ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. ·...

16

Upload: others

Post on 14-Mar-2021

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн
Page 2: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

ДИЗАЙН ТЕХНОЛОГИ

I ХЭСЭГ

ЗОХИОМЖ

Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа бүх зүйлээ өнгө үзэмжтэй,эдэлгээ сайтай болохын төлөө

бүхий л түүхийнхээ туршид тэмүүлж иржээ.Тэр тэмүүллийн эцсийн зорилго нь сайханд

хүрэх явдал байлаа.Энэ тэмүүлэл нь хэрэглээний урлаг болох дизайныг төрүүлсэн юм.

Зохиомж нь аливаа эдлэлийг зохион бүтээхдээ түүний хэлбэр, хэмжээ,өнгө, материал,

чимэглэлийг тодорхой аргуудын тусламжтайгаар нэгтгэн нэгэн цогц болгосон шийдэл юм.

1

Page 3: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

ЭДЛЭЛИЙН ХЭЛБЭР

Бидний эргэн тойрны бүхий л зүйлс өөрийн гэсэн ямар нэгэн хэлбэрийг агуулж байдаг.

Хэлбэр нь тухайн зүйлийн талаар хамгийн түрүүнд мэдээлэл өгөх гол шинж чанар юм.

Хэлбэр нь дараах орчин нөхцөл үйлээс бий болдог.

2

Page 4: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС

Монгол үндэсний хувцас нь өргөн уудам нутаг эрс тэс уур амьсгал, жилийн дөрвөн

улирал, үндэстэн ястны голлон эрхэлдэг нүүдлийн мал аж ахуй, олон ястны өвөрмөц

онцлог, соѐл, зан заншлыг хадгалсан өвөрмөц хийцтэй хувцас юм.

Монгол дээл: Үндэсний хувцаснаас дээлийг хамгийн өргөнөөр өмсөж ирсэн бөгөөд

уламжлалт онцлогоо хадгалсаар байгаа билээ.Монгол дээлийн энгэр урдуураа битүү

зөрдөг учир салхи оруулахгүйн дээр бүсэлж юм өвөртлөхөд зохицсон байна.Мөн дээлийн

урт, ханцуй буюу нударга нь гарыг даарахаас хамгаалж бээлийг орлодог. Бүс нь дотор

эрхтэнийг доргилтоос хамгаалдаг ба хормой нь морь унах бууж суухад хөл тушихгүйгээр

өргөн хийгддэг. Дээлийн зах нь хүзүү хоолойг дааруулдаггүй, хоолойн өвчнөөс

сэргийлдэг, хөдөө хээр явахдаа хучлага болгон хэрэглэдэг зэрэг байгаль цаг уур, ахуй

амьдралтай уялдан зохицсон олон шинж чанарыг агуулсан нүүдэлчин түмний хосгүй

бүтээл билээ.

3

Page 5: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

МОДОН СИЙЛБЭР

Модон сийлбэрийг хавтгай сийлбэр, бүтэн сийлбэр , цоолбор сийлбэр гэж ангиллана.

4

Page 6: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

МОНГОЛ ДАРХАНЫ УРЛАЛ

Монголчууд эрт цагаас эхлэн амьдралынхаа хэрэгцээнд зориулан эд зүйлсийг бүтээн, улам

баяжуулан хөгжүүлж ирсэн түүхтэй. “Хүмүүст чухал хэрэгтэй зүйлсийг бүтээн үйлдэх

ухаан” хэмээн уламжлалт урлалын ажлын арга технологийг нийтэд нь авч үзээд урлахуйн

ухаан гэж нэрлэдэг байв.Урлахуйн ухааныг ойлгон янз бүрийн материалаар урлалын

бүтээл туурвидаг хүмүүсийг уран дархчууд гэж дээдлэн хүндэлдэг.

Дархны урлалын бүтээлийг зориулалтаар нь дараах байдлаар ангилдаг.

5

Page 7: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

МАШИН

Машин нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ,хурдасгах зориулалт бүхий энерги , материал

мэдээллийг хувирган өөрчлөх чадвартай техникийн төхөөрөмж юм.

6

Page 8: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

II ХЭСЭГ

1. Зохиомж гэж юу вэ ?

2. Тэгш хэмийг зургаар илэрхийл.

3. Тэгш бус хэмтэй зүйлсийг нэрлэж бич.

4. Генийн удамшлаар зохицуулагдах хэлбэрээс 5-аас доошгүй жишээ бичнэ үү ?

5. Монгол дээлний бүс ямар үүрэгтэй вэ?

6. Монгол дээлний хормой яагаад өргөн байдаг вэ?

7. Зургийг ажиглаад ямар хэлбэр болохыг тайлбарлаарай.

8. Сийлбэрийн аль төрөлд хамаарахыг нэрлээрэй.

9. Хар төмөрлөгийг юу гэж ангилах вэ ?

10. Алт, мөнгө, зэс зэрэг металлууд ямар ангилалд багтах вэ?

11. Мэдээллийн машинд таван жишээ гаргаж бич

12. Машин гэж юу вэ?

13. Онгоц аль төрлийн машинд хамаарах вэ?

14. Зургийг ажиглаад аль төрөлд хамаарахыг нь бичээрэй

7

Page 9: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

ЗУРАГ ЗҮЙ

I ХЭСЭГ

ПРОЕКЦЛОЛ

Проекц гэдэг нь бодит юмсын дүрсийг хийсвэрлэн сэтгэж хавтгайд буулган дүрслэх арга

юм. Энэ ойлголт нь усны толионд уул ус мод тусаж байдаг нь амьдралд байдаг энгийн

жишээ юм.

ПРОЕКЦЛОЛЫН АРГА

Огторгуй дахь биет зүйлийн дүрсийг хавтгай дээр буулган дүрслэхийн тулд проекцлолын

арга хэрэглэдэг байна

1.1.Төвийн проекцын арга

Проекцлолын үндсэн арга нь төвийн (S) ба параллель проекцлолын арга юм. Проекцлолын

төв цэгээс гарсан цацрагаар хавтгай дээр биет юмсын проекц буулгах аргыг төвийн

проекцлолын арга гэнэ (1-р зураг)

Проекцлолын S төвөөс

гарсан проекцлогч цацраг

биетийн ирмэг оройн цэгийг

дайран проекцийн хавтгайтай

огтлолцход үүсэх дүрс нь

тухайн биетийн төвийн

проекц болно. Энэ нь проекц

дүрслэл үүсгэх үндэс зарчим

нь болно.

Хүний нүдний харах

зарчмыг үндэслэн төвийн

проекцлолын аргыг

хэрэглэдэг.

8

Page 10: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

1.2.Параллель проекцлолын арга

Проекцлолын төв S гэж үзээд хязгааргүй алсад байгаа гэж үзвэл ердийн биш хийсвэр

проекцлолын төвтэй болж проекцлогч цацрагууд ердийн орчинд параллель тусна. Энэ

зарчим нь параллель проекцлолын үндэс болох юм.

Паралелль проекцлолын аргыг (3-р зураг )

Тэгш өнцөгт паралелль проекцлол

Жишүү өнцөгт параллель проекцлол гэж ангилна

Проекцлогч цацраг проекцийн хавтгайд тэгш өнцөг (90 градус) үүсгэж байвал тэгш өнцөгт

проекц үүснэ (4-р зураг ). Энэ аргыг хэрэглэж биет юмсыг хавтгай дээр дүрсэлсэн зургийг

проекц зураг гэнэ. Харин проекцлогч цацрагууд проекцын хавтгайд жишүү өнцөг үүсгэж

байвал түүний жишүү өнцөгт паралелль проекц гэнэ. (5-р зураг ).

4-р зураг 5-р зураг

1.3.НЭГДСЭН ОРТОГОНАЛ ПРОЕКЦ.

Хоёр хавтгайн проекц. Зарим биетийг зөвхөн нэг талаа нь харж дүрслэхэд хэлбэр

хэмжээ нь бүрэн харагдаж байвал түүнийг нэг хавтгай дээр нь дүрсэж болно. Ийм

тохиолдолд зузааны хэмжээг зураг S үсгээр зааж өгнө

9

Page 11: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

Харин эзэлхүүнтэй, хэлбэрийн хувьд 1 талаас нь харж зурахад бүрэн ойлгогдохгүй

деталийг хоёр буюу түүнээс дээш хавтгайд тэгш өнцөгт проекцоор дүрсэлж үзүүлнэ

2.ГУРВАН ХАВТГАЙН ПРОЕКЦ

Аливаа биет урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээстэй байдаг. Хэмжигдэх чиг

бүхэн харилцан перпендикуляр байдаг. Иймээс энэхүү гурван чиглэлийг харгалзан урт

(X), өргөн (Y), өндөр (Z) гэсэн тэнхлэгээр төлөөлүүлэн авч үзнэ (11, 12-р зураг).

Ямар нэгэн хавтгайг урт урт (X), өргөн (Y) гэсэн тэнхлэгээр аль эсвэл урт (X), өргөн (Y),

өндөр (Z) гэж хэмжих боломжтой гэж үздэг. Иймд тэнхлэгүүдээр тодорхойлогдох хавтгайг

проекцын хавтгай гэж гэж ойлгоё (12-р зураг).

Энэхүү урт (X), өргөн (Y), өндөр (Z) гэсэн гурван тэнхлэг харилцан перпендикуляр байна.

Тиймээс урт (X), өргөн (Y) тэнхлэгээр тодорхойлогдох хавтгайг проекцын хэвтээ хавтгай

п1, (X Z) -ээр проекцийн нүүрний хавтгай п2, (Z Y)- ээр проекцийн хажуугийн хавтгай п3

гэж нэрлэдэг

10

Page 12: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

Үүссэн проекцуудыг нь тэнхлэгүүдэд перпендикуляр проекцын холбооны шулуунаар

холбодог юм шүү.

Бөмбөрцгийн бүх проекцууд нь дугуйгаар дүрслэгдэнэ. Бөмбөрцгийн нэг адил шоо

дөрвөлжин мөн ижил проекцлолтой байна Шоо дөрвөлжний талсын талууд хоорондоо

тэнцүү урт, өндөр, өргөний гэсэн гурван хэмжээсээр тодорхойлогдоно.

11

Page 13: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

II ХЭСЭГ

Дасгал даалгавар

1. Дараах зурагт харуулсан проекц болохыг тойм зургийн аргаар зурж дүрслээрэй

2. Бодит дүрслэл болон тэгш өнцөгт проекц дээр ажиглалт хийгээд харгалзааг олж

харилцан ярилцаарай

12

Page 14: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

3. Эдгээр дүрсийг хараад гурав дахь проекц ямар байх талаар харилцан ярилцаарай

4. Дараах биетүүдийг гурван проекцтой холбоорой

5. Биетийг элемент хэсгээр нь салгасан жишээг

ашиглан дасгал ажлыг гүйцэтгэхдээ хэдэн

элемент хэсгээс бүрдэж байгааг ярилцаарай

Жишээ нь А.

13

Page 15: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

Б. В.

Г. Д.

6. Орон зайн бодлого

14

Page 16: ДИЗАЙН ТЕХНОЛОГИbagsh.itpd.mn/fayluud/9-ДУ,ДТ,ЗЗ.pdf · 2020. 5. 7. · ДИЗАЙН ТЕХНОЛОГИ i ХЭСЭГ ЗОХИОМЖ Хүн төрөлхтөн

7. Дараах биетүүдийг харгалзах проекцтой холбоно уу,

8. Хэдэн даам байхыг олж тоог бичээрэй

15