хөөмийн урлаг

15
ХӨӨМИЙ

Upload: ceo-zol

Post on 16-Apr-2017

126 views

Category:

Art & Photos


0 download

TRANSCRIPT

Page 1: хөөмийн урлаг

ХӨӨМИЙ

Page 2: хөөмийн урлаг

Агуулга - Хөөмийн тухай - Хөөмийн үүсэл- Хөөмийн ангилал- Хөөмийн тархалт- Хөөмийн онцлог шинж

Page 3: хөөмийн урлаг

ОршилХөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. 

Page 4: хөөмийн урлаг

Үүсэл Хөөмий нь Монголчуудын өвөг Хүннү нарын дунд

байсан гэх мэдээлэл бий. Баттай үндэслэлээр хөөмий нийтийн хүртээл болж олонд сонирхогдох болсон үеийг 1930-1940 он гэж ойлгож болно.

Page 5: хөөмийн урлаг

АнгилалОдоохондоо Монгол, Тува хөөмий гэж хоёр ангилаад байна.

Илрүүлэх хэлбэрийн талаар, хөөмийг ганцаар дуулах ба олуул дуулах гэж хуваадаг. Олуулаа дуулдаг хөөмий нэлээд эртнийх, одоогоор зөвхөн Өвөр монголын Шилийнголын тал нутагт дэлгэрч, Хятадад л байдаг хөөмийн урсгал болж, өөр

газарт алдагдсан байна.

Төвдийн Буддистын дуулал нь Монголын хөөмийн нэгэн төрлийн дэд зүйлд багтдаг хэмээн үздэг.

Хакас нь нарийн хөөмий байхгүй хархираа хөөмийтэй. Өөрийн онцлог шинж чанар агуулсан Хакас урлаг гэж байдаг.

Page 6: хөөмийн урлаг

Хамгийн их хэрэглэгддэг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг: Уруулын Тагнайн Хамрын Багалзуурын, хоолойн Цээжин хөндий, хэвлий Түрлэгт, Хосмолжин хөөмий

Page 7: хөөмийн урлаг

Тархалт Хөөмий нь Төв Ази, Алтайн язгуур хэлтний ард түмэн, нүүдэлчин угсаатны дунд дахь соёлын өлгийд үүсэн боловсорч уламжлахдаа Монгол улсын Алтай, Хангай, Их нуурууд хотгор бүс нутгийн ард түмний дотор тэр дунд Ховд аймгийн Жаргалант хайрхан, Хяргас, Чандмань сумыханд, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Алдархаан, Хөвсгөл аймгийн цаатан урайнхайчууд болон Оросын холбооны Тува, Якут, Хакас, Киргиз, уул Алтай, Халимаг, Түрэг, Шинжианы Уйгар үндэстнүүдэд нэлээд хөгжингүй хэлбэрээр тархаж монгол туургатан, нүүдэлчин ард түмний дунд уламжилсаар ирсэн өвөрмөц урлаг юм.

Page 8: хөөмийн урлаг

Хөөмийтэй холбоотой зарим баримтууд:

Урианхайчуудаас үүссэн гэдэг. Цоор хөгжимтэй холбоотой. Хөөмийтэй ижилхэн дуугарч

буй мэт сонсогддог. МЭӨ 206-220 Хан улсын сударт тодорхой бичсэн байдаг. Цоор нь Дайнд орохдоо дуу гаргадаг Хүннүгийн хөгжим

байв. Салхи гаргадаг хүчтэй хөгжим юм.

Page 9: хөөмийн урлаг

Уриа дуудлагын шинжтэй. Бөөгийн шашинд холбогдох бөгөөд онгодын

хөлөг болдог байна. Шарын шашин унзад хоолойгоор ном уншдаг.

Хөөмий 2010 онд ЮНЕСКО-д бүртгэгдэв.

Page 10: хөөмийн урлаг

Монгол улсын засгийн газар 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 159 дугаар зарлиг гаргаж “Монгол хөөмий” хөтөлбөр

баталсан. Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт

урлаг юм. Хөгжмийн нийтийн хэл болох басс, баритон, тенор хоолойг

төлөөлдөг. 

Page 11: хөөмийн урлаг

Монгол хөөмий

Монгол хөөмий нэг дууг дөрвөн хоолойгоор салгаж хөөмийлдөг болоод байна. Монгол Алтайн шингэн хөөмий гэж бий энэ нь дэлхийд монголын хөөмий гэж алдаршиж

буй бөгөөд хөөмийлхөд хамгийн хүнд болов ч хамгийн сайхан аялгууг гаргадгаараа онцлог юм. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай.

Page 12: хөөмийн урлаг

Монгол хөөмийн төрөлХархираа – Цээжний гүнээс түрэн гарах

авиа

Исгэрээ – Амны хөндийнөөс гарах авиа

Нармай – Хамраас гарах авиа

Шахай – Хоолой шахаж гүнээс гарах авиа

Page 13: хөөмийн урлаг

Тува хөөмий онцлог ялгаа Хөөмийн хэлбэр нь акустикийн хувьд хамгийн доод үелзлийн хүнд, доод шүнгэнэх дуу авиатай холбоотой юм. Хөөмийлөхдөө шүлэглэж хэлдэг. Монгол хөөмийнээс ялгаатай нь Тува хөөмий нь шүлэглэхгүй эсвэл бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмийлөх боломжтой. Тува хөөмий техникийн давуу талыг ашигладаг.

Page 14: хөөмийн урлаг

Тува хөөмийн төрөлХархираа, Хөөмий, Сыгыт,

Эзегилээр,Борбаннадыр

зэрэг хөөмийн үндсэн 5-н хэлбэр байдаг.

Page 15: хөөмийн урлаг

Анхаарал тавьсанд баярлалаа