АГУУЛГА - uvurkhangai.nso.mn amiin tuluv_2016_last(1).pdf · байна. 2009-2016 онд...

17

Upload: others

Post on 30-Aug-2019

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

АГУУЛГА

БҮЛЭГ 1. ЕРӨНХИЙ ХАНДЛАГА

1.1 Хүн амын тооны өсөлт, өөрчлөлт

1.2 Хот, хөдөөгийн хүн амын харьцаа

1.3 Нийт өрхийн тоо, нэг өрхөд ногдох хүн

1.4 Хүн амын нас, хүйсийн бүтэц

БҮЛЭГ 2. ХҮН АМЫН ЕРДИЙН ХӨДӨЛГӨӨН

2.1 Төрөлт

2.2 Нас баралт

2.3 Гэрлэлт, цуцлалт, үрчлэлт

БҮЛЭГ 3. ХYН АМЫН ДОТООД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН

3.1 Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний өнөөгийн байдал

3.2 Шилжин ирэлт, явалт

3.3 Хүн амын цэвэр шилжих хөдөлгөөн

ДҮГНЭЛТ

БҮЛЭГ 1. ЕРӨНХИЙ ХАНДЛАГА

1.1 Хүн амын тооны өсөлт, өөрчлөлт

Өвөрхангай аймгийн хүн амын тоо 2016 оны жилийн эцсийн байдлаар

113.9 мянга болж, өмнөх оныхоос 1.1 мянган хүн буюу 1.0 хувиар өссөн бол

2005 оныхоос 5.7 мян.хүн буюу 5.2 хувиар, 2008 оныхоос 3.5 мян.хүн буюу 3.1

хувиар тус тус өссөн байна. Хүн амын тоо 2005 оноос хойш өссөн хэдий ч

өсөлтийн хурд тогтвортой байсангүй. Тухайлбал, хүн амын өсөлтийн хурд 2007-

2009 хүртэл өсч байснаа 2010 онд өсөлт саарч, 2012 оноос өсч 2016 онд

жилийн дундаж өсөлт 1.0 хувь болсон байна.

ЗУРАГ 1.1 ХҮН АМЫН ДУНДАЖ ӨСӨЛТИЙН ХУВЬ 2005-2016 ОН

Хүн амын өсөлтөд төрөлт, нас баралт, гадаад шилжих хөдөлгөөн гэсэн

хүн ам зүйн үндсэн гурван үзүүлэлт шууд нөлөөлдөг.

Сумдын хүн амын өсөлт, бууралтад хүн амын ердийн өсөлтөөс илүү

механик өсөлтийн нөлөөлөл их хэвээр байна. Аймгийн төв болон УБ хот руу

чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал их байгаа нь аймаг, нийслэлийн хүн ам

жил ирэх тусам өсөх хандлагыг үүсгэж байна.

Аймгийн нийт хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь

эмэгтэйчүүд байна. Хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн

тоо 99.2 байна.

1.2 Хот, хөдөөгийн хүн амын харьцаа

2016 оны эцсийн байдлаар аймгийн нийт нутаг дэвсгэрт оршин суугаа хүн

амын 49.9 хувь буюу 56.9 мянга нь сумын төвд амьдарч байна. Хархорин сумын

хүн амын 69.6 хувь нь сумын төвд, Арвайхээр сумын 91.7 хувь нь сумын төвд

оршин сууж байна. Харин бусад сумдын хувьд дийлэнх хувь нь хөдөөд амьдарч

байна. 2009-2016 онд аймгийн дунджаар нийт хүн амын 50.0 хувь нь сумын

төвд амьдарч байна.

ХҮСНЭГТ 1.1 ХОТ, ХӨДӨӨГИЙН ХҮН АМЫН ТОО, СУМААР, 2012-2016 он

2012 2013 2014 2015 2016

Сумын төв

Хөдөө Сумын

төв Хөдөө

Сумын төв

Хөдөө Сумын

төв Хөдөө

Сумын төв

Хөдөө

Бүгд 57114 53427 61319 50505 65013 47578 63264 49510 16716 16824

Баян - Өндөр 1130 2964 1188 2747 1089 2782 1045 2773 317 842

Бүрд 508 2510 614 2325 854 1989 750 2117 143 704

Бат - Өлзий 2401 4214 4718 2369 4634 2567 3871 3363 818 1375

ББ- Улаан 657 1931 701 1925 1096 1563 1094 1628 262 457

Баянгол 729 3238 712 3143 954 2853 926 2896 201 957

Гүчин - Ус 509 1726 940 1243 761 1399 889 1272 144 479

Есөнзүйл 864 2388 859 2290 978 2094 775 2248 229 680

Өлзийт 723 1749 425 2006 625 1866 625 1830 216 524

ЗБ - Улаан 771 2963 745 3206 1225 2780 1242 2703 199 1062

Богд 801 4465 921 4370 1205 4151 1060 4314 247 1200

Нарийнтээл 1093 2560 931 2634 1005 2563 1247 2301 407 618

Сант 676 2673 1136 2339 1194 2500 913 2638 191 841

Тарагт 1178 1923 981 2133 1186 1994 1195 2025 396 691

Төгрөг 837 1940 1150 1562 1020 1650 1158 1493 240 580

Уянга 2964 6086 2861 6145 4230 5104 4044 5385 852 1963

Хайрхандулаан 729 2568 1300 2038 1289 2052 1330 2027 233 873

Хужирт 2964 3786 3379 3234 3442 3094 3182 3448 856 1094

Хархорин 8858 3743 9250 3319 9878 2665 9439 2826 2638 1147

Арвайхээр 28722 0 28508 1477 28348 1912 28479 2223 8127 737

Сүүлийн жилүүдийн хот, хөдөөгийн хүн амын өсөлтийн чиг хандлагыг харахад

нийт дүнд эзлэх сумын төвийн хүн амын хувийн жин нэмэгдэж, хөдөөгийн хүн амын

хувийн жин буурах төлөвтэй байна. Сумын төвийн өрх өсч байгаа нь аймгийн дотоод

шилжих хөдөлгөөний урсгал гол төлөв төв, суурин газар руу чиглэж байгаатай

холбоотой юм. Нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт ногдох хүний тоо буюу

хүн амын нягтрал 2016 онд 1.8 байна.

Сумаар авч үзвэл Арвайхээр сум нь нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг

эзэлдэг боловч хүн амын нягтралаар хамгийн өндөрт орж байна. 2016 оны байдлаар

Арвайхээр сумын нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 177 хүн ногдож

байна. Бусад сумдын хүн амын нягтралыг харахад газар нутгийн хэмжээ, хүн амын

тооноосоо шалтгаалан харилцан адилгүй, тухайлбал Хархорин, Хужирт, Уянга, Бат-

Өлзий зэрэг сумдууд бусдаас өндөр, Төгрөг, Богд, Гучин-Ус зэрэг сумдууд хамгийн

бага буюу 1 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт нэг хүрэхгүй хүн ногдож

байна. Энэ нь мөн л хүн амын дотоод шилжих хөдөлгөөний урсгал төврүү чиглэсэн

байгааг илэрхийлж байна.

1.3 Нийт өрхийн тоо, нэг өрхөд ногдох хүн

2016 онд нийт өрхийн тоо 33.5 мянга болж 2015 оныхоос 0.8 хувиар өссөн

байна. Нийт өрхийн 49.8 хувь нь сумын төвд, 50.2 хувь нь хөдөөд амьдарч байна.

Хархорин, Арвайхээр зэрэг сумдын сумын төвийн өрх нь хөдөөгийн өрхүүдээс илүү

байхад бусад сумдуудын хөдөөгийн өрх нь сумын төвийн өрхүүдээс их байна.

Аймгийн дунджаар нэг өрхөд 3.4 хүн ногдож байгаа бөгөөд нэг өрхөд ногдох

хүний тоогоор ББУлаан, Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Сант, Арвайхээр сумдууд

аймгийн дунджаас өндөр буюу 3.5-3.8 хүн ногдож байгаа юм.

ХҮСНЭГТ 1.2 ӨРХИЙН ТОО, ӨРХӨД НОГДОХ ХҮНИЙ ТОО, СУМААР 2012-2016 ОН

2012 2013 2014 2015 2016 1 өрхийн дундаж ам бүл

Бүгд 32072 32421 33015 33275 33540 3.4

Баян - Өндөр 1219 1180 1169 1166 1159 3.3

Бүрд 830 816 811 832 847 3.4

Бат - Өлзий 2087 2169 2174 2186 2193 3.4

ББ- Улаан 680 686 697 711 719 3.9

Баянгол 1141 1114 1109 1128 1158 3.3

Гүчин - Ус 601 589 596 609 623 3.5

Есөнзүйл 918 907 900 914 909 3.4

Өлзийт 764 724 735 736 740 3.3

ЗБ - Улаан 1135 1188 1123 1238 1261 3.2

Богд 1385 1398 1412 1433 1447 3.8

Нарийнтээл 1008 984 1031 1024 1025 3.5

Сант 961 1001 1042 1023 1032 3.5

Тарагт 981 994 1017 1050 1087 3.1

Төгрөг 805 797 793 798 820 3.3

Уянга 2695 2657 2810 2828 2815 3.4

Хайрхандулаан 1014 1032 1052 1068 1106 3.1

Хужирт 1936 1920 1957 1937 1950 3.4

Хархорин 3628 3625 3729 3754 3785 3.3

Арвайхээр 8284 8640 8858 8840 8864 3.5

1.4 Хүн амын нас, хүйсийн бүтэц

Хүн амын насны бүтцийг судлах нь одоогийн үйл явцыг үнэлж дүгнэх, цаашдын

чиг хандлагыг тодорхойлох бололцоо олгодгоороо ач холбогдолтой юм. Ингэснээрээ

хүн амын нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан улс орныхоо

нийгэм, эдийн засгийн урт, богино хугацааны бодлого хөтөлбөр боловсруулах

үндэслэл болдог.

Хүн амын төрөлт, нас баралтын түвшингээс хамааран тухайн улсын хүн амын

насны бүтэц өөрчлөгдөж байдаг. Хүн амын хэдэн хувь нь хүүхэд залуучууд, идэр

насныхан, эсвэл хөгшчүүд байгаа нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн

хандлагад нөлөөлдөг. Тухайлбал, үйлдвэр уурхай, барилга, хөдөө аж ахуйн зэрэг

салбарт ажиллах хүн хүчний нөөц хэр зэрэг байх, сургууль, эмнэлэг, үйлчилгээний

байгууллагын хүчин чадал, байршил ямар байх зэрэг нь хүн амын насны бүтцээс

хамаарч зохицуулагддаг. Нөгөө талаар хүн амын төрөлт, нас баралт, шилжих

хөдөлгөөний чиг хандлага ч насны бүтцээс хамааралтай байдаг. Тухайлбал, хүн амын

насны бүтэц идэрших хандлагатай болоход (хүн амд хөдөлмөрийн насны хүний эзлэх

хувь нэмэгдэх үйл явц) цаашид хөдөлмөрийн насны эрэгтэй, эмэгтэй хүний онцлогийг

харгалзан ямар төрлийн ажлын байрыг илүү хэрэгцээтэй болохыг тохируулах

шаардлага үүснэ.

ЗУРАГ 1.2 ХҮН АМЫН НАСНЫ БҮТЭЦ, 2012-2016 ОН

2016 оны нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл 29.9 хувийг 15 хүртэлх насны

хүүхэд, 65.8 хувийг 15-64 насны хүн ам, 4.3 хувийг 65 ба түүнээс дээш насны өндөр

настнууд эзэлж байна. Ерөнхийдөө хүн амын дунд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх

хувь буурч, өндөр настны эзлэх хувь өсч байгааг дээрх графикаас харж болно.

Нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр байх үеийг “Хүн ам зүйн

цонх” гэдэг. Энэ үед улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл

эергээр нөлөөлдөг. Хүн ам зүйн цонх нээгдсэн үед хүүхэд, залуучуудын боловсролын

түвшинг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх урт удаан хугацааны

бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,

ажлын байрыг нэмэгдүүлсэн нөхцөлд ажиллах хүчний нөөц хүрэлцэхүйц байх нөхцөл

бүрэлдсэн гэж ойлгож болох юм.

ХҮСНЭГТ 1.3 ХҮН АМЫН ТОО, ХҮН АМ ЗҮЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД, СУМААР, 2016

он

Сумын нэр Хүн амын

тоо

Хүн ам зүйн

ачаалал

Хүйсийн харьцаа

Бүгд 113911 54.4 99.2

Баян - Өндөр 3810 52.9 99.7

Бүрд 2906 54.3 105.1

Бат - Өлзий 7372 55.1 98.5

ББ- Улаан 2773 47.4 99.9

Баянгол 3879 49.9 101.8

Гүчин - Ус 2187 54.9 98.3

Есөнзүйл 3074 57.3 103.4

Өлзийт 2431 50.1 103.4

ЗБ - Улаан 4026 55.9 104.0

Богд 5548 45.7 102.6

Нарийнтээл 3565 50.7 101.1

Сант 3569 49.3 103.0

Тарагт 3323 51.2 106.0

Төгрөг 2735 52.2 101.8

Уянга 9485 48.8 99.3

Хайрхандулаан 3470 54.7 104.9

Хужирт 6660 49.6 102.6

Хархорин 12405 52.5 100.3

Арвайхээр 30693 52.0 93.1

Өвөрхангай аймгийн хүн ам зүйн ачаалал 2016 онд хөдөлмөрийн насны 100

хүнд тэжээлгэгч 54.4 хүн ногдож байна. Амьдралд энэ үзүүлэлт тооцооноос нэлээд

илүү байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн насанд байгаа үедээ 15-24 насныхан ихэнх нь

боловсролоо ахиулах, мэргэжил эзэмшихээр суралцаж, тэжээлгэгч байдаг. Мөн

хөдөлмөрийн насанд байгаа боловч жирэмсэн, бага насны хүүхэд, өндөр настанг асран

хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй, ажиллах чадваргүй, эсвэл ажилгүйчүүд гэх мэт

тэжээлгэгчдийн тоо өсдөг.

Сумдуудын хүн амын хүйсийн харьцааг харвал Баян-Өндөр, Бат-Өлзий,

Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Уянга, Арвайхээр зэрэг сумдад 100 эмэгтэйд 93-99

эрэгтэй ногдож байна. Бусад сумдад 100 эмэгтэйд 100-с дээш эрэгтэй ногдож байна.

Хүн амын нас, хүйсийн суваргаас харахад, дунд хэсгээрээ аажмаар өргөсч

байгаа нь хүн ам идэрших хандлагатай байгааг харуулж байна. 2016 онд 0-4 насны хүн

амын тоо 5-9 болон 10-14 насны хүн амын тооноос их байгаа нь сүүлийн жилүүдэд

төрөлтийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна. 10-14 насны хүн амын тоо бага байгаа

нь 2002-2006 оны төрөлт бага байсныг илэрхийлж байна.

ЗУРАГ 1.3 ХҮН АМЫН НАС, ХҮЙСИЙН СУВАРГА, 2016 ОН

2006 оноос эхлэн төрөлт нэмэгдэж эхэлсэн нь суврагаас харагдаж байна.

Түүнчлэн 20-29 насны хүн ам харьцангуй их, ерөнхийдөө хөдөлмөрийн насны хүн ам

нэмэгдэж хүн ам зүйн цонхны үе үргэлжлэхийг суварга харуулж байна.

БҮЛЭГ 2. ХҮН АМЫН ЕРДИЙН ХӨДӨЛГӨӨН

Сүүлийн 10 гаруй жилийн хүн амын цэвэр өсөлт нь Аймгийн хүн амын өсөлтөд

нөлөө үзүүлсэн юм. Төрөлтийн ерөнхий коэффицент (ТЕК) 1990 оноос хойш эрчимтэй

буурах хандлага ажиглагдаж 2004 онд 20.0, 2005 онд 19.4 болж буурч байсан хэдий ч

2006 оноос өсөх хандлагад хүрч 2016 онд 23.6 болсон байна. Нас баралтын ерөнхий

коэффициент 2016 он 5.8 болжээ.

ЗУРАГ 2.1 ТӨРӨЛТ, НАС БАРАЛТ, ЦЭВЭР ӨСӨЛТ 1000 ХҮНД НОГДОХООР,2006-

2016

2.1 Төрөлт

1990 оноос хойшхи хүн амын төрөлтийн эрчимтэй бууралтанд нийгэм, эдийн

засгийн шилжилтийн байдал, 1989 оны сүүлчээр үр хөндөлтийг чөлөөтэй болгосон,

эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийг хэрэглэж төрөлтөө

зохицуулах болсон, гэрлэлтийн нас хойшилсон, цөөхөн ам бүлтэй байх сонирхолтой

болсон, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшилсэн зэрэг олон хүчин зүйл

нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч 2006 оноос эхлэн төрөлтийн түвшин нэмэгдэж эхэлсэн нь

Хүүхдийн мөнгө хөтөлбөр, 18 нас хүртэлх хүүхдийн мөнгөн тэтгэмж, Шинэ төрсөн

хүүхэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой.

ЗУРАГ 2.2 ТӨРӨЛТИЙН ТОО, сүүлийн 10 жилд хамгийн их бага оноор

Төрөлтийн түвшин 2006-2009 онд нэмэгдэж, 1000 хүнд ногдох төрөлт 2009 онд

26.5 хүрч байснаа 2011 оноос өсөх хандлагаруу орж, 2016 онд 23.6 болж өмнөх

оныхоос 0.8 пунктээр буурчээ. Төрсөн хүүхдийн тоо 2016 онд 2675 болж 2015 оныхоос

2.9 хувиар буурсан байна. Аймгийн төрөлтийн тоог сүүлийн 10 жилээр харвал 2009 онд

хамгийн өндөр төрөлттэй, 2007 онд хамгийн бага төрөлтийн түвшинтэй байсан байна.

Төрөлтийн тоог сумдаар харвал Арвайхээр сумын төрөлт бусад сумдаас их

байгаа нь нийт төрөлтийн түвшний 27.0 хувийг эзэлж байна. Нийт амьд төрсөн

хүүхдийн 71.9 хувь нь хөдөөд буюу сумдад төрсөн байна.

ХҮСНЭГТ 2.1 ТӨРСӨН ХҮҮХЭД, ХҮЙСЭЭР,СУМААР, 2016 онд

Сумдууд Төрсөн хүүхэд

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Бүгд 2675 1384 1291

Баян - Өндөр 12 6 6

Бүрд 28 11 17

Бат - Өлзий 65 32 33

ББ- Улаан 6 3 3

Баянгол 8 4 4

Гүчин - Ус 7 4 3

Есөнзүйл 14 8 6

Өлзийт 10 4 6

ЗБ - Улаан 16 10 6

Богд 54 29 25

Нарийнтээл 17 11 6

Сант 10 6 4

Тарагт 9 6 3

Төгрөг 6 2 4

Уянга 79 44 35

Хайрхандулаан 35 15 20

Хужирт 64 29 35

Хархорин 282 141 141

Арвайхээр 1953 1019 934

2.2 Нас баралт

Хүн амын нас баралтын түвшин 2012 онд 1000 хүнд ногдох нас баралт 6.8, 2013

онд 6.2, 2014 онд 6.8 болж өсч байсан бол 2015 онд энэ үзүүлэлт 6.3 болж өмнөх

оныхоос 0.5 пунктээр буурчээ. Сүүлийн 10 жилээр нас баралтын түвшинг харьцуулбал

2010 онд хамгийн их буюу 712, хамгийн бага нь 2007 онд 600 байжээ.

ЗУРАГ 2.3 НАС БАРАЛТЫН ТОО , сүүлийн 10 жилд хамгийн их бага оноор

Нас барсан хүний тоог сумаар үзвэл Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин,

Арвайхээр сумдад хамгийн их байна. Мөн нас барсан хүний 35.8 хувь нь аймгийн төвд,

64.2 хувь нь хөдөө сумдад нас баржээ.

ХҮСНЭГТ 2.2 НАС БАРСАН ХҮН, ХҮЙСЭЭР, СУМААР, 2016 онд

Сумдууд Нас баралт

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Бүгд 659 397 262

Баян - Өндөр 25 14 11

Бүрд 16 9 7

Бат - Өлзий 42 24 18

ББ- Улаан 17 8 9

Баянгол 11 8 3

Гүчин - Ус 8 2 6

Есөнзүйл 20 15 5

Өлзийт 5 4 1

ЗБ - Улаан 25 15 10

Богд 46 28 18

Нарийнтээл 14 10 4

Сант 22 13 9

Тарагт 16 9 7

Төгрөг 14 10 4

Уянга 56 39 17

Хайрхандулаан 15 10 5

Хужирт 41 20 21

Хархорин 30 17 13

Арвайхээр 236 142 94

2.3 Гэрлэлт, цуцлалт, үрчлэлт

2016 онд нийт 462 хос гэрлэлтээ бүртгүүлж, 55 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 68

хүүхэд үрчлэгджээ. Гэрлэлт өмнөх оныхоос 13.6 хувиар, гэр бүл цуцлалт 24.7 хувиар

буурч, хүүхэд үрчлэлт 7.9 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох гэрлэлт 2013 онд 2.3,

2014 онд 3.5, 2015 онд 4.7, 2016 онд 4.1 болж өмнөх оныхоос 0.6 пунктээр буурч, гэр

бүл цуцлалт 2013 онд 0.9, 2014, 2015 онд 0.6, 2016 онд 0.5 байна. Гэрлэлтийн тоо нь

2006 онд хамгийн өндөр түвшинд буюу 2450 байжээ.

ЗУРАГ 2.4 ГЭРЛЭЛТИЙН ТОО , сүүлийн 10 жилд хамгийн их бага оноор

1000 хүн амд ногдох гэрлэлт 2004 оноос өсөх хандлагатай болсон ба 2006

оноос эхлэн “Шинэ гэр бүл бологчид” хөтөлбөрийн хүрээнд шинээр гэр бүл бологсдод нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгож эхэлсэнтэй холбоотойгоор гэрлэлт нэмэгдэж 2006 онд 2450 хүрсэн хэдий ч 2007-2013 онуудад тасралтгүй буурч байсан бол 2013 онд өссөн байна.

ЗУРАГ 2.5 1000 ХҮНД НОГДОХ ГЭРЛЭЛТ, ЦУЦЛАЛТ, 2008-2015 ОН

ЗУРАГ 2.6 ЦУЦЛАЛТЫН ТОО, сүүлийн 10 жилд хамгийн их бага оноор

2015 онд 68 хүүхэд үрчлэгдсэний 55.9 хувь нь 3 хүртэлх насны, 36.8 хувь нь 3-6

насны, 1.5 хувь нь 7-9 насны, 5.9 хувь нь 10 ба түүнээс дээш насны хүүхдүүд байна.

ХҮСНЭГТ 2.3 ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТ, НАСНЫ БҮЛГЭЭР, СУМААР 2015 ОН

Сумын нэр Бүгд

Хүүхдийн насны бүлэг

3 хүртэлх настай

3-6 настай 7-9 настай 10, түүнээс

дээш настай

Бүгд 68 38 25 1 4

Баян - Өндөр - - - - -

Бүрд 1 - - 1 -

Бат - Өлзий 6 2 4 - -

ББ- Улаан - - - - -

Баянгол 4 3 1 - -

Гүчин - Ус - - - - -

Есөнзүйл - - - - -

Өлзийт - - - - -

ЗБ - Улаан 1 1 - - -

Богд 1 - 1 - -

Нарийнтээл 4 2 2 - -

Сант 3 2 1 - -

Тарагт 4 2 2 - -

Төгрөг 2 2 - - -

Уянга 7 3 3 - 1

Хайрхандулаан - - - - -

Хужирт - - - - -

Хархорин 6 5 - - 1

Арвайхээр 29 16 11 - 2

БҮЛЭГ 3. ХYН АМЫН ДОТООД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН

Хүн амын шилжих хөдөлгөөн нь төрөлт, нас баралтын нэг адил хүн амын өсөлт,

өөрчлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд уугуул нутгийн хүн амын өөрчлөлтийг газар

зүйн нэгжүүдээр тодорхойлж, хүн амын хөдөлгөөнийг судалдаг. Хүн амын зарим

хөдөлгөөн нь түр зуурын байх буюу уугуул нутаг нь өөрчлөгдөхгүй байх тохиолдлыг

шилжих хөдөлгөөнд тооцдоггүй. Иймд шилжих хөдөлгөөн нь тусгайлан тогтоосон засаг

захиргааны болон газар зүйн нэгжүүдийн хооронд, түүнчлэн газар нутгийн байршлын

/хот, хөдөө/ хувьд явагдах хүн амын суурьшлын өөрчлөлт юм.

Монгол Улсын “Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 25 дугаар зүйл, Монгол

Улсын Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан журамд “Иргэн

байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш

хугацаагаар оршин суухыг бүр мөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош

хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

Монгол Улсад хүн амын дотоод шилжих хөдөлгөөний асуудлыг Үндсэн хууль,

Иргэний бүртгэлийн тухай, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хууль, түүнчлэн

Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг

дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”, зэрэг хууль

тогтоомжоор зохицуулдаг. Дээрх эрх зүйн актуудаар хүн амын шилжих хөдөлгөөнийг

зохицуулдаг ч аймагт шилжин суурьшигчдын нэлээд хэсэг нь журмын дагуу шилжиж

суурьшаагүй, байнгын оршин суугчийн зөвшөөрөл, албан ёсны бүртгэлгүй хүмүүс

байгаа юм.

3.1 Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний өнөөгийн байдал

2016 оны жилийн эцэст 1095 хүн шилжин ирж, 2362 хүн шилжин явсан байна.

Нийт шилжин ирсэн хүн амын 366 хүн буюу 33.4 хувь нь аймгийн төвд шилжин ирсэн

байна. Мөн Бат-Өлзий суманд 221 хүн, Уянга суманд 45 хүн, Хархорин суманд 138 хүн

шилжиж ирсэн байна. Шилжиж явсан хүн амын байдлаас харахад Бат-Өлзий сумаас

246, Хархорин сумаас 389, Арвайхээр сумаас 827, Уянга сумаас 104 хүн явсан нь

бусад сумдаас өндөр байна.

ЗУРАГ 3.1 ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, 2006-2016 ОН

3.2 Шилжин ирэлт, явалт

2016 оны жилийн эцсийн байдлаар нийт шилжин ирэгчдийн 37.6 хувь нь бусад

аймгаас, 62.4 хувь нь УБ хотоос шилжин иржээ.

ХҮСНЭГТ 3.1 ШИЛЖИН ИРЭГЧИД, СУМААР, 2006-2016 он

Сумын нэр 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

Бүгд 868 576 624 553 698 373 579 793 760 849 1095

Баян - Өндөр 262

18 5 2 7 12 14 29 32

Бүрд 15 14 14 19 30 4 1 24 22 22 43

Бат - Өлзий 31 20 98 27 31 19 9 66 25 30 221

ББ- Улаан 16 11 5 17 3 2

7 7 6 27

Баянгол 1 7 4 3 4 1 2 7 4 23 20

Гүчин - Ус 6 1 8 9 2 1 8 3 8 19 7

Есөнзүйл 17 37 15 12

7 8 20 22 16 17

Өлзийт 13 10 15 7 13 3 12 13 8 17 9

ЗБ - Улаан 2 5 5 15 5 5 3 7 4 17 29

Богд 14 6 4 7 13 6 3 16 19 19 25

Нарийнтээл 8 7 7 20 24 5 9 13 24 20 19

Сант 8 44 15 10 26 2 5 4 6 12 15

Тарагт 3

4 9 11 3 4 6 22 17

Төгрөг 10 5 7 3 4 1 3 1 4 7 26

Уянга 37 62 42 30 31 20 9 13 34 43 45

Хайрхандулаан 5 7 7 15 12 9 2 7 10 21 5

Хужирт 28 51 69 23 66 23 23 36 37 20 34

Хархорин 163 56 111 52 131 39 52 222 153 122 138

Арвайхээр 229 233 198 262 289 213 420 318 353 384 366

2016 оны жилийн эцэст 2362 хүн байнга оршин суудаг засаг захиргааныхаа

нэгжээс шилжин явсан байна. Хүн ам зүйн судалгааны шилжих хөдөлгөөнтэй

холбоотой чухал үзүүлэлтүүдийн нэг нь шилжин ирэлт, явалтын коэффициент юм. Энэ

үзүүлэлт нь 1000 хүнд ногдох шилжин ирэгч, явагчдын тоо юм.

2016 онд 1000 хүн тутмын 10 нь гаднаас шилжин ирсэн байна. Энэ үзүүлэлт нь

шилжин явалттай харьцуулахад 2006 оноос хойш өсөлт, бууралт нь харьцангуй

хэлбэлзэл бага байсан нь зураг 3.3-аас харагдаж байна.

ЗУРАГ 3.2 ШИЛЖИН ИРЭЛТ, ЯВАЛТЫН КОЭФФИЦИЕНТ, 2006-2016 он

2016 оны эцэст 1000 хүн тутмын 21 нь байнга оршин сууж байсан засаг

захиргааны нэгжээсээ шилжин явсан нь 2006 оныхоос 10.0 пунктээр, 2012 оныхоос 3.0

пунктээр нэмэгдэж, 2013 оныхоос 10.0 пунктээр, 2014 оныхоос 7.0 пунктээр, 2015

оноос 2.0 пунктээр тус тус буурсан байна.

ХҮСНЭГТ 3.2 ШИЛЖИН ЯВАГЧИД, СУМААР, 2006-2016 он

Сумын нэр 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

Бүгд 1177 2103 1378 1725 2309 3307 1974 3441 3108 2639 2362

Баян - Өндөр 24 - - 77 83 151 81 199 143 132 143

Бүрд 33 33 92 86 78 78 41 165 173 62 56

Бат - Өлзий 45 66 38 49 90 64 22 82 84 72 246

ББ- Улаан 26 23 26 38 23 40 29 47 41 43 15

Баянгол 3 1 3 6 10 32 61 44 22 80 48

Гүчин - Ус 20 17 21 26 64 18 22 67 30 41 18

Есөнзүйл 55 26 78 67 - 112 72 159 114 115 74

Өлзийт 20 36 35 44 53 85 30 82 72 71 37

ЗБ - Улаан 18 23 48 26 68 45 31 60 54 53 23

Богд 61 40 70 42 77 62 46 71 62 78 54

Нарийнтээл 27 31 31 33 73 40 37 99 89 55 77

Сант 13 105 35 70 105 98 65 98 135 88 67

Тарагт 6 5 12 58 5 52 10 52 28 57 5

Төгрөг 10 10 28 20 11 61 11 41 51 39 32

Уянга 21 38 63 87 107 102 147 183 204 162 104

Хайрхандулаан 25 18 21 34 50 44 41 48 60 49 29

Хужирт 118 123 141 136 161 197 115 231 238 94 118

Хархорин 158 834 38 214 271 359 247 646 526 467 389

Арвайхээр 494 674 598 612 980 1667 866 1067 982 881 827

Аймгийн хэмжээний шилжин явагчдын 35.0 хувь нь Арвайхээр, 16.5 хувь нь

Хархорин, 4.4 хувь нь Уянга, 5.0 хувь нь Хужирт сумаас шилжин явагчид эзэлж

байна.(Хүснэгт 3.2).

3.3 Хүн амын цэвэр шилжих хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөний цэвэр коэффицент (ШХЦК) нь шилжин ирэлт болон

шилжин явалтын коэффициентуудын ялгавраар илэрхийлэгдэнэ. Шилжилт

хөдөлгөөний ЦК нь 2006 онд -2.8 байсан бол 2013 онд -23.8, 2014 онд -20.9, 2015 онд -

15.9, 2016 онд -11.2 болсон байна.

ЗУРАГ 3.3 ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦЭВЭР КОЭФФИЦИЕНТ, 2006-2016 онд

Дотоод шилжих хөдөлгөөний хувьд ШХЦК нь 0 гарах ёстой байдаг хэдий ч

иргэний бүртгэлийн явцад хугацааны зөрүүтэй байдлаас шалтгаалан энэ үзүүлэлт 0

гарах нь ховор байдаг. Эндээс үзэхэд 2016 онд шилжин явалт нь шилжин ирэлтээс их

байгаа нь уугуул нутгаасаа шилжсэн бүртгэл хийлгэсэн иргэд их байгааг харуулж

байна.

ДҮГНЭЛТ

Аймгийн хүн амын тоо 2016 оны жилийн эцсийн байдлаар 113.9 мянга болж, өмнөх оныхоос 1.1 мянган хүн буюу 1.0 хувиар өсчээ. Хүн амын 49.8 хувь нь эрэгтэйчүүд, 50.2 хувь нь эмэгтэйчүүд юм. Хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 99 байна.

Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар 33.5 мянган өрх, түүний 49.8 хувь нь сумын төвд, 50.2 хувь нь хөдөөд байгаа бөгөөд аймгийн дунджаар нэг өрхийн ам бүл 3.4 хүн ногдож байна.

Төрсөн хүүхдийн тоо 2016 онд 2675 болж өмнөх оныхоос 5.6 хувиар буурсан байна. Хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа 100 охинд ойролцоогоор 107 хөвгүүн ногдож байна. 2016 онд 1000 хүнд ногдох төрөлт 23.6, нас баралт 5.8 болж, өмнөх оныхоос төрөлт 0.8 пунктээр буурч, нас баралт 0.8 пунктээр нэмэгджээ.

2016 онд нийт 462 хос гэрлэлтээ бүртгүүлж, 55 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 68

хүүхэд үрчлэгджээ. Гэрлэлт өмнөх оныхоос 13.6 хувиар, гэр бүл цуцлалт 24.7 хувиар

тус тус буурч, хүүхэд үрчлэлт 7.9 хувиар нэмэгджээ. 1000 хүнд ногдох гэрлэлт 2010 онд

огцом буурч, 10.4-өөс 2.7 болсон бол 2013 онд 2.3, 2014 онд 3.5, 2015 онд 4.7, 2016

онд 4.1 болж өмнөх оныхоос 0.6 пунктээр буурч, гэр бүл цуцлалт 2016 онд 0.5 болж,

өмнөх оноос 0.1 пунктээр буурсан байна. Гэрлэлтийн тоо нь 2006 онд хамгийн их буюу

2450 болж байсан бөгөөд энэ нь тэр үеийн шинэ гэр бүлд мөнгөн тэтгэмж олгохтой

холбоотой тайлбарлаж болох талтай.

Танилцуулгыг нэгтгэж, боловсруулсан:

Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х. Мөнхцэцэг

Харилцах хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум

Нутгийн удирдлагын ордон, 403 тоот, утас: 70323442

Имэйл: [email protected] вэб хаяг: http://uvurkhangai.nso.mn