өмч ба өмчийн харилцаа

13
ӨМЧ БА ӨМЧИЙН ХАРИЛЦАА

Upload: khongor-bukhtsooj

Post on 15-Apr-2017

168 views

Category:

Education


14 download

TRANSCRIPT

Page 1: өмч ба өмчийн харилцаа

ӨМЧ БА ӨМЧИЙН ХАРИЛЦАА

Page 2: өмч ба өмчийн харилцаа

Өмчийн тухай ухагдахуун

▪Өмч гэдэг нь аливаа этгээдэд байж болох, үнэлж болох бүхнийг хэлдэг. Товчоор хэлбэл материаллаг оюун санааны үнэ цэнэтэй зүйл бүхнийг өмч гэж ойлгож болно.

Page 3: өмч ба өмчийн харилцаа

Өмч

Биет байдалтай

Биет бус байдалтай

Page 4: өмч ба өмчийн харилцаа

Өмчийн харилцаа

Баялгийг эзэмших, үйлдвэрлэх, хуваарилах явцад хүмүүсийн хооронд үүсч буй эдийн засгийн бодит харилцааг өмчийн харилцаа гэдэг.

Page 5: өмч ба өмчийн харилцаа

Өмчийн субьектӨмчийн субьектууд нь олон янз. Тухайлбал,-- хувь хүн, гэр бүл,-- нийгмийн бүлэг, -- хөдөлмөрийн хамт олон, -- тухайн нутаг дэвсгэрийн хүн ам,-- ард түмэн,-- бүх түвшний байгууллагууд орно.

Page 6: өмч ба өмчийн харилцаа

Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заажээ.

Page 7: өмч ба өмчийн харилцаа

Эд хөрөнгийг 1.өмчлөх эрхийг ашиглах, 2.эзэмших, 3.захиран зарцуулах гэж гурав ангилдаг.

Page 8: өмч ба өмчийн харилцаа

• Эд хөрөнгийг шууд мэдэлдээ байлгаж эдлэх боломжтой байхыг эзэмших гэнэ.

• Харин эд хөрөнгийг хэрэглэж түүнээс ашигтай чанарыг нь гаргаж авахыг ашиглах гэнэ.

• Захиран зарцуулах гэдэг нь хөрөнгийн хувь заяаг тодорхойлон шийдвэрлэх мэдэлтэй байхыг хэлдэг.

Page 9: өмч ба өмчийн харилцаа

Өмчийн хэв маяг, хэлбэрүүд. Өмчийн хийгээд өмчлөлийн олон янзын хэв маяг, хэлбэрүүд үүсч хөгжиж ирсэн бөгөөд энэ нь: • нийтийн,• хувийн,• холимог өмчийн хэв

маягууд юм.

Page 10: өмч ба өмчийн харилцаа

Нийтийн өмч: Хүн төрөлхтний түүхэн дэх өмчийн анхны хэв маяг бол нийтийн өмч юм. Өмчийн энэ хэв маяг түүний бүхий л үеийн турш янз бүрийн хэлбэртэйгээр оршиж байв. Тухайлбал, анхны хүй нэгдлийн нийгмийн үед ураг төрлийн өмч, гэр бүлийн өмч, хамт олны өмч, олон нийтийн ба шашны өмч гэсэн хэлбэрүүдийг нэрлэж болно. Эдгээрээс одоо нийтийн өмчийг:ТөрийнОрон нутгийн,Олон нийтийн байгууллагын ба сангийнШашны байгууллагын гэж дөрөв ангилан авч үздэг.

Page 11: өмч ба өмчийн харилцаа

Өмчийн хоёрдогч хэв маяг бол хувийн өмч юм. Хувийн өмч гэдэг нь хүн аж төрж амьдрахын тулд нийгмийн баялгийн тодорхой хэсгийг шударгаар олж авч өөрийн болгон түүнийгээ мэдэж захирах туйлын эрх эдлэх явдал юм. Үүнд иргэн хүний хувьдаа өмчилж буй хуулиар хориглосноос бусад үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийн , эрхийг хамааруулан ойлгодог

Page 12: өмч ба өмчийн харилцаа

Холимог өмч: XXзууны үеэс өмчлөлийн гуравдахь хэв маяг болох холимог өмч түргэн хурдацтай хөгжиж эхлэв. Энэ нь өмнөх хэв маягийн өмчийн аль алины шинжийг өөртөө хослуулсан байдгаараа онцлог үүнд: Хувьцаа эзэмших,Хоршооллын өмч,Аж ахуйн нэгдэл, нөхөрлөлийн өмч,Хамтын үйлдвэрийн хэлбэрээр оршин буй тохиолдолд уг өмч холимог өмч болно.

Page 13: өмч ба өмчийн харилцаа

Анхаарал тавьсанд баярлалаа.