"Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

38
Усан тээврийн аялал Лекц 8 багш Г. Ариунаа

Upload: e-gazarchin-online-university

Post on 18-Jan-2017

397 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Усан тээврийн аялал Лекц 8 багш Г. Ариунаа

Page 2: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Анх хүмүүс унасан мод болон гуалинг гол, мөрөн гарахад ашигладаг байжээ. Улмаар энэ арга нь улам боловсронгуй болж хэд хэдэн мод болон өвс ургамлыг багцалж ороон сал болгон ашиглах болсон нь томооохон гол мөрөн дээгүүр хөвж аялах эхлэл нь болжээ. МЭӨ 6000 оны үеэс эртний хүмүүс модон дээр суугаад гараараа сэлүүрдэж явдаг болсноор анхны завийг хэрэглэх болжээ. Сүүлд МЭӨ 3000 онд зотон даавуу бий болох хүртэл модны мөчрөөр [дулаан орны том том навчнууд ] далбаа хийж байв.

Page 3: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Анхны далайн худалдаачин болох финикчүүд том хурдан [энэ хөлөг онгоц тухайн үедээ шинэлэг хурданд тооцогдож байлаа] хөлөг онгоц бүтээн Газар Дундын тэнгисээр хөндлөн гулд аялж худалдаачдыг зөөдөг байв. Энэ үед Викинг, Селт, Грек,Ромчууд ч байлдааны том том хөлөг онгоц хийдэг байсан ба олон зуун боолуудыг хөлөг онгоцны хоёр талд гаргасан том сэлүүрийг эгнээ болгон зогсоогоод сэлүүрдүүлдэг байжээ. Даавуу үүсэж бий болсноор том том хөлөг онгоцнууд босоо гуалин мод бэхлэн түүнээсээ гурвалжин хэлбэртэй даавуу бэхлэх болсноор далбаа үүсчээ.

Page 4: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 5: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Ингэж далбаа бий болсон нь далайгаар хэрэн тэнүүчилж худалдаачид болон бие биенийгээ эзлэн түрэмгийлэх гэсэн орнуудад хурдан хүчтэй том хөлөг онгоц хийх гэсэн хүслийг биелүүлсэн. YII-IX зуунй үед нормандчууд нь далай нээлтэнд их үүрэг гүйцэтгэсэн. Тэд тухайн цаг үедээ мал аж ахуй, загас агнуур бүхий газар нутгийг олохын тулд Хар тэнгис хүртэл аялдаг байсан ба Европын бусад оронд ангийн олз болон өөрсдийн хэрэгцээг хангаад илүү гарсан зүйлээ зарж борлуудаг байжээ.Нормандчуудыг тухайн үед Далайн хаан гэдэг байжээ

Page 6: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Газарзүйн их нээлтийн үеүдэд Христофер Колумбын аялал тэнгис далай дахь эх газрыг олж нээх гэсэн зорилготой байсан ба Гайти, Куба, Сан-салвадор зэргийг нээсэн юм. XIY зууны үед Испани, Португалчууд далайд ноёрхож далайн аялал эрчимтэй явуулхын зэрэгцээ шинэ газар орон нутгийг булаан эзлэх колони үйл ажиллагааг эрчимтэй явуулж байжээ Энэ үед завь нь хүмүүсийн усаар аялах хамгийн гол чухал тээврийн хэрэгслийн нэг байсан бөгөөд тийрэлтэд онгоц далбаат онгоц, уурын хөлөг онгоц гарч ирэх үе хүртэл чухал тээврийн хэрэгслийн нэг хэвээр байсан юм.

Page 7: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 8: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Урьд өмнө нь хаана ч ямар ч газар хийж байгаагүй далайн хөвдөг амралтын газар болох cruise аяллыг зохион бүтээх зорилго тавьж завь үйлдвэрлэдэг компаниуд үүнд гол анхаарлаа чиглүүлж эхэлсэн. Урьд далайн тээврээр зорчигчдын ихэнх нь ямар нэгэн зугаа цэнгэлд зориулж далайн аяллыг худалдаж авдаг байжээ.1818 онд Black Ball Line-компани New-York, Liverpool-ын хооронд анхны багц aялал зохион байгуулжээ Энэ нь жижиг далбаат завиар тогтмол хуваарийн дагуу зорчигчид болон захиа шуудан, ачаа зэргийг далайгаар тээвэрлэж эхэлжээ.

Page 9: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Энэ үед далайн аялал нь тав тухгүй чийгтэй, байн байн аюул сүйрэл учирч байсан. XIX-р зууны дундуур Америк руу цагаачлах гэсэн хүсэлтэй хүмүүс далбаат завийг амьдралын шаардлагаар өөрчилсөн. Европын бараг бүх улс орноос сая сая хүн Атлантын далайг боломжийн хямд үнээр гатлах сонирхолтой байлаа. Иймээс завийг 1-р зэрэг, 2-р зэрэг ,steerage гэж хуваажээ. Steerage энэ нэр томъёо нь бага мөнгөтэй зорчигдод зориулсан завины доод хэсэгт тав тухгүй, бөөнөөрөө зорчдог ангилал байлаа

Page 10: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

XIX зуун гэхэд Хоид Америкд сая сая цагаачид бөөнөөрөө ирж суурьшиж эхэлсэн. Ингэж олноороо завиар зорчих нь завиар тохиолдод үхэл эндэглэлд хүргэж байлаа. Энэ нь уурын хөлөг онгоц зохион бүтээхэд хүргэсэн. 1807- онд Robert Fulton-ны Clermont уурын хөлөг онгноц нь New-York ,Albany хооронд 240 км зайг 32 цагийн дотор туулжээ. Энэ нь далбаат завиар дөрвөн өдөр явж байж хүрэх газар байлаа. 1890 он хүртлэх ихэнх уурын хөлөг онгоц нь зөөх тээвэрлэх үүрэгтэй байсан.1843 онд Английн санваартан Томас Кук анх удаа Темза мөрнөөр аялах завины аяллыг зохион байгуулж байжээ

Page 11: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Яг энэ үед Америк тивд American express компани алдарт Missisipi дугуйт усан онгоцоор Миссипи мөрнөөр аялах аяллыг зохион байгуулж байсан байна.Ийм төрлийн аяллыг дараа нь Дунай, Рейн, Нил мөрнөөр явуулах болсон.

XX зууны эхээр далайн аяллыг явуулах оролдлого зохион байгуулж байжээ.

Page 12: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Ford motors компанийн албан хаагч амеркийн иргэн Боб Дикенсонд далайн аялал зохион байгуулах санаа төрсөн бөгөөд 50-иад онд круизийн амралт хийх төсөл боловсруулж усан онгоцон дээрээ Концертийн танхим , усан сан, казино, баар, зоогийн газар, биеийн тамирын дасгал хийх өрөө, номын сан, наран шарлагын газар, теннисийн болон гольфын талбай, мөн янз бүрийн шоу зэргийг явуулах болсон байна.

Page 13: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

1919 онд Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрсэн TITANIC-ын аялал хамгийн азгүй аялал байсан. Энэ онгоцны 2224 зорчигчдоос 1513 нь амиа алдсан юм. Дэлхийн нэгдүгээр дайн болох хүртэл Европ, хойд Америкийг холбосон тансаг хөлөг онгоцнуудын аялал ноёрхосон хэвээр байлаа. Америк руу бөөнөөрөө цагаачлах явдал нь хаалттай болсноор steerage зэрэглэл нь өөрчлөгдсөн төдийгүй жуулчны зэрэглэл болох 2-р зэрэглэл сайжирч заримыг нь устгасан ба 1-р зэрэглэлийн өрөөнүүд жинхэнэ тансаг өрөөгөөр солигдсон.

Page 14: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 15: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

1900-1930 он нь усан онгоц үйлдвэрлэгчдийн хувьд оргилд хүрсэн үеүд байсан. Энэ үед хамгийн тансагт тооцогдож байсан хөлөг онгоцнууд далайн аялалд гарч ирсэн. Эдгээр нь French Line`s-ийн, Normandie, Gunard`s-ийн Queen Mary, Queen Elizabeth, White Star Line`s-ийн Titanic зэрэг юм. Өнөөдөр cruise аялал нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний хамгийн амжилттай явагдаж байгаа аялалын нэг болж чаджээ.

Page 16: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Аялал жууулчлалын нэг төрөл болох усан аялал нь дэлхий нийтээр хурдацтай хөгжиж байгааг даган түүний талаар тодорхой ойлголтууд бий болж дотроо мөн хэд хэдэн ангилал зэрэглэлд хуваагддаг болсон байна.Ерөнхийдөө усан аялал нь тусгай сонирхолын аялалд хамрагддаг бөгөөд аяллын болон завины шинж чанараас шалтгаалаад олон төрөлтэй байдаг. Дэлхий дээр аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд усан аяллын дараах төрлүүдийг голлон явуулж байна.

Page 17: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Каное, каяак завиар аялах Олимпийн төрөлд багтсан,

дэлхийн олон оронд дэлгэрсэн. Уулын ширүүн урсгалт,

нарийхан, хоёр талаараа хадан хавцалтай болон ердийн гол мөрдөд ч аялаж болно. Энэ завь нь тогтвор муутай учир

мэргэжлийн аялагч нар аялахад илүү тохиромжтой.

Page 18: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 19: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 20: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Усны амьсгалууртай усанд аялах

Тэнгис далайн ургамал амьтдын гайхамшгийг өөрийн

нүдээр үзэж сэтгэлийн таашаал авахыг эрмэлзэгчид болон далай тэнгисийн сувд түүх,

фото, кино зураг авах, эрдэм шинжилгээний холбогдолтой

судалгаа шинжилгээ хийх зорилгоор хийгддэг.

Page 21: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 22: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Дарвуулт завиар аялах Энэ төрлийн завь манай орны

нөхцөлд нь ашиглах боломжгүй бөгөөд далай

тэнгис мэтийн ихээхэн устай газар салхины хүч, давалгааг ашиглан явагддаг төрөл юм.

Page 23: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 24: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Усны скейтЭнэ төрлийн аялал нь голчлон далайн эргийн амралт зугаалгын газар ихэвчлэн залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх зорилгоор усны

давалгааг ашиглан явагддаг хэдий боловч зарим нэг

мэргэжлийн болон адал явдал эрэлхийлэгчдийн хувьд далайн хүчтэй шуурга нь тэднийг татах

нэг өдөөгч хүчин зүйл болж чаддаг байна.

Page 25: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 26: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Катамаран:Хоёр баллоныг хооронд нь холбож дээр нь суудал зассан. Энэ завины

бусад завинуудаас ялгарах нэг онцлог нь хөлний хэсэгт нордоггүй баллоныг дагаж урсдаг өөрсдийн

ачаа тээшээ завины гол хэсэгт бэхлэж аялахад аялагчдын

хөдөлгөөн болон завь жолоодоход төвөг болдоггүй зэрэг давуу талтай.

Энэ завиар томоохон голууд дээр олон хүн аялахад тохиромжтой.

Page 27: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8
Page 28: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Усан аялалыг дотор нь: *Хөнгөн *Хүнд гэж 2 хуваана.Hard-Голдуу бартаа ихтэй, ширүүн

устай голоор аялах юмуу эсвэл аз туршилт ихтэй адал явдлын шинжтэй аялал байдаг.

Soft-Харьцангуй аюул багатай, зөөлөн, тайван урсгалтай голоор аялдаг, эрдэм шинжилгээний болон амрах зугаалах зорилготой аялалуудыг хамруулна.

Оролцож байгаа хүмүүсээс нь шалгаалан:

Page 29: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Мэргэжлийн /Тусгай мэргэжсэн, ур чадвар сайтай, дадлага туршлагатай, голдуу хүнд чиглэлээр аялдаг жуулчид/

Сонирхогчийн /Мэргэжлийн бус, хөнгөн маягийн завиар ширүүн биш урсгалтай голоор амрах, зугаалах зорилгоор аялж байгаа мэргэжлийн бус , хөнгөн маягийн завиар ширүүн биш урсгалтай голоор амрах, зугаалах зорилгоор аялж байгаа жуулчид гэж ангилдаг.

Круизээс гадна усаар аялагчдын дунд далайн зугаалга ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг байна. Далайн зугаалга гэдэг нь нэг удаадаа 2000 миль хүртэл аялах аяллыг хэлнэ.

Page 30: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Дэлхийд 20 сая орчим зугаалгын онгоцууд байна.Эдгээр нь хөнгөн онгоц, хийн хөдөлгүүрт хурдан онгоц юм.

Хилийн чанадад ийм төрлийн аялал нь Грекийн арлуудад, Карибын усан санд, Газар дундын болон Хар тэгисүүдэд ихээхэн хэрэглэгддэг. Ихэнх тохиолдолд зугаалгын онгоцыг хувиараа яваа жуулчид, аялал жуулчлалын компаниудад түрээсэлдэг байна.

Page 31: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Cruise онгоцны үйлчилгээний төрлөөр ангилах

Дд Ангилал Аялах хугацаа

Тайлбар

1 Энгийн 2-5 өдөр 2 одтой зочид буудлын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг. Бүх нийтийн хүмүүст үйлчлэхэд тохиромжтой. Үнэ хямдтай.

7 өдөр9-14 өдөр

2 Дээд зэрэглэлийн

1 долоо хоног

Энгийнээс үнэ, үйлчилгээгээр илүү, өндөр орлоготой хүмүүс аялдаг.2-3 долоо

хоног3 Тансаг

хэрэглээний6-12 сар хүртэлх

Маш сайн үйлчилгээтэй, баячууд голдуу аялдаг, ихэвчлэн дэлхийг тойрон аялдаг.

4 Тусгай зориулалтын

Тодорхойгүй Судалгаа шинжилгээ хийх, халим харах, агнах гэх мэт тусгай аялал хийхэд зориулан тоноглогдсон хэмжээний хувьд дунд зэргийн. Амазонк мөрөн, антрактид арктикаар голдуу аялдаг.

Page 32: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Монгол оронд ардын хувьсгал гарснаар тус орны байгалийн судалгааг хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн бөгөөд ОХУ, МУ-ын засгийн газар харилцан тохиролцсоны дагуу ус зүйн томоохон анги 1933-1935 онд Сэлэнгэ мөрөнд ус зүйн 12 харуул, Орхон голд 8 харуул байгуулж усны горимыг судлах ажил эхэлсэн байна. Үүний үр дүнд Сэлэнгэ мөрөн, Орхон голоор моторт завь, хөнгөн хөлөг онгоц явж болох боломжийг судлан усан замын зураглал хийжээ.

Page 33: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Ус судлалын Сэлэнгэ мөрөн- Хутаг сум, Орхон гол -Орхон сум, Туул гол- Улаанбааатар хот зэрэг харуулууд 47 жил /1945-1991/ Дэлгэр мөрөн-Мөрөн сум, Хэрлэн гол-Чойбалсан сумын харуулууд 45 жилийн ажиглалттай учир хамгийн сайн судалгаатай голд тооцогдож байна. Хойд мөсөн далайн ай савд 67 харуул, Төв азийн гадагш урсгалгүй ай савд 53 харуул байхад хамгийн цөөн буюу 10 харуул номхон далайн ай савд байна.

Page 34: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Цэнхэр замын аян клуб нь 1979 оноос эхлэн байгаль орчныг танин мэдэж хамгаалах зорилгоор аялж эхэлсэн бөгөөд Ерөө голоор сэлүүрт завиар 1979 онд 772 км аялал хийжээ.Мөн Сорилт баг 1985 оноос эхлэн усан аяллын спорт чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулж, Монгол оронд усан аяллыг үүсгэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Хөвсгөл нуураар анх усан замын тээвэр хийж эхэлсэн бөгөөд 1910 онд Оросын худалдаачид 40 тн даацтай жижиг модон онгоц анх аялуулжээ

Page 35: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

1931 онд Монголд нэртэй 100 морины хүчтэй , 110 тн даацтай онгоц ашиглалтанд оруулан ажиллаж байгаад 1934 онд Сүхбаатар нэртэй 200 морины хүчтэй 110 тн даацтай модон онгоц, 1957 онд манай улсын захиалгаар ОХУ-д үйлдвэрлэсэн 400 тн даацтай ган онгоцыг ашиглалтанд оруулсан. Энэ нь хөвсгөл нуураар хүн болон ачаа бараа тээвэрлэж байсан хөлөг онгоцны дөрөвдөх үе юм.  

Page 36: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Сүхбаатар онгоц

Page 37: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Одоо явж байгаа Сүхбаатар онгоц 1985 оноос эхэлж Хөвсгөл нуураар аялж эхэлсэн бөгөөд 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй 18000-н тонн ачаа чирэх хүчин чадалтай цагт 20-22 км хурдтай хөлөг ажээ. Гэхдээ энэ онгоц нь ачаа тээврийн зориулалттай зүтгүүр онгоц тул усан аялалын зориулалтаар ашиглахад өртөг их гардаг.

Page 38: "Аялал жуулчлалын үндэс" Хичээл-8

Анхаарал тавьсанд баярлалаа