Номын анатаци

3
Улс төрийн философийн удиртгал Улс төрийн философийн тулгын чулуу болох төр, нийгэм дэх баялаг, эрх чөлөө гэх мэт хоорондоо холбоо бүхий хэд хэдэн асуудлуудын тухай энэхүү номонд өгүүлсэн байна. Хүмүүс ном уншихдаа эхнээс нь аваад хуудас бүрээр нь дэс дараалан унших ёстой мэт байдаг. Харин энэ номын тухайд өөрийн сонирхож буй аль ч сэдвээс эхлэн уншиж болохоороо онцлогтой болжээ. Мөн агуулгын ихэнх хэсэг нь Лондонгийн их сургуулийн коллеж, Бикбэкийн коллеж, Лондонгийн коллежуудын лекцийн программд орсон материалууд болно. Ойлгомжтой бичихийн зэрэгцээ сэтгэлгээг орхигдуулаагүй Жонатон Волфын энэхүү номыг ямар ч эргэлзээгүй сонгодог бүтээл хэмээн үзэж болно... Эндээс аль нэг үзэл сурталд баригдалгүй хүссэн зүйлээ олж авнаДипломатч, Кристофер Ж.Волкер Алтан гишүү Энэхүү номын үндсэн зорилго нь Арици хотын Дианагийн сүмийн тахилчийн албан тушаал хэрхэн өвлөгддөг тухай дэг журмыг тодорхойлогч хачирхалтай дүрэм горимыг тайлбарлах явдал юм. Уг бүтээлд ой мод шүтэх шүтлэгийн хэлбэрийг дэлгэрэнгүй авч үзсэн мэт байгаа нь шашны түүхэн дэх шүтлэгийн утга холбогдлыг хэтрүүлэн үнэлсэн хэрэг бус, ердөө л ойн хааны хэргэм бүхий тахилчийн үүрэгт албан тушаалын утга учрыг тайлбарлахыг зорьсонд оршино. Эрх чөлөөний дайсан Философийн ухааны доктор Б.Батчулуун Эрх чөлөөний дайсанхэмээх либертари үзлийн үндсийг гаргасан сонирхолтой ном бичжээ. Тэрбээр Д.Боаз Либертарианизм”, Д.Бэргланд Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл”, К. Скүланд Жонатан Гулибэлийн аялал”, Ж.Норбэрг Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй”, А.Рэнд Эх сурвалжгэх мэт бүтээлийг англи хэлнээс орчуулж, сонин сэтгүүлийн хуудаснаа либертари үзлийг сурталчилсан 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. “Эрх чөлөөний дайсанхэмээх энэхүү ном үндэсний анхны либертари бүтээл юм. Энэ бүтээл бүхэлдээ Хувь хүн төрөөс дээгүүр орших ёстойгэсэн үзэл баримтлалыг үндэслэхийн тулд төр хуулийн тэр бүр ил харагддаггүй сөрөг талуудыг дэлгэн тавьжээ. Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна Германы дипломатч Конрад Зайцын Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байнахэмээх энэхүү бүтээл нь санхүү мэдээллийн хамгийн том

Upload: batzorig-chimegbat

Post on 22-Mar-2016

388 views

Category:

Documents


14 download

DESCRIPTION

Номын анатаци

TRANSCRIPT

Page 1: Номын анатаци

Улс төрийн философийн удиртгал

Улс төрийн философийн тулгын чулуу болох төр, нийгэм дэх баялаг, эрх чөлөө гэх мэт хоорондоо холбоо бүхий хэд хэдэн асуудлуудын тухай энэхүү номонд өгүүлсэн байна. Хүмүүс ном уншихдаа эхнээс нь аваад хуудас бүрээр нь дэс дараалан унших ёстой мэт байдаг. Харин энэ номын тухайд өөрийн сонирхож буй аль ч сэдвээс эхлэн уншиж болохоороо онцлогтой болжээ. Мөн агуулгын ихэнх хэсэг нь Лондонгийн их сургуулийн коллеж, Бикбэкийн коллеж, Лондонгийн коллежуудын лекцийн программд орсон материалууд болно. “Ойлгомжтой бичихийн зэрэгцээ сэтгэлгээг орхигдуулаагүй Жонатон Волфын энэхүү номыг ямар ч эргэлзээгүй сонгодог бүтээл хэмээн үзэж болно... Эндээс аль нэг үзэл сурталд баригдалгүй хүссэн зүйлээ олж авна” Дипломатч, Кристофер Ж.Волкер

Алтан гишүү

Энэхүү номын үндсэн зорилго нь Арици хотын Дианагийн сүмийн тахилчийн албан тушаал хэрхэн өвлөгддөг тухай дэг журмыг тодорхойлогч хачирхалтай дүрэм горимыг тайлбарлах явдал юм. Уг бүтээлд ой мод шүтэх шүтлэгийн хэлбэрийг дэлгэрэнгүй авч үзсэн мэт байгаа нь шашны түүхэн дэх шүтлэгийн утга холбогдлыг хэтрүүлэн үнэлсэн хэрэг бус, ердөө л ойн хааны хэргэм бүхий тахилчийн үүрэгт албан тушаалын утга учрыг тайлбарлахыг зорьсонд оршино.

Эрх чөлөөний дайсан

Философийн ухааны доктор Б.Батчулуун “Эрх чөлөөний дайсан” хэмээх либертари үзлийн үндсийг гаргасан сонирхолтой ном бичжээ. Тэрбээр Д.Боаз “Либертарианизм”, Д.Бэргланд “Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл”, К. Скүланд “Жонатан Гулибэлийн аялал”, Ж.Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй”, А.Рэнд ”Эх сурвалж” гэх мэт бүтээлийг англи хэлнээс орчуулж, сонин сэтгүүлийн хуудаснаа либертари үзлийг сурталчилсан 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. “Эрх чөлөөний дайсан” хэмээх энэхүү ном үндэсний анхны либертари бүтээл юм. Энэ бүтээл бүхэлдээ “Хувь хүн төрөөс дээгүүр орших ёстой” гэсэн үзэл баримтлалыг үндэслэхийн тулд төр хуулийн тэр бүр ил харагддаггүй сөрөг талуудыг дэлгэн тавьжээ.

Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна

Германы дипломатч Конрад Зайцын “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна” хэмээх энэхүү бүтээл нь санхүү мэдээллийн хамгийн том

Page 2: Номын анатаци

агентлаг болох “Bloomberg”– ээс зарласан бизнесийн чиглэлийн хамгийн чухал 10 номын тоонд оржээ. Конрад Зайц хэдэн мянган жилийн түүх, түүний “төгс соёл иргэншил”-ийн тухай, Күнзийн ертөнц XIX зуунд мөхөж, хятадууд өөрийн соёлдоо итгэл алдарч байснаа 1949 оноос шинэ Хятад Улс төрсөн тухай өгүүлж байна. Өнөөдөр Хятад орон ирээдүйн их гүрний зэрэгт хүрэх үндэс суурь нь болох эдийн засагтаа бүхий л эрч хүчээ төвлөрүүлж байна. Дараагийн хорин жилийн хугацаанд Хятад Улс эдийн засгийн хэт их гүрний статус олж авах болно. Ингэсний хойно Хятад хуучин эзэнт гүрний уламжлалдаа эргэж орох уу? Хятад Улс Азид түншлэгч үү, аль эсвэл жанжлагч байх уу? хэмээх асуултыг зохиогч тавьжээ.

Нээлттэй нийгэм, түүний дайснууд

Энэхүү бүтээл нь эртний Грекийн философи хийгээд Кантаас хойшхи орчин үеийн философийн судалгаа, шинжлэл судлалын учир зүйн тухай нийтлэл, засаглах урлагийн тухай эрдэм шинжилгээний бүтээл, нийгмийн шинжлэх ухааны зорилгын тухай судалгаа, Афинчуудын мандал, мөхлийн түүх, идеализмын албан ёсны философийн шүүмжлэл, фашизмын үзэл, суртал болон түүний түгээмэл амжилтын задлан шинжилгээ, Марксын үзэл бодлын судалгаа, гайхамшигт тайлбар, ишлэлийн сан төдийгүй шинжлэх ухааны арга зүй, яруу тод зохиомж болон ардчилсан дэг журмыг хамгаалах тухай олон талын загвар гэж үзэж болно.

Оросын түүх

Энэхүү ном өрнө дахинд маш их алдартай бөгөөд анх Германд 1963 онд хэвлэгдсэнээсээ хойш уншигчдын хүсэлтээр зургаан удаа шинэчлэгдэн хэвлэгджээ. Монголчууд хоёрхон хөрштэй. Тэдний нэг нь Оросын Холбооны Улс. Оросын түүхийг дан ганц ЗХУКН-ын түүхээр төлөөлүүлэн ойлгож ирсэн. Германы нэрт түүхч, доктор, профессор Гюнтер Штөклийн Оросын эрт үеэс өнөөг хүртэлх түүхийг хамруулан баялаг баримт, олон талт эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан туурвисан “Оросын түүх” ном нь Оросын түүхэн хүмүүсийн тухай гайхалтай задлан шинжилсэн тайлбаруудтай. Хүний сэтгэл зүй, зан араншин, төрж өссөн орчин, хүрээллийн нөлөөлөл, нөхцөл байдал зэргээр асуудлыг олон талаас нь задлан бичсэн.

Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь

Барууны нөлөө бүхий стратегич Роберт Каганы энэхүү ном нэн сонирхол татахуйц аж. Тэрээр “Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орлоо, дэлхий ертөнц хувирч өөрчлөгдсөнгүй”, “Орос, Хятадад дарангуйллын

Page 3: Номын анатаци

дэглэм өндийж, ... Бид зөрөлдөөний эрин үед эргэн оржээ” гэсэн гаргалгаа бүхий энэ номыг хэвлүүлэн олныг шуугиулсан юм. Энэхүү номонд том өрсөлдөөн дундаас хэрхэн тэсч гарах, эрх ашгаа хамгаалахын тулд геополитикийн ямар шугам барих, хэнтэй илүү нөхөрлөх, бидний эрх ашиг мөнгөөр хэмжигдэх эсэх, бидний сонголт ардчилсан тогтолцоонд ямар сорилтууд авч ирэх бол гэсэн асуулт байгааг мэдэрч, эдгээрийн хариултыг зөвхөн “Том зургаа” хэр олж харж байгаагаас ихээхэн хамаарах юм. “Жижиг орнуудын гадаад бодлого том байх ёстой” гэсэн үг байдаг. Энэхүү бүтээл үндэсний Засгийн газрын хэлбэрээр нь тэдгээрийн геополитикийн холбоог зөвөөр тааварлах тухай ном юм. Ирээдүйд чухам ямар дэлхий, ертөнцөд, ямар ашиг сонирхол, зөрчилдөөн бүхий их хөршүүдийн дунд явах нь вэ гэдгийг эргэцүүлэн бодох, оюун ухааныг өдөөсөн, эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй тус ном таны анхаарлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьд хүмүүс

“Эго центризм” буюу “Би төвт үзэл”-ийг тууштай баримтлан сурталчлагч Айн Рэнд өөрийн бүхий л зохиол бүтээлдээ хувь хүнийг, тэдний бусдаас ялгарах хувь шинж чанар, хүрээлэлдээ эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг нэн тэргүүнд тавьж, “Хүн бол нийгмийн амьтан”, “хувь хүн зөвхөн хамт олны дотор хүмүүжнэ” гэсэн уламжлалт үзэл номлолын өрөөсгөл шинж чанарыг тууштай шүүмжилж, тухайн үед хүмүүсийн оюун санааг живүүлж байсан “ах дүүгийн барилдлага”, “интернациональч үзэл”, “хамт олонч зан чанар”, “намын үзэл баримтлал” зэрэг уриа лоозон, бусдыг тахин шүтэх үзлийн оронд “үндэс угсаа, эцэг дээдсээ хүндлэн бишрэх”, “эх оронч үзэл”, “амин хувийн хариуцлага, чадвартай байдал”, “намын нөхөд, бүлэг хэсэгтээ шударга ёс, эрдэм боловсролоороо үлгэр жишээ үзүүлж байх” гэдэг зарчмыг дээдлэх ёстойг бичиж, сануулжээ.

“Миний хурууны хээ давтагдашгүйн адил би өнө мөнх давтагдашгүй”, “намайг хэн ч хэзээ ч бүрэн бүтнээр минь орлож үл чадна” гэсэн зарчим, үзэл бодол бид бүгдийн сэтгэл зүрхийг ноёрхож байх ёстой. Энэ бол амьд хүн бүхний бахархал, бусдаас түүнд хандах хандлагын үндэс суурь байвал зохино. Айн Рэнд энэхүү зохиолдоо улс орнуудын хувьсгалын талаар дурдахдаа тухайн үед нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдэж, дэвшин хөгжих арга байсан нь үнэн ч тухайн улс орны амьдралд бүгд муугаар нөлөөлж гамшигт унагаж, тэр нь дамжин үргэлжилж байдгийг түүх нэгэнт нотолсон тухай болон Монголчуудын дайн байлдаан, бослого тэмцэл хэмээх зовлонгийн ард өөр бусад ямар их гай барцад оршиж байдаг тухай өгүүлсэн “Дайны хажуугаар дажин” хэмээх санааг энэхүү бүтээлд дэлгэн харуулжээ.