан Монголын
барилгын салбар 2001 оноос эхлэн сэргэж, 2008 он хүртэл эрчимтэй хөгжиж
ирлээ. Үүнд Монгол Улсын гадаад худалдааны таатай орчин, банк санхүүгийн
зах эээлийн тогтвортой байдал, хүн амын орлогын өсөлт зэрэг нь эерэгээр
нөлөөлсөн.
2003 оноос хойш Монгол Улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт
хамгийн багадаа 5.1%-тай байжээ. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар тус салбар
нь жилд дунджаар ДНБ-ний 4%-ийг бүрдүүлсэн, өнөөгийн хурдацтай хөгжиж
буй аж үйлдвэрийн салбарын нэг нь болжээ.
БАРИЛГЫН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ
1. Барилгын тухай хууль
2. Компанийн тухай хууль
3. Аж Ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хууль
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
5. Хөдөлмөрийн тухай хууль
6. Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай
7. Барилгын норм ба дүрэм батлах тухай
8. Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг
хөтлөх журам
9. Барилгын салбарт мөрдөх норм нормативын жагсаалт
10. Жишиг үнийн заалт
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
11. Барилгын бүтэц эдлэхүүний нэг маягийн хийц, хэсэглэлийн альбом боловсруулах,
баталгаажуулах журам
12. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
дүрэм /1 дүгээр хэсэг. Ерөнхий шаардлага.БНбД 12–03-04/
13. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм /2 дугаар
хэсэг/
14. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм. /БНбД 12-04-0/
15. Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
16. Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн
заавар /БД 12-101-05/
17. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /Зам тээвэр, хот
байгуулалтын яамны сайдын 2010 оы 231 дүгээр тушаал /
18. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм /Засгийн газрын 2009
оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан/
19. Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай
/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаал/
20. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
асуудал хариуцсан зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм /Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар
батлагдсан/
21. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт
авах журам /Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 127 дугаар
тушаалын хавсралт/
22. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалт /Нийгмийн
хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал/
23. Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрмжийн гэрчилгээ олгох журам
/УМХГ-ын даргын 2003 оны 433 дугаар тушаал/
24. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт.
Үндсэн дүрэм. Монгол Улсын стандарт MNS 4969:2000
25. Үйлдвэрлэлийн тоног төхөөөрөмжийн аюулгүй ажиллагаа, Ерөнхий шаардлага.
Монгол Улсын стандарт MNS 4930:2000
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
26. Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага, Монгол Улсын
стандарт MNS 4931:2000
27. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуй, ажлын тусгай хувцас-Ерөнхий
шаардлага. Монгол Улсын стандарт MNS ISO13688:2000
28. Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын
аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. Монгол Улсын стандарт MNS 5079:2001
29. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Өргөх зөөх ачааны массын дээд
хэмжээ. Монгол Улсын стандарт MNS 4970:200 гэх мэтчилэн дүрэм журмууд
байна.
Краныг улсын бүртгэлд бүртгүүлж, ашиглах зөвшөөрөл авах
Бүрдүүлэх материал
1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, өргөдөл.
2. Барилгын талбайн зохион байгуулалтын зураг хийсэн байх.
3. Үйлдвэрээс дагалдаж ирсэн техникийн паспорт бичиг баримтыг бүрдүүлэх.
4. Угсралтын акт, суурь, замын акт, магадлалын акт, газардуулгын актуудыг хийж
бүрдүүлсэн байна.
Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн үндэслэл
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 53-р тушаалаар батласан “Ачаа өргөх
краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм ашиглах дүрэм”
Лифт, урсдаг шатыг улсын бүртгэлд бүртгүүлж, ашиглах зөвшөөрөл авах
Бүрдүүлэх материал
1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, өргөдөл.
2. Үйлдвэрээс дагалдаж ирсэн техникийн паспорт бичиг баримтыг бүрдүүлсэн байх.
3. Угсралтын акт, бэлэн байдлын акт, магадлалын акт, далд ажлын акт, гагнуурын акт,
газардуулгын актуудыг хийж бүрдүүлсэн байна.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн үндэслэл
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 53-р тушаалаар батласан “Лифтийг
төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм ашиглах дүрэм”, “Урсдаг шатыг төхөөрөмжлөх,
аюулгүй ашиглах дүрэм ашиглах дүрэм”-ийг дагаж мөрдөнө.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэс нь дараах чиг
үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг
1. Хот байгуулалт, төлөвлөлтийн хяналт
2. Барилга техникийн хяналт
3. Автозамын хяналт
4. Өргөх машин механизмын хяналт
5. Эрчим хүчний хяналт
6. Нефть,хийн хяналт
7. Автотээврийн хяналт
8. Мэдээлэл холбооны хяналт
9. Хэмжил зүйн хяналт
БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Хөрөнгө оруулалтын төсөл буюу бүтээн байгуулалтын ажлын хэмжээ, хөрөнгө
оруулалтыг тодорхойлох эхний үндэслэл тулгуур нь барилга байгууламжийн зураг төсөл
юм.
Зураг төслийн инженерийн хариуцлагагүйгээс барилгын үнэ ихээхэн нэмэгдэх
эрсдэл гарч байна. Жишээлбэл:
Тоосгон болон цутгамал хувилбарын зардлыг харьцуулж үзвэл:
Хүснэгт1
Шифр Ажлын нэр Х/н Объё
м
Нийт
зардал
Зүрхэвчтэй тоосгон
ханатай хувилбар
06-010-22 Бетон шугаман суурь цутгах М100 м3 83.2 11191782
06-070-08 Төмөр бетон зүрхэвч цутгах м3 17.8 6292325
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
08-060-08 Ердийн тоосгоор дунд зэргийн
гоёлтой 380 мм-ийн хана өрөх
м3 192.2 40239510
08-050-10 Ѕ-ын өргөн ердийн тоосгон хана
арматурлаж өрөх
м2 505 19996937
08-280-15 Хана хөөсөнцрөөр дулаалах м2 505 13918042
08-100-05 Тоосгон өрөг бусад хийцийг
арматурчлах
тн 2.4 4379061
07-280-04 Төмөр бетон ялуу угсрах ш 296 12055129
Нийт дүн 109072786
Цутгамал карказ
06-010-08 Баганын 3 м3 хүртэл цул төмөр бетон
суурь цутгах М250
м3 47.8 15538072
06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 1.61 445609
06-070-10 6м хүртэл өндөр 2м хүртэл тойрох
хэмжээтэй төмөр бетон багана цутгах
М250
м3 63 37257505
06-100-05 Тулгуурын талбайгаас 6м өндөрт
500мм зузаан төмөр бетон дам нуруу
цутгах М150
м3 147 90036828
06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 23 34855919
Нийт дүн 178133933
178133933-109072786=69 061 147 ₮ ийн илүү зардал гарч байна. Дээрх хариуцлагүй
үйлдлийн улмаас бизнесийн үйл ажиллагаа удаашрах эрсдэл гарч байна.
Салбарын хэмжээнд улсаас орох хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэнтэй
холбогдон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 2700 орчим компани байгаа
бөгөөд эдгээр компаниуд мэргэшсэн ажилтнуудаар дутмаг зэрэг нь салбарын эрсдэлийг
нэмэгдүүлж байна
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Статистик мэдээллүүд
1. Улсын хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн
нэгжийн тоо:
2008 2009 2010 2011
2372 26113057
4226
ААН-ийн тоо
2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд барилгын салбарын эзлэх хувь
2008 2009 2010 2011
2.5
1.6 1.71.9
Барилгын салбар/ДНБ
3. Барилгын салбарын өсөлт /хувиар/
2008 2009 2010
-13.8
-34
16.5 14.3
Барилгын салбарын өсөлт
4. Барилга угсралт, Их засварын ажлын бүтэц (2011)
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
30%
27%
33%
10%
Ажлын бүтэцОрон сууц Орон сууцны бус
Инженерийн байгууламж Их засварын ажил
5. Барилга угсралт/гүйцэтгэгчээр
20082009
20102011
7.27.2 8.2
8.1
92.8 92.8 91.8 91.9
Гүйцэтгэгчийн төрлөөр
Сүүлийн жилүүдэд барилгын салбарт эзлэх хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаа нь
энэ салбарын өсөлт нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
6. Гүйцэтгэсэн барилга угсралтын хэмжээ (2011)
0% 1% 1% 9%
89%
Барилга угсралтын хэмжээ
10 сая хүртэл 10сая-50 50-100 100-500 500-иас дээш
7. Барилгын салбарын ажилчдын тоо /мянгаар/
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
2008 2009 2010 2011
66.8
49.6 48.8 52
Ажилчдын тоо
Барилгын салбарын ажилчдын тоо 2009 оноос хойш багассаар байгаа нь барилгын салбарт
гадаадын ажиллах хүч нэмэгдэж байгаатай холбоотой юм.
8. Барилгын салбарын нийт бүтээмжийн өөрчлөлт
2009 2010 2011
-25.29%
45.67%
10.81%
Нийт бүтээмж
9. Барилгын салбарын хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт
2009 2010 2011
-41.47%
18.43%
7.23%
Хөдөлмөрийн бүтээмж
10. Барилгын салбарын капиталын бүтээмжийн өөрчлөлт
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
2009 2010 2011
-47.36%
86.39%
10.61%
Капиталын бүтээмж
11. Барилгын салбарын ажилчдын цалингийн өөрчлөлт
2009 2010 2011
Барилга
0.0537634408602
151
0.0522959183673
47
0.3806060606060
61
Улсын дундаж
0.0959153902261
125
0.1364392678868
55
0.2421669106881
41
5.00%
35.00%
Барилга
Цалингийн өөрчлөлт
Хямралын үеийн нөхцөл байдал
Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж, улмаар арилжааны
банкуудаас барилгын салбарт олгосон зээлийн хэмжээ хурдацтай өссөн. Эдүгээ
арилжааны банкуудын нийт зээлийн багцад эзлэх барилгын салбарт олгосон эээлийн
хэмжээ 20%-д хүрч, банкны системийн хэмжээнд нийтдээ 540,0 тэрбум төгрөгийн зээлийг
барилгын салбарт олгосон байна.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал нь манай улсын гадаад эх үүсвэрийг
хязгаарлах байдлаар санхүүгийн салбарт нөлөөлж буйн зэрэгцээ нөгөө талаар арилжааны
банкуудын барилгын салбарт олгосон зээлийн эргэн төлөлт удааширч банкуудын хөрвөх
чадварыг муутгаж байна.
Санхүүгийн эх үүсвэрийн хомсдолоос шалтгаалан урт хугацааны орон сууцны зээл
олголтыг хязгаарласнаас орон сууцны борлуулалт үндсэндээ зогсож, их хэмжээний орон
сууцны барилгын дуусаагүй үйлдвэрлэл бий болжээ.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
2009 оны 5-р сард хийгдсэн бүрэн бус судалгаанаас үзэхэд нийт улсын хэмжээнд
35,000 орчим айлын 450 дуусаагүй барилгын үйлдвэрлэл бий болсон юм.
Дуусаагүй барилгын зах эээлийн үнэлгээ 1 триллион орчим төгрөг болох бөгөөд
энэ их хэмжээний мөнгө эдийн засгийн эргэлтэнд орохгүй түгжигдээд байна гэсэн
үг юм. Иймд худалдан авах чадварыг нэмэгдүүлэх дунд хугацааны үе шаттай
төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа юм.
Үүсээд байгаа хүндрэлтэй байдалд дүгнэлт хийж, зохих арга хэмжээг авч
хэрэгжүүлэхгүй бол дотоодын банкны системд нүүрлэсэн хөрвөх чадварын дутагдалтай
байдал нь банкуудын активын чанарт сөргөөр нөлөөлөх, улмаар гадаад санхүүгийн
хямралтай хавсрах байдлаар эдийн засгийн гүн хямрал нүүрлэх хямрал нүүрлэх үндэс
суурь тавигдаж байна.
Барилга угсралтын компани, арилжааны банкуудад орон сууцны барилгын зээл,
түүний төлөлттэй холбоотой үүссэн хүндрэл нь Засгийн газрын "40000 орон сууц"
хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа бизнесийн үйл ажиллагааны эрсдэл бөгөөд 2008
оноос дэлхийг хамарсан санхүүгийн хямрал, инфляцитай холбоотойгоор Монгол банкнаас
2006 оны 6 сараас хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлоготой шууд холбоотой тул энэ
хүндрэлтэй байдал, эрсдэлийг төр засаг, банк, барилгын байгууллагууд хамтран хүлээх
замаар, богино хугацаанд шийдвэрлэх нь зүйтэй.
Барилгын салбарт гарч буй ослын шалгаан
Сүүлийн 5 жилд нийслэлийн хэмжээнд 1033 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсний 26,3%
буюу 272 осол нь барилгын салбарт гарч 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн
байна.
Иймээс барилгын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд
хөдөлмөрийн хөдөлмөринй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, заавар, стандартыг чанд
мөрдөж ажилладагүйгээс шалтгаалж байна гэж үзсэн байна. 2009 онд бүх шатны
удирдлагаар батлагдсан 115 удирдамж, аж ахуйн нэгж, байгууллагын 1620 албан бичиг,
иргэдийн 580 өргөдлийн дагуу 4739 албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9489
барилга байгууламжид хяналт шалгалт хийж 13864 зөрчил дутагдлыг илрүүлж
шалгалтын явцад 8658 зөрчил дутагдлыг арилгуулж, улсын байцаагчийн 1943 заалт бүхий
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
511 албан шаардлага, 2553 заалт бүхий 1103 дүгнэлт, 207 заалт бүхий 103 акт зэрэг эрх
зүйн баримт бичгүүдийг гаргаж биелэлтэнд хяналт тавин ажилласан байна. Нийт ослын 26
хувь нь барилгын салбарт гарч байнаМэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын
салбарт гарч буй нөхцөл байдалтай холбогдуулж тус салбарыг нарийвчлан шалгаж, олон
зөрчил дутагдлыг илрүүлсэн гэж мэдээлсэн. Сүүлийн 5 жилд нийслэлийн хэмжээнд 1033
үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэний 26.3 хувь буюу 272 осол нь барилгын салбарт гарч 109
хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн байна. Иймээс барилгын үйлдвэрлэл явуулж
буй аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль дүрэм,
заавар, стандартыг чанд мөрдөж ажилладаггүйгээс шалтгаалж байна гэж үзсэн байна.
Барилгын салбарт илэрч буй нийтлэг зөрчил дутагдлууд:
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид нь барилга угсралтын ажлыг
барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан
бригадын ахлагч болох хувь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээндээ
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг тухайн иргэдийг өөрсдийг нь
хариуцахаар тусган ажиллуулдаг
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан
ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж ажлыг
цалгардуулдаг
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг
хуулинд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын
комиссыг ажиллуулаагүй, осол гарсан дариуд холбогдох мэргэжлийн байгууллагад
мэдээлдэггүйгээс ослын шалтгаан нөхцлийг судлаж тогтоох ажилд хүндрэл учруулдаг,
осолд орсон ажилтны хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хохироодог
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид тухайн барилгын талбай дээр
ажиллах бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга
хэмжээний төлөвлөгөө, ажил гүйцэтгэх тухай зөвшөөрлийн актыг хийдэггүй
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг ажилтанд ор нэр төдий өгч, гарын
үсэг зуруулснаар хязгаарлан, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга
барилд хангалтгүй сургасан
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
1.3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байранд
хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй
Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын
тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл/дуулга малгай, хамгаалах бүс….г.м./ олгодоггүй.
Олгосон боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэглээнд нь
хяналт тавьдаггүй
Өндөрт мэргэжлийн бус, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч
эзэмшээгүй, мэргэжлийн үнэмлэх аваагүй хүмүүсийг ажиллуулдаг
Ажлын байр, зам гарц, талбайг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны
дагуу бэлтгэж, үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангадаггүй
Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг техникийн паспорт дүрэм, стандартад
заагдсан нөхцөлөөр ашигладаггүй, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг
бүрэн зогсоосны дараа хийдэггүй
Ачаа өргөгч /подьём/-ийн туршилт, тохируулга, баталгаажилтыг хийдэггүй, ачаа
өргөгчөөр хүн зөөвөрлөдөг
Ачаа өргөгч /подьём/-ийг ажиллуулагч оператор нь тухайн тоногтөхөөрөмжийн зохион
байгуулалт, эд ангийн бүрдэл, засвар үйлчилгээний талаар тодорхой мэдлэггүй, зөвхөн
ачаа өргөгчийг ажиллуулдаг кноп дарах ажил хийдэг, тэднийг мэргэжлийн сургалтанд
хамруулаагүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлээгүй
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу хяналт, шалгалтыг хийж,
эрсдэлийг үнэлдэггүй, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй зэргээс
шалтгаалж барилгын салбарт хүний амь үрэгдсэн болон хүнд осол гарч байна.
БАРИЛГЫН САЛБАРТ ГАРЧ БУЙ НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ ДУТАГДЛУУДЫГ
АРИЛГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид нь барилга угсралтын ажлыг
барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан
бригадын ахлагч болох хувь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулдаг
явдлыг таслан зогсоох
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх,
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27.3, Нийгмийн
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах
норматив батлах тухай” 126 дугаар тушаалын 1-ийн “б”-д заасны дагуу хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтанг томилон, ажлын
байрны тодорхойлолтын дагуу ажиллуулах
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 26.2-д: “…аж ахуйн нэгж,
байгууллага үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний
хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц
хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
зарцуулна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга
хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуулинд заасан хувь хэмжээгээр төсөвлөж,
зориулалтын дагуу зарцуулах
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 29 дүгээр зүйл, Монгол
Улсын засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн
осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц
хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажиллуулж, осол гарсан
дариуд холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлж, осол гарсан газрыг хамгаалалтад
авч, ослын шинж байдлаас хамааруулж шалтгаан нөхцлийг судлаж тогтоох ажилд
хүндрэл учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллах
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид тухайн барилгын талбай дээр
ажиллах бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга
хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулж батлан мөрдүүлэх, ажил
гүйцэтгэх тухай зөвшөөрлийн /аюулгүй ажиллагааны/ актыг үйлдэн, тухайн барилга
үйлдвэрлэлийг аюул осолгүй явуулахад шаардагдах хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны бүхий л арга хэмжээг авсны дараа барилгын үйлдвэрлэлийг явуулах.
Ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд суралцан, ажлын тусгай
хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж хэвших, аюулгүй ажиллагааны
шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд байгууллагын холбогдох
удирдлагадаа мэдэгдэж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж
ажиллах.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилгыг ажилтанд өгч тэмдэглэл
хөтлөн, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах. Ажилтнуудыг барилгын үйлдвэрлэлийг
аюулгүй гүйцэтгэх арга барилд байгууллага сургах үүрэгтэй.
1.3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байранд
хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч хийж, барилгаас хүн болон багаж хэрэгсэл,
барилгын материал унаж болох бүхий л боломжийг хаах хэрэгтэй.
Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын
тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл/дуулга малгай, хамгаалах бүс….г.м./, багаж
хэрэгслийг олгох. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэглээнд нь
хяналт тавьж ажиллах
Өндөрт мэргэжлийн бус, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч
холбогдох мэргэжлийн үнэмлэх аваагүй хүмүүсийг ажиллуулдаг явдлыг таслан
зогсоох
Ажлын байр, зам гарц, талбайг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны
дагуу бэлтгэж, үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангах
Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг техникийн паспорт, дүрэм, стандартад
заагдсан нөхцөлөөр ашиглаж, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг бүрэн
зогсоосны дараа хийх, өргөгч болон краныг холбогдох мэргэжлийн хяналтын
байгууллагад хянуулж, баталгаажуулах. Краны оосорлогч, дохиочноор мэргэжлийн
сургалтанд хамрагдаж үнэмлэх авсан хүмүүсийг ажиллуулах.
Ачаа өргөгч /подьём/-ийн туршилт, тохируулга, баталгаажилтыг техникийн бичиг
баримтад заасны дагуу хийж, ачаа өргөгчөөр хүн тээвэрлэдэг байдлыг таслан зогсоох.
Ачаа өргөгч /подьём/-ийг ажиллуулагч оператороор тухайн тоног төхөөрөмжийн
зохион байгуулалт, эд ангийн бүрдэл, засвар үйлчилгээний талаар тодорхой мэдлэгтэй
хүнийг ажиллуулах,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу хяналт, шалгалтыг хийж,
үйлдвэрлэлийн явцад гарч болох эрсдэлийг үнэлэн, ослоос урьдчилан сэргийлэх арга
хэмжээг авч ажиллах,
Үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүр осол гарсан шалтгаан нөхцөл, хүчин зүйлийн
талаар ажилчдад давтан зааварчилга сэрэмжлүүлэг өгч, хөдөлмөрийн аюулгүй
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөн ажиллахын ач холбогдлыг тайлбарлаж
ойлгуулах нь зүйтэй байна.
Хавсралт
Áàðèëãà óãñðàëòûí àæëûã ýõëýõ
¿ðãýëæë¿¿ëýõ çºâøººðºë îëãîõ
æóðìûí íýãä¿ãýýð õàâñðàëò
ªÐêĪË
Áàðèëãà áàéãóóëàìæèéí íýð, õ¿÷èí ÷àäàë___________________________
_____________________________________________________________________
Áàðèëãà áàðèõ ãàçàð îëãîñîí áàéãóóëëàãûí íýð, øèéäâýðèéí îí, ñàð, ºäºð, äóãààð
__________________________________________________
Óã áàðèëãà áàéãóóëàìæèéí çóðàã òºñëèéã áîëîâñðóóëñàí áàéãóóëëàãà, òóñãàé çºâøººðëèéí
äóãààð, õ¿÷èíòýé õóãàöàà ____________
Çóðàã òºñºë, òåõíèêèéí áàðèìò áè÷ãèéí èæ á¿ðäýë __________________
_____________________________________________________________________
ïÉÖÝÒÃÝÃ×ÈÉÍ: Íýð, Õàðèëöàõ óòàñ ___________________________
Õàðèëöàõ áàíê, äàíñíû äóãààð _____________
Òóñãàé çºâøººðºë àâñàí àæëûí íýð, òºðºë, òîî
_____________________________________________________________________
___________________________________________________________________
Ǻâøººðëèéí õ¿÷èíòýé áàéõ õóãàöàà _____________________________
Ǻâøººðëèéã îëãîñîí îí, ñàð, ºäºð, äóãààð _____________________
Ýð¿¿ë àõóé, ãàë, áàéãàëü îð÷íû çýðýã õÿíàëòûí áàéãóóëëàãààñ ãàðãàñàí ä¿ãíýëòèéí òîâ÷ óòãà,
òåõíèêèéí íºõöºë îëãîñîí áàéãóóëëàãà òýäãýýðèéí øèéäâýðèéí îí, ñàð, ºäºð äóãààð
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
___________________________________________________
Áàðèëãà áàðèóëàõ äààìàëûí òàëààðõ ìýäýýëýë ____________________
_____________________________________________________________________
ÿéöýòãýã÷òýé áàéãóóëñàí ãýðýýíèé ñàð, ºäºð, äóãààð ___________
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
_____________________________________________________________________
Çîõèîã÷èéí îâîã íýð, àæëûí õàÿã, óòàñíû äóãààð ___________________
_____________________________________________________________________
Õÿíàëò õèéëãýõýýð çîõèîã÷òîé áàéãóóëñàí ãýðýýíèé îí, ñàð, ºäºð,
Äóãààð _____________________________________________________________
Íýð, õàÿã, õàðèëöàõ óòàñ __________________________
Çàõèàëàã÷èéí òºëººëºã÷èéí òàëààðõ ìýäýýëýë _______________________
_____________________________________________________________________
Çàõèàëàã÷èéí õàðèëöàõ áàíê, äàíñíû äóãààð _____________________
Èéìä áàðèëãà óãñðàëòûí àæëûã èæ á¿ðäëýýð áóþó õýñýã÷èëñýí àæëóóäààð àëü íü áîëîõûã áè÷íý
19….. îí ….. -ð ñàðûí ……. -íû ºäðººñ 19 ….. îíû ….. -ð ñàðûí …… íû ºäºð õ¿ðòýë õóãàöààíä
ã¿éöýòãýõ çºâøººðºë îëãîíî óó. /Áàðèëãà óãñðàëòûí àæëûã õýñýã÷ëýí ã¿éöýòãýõ áîë àæëûí
òºðëèéã íýð çààí áè÷íý/
Òóñ ºðãºäºëä äóðäàãäñàí áîëîí ò¿¿íä îðîõ á¿õ ººð÷ëºëò, áóñàä õîëáîãäîõ àñóóäëûã çàõèàëàã÷
á¿ðýí õàðèóöíà. Ýíý òàëààð ãàðñàí ÿìàð íýã àñóóäëûã òóõàéí ¿åä íü çºâøººðºë îëãîñîí ãàçàðò
òóõàé á¿ðä ìýäýãäýæ áàéõ áîëíî.
ÇÀÕÈÀËÀÃ×
_____________________________
Àëáàí òóøààë, îâîã íýð, ãàðûí ¿ñýã
Гадаад орны туршлага
Хойд Калифорниад байрлалтай 25 жилийн туршлагатай барилын салбарт үйл
ажиллагаагаа явуулж буй “Builders Mutual” компанийг сонгон авлаа. Уг компанийн
үйлчлүүлэгчиддээ дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгодог:
Ажилчдын нөхөн олговор
Ажилчдын аюулгүй байдлын нөхөн олговрын бүтээгдэхүүн нь мэргэжлийн боловсрол,
сургалт, барилга угсрах газар зэргээс үүдэн гарч буй ажилчидтай холбоотой бүтээгдэхүүн
юм.
Арилжааны багц гэрээ
600.000 ам доллараас дээш дүнтэй цалин хөлс олгодог томоохон хэмжээний компанид уян
хатан багц гэрээг санал болгодог. Үүнд: эд хөрөнгө, далайн эргийн компаниудад
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
зориулсан эсвэл гэмт үйлдэлтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг багцалсан багц гэрээ юм.
Багц гэрээ нь өр төлбөр болон эд хөрөнгөтэй холбоотой бүтээгдэхүүнийг багцалсан бол
үүнд:
Бизнесийн орлого болон их хэмжээний зардлыг хамарсан
Хувь хүний эд хөрөнгө
Тоног төхөөрөмж
Барилгачдын техник хэрэгсэл
Зээлээр авсан техник хангамж
Компьютер болон түүний дагалдах хэрэгсэл
Барилгын хаягдал цэвэрлэх хэрэгсэл
Мөнгөн хөрөнгө болон үнэт цаас
Төлөвлөгдөөгүй барилгууд
Арилжааны хариуцлагын бүтээгдэхүүн
Цалиг хөлсний хэмжээ нь 750.000 ам доллар болон түүнээс доош хэмжээтэй, мөн
ажилчдын 25% нь үндсэн бус ажилчид байдаг компанид зориулсан гэрээ юм.
Арилжааны хөрөнгийн бүтээгдэхүүн
Уг бүтээгдхүүн нь төрөл бүрийн барилга байгууламж, тоног хэрэгсэл зэргийг багтаасан.
Гэмт хэрэгт өртөх тохиолдолд зориулсан
Ажилчдын шудрага бус үйлдэл, дээрэм хулгай, хуурамч бичиг баримт зэрэгтэй холбоотой
эрсдэлүүдтэй холбоотой юм.
Барилгачдын эрсдэл
Барилга угсралттай холбоотой төрөл бүрийн эрсдэл үүнд багтна. Барилга байгууламж,
түүхий эд материал, ашиг орлоготой холбоотой, барилгын гадаад орчны тохижуулалт
зэрэгтэй холбоотой эрсдэлүүд юм.
Даатгалын төрөл : ЗАМ, БАРИЛГЫН АЖИЛ, МАТЕРИАЛ
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ
Даатгалын зүйл
/Item/
: Барилга байгууламж барих, угсрах,
өргөтгөх, шинэчлэн засварлахтай
холбогдсон даатгалын зүйл нь дараахь
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
төрөлтэй байна. Үүнд:
§ Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж
гүйцэтгэж байгаа бүх барилга
угсралтын болон засварын ажлын
(газар шороо, суурийн, барилгын үе
шатны болон төлөвлөгдсөн бусад
ажлууд) үр дүн буюу барилга
байгууламж (дууссан болон дуусаагүй
барилга, байгууламж) мөн туслах
чанартай байгууламжууд (тойрох суваг
шуудуу, хамгаалалтын далан зэрэг).
§ Тухайн барилгын талбайд хадгалаглаж
буй бүх төрлийн материал, тоног
төхөөрөмж.
§ Барилгын талбай дахь барилгын
ажилчдын түр сууц, агуулах, усан
хангамжийн суваг, хоолой, тусгай
зориулалтын сав суулга, модон
материал, орон байр, инженерийн
шугам сүлжээ.
§ Зөвхөн барилгын талбай дээр
ашиглагдаж байгаа барилгын машин
механизм.
Гэрээний хугацаа
/Policy Period/
: 2011-..-…/2012-..-… нэг жил
Газар зүйн хязгаар
/Territorial Limits/
: Монгол
Хууль эрх зүй : Монгол улсын хуулиар
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
/Jurisdiction/
Даатгалын эрсдэл
/Scope of Cover/
: Энэхүү даатгалаар даатгалын зүйлийг
дараахь үндсэн эрсдлээс даатгуулж болно.
Үүнд:
§ гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
§ байгалийн эрсдэл (аадар бороо, аянга,
цахилгаан, үер, цасан ба шороон
шуурга, газар хөдлөлт, хөрсний суулт,
хагаралт, овойлт, хөрсний усны
түвшингийн гэнэтийн өөрчлөлт)
§ цахилгааны эрсдэл (цахилгаан эрчим
хүчний гэнэтийн хэлбэлзэл, цахилгааны
хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтэл).
§ дулаан, цэвэр усны даралтын өөрчлөлт.
§ барилгын ажилчдын санамсаргүй,
болгоомжгүй үйл ажиллагаанаас учрах
эрсдэл.
Нэмэлт эрсдэл
/Extensions/
: § хулгай болон түүнтэй адилтгах эрсдэл.
§ гуравдагч этгээдийн санаатай, хорлон
сүйтгэх үйл ажиллагааны хохирлын
эрсдэл.
Даатгуулагчийн өөрийн хүлээх
хариуцлага
/Deductible/
: Даатгуулагч өөрийн áóðóóòàé ¿éëäýëä
ººðèéí хүлээх хариуцлагатай áàéíà.
Нийт үнэлгээ
/Sum insured/
: Захиалагч болон гүйцэтгэгчээс барилгын
талбайд байрлуулсан тоног төхөөрөмж,
буулгасан материалын үнэ дээр нэмж
хийж гүйцэтгэж ажлын тухайн үеийн
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
барилгын төсөвт өртөг-гэрээт үнэ.
Хураамжийн хувь /%/
/Premium Rate %/
: Тухайн даатгуулах хөрөнгийн шинж чанар
эрсдэл гарах нөхцөл байдал, байршил
зэрэг хүчин зүйлсийг судалсны үндсэн
дээр тогтооно.
Жилийн Хураамж
/Annual Premium/
: …………………………………
Даатгалын төрөл
/Type/
: БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ДААТГАЛ
Даатгалын зүйл
/Item/
: Барилга байгууламж барих, угсрах, өргөтгөх, шинэчлэн
засварлахтай холбогдсон даатгалын зүйл нь дараах төрөлтэй
байна. Үүнд:
§ Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх
барилга угсралтын болон засварын ажлын (газар шороо,
суурийн, барилгын үе шатны болон төлөвлөгдсөн бусад
ажлууд) үр дүн буюу барилга байгууламж (дууссан болон
дуусаагүй барилга, байгууламж) мөн туслах чанартай
байгууламжууд (тойрох суваг шуудуу, хамгаалалтын далан
зэрэг).
§ Тухайн барилгын талбайд хадгалаглаж буй бүх төрлийн
материал, тоног төхөөрөмж.
§ Барилгын талбай дахь барилгын ажилчдын түр сууц,
агуулах, усан хангамжийн суваг, хоолой, тусгай
зориулалтын сав суулга, модон материал, орон байр,
инженерийн шугам сүлжээ.
§ Зөвхөн барилгын талбай дээр ашиглагдаж байгаа барилгын
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
машин механизм.
Гэрээний хугацаа
/Policy Period/
: 2011-..-…/2012-..-… нэг жил
Газар зүйн хязгаар
/Territorial Limits/
: Монгол
Даатгалын эрсдэл
/Scope of Cover/
: Энэхүү даатгалаар даатгалын зүйлийг дараах үндсэн эрсдлээс
даатгуулж болно. Үүнд:
§ гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
§ байгалийн эрсдэл (аадар бороо, аянга, цахилгаан, үер, цасан
ба шороон шуурга, газар хөдлөлт, хөрсний суулт, хагаралт,
овойлт, хөрсний усны түвшингийн гэнэтийн өөрчлөлт)
§ цахилгааны эрсдэл (цахилгаан эрчим хүчний гэнэтийн
хэлбэлзэл, цахилгааны хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтэл).
§ дулаан, цэвэр усны даралтын өөрчлөлт.
§ барилгын ажилчдын санамсаргүй, болгоомжгүй үйл
ажиллагаанаас учрах эрсдэл.
Нэмэлт эрсдэл
/Extensions/
: § хулгай болон түүнтэй адилтгах эрсдэл.
§ гуравдагч этгээдийн санаатай, хорлон сүйтгэх үйл
ажиллагааны хохирлын эрсдэл.
Даатгуулагчийн
өөрийн хүлээх
хариуцлага
/Deductible/
: Даатгуулагч өөрийн буруутай үйлдэлд өөрийн хүлээх
хариуцлагатай байна.
Нийт үнэлгээ
/Sum insured/
: Захиалагч болон гүйцэтгэгчээс барилгын талбайд
байрлуулсан тоног төхөөрөмж, буулгасан материалын үнэ
дээр нэмж хийж гүйцэтгэж ажлын тухайн үеийн барилгын
төсөвт өртөг-гэрээт үнэ
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Хураамжийн
хувь /%/
/Premium Rate %/
: Тухайн даатгуулах хөрөнгийн шинж чанар эрсдэл гарах
нөхцөл байдал, байршил зэрэг хүчин зүйлсийг судалсны
үндсэн дээр тогтооно.
Жилийн Хураамж
/Annual Premium/
: …………………………………
Даатгалын төрөл
/Type/
: ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ
Даатгалын зүйл
/Item/
: Аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл (эзэмшил,
ашиглалт)-д буй дор дурьдсан хөрөнгө.
§ үйлдвэрийн ба үйлдвэрийн бус зориулалттай барилга
байгууламж;
§ агуулах, зоорь, чингэлэг, орон сууц;
§ бүх төрлийн машин механизм;
§ үйлдвэрийн тоног төхөөрөмж;
§ электрон тоног төхөөрөмж;
§ түүхий эд, үндсэн ба туслах материал;
§ бэлэн бүтээгдэхүүн, бараа материал, сэлбэг хэрэгсэл, эд
хогшил;
§ бусад хөрөнгө.
Гэрээний хугацаа
/Policy Period/
: 2011-..-…/2012-..-… нэг жил
Газар зүйн хязгаар
/Territorial Limits/
: Монгол
Хууль эрх зүй
/Jurisdiction/
: Монгол улсын хуулиар
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Даатгалын эрсдэл
/Scope of Cover/
: § Галын эрсдэл:
Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт;
§ Цахилгааны эрсдэл:
Цахилгаан эрчим хүчний нөлөөлөл (хэвийн бус
хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт);
§ Байгалийн эрсдэл:
Бүх төрлийн байгалийн Гамшиг, үер ус мөндөрт
цохиулах, газар хөдлөлт, хүчит салхи, аянга цахилгаан,
импакт;
§ Сантехникээс үүдэлтэй эрсдэл:
Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж
учирсан хохирол, Ус алдалтаас учирсан хохирол, Уур
чийгэнд цохиулах, усанд автах түүнээс үүдсэн хохирол;
Нэмэлт эрсдэл
/Extensions/
: § Хулгай эрсдэлээс үүдэлтэй хохирол;
§ Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдэл;
§ Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл;
Даатгуулагчийн өөрийн
хүлээх хариуцлага
/Deductible/
: Даатгуулагч өөрийн буруутай үйлдэлд өөрийн хүлээх
хариуцлагатай байна.
Нийт үнэлгээ
/Sum insured/
: Даатгалын зүйл тус бүрээр зах үнэлгээ тогтооно.
Хураамжийн хувь /%/
/Premium Rate %/
: Тухайн даатгуулах хөрөнгийн шинж чанар эрсдэл гарах
нөхцөл байдал, байршил зэрэг хүчин зүйлсийг судалсны
үндсэн дээр тогтооно.
Жилийн Хураамж
/Annual Premium/
: ……………………₮
Гэрээнд хавсаргах : Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
материал /Annexure as
provided/
Улсын мэргэжлийн комисс хүлээж авсан акт.
Даатгалын төрөл
/Type/
: ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
Даатгалын зүйл
/Item/
: 17- 65 хүртэлх насны хүмүүс, байгууллагын гэрээт болон
гэрээт бус албан хаагч хамаарна.
Нэг хүний даатгалын
үнэлгээ
/Sum insured of per
employee/
: Даатгалын санал болгож буй үнэлгээ.
/3,000,000₮-10,000,000₮/
Нийт үнэлгээ
/Sum insured/
: -
Гэрээний хугацаа
/Policy Period/
: 2011-..-…/2012-..-… нэг жил
Газар зүйн хязгаар
/Territorial Limits/
: Монгол
Хууль эрх зүй
/Jurisdiction/
: Монгол улсын хуулиар
Даатгалын эрсдэл
/Scope of Cover/
: -Бүх төрлийн гэнэтийн осол /All risk/
Байгалийн эрсдэл:
- хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэл,
- хүйтэн бороо, үер усны аюул,
- газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, галт
уулын дэлбэрэлт,
- гал, түймэр, аянга цахилгаан.
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Ахуйн эрсдэл:
- элдэв юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах,
түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт
хий, эмийн зүйл, ургамалд хордох,
- зам тээврийн аюул осолд өртөх;
Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл:
- морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах,
өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах,
- мал маллагаа, ан агнуурын үед болон бусад тохиолдолд
араатан амьтан, нохойд уруулах, бариулах.
Техниктэй харьцах үеийн эрсдэл:
- автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон
механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон
усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн
тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх
зэргээс үүдэлтэй осол, гэмтэл.
Нэмэлт эрсдэл /орсон/
/Extensions/
: Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл:
- бусдад хорлогдох, зодуулах,
- буу, хутга мэс зэрэг зэвсэгтэй дайралтанд өртөх.
Даатгуулагчийн
өөрийн хүлээх
хариуцлага
/Deductible/
: - Байхгүй
Хураамжийн хувь /%/
/Premium Rate %/
: Ажил мэргэжлээс хамаарна.
Жилийн Хураамж
/Annual Premium/
: ……………………₮
Гэрээнд хавсаргах : Албан хаагч нарын овог, нэр, регистерийн дугаар, ажил
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
материал /Annexure as
provided/
үүргийн хуваарь.
Даатгалын төрөл
/Type/
: АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Даатгалын зүйл
/Item/
: Даатгалын зүйл нь даатгуулагчийн ажиллагсадынхаа амь
нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хуулийн хариуцлага байна
Нэг хүний даатгалын
үнэлгээ
/Sum insured of per
employee/
: - Ажилтны сарын дундаж цалингаас хамаарсан үнэлгээ
- Ажил олгогчийн Даатгагчтай хатуу тохирч тогтоосон
сарын тогтмол цалингаас хамаарсан үнэлгээ
Нийт үнэлгээ
/Sum insured/
: -
Гэрээний хугацаа
/Policy Period/
: 2011-..-…/2012-..-… нэг жил
Газар зүйн хязгаар
/Territorial Limits/
: Монгол
Хууль эрх зүй
/Jurisdiction/
: Монгол улсын хуулиар
Даатгалын эрсдэл
/Scope of Cover/
: - Даатгалын зүйл нь дараахь эрсдэлүүдээс даатгагдана
§ Үйлдвэрлэлийн осол:
Ажил олгогчийн даатгуулсан ажилтан хөдөлмөрлөх үүргээ
биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах
хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэнд бие эрхтэндээ
гэмтэл авахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.
§ Гэнэтийн осол:
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Ажил олгогчийн даатгуулсан ажилтан ажлынхаа байранд
ажил албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажилдаа ирэх,
харих замдаа урьдчилан харах боломжгүй гэнэтийн
тохиолдлын улмаас бие эрхтэн эрүүл мэндэд нь гэмтэл
учрахыг гэнэтийн осол гэнэ.
§ Мэргэжлийн өвчин:
Ажил олгогчийн даатгуулсан ажилтан нь мэргэжлээс
шалтгаалсан өвчнөөр өвчилсний улмаас бие организмд нь
хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь мэргэжлийн эмчийн
дүгнэлтээр нотлогдсон тохиолдлыг мэргэжлийн өвчин гэнэ.
Нэмэлт эрсдэл
/Extensions/
: § Эмнэлэг эмчилгээний зардал
§ Дотоод дахь яаралтай зөөн тээвэрлэлт
-
Даатгуулагчийн
өөрийн хүлээх
хариуцлага
/Deductible/
: - Нэг сарын цалин
Хураамжийн хувь
/%/
/Premium Rate %/
: /2,50%-3,00%/даатгагдагчийн ажил мэргэжил, хөдөлмөр
эрхлэлт, хөдөлмөрийн орчин зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин
зүйлээс шууд хамаарна.
Жилийн Хураамж
/Annual Premium/
: ……………………₮
Гэрээнд хавсаргах
материал /Annexure as
provided/
: Даатгуулагч ажилтан тус бүрийн овог нэр, сарын болон
жилийн цалин/даатгалын үнэлгээ, мэргэжил, эрхэлдэг
ажил, албан тушаал зэрэг холбогдох мэдээллийг хавсаргана
Барилга угсралтын ажил ба даатгалын хамгаалалт FIN434
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль – Барилгын Инженер Архитектурын Сургууль
Политехникийн коллеж – 2865 оюутан
Нийт төгсөгчид: 42 938
Анхан шатны анги төгсөгчид: 32 906
Техникчийн анги төгсөгчид: 1 589
Инженерийн анги төгсөгчид: 8 443
Барилгын Технологийн коллеж - 2009 – 2010 оны хичээлийн жилд мэргэжлийн анхан
шатанд 1188, дунд шатанд 78 дээд буюу бакалварын сургалтанд 406 оюутан суралцагчид
суралцаж байна.
Гранд Перфект сургалтын төв
Барилга Архитектур Корпораци ХХК