Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

51
БАХАРХАЛ 2015 оны 10 сАРын 03 АнХны ДУГААР АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ мАНАЙ жААЛууд ямАР Ч суРдАГ БАЙ, ямАР Ч АжиЛ эРХэЛдэГ БоЛсоН “ХҮН” БАЙГААсАЙ ӨНдӨР ээж ТӨВ ШАТНЫ “сҮРТэЙ эРсЛэН” БАГТААмж сАЙТАЙ ХАРд ШиГ БудиЛААГҮЙ сеРВеР ШиГ мАРГАХЫН АРГАГҮЙ оЙТоЙ мАРТАХЫН уЧиРГҮЙ эРдэмТэЙ сАНХҮҮГиЙН “БРеНд” ХҮН №1

Upload: nandin-erdene-banzragch

Post on 16-Apr-2017

278 views

Category:

Education


12 download

TRANSCRIPT

Page 1: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

БАХАРХАЛ 2015 оны 10 сАРын 03 АнХны ДУГААР

АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ

мАНАЙ жААЛууд ямАР Ч суРдАГ БАЙ, ямАР Ч АжиЛ эРХэЛдэГ БоЛсоН “ХҮН” БАЙГААсАЙ

ӨНдӨР ээж

ТӨВ ШАТНЫ

“сҮРТэЙ эРсЛэН”

БАГТААмж сАЙТАЙ ХАРд ШиГ БудиЛААГҮЙ сеРВеР ШиГмАРГАХЫН АРГАГҮЙ оЙТоЙмАРТАХЫН уЧиРГҮЙ эРдэмТэЙ

сАНХҮҮГиЙН

“БРеНд” ХҮН

№1

Page 2: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

НҮҮР НомЫН “иШКА БАГШ Бид ХоЁРТ ТоХиоЛдсоН ХӨГжиЛТэЙ яВдЛууд“ ГРуППЫН 1438 ГиШҮҮдиЙН

оРоЛЦооТоЙГооР БҮТэВ.

© 2015, нандиа ба түүний нөхөд, Зохиогчийн эрх нь хуулиар хамгаалагдсан тул энэхүү сэтгүүлийг хэвлэх, хувилан тараахыг хориглоно.

Page 3: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

БАХАРХАЛ 2015 оны 10 сАРын 03 АнХны ДУГААР

АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ

мАНАЙ жААЛууд ямАР Ч суРдАГ БАЙ, ямАР Ч АжиЛ эРХэЛдэГ БоЛсоН “ХҮН” БАЙГААсАЙ

ӨНдӨР ээж

ТӨВ ШАТНЫ

“сҮРТэЙ эРсЛэН”

БАГТААмж сАЙТАЙ ХАРд ШиГ БудиЛААГҮЙ сеРВеР ШиГмАРГАХЫН АРГАГҮЙ оЙТоЙмАРТАХЫН уЧиРГҮЙ эРдэмТэЙ

сАНХҮҮГиЙН

“БРеНд” ХҮН

№1

Page 4: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

өмнөх үгХүн эхээс нэг төрж багшаас дахин төрдөг гэлцдэг. Монголын багш нарын баярын 49 жилийн ойн дээр СЭЗДС-ийн үе үеийн төгсөгчдийн “айхгүй ч байхын аргагүй бас хайрлахгүй ч байхын аргагүй” эрхэм хүндтэй хүн болох С.Ишцэдэн багшийнхаа хөдөлмөр алдрын 35 жилийн түүхийг БАХАРХАН өгүүлэх гэж оролдсон юм. Ишка багш маань үе үеийн багш, оюутан бидний хувьд зүрхэнд шар ус хуруулдаг чанга хатуу эрхлэгч, өндөр шаардлагатай, хариуцлагатай манлайлагч, дээд математикийг толгойд ортол заадаг шилдэг арга зүйч багш, үргэлж санаа тавьж явдаг өндөр ээж, асуудал бүрт гарц зааж өгдөг дотны зөвлөх гээд олон дүртэй. Энэ олон дүрийг нь багшийн олон мянган төгсөгч, хамтрагч нарыг нь төлөөлөн Нүүрномоор эвлэлдэн нэгдсэн 1438 хүн хүүрнэн өгүүлснийг нь толилуулж байна.

Ном дор мөргөмүБагш дор мөргөмү

Б.Нандин-Эрдэнэ

СанаачлагчЦ.Булган

Сэтгүүлийг эрхлэн гаргасан Б.Нандин-ЭрдэнэЦ.БулганГ.НарантунгалагГ.СайнбилэгШ.Эрдэнэбуян

Дэмжлэг үзүүлсэн Д.ГэрэлмааБ.БаярмааЦ.ТунгалагтуяаД.БолормааГ. СодгэрэлЦ.БатсүхН.БадамрагчааБ.БүжинлхамГ. Одгэрэл

Эх бэлтгэсэн Н.Саранчимэг

сАНХҮҮ эдиЙН зАсГиЙН дээд суРГууЛьд - 35 жиЛ

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ишка багш бид 2-т тохиолдсон хөгжилтэй явдал

Page 5: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Ерхөг найгасан талаас

Есөн гаригт хүргэсэн

Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм

Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм

гэрэлт эрдмийн тэнгэр,

гэгээн оюуны тэнгис

гэрээс дуудсан хөтөч

гараас хөтөлсөн замч

Багш гэж дуудахад

Ардын үрсийн оюунд

Түмэн цэцэгс дэлгэрнэ.

Багш гэж нэрлэхэд

Алаг зүрхний гүнд

Төгөлдөр баяр оргилно

Түмэн багшийн

Буман шавь нар

Түүхт орныхоо

Багш танааБулан бүрд шамдана.

Түмэн багшийн

Буман шавь нар

Түргэлэх хөгжлийн

Булаг бүхнийг тэтгэнэ.

Зүс үзээгүй найзтайгаа

Энд бид танилцсан

Зүрх сэтгэлээ нээлцэж

Эрдмийн тэнгист сэлсэн

Дүнгийн дэвтрээ нээхэд

Ангийн багш минь санагдана

Дүүрэн ярайсан тооноос

Сургуулийн жил минь ургана

Багш та Алган дээр од тавьдаг шидтэн

Багш та Амьдралд оч харвуулдаг хүчтэн

Ус мөрнийг Далайд үзээд Байрандаа үлддэг уулс юм

Тус бүтээж Даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч юм та.

/Ш.Сүрэнжав/

Page 6: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Page 7: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

АлдАршсАн нэр: ИшкаДууДуулах Дуртай нЭр: Багшхоч: ЭгшиглэннЭрийн хууДаС:

тӨГССӨн СурГуулЬ: монгол Улсын Их СургуульГЭр БҮл: Бямбацоогийн эрх хатан, Дөөмөө, Димкаа, Баазий, Аатаа, Зээмаа, Бадрал нарын хайрын бурхан Гоц авЬяаС: хүний овог нэр, нутаг, ус, царай зүсийг нэг л удаа хараад цээжилдэгБаГаДаа: нямбай, чамбай айлын ганц эрх танхил охин, толгой цохисон гавал, өндөр гоё охин байлаа. хамГийн их хийСЭн ҮйлДЭл: Шувуу нисгэх, тэмдэглэл хөтлөхБайнГа хЭлДЭГ ҮГ: Ишш, чааваас энэ муу амьтан, За хө даргаа, Заа яахавээ, БольчоочээхЭвшил БолСон зҮйл: өглөө яг 7 цагт ажлын байрандааДурГҮйхЭн зҮйлийГ илЭрхийлЭхДЭЭ хЭлДЭГ ҮГ: БазгалдахБҮжиГлЭх Дуртай ая: BoneyMхамГийн БаялаГ коллекци: Дээл, цүнх, гуталнӨхрийнх нЬ ӨмСҮҮлЭх Дуртай хувцаС: Бүстэй хувцасДурГҮй зҮйл: Алт, мөнгөДуртай хоол: Давсгүй, загасны махтай шөл

хоББи: Судоку бөглөххамГийн уДаан хЭрЭГлЭСЭн зҮйл: Ягаан бэхтэй, ил хошуутай үзэгчӨлӨӨт цаГаар хийДЭГ зҮйл: Заяаны ханийн зурхайн ном үзэж зөвлөгөө өгөхДуртай БрЭнД: LV, Burberry, Prado, Coach, Ecco БҮГДийГ уйлуулДаГ ҮГ: ... эргээд ирэхэд сургуулийн чинь босго намхан болж... угтана.тҮҮнД тохирох ҮГ: Айхгүй байхын аргагүй, хайрлахгүй ч байхын аргагүй хүндээ

САНЖЖАВЫН ИШЦЭДЭН

БЛиЦ АНКеТ

бахархал 3

Page 8: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 4

ШОГ ЗУРАГ

Page 9: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 5

Page 10: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Далайлт тань их, буулт нь зөөлөн багш минь

- Б.Батцэцэг /Номын сан/

Хэнийг ч ялгалгүй бүх хүнийг ижил тэгш хайрлаж чаддаг агуу хүн шүү

- А.Болормаа /Төгсөгч/

Нэгэн үеийн түүх ч биш бүр нэлээн хэдэн үеийн түүх байхөө. Санхүүгийн сургуулийн Амьд домог болсон хүн шүү дээ

- Т.Дашдорж /Төгсөгч/

Сургуулиар орохдоо Ишка багшийн өрөөгөөр заавал дайрдын, одоо хүртэл ороход нэг л сүрдмээр санагдаад байдын ш дээ

- М.Дашням /Багшилж байсан/

Нэг удаа дуудагдваа. Эмээгээл очисон чинь цаасан дээр бич гэж байна. Би ч яахав бичих гэж чичрээд л... тэгсэн конкурсны комисст ажиллуулах гэж байхад нь муухай бичигтэй гээд хасагдаж билээ.

- Т.Оюунгэрэл /БУТ/

Би ч бас багшдаа баярлалаа гэж хэлж байгаагүй юм байна. Баярлалаа Ишцэдэн багшаа. Тандаа үргэлж талархаж явдаг шүү.

- Л.Сайнжаргал /Төгсөгч/

Ишка багш дандаа үнэнийг хэлдэг. Гэхдээ нэг зүйл дээр нэлээдгүй олон удаа худлаа хэлсэн. Тэр нь “Одсүрэээн чи төгсөхгүй ээ” гэж, одоо бодохнээ мэдээж хурцалж байсан хэрэг байж.

- Одсүрэн /Төгсөгч/

Нэр овог, нутаг нугаар нь дууддаг билээ! Багшдаа багш нарын баярын мэндийг хүргэх юмсан.

- Н.Ариунчимэг /Төгсөгч/

Хүнийг нэг их сүртэй загнаад байгаа дүр эсгэчихээд гараад явахаар нь энэ муу чинь гээд л эхэлдэгсэн...

- Ц.Батсүх /ЭТ/

Ишка багш нэг удаа Баясгалангийн ээжтэй уралдаад 1000 удаа гүйцэж түрүүлсэн

- Б.Нандин-Эрдэнэ /БУТ/

Ишка багшаар загнуулахад тэр жилийн барцад арилдаг. Хийморийн сан тавиулсантай л тэнцэнэ.

- П.Уранбилэг /ЭТ/

Ишка багш ой тогтоолын дэлхийн аваргад зүс царай тогтоолтоор дэлхийн рекордыг хамгийн олон жил эзэмшиж байгаа хүн

- Д.Ганбат /Багш/

Сургуулийнхаа төгсөгч ах эгч нартай уулзахад хамгийн түрүүнд Ишка багшийг асуудаг.

- Б.Бат-Амгалан /НББ/

Ишка багш нэг удаа СЭЗДС-ийн оюутнуудын эрлэг гэгддэг байсан Гансvлд багшийн vcийг нь хусуулсан байдаг. Тэр цагаас хойш Гансvлд нь хуврага сэтгэлгээтэй болж, унагах тоо нь багассан байна.

- С.Дашдорж /СУТ/

СЭЗДС-ийг Ишка багшгүйгээр төсөөлөшгүй, үнэхээр БРЭНД шүү.

- Н.Гэрэлмаа /Төгсөгч/

Ишка багш нябогийн ангийн оюутнуудыг нягталдаг боддог хүмүүс гэдгийн

- Н.Нямка /Төгсөгч/

Мань нь ташуурдуулах хэрэгтэй байжээ, ташуурдуулсан хүмүүсийг хараад байхад атаархаж байна шүү.

- Очироо /Төгсөгч/

Би багшаар элдэв зар юмнуудыг гараар нь бичүүлж тавих дуртай. Яасан байх нь уу оюутнууд нь бүгд багшийн бичгийг мэддэг байх нь. Би энэ багштайгаа амьдралынхаа 20 гаруй жилийг хамт өнгөрөөжээ. Тулж түшиж зааж сургаж ирсэн Ишээ багшдаа баярлалаа.

-Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/

Загнах үйлчилгээнд нь төлбөр төлж болох хүн бол зөвхөн Ишка багш

- Ц.Булган /БУТ/

Дүнгийн хүснэгтийг нь хувилж байгаад дүнгээ бичиж үзээд, дараа нь жинхэнэ хүснэгтэн дээр дахин хуулдаг байж билээ.

- С.Сайн-Од /БУТ/

Үе үеийн багш нар, оюутнуудынхаа сэтгэл зүрхэнд мөнхлөгдсөн Ишка багшдаа улам их амжилтыг ерөөе.

- Х.Тунгалагмаа / Төгсөгч /

Хоцрогсдын нууц нэр нь “Дарга“ байдаг.- М.Сайнбаяр /Төгсөгч/

Ишка багш ажиллаж байгаа болохоор СЭЗДС байгаа ч юм шиг, Ишка багшийн төлөө тэд ажиллаад байгаа ч юм шиг гайхамшигтай багшдаа

- Э.Зоригт /Төгсөгч/Ишка багшид загнуулахаас айж олон дахин нягтлан шалгаж хийдэг байсан маань сүүлдээ өөрийн зарчим болон төлөвшчихдөг юм байна лээ.

- Н.Саранчимэг /МСМТ/

“Ишка багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал“ группт үе үеийн багш нар, төгсөгчид, оюутнуудын бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэв.

Сургуулийн албан бус шоуг Ишка багш тэргүүтэй 3 сарынхан 10 жил тасралтгүй хийсэн. Үүнээс тасархай шоу амьдралд ер нь ховор доо. 10 жил таслаагүй хүн байж л байна.

- Г.Нарантунгалаг /БУТ/

Цагийн тооцоо дуусаад багшийн гарын үсэг зурагдаад амралтаа авах ч сайхан шүү.

- С.Түвшинзаяа /ЭНБД/

Ээ дээ. Жинхэнэ хүнд хортой нөхцөлд олон жил ажилласан даа муу багш минь.

- Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/

Ишка багшийн гараас сургуульд элссэн томилолтоо гардан авах ч хамгийн сайхан мөч шүү

- Саруул /Төгсөгчийн ээж/

Би багшийн гарын үсгийг Шифраханзе гэж уншдаг байж билээ. Одоо ч тэгж харагдаад л байдгийн хаха

- Л.Гантуяа /БУТ/

бахархал 6

Голомт банкруу Ишка багшийн утасдасныг уншлаа. Тасархай. Монгол улсын ерөнхийлөгч гэдгээс хүчтэй сонсогдож байсан байх даа

- Төгс Заяа /Төгсөгч/

Page 11: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Сайхан түүхүүд их уншлаа. Хамгийн таалагдсан хэсгүүдээ түүвэрлэн орууллаа. Ишцэдэн багшийн тухай шилдэг 11 баримт1. Нэгдүгээр курсийн оюутнууд Ишка багш гэж хэлж нэгнийгээ цочоодог.

2. Төгсөлтийн нарийн бичгийн дарга нар Ишка багшийг зүүдэлж, үүрээр цочиж сэрдэг.

3. Ишка багш хэзээ ч хоцордоггүй. Учир нь сэрснийхээ дараагаар бүх хүний цагийг өглөөний 6 болгож чаддаг.

4. Загнуулсан эцэг, эхчүүд заримдаа хүүхдээсээ Ишка багшийн тухай асуухдаа дахин айдаг.

5. Ишка багш хүнийг ховсдож чаддаг. Нэг удаа гаднаас ирсэн сэтгүүлчтэй цуг мэргэжлийн тэнхимүүдээр явж байгаад архи үнэртэхэд нь каноны хор гэж итгүүлж чадсан байдаг.

6. Санхүүгийн бүх байгууллагын лавлах утас руу залгаад Ишка багш нь байна гэж хэлэхэд саадгүй ажил бүтдэг гэнэ.

7. Ишка багшаас айдаггүй хүн ховор байдаг. Учир нь Ишка багшийн зохиосон айлгах төлөвлөгөөнд хамрагдсан байдаг.

8. СЭЗДС -ийн төгсөгч нар оюутан ахуй, сургуулиа санахдаа томоо төв шатыг төсөөлөн хардаг. Харин хажууд нь түүнээс том Ишка багш инээж байгаа нь нүдэнд тусдаг.

9. Ишка багш элсэгч бүрийнхээ хувийн хавтастай (10 жилийн) танилцсан байдаг. Оюутан цагт ахиц, дэвшилийг нь байнга үнэлдэг. Одоогоор гарц үр дүнгийн үнэлгээг сургуулиар нь, оюутан бүрээр нь хийж чаддаг ганц хүнийг Ишцэдэн гэдэг.

10. Ишка багш зовсон нэгэнд урам хайрлаагүй удаа байхгүй. Ташуур хэрэгтэй нэгнийг ташуурдаагүй удаа байхгүй. Оюутнуудынхаа илүүдсэнийг нь биш дутууг нь нөхөж өгдөг жинхэнэ монгол ээж багш юм.

11. Ишка багш нэг удаа ой тогтоолтын дэлхийн аваргад орох гэтэл мэргэжлийнхнийг оруулахгүй гээд хассан гэсэн

С.Дашдорж ( СЭЗДС - СУТ)

найзуудын тодорхойлолт• Бодсон л бол яс хийнэ, эхэлсэн л бол бүр чамбай дуусгана• Олон ч ах дүүгээ хоолонд нь хүргэсэн, Олон ч хөгшнийг асарсандаа.• Гэртээ бол нөхөртөө, хүүхдүүдээ, зээ нартаа, хүргэндээ гээд тус тусд тохируулаад өөр өөр хоолыг хийгээд л байна.• Тус болсон хүндээ хариу барих дуртай, тэхдээ бүр давуулж барина гээч• Ээж нарт дэндүү хайртай, хүүхэд хараад хошуу нь унжаад, хэлгий болчихно, Хүүхдүүд л багшаас огт айхгүйдээ, бүр заавал өрөөнд нь ороод, нэг юм аваад гарна даа. • Жаргал зовлонгоо хуваалцах гээд ороход уйлж нэг, инээж нэг байгаад л сонсоно, сэтгэл сэргээд л өрөөнөөс нь гардагсан.• Мундаг тэвчээртэй, мацаг болон дэглэмийг бол яс барина• Бүх юм байр байрандаа л байх ёстой, өөрийнхөө юманд хүн хүргэх дургүй• Ажил яриад ороход дэвтэртээ тэмдэглэж авна• Ажлаа төлөвлөхдөө бүр см см-ээр нь зураад, зай багтаамжийг ч бодож байх шиг, өөрөө явж үзээд алхам бүрийг тоолж ч байх шиг, ярьж эсвэл сонсоод цаг минутаар нь тооцож ч байх шиг яс үзнэ дээ.• Ажлыг хийхдээ даалгасан даалгавар, хэлсэн үгээ мартахгүй, бас их хурдан гавшгай байхыг шаардана• Бүхнийг төгс хийх гэж маш их зүтгэл гаргаж сэтгэлээ шингээдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг хүмүүстэй хамт ажиллах тун дуртай. • Ажлыг халтуурддаг хүмүүсийг харин ч нэг үзэхгүй дээ. • Алдаа гарсан бол, тэгээд “хаард”ндаа бичээд авчихна, тэрийгээ бүр мартахгүй санахыг нь яанаа. • Харц нь ширүүн ч арьс нь зөв зөөлхөн • Хал нь гаднаа ч хайр нь дотроо гэж бүр яг, ээдээ мөн уяхан, хүний зовлонг сонсоод мэлмэрүүлнэ шүү дээ.• Багшийг хуурна гэж байхгүй, өөрөө л эвгүй байдалд орно, тэгээд ёстой мартахгүй болтол хэлнэ дээ. • Мундаг бас тааруухан, бүр амьдрал нь ядруухан олон оюутныг ажилд ороход зуучилсандаа,• Аймаар айдаг, тэгсэн мөртлөө бид бүгдээрээ хайрлахыг нь яана. • Амаараа бол ална, зүрхэндээ бол ёстой хайлнадаа. • Шинэлэг залуу сэтгэлгээтэй, бас их загварлаг, брендлэг хатагтай

бахархал 7

Page 12: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

шүлгүүдЦ.БАТСүх

СанхҮҮГийн ишка БаГш

Зусландаа очвол цэцэрлэгчЗуурмаг хутгавал барилгачинСанхүүгийн Ишка багшид хувирахгүй дүр гэж байхгүй

хоцорсон оюутанд аянгаЗадарсан нэгэнд ташуурАсуудалтай оюутанд аврагчАнхаарал тавихдаа халамжлагч

Тооцоо хийвэл нябоТоогоо бодвол багшхалаад өмсвөл гэргийПалаажаа өмсөхөөрөө мисс

мик баривал дуучинмэндэлж хүндлэхдээ нахилзуурЗалуу багш нарыг “цэгцлэгч”Залхуу нэгийг “нэргэгч”

Эрх охиддоо ээжЭгдүүтэй зээ нартаа эмээИйм л олон дүртэйИшшш... Цэдэн минь ээ

Их сургуулийн оюутны ширээнээс Энд л суурьшсан номын саданИдэр цогтой залуу насааЭрдэмжүүлэхэд зориулсан алдартай сургагч

өдрийн хөтөлбөрийн “төмөр хатагтай”өөлөхийн аргагүй “гаршсан мэргэжилтэн”Төв шатны “сүртэй эрслэн”Төрийн дээд одон медальтан

Санхүүгийн Ишка багшид чадахгүй юм гэж байхгүйШохойгоо барьвал багшСудокугаа бөглөвөл мастерБүжгийн талбайд твистчин

Бүлгийн ажилд оройлогчЗааланд орвол тамирчинЗарлал хэлбэл лектор

бахархал 8

Page 13: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

ишка БаГш шиГ нЬ БайДаГ ГЭж ҮҮ

Бурууд хатуу нь байдаг байдаг гэхэд Булзах аргагүй үнэнийг хэлчихдэг Ишка багш шиг нь байдаг гэж үүБусдын сэтгэлд хоногшдог, дотносдог гэхэд Буман төгсөгчдийнхөө дунд “домог” болсон Ишка багш шиг нь байдаг гэж үү

хариуцсан ажлаа хийдэг, мэддэг гэхэдхумсын чинээ ч алдаа нь үгүй Ишка эрхлэгч шиг нь байдаг гэж үүхүний араншин хувирдаг, хувьсдаг гэхэд хөөрхөн зээгээ хараад хайлан зөөлөрсөн Ишка эмээ шиг нь байдаг гэж үү

Сайхан бичигтэн байдаг байдаг гэхэд Сурагч бэхээр дурайлгасан таны зарлалыг гүйцэнэ л гэжүүСэтгэлийн сайханг үзүүллээ мэдрүүллээ гэхэдСэлэнгийн долгио шиг мэлтэлзэх таны л занг гүйцэнэ л гэж үү

Ус нутгийг холбодог, хосолдог нь байдаг байдаг гэхэдУвс, өвөрхангайг ураглуулсан таны амьдрал шиг нь байдаг гэж үүУхаан сийрэг, үлэмж ойтон байдаг байдаг гэхэд Угшил гарвалаар нь оюутнуудаа дуудах таны л энтэй нь байдаг гэж үү

бахархал 9

Page 14: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

сэЗдс-Ийн эрхэмсэг хАтАгтАй сАнжжАвын Ишцэдэн тАнААШ. Сүрэнжав найрагчийн “Багш” найраглалаас иш авав.

Сурах хүслээр жигүүрлэсэнСэргэлэн хүү охидыгЗааж загнаж, зэмлэж хатуурхавчЗөвлөж дэмнэж, өсгөж хөгжүүлсэнБагш та, шинэ оюутанд гэрэл билээ.Багш та, шавь нартаа гал билээ.

хичээлийн цагаас хоцорчихоодхэнэггүй дүлий явахадЧихэнд хонх шиг тодоор аавын минь нэртэй дуудажСул зоргоор явааг минь сэнхэртэл ухааруулжСэргээж, хийморийн адис хүртээсэнБагш та, хэрэгтэй цагт ташуур билээ.Багш та, хүн бүхэнд урам билээ.

Багтаамж сайтай хард шиг Будилаагүй сервер шигЭвдрэлгүй компьютер шигЭлж урагдаагүй ном шигмаргахын аргагүй ойтоймартахын учиргүй эрдэмтэйБагш та, санхүүгийн сургуулийн амьд домог билээ.

Багш та, шавь бидэндээ шидтэн билээ.Ажил мэргэжилдээ эзэн байхын үлгэр дуурайлыг Алдааг давтахгүй хичээж явахын үг сануулгыг

Танаас сураад тэгш яваа нь олонТүрүүлж бидэнд зам мөрийг заагаадТэнд байрандаа үлддэг уул юмБагш та, санхүүгийн сургуулийн жинхэнэ брэнд Багш та, сайн бүхний манлайд яригдах ачтан

Ишка багшид загнуулаагүй хүн сургуульд үгүйИчиж зовоод уйлж гэмшсэн нь зөндөөЭргээд аргадуулж сэтгэлээ цэлмээчихээдЭнэ хүнд тоогдсондоо харц өөдөө явдаг Ишка багштайгааЭхэлж учирсан минь азтайЭдийн засгийн сургуульдаа Зүтгэж орсон минь золтойОлон хүний сэтгэлд гэгээн сайхан дурсамжОнож хэлсэн үг нь амьдралын турш сонсогдоно

өрөвч нинжин сэтгэлтэй Том ээжүрийнхээ төлөө өндөлздөг шиг Багш ээжИжил хөөрхөн охидоороо гоёж явсан ИшкаЭмээ болоод нялхарч, үг нь зөөлөрсөн Ишкаханийн хайранд уусч, бүхэл болсон зүрхтэйхамтдаа жаргаж, үр ачаа дэлгэрүүлэх үндэст мод билээ.

Элдэв маяг, олон өнгийн зангүй Энгийн даруу, эвлэг намбалаг муухан эр хүнээс дээр гэжмужикууд магтана.

бахархал 10

Page 15: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Сайхан хүүхэн явсныг нь Сайрхаж нэгэндээ ярина.

хослон танцлаад бүжигчинхоршиж нийлээд дуучинУгалзруулаад уран бичигтэнУхаартал хэлээд мэргэн ардДэвэрсэнд шүүгчнаргисанд намба заагчЗэвэрсэнд тосДаварсанд аянгаЗовсонд өглөгчЗориглосонд хүч нэмэгчөнчинд ээжүгээгүйд буянтанИшка багшийг магтвал энд үг дутнаИнгэж хэлээд зогсъё, аягүй бол загнуулна

хүний хуучин, дээлийн шинэд би дуртайхайрлам, үнэн Ишка багшдаа бид хайртай

Багш таАлган дээр Од тавьдаг шидтэнБагш таАмьдралд оч харвуулдаг хүчтэнБагш та...

/206-ын задгайгийн Бат-Эрдэнэ, гэргий Туяагаас зориулав/

бахархал 11

Page 16: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 12

Page 17: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 13

Page 18: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 14

Page 19: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 15

Page 20: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

БАГШиЙН ТАЛААР зАРим ТооН ҮзҮҮЛэЛТҮҮд (БИДНИЙ ТООЦООГООР)

бахархал 16

Page 21: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Багш бид хоёрт тохиолдсон хөгжИлтэй явдАл

4-р курсын төсгөх семестрт би банканд дадлагажигч оюутан хийдэг байлаа. Тэгээл бүртгүүлдэг 2 өдөр нь би бүртгүүлж амжаагүй юм. Бүүр хоцорсон хүүхдүүд бүртгэдэг өдөр нь ч очиж амжаагүй шүү. Тэгээд маргааш нь зориглоод Ишка багшийн өрөө рүү оров оо. Нэлээн сандараастай гар хөл салагнаастай хахах. Тэгээд л багшаа бүртгүүлж болохуу гээд л хэлчлээ. Аймар том харсанаа Чи хэн юм? Гэж байна. Би аймар гайхаад суугаад л байлаа. Дахиад чи хэн юм гэж байна. тэгэхээр нь би Гантулга байна аа гэсэн чинь чамайг мэдэхгүй гэж бодоо юу? Хэн болоод одоо ирж байгаа юм гэж аймар загнуулж билээ.

Манай курсийн Анар, Хvрэлбаатар 2 Гунза-ны тэндэх тамхитийн хендийд тамхилж байгаад гардуулж билээ хахахаха 2ууланг хетлеед алхацан, ереендее оруулаад багш дунд нь зогсож байгаад зургаа даруулаад тэрийгээ хэвлээд ханандаа хадчихсан, бид нарыг тегстел тэндээ л байсымдаг тэр зураг.

А.ГАнтулГА

Баатар төГөлдөр

1993-1994 оны үед 315-д маркетинг орж байлаа. 4 группийн 100-120 хүүхэд суучихсан. Хичээлээ заагаад 10-аад минут болж байлаа. Нэг харсан багш оюутнууд дунд дэвтэр гаргачихсан тэмдэглэчихсэн сууж байна. Хараад л ой ухаан балартаад л явчихсан. Ярьж байсан өгүүлбэрээ яаж гүйцээсэн бол бүү мэд. Хэсэг болоод арай тайвширч хичээлээ орж дууслаа. Яг оюутан шиг тэмдэглэл хөтөлсний учир нь хэр дараалалтай, логиктой, цэгцтэй ярьж байгааг тодорхойлох гэсэн зорилготой байж. Тэгээд хичээл тарсны дараа багш өрөөндөө дуудлаа. Багшаасаа урмын сайхан үг сонссон доо.

Сандуйжав тҮВШИнЗАЯА

Чука багшийн англи хэлний шалгалтын өдрийг нь андуураад очцон. Өдөр нь сургууль дээр явж байсан чинь Чука багш дайралдаад “Заа Болороо минь чи яагаад шалгалтандаа ирсэнгүй вэ? Явцаар 70 гарсан. Багш нь чамайг 99 гаргачихлаа” гэсэн. Би ч пал гээл явчлаа. Багшаа болж байгаа юм уу гээд зогсож байсан чинь Ишка багшийн дуу миний нэрээр хадаад явчлаа. Өрөөнд яваад очсон чинь англи хэлний шалгалт яасан гэж байна. Багшаа би 100 гарсан гэсэн чинь. Чи шалгалтанд ирээгүй тасалсан. Чука багш та 2 намайг тэнэг гэж бодоо юу, цаашаа юу гэснийг нь санахгүй байна. Тэгээд л явцаараа 70 гарч билээ.

BaBi Nyamdorj

бахархал 17

Би бас л хоцорсын. Гадаа үүдэнд баахан оюутнууд шавчихсан. Би бас шинэ багш. Гөл наагаал оюутнуудын дунд зогсож бсан чинь Ишка багш хаалгаа онгойлгосноо- Чи үхсэнээ хийгээд зогсоод бгаан, орооч чи гэсэн

Мэндээ дАШнЯм

Page 22: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 18

2011 онд сургуулиас АСК тэмцээнд орж байх үе 313т багш нар нэг ажлаар л цугларсан байсан. Би сургууль дээр нилээд яаруу, хүн хайж гүйцсэн янзтай 313 руу толгой шагайгаал Ишка багш заалны бүүр гол нь байхаар нь мэндэлчихээд буцаад шууд гүйчихвээ. 313-аас гарав уу үгүй юу 2 давхарт нь гүйж байсан чинь Ишка багш мангар хурдан араас гараад ирчихсэн 313-н үүдний шатны тэндээс –Хүүе, Насаа чи нэг хичээл дээр 60 тай унасан байна лээ шүү гэж коридороор цуурайттал авсан да би яагаад гэж бодоод пал хийгээд явсан, шууд буцаж очоод асуусан мэндэлчихээд зугтсан учир яг багшаас зугтсан гэж бодоод хүнтэй андуурсан юм шиг байна лээ. Хэхэ нэг гайхдаг нь л тэр заалны голоос арай л хурдан гарч ирсэн хаха (юун Баясгалангын ээж) хаха

Болормаа багшийн анхны хичээлээ биднийг 3-р курст байхад (1994 оны хавар) орж билээ. Лекцэн дээр багш сандраад, бид хэд шоолсон чинь багш уйлаад гараад явчихсан, удаа ч үгүй Ишка багш орж ирээд: шинэ багш сандарна, та нар багшийгаа ойлго, би анхны хичээл дээрээ самбарын шохойтой алчуураар нүүрээ арчиж байсан юм гэж байж билээ.

ГалБадрах нАсАнтоГтох

oyuNaa SaN

Өөрт тохиолдсон онцгой явдал гэвэл та нарыг бодвол Ишка багшдаа зодуулаад авсан хүн шүү би. Бараг л адис авсан гэсэн үг. 2010 оны зун, дипломын нарын бичиг болчихсон би төгсөх оюутнуудын диплом гардуулах арга хэмжээний бэлтгэл дээр хирэндээ л яарсаар яалтчгүй 5 минут хоцроод, айж хулгасаар заал руу ороод иртэл бусад бусад тэнхмийн нарийхан бичгүүд бас л хоцорсон бололтой багш их ууртай байнаа, бурхан минь. Тэгсэн Шобо гуай, та хэдэн цагт ирж байгаа юм бэ гээд нуруун дундуур аваад хаядаг байгаа. Оюутнуудын дунд эвгүй байдалд орсон би ичих, айх, уурлах, бухимдах бүгд нийлээд арай л уйлчихалгүй тэссэн дээ. Бусад нарийхан бичгүүдийг яах ч үгүй мөртлөө намайг л ингэлээ гээд бөөн уур бухимдал, гомдол. Тэгээд яахын, яалт ч үгүй дараа нь Ишка багшийн өрөөнд орох ажилтай орлоо доо. Тэгэхэд Тунгаа эгч багшийн харууд байж байсан. Би ч нэг гоморхсон хүн зогсож байтал “Муу хуучин хэддээ л чаддагаараа аашаа гаргах юм даа, ямар юм бодох биш, шинүүд чинь аягүй бол үг даахгүй.” гэж байна. Тэгтэл нөгөө гомдоод, уурлаад, үхгээд байсан хүн чинь магтуулсан мэт баярлаад өрөөнөөс нь инээгээд л гарсан юм даа. Ямар ч үед хэнд ч чин сэтгэлээсээ ханддаг, хэзээ ч туслахад үргэлж бэлэн, 24 жилийн өмнө оюутан болж танилцсан, миний хайртай багш.

Шооройжав БолормАА

Буянтай сайхан сургуульд Ишкатайгаа 35 жил хамт ажиллаж байна. Ишка минь загнаж ч чаддаг. Хайрлаж ч чаддаг. Хогжилдэж ч чаддаг мертелее дутагдлын хажуугаар дуугуй енгерч чаддаггуй ховор сайхан хун шуу гэж бодож бахархаж явдагийн. Ишкадаа сайн сайхан бухнийг хусье.

лхаМСүрэн АмАрЖАрГАл

Голомт банкны 1-р тооцооны төвийн утас дуугарч байна гэнэ. Ажилтан нь: - Байна уу, Голомт банк - Ишцэдэн байна аа намайг таньдаг хүн байна уу. Ажилтан: - Айн, та утас андуурсан уу энэ голомт банкны утас байна. - Харин тийм намайг таньдаг хүн байна уу. Ажилтан цааш нь: - Ишцэдэн байна гэнээ таньдаг хүн байна уу гэнэ гэсэн. Манай нэг төгсөгч багш байна би ярий гэсийн гэнэ лээ.Номинчимэг: Тийм шүү, Төв салбарт ажиллаж байхад Ишка багш ирсэн явж байгааг хараад нээх гоё ээж ажил дээр явж байгаа юм шиг санагддаг байсан ш дээ.

Пүрэвцэрэн БАЯрЖАрГАл

Page 23: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

СЭЗДС-ийн элсэлтийн шалгалтанд 1999 онд орсон юм. Шалгалтанд тэнцсэн бүртгэлийн дугаараа олж аваад л томилолт авах гээд яарлаа. 2 давхарт бүртгэл явагдаж байна. Яваад очиход бага зэрэг очертой байна. Миний өмнө орсон хүмүүс ээж, аавтайгаа нийлээд л загнуулаад. Багш: -за нэр чинь хэн бэ? гээд асуухад хүүхэд нь биш ээж аав нь хариулангуут -хүүхэд чинь өөрөө хариулж болохгүй юу гээд л загнана. Ингээд л би үүдэнд нь хүлээж зогсохдоо би өөрөө хариулна шүү та дуугарч болохгүй шүү ээжээ гээд л. Энэ цагаас эхлээд та дээд сургуульд элсэж байна, ээж аав чинь биш өөрөө явах цаг болсон гэдгийг олон элсэгчид ойлгуулдаг мэт санагддаг юм. Ингээд би ороод томилолтоо авах боллоо, асуултанд нь тодорхой чанга, итгэлтэй хариулчих гээд л үзэж тарлаа. Гэтэл нэг цаас гаргаж ирээд “тэгшитгэл” гээд бич дээ л гэж байна. Би бичлээ. Тэгсэн чинь чи Т үсгийг ингэж бичдэг юмуу гээд асууж байна. Багшаас айж сандарсандаа хичээгээд бичмэлээр бичсэн юм л даа. Гэтэл конкурсны материал дээр дармалаар бичсэн байна гэнээ. Дахиад бичиж байж бичиг маань тэнцлээ. Эндээс юу бодсон бэ гэвэл хийж байгаа ажлаа ийм нарийн хийдэг, ямар ч алдаа гаргадаггүй хүн бол Ишка багш юм. Үүнээс хойш нарийн бичиг хийх, хамтарч ажиллах болгондоо л алдаа гаргахгүй байх ёстой гэдгийг үнэн голоосоо бодож ажилладаг болсон юм даа. Ийм нөлөөтэй хүн ч хорвоод ховор шүү дээ.90 жилийн ойг зохион байгуулах комисст багшид туслаж ажиллах хүндтэй бөгөөд сонирхолтой ажлыг хийж байлаа. Багш бүх зүйлийг юу болдогийг тэр чигт нь маш сайн мэднэ. За чи тэрэнд сануулаарай- тэр мартдын, тэрийг давтуулаарай - цагаа тулахаар буруу уншдын, тэрийг шалгаарай - хүмүүс орхигдуулдаг юм гээд л. Үнэндээ 35 жилийн түүхэнд багшийн гараар ороогүй ажил байхгүй бололтой. Яг хэлсэнээр нь болно. Энэ чинь л БАГШИЙН мундаг ухаан шүү дээ. Ер нь хэдийн хардтай юм болооБас нэг түүх: Оюутны чуулган болж байв. Төлбөр яагаад илүү кредит үзэхээр өндрөөр тооцогддог юм бэ гээд нэг оюутан нэлээд бухимдангуй асуув. Ишка багш босож хариулт хэллээ.- мөнгийг ч хождог цагийг ч хождог та хэн бэ?

ГанБат нАрАнтунГАлАГ

Нэгэн түүх. Манай тэнхим 201-д байдаг байлаа. 2007 оноос өмнө. Тэр үед Ганзо багш маань “толгойны эм” гэж нэрлээд өдөрт нэг зуу татдаг байлаа. Нэг өдөр Ганзо багш маань толгойны эмээ уусны дараа Ишка багш телевизийн сурвалжлагч дагуулчихсан манай тэнхимд орж ирснээ “танай тэнхимээс яасан муухай аа... гэснээ каноны хор үнэртээд байнаа” гэж хэлж билээ.

цэрэндорж БАтсҮх

бахархал 19

Би өдий болтлоо нэг их хүнээс айж байснаа сандаггүй юм. Харин бараг л ганцхан Ишка багшаас айдаг байж билээ. Энэ өндөрлөгөөс эргээд харахад нэг их сүртэй биш ганц нэг загнуулж байсан нь их л хичээж явсны үр дүндээ. Харин багш хэдий үеээс их зөөлөрснийг та нар мэдэх үү? мэдэрсэн үү? ЗЭЭ нартай болж эмээ болсон үеээс тиймээ.Хүмүүсийн /Багш, ажилчид, оюутан/ бичсэн сэтгэгдлийг уншиж суухад Ишка багш маань санхүүгийн сургуулийн нэгэн үеийн түүх юм байна гэж бодогдлоо. Ийм олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд өөрийн тухай сайхан, гэгээлэг дурсамж үлдээнэ гэдэг тийм ч амархан бас олон хүн хийж чадах зүйл биш байх. Бүгд айж эмээдэг бас загнуулж байсан мөртлөө бүгдээрээ хайрлаж хүндэлж хамгийн ихээр дурсдаг юм байна. Энд ямар нэг холбоо хамаарал , ямар нэг онцгой юм байнаа тээ.

Майдар хорлоо

Page 24: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 20

1992 оны өвөл би оройн ангид сурдаг байсан юм. Улирлын шалгалтын үеэр сургалтын төлбөр төлөөгүй оюутныг шалгалтад оруулахгүй гээд самбарын өмнө гаргаж байлаа. Сургуульд ажилладаг юм чинь намайг ч гаргахгүй дээ гэж бодоод л байсан чинь Гүрбазарын Содгэрэл гээд дууддаг байна ш дээ... Арын хаалгадана гэсэн чинь будаа боловоо

ГүрБазар содГэрэл

За дахин нэг дурсамжаа хуваалцья. Анх багш болчихоод журналаа хетелж чадахгуй хегий нь л юм болж байлаа даа. Ишка багш Жавзмаа бид 2-ийг дуудаж байнаа. Яваад орсон журналаа аваад ир гэж байна. Бид 2 ч аваад ирлээ. Узэж байснаа “за багш хун чинь ийм заваан бичиж болохгуйгээ. Тэр тусмаа ня-бо заадаг багш хун нягт нямбай байх естой гэж хэлээд бид 2-ийн журналыг ураад дахин хетлех уурэг егвее бид 2 ч уйлаад л ереенеес нь гарч билээ. Энэ явдлаас хойш цэвэр бичих эрдэмд маш сайн суралцсан даа. Багш минь томоо узгээр маш сайхан гаргацтай бичдэг бидэнд улгэрлэдэг байж билээ.

очир мАША

Хүүгээ төрүүлэх гэж байхад минь Ишка багш намайг дагуулж Үйлст эмч дээр очоод танилцуулж, өөр дээрээ аваад төрүүлээд өгөөрэй гэж захиж өгсийн. Би ч найдвартай гарт очиж бөөн баяр явж байтал хяслантай юм шиг бүтэн сайны шөнө гэнэт өвдөөд эхэлвээ. Жижүүрийн эмч дээр л очиж байгаам чинь. Тэгээд эмч үзэх гэхээр нь: -Би Үйлст эмч дээр төрнө гээд хэлцэн чинь уурлаад тэгүүл эмчийгээ иртэл хүлээ гээд нэг палатанд ганцааранг минь оруулаад орхицон. Шарандаа нэлээн гүрийлээ. Шөнийн 3 цаг боллоо. Цаашид тэсэх шинжгүй болохоор нь Ишка багшруу ярилаа даа. Тэгсэн чинь багш шууд л -Өө за багш нь одоохон, Үйлст эмчийг нь аваад очий гэсэн. Тэгээд удсанчгүй Үйлст эмч ирж би ч үүрийн 5 цагийн орчим төрж билээ. Тэгээд багшруу залгаад би төрчлөө гэсэн чинь -За тэгүүл одоо багш нь ажилруугаа гүйчий даа ойрхон юм чинь гэсэн. Намайг төртөл тэнд хүлээгээл суужийсан байгаан. Өглөө нь нөгөө жижүүрийн эмч -Чи ч бас овоо л гар юм даа. Үйлст эмч ингэж шөнө ирж, хүн төрүүлж байхыг мэдэхгүй л юм байна! гэж билээ. Ишка багшийн минь л ач шүү дээ. Үнэхээр агуу сэтгэл шүү. Багш минь ийм л хүн дээ.

Батчулуун БҮЖИнлхАм

Баахан ажилтай байж байгаад фб рүүгээ орсон ямар гоё группт орчихвоо. Хөгжилтэй гэхээсээ дурсамжтай явдлаа бичлээ. Ишка багш маань бидний хэдэн нөхдийг Sainjargal Luvsandanzan, Ganbold Zundui ажил хөдөлмөрийн замд оруулсан ачтай буянтай багш даа. 1995 оны хавар сургуулийн гадаа үүдэнд бизнесийн удирдлагын анхны ангийнхан сууж байлаа. Гэтэл манай ангийн нэг нь чамайг Ишцэдэн багш дуудаж байна гэлээ. Би ч дотроо би ямар буруу юм хийсэн юм бол гээд айсаар өрөөнд орлоо. Ишка багш маань надад нэг санал тавьлаа. МИАТ компани санхүүгийн албанд ажилтан шалгаруулж авах юм байна. Сургуулиас сурлага сайтай хүүхдүүдээ явуулна чи очих уу гэлээ. Би ч уухайн тас тэгэе гээд бараг баярлалаа ч гэж хэлээгүй гарсан даа. Ингээд Ишка багшийнхнаа заасан замаар шалгалт өгч МИАТ компанид ажиллах ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ажил амьдралын гарааг минь эхлүүлсэн ачтан Ишка багшдаа баярлаж талархаж байгаагааа илэрхийлэх завшаан олдсонд баярлаж байна. Ишка багш маань оюутан, багш бид бүхний ажил амьдралын маань өмөг түшиг болсон хал нь гаднаа хайр нь дотроо үлгэр жишээ багш билээ.

БалжиндондоГ ГҮрБАдАм

Page 25: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 21

Би гэдэг хүн багш болоод удаагүй байлаа... Тухайн үедээ Ишцэдэн багшийг шаардлага өндөртэй, зарчимч, нилээн хатуу талдаа хүн байна гэж боддог байсан. Тиймдээ ч цаг барих, цагийн тооцоо, хичээлийн бэлтгэлээ нягт нямбай бэлтгэх зэрэгт онцгой анхаардаг байж билээ. Их хичээж байсан ч семестрийн төгсгөлд нэг удаа их том факталж байснаа их тод санаж байнаа. Багшийн гаргасан хуваарийн дагуу цагийн тооцоо хийх ёстой гэдгээ мэддэг байсан хирнээ товлосон цагийг андуурч бүүр гэрээсээ утсаар дуудуулдаг юм байна даа. Багш залгаад та ирж тооцоогоо хийхгүй юм уу гэхэд нь, өөртөө их итгэлтэйгээр өнөөдөр миний амралтын өдөр гэж хэлж билээ. Тэгээд маргааш нь нөгөө хуваариа хараад айсандаа яахаа мэдэхгүй, ухаан балартсан амьтан багшийн өрөөнд хаашдаа л өнгөрсөн зодуулсан ч багадна гэж бодож орлоо доо. Харин багш маань юу ч болоогүй юм шиг миний тооцоог хийж өгөөд гаргаж билээ. Тэр өдөр багшид утсаар томорсондоо үнэхээр их ичиж байснаа өнөөдрийг хүртэл мартаагүй явна даа. Багш байх эрдмийг Ишцэдэн гэдэг эрхэм хүнээс суралцсан гэж боддог. Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ шингээдэг нандин чанартай миний үлгэр дууриал болсон багш билээ та.

даМБа ГэрэлмАА

Бусад оюутнуудын адил манай ангийнхан Ишка багшаас байнга л эмээдэг байж билээ. Тэгээд нэг удаа манай ангийнхан Дөөмөөгөөс асуулаа. Дөөмөө Ишка багш гэртээ ч гэсэн ийм аймар байдаг уу ? л гэлээ. Тэр үед багшаас их айдаг сүрддэг байсан. Тэгсэн Дөөмөө үгүйшдээ ээж зүгээр л байдгийн ш дээ гэж байна. Бид нар ч эргэлзсэн байдалтай аан тийм үү л гэлээ. Яг үнэндээ бүгдээрээ Дөөмөөгийн үгэнд итгээгүй байхгүй юу:). Харин дараа нь сургуулиа төгсчихөөд багштай уулзаж энд тэнд тааралдсаны дараа л Ишка багш маань хэчнээн сайхан сэтгэлтэй бас сайхан ааштай хүн болохыг нь ойлгож Дөөмөөг худлаа яриагүй гэдэгт итгэж билээ. Тэгээд төгсөөд удаагүй байхдаа хоорондоо уулзахаараа том нээлт хийцэн хүмүүс шиг багштай тэнд энд таарлаа ёстой гоё байсан гээд л ярьдаг байж билээ. Хал нь гаднаа хайр нь дотроо хүн шүү.

Батбаяр мөнГөнсАр

“Ишка багш-СЭЗДС-ийн ӨНДӨР ЭЭЖ”. Батцагааны Дамдингийн тодорхойлсноор “Ишка багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн” төдийгүй бас БАГШ нарын “сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшсон “БРЭНД” хүн юм”. Багшийн маань мэдлэг, ур чадвар бол үнэхээр “брэнд” болсон зүйл. Манайхан багшийнхаа номонд түүний брэнд чанаруудыг тал талаас нь л ярьцгааж байгаа нь үнэхээр сайхан байнаа. Ишка багш минь энэ сургуульд ажиллаж байгаа 35 жилийн туршид, ялангуяа өдрийн хөтөлбөрийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ ихэнхдээ хайраа дотроо нууж, хатуу ширүүн дүр эсгэн, сайн муугийн аль алинаар нь хэлүүлэн байж л өөр өөр хүмүүжил, төлөвшил, эрхэмлэх зүйлстэй бүх оюутан, багш нарыг зангидаж, жинхэнэ хариуцлага, сахилга баттай байлгаж чаддаг байсан даа. Үнэндээ энэ тийм амархан ажил мөн үү дээ?! Багшийн маань энэхүү менежер, манлайлагч хүний “брэнд” чадвар нь энэ сургуулийг өдий зэрэгтэй, нэр хүндтэй болгоход маш чухал үүргийг гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Зөвхөн үзгээр л маш гоё хэвээр бичдэг нь багшийн маань бас нэг онцлог. Тэр үзгээрээ аливаа ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд нь “шувуу нисгэх” нь бас л “брэнд” дээ. Ийм хүний дэргэд ажлыг “тэгэсгээд, хааш яаш” алдаа засвартай хийхийн арга үнэндээ байхгүй. Багш маань багш, оюутан бүрийнхээ баяр жаргал, асуудал бэрхшээлийг нь сайн мэддэг. Тэр бүгдийг нь хичээлийн цагийн хуваарь гаргах ч юмуу, ажил даалгах зэрэг ажил, амьдралынх нь аливаа асуудлыг шийдэхдээ үргэлж харгалзахыг хичээдэгсэн. Ишка багш маань хал нь гаднаа, хайр нь дотроо, бурууд хатуу, зөвд зөөлөн манай сургуулийн ӨНДӨР ЭЭЖ мөнөөс мөн дөө.

дэМчиГ БолормАА

Page 26: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Багш бид хоёрт тохиолдсон хөгжИлтэй явдАл

Эхлээд айдаг байлаа, дараа нь олон жил хамт ажиллаад алуулж байгаа хүмүүсийг хараад инээд хүрээд, гэхдээ л зүгээрээ гөвүүлж аваад барцадаа арилгуулж байгаа чинь сайн шүү л гэж боддог болсон доо ккк заримдаа багш “буулгаж” байх үедээ хошин шогийн Амбий Аси эдр шиг харагддаг шүү хэхэхэ яанаа би ингэж бичээд алуулсөөн, заа яадгийн;)))Түүх #1. 1988 оны 10-р сар яг одоогоос 27 жилийн өмнө байсан ч надад өнөөдөр юм шиг үргэлж бодогдож явдаг нэг түүх яръяаа , өдрөө яг санахгүй л байна. СЭЗТ-д элсэж ороод шууд намрын ургац хураах дайчилгаанд явж ирээд анхны Дээд тооны хичээлийг Ишцэдэн гэж эрэгтэйлэг аймаар багш ороод бүгдийг босгож овог нэр хаанаас ирсэнийг хэлүүлээд танилцсан. Дараагийн оролт дээр хүүхдүүдийг самбарт дуудаж асууваа, манай ангийн Чинбаяр орос сургууль төгссөн өгүүлбэртэй бодлогоны утгыг ойлгохгүй хүн байлаа, би орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн болохоор араас нь сэмхэн хэлж өгөөд байсийн, мэдээж багш аль хэдийн ангиас гараад явчихсан байсан, гэнэт хаанаас ч юм гараад ороод ирсэнээ Базарсадын Баярмаа бос гэсэн, би ч бослоо тэгсэн заа чи яагаад байгаан, даргын хүүхэд болохоор нь долигноод байгаамуу, Дээд тоо “МУУ”, дүн чинь гарсан баярлалаа суу л гэлээ ккк би ч учраа олохгүй айж гайхах зэрэгцээ л өнгөрсөн, дараа дараагийн оролтонд намайг огт тоохгүй, яаж ч хичээж хамгийн түрүүнд бодож очоод ч нэмэргүй үзүүлэх бүрт журнал дээр 2-ын тоо томроод л байсан, дүн гарах боллоо, яг л хэлсэнээрээ МУУ гаргасандаа. Сүхбаатарын нэрэмжит стипенд авах болзол хангачаад байдаг, ганцхан Дээд тоон дээр МУУ-тай хүн яах ч аргагүй, тэгээд бүр хаячаад урам хугараад явж байсан багш өрөөндөө дуудлаа, айж айж орсон заа Баярмаа минь Ялихгүй зусар баяжихад саад гэдэг юм, чамд сайн сургууль болсон бээз, Дээд тоо ОНЦ стипендийн шийд гарсан, одоо харь гээд гаргаж билээ, ээ бурхаан айх баярлах хоёр зэрэгцэхийн айхтар мэдрэмжийг анх тэхэд л мэдэрсэн дээ. Түүнээс хойш үнэхээр багшийн хэлсэн айхтар үг, 2 семестр дараалж хүмүүжүүлсэн хатуу шийтгэл намайг өдий зэрэгт хүргэхэд маш ихээр нөлөөлсөн шүү, Багшийн яг л хэлсэнээр “ДОЛИГНОСОН” залуутайгаа сууж 3 хүүхдийн ээж аав болсон доо, бас хэнд ч долигнохгүй, зусардахгүй амьдрах сургаал авсан хүн дээ БИ! Багшийг гайхалтай хүн гэхээс өөр хэлэх үггүй ээ, олон олон хүний, шавь нарынхаа амьдрал ирээдүйд асар ихээр, хүчтэй, дурсамжтай, баярлаж бахархаж дурсмаар нөлөөлсөн үнэн ГАВЪЯАТАЙ хүн!

БазарСад БАЯрмАА

бахархал 22

Би 1998 онд едрийн ДК- д буртгуулэхээр анх Ишка багшид диплом энэ тэрээ узууллээ. Тэгсэн багш: хм чиний энэ олон юман дотор чинь хэрэгтэй юм алга гэдгийм даа. Би ч санхууч болох сонирхолтой миний дуртай мэргэжил би зевхен сурмаар байна гэсэн чинь за яахав харин чамайг бакалварын зэрэг егехгуй гээд буртгэж авч билээ. Юм сурч л байвал тэр ч яамай, нэртэй тертэй сайхан сургуульд орсондоо маш их баярлаж билээ. Унэхээр хуний хусэл сонирхолыг ойлгодог багшдаа мергему! Сургууль тегсехед сайн сурсны шагналд зэрэг дэвээ авч билээ. Энэ сургуулийг тегсснеерее бахархдаг. Чанаргуй баахан сурснаа тэгэхэд л ойлгож ичиж байсан шуу. Ноднин Америкт ирэхэд нь хегтэй, хегжилтэй явдлаа бугдийг нь ярьж баахан инээлдэж билээ. Манай ангид дэд тоо ордог байсан. Нэг едер хичээл дээр багш: Амарсанаа чи тэр Саран багшийн (иогын ч билуу цагаан хоолтон ч билуу) хичээлд яв чамд турахад чинь хэрэгтэй гэж уу. Намайг тураасай гэж багш минь боддог байж л дээ. Харин би одоо бондгор хэвээрээ л ... ккк

Мягмар АмАрсАнАА

Page 27: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 23

Оюутан байхдаа Ишка багшдаа офтоороо “зодуулсан” түүхээ ярьчихуу. 1992 оны хавар “Улаан сарнай” хамтлаг Хаврын баяраар 8 хамтлаг орсноос 7-р байранд орж билээ. Харин дараа жил нь, 1993 оны Хаврын баяраар тэргүүн байранд ороод тайзнаас хувцас солих өрөөрүүгээ явахад, коридорт Ишка багш үзэгчдийн суудлаас тайзны арлуу хүрээд ирчихсэн, нүдэндээ нулимстай яасан “айхтар” хүүхдүүд вэ гээд баярласандаа бид нарыг алгадаж билээ. Ишка багш “Улаан сарнай” -д маш хайртай, дуртай, үнэн сэтгэлээсээ дэмждэг багш шүү.

түнрэв БАтмАГнАй

1-р курст ороод эхлээд нэг 10 хоногийн танилцах өдрүүд болдог. Тэрний сүүлийн хавьцаа нэг өдөр байсын. Ишка багш яриа хийж байлаа. Аягүй бид нарыг онгироожийнаа. ... - Манай сургуульд чинь дандаа цэвэрхэн, хөөрхөн, царайлаг, хүмүүжилтэй, соёлтой, мундаг.... ийм хүүхдүүд орж ирдгийн шдэ...та нар ч гэсэн... гээл. Тэгснээ гэнэт дуу нь жаахан сонин болоол, хөмсгөө зангидаал, аягүй хэцүү, аргаа барсан ээж хүний царайгаар - ... тэгээд миний хүүхдүүд битгий энэ улаан өмдтэй сургууль дээрээ иржийлдаа! гэж авсан. кккк. Тэр жил нэг улаан бэлтгэлийн өмд моодонд ороод эр, эмгүй л том улаан өмд өмссөн ккк.

ЖАрГАл

Багшдаа загнуулахад хийморь сэргээдэг гэж боддог болжээ. Шинэхэн багш болоод нэг өглөө 8 цагийн хичээлдээ хоцроод ирдийн байгаа биздээ. Гэтэл багш 8 цагт сургуулийн урд хаалгыг хаачихсан хоцорсон хүүхдүүдийг оруулахгүй, хүүхдүүд гадаа зогсоод хаалга онгойхыг хүлээж байж байдийн байна. Би ч өөрийгөө аймаар том багш гээд бодчихсон. Оюутнуудын хажуугаар жижүүрт би багш байна хичээлдээ орий гээд ороод явсан чинь багш дотор нь хоцорсон хүүхдүүдийг зогсоочихсон байна би ч хажуугаар нь “Сайн байна уу багшаа” гээд өнгөрдөг юм байна. Гэтэл багш сайн байна уу та За Одгэрэл гуай өглөө 8 цагийн хичээлд хоцроод гээд л .....оюутнуудтай зэрэгцэж зогсоод хийморио сэргэтэл сайхан загнуулаад өнгөрч билээ. Түүнээс хойш өглөө 8 цагт хичээлтэй үед хоцрохгүйг бодон бодон унтана гэхдээ шөнөдөө хоцорч байна гэж зүүдлээд л унтана өглөө бол цагтаа л сэрдэг болсон ш дээ.

алтанГэрэл одГэрэл

#харьцуулагдсан нь: Энэ гэхдээ багш мэдэхгvй инээдтэй хэсэг нь миний дотор болсон. Хэн нь билээ нэг удаа Ишка багш “энэ Сайнбилэг миний залуугынхтай их адилхан.. “ гэж ярьж байсанг нь сонссон гээд надад хэлж байнааа... Аааая би дотроо лаг хүнтэй харьцуулагдчихаад баярлаад байгаа юм бишүү... “Надтай адилхан бүдүүн шилбэтэй” гэжүү......Ишка багштай нүүр тулах тэр мөч бол миний хувьд нүр их хөдөлмөр байлаа ш дээ. Мэдээж олигтой юм ярьж орохгvй нь лавтай. 2 ч удаа шалгалтын үеэр чөлөө авч таараад дараа нь шалгалтаа нөхөж өгөх гэж хэдэн семистр дамнасан юм болж байсан юм даг. Ороод хэлэх үгээ бэлдэж бэлдэж ороод сандараад шаал өөр юм яриал зогсож байдаг юмдаа. Тэгэхээр яадаг байсан байхнуу мартатлаа сандардаг байсан байх нь шvv дээ. Гэхдээ одоо багш маань таарах бvртээ инээмсэглээд vнсдэг юм. Олон хүний зовлонг сонсож тэр бүрийг шийдэж өгөх гэж их л шаналдаг байхдаа. Таньдаа хайртай шvv.

ГанБолд сАйнБИлэГ

Page 28: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Ишка багштай холбоотой дурсамжгүйгээр энэ сургуулийг төгссөн хүн нэгээхэн ч үгүй байх. Анх 1-р курсэд “Эдийн засгийн математик” ордог байхад нь Ишка багшийн нэрийг нь сонсоод л айдаг, барааг нь харахаараа бараг чичирдэг байлаа шүү дээ ккк. Далайлт нь аймаар сүртэй, буулт нь мангар зөөлхөн... Жинхэнэ хайр нь дотроо, хал нь гаднаа хүн дээ. Багшид маань бас нэг биширмээр чанар байдаг. Гайхалтай ой тогтоолт сайтай... 1999 оны хавар. Төгсөх жил... Нэг өглөө сургуулийн хаалгаар орж ирээд л, өлгүүрт хувцсаа өгөх гээд шууд өлгүүрийн цонх руу зүглэлээ. Багш шатны наахна нуруугаа үүрээд л зогсож байсан. Надтай зэрэгцээд 5-6 оюутан бас хувцсаа өлгүүрт өгөх гээд зогсож байв. Гэнэт багшийн дуу чангараад: - Дашдоржийн Тунгалагаа, хэний хэнээ, хэний хэнээ ... гээд л надтай хамт өлгүүрт дугаарлаж зогссон бүх оюутныг овог нэрээр нь дуудаад кк.Бүгд сая нэг юм багш руу харж байгаа юм чинь. Тэгсэн: - Заавал овог, нэрээ бүтэн дуудуулж байж намайг хараад байхдаа яадаг юм та нар? Хүн нэрээр нь дуудаад байхад чинь... Хувцсаа өгчихөөд өрөөнд ороод ирцгээгээрэй гэж тас загнаад л дээшээ гараад явчихсан кк. Яанаа, юу болсон юм бол доо гээд аягүй айгаад л өрөөнд нь орцгоосон чинь хэнээс нь ч, юу ч асууж тодруулахгүй шууд л тус тусынх нь ангийн хүүхдүүдийн хувийн хэргийг гаргаж өгөөд: - Май, ангийнхаа хүүхдүүдийн хувийн хэргүүдийг өгөөтөх! гэдэг юм даа. Ядаж нэгнээс нь “чи чинь аль анги билээ?” гэж будилж төөрч болноо доо. Үнэхээр мундаг ой сайтай. Сургууль төгсөөд нэлээн хэдэн жилийн дараа тааралдахад ч маш сайн таньдаг, мэддэг хэвээрээ л байсан. Зарим багш нартай энд тэнд тааралдахад таних нь битгий хэл, харахгүй өнгөрөх нь ч байдаг л юм. Ишка багшаас бол харин ёстой бултах аргагүй кк. Төрсөн он, сар, өдрөөс минь эхлээд намтар түүхийг минь хэлж мэдэхээр ой тогтоолт сайтай хүн шүү.

даШдорж тунГАлАГ

бахархал 24

Ишка багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшсон “брэнд” хүн юм. Сургууль бодохоор хамгийн түрүүнд үүдний голын том шат цаана нь Ишка багш л харагддаг даа. /Хичээлээс нилээд хоцордог байсантай холбоотой байж ч магадгүй ккк/ Өнгөрсөн жил болсон 90 жилийн ойн уулзалтад оролцоход хэлсэн үг нь санаанаас ер гардаггүй юм. Үг хэлсэн багш бүр л гоё үг хэлж биднийг хөөргөж байлаа. Гэтэл Ишка багш: “Хүрэлцэн ирсэн та нар сайхан харагдаж байна. Гялалзаж байна. Гэхдээ ирж амжаагүй, бас ажил төрөл ньбүтэлгүй байгаа хүмүүс бий шүү, тэднийгээ дэмжиж туслаж яваарай” гэж хэлэхэд бүгд чимээгүй болж дор дорноо юм бодож билээ. Ямар ч эх хүн хүүхдээ алагчилалгүй хайрладаг шиг бүх төгсөгч нартаа санаа зовниж явдаг нь гайхалтай санагдаж билээ.

БатцаГаан дАмдИн

2007 онд Улаан Сарнай хамтлаг маань Эрдэнэт хотноо улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байлаа... Миний хувьд анхны тэмцээн байсан юм. Эрдэнэт хотод бараг 5-6 хоносон байх өдөр бүр л СЭЗДС-н төгсөгчдөөс хамтлагийн маань хамт олныг Эрдэнэт хотын том том ресторан, хоолны газруудад урьж хоолонд оруулаад л бид нар чинь ёстой жаргаж байлаа даа. Тухайн үед юу ч мэдэхгүй л явж байсан дараа нь мэдэх нь ээ манай ИШКА багш маань Эрдэнэт хотод ажиллаж байгаа бүх шавь нарлуугаа утасдаад яасан байх нь уу? Команд өгсөн байх нь байшд... Биднийгээ үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжиж байдагт нь өнөөдрийг хүртэл бид бүгд баярлаж явдаг шүү... Биднийг СЭЗДС-тайгаа салшгүй нэгэн сэтгэлтэй байхын бас нэгэн шалтгаан нь ИШКА багш минь байдаг шүү. Багшдаа бид бүгд нь хайртай...Улаан Сарнай хамтлагийн зүгээс...

т.ЗолБоо

Page 29: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 25

Анх сургуульд ороод ангиа бүртгүүлэх болоод Ишцэдэн Ишка гэдэг хүнтэй уулз гээд л 206руу оч гээл хүн зааж өгөхөөр нь хайгаад л энд Ишка бишээ Ишцэдэн гэдэг хүн байна уу гээд л орсон чинь / дотроо бодов эрэгтэй хүн байх гээл/ би байна гэж хэлсэнийг нь биш байна гэж сонсоод аан гээд гараад 2 давхраар нэг хайгаад буцаж очоод нэрийг нь буруу тогтоож гэж бодоол аав ээжээс хэн гэлээ гээд баахан асуусан чинь аав урдаас Ичкэ гэсэн билүү гээд бөөн эрэл болж орж билээ...

цэвээндорж нАмуундАрь

Багш болчихоод эхний улиралын явцын дүнгээ гаргаж байвоо. Тэгтэл Төмөрхүү багш орж ирээд “Улаан сарнай”-гийн хичээлээ нилээн хэд таслаад явцын дүн нь гарах боломжгүй хүүхдийн явцын дүнг нь гаргаад өгөөч гээд гуйдаг юм байна. Хэсэг тээнэгэлзэж байгаад нөгөө хүүхдийн явцын дүнгийг нь гаргаж өгчихөөд байж байтал “Ишка багш дуудаж байна” гээд зарлан ирдэг юм даа. Багшийн өрөөнд яваад ортол Төмөрхүү багш нилээн загнуулсан байртай суучихсан байна. Ишка багш тухайн үеийн сургуулийнхаа хамгийн залуу хөгшин 2 багшийг жинхэнэ байранд нь тавьсан даа. Багшид загнуулж байхдаа би ч толгойгоо гудайлгаад нусаа шор шор хийтэл татаад, Төмөрхүү багш хэлээ гаргаад л байгаад байсан. Тэрнээс хойш ч би хүүхдийн дүнг дахиж гуйлгаар тавиагүй дээ ямар сайндаа нэг курст байсан юм чинь гээд итгээд хичээлдээ суухгүй байсан найзынхаа явцын дүнг гаргаагүй өнөөх маань миний хичээл дээр унаад бөөн гомдол болж билээ.....Дөнгөж багш болсон жилдээ норм болгон өгдөг багшийн журналыг хэдхэн хоноод алга болгочихдог юм даа. За тэгээд л мэддэг маань, мэгзэмээ бүгдийг нь уншиж байгаад Ишка багшийн өрөө рүү ороод “журналаа алга болгочихлоо дахиад өгөөч” гэлээ. Багш өөдөөс харж байгаад л “ганцхан журнал маллаж чадахгүй байж чи хүүхдүүдэд юу заах гээд байгаа юм гар чи хариуцлагагүй балиар юм” гээд л будаа болгосон доо. Гэхдээ л багш шинэ журнал өгөөд гаргаж билээ. Дараа нь нөгөө муу гайтай алга болдог журнал ширээний шургуулганы завсраар уначихсан байсныг нь олоод 2 журналтай анхны жилээ дуусгаж билээ. Гэхдээ багшаас айгаад олсон гэдгээ хэлээгүй ха ха ха Тэрнээс хойш ширээгээ айхтар нарийн шалгадаг болж бас журналаа дахиж гээгдүүлээгүй шүү. Ер нь тэгээд хичээлийн жилийн эхэнд багшаараа нэг сайхан авахуулчихаар тэр жилийн гай барцад арилаад ажил хөдөлмөрийн зам мөр дардан сайхан болчихдог гэж би боддог ш дээ.

БанзраГч нАндИн-эрдэнэ

2008 оны төгсөгч Дорнодын С.Төмөрхуяг байна.- 2004 онд СЭЗДС-д бүртгүүлэхээр Дорнодоос очоод аавтайгаа хамт Ишка багшийн өрөөнд орлоо. Тэгэхэд багш надаас юм асуухад аав өмнүүр хариулаад хэмх загнуулж билээ. КК тэрнээс хойш аав утсаар ярих болон амралтаар очих болгонд Ишка багш нь байгаа юу мундаг хүн байна лээ шүү гэдэг болсон доо.- 2008 оны 6 сарын 21, төгсөлтийн баярын маргааш өдөр яагаад ч юм төгсөлтийн зугаалгандаа яваагүй дотуур байрандаа байж байсан. Ишка багш намайг дуудаж аавын минь бие тааруу байгааг хэлээд замын зардал гэж 40 000 төгрөг өгөөд одоохон яв хүү минь гээд гаргаж өгсөн. Аавтайгаа уулзаж амжаагүй ч Ишка багшдаа үнэхээр их баярлаж явдгаа илэрхийлэе. Төгсөлтийн баярын хувцас энээ тэрээ гээд мөнгөгүй болсон байсныг багш мэдэрснээр барахгүй аавын бие гэнэт муудсаныг надаас түрүүлж мэдсэн байсан.- 2008 оны 7 сарын 29 Голомт банкны ярилцлаганд очиход хүний нөөцийн захирал Ишка багшаас чиний талаар асуусан ажилд ороход чинь тодорхой хэмжээгээр тус болсон шүү гэж билээ. Тэр өдөр аавын минь 49 хоног байсан. ИШКА багш оюутнуудаа анх бүртгүүлэхээс эхлээд төгсөн төгстөл цаашлаад ажилд орох хүртэл тусалж дэмжиж байдаг. Ишка багш аав бид 3 ын гэгээлэг болон гунигтай энэ дурсамж өчүүхэн хэсэг нь билээ.

С төмөрхуЯГ

Page 30: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Багш бид хоёрт тохиолдсон хөгжИлтэй явдАл

Хоролдагвагын Амартүвшин! гэх дуунаар навтас хийн эргэж харвал Ишка багш нааш ир гээд шатны тэндээс дуудаж байна. Сүүлийн үед ямар ямар хэрэг тарьлаа хэмээн дотроо бодсоор шилээ маажаад очтол Сургуулийн үүдний зүг гараараа заан Чи тэр 2 үлбийсэн амьтдыг таних уу? л гэж байна. Гайхаад хартал миний багын хоёр найзыг үүдний жижүүр сургуулиас гаргахаар түрж явна. Хоёр найз маань миний төрсөн өдрөөр сүрприйз барих гээд надад хэлээгүй манай сургууль дээр ирээд Ишка багшид баригдаад туугдаж байгаа нь тэр байж л дээ. Би ч танина багшаа! Өнөөдөр миний төрсөн өдөр л дөө гээд л аваад хаялаа. Гэтэл Ишка багш, шалгалт шүүлэг дөхөж байхад бас төрсөн өдөртэйгөө гэснээ за тэгээд сайхан баярлаарай гээд инээмсэглэж билээ. Сургуулиас гараад нөгөө хоёр маань... танай сургууль дээр ахиж ирэхгүй л гэнэ... ямар аймаар авгай вэ л гэнэ... танай сургуульд хэдэн Амараа байдгийн л гэнэ... Танай аавыг чинь нээрээ Хоролдагва гэдэг билүү л гэнэ. Найз нөхөдөөс нь илүү оюутнуудаа таньж мэднэ гэдэг бол үнэхээр гайхамшиг. Хаяа ангийнхантайгаа марзагнаж байхдаа Ишка багш яаж ийм олон хүүхдийн нэрийг цээжилдэг байнаа? Гэртээ конкурст тэнцсэн хүүхдүүдийнхээ нэрсийг нь авч очоод үсгийн дараалалаар нь цээжилдэг юм болов гэх мэт хөгжилддөг байлаа. Бас туршлага судлах гээд 1р курсд ангийн дарга болсныхоо дараа ангийнхаа хэдийг овог нэрээр нь цээжилж билээ. ккк Сансныг бодоход 20иод хүүхдийн нэр миний хувьд боломжийн л санагдсан даг.

#Ядарсан царай гаргахгүй шүү# Элсэлтийн шалгалтын үеэр комиссын гишүүд 2 хоног нойргүй ажиллаад бүгд ядарчихсан байсан үе. Би өрөөндөө ороод хоёр сандал нийлүүлчихсэн дугхийж байтал багш ороод ирвээ. Би ч ухасхийж босоод юу ч хийгээд байгаа бүү мэд юм хум янзалсан царай гаргаад, багш харж байснаа үхлээ юу л гэж байна. Айсандаа сэргэчихсэн амьтан юу ч хийхэд бэлэн болчихсон, энүүгээр тэрүүгээр гүйгээд жигтэйхэн. 3 хоног лав бэлдсэн юм. Шалгалтын урд орой, үүрээр 5 цагийн үед за зарим нэг нь үхэх гэж байх шиг байна, явж үз, өглөө яг 7д ирнэ шүү гэлээ. Би ч яахав хариад 2 цаг унтчихаад, жоохон хоцроод ороод ирсэн, багш үүдэнд байж байна, цоглог гэж жигтэйхэн. Тэгээд шалгалт эхлээд жоохон амсхийгээд л ядарснаа гайхаад л ярьж суутал, багш ядарсан царай гаргахгүй шүү хө гэж хэлтэл айсандаа сэтгэл сэргээд, хөл хөнгөрөөд.Тэгсэн шалгалт дуусаад бид нар хоол идээд, инээж хөхрөөд бас л ядарсан зүдэрснээ гайхаад сууж байсан чинь багш маань огт унтаагүй гэж хэлдэг байгаа. Нам болсон ш дээ.

ШаГдар эрдэнэБуЯн

хоролдаГва АмАртҮВШИн

Оюутны төгсөлт, диплом гардуулах ёслолын төгсгөлд уншдаг бэлдэж өгсөн шүлэглэсэн үгийг маань Ишцэдэн багш маань их л олон жил уншсан. Та бүгд бараг цээжилсэн санаж байгаа байх : “... Үүрээ орхин нисэх шувууд адил ... Сургуулийн тань босго нь намхан болж угтана ... “ гээд. Унших тоолондоо багшийн маань хоолой нь цахиртан, нүдэнд нь баяр бахдалын нулимс дүүрч, тэр олон хүмүүст үнэхээр эх хүний, багш хүний хайр талархалыг мэдрүүлдэгийг! С.Ишцэдэн багшдаа эрүүл энх сайн, сайханыг хүсэн ерөөе!

надМидцэрэн төмөрБААтАр

бахархал 26

Page 31: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Багш яагаад Эгшиглэн гэдэг нэр авсан тухай:2004 оны зуны элсэлт их сүр дуулиантай болсон түүхтэй, бүртгүүлэх гэж бүр шөнө хоносон, хашаа нураасан, сургуулийн дээвэр дээгүүр элсэгчид гүйж байсан тухай ТВ-ийн сурвалжлага хүртэл гарч байсан үе. Поп Сараа дүүгээ оруулах гээд бүртгүүлж чадахгүй аргаа бараад надруу ярьсан байдаг, бидний хэдэн нөхөд яг тэр үед Батхуяг багшийн сонгуулийн сурталчилгаанд дайчлагдан Дорнодод домог болтлоо ажиллаж байсан үе байгаам, тэгээд тусалчих санаатай Тунгаа эгчтэй арай хийж холбогдоод багштай ярьж учраа хэлсэн чинь урд хаалгаар миний нэрийг хэлээд ирчих гэж хэлээ л гэж байна, би Сараад бас утсаар хэлээд за чи Ишцэдэн гэж хүн дээр очоо гэж байна л гэлээ, тэгсэн Сараа маань багшийн нэрийг Эгшиглэн гээд сонсож, тэгээд хэлж очоод бөөн инээдэм болсон тухай сонсоод бас Дорнодод байсан маниус хэсэг хөгжилдөөд авч билээ, Сараа жинхэнэ нэрийг залруулж мэдсэн ч одоог хүртэл Эгшиглэн багш гэсээр байдаг, ийнхүү багш алдарт поп одоос айхтар ЧАМИН нэр авсан түүхтэй, амьдралд хөтөлсөн шавь бүрдээ аргагүй эгшиг хөг тааруулсан гавъяат даа багш маань.

БазарСад БАЯрмАА

бахархал 27

2006 оны банкны ангийн төгсөгч ФА02Б032 кодтой Мөнхбат Анар. Юуны өмнө ийм сайхан ажил эхлүүлсэн хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлэх нь зөв байх. Багшийн өрөөнд байдаг өөрийн зурагны талаар бичье гэсэн боловч дарга Төгөлдөр Баатар бичжээ. Тийм болхоор өөр хүний онигоог бичхээр шийдлээ. Манай курст Сэлэнгийн Гантөмөр гээд залуу байдаг байлаа бид хамтдаа Ишка багшийн дээд тоон дээр суудаг байлаа. Багш хүүхэд явуулж инээд наргиан хийхдээ их сайн манай Гантөмөр гадаад үгнүүд хэлэхдээ үнэн тааруу багш байнга гадаад үгнүүд болох Инфляци,Матриц,Х,У гэх мэтийг цадхаар хэлүүлнэ нөгөөх иксрэг ууграг импляац гээл явж өгнөө. За тэгээд 30 онооны шалгалт боллоо ороод суулаадаа миний хажууд Гантөмөр суулаа юм хийдэггүй ээ тэгээд Дарханы Түвшинтөгс гээд тоондоо сайн залуугаас шипи авч байгаад баригдлаадаа. Багш- Гантөмөр өө чи яах гээл нэгнийгээ зовоогоод байдымдээ нэг нь өгөх гээл нэг нь авах гээл түрүүнээс хойш түнтэгнэлээ өөрөө хийчиж болдоггүй юумуу Төөгөө буруу хийсэн бол яана гэсэн чинь нөгөөх маань багшаа энэ Төөгөө чинь гавал ш дээ л гэжийн. Багш за тэгүүл чи наад гавал гэдэг үгээ л оросоор хэлчих тэгүүл 81 гаргы гэжийн. Мань хүн бодож бодож “огны опасно” гэдийн багш бүүр гайхаад юу яахаараа гэсэн чинь яагаавдээ цахилгааны самбар дээр гавал зураад тэгээд бичцэн байсан ш дээ гээд багшийг болон биднийг инээлгэж билээ. Эцэст нь хэлэхэд багшынхаа буянд өнөөдөр ХХБ гэх том айлд 2005 оноос ажиллаж байна санхүүгээс 10 хүүхдийн нэр өг гэхэд миний нэрийг өгсөнөөр амьдралтай минь залгуулжээ баярлалаа багшаа.

МөнхБат АнАр

Ажилдаа мэргэшсэн, тухайн салбар, ажлынхаа асар их, онцгой далд мэдлэг, туршлагаараа хамт олныхоо болон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн, байгууллагын гадаад талуудтай хүмүүн-сүлжээг бий болгож чадсан тийм ажилтнууд (тэднийг “deep smarts” гэж нэрлэдэг) өнөөдөр амжилттай байгууллагын хамгаалж, хадгалахыг зорьдог, стратегийн ач холбогдолтой, үнэ цэнэтэй капитал буюу “байгууллагын мэдлэг”-т тооцогддог болсон билээ. Учир нь тийм капиталыг байгууллага богино хугацаанд, хурдан бий болгож, бас орлуулж чаддаггүй байна. Манай Ишка багш сургуулийн маань тийм л КАПИТАЛ даа

дэМчиГ БолормАА

Page 32: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Ишка багш оюутнуудыг овог нэр, үүх түүхээр нь мэддэг гэдгийг 1-р курстээ ёстой утгаар нь мэдэрсэн л дээ. Харин 2-р курстээ нэг өдөр хичээлээ пялчихаад коридорт явж байсан чинь багштай ёстой халз таардаг юм даа. Багш ч яахав шууд л “Товуусүрэнгийн Цолмон гуай энд юу хийж явна” гэхээр нь залчих санаатай “юу .... мммм...” гээд л ээрч муурч байсан чинь “танайх .... хичээл .... тоотод орж байгаа биз дээ” гэхээр нь сандарсандаа “00 ороод” гээд л ум хумгүй хичээл рүүгээ явж билээ. Эрэгтэй оюутан хичээлийн дундуур цүнхээ үүрчихсэн 00 ороод л тээ хахаха. Ээдээ Ишка багштай тэгж таарах ч үнэхээр халуухан юм байналээ шүү

товууСүрэн Цолмон

1999 оны хавар хэд хэдэн сургуульд конкурс өгөөд тэнцсэн байлаа. ТИС ийн КТМС д орно гэсэн бодолтойгоор СЭЗДС ийнхээ хуваарийг байрныхаа хүүхдэд тэр зун нь зарваа. Хэдэн цаас хийх санаатай. Гэтэл нэг өдөр аавын маань дотны найз манайд ирээд компютерийн засварчин болох гээ юу чи! Юун КТМС! СЭЗДС дээ ор! хэмээн захирах гуйх 2ын дундуур хэллээ. Тэр оройноо ээж аавтайгаа ярилцан санаа бодол өөрчлөгдөөд яаж хэрхэн найздаа хэлэх вэ? хэмээн хэдэн өдөр бодол болон явж байтал нөгөө найз маань гэнэт нэг өдөр миний хуваарийг буцаан авч ирээд наймаа буцав. Нээх ч их удалгүй эрхийн бичигээ авахаар ээжтэйгээ цуг СЭЗДС-ийн хаалгыг шагайв. Гэтэл бүртгэлийн газарт байсан нэг эмэгтэй ууртайн аргагуй алаг нүдээ эргэлдүүлэн та гадаа байж бай хэмээн ээжийг маань гаргаж байгаад За нөгөө хуваариа зарна марна гээд байсан том толгойт чинь дүрээрээ ороод ирлээ дээ! Чам шиг юмаар манай сургууль дутахгүй л байх шүү. Алив энд гарын үсгээ зураадах гэв. Би ч гэж өөрийн гэсэн тогтсон гарын үсэггүй бацаан нэг юм зураад л өглөө. Биш л байна даа л гэж байна. Ахиад л өөрөөр зурлаа. болдогүй ээ. За тэгвэл Вариант гээд бичээдэх гэж байна. Би гайхаад л врант гээд л бичлээ. (би дандаа врант гэж алдаатай бичдэг байсан юм билээ ккк) Гэтэл Ишка багш түс хийтэл инээд алдсанаа за май энэ эрхийн бичиг чинь, битгий том толгойлоод байгаарай гээд гаргаж билээ. Сүүлд сонсохнээ манай байрны найз их л олон том том нэртэй хүмүүс дагуулаад Ишка багш дээр ороод миний эрхийн бичигийг өөрийн болгох гэхэд нь Манайх конкурсээ өгөөд тэнцсэн хүүхдээ л авна! та нар битгий горьд гэж хэлээд хөөгөөд гарсан гэж дуулсан. Ингэж л би Ишка багштайгаа танилцаж билээ.

хоролдаГва АмАртҮВШИн

За би оюутны зөвлөлийн дарга байлаа. Тэр үед сургуулийн өргөтгөлийг барих хөрөнгө босгох зорилгоор лого бүхий аяга, цамц, флаш гэх мэт зүйлсийг борлуулдаг жижигхэн мухлаг 1 давхарт төв шатны хажууд ажиллуулж байлаа. Нэг өдөр даргаа даргаагаа хийгээл байж байсан чин Ишка багш нэг гадаадтай хүрээд ирдэг байгаа тэгснээ шууд за Төгөлдөрөө өөрийгөө танилцуул юу хийдгээ ярь гээл шууд тулгалаа....шууд америкаар ярих шаардлага гарж байгаам л даа тэгсэн би ммм аммм мммм /сандарсан чин дарга гэдэг үг орж ирдэггүйэээ Director гэх гэхээр Батжаргал багшаас лаг болчкоод хахахах/ - Hello- Hi- My name is Tuguldur. I am PRESIDENT of student union гээл аваад хаячлаа, өнөө гадаад - Wow, Nice to meet you MR.PRESIDENT гэжээнэшүү тэхэээр нь би дуугай л толгой дохиод өнгөрөх байсан байлээ Ишка багшийн хажууд харилцан яриа хийдэг лаг хүн болох гээд - Me too гэж хэлээд буруудсымдаа

Баатар төГөлдөр

бахархал 28

Page 33: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Загнуулж байсөөн байсан хэхэ гэхдээ мартчихжээ. Ой тогтоолт маань Ишка багшийнхаас эсрэгээрээ. Харин сая Шо.Болормаа багшийн улсын шалгалтын нарийн бичиг хийж байсан тухайгаа бичсэн дурсамжийг нь уншиж байтал гялс гээд энэ санаанд ороод ирлээ шүү...Яг Ишка багш бид хоёрт бол тохиолдоогүй л дээ. Учир нь азаар Ишка багш энэ талаар мэдээгүй кк.. Багшаар орсон эхний 1,2,3 жилүүдэд манай тэнхим улсын шалгалтын нарийн бичгийн ажлыг БҮРЭНЖАРГАЛ гэж нэрлэдэг байсын хэхэ (хамгийн залуу нь болохоор тэр л дээ). Улсын шалтгалтын бэлтгэл ажил гэсээр шалгалтын урд орой бол ер нь л шөнийн 12 өнгөрөөж гэртээ харина, харин улсын шалгалт маргааш өглөө нь 8 цагаас. Тэгээд хамгийн том айдас юу байсан бэ гэхээр өглөө хоцорчих вий л гэдэг... Ядаж байхад өглөө эрт босохдоо тааруухан, дээрээс нь урд орой нь оройтож унтсан болохоор өглөө утасны сэрүүлэг дуугарахад унтраачихаж магадгүй... Тиймээс утсаа орноосоо нэлээн хол зайтай тавих стратегитэй байваа кк.. Бусад үед сэрүүлэг дуугахараас нааш сэрдэггүй хүн чинь улсын шалгалттай өглөө бол сэрүүлэгнээсээ хамаагүй өмнө хэд хэдэн удаа цочиж сэрнэ хаха.. Энэ нь ерөнхийдөө би гэдэг хүн ХАРИУЦЛАГЫН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ-д бүрэн шилжсэн байгаагийн шинж тэмдэг л дээ. Нэг удаа сэрүүлэг дуугараагүйгээс болоод шалгалтын өглөө хоцрох айдас биелэлээн олвоо гэж. Шууд Ишка багшийн царай нүдэнд харагдаад, айж үхэх гэж байгаа хүн гэрээсээ гарч гүйж байгаад бүдрээд унаж байгаан кк.. Зүүдэлсэн байжээ, цочоод сэрж байгаан Айсан чигтээ ухасхийж босоод цагаа харсан чинь үүрийн 5 цаг, бараг тэрнээс өмнө байсан байхаа.. Бодит байдал биш зүүд байсныг мэдрэх тэр мөчийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ хэхэ Гайхамшиг, Бурхан гэж байдгийн байна гэдэг шиг л..

отГонБаатар БҮрэнЖАрГАл

4р курсын хичээлийн хамгийн сүүлийн өдөр хамгийн сүүлийн хичээл болох англи хэлний хичээл дээр манай ангийн 7 8 хүүхэд уначдаг байгаа. Нөгөө төгсөлтөндөө бэлдсэн хувцас хунар ангийхантайгаа хонхны баяр хийх баахан төсөөлөл бас төгсөнгүүтээ ажил хийх бодол модол талаар нэг тарж байгаам шиг санагдаад тэрүүгээр нэг уйлаад Ишка багш руу давхиад орлоо. Уйлахаараа ганц хоёр үгнээс цааш ярьж чаддаггүйг хэлэхүү англи хэл дээр унагаачлаа гээл аймаар уйлаал яваад орцон. (Аягүй ээждээ эрхлээд байгаамуу хайшаан хэхэ). Тэгсэн чинь багш:Чи хаана ирчээд уйлаад байгаан одоо гар гар тэгээд дараа семистерт үзкү юу гэхээс өөр яахуу хэхэ. Тгд л дараа семистерт нь үзээд ангийхнаасаа ганц семистерийн дараа төгссөндөө. Дараа нь бодоход өөрөө уначаад Ишка багшийн өрөөнд орж уйлаад байхдаа яахавдээ гээд ичмээр ч юм шиг инээмээр ч юм шиг...

оюукА

бахархал 29

СЭЗДС хамт олон дунд орох боломж олдож анх багш болоод л их л зөвлөгөө хуучин багш нараас авдаг байлаа. Хамгийн их өгсөн зөвлөгөө нь за тэгээд л Ишка багшид л алдаа гаргаад баригдав гэж захиж билээ. Би ч муу санаатай муу хүн юм хойно бараг хоёр сар багшид харагдахгүй сүнс шиг л явж билээ. Тэгсэн нэг хичээлийн завсарлагаанаар багш хөөе чи наашираа гэнэ. Би ч эргэн тойрон харсан би ганцаараа шүү. Яваад очсон чи чинь нүдэнд харагдахгүй хий үзэгдэл шиг явдаг нөхөр юм аа. Ингэж таарах гэж Ишцэдэн гээд л танилцаж билээ (Коридорт болсон явдал).

Б.идэрСҮрэн

Page 34: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

1997 оны намар танилцах 7 хоног эхлээд 3 хонолоо хичээл орохгүй тэнхмүүдтэйгээ танилцаад яриа хийгээд байхаар нь бодлоо. За энэ 7 хоног хичээлгүй бүртгэдэггүй ингээд өнгөрөх юм байна ирэх 7 хоногт шууд хичээлдээ сууя гээд өөртөө амралт өгчлөө. Манай 10 жилийн 2 нөхөр хамт орсон болохоор хуваариа ярилцаад 1 дэх өдөр шууд өглөө эрт ирлээ. Хүүхдүүд бужигнаад л хоёр давхарт гарлаа бүртгэл хийж байсан эрхлэгч багш зогсож байна даа гэж бодоол анги руугаа явах гэсэн Батсайханы Алтайбаатар гуай гээл дуудлаа гайхаад харсан чинь за та хаагуур явж байгаад ирэв гэж бна. Гэрээсээ л гэлээ. (дотроо ээжийн найз юм болуу? Эгчийн найз юм болуу гээд л эргүүтээд байгаалдаа) 3 хоног харагдсан болоод алга болчихдог юмаа л гэж бна. Би бүүр гөлдийчлөө... танай анги ... тоотод байгаа л хурдан яв дахиад ингээд байваа гэсэн утгатай юм хэлсэн (тоог нь санадаггүй) тэгээд анги руугаа явж байхдаа намайг мэддэг хүн юм байхдаа л гээд бодоод байсын ... сүүлд нь тэгээд ойлгосон л доо...

Надад тохиолдсон зүйл бол Ишка багшийн оюутан бүрийн овог нэрийг мэддэгээс гадна дунг нь мэдэж байдаг гэж ойлгосон үйл явдал юм. Оюутнууд намар хичээлдээ орох гээд бүртгүүлдэг дээ. Би 2-р курсдээ орох гээд бүртгүүлэх гээд очсон чинь зөндөө хүүхдүүд оочирлоод зогсож байдаг ш дээ. Тэгсэн Ишка багш “Номинчимэгээ чи чинь овоо юм шиг байсан чинь энэ голч энтэр чинь юу болчихооо вэ!!!” гээл пал хийтэл асуусан даа. Би яахав дээ 1-р курсын эхний семистр сайн сурчихаад сүүлийнхэд нь байхгүй ёстой байж болох муу цэгдээ тултал очсон юм. Тэгээл айх ичих зэрэгцээд байсан дотроо Хөөх Ишка багш минь миний муудсаныг ба энэ олон хүүхдийн дундаас анзаарч дээ гэж гайхаж байж билээ. Гэхдээ тэр үед надад тэгж сануулсан нь хамгийн зөв байсан. Тэр алдаагаа засах гэж 3 жил хичээсэн. Тэгээд л дотроо одоо Ишка багш миний голч өсөж байгааг анзаарч байгаа болов уу гээд боддог байлаа. Хүн мэргэжлээ сонгох гэдэг бол амьдралдаа хийх хамгийн чухал сонголт гэдэг гэхдээ мэргэжлийг олгох сургуулийг олж сурах гэдэг тэрнээс чухал зүйл гэж боддог. Сургуулиараа, багш нараараа маш их бахархаж бас баярлаж явдаг.

номИнчИмэГ

АлтАйБААтАр

Тэнхмийн өдөрлөг болохоор л оюутнууд сургуулийг доргиохоор үйл ажиллагаа зохион байгуулах гээд хичээдэг байлаа. Нэг жил бид нар ангиараа тохиролцоод багш нарыг дуурайж хошин шог тоглохоор боллоо. Нэг том биетэй айхтар чанга дуугарч чадахаарыгаа Ишка багш бол гэлээ. Тэгээд Энхболд багш, Гэрэлмаа багш, Наран багш гээд л нэлээд хэдэн багш нарыг дуурайхаар болж дүрээ хуваарилав. Өдөрлөг эхэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ишка багш орж ирээд суучихав. Багшийн дүрийг авсан ангийн охин маань сандраад л яанаа багш өөрөө сууж байна ш дээ гээд л бөөн юм болов. Яг манай хошин шог эхэллээ. Ишка багш хоцорч орж ирсэн хүүхдүүдийг загнах хэсэг байв. Уг нь хэлэх үг нь: -Хар хүйтэнд яасан нимгэн хувцасладаг юм бэ? ханиад хүрнэ гээд л загнах ёстой байв. Гэтэл багшийг харж сандарсандаа “ХАР ХАЛУУНД, НУСАА ГООЖУУЛЧИХААД ХААШАА ЮМ” гэж хэлээд танхим даяар инээдэм болж байсан юм.

ГанБат нАрАнтунГАлАГ

бахархал 30

Нэг өдөр хуучин өргөтгөлийн 2 давхарь хичээл тасалж яваад Ишка багштай тулаад сандарсандаа өөр хичээл орж байсан ангид түр хоргодож үүдэнд нь зогсож билээ... хэхэ тухайн ангийн багш нь яасан Ишка багш явж байна уу ч гэх шиг хахаха

ЖАВхлАн

Page 35: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

За би нь СЭЗДС-ийн буянаар амьдрал ахуй минь сайн яваа. Хичнээн мэргэжлээрээ ажилдаггүй, та нар шиг сургуульдаа багшилдаг хүн бүр ч биш ч сургуульдаа талархахын дээдээр талархаж явдаг. Хань гурван сайхан хүүхдийнхээ хамтаар Америк оронд амьдраад аль хэдийн 13 жилийн нүүрийг үзжээ. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун нэгэн юмаа би. Миний сайн сайхан явах СЭЗДС-тай салшгүй холбоотой тэндээс сурсан амьдралын сургаалаар яваа гэж боддог. Тэр амьдралын минь эх үүсвэр болсон сургуулийг хаячихгүй төгссөн нь Ишцэдэн багштай минь салшгүй холбоотой билээ. 1989 оны намар уртын дадлагад гарч байтал аав минь хүнд өвчний улмаас хорвоог орхин охин би нь аавыгаа гаргачихаад хичээлдээ очсон ч хаана юу хийж яваагаа ч мэдэхээ байж дэн дун явахад минь Ишка багш маань л анзаарч хатуухан бөгөөд үнэн үгийг бүтэн овог нэрээр минь дуудан хэлж сэхээ авахуулсан хүн дээ. Би онох бүрдээ сургуульдаа баярлаж явдаг аа. Багш та минь урт насалж удаан жаргаарай! Олон олон шавь нар чинь таныг хайрлаж хүндэлж бодож явдаг шүү багшаа!

Баатар ЗАГдсҮрэн

бахархал 31

Би багш болсноос хойш 9 сарын 1 ойртохлоор л Ишка багшийг зүүдэлдэг уламжлалтай болсон доо. Хичээлийн хуваариа буруу хараад хичээлээсээ хоцорч ирээд оюутнуудтайгаа хамт зогсоод загнуулж байна гээд л хар дарж байгаа юм. Аймшигтай зүүд.

Б.БАт-АмГАлАн

цэрэндорж ИШБАлЖИрмАА

Цовоогийн онигоо ч гоё шүү гоё, Ишбалжирмаа Цовоо 2 МВА-ийн нэг анги л даа, нэг орой Цовоо орж ирээд л нэлээн ууртай, энэ Ишка одоо бие даалт хамт хийнэ гээд хэлсэн цагтаа ирсэнгүй, алга болчихлоо, утас нь байнауу гэж байнаа. Тэнхимд нэлээн хэдэн багш байсан, бид нар нүд ирмэлцэж доихолцож байгаад Ишка багшийн утасыг өгчихсөн, Цовоо залгаад л чи одоо хааччихдаг юм бэ? алга болчихийн цагтаа ирэл дээ гээд л яриад, цаанаас нь хэн бэ? л гэж байгаа бололтой Цовоо хэн байдагийн, Бизнесийн тэнхмийн Цовоо байна гэтэл утас тасарлаа, өөө, энэ одоо шууд таслаад байхдаа яадагын гэнгүүт тэнд байсан багш нар нирхийгээд явсан. Цовоо гайхаад яасан яасан гээд, бид нурж унаад савж савж байгаад наад утас чинь Ишка багшийн утас ш дээ гэсэн чинь, ээ л дээ, үгүй биздээ, худлаа биздээ гээл байсан бид нар чи очсон нь дээр байхаа андуурсан байна уучилаарай гэсэн чинь дээр дээ гэсэн гараад л явсан тэгээд яасийн байгаан бүү мэдээ, ккк

лувСан-очир ГАнтуЯА

Түрүү жил манай Туул эгч бид хоёр санхүүгийн албаруу явж Амраа эгчээр төсөв батлуулах гээд явж байлаа. Тэгээд жоохон хүлээх хэрэг гараад би цаана суугаад Туул эгч коридорт зогсож байсан чинь Экономиксийн тэнхмийн Ариунаа эгч Туул эгчтэй таараад “Юу байна юу хийж байгаа юм бэ?” гэлээ. Туул эгч хариуд нь “Аан Ишкаг хүлээгээл” гээд нээх хээв нэг хэлсэн чинь Ариунаа эгч нэг том Туул эгчрүү хараад дотроо ийн бодож гэнээ “Хөөе энэ Туул чинь яасан том болчихов оо вэ, Ишка багшийг ингэж хэлж байгаан байх даа” гэж бодсон гэсэн. Тэгээд удалгүй би гараад ирсэн чинь бөөн инээдэм болсон до хэхэ.

Page 36: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

1995 онд одоогоос 20 жилийн өмнө анх ЭЗК-д элсэн орсон 9/1-нд байх Ишка багш бид нарыг нэг нэгээрээ босоод овог нэр, нас, төгссөн сургуулиа хэлээд суугаарай гэж хэлсэн. Тэгэхэд манай ангийн Gurragchaa Galbadrakh босоод овог нэрээ хэлээд 18 настай гээд суулаа. Тэгсэн багш чи битгий худлаа яриад бай гээд загнав. Би бүүр гайхаж хоцров. Гэтэл Галаа биднээс насаар бага гэдгээ нуусан байж. Ингэж анх Ишка багшийгаа гайхалтай ой тогтоолттой хүн гэдгийг мэдэж билээ. Бүх төгсөлтийнхөний овог нэр болон бусад мэдээллийг мэддэгт эргэлзэхгүй байна

ГончиГ тҮмэндэлГэр

Нэрээрээ нэг дуудуулчих юм сан:Би гэдэг хүн үнэндээ өндөөр оноогоороо цойлж Санхүүд орсон хүн биш л дээ. Улаан шугамын урдуурхан таслагдаж нилээн сүүлд томилолтоо авч билээ. Ишка багш томилолт бичиж байхдаа: “СУРЖ ЧАДАХ ЮМУУ ЧИ ЕР НЬ хөмсгөө зангидаастай томилолт өгөх гэж байснаа больж буцаж аваад л Битгий нүүр түлээд байгаарай Чадахгүй бол бараг л “зайлаарай” гэвээ. Тухайн үед “Ишка багш” гэж мэдэх биш бараг л шооконд ороод, уур, шар зэрэг зэрэг хөдлөөд “Ёстой харуулна даа харин ч нэг” гэж бодоод л гарж явсан юм. 4 жил санхүүд сурахдаа олон ч тэтгэлэг, олон ч тэмцээн уралдаанд орж, Шилдэг төгсөгч болж төгсч байлаа. Анх орохдоо мяалуулж байсан болохоор ч тэрүү Жижигхээн амжилт гаргах болгондоо Ишка багшид нэг харагдчих гээд л, нэрээрээ нэг дуудуулчих юмсан гээл горьдно. Тэгэхгүй л байвоо. Болдог бол та намайг таниж байгаа биздээ гээд нүдээ нэг ирэмчихмээр л санагдана хэхэ.. 3-р курст Юнителийн шилдэг оюутан тэмцээний финалд 5 оюутан үлдсэн байсан юм. Дүн гараад 3-р байранд ороод сэтгэл дундуурхан яаж сэтгэл ханахав бараг 5-р байр гэсэн үг. /2 хүн 3-т, 2 хүн 2-т орж байсан юм. Дээрээс нь намайг гээд дэмжиж ирсэн найзууд бараг байдгүй ээ.../ Удаан байвал гунигийн нулимс унагачих шинжтэй, 313-аас яаран гараад алхаж байтал Ишка багш дагаж гарж ирээд ёстой л овог нэрээр минь нэг дуудваа...Хүрч ирээд Мөнхзул, МашСайн байсан. Багш нь анхнаасаа л чамайг мэдэж байсан юм гээд үнсдэг байгаа. Юуун гуниг, юуун гомдолт ганцаараа инээж гараал АЙМАР ТОМ ШАГНУУЛЦАН хүн сэтгэл дүүрэн харьж билээ. Хэрэгтэй үед хэнээс ч илүү урам өгч, зоригжуулж өгсөн багшийнхаа ачаар чадхаараа л “зөв хүн” байж, байхыг хичээж явна. Удаан тааралдаагүй ч таниж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Баярлалаа тандаа.

эрдэнэдаГва мөнхЗул

бахархал 32

2ОО8 оны төгсөгч Б.Манлайбаатар байна. 2ОО7 оны намар. Тэр үед Байгууллагууд оюутнуудад тэтгэлэг өгч байсан үе. Миний бие тэдгээрт өөрийн материалаа өгөх гэж Ишка багшаас тодорхойлолт авдаг, хаалгыг сахьдаг хэсэг үе байж дээ. Сүүлдээ багш уурлаж “Ингэхэд чи ямар их тодорхойлолт авдаг нөхөр вэ айн” гэж сүүлийн тодорхойлолтоо черниль ягаан үзгээрээ бичихдээ загнаж билээ. Өмнө нь гайгүй байдаг байтал тэр өдөр тэнгэр ниргэх мэт л ууртай байсан. Би ч ширэн нүүрлээд өгчих л дөө багшаа гэж байгаад л дуугай аваад гарсан. Улмаар багшийнхаа тэдгээр жижигхэн цаасан дээр бичсэн тодорхойлолтыг өөрийн материалуудын хамт хэд хэдэн газар өгч 4-р курсдээ нэгэн зэрэг 5 газраас тэтгэлэг авч байлаа. Тодорхойлолтын ач буян ч их байсан болов уу. Ишка багшаа талархаж явдаг даа. Сургуулийнхаа нийт багш нартаа Олон улсын багш нарын баярын мэнд дэвшүүлье

БатцоГт мАнлАйБААтАр

Page 37: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Нутгийн Хүн: 2002 онд сургуульдаа оюутан болж ирчээд бусдын адил аавыгаа дагуулж ороод өөрөө ярих шаардлагыг биелүүлчээд нэг юм бүртгүүлж билээ. Маргааш нь сургууль дээр ирээд 315 д чиглүүлэх сургалт дээр суух гээд хоёр давхарын шатаар гарч ирээд за байз хаашаа билээ гээд хайх маягтай зогсож байтал ард нэг хүн Сандагдоржийн Сайн-Од гуай 315 анги хайгаад байна уу гэх эмэгтэйн хоолой сонсогдоод явчлаа....гайхаад намайг овог нэрээр нь мэддэг хүн байхыг бодоход нутгийн хүн байх нь дээ бүр тэр дундаа аавыг таньдаг юм байна гэж бодоод эргээд хартал нөгөө өөрөө ярихыг шаарддаг багш байдаг байгаа Тэгээд л бодлоо миний хувийн хэргийг хараад л миний нэр содон болохоор л их цээжилждээ хөөрхий гэсэн юм бодоод л олны яваад чиг рүү араас нь нэг толгойгоо илж аваад л явж билээ. Дараа нь бараг манай бүх курсын хүүхдүүд энэ тухай ярингуут багшийн энэ чадварыг биширч билээ. Багш болоод ч харин хөөрхий нэг ч бусад шиг авахуулаагүй шүү багш маань сүүлдээ их зөөлхөн болсон шиг санагдсан. Ангийн журнал дээр цагийн тооцоо энэ тэр хийхдээ айгаад мөн ч олон удаа шалгаж халтартуулдаг байж билээ. За дүнгийн хуудсыг бол мөн ч олон хэвлэсэн дээ. Хайртай шүү багшаа!

СандаГдорж сАйн-од

1-р курсын 1-р улиралд ишка багш манай 1-10 группт “дээд тоо” хичээлийн семинар ордог байлаа. тэгсэн 1 удаа хичээл дээр бид нарын лекцийг шалгаад пүрэвдуламаа чи лекцээ гэртээ очоод хуулж бичдэг үү гэж асууж билээ. би үгүй гэж ганцхан үгээр хариулхад сайн байна гэж оюутан болоод удаагүй байсан намайг урамшуулж билээ.... 1997 онд оюутан болоод удаагүй байтал ээж аавыг сахиад эмнэлэгт байсан юм. оюутан болоод удаагүй байсан би дүүгээ /дүү маань 2-р ангийн сурагч/ өглөө 8 цагт хичээл эхлэхээс өмнө хажуу талын байранд ангийнх нь хүүхдийнд оруулж өгөөд хичээлдээ ирдэг байлаа. нэг удаа өглөө оройтож босоод дүүгээ гялс найзынд нь оруулж өгчөөд өөрөө хичээлээсээ хоцрохгүйн тулд гүйсээр гүйсээр сургуулийн хаалгаар ороод ирсэн өлгүүр бөөн очер ядаж байхад 315 ангид лекцтэй /тэр үед лекц фотокоор 5 групп нийлээд 315 ангид ордог байсан/ эртхэн орж урдуур суух гээд куртикээ эвтэйхэн эвхээд шууд шатаар өгсөх гэтэл гэнэт араас төмөртогоогийн пүрэвдулам наад хувцасаа өлгүүл гэж билээ.

Төмөртогоо ПҮрэВдулАм

бахархал 33

Төгсөх курсын оюутнуудад өгч байсан хөгжилтэй зөвлөгөөнүүд ээ бичье. Би сонсож байхдаа баахан буруу харж инээж байсан юм. - за хүүхдүүдээ дээд сургууль төгсөж байна. Гэрийнхэндээ хэлээрэй. Төгсөлтийн баяр дээр нээх том чихмэл нохой бамбарууш бариад ирдэг шүү. Би одоо том болсон гээрэй. - төгсөөд нэг байгууллагад очоод анкет бөглөнө. Нээх майктай авахуулсан зураг наачихаад сургуулийн нэр гутаагаад байваа. - төгсөлтийн баяр дээрээ битгий муухай танигдахаа байтал будчихаарай. - төгсөлтийн баяраараа анагаахын дээдийнхэн шиг богино юбка битгий өмсөөрэй. Бас хөдөө аж ахуйнхан шиг дээл битгий өмсөөрэй. Ажилд ороод өмсчихмөөр ганц костюм авсан нь дээр шүү.

ГанБат нАрАнтунГАлАГ

Page 38: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Намайг хичээлээс хожигдох бүрд нөгөө ганган дээлнүүдийнхээ (багш их олон дээлтэй ээ, би уг нь өнгө болон загварыг тогтоох гэж оролддог байлаа, сүүлдээ төөрөөд больсон л доо) нэгийг өмсчихсөн нуруугаа үүрээд ДАРГАА гэж дуудаад зогсдогийн. Энэ сургуульд ганц ДАРГА нь би байсан байхаа.

дааШинхүү ГАнсҮлд

2000 оны төгсөгч Цэенгийн Энхжавхлан өгүүлрүүн:Ишка багштай анх нүүр тулан уулзсанаас хойш яг 20 жил ард хоцорч. Би гэдэг шавь нь багшдаа загнуулаад хөөгдөж ч үзэж байлаа (ккк ямар тэр түүхээ бичилтэй биш) бас багшийнхаа “дуугуй” дэмжлэгийг авч сургуулийнхаа шинэ жилийг Найрамдал зусланд хонуудаар тэмдэглэж ч явлаа. Ишка багш бид 2-т тохиолдсон олон олон хөгжилтэй түүхүүдийг бичихээр байгаа ч 2-ыг нь л бичиж, ёстой “эр хүн” шиг багшдаа багш нарын баярын мэнд хүргэе!1. 1995 онд конкурсаа өгчөөд оноогоо шалгатал миний нэр Эдийн засгийн коллежид орох хүүхдүүдийн жагсаалтад багтаад улаан зурааснаас дээр зурайж байна шүү. Тэгэхээр нь л 10 жилийн ангийнхаа найз нартай хамт 3 өдөр амралтанд явчихав аа... тэр үед ямар Мобиком гэж компани байсан биш, гар утас сураггүй... 3 өдөр ертөнцөөс тас... Тэгээд л гэртээ иртэл сургуульд орох томилолтоо аваагүй хүнийг юу гэж элсүүлнэ гэх үү? Бас дээр нь бүх хүүхдүүд ангиа сонгочихсон байдаг. Ямар Ишка багш аймаар маймаар гэж мэдэх биш, өрөөнд нь яваад л орлоо. Гэтэл: За Цэенгийн Энхжавхлан гуай амьд уу? Чиний оронд аавыг чинь л 3 өдөр харлаа, онооны хуудас чинь хаана байна? гэлээ, өнөөхийг нь хармаалаад явчихсан хүн гаргаад л өглөө. Тэгтэл за “бизнесийн” анги, чи дуртай ангиа сонгох боломжтой байсан ч хүүхүүд сонголтоо хийсэн, чамд сонголт үлдээгүй гэдэг байгаа. Тэгэхээр нь л “Багш аа, би ня-бо болмоор байна” гээд хэлээд тавьчлаа. Тэгсэн нээх жогтой харж (бодвол өрөвдсөн юм байлгүй) байснаа инээгээд “За, ня-бо” гээд томилолтыг минь өгснөөр одоо би гэдэг хүн чинь “нягтлан бодогч” болсон юм байхгүй юу.2.Уг нь Nandin-Erdene Banzragch түүхээ урт биш бичээрэй гэсэн л дээ. Гэхдээ би олон олон түүхээс шилж шилж 2-ыг бичиж байгааг минь ойлгоорой.2000 онд төгсөлтийн баяр болох гээд л аль амралтанд явах уу, ботокоороо тэмдэглэх үү? гэсэн юм сууж байтал манай ангийн нэг маань “Жавхаа, чамайг Ишка багш дуудаж байна” гэлээ. Юм юм л бодсоор л яваад очлоо. Тэгсэн “Чи хонхны баяр дээр бүх төгсөгчдөө төлөөлж үг хэлнэ шүү” л гэж байна. Тэгэхээр нь “Багш аа, би чадахым болов уу даа? Өөр...” гэтэл “За, гарч бай” гээд их л завгүй байна. Тэгээд л би гэдэг хүн чинь багшийнхаа итгэлийг алдахгүй гээд хэлэх үгээ бэлдэж бэлдэж л хэлж билээ. Тэгээд бас болоогүй ээ, манай төгсөлтийнхнөөс 5-д нь л “Дурсамж” гардуулж өгсөн юм. Жишээ нь: Хайдарт сайн тамирчин, Мөнгөө, Лхагваа 2-т НББ олимпиадад түрүүлсэн зэрэг сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяатай гээд л дурсгасан юм. Яагаад би тэдний 1 болсноо тэр үед ч ойлгоогүй, одоо ч ойлгоогүй хэвээр л байна. Ишка багш маань юуг бодож намайг тэгэж их урамшуулаа юм бол?Санжжавын Ишцэдэн багш таньдаа буянт багш нарын баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай урт амьдралыг хүсэн ерөөе!Хайрлаж хүндэтгэсэн, Жавхаа “дарга” нь

цэен энхЖАВхлАн

бахархал 34

Page 39: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Би бол алс хол Америк оронд амьдарч байгаа ч миний сэтгэл зүрх минь, амьдралын минь хамгийн сайхан алтан үе оюутан цаг минь, төрөлх сургуульдаа багшилсан 12 жил минь, хайртай багш Ишка багш, Бадмаа багш минь миний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг юм. Энэ группт бичсэн олон сэтгэгдлүүдийг уншаад эх орон сургуулиа санаад бүүр хямараад уйллаа. 1984 оны СЭЗТ-д элсэн орж Ишка багш маань надад дээд тоо зааж байлаа. Төрөлх сургуульдаа ирж багшлах болсон маань хүртэл Ишка багштай минь холбоотой байсан. Таньдаа их баярлаж явдаг юм хайрт багш минь. Тэгээд сэтгэлд минь үлдсэн нэгэн зүйлээ би энд бичье. 1. Одооноос бараг 2 жилийн өмнө зүүдэлсэн байх. Би сургууль дээрээ байх юм. Өөрийнхөө нэрийг багш нарын хичээлийн хуваарь дээрээс хайсан чинь миний нэрэн дээр ямар ч хичээл заах хуваарь байдаггүй. Яагаад Ишка багш надад хичээл заах хувааоь өгөөгүй юм бол гээд айгаад л бодоод өрөөнд нь орсон чинь намайг хараад инээгээд байнаа. Тэгээд тэнхимдээ оч гэх юм. Манай тэнхим гэсэн чинь хэнийг ч таньдаггүй. Тэгээд уйлаад сэрсэн чинь би Америк даа л байсан. Ямар сонин зүүд вэ гээд бодож байсан болохоор санаж айна. Гэхдээ Америкт ирсэн хойноо сургуулиа Ишка багшийг хэд хэд зүүдэлсэн шүү. Та нартайгаа байнга сэтгэл зүрхээрээ холбоотой шүү. Хайртай сургуульдаа, хамт олондоо, Ишка багшдаа.2. Бас бага хүүхэд маань дутуу гарах гээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад 1 дэх өдөр хичээл заах гээд очсон чинь Үйлст надруу ярьсан одоо гэртээ харь гээд буцаад явж байж билээ. Та минь “багш” “ээж” шиг минь хүн шүү. Одоо тэр хүү маань 15 настай.

хөхөлдэй БАтЖАрГАл

1995 оны төгсөгч С.Одгэрэл. Миний бие 1990 онд СЭЗТ (техникум)-д элсэн орж, СЭЗК-д үргэлжлүүлэн суралцаад, 1995 оны 12 сард төгсөхөд сургууль маань СЭЗДС болсон түүхтэй.Анх сургуульд оронгуутаа Баянхараатын сангийн аж ахуй явж төмс хурааж билээ. Тэр үед САА-д багахан бослого маягийн юм болж мань мэт тэрэнд нь идэвхтэй нь аргагүй оролцож байсан юм. За тэгээд намрын ажил дуусаад хичээл ч эхэллээ. Ишка багшийн эхний хичээл дээр хүн бүр өөрийгөө хаанаас ирсэн хэн болохоо танилцуулж гарлаа. Миний ээлж ирж, би ч нэр усаа хэллээ. Тэгсэн “Аан чи нөгөө сангийн аж ахуйд бослого энэ тэр хийгээд байсан Одгэрэл мөн үү?” гэдгийм даа. Би ч ичсэндээ “Үгүй ээ” л гэлээ. Багш сангийн аж ахуй хамт яваагүй ч дотроо “мөн ш дээ” л гэж байсан байх даа. Хэдий ингэж танилцсан ч би Ишка багшаасаа айдаггүй, харин ч дандаа дотно сайхан харилцдаг, нээлттэй илэн далангүй ярилцдаг байж билээ. Багш маань оюутан бүрийг тэр аймгийн тэрний тэр гээл овог нэрээр нь мэддэг, хүн бүрийн амьдрал ахуйг судалчихсан, бүн бүрийн л төлөө энэ сургуульд байгаа мэт л байдагсан.Ишка багшдаа, мөн оюутнуудаа зөв хүн, сайн боловсон хүчин болж төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн сургуулийнхаа үе үеийн багш нартаа үргэлж талархаж явдагийг энэ дашрамд дурьдаад үргэлж залуу, цоглог, эрх хүчээр дүүрэн, эрүүл энх явахыг чин сэтгэлээсээ хүсье!

Сайнхүү одГэрэл

бахархал 35

Page 40: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Одноо багш Ишка багшийг ажлаас нь халах шахсан түүхийг өөрөө бичихгүй бол би энд бичихээс хаха. Одноо багш маркетинг л орж байсан юм шиг байгаан. Тэгээд цуу яриа, түүний хурд энээ тэрээ гээл ярьж байгаад л бүгдээрээ нэг цуу яриа сургуульдаа тарааж үзэх үү? гээл ангийнх нь нэг хүүхэд хэлсэн гэсэн. Тэгээд ямар цуу яриа тараах уу? хэр хурдан тархах нь вэ үзье гээл байж байсан чинь нэг хүүхэд Ишка багш ажлаа өгч байгаа гэж цуу яриа тараая гээл санал гаргаад л, түүнийх нь талаар ярьж байж лдээ, Тэгээд л цуу яриа тараасан ч байлаа гэсэн Ишка багшын талаар бол дэмий байхөө гээл өнгөрсөн гэсэн. Тэгтэл тэр үеэр ангийнх нь хаалга онгорхой байж таарсан юм шиг байгаан.Тэгсэн чинь үүдээр нь өнгөрсөн хүн хальт сонсчихоод Ишка багшийг ажлаа өгөх гэж байгаа гэж ойлгоод цааш нь ярьчихаж лдэ. Нөгөөдөр нь Ишка багш Одноо багшыг дуудаад чи намайг ажлаас халах гээд байгаа сурагтай гэсэн гэдэг. Арай л хурдан тархаж байгаа юм шүү. Жич: Одноо багш бидэнд цуу ярианы талаар хичээл орж байхдаа ярьж өгсөн түүх шүү 2012 оны шинэ жилийн үеэр. Бүр орой бараг 22 цаг өнгөрцөн байхад багш маань өрөөндөө л сууж байдаг. Багшийгаа санаж байна шүү. Ишка багштай оюутнууд бид зурагаа татуулна гэдэг бол төгсөлтийн баяраас наана бол бараг л боломжгүй зүйл байдаг, юун очиж цуг зурагаа авхуулья гэж хэлэхтэй мантай шд. Ямар сайндаа Тэнгэр клубээс зохион байгуулсан тэмцээний даалгавар нь Ишка багштай авхуулсан selfie авч ир гэхэв дээ. Энэ даалгавараас болоод олон хүүхэд шантараад л тэмцээнээс гарч байгаа юм чинь, хаха. Энэ зураган дээр бол Сосоог багш таниагүй зурагаа даруулцан байна лээ, хаха, таньсан бол яалаа гэж

Шилжиж ирсэн дүрсгүй охин удахгүй хэсгийнхээ дарга нь болов. Манай анги 116-д байдаг байлаа. Мартын 8-н тэмдэглэхээр болж ангийн хөвгүүд бэлгэнд гарлаа. Гэтэл юу авчирсан гэж санана охидууддаа нэг нэг сарнай, 2 шил найруулсан архи (болоогүй бас нэг нь 1450 төгрөг), крантны ус савласан ороод ирлээ. Тэгээд ангиа дотроос нь түгжиж байгаад ангиараа баярлаж гарлаа. Гэтэл манай ангийн нэг охин одоо Голомтийн нэг салбарын захирал хийдэг, тэр маань халчихаад Ишка багш юу юм бэ очиж уулзана аа гэж агсамнав. Бид ч байдал бишдээд эхлэхээр нь бүгдээрээ ангиасаа гархаар болов. Гэтэл манай ангийн нэг охин амьсгаадсаар Ишка багш коридорт явж байна гэлээ. Нөгөө агсамнаад байсан охин Ишка багш биш шүү манайхаан би юу юм бэ л болоод явчихав. Тэгээд бүгд чимээгүйн горимд шилжиж хөлийн чимээ чагналаа. Би бүгдээрээ цонхоор гарья багшид баригдвал сургуулиас хөөгдөнө шүү гэсэн шийдвэр гаргалаа. Ингээд хаалгаа дотроос нь түгжиж, цонхоор гарсан даа ангиараа. Тэгж л сургуульдаа үлдсэн хүмүүс хэхэ. Тэрнээс хойш дахиж сургууль дээрээ архи уугаагүй юм даг. Хүүхэд насны дүрсгүй мөртлөө, дурсамжтай үеийн нэг байлаа. 90-н жилээр ангиараа уулзаж оюутан насныхаа паянг хөөрөлдөн суусан бид

Бадарч АВИрмэд

а.ЦэрэндорЖ

бахархал 36

2007 онд 1р курст дөнгөж элсээд байсан үе. Бүх шинэковууд 318д пиг дүүрэн суугаад сургууль танилцуулах үйл ажиллагаа болж байв. Гэтэл Ишка багш нэг охиныг заагаад чи манай сургуулийн оюутан биш байна. Гар! гэж билээ. Оюутнууд гайхаад л... Гэтэл үнэхээр найзыгаа дагаж ирээд сургуулийн танилцуулгад сууж байсан охин болж таарсан. Хэн ч танихгүй юм чинь гэж бодсон байх л даа. Бүх оюутнуудаа танидаг тийм хүн байдаг гэж хэн төсөөлөх билээ. Уг нь бол байх боломжгүй. Хүн төрөлхтний ой тогтоолтын дээд хязгаараас хэтийдсэн асуудал юм байгаан ххэ... Би бол дөнгөж танилцсан 3, 4 хүүхдийн нэр царайг тогтоох гээд аман дотроо давтаж бувтнаад сууж байтал багш 300 хүүхдийнхийг тогтооцон байх жишээний хэхэ

Baskhuu BaaSaNdavaa

Page 41: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 37

2005оны төгсөгч.Энэ группын нийтлэлүүдийг уншаад эргээд оюутан цагтаа очсон мэт сэтгэгдэл төрж байна,2001 онд хичээл эхлээд удаагүй байтал Төрийн сангийн зээлийн материалуудыг бүрдүүлж өгөх талаар “Зарлал” гарсанг хараагүй хоцорсон байлаа. Мэдээж тэр зар хэд хоног тавигдсан байхад хараагүй байна гэдэг бас л хариуцлагагүй шинэков байсны илрэл байгаа юм. Тунгаа эгчээс “ би хоцорчихжээ” гээд асуулаа, “Бүх материалыг явуулчихсан, Ишка багшаас асуу” гэж байна, Анх бүртгүүлэхэд Төрийн сангийн зээл бүтэхгүй бол төлбөрөө төлж чадах уу гэж асууж байсан нь бодогдоод, “Сайн сурсан хүүхдийг үнэгүй сургадаг уу” гэж “биеэ тоосон” асуултанд “Тэр дараагийн асуудал эхлээд бүртгүүлчих “ гэж байсан гээд элдэв юм бодогдоод айж айж өрөө рүү шагайлаа. За нэг ирэв үү гэж гэж “Аймаар” том хараад, “Энэ коридороор эрэгтэй хүүхэд энэ тэрээ харж элдэв юм бодож явахаар наад самбараа сайн харж яв гээд, Тунгалагаа энэний анкетыг бөглүүлээд бүртгэ гэсэн дээ”. Нэг нөхөр материалаа өгөх ёстой доо гэдгийг бодож байсан байгаа юм, оюутан бүрийгээ нэг бүрчлэн бодож нөхцөл байдлыг нь үнэлж чаддаг үнэхээрийн “өндөр ээж” багш шүү . Захирлын нэрэмжит тэтгэлэгт багтсан оюутны нэрсийг зарыг самбарт тавьсанг уншиж байтал хажууд Ишка багш ирчихсэн “Нөхөр минь үлдсэн зөрүүгээ төлөх ёстой шүү” гэж байж билээ , энэ өгүүлбэр бол маш том урам өгсөн зүйл байсан.Ишка багшийнхаа сануулгын дагуу зарлалын самбарыг сайтар хардаг болсон, мөн “элдэв” юм харахгүй л байгаа шүү.Шигтгээ: Бусад түүхийг уншихаад өөрийгөө ямар азтай байсан юм бэ гэж бодлоо, Би 1-р курсдээ ЭЗО -101 Наран багшийн хичээлд байнга хоцордог байсан, манай курсынхэн намайг байнга хоцордог байснаар минь анх таньдаг болсон гэж ярьдаг, гэхдээ 4 жилийн хугацаанд багагүй хоцорч байсан боловч багштай 1ч удаа таарч байгаагүй байх юм, хөгжилтэй санагдлаа,Эрдмийн өргөө сургууль, эрдэмтэн олон багш нартаа ажил үйлст тань улам өндөр амжилт хүсьеД.Мөнгөнзаяа

дэлэГдулаМ МӨнГӨнзаЯа

Багш маань миний болон гэр бүлийн минь амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн хүн. Багшийнхаа талаар дараах бодолтой явдагаа та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. 1. Хүнийг хэдий хэмжээний хөрөнгө хурааснаар нь бус хэдэн хүнийг өөрчлөгдөхөд нь нөлөөлсөн бэ гэдгээр дүгнэдэг гэвэл багшийг маань гүйцэх хүн миний амьдралд тохиолдоогүй байна2. Манлайлагч гэж хэн бэ гэвэл би үнэ цэнийг бий болгогч гэж боддог тэгвэл Ишка багш маань сургуулийнхаа багш нартаа зөв хандлага,ёс суртахууныг төлөвшүүлж тэдний мааь бүтээгдэхүүн болох мянга мянган оюутнууд нь бизнесийн болон санхүүгийн байгууллагуудын үнэ цэнэтэй ажилтнууд болдог. Манай сургуулийн төгсөгчид үүгээрээ ялгардаг энэ бол багшийн маань бий болгосон үнэ цэнэ.3. Багшийнхаа энгийн мөртлөө ихэмсэг гайхалтай сайхан эмэгтэй гэж боддог. Миний л анх ороход л сууж байсан өрөөндөө нарны туяа цацарсан цонхныхоо өмнө гэгээ татуулан сууж байгааг харахад оюутан ахуй цагтаа буцаад цаг хугацааны машинаар очсон юм шиг санагддаг яагаад гэхээр багш ерөөсөө хөгшрөөгүй өрөө нь хуучнаараа гэхдээ их гоё энергитэй. Иймээс л би их энгийн ихэмсэг хүн юмаа л гэж боддог.4. Ишка багш маань удирдагчийн хувьд ч, IQ,EQ хувьд ч нас бол зүгээр л тоо гэдгийг баталсан бидний зүг чигийг заагч алтан гадас од билээ. Багш тандаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсдэг мянга мянган шавь нарын нэг хэсэг эд эс байгаадаа баярладаг шүү.

Балдандорж ариунаа

Page 42: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 38

2-р курст байсан шиг санагдаж байна. Бидний хэдэн найзууд 7 8-уулаа шахам хэлхэлдээд сургуулийн коридороор явж байв аа. Тэгтэл Ишка багш гэнэт урдаас гарч ирээд “Чи, чи, чи над дээр” гэж заагаад яваад өгөв. Та бүхэн энэ ямар аймшигтай дуудлага болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Тухайн үед сургуулиас их ч хүүхэд хөөгддөг байсан даа. Хамаг дэлхий дайвалзаад, чих шуугиад, хэн ч юу ч ярьж байгаа нь сонсогдохгүй тийм л байдалтай хана түших шахуу алхсаар 206 орж жаал загнуулав. Бараг юу ч ойлгоогүй би ерөнхий утгаа л ойлгож авлаа. “Ингэж их хичээл тасалдаг хүн төгсдөггүй юм. Эртхэн ер нь ээж аавдаа хэлээд сэтгэл зүйгээ бэлдэж бай...” Яг ингэж хэлсэн эсэхийг нь санадаггүй ч би тийм л юм ойлгосон юм. Би удахгүй хөөгдөх юм байна гэж. Удалгүй дүн гарж 6 хичээлийн 5 нь 70-аас 31-37 оноо, өмнөх семестр дээрээ хичээл дээрээ уначихсан голч 1 хүрэхтэй үгүйтэй би гэдэг хүн ингээ л хөөгдлөө л гэж боддог юм байгаа биз дээ. Тэгээд л бүхнийг ойлгож ухаарсан би шөнөжин хичээлээ уншаад, ганц хоёр цаг унтаж сэрээд өглөө нь шалгалтаа өгөөд, гарч ирээд 2 цаг писи тоглоод (тоглохоо бас мартахгүй л байгаа юм), ажилдаа яваад л, дахиа л шөнөжин хичээлээ уншаа л гэх мэт режимээр явж бүх шалгалтандаа 26-аас дээш авж байж билээ. Нээх сүртэй түүх биш л дээ. Гэхдээ л Ишка багшийн ташуур байгаагүй бол аль хэдийнэ хөөгдчихсөн байх ч байсан юм билүү хэн мэдлээ. Дараа нь төгсөөд (5 жил сурч байж төгссөн) диплом ромбоо авах үед Ишка багш маань дороо дэвхцэх нь холгүй надад баяр хүргэж, инээд алдаж байсныг нь мартдаггүй юм. Эцэст нь Ишцэдэн багшдаа хандан хэлэхэд надад үргэлжлүүлэн суралцах боломж өгсөнд баярлалаа. Таны шийдвэр зөв байсаан.

3 билүү 4-р курсэд байхад сургалтын төлбөр нэмэгдэвээ. Оюутнууд ч чухам тэмцдэг баатрууд болов. Би Оюутны зөвлөлийн дарга гээд, 2 ватум цаас гаргаж, баахан гарын үсэг цуглуулаад, мэдээллийн самбарын хажууд 1-ийг нь наачихлаа. Тэгсэн Ишка багш өөрийн биеэр намайг дуудаж байна. Өрөөнд нь орлоо. Багш: чи сургуулийнхаа эсрэг босож байгаамуу гэж эхлээд л намайг ёстой 6:0-оор ниргэж гарлаа. Би гэдэг хүн байхгүй ээ, А ч гэж дуугарч чадахгүй, амьдрал нүдний өмнүүр жирэлзээд, алингаа алдаад л явчихлаа. Их л удах шиг болсон, эцэст нь “ үгүй багшаа” гэж 2 үг чүү ай гэж хэлээд гарч ирсэн дээ. Тэгэхэд би 2 хуушуур идчихсэн байсан тулдаа л ухаан алдаж унаагүй юм. (нээрээ шүү :p) Энэ явдлаас хойш багш намайг өрөөсөн нүдээрээ харахаа больж, би хамгийн дургүй оюутан нь болсон байх гэж дотроо бодоод, тааралдахгүйг хичээж, зугтдаг болсоор төгсөх боллоо. Гэтэл багш минь намайг зөндөө том байгууллагуудад ажилд санал болгосон байна шүү. Би гэж хүн бөөн баяр, сонгоод гоё ажилд орох болсондоо биш багш надад “хайртай хэвээрээ юм байна” гэж бодоод, баярласан хэрэг. Тэгээд зугтаж, дөлж гүйхээ болиод авхуулсан зураг энэ байна даа. Яаж ч бут ниргэж, будаа, гурил болгож байсан, багш цаанаа биднийгээ дандаа хайрлаж л байдаг юм байнаа гэдгийг сайн ойлгосоон.

МаГСар нҮрмАА

ГантулГа ИхмАндАх

1-р курсын оюутнууд 9 сарын 1-ны өмнөхөн 3 өдрийн танилцах хичээлийн сүүлийн өдөр 315-д сууж байна. Ишка багш юм ярьж байна. Хүүхдүүд шуугилдаад сонсогдоггүй ээ. Тэгсэн Ишка багш гэнэт нилээн удаан том нүдээр цоо ширтэж байснаа “Та нарын дуу арифметик прогрессоор өсөхөд миний дуу геометр прогрессоор буурлаа шүү” гээд чимээгүй болов. Ингэсний дараа оюутнууд мэдээж нам бололгүй яахав.

дөлГөөн төГсБАЯр

Page 43: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Ичка багш намайг бага хүүгээ төрүүлээд 1-р төрөхөөс яг гарах гэж байхад эргэж ирсэн юм. Нэг талаас багш нөгөө талаас манай гэрийнхэн ирсэн юм. Тэгсэн манай нөхөр миний хувцсыг авчрахдаа өвлийн гадуур хувцсыг мартчихсан байсан. Тэгээд ойрхон эмнэлэгт ажилладаг эгч рүү гүйгээд надад арай том куртка авчирч өмсүүлээд, Ичка багш маань бид 6-гийн зургийг авч өгсөн юм. Бас үзүүлж болохгүй зураг бий. Ккк

Сандуйжав тҮВШИнЗАЯА

Сангийн аж ахуй явдаг үеийн нэг дурсамж байдаг юм. Ишка багш манай ангийг хариуцаад явах болов. Би гэж хүн гэрээсээ холдож үзээгүй хүн, ээж ч хөөрхий санаа нь зовоод Ишка багштай уулзаад намайг харж хандаж, анхаарч байхыг баахан захисан байгаа юм. Би ч тэрийг нь мэдээгүй вагондоо суугаад явж байтал Ишка багш хүүхдүүдийн дэргэд толгой нь зүгээр үү, гэдэс нь зүгээр үү, ядарч байна уу гээд баахан асууж гарваа, ээж чинь чамайг надад захисан юм гэж хүүхдүүдийн дэргэд хэлвээ. Миний ичсэн гэж жигтэйхэн, тэгээд аж ахуй дээр очоод аль болох Ишка багшаас холхон байхыг хичээж билээ, аягүй бол дахиад л асуугаад эхлэнэ гэж санаа зовсон маягтай...

Амарбаясгалан ТАМИР

Алтан намар тэмдэглэ гээд анги болгон нэг хонь, 40 литр айраг өгөөд. Тэр өдөр Ишка багш намайг дуудаад “за Batsaikhan Sambuudorj өнөө орой алтан намараа хийнэ, юм байгаа юу гэж байна (хатуу юм). Тэгэхээр нь гайхах, хаширлах зэрэгцээд юу ч байхгүй багшаа, тийм юм ёстой байхгүй гэтэл. Өө алтан намар хийх гэж байж, хмм. Очоод ангийнханаасаа мөнгө цуглуулаад ир багш нь нэг юм бодноо гээд.. тэгэхээр нь би яасан байхнуу очоод хэдэн төгрөг цуглуулаад багшид аваачаад өглөө. Тэгсэн багш төмсний самсовалтай төврүү давхиад бидэнд хэдэн ч билээ литр гооно авчирч билээ. Тэр үед манай анги л тансаг тэмдэглэсэн юм даг. Багш маань ийм л мундаг хүндээ. Одоо болтол сандаг юм. Багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Багшдаа хайртай шүү.

СаМБуудорж БАтсАйхАн

бахархал 39

Н.НяМБАяР

Би 10-р ангиа төгсөөд үйлдвэрт ажиллаж байгаад сонингоос ЭЗКоллежид оюутан элсүүлнэ зараар “Энэ сургуульд орчих юмсаан” гэсэн чинхүү сэтгэлээр сургуулиа зорьж билээ. Математикийн шалгалтаа өгсний дараа амьдралдаа анх удаа тестээр шалгалт өгөхөд Ишка багш шалгалт авч анх удаа багштайгаа таарсан. Шалгалтын материалыг шууд засаад 4 оноо авваа. За тэгсэн Багш хажууд сууж байсан хүнээс ийм оноогоор тэнцэх бол уу яах бол гээд их л санаа зовсон байртай. За ямар ч байсан оноогий нь биччие дээ гэхэд надад сургуульдаа элсчихсэн юм шиг л сайхан сэтгэгдэл төрж билээ.Сургуульд сурч байх үед ч төгссний дараа ч уулзах бүртээ үргэлж 2-гүй сэтгэлээр биднийгээ чинхүү сэтгэлээсээ дэмжиж байдаг багшдаа баярын мэнд хүргье.

Page 44: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Оюутнууд байтугай эцэг эхчүүдийн хийморийг сэргэтэл сайхан загнана шүү дээ хэхэ. Мэргэжил сонгох гэсэн хүүхдүүдээ дагаад ирсэн ээж аав нарыг загнаж байхыг харчаад л, миний ээлж болоход айж айж орсон. За ямар анги уу гэхээр нь БЭЗ гэтэл, за тэгээд чи чадах уу гэхэд л анх удаа бараг тийм үг сонссон хүн нэг хэсэгтээ л балмагдаж билээ. За яахав мат дээрээ 800 оноотой юм бна, их хэцүү шдээ, хичээгээрэй гэж “ташуур өгөөд”, ЭЗО-д бүртгээд гаргаж билээ. Тэр ташуурны ачаар өдий зэрэгтэй явж байна даа

ЗолЖАрГАл

бахархал 40

Би боддогын. ИшШшШшШцэдэн багш яаж энэ олон хүний овог, нэр, нутаг усыг мэддэг байна гэж. Авраа бид 2002 онд анх багш болоод хоорондоо ингэж ярьж билээ.Ишка багш гэрийнхээ ариун цэврийн өрөө, ер нь л хүний нүд тусах газар болгонд оюутнуудын овог, нэр, нутаг усыг бичиж наагаад тэгээд цээжилдэг байх.

дааШинхүү ГАнсҮлд

#Хайр нь дотроо, хал гаднаа# Элсэлтийн шалгалтын үед сургуулийг хаагаад бүртгэл явуулдаг, комиссийн гишүүдээс өөр хүнийг оруулдаггүй, бүртгүүлэх хүмүүс бүр хонож очерлодог байлаа. Манай тэнхим тэр үед хуучин байрны 207д байдаг, багшийн өрөөний дэргэд шахуу. Би хүүхэд бүртгүүлэх гэсэн тэнхимийнхээ багш нарыг өрөөндөө оруулж цоожилчихоод нэг нэгээр сэмхэн явуулаад, эсвэл өөрөө материалыг аваад бүртгүүлнэ. Би комиссийн гишүүн байсан үе. Баригдвал хохьчин шүү гээд л. Тэгсэн Дүгэрээ багш хүн бүртгүүлье, гээд би өрөөндөө оруулчихаад багшийг харж байгаад өрөөндөө сэмхээн орлоо. Гэнэт багшийн дуу хадаад явчихлаа. Сүнс зайлчих шиг л болсон. Багш ороод ирлээ, энэ юу болж байгаан гэтэл л Дүгэрээ багш өө би эчнээгийн дүн гаргах гээд л сууж байна, бараг юу болов яав ийв гэх нь холгүй жишим ч үгүй царайлаад. Өөр бас хэдэн багш байгаа ш дээ, бүгд ажил хийж байгаа чухал царай гаргаад л, хэн ч хүүхэд бүртгүүлэх гэсэн гэж хэлж чаддаггүй. Гэтэл багш нарыг биш намайг загнаад, бууж өглөө. Дуугай байхаас яахав. Тэгсэн багш гарахдаа за алив тэр бүртгүүлэх хүнийхээ материалыг өгөөдөх гэсэн чинь манай хэд бүгд нэг нэг хүний материал гаргаад ирсэн, нөгөө дүн гаргаж байгаа багш маань энэ нэг хүний материал гээд гаргаад ирдэгийн. Тэгтэл багш юу ч хэлэлгүй аваад гарлаа. Гараад явангуут нь амьсгаа авч билээ. Нилээн байж байгаад нөгөө хүний бүртгэлийн хуудасыг нь надад өгөөд цаад нэг юмаа явуул гэж билээ. Гаднаа загнаад хяргачих гээд байдаг мөртлөө дотроо бол бүгдийг хайрладаг багшийгаа хуурах аргагүй юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож билээ.

ШаГдар эрдэнэБуЯн

3 дугаар курст шатаар өгсөөд явж байтал Ишка багш маань “Хоое, Нямдоржийн Пүрэвсүрэн нааш ир” гээл дуудлаа. Би гэдэг хүн айна биздээ нүдний өмнүүр амьдрал эрээлжлээл ойрд хичээл тасаллуу, түрүү семестрт F гарлуу энэ тэр гээл Ишка багш дээр очих хүртлээ бодлоо. Тэгсэн харин багш маань Нямдоржийн Пүрэвсүрэн та яваад өрөөнийхөө Чулууны Бямбацогоос дуудаад ир гэлээ. Би буцаад явах замдаа багшийгаа үнэхээр биширсэн. Хэдэн мянган оюутнуудыг овог нэрээр нь мэднэ гэдэг чинь бас л авъяас шүү. Ишка багшдаа эрүүл энх сайн сайхныг хүсье.

Нямдорж ПүРЭвсүРЭН

Page 45: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Улиралын эцэст Ишка багшид дүнгийн хуудас дээр гараар дүнгээ бичиж өгдөг байх үед алдаагүй, гаргацтай, засваргүй бичих гэж мөн ч их хичээдэг байж билээ. Яг дүнгээ бичих мөч бол их чухал хариуцлагатай үе байсан шүү.

дарьСүрэн өлЗИймАА

СЭЗДС-д 2-р курсээсээ шилжин орж ирсэн юм. Намайг Ш Цэдэн гэж хүнтэй уулз гэхээр нь хаалгаар нь шагайгаад “Цэдэн гэж хүнтэй уулзая” гэхэд Ишка багш: “Тийм хүн байхгүй” гэлээ. Дахин лавлаж асуугаад хаалгаар нь шагайгаад “Цэдэн гэж хүн байна уу” гэхэд багш “байхгүй” гэсэн. Би бүр гайхаад энэ сургуулийн багш нар заавал овог, нэрээр нь дууддаг юм байхдаа гэж бодоод дахин хаалгаар нь шагайж “Ш.Цэдэн багш байна уу?” гэсэн чинь “Би байна” гэсэн. Дараа нь гарч ирээд хичээлийн хуваарийг хараад Ш овогтой Цэдэн биш Ишцэдэн гэдэг нэртэйг нь ойлгож авсан юм даа. Гэхдээ энэ тухай би хэнд ч ярьж байгаагүй байхаа, өөрөөсөө ичээд smile emoticon Одоо бодохоор инээд хүрээд байна.Тэр үед Ишка багш “Манай сургууль их хатуу, сайн хичээгүй бол сургуулиас хасагдана шүү” гэж сануулж, байсан юм. Тэр цагаас хойш багшийнхаа хэлсэн үгийг байнга санаж, хичээлээ их хичээж хийх болсон. Сургуулиа төгсөх болоход сургуулиас хасагдах биш харин ч мэргэжлийн ангийнхаа хамгийн өндөр голчтой нь болж, шилдэг төгсөгч болсондоо өөртөө ч итгээгүй. Энэ бүгдийн эхлэлийг Ишка багш маань тавьсан юм. Сурах, амьдрах замд минь ихийг ухааруулсан багшдаа үргэлж талархаж явдаг. Багшдаа маш их баярлалаа, маш их хайртай.

БатБаатар мөнхЗАЯА

бахархал 41

Би Ишка багшийнхаа ачаар энэ сургуулийг сонгосондоо баярлаж явдаг. Анх 10 ажилд байхдаа Батсүх багш, Нараа багш 2-ийн консурст бэлдэх сургалтанд суудаг байхдаа Ишка багшийг сургууль дээр хараад айдаг байж билээ. Оюутнуудын овог нэрээр нь дуудаад л энэ хүн захирал нь юм болов уу? гэж бодож өнгөрдөг байлаа. Тэгээд конкурсандаа тэнцээд бүртгүүлдэг өдөр хүүхдүүд ээж аавтайгаа ирсэн бүртгүүлж байна. би тэнд ганцаараа очсон орохоос айгаад баахан тэрүүгээр сэлгүүцсэндээ. Гэнэт ишка багш гарч ирээд чи яагаад бүртгүүлэхгүй байгаа гэхэд би бас МУИС-ийн эдийн засагт тэнцсэн тэгээд өнөөдөр бас бүртгэлийн өдөр хаана орохоо мэдэхгүй байна. Ээж аав тэнцсэн бол болоо өөрөө мэд гээд байна гэхэд багш нээх гоё ааштай “өө чи МУИС дээрээ очоод ир, тэнд 1 дүгээр курсээс ангиа сонгосон чи очоод ямар ангид орохоо мэдээд ир. Манайд бол чи 2 дугаар курсдээ мэргэжлээ сонгоно гэсэн”. Би бөөн баяр МУИС дээр очсон боловч бөөн хүн. Ишка багш шиг халуун дотноор хүлээж авах хүн ч алга. Таалагдахгүй буцаад л гараад явж билээ. Буцаад ирэхэд хүүхдүүд бүртгүүлж дуусаад Ишка багш маань хүлээгээд сууж байсан. Ингэж л миний амьдралд хийсэн анхны том сонголтонд маань зөвлөсөн Ишка багшдаа баярлаж явдаг юм даа.

л.БАйГАль

Санасанаар болдог бол хэсэгхэн хугацаанд ч гэсэн оюутан насандаа очоод албаар хичээлдээ хоцорч сургуулийн коридороор нэг Ишка багшаараа овог нэрээ дуудуулаад хичээлийн танхимдаа яаран гүйгээд орохсон... (сургуулийн хаалгаар орлоо дээшээ гарлаа хичээлдээ 1 минут хоцорсон байсан ч Ишка багшид зад загнуулаад /Пять и Ноль/-дуулаад ордогсон)... яаж тэр олон хүнийг он оноор нь алдахгүй овог нэрээр нь яг хичээлдээ хоцорч яаран бүдэрч явахад нь Тэр овогтой тэр гээд хэлдэг байнаа... аргагүй л биширмээр хүндэлмээр багшдаа...

Энхбаяр ЗОРИГТ

Page 46: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

бахархал 42

Надад нэг хөгжилтэй түүх байнаа. Яг хичээлийн цагаар гэдэс өвдөөд 2 давхрын 00-руу явж байтал багштай таарчихваа. Хичээлдээ суухгүй хаачих нь вэ “ТА” гээл. Багшид учраа хэллээ. Идэж уух, ш**ж б**хаа тааруулжий! хурдан хичээлдээ ороорой гээл багш намайг явууллаа. Багшийн хэлснээр “гялалзуулчаад” эргээд лекцэндээ сууж байтал дахиад гэдэс өвдвөө.Гарлаа, Црририййннн... аймаар чка. Багштай тааралдчихвий гээд буланд шагайгаад зогсож байтал араас мөрөн дээр нэг хүн алгаддиймдаа. Тэр хүн хэн байсан гээч? Дахиад л багш!!! Бурхаан... Багш ч намайг овог нэрээр дуудаад, худлаа яриад юу хийгээд хуйхаа майжаад яваад байгаан гээл авч өглөө.Багшийн харц аймаар байсаншоо!!! (Ёстой нөгөө “янз үзээд яс тогшоод бнуу” гэсэн аятэй.ккк) Би багшид 2 дахиа явж байнаа багшээ, үнээн үнэн гээл, та үнэмшихгүй бол лекц орж байгаа багшаас асуу, би зөвшөөрөл аваад гарсаан нтррр. Зиаа ингээд хөөрхий муу оюутан би бээр багшаасаа сайхан гэгч нь “эрүүний шөл уучихаад” дахин нэг “жорлондчихоод” эргээд хичээлдээ сууваа. (Багш намайг 00-с гаран гартал шатны тэндээс хараад зогсож байсан юмдаг) Гэтэл өнөө муу гэдэс чинь дахиад өвдлөөшүү. Бүүр тэсэхээ байхнээ. Гарах гэхээр багшгуай яг үүдэнд байгаамшиг санагдаад, байяа гэхээр өмдөндөө хүндэрчихгээд, хар хөлс асгараад!!!Бүүррр өөрийгөө ч ойлгойхоо байлаашүү. Лекцнээс мөлхөөд гарлаа даа! Манайхан гайхаж хараал, чив чимээгүй. Чив чимээгүй байх учир нь тэд бүгд миний тал, манай “банкны ангийнхан”юм чинь!ккк. Зиа ингээд нойлд нойлтож байх зуур хонх дуугардаг юмбайжээ. Жорлонд суухаар хүндрэхгүй, жорлонгоос гарахаар гэдэс өвдөөд гачин юм болоод л ангийнхан маань намайг бүчээд авчихсан, гайхсан янзтай корридорт зогсоцгоож байтал Ишка багш хүүхдүүд дундуур салхи зүсэх мэт зүсэн орж ирээд. -За чи яв, би чамд чөлөө өгье. Гэртээ оччихоод юмаа бэлдээд шууд 3-р эмнэлэгт оч. Наад чинь “мухар олгой” байна гээд намайг явуулсан даа. Яг тэр өдрийн орой нь 3-р эмнэлэгт гавьяат эмч Гоош гуай надад хагалгаа хийж би гэдэг хүн чинь эргээд төрхөндөө орсон юмдаг.Одоо ингээд бодохнээ охидуудаа өвдөхөөр Бүлтэн эмчийг дууддаг , маниустаа Гоош эмчийг дуудаж авчирдаг бурханбагш минь юмуу даа ТА ! smile emoticon smile emoticon smile emoticon Тухайн үедээ Гоош эмч 2 сард ганцхан удаа 3-р эмнэлэгт жижүүрт гардаг байсан гэсэн, магадгүй багш утас цохиод -Гоошээ, чи өнөө орой нэг жижүүрт гарээч, тэнд миний муу нэг дэлдэн баньди гэцүүдээд байж байгаа гэж хэлсэн ч юм билүү? тэгсэн л байж таарнаа! ккк Аан тийн, Яг хагалгаа эхэлж миний гэдсийг зүсэж байх үедээ Гоош эмч надаас хэн гэдэг, хаана юу хийдэгийг асууснаа: -Ишка байгааюуу? гэж асуусан юмдаг.

лхаГвадорж БАЯнЖАрГАл

2008 оны төгсөгч. Хөгжилтэй явдал биш шүү. Ишка багшдаа баярлаж явдагаa л илэрхийлэх гэсэн юм.4 р курсын төгсөхийн яг урдхан ээж минь өөд болоод ишка багшаас чөлөө авж хөдөө явах гээд л уйлаад л орж билээ. Багш тэгсэн миний хүү битий санаа зов явчихаад ирээ багш нь бүх дүнг багш нартай нь яриад гаргуулчихна гээд л үлдсэн тэгээд улсын шалгалтын урдхан ирээд намайг дуудаж уулзаад сэтгэл санаагаар битий унаaрай шалгалтаа сайн өгнө шүү гээд сэтгэлээр их дэмжиж өгсөн. Тэгээд дараа нь дүнгүүдээ харсан бүгд онц гарсан байсан. Багшдаа их баярлаж явдагшүү.

эрдэнэБолд лхаГваСүрэн

Page 47: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

СЭЗДС, энд ажилладаг олон сайхан хүнийг хайрлан бахархаж явдаг. Тэр дундаа Ишка багш, Баярмаа багш, Тунгаа эгч бол үнэхээр хайрлахгүй байхын аргагүй эрхэм хүмүүс билээ. Яг л ээж шиг минь эрхлүүлж, эвийлж, халуун сэтгэлээ асгана. Би ч хошуу цорвойн, хов хэлж, уйлна, ичихгүй нөхрөө матна, янз бүр болноо. Сар шинээр зорин очно, Ишка багшийндаа. Олон жаалаа бүгдийг дагуулж очдог цөөн хэдэн айлын нэг. Бүгдэд нь тухайлан бэлэг бэлдсэн хүлээж байна, яг л төрснийдөө очиж байгаа юм шиг. Хадам ээжийг бурхан болж, ганц хүү нь өмрөн унахад хамгийн түрүүнд түшин босгож, сэтгэлд нь нар болсон доо. Миний хань хүний ганц хүү ч, хамт олон, сайхан эгч нартай болохоор алзахгүй дээ. Охиноо төрүүлэх гээд Үүеэ эмч дээр очоод, маргааш төрөхгүй ээ, модон хохимой өдөр гэсэн чинь “Энэ санхүүгийнхэн ингээд эрхлээд байдаг юм шүү” гээд маргааш нь төрүүлж, Ишка багш, Тунгаа эгч л захисан хэрэг. Сургуулийн хамт олондоо, эгч нартаа үргэлж баярлаж талархаж явдаг шүү. Бат-Эрдэнийн гэр бүлээс. Багш нартаа баярын мэнд хүргэе

Ж.ТУяА

Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээАриун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь би билээСац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд миньСүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөнСайхан залуу насаа бусдын төлөө зориулсанСайн мууг таниулж сэтгэлийн ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгууланОрчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосонОмог бардам омголон зандаа ташуурч явах үед миньОроолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Алдаа оноо алив болгонтой хамт байж Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасанАмжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархажАраас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.Багш Тунгаа эгч 2-той хайртай шүү

жарГалСайхан нАрАнчИмэГ

бахархал 43

2007 онд юмдаг, Ишка багш намайг дуудаж байна гэхээр нь өрөөнд яваад орлоо. “Чи нэг л өөр болчоод байна даа зүгээр үү” гэж асууж билээ. Тэр жил аав маань бурхан болоод би өөрөө сайн ухаараагүй ч нэлээд хүндхэн цохилтонд орсон юм шиг байгаам. Хэн ч анзаараагүй, хэнд ч анзаарагдамгүй байсан сэтгэлийн тэр зүйлийг Ишка багш л анзаарчаад ааваасаа хойш энэ хүүхэд нэг л биш байгаад байх юм, адилхан залуу хүмүүс болохоор бусад нь мэдэхгүй л байх шиг байна гэж хэлж байж билээ. Хүний төлөө ингэж л сэтгэлээ чилээж суудаг хүн дээ манай Ишка багш.

Түвшинтөр ЦЭНД-АюУШ

Page 48: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

ишка БаГшийн тухай БоДлоГууДБодлого 1.

Ишка багш Санхүүгийн техникумын 1980 оны 8-р сарын 20 ний өдрийн захирлын тушаалаар анх ажилд орсон бол өнөөдрийн хүртэл нийт хэдэн хүн “ДАРгАА гэж дуудуулсан азтан” болсон бэ?

Бодлого 2.

Ишка багш жил бүр бүх оюутны дипломын хавсралтанд гарын үсэг зурдаг. Тэгвэл өнөөг хүртэл нийт дипломонд хэдэн гарын үсэг зурсан бэ?

Бодлого 3.

Багш дээл, гутал, үзэг гурваар гангардаг. Тунгаа эгч гутлыг нь өнгө загвар нь давхардаад байгааг байнга сануулдаг гэвэл нийтдээ одоо хавар намрын хэдэн гуталтай вэ?

Бодлого 4.

Ишка багш ажилд орсоноосоо хойш 12827 өдөр өнгөрч байгаа бол нийт хэдэн оюутны овог, нэр, аймаг цээжилсэн бэ?

Бодлого 5.

Ишка багшийн одоог хүртэл цээжилсэн оюутнуудын царай, овог нэр нь багшийн хард дискны 0,005%-тай тэнцүү бол багшийн хард дискны хэмжээ хэд вэ?

Бодлого 6.

Ишка багш жил бүр 2 том тэмдэглэлийн дэвтрийг ажилдаа хэрэглэдэг. Тэмдэглэлийн дэвтэр нь банкуудын гаргадаг тооны хуудастай бол нийт хэдэн хуудсанд ажлаа тэмдэглэж бичсэн бэ?

Бодлого 7.

Ишка багшийн талаар оюутнууд дурсаж бичихдээ “ажилд оруулж өгсөн” гэж ихэд дурсдаг. Өнөөдрийг хүртэл хэдэн шавь нь багшаар зуучлуулж ажилд орсон бэ?

Бодлого 8.

СЭЗДСургуульд одоогоор 130 багш ажиллаж байна. Түүнээс эмэгтэйчүүд нь 60 хувийг эзэлдэг бол багшийн төрөх эмнэлэгт жирэмсэн багш нараа үзүүлсэн тоог тооцно уу.

Бодлого 9.

Багш сургуулийнхаа 60, 70, 80, 90 жилийн ойн баярын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байсан бол нийт төгсөгчдөөс хэдэн төгрөгийн хандив цуглуулж чадсан бэ?

Бодлого 10.

Ишка багшийн суудаг 206-ийн задгайгаар өдөрт дунджаар 50 хүн орж гардаг бол одоог хүртэл нийт хэдэн хүнд орой руу нь ортол үг хэлсэн бэ?

бахархал 44

Page 49: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

82

58

34

25

16

15

10

9

7

6

0 10 20 30 40 50 60 70 80 90

Хал нь гаднаа, хайр нь дотроо

Ой тогтоолт сайтай

Далайлт нь чанга, буулт нь зөөлөн

Өндөр ээж

Хөөрхөн

Барцад арилгагч

Хатуу самар

Төмөр хадагтай

IFE encyclopedia

Стилист

“миНиЙ БодЛооР иШКА БАГШ БоЛ...” судАЛГААНЫ ҮР дҮН

бахархал 45

Page 50: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

За хүүхдүүдээ

- Дээд сургууль төгсөж байна. Гэрийнхэндээ хэлээрэй. Төгсөлтийн баяр дээр нээх том чихмэл нохой бамбарууш бариад ирдэг шүү. Би одоо том болсон гээрэй.- Тэр чихмэл бамбарууш энэ тэрний оронд ганц сайхан үзэг дэвтэртэй бол.- Зарим хүмүүс архи, гоожсон набор бариад ирдэг шүү, зарим нь бүр амьд гөлөг бариад ирдэг шүү. Санхүүгийн сургуулийн төгсөгч шиг байгаарай.- Төгсөлтийн баяр дээрээ битгий муухай танигдахаа байтал будчихаарай. - Үсээ сайхан угаагаад, ангижруулагч хэрэглээд л ирээрэй. Үсчин ороод алга болчиховоо. Гоо сайханд орж эцэг эхийнхээ мөнгийг үрээд байваа. - Та нар залуу хүүхдүүд, сайхан залуу насаараа л гоёод ирээрэй. Тэр дээл ерөөсөө хэрэггүй. - Төгсөлтийн баяраараа анагаахын дээдийнхэн шиг богино юбка битгий өмсөөрэй. Бас хөдөө аж ахуйнхан шиг дээл битгий өмсөөрэй. Ажилд ороод өмсчихмөөр ганц костюм авсан нь дээр шүү.- За тэгээд хөдөө байгаа аав ээж рүүгээ дарамтлаад л хэдэн үхэр, шар явуул, хонхны баяраа тэмдэглэнэ нтр гээд байваа. Тэр урт санжиганасан дээл хувцас өмсөөд дараа нь хэрэг болохгүй, дэмий юм хийлгэвээ, тиймэрхүү юм өмсөж ирвэл би хайч барьж зогсож байгаад хайчлаад явуулна шүү. Бас гадсан өсгийтэй гутал өмсөж ирээд хамаг сайхан шал баллаж хаяв. - Нээх айлын бэр болох гэж байгаа юм шиг дээл өмсөж яахын.- За тэр охидууд миний нэрний эхний үсгийг Я үсгээр сольсон юм шиг хувцаслаад, банди болгоныг энэ надруу хараад үхнэ гэж бодогдуулаад яахав. - Төгсөөд нэг байгууллагад очоод анкет бөглөнө. Нээх майктай авахуулсан зураг наачихаад сургуулийн нэр гутаагаад байваа.

эрхэм хүндэт төгсөгчидөө

Эрдэм мэдлэгийн дундрашгүй их далайгаас ундлан, сургуулиа амжилттай төгсөгчдөд баяр хүргэн, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!Оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан багш нарын чинь итгэл, зүтгэл залуус та нарын хөдөлмөрөөр батлагдана. Таны эзэмшсэн мэргэжил, ур чадвар Таны болон төрөлх сургуулийн чинь төдийгүй, эх орны тань алдар нэртэй холбоотойг санаж яваарай. Холын аянд хүүгээ үдэн гаргах эх хүний адилаар, Оюутан хэмээх хүндэтгэлтэй нэрийг танд оноож, нэгэн цагийн бахархал, баяр баясгалан, дурсамж дурдатгалын уурхай болсон сургууль чинь, багш нар тань үлдэж хоцорлоо. Үүрээ орхин ниссэн шувуу эргэн ирэх мэт учран золгохын цагт, сургуулийн чинь үүд нь нээгдэж, босго нь намхан болон таныг угтах болно.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийг гардан бүтээлцэхта бүхний их үйлсийн гараа

амжилтаар дүүрэн байх болтугай.

бахархал 46

Ишка багшийн хэлдэг үгнээс ...

Page 51: Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн