АХИЛГААН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИcdio.edu.mn/static/pdf_file/tc-std7.pdf ·...

34
ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ Стандарт 7. Нийлмэл сургалтын арга, туршлагууд

Upload: others

Post on 26-May-2020

41 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ

Стандарт 7. Нийлмэл сургалтын арга, туршлагууд

CDIO –г хэрэгжүүлэхээс өмнөх үйл ажиллагаа

Хичээлийг зөвхөн агуулга талаас нь төлөвлөдөг байсан.

CDIO- г хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагаа

Хөтөлбөр байгаа хичээл бүр оюутанд мэдлэг олгохоос гадна чадвар, хандлага олгох байдлаар төлөвлөгддөг болсон

Цаашид хийгдэх ажил

Хичээлийн хүрээнд төлөвлөсөн олон талт суралцахуйн үр дүнг эзэмшүүлэх, үнэлэх талд багш нарыг чадваржуулах

Голлох үр өгөөж, үр дүн

Хичээл бүр оюутанд хувь хүн, харилцаа гэх мэт чадвар, хандлагуудыг олгоход чиглэж заагдаж байна.

Хэрэгжүүлэх явцад илэрсэн давуу болон сул тал

Давуу тал:

• Хичээлийн суралцахуйн үр дүнг олон талт байдлаар төлөвлөсөн.

Сул тал:

• Олон талд үр дүнг эзэмшүүлэх, үнэлэх талд алдаа дутагдал байна.

Үйл ажиллагааны нотолгоо

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОН ЧАНАРЫН САЙЖРУУЛАЛТ

Сургалтын төлөвлөгөөний хичээлүүд ба хөтөлбөрийн

суралцахуйн үр дүнгүүдийн хамаарал

• ЦХИТ хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний хичээлүүд нь бүхэлдээ хөтөлбөрийн боловсролын зорилго зорилтуудыг хангах мэдлэг, чадвар, хандлага бүхий төгсөгч бэлтгэхэд чиглэгдсэн. Өөрөө хэлбэл хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд буюу оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүдээр оюутанд эзэмшүүлснээр хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд биелэгдэх үндэс суурь тавигдана.

• ЦХИТ хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөгөөр оюутнуудад эхний 2 жилд голлон математик, шинжлэх ухаан, хүмүүнлэг болон инженерийн суурь мэдлэг олгох, суурь чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн хичээлүүд заагдана. Харин 3, 4 дүгээр курсын мэргэжлийн чиглэлийн хичээлүүдээр оюутанд цахилгаан холбооны инженер технологийн чиглэлийн мэдлэг олгохоос гадна асуудал шийдвэрлэх, аливаа систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний шийдэл гаргах, загварчлан зохиомжлох, бүтээх, хэрэглэх чадвар олгоход голлон анхаарна. Үүнээс гадна мэргэжлийн хичээлээр хувь хүний болон харилцааны ур чадварууд олгох үйл ажиллагаа давхар хийгдэж байх ёстой.

Хүснэгт 5.1. Цахилгаан холбооны инженер технологи хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн жагсаалт

д/д Суралцахуйн үр дүнгүүд

A.1 Математик, физик,бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply)

A.2Цахилгаан хэлхээ, электроник, програмчлал, сүлжээ, холбооны технологийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply)

A.3Холболтын технологи, нягтруулга, оптик болон цахилгаан холбооны сүлжээний ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, хэрэгсэлүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд хэрэглэх(Apply)

B.1 Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх (identify, Analyze and Solve)

B.2Хэмжилт явуулах(conduct); цахилгаан холбооны системүүдэд хэмжилт, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах (Conduct,Analyze, Interpret); туршилтын үр дүнг хэрэглэх(Apply)

B.3 Системтэй сэтгэлгээний арга, техникийг хэрэглэх(Apply)

B.4Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэнхаруулах (Apply and demonstrate)

B.5 Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах(Understanding and demonstrate)

C.1 Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function)

C.2Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх(Apply), техникийн чиглэлийн зохиол

бүтээлийг зөв сонгон ашиглах(use)

C.3 Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах(Demonstrate)

D.1Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг

тайлбарлах, дүн шинжилгээ хийх(Explain, Analyze)

D.2Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах,загварчлан зохиомжлох үе

шатуудыг гүйцэтгэх (Execute)

D.3 Бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute)

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл хоорондын хамаарал (1)

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл хоорондын хамаарлыг сургах үйл ажиллагаатай нь холбон 4 нөхцөлөөр тодорхойлсон байдаг. Үүнд:

• Introduce-оюутнуудад тодорхой сэдвийн хүрээнд ойлголт өгөх(I): Хичээлийн суралцахуйн үр дүнтэй шууд холбогдоогүй боловч оюутнуудад заавал тайлбарлан хэлж ойлгуулах шаардлагатай, хөтөлбөрийн бусад сургалтын дүнд хамаарах сэдэв, агуулгууд байх ба нийт хичээлийн цагт маш бага хувийг эзэлнэ. Энэ сэдэвтэй холбоотой цаг төлөвлөх, даалгавар, дасгалууд өгөх шаардлагагүй. Тест болон бусад үнэлгээний хэрэгсэлүүдийг энэ сэдвийг үнэлэхээр төлөвлөх хэрэггүй.

• Teach-Зааж сургах(T): Оюутанд шинэ мэдлэг, чадварыг системтэйгээр олгох, хөгжүүлэх зорилгоор багшийн зүгээс урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагааг хэлнэ. (Жишээ нь: шууд заах, тусгайлсан сургалтын үйл ажиллагаа явуулах гэх мэт). Энэ нь хичээлийн дийлэнх цагийг эзэлсэн байна. Бие даалт, дасгал, гэрийн даалгавар, төсөл зэргийг зааж байгаа сэдэвтэй заавал холбосон байна. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын гүйцэтгэлийг заавал үнэлнэ.

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл хоорондын хамаарал (2)

• Use-эзэмшсэн мэдлэг ур чадварыг тухайн хичээлийн дараагийн сэдвүүд дээр эсвэл дараагийн залгамж холбоос бүхий хичээлүүдэд хэрэглэх(U): Суралцагч тухайн тохиолдолд шинээр заагдсан бус, өмнө нь эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрэглэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. (Жишээ нь: асуудал шийдвэрлэхдээ шүүмжлэлтэй сэтгэлгээг хэрэглэх, багаар ажиллах гэх мэт). Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагаанаас өмнө заагдсан мэдлэг, ур чадварыг тухайн тохиолдолд хэрэглэх хэлбэр гэж ойлгоно. Энэ сэдэвтэй холбоотой тусгайлан цаг төлөвлөх шаардлагагүй ба даалгавар, дасгалууд өгөх, гүйцэтгэлийг үнэлэх эсэхээ багш өөрөө шийднэ. Хэрэв дүн тавих зорилгоор үнэлж байгаа бол үнэлгээний хэлбэр заавал байх хэрэгтэй.

• Assess-эзэмшсэн мэдлэг, ур чадвар болон түүний хэрэглээг үнэлэх(A): Энэ ньсуралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор төлөвлөгдсөн сургалтын нэг хэсэг юм. Энэ үйл ажиллагаагаар суралцагчийн өмнө нь заалгасан мэдлэг, чадварыг үнэлэх ба ингэснээр суралцсан зүйлдээ илүү дадлагажих, баталгаажуулах боломж олгодог.

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээл хоорондын хамаарал (3)

Хүснэгт 5.2-д тайлбарласнаар TA-заах, үнэлэх; TUA-заах, хэрэглэх, үнэлэх; UA-хэрэглэх, үнэлэх; гэсэн сургалтын үйл ажиллагаа нь хичээлийн суралцахуйн үр дүнтэй шууд холбогдох учраас эдгээр 3 ангилалын дагуу хичээлүүд ба хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн хамаарлыг гаргасан

Хүснэгт 5.2. Заах, сургах үйл ажиллагааны хэлбэрүүд

д/дЗаах үйл

ажиллагааСуралцахуйн үр дүнгүүд Сургалтын үйл ажиллагаа Үнэлгээ-Access

1I- Ойлголт

өгөх

Суралцахуйн үр дүнтэй

холбогдохгүй

Сургалтын үйл ажиллагаанд

тухайн сэдвийг тусгасан байна.Үнэлэх шаардлагагүй

2TA-Заах,

үнэлэх

Суралцахуйн үр дүнд

тодорхой тусгагдсан

байна.

Сургалтын үйл ажиллагаанд

заавал тусгасан байна.

Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар,

гүйцэтгэлийг үнэлнэ.

3

TUA-Заах,

хэрэглэх,

үнэлэх

Суралцахуйн үр дүнд

тодорхой тусгагдсан

байна.

Сургалтын үйл ажиллагаанд

заавал тусгасан байна.

Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар,

гүйцэтгэл болон өмнө эзэмшсэн

мэдлэг, чадварын хэрэглээг

үнэлнэ.

4UA-Хэрэглэх,

үнэлэх

Суралцахуйн үр дүнтэй

холбогдож болно

Өөр суралцахуйн үр дүнд хүрэх

зорилгоор өмнө эзэмшсэн

мэдлэг, чадвараа хэрэглэхэд

чиглэсэн үйл ажиллагаа байна

Өөр суралцахуйн үр дүнд хүрэх

зорилгоор өмнө эзэмшсэн мэдлэг,

чадвараа хэрхэн хэрэглэсэн

гүйцэтгэлийг үнэлнэ.

5 U-ХэрэглэхСуралцахуйн үр дүнтэй

холбогдохгүй

Өөр суралцахуйн үр дүнд хүрэх

зорилгоор өмнө эзэмшсэн

мэдлэг, чадвараа хэрэглэхэд

чиглэсэн үйл ажиллагаа байна.

Өөр суралцахуйн үр дүнд хүрэх

зорилгоор өмнө эзэмшсэн мэдлэг,

чадвараа хэрхэн хэрэглэсэн

гүйцэтгэлийг үнэлэхгүй.

Сургалтын төлөвлөгөөний хичээлүүд ба суралцахуйн үр дүнгүүдийн хамаарал

Хүснэгт 5.3-аас ЦХИТ хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд байгаа заавал судлах хичээлүүд хөтөлбөрийн 14 суралцахуйн үр дүнтэй ямар хамааралтай байгааг харж болно. Энд лаборатори бүхий хичээлүүдийн хувьд суралцахуйн үр дүнгүүдийг лекц, семинар ба лаборатори гэж тус тусад нь тодорхойлсон.

Хүснэгт 5.3. Сургалтын төлөвлөгөөний хичээлүүд ба суралцахуйн үр дүнгүүдийн хамаарал

Хичээлийн ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдT-Teach, U-Use, A-Access

Код Нэр A.1 A.2 A.3 B.1 B.2 B.3 B.4 B.5 C.1 C.2 C.3 D.1 D.2 D.3

MT101 Математик I TA TA

PH101 Физик I TA TA

PH101 Физик I (Лаб) TA TA UA

CE102 Харилцааны англи хэл TA

SS102 Монголын түүх TA TA

ML103 Хэл ярианы соёл TA

CN201 Цахилгаан хэлхээний онол I UA TA UA TA UA

CN201 Цахилгаан хэлхээний онол I(Лаб) TA UA

CD101 Гамшгаас хамгаалах менежмент TA

MT102 Математик II TUA UA

PH102 Физик II TUA UAPH102 Физик II (Лаб) TUA UA UA

EE201 Электроникийн үндэс UA TA TA UA

EE201 Электроникийн үндэс (Лаб) TA UA UA

CS101 Програмчлалын үндэс UA TA TA TA UA UA

CS101 Програмчлалын үндэс (Лаб) UA TA UA UA

PT101 Биеийн тамир TA UATC101

Цахилгаан холбооны инженерийн удиртгал

UA TUA TUA TA TUA TA TA TUA TA TA

EE202 Тоон электроник TUA UA UAEE202 Тоон электроник (Лаб) UA UA UA

Сургалтын арга зүй

Сургалтын арга зүй (1)

• Оюутан төвтэй ургалтын үйл ажиллагааны онцлог нь зөвхөн багш сургах үйл хийгээд зогсохгүй оюутан төлөвлөсөн мэдлэг, чадваруудыг сайн эзэмшихийн тулд суралцах үйл идэвхитэй явуулах ёстой. Өөрөөр хэлбэл хичээлийн төлөвлөсөн сургалтын үр дүнд хүрэхийн тулд багш, оюутан аль аль нь идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй бөгөөд сургалтын үр дүнг хамгийн сайн эзэмшүүлэхэд тохирох сургалтын арга зүй, хэлбэрүүдийг сонгох ёстой.

• Судалгаанаас харахад сурган заах, аргазүй ба хүргэх хэлбэрүүд гэсэн 2 ойлголт байгаа бөгөөд бидний хувьд эдгээрийг ихэвчлэн хольж ойлгож ирсэн байна. Бидний өргөн хэрэглэдэг лекц, семинар, лаборатори нь хүргэх хэлбэрт хамаарагдах ба идэвхитэй сургалт, төсөлд суурилсан сургалт, асуудалд суурилсан сургалт гэх зэргээр сурган заах арга зүйн төрлүүд тодорхойлогдоно.

Сургалтын арга зүй (2)

• Орчин үед уламжлалт сургалтын арга, хүргэх хэлбэрүүдээс гадна оюутан төвтэй сургалтанд илүү тохирох, сургалтын үр дүнг оюутанд илүү сайн эзэмшүүлэх олон шинэ арга, хүргэх хэлбэрүүдийг ашиглаж байна. Оюутан төвтэй буюу идэвхитэй сургалтын арга, хэлбэрүүд хэр зэрэг өгөөжтэй болохыг Зураг 5.1-ээс харж болно.

Зураг 5.1. Сургалтын пирамид

90%

Бусдад заах

75%

Практик дадлага

50%

Групп ярилцлага

30%Үзүүлэн

20%Аудио визуал

10% Унших

5% Лекц

Дундаж ой

тогтоолтын хурд

Идэвхигүй

сургалтын

арга

Идэвхитэй

сургалтын

арга

Сурган заах арга зүйн төрлүүд

Бидний мэдэх уламжлалт сургалтын аргуудаас гадна идэвхитэй сургалтын олон шинэлэг аргуудыг орчин үед өргөн хэрэглэж байна. Сургалтыг идэвхитэй хэлбэрээр явуулснаар сургалтын үр дүн дээшлэхээс гадна шинэ зууны суралцагчдын сэтгэл зүйн онцлогт илүү тохиромжтой.Өргөн хэрэглэгдэж байгаа зарим шинэлэг заах аргуудыг хүснэгт 5.5-д үзүүлэв. Хүснэгтээс тухайн аргын үндсэн зарчим, ач холбогдол зэрэг мэдээллийг авч болно.

Хүснэгт 5.5. Сурган заах арга зүйн зарим төрлүүд (1)

д/д Төрлүүд Үндсэн зарчим Ач холбогдол

1.Кейсд суурилсан

сургалт

Кейсд суурилсан сургалт нь бодит

амьдрал дээрх нөхцөлд тулгуурладаг.

Оюутнууд тодорхой хугацаатай,

асуудал ба үйл явдлын дараалалтай

дасгал хийнэ.

Оюутнууд өмнө олж авсан

онолын мэдлэгээ бататган

асуудал шийдвэрлэх чадвар

эзэмшинэ.

2.Сорилтонд

суурилсан сургалт

Энэ аргын үед бодит амьдрал дээрөргөн хүрээнд тодорхойлогдох олонянзын асуудлыг багаар ажилланшийдэх сорилт хэлбэртэй байдаг.

Судалгааны сэдвүүд болон тухайн

сэдэв хоорондын уялдааг

бодитоор үнэлэх чадвар олгоно.

3.Асуудалд

суурилсан сургалт

Сургалт, хамтын ажиллагаа болонирээдүйн асуудлуудыг шийдэхэдтөхөм болох суралцсан мэдээллээзохион байгуулахад хэрэг болохбодит нөхцөл байдлын төвөгтэйасуудлуудтай танилцах юм.

Тухайн асуудалтай идэвхтэйгээр

холбогдож ажиллах нь

оюутнуудын хувьд уялдаа

холбоотой мэдээллийг хайх, олон

асуудлыг шийдэх бүтээлч

чадваруудыг хөгжүүлнэ.

Хүснэгт 5.5. Сурган заах арга зүйн зарим төрлүүд (2)

д/д Төрлүүд Үндсэн зарчим Ач холбогдол

4.Төсөлд суурилсан

сургалт

Оюутнууд тухайн мэргэжилтэй

холбоотой төслийн даалгаврыг хийх

шаардлагатай. Тухайн хугацаанд

төслийг өргөтгөж үзвэл оюутнууд

олон төрлийн эх үүсвэрийг ашиглан

өргөн хүрээний судалгааг явуулах

шаарлагатай болно.

Оюутнуудын түлхүүр онолын

мэдлэгийг суралцахад, багийн

ажиллагаа, харилцаа болон

шүүмжлэлттэй сэтгэлгээ гэх мэт

бодит амьдралын чадваруудыг

хөгжүүлэхэд тусална.

5.Нөхцөл /түүхд

суурилсан сургалт

Энэ төрлийн сургалтад шийдэх

шаардлагатай дэс дараалалгүй эсвэл

төвөгтэй асуудлын эргэн тойронд

(нөхцөл байдал хугацаа өнгөрөхөд

өөрчлөгдөнө) түүхчилсэн үйл явдлын

дагуу оюутнуудыгажиллуулна.

Оюутнууд онолын мэдлэгийг

бататгахаас гадна шүүмжлэлтэй

сэтгэлгээ болон асуудал шийдэх

чадваруудыг хөгжүүлнэ.

Хүснэгт 5.5. Сурган заах арга зүйн зарим төрлүүд (3)

д/д Төрлүүд Үндсэн зарчим Ач холбогдол

6.

Зориулагдсан

орчинд суурилсан

сургалт

Зориулагдсан орчинд суурилсан

сургалтанд оюутнууд тодорхой

бэлтгэгдсэн орчинд багшийн заасан

зүйлийг харж сурна.

Оюутнууд онолын мэдлэгээ

бататгах ба бие биенээсээ

суралцах, алдаа дутагдалаа

үнэлэх зэрэг чадварыг эзэмшдэг.

7.Туршилтанд

суурилсан сургалт

Туршилтанд суурилсан сургалт нь

туршилтаар сурах үйл ажиллагаа ба

“хийж байхдаа тусгаж аваад

суралцах” байдалтай.

Оюутнууд мэдлэг ба чадвараа

ашиглах ба өөрийн туршлагыг

сайжруулдаг.

8.

Тоглоом ба

симуляци

Энэ арга нь видео тоглоомын дизайн

ба тоглоомын элементүүдийг

сургалтын орчин ашиглан оюутныг

суралцахад идэвхжүүлэхэд чиглэнэ.

Бодит амьдрал дээрх асуудлыг

аюулгүй орчинд шийдвэрлэн

тэдгээрийг хийх явцдаа сэтгэл

хангалуун байдлыг мэдэрнэ.

Сургалтын хүргэх хэлбэрүүд

• Дээр тодорхойлсон сурган заах арга зүйн аль нэг хэлбэрээр бэлтгэгдсэн хичээлийг оюутанд хүргэхдээ хүснэгт 5.6-д үзүүлсэн хүргэх хэлбэрүүдээс ашиглаж болно.

• Тухайлбал тонгоруу анги(Flipped classroom) хүргэх хэлбэрийг сүүлийн үед өргөн хэрэглэж байгаа бөгөөд асуудалд суурилсан сургалтын аргатай хослуулснаар оюутан гэртээбие даан суралцах, танхмийн сургалтын цагийг илүү үр дүнтэй болгох, оюутны асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, харилцан бие биеээсээ суралцах боломжийг нэмэгдүүлэх, сургалтанд мэдээлэл холбооны технологийг үр ашигтай хэрэглэх, хичээлийн агуулгын багтаамжийг нэмэгдүүлэх, үнэлгээг илүү бодитой болгох зэрэг маш олон давуу талууд бий болдог нь туршилтаар батлагдаад байгаа юм.

Хүснэгт 5.6. Сургалтын хүргэх хэлбэрийн зарим төрлүүд (1)

д/дХүргэх

хэлбэрүүдХүргэх хэлбэрийн зарчим Ач холбогдол

1. Тонгоруу анги

Лекц болон гэрийн даалгаврын байр нь

солигдсон загвар гэж хэлж болно. Оюутнууд

ангид хичээл орохоос өмнө гэртээвидео, болон

бусад хэлбэрээр хичээлээ судлах бал танхмийн

хичээлийн цаг дээр дасгал, төсөл хэлэлцүүлэгт

хийх замаар ажилладаг.

Оюутнууд лекцийн агуулгыг

судалж, мэдлэгээ хэрэглэх

чадвараа шалгаж гарын доорх

боломжтой үйл ажиллагаанд

оролцоно.

2.

Багт

суурилсан

сургалт

Багт суурилсан сургалт нь багш нэг зэрэг олон

жижиг багт заах боломжийг олгодог. Оюутнууд

бэлтгэх болон багийн хэлэлцүүлэг хийх замаар

ангийн дотор болон гадна идэвхитэй оролцох

ёстой.

Энэ арга нь хувь хүний болон

багийн гүйцэтгэлийг үнэлэх

боломжийг олгодог.

Хүснэгт 5.6. Сургалтын хүргэх хэлбэрийн зарим төрлүүд (2)

д/дХүргэх

хэлбэрүүдХүргэх хэлбэрийн зарчим Ач холбогдол

3.Багаар заах

Хоёр болон түүнээс олон багш бүх оюутнуудад

хамтран төлөвлөж , заах аргыг хэлнэ. Хичээлийг

заах багш нарын баг нь оюутнуудыг

хэлэлцүүлэгт оролцохыг уриалж лекц

хэлбэрээр бус харилцан яриагаар заана.

Үүний хамгийн сайн тал нь

багш нар болон оюутнууд

бүгд санаагаа бодитоор

солилцоход оршино.

4

Эвлүүлгийн

арга

Эвлүүлгийн арга нь оюутнууд амжилтанд

хүрэхийн тулд бие биедээ мэдлэг болон

чадвараа хуваалцаж, бие биеэсээ харилцан

суралцах үйл ажиллагааг зохион байгуулах арга

юм. Puzzle-г бүрэн болгохын тулд багийн

гишүүд суралцаж, хуваалцах, нэгтгэх ба

хэрэгжүүлэх ёстой.

Мэдлэгээ бататгах, бие

биенээсээ суралцах, нэгтгэн

дүгнэх чадварыг эзэмшинэ.

Хүснэгт 5.6. Сургалтын хүргэх хэлбэрийн зарим төрлүүд (3)

д/дХүргэх

хэлбэрүүдХүргэх хэлбэрийн зарчим Ач холбогдол

5Лекц

Идэвхитэй лекц нь идэвхижүүлэх асуулттай,

анги эсвэл жижиг багаар хэлэлцэх боломжтой.

10-15 минутын холимог илтгэлийн хэсгүүдээс

бүтнэ.

Үзүүлэх материалууд болох

слайдууд, видео,

графикуудаар чухал

ойлголтыг дурдаж яриагаар

баяжуулж үр дүнтэй хүргэнэ.

6

Онлайн,

Мобайл

болон

холимог

сургах

Сургах болон сурах процесст

электроник/мобайл боловсролын технологи

ашиглахыг Онлайн, Мобайл болон холимог

сургалт гэнэ.

Мэдлэг, чадвар эзэмшихээс

гадна, сурах явцдаа сэтгэл

хангалуун байдлыг мэдэрнэ

Хүснэгт 5.6. Сургалтын хүргэх хэлбэрийн зарим төрлүүд (4)

д/дХүргэх

хэлбэрүүдХүргэх хэлбэрийн зарчим Ач холбогдол

7Бие биедээ

заах

Энэхүү арга нь оюутан бие биедээ заах арга.

Оюутан ямар нэг хичээлийг үр ашигтайгаар

зааж, илэрхийлэхдээ илүү сайн суралцдаг.

Бие биеэсээ суралцах нь

багшаас маш өөр төвшний

харилцааг үүсгэдэг.

8

Бод-хосло-

хуваалц

Бод: Багшийн өгсөн асуудал эсвэл сэдвийн

дагуу оюутнууд эхлээд бодно. Хосло: Оюутнууд

хосолж баг үүсгэн өөрсдийнхөө бодлын тухай

ярилцана. Хуваалц: Оюутнууд илүү том багт

(бүх ангидаа) санаагаа хуваалцана.

Нэг нь ярьж бусад нь сонсох

байдлаар явна. Ингэснээр

оюутан өөрийн санаагаа

илэрхийлж бусдын саналыг

сонсч авч үздэг болно.

Сургалтын хүргэх хэлбэрүүд

• Багш тухайн сургалтын үр дүнг оюутанд хамгийн сайн эзэмшүүлэхийн тулд дээрх сургалтын шинэлэг аргууд, хүргэх хэлбэрүүдээс аль тохиромжтойг нь хичээлийн хөтөлбөрт заавал тусгасан байна.Тодруулбал хичээлийн бүлэг сэдэв бүрд ямар сургалтын үр дүнгүүд хамаарах, үүнээс хамаарч сургалтын арга, хүргэх хэлбэрүүдийг хэрхэн ашиглахаа маш сайн төлөвлөсөн байна.

• Хүснэгт 5.7-оос сургалтын үр дүн ба зарим сургалтын арга, хүргэх хэлбэрүүдийн хамаарлыг CDIO загварын сургалтын үр дүнгийн жишээн дээр харж болно

Хүснэгт 5.7. Сургалтын үр дүн ба сургалтын арга, хүргэххэлбэрүүдийн жишээ хамаарал(CDIO загварын 2-р түвшний үр дүнгээр) (1)

CDIO сургалтын үр дүнгүүд Сургах, суралцах арга, хүргэх хэлбэрүүдийн жишээ

(1)Математик, шинжлэх ухааны

үндсэн суурь мэдлэг

(2)Инженерийн цөм суурь

мэдлэг

- Лекц

- Лаборатори

- Хэлэлцүүлэг

(2.2) Туршилт хийх, мэдлэг бүтээх

чадвар

- Лаборатори

- Ангид хийх туршилтууд

- Тодорхой зүйлйиг засварлах, сайжруулах үйл

ажиллагаа явуулах

- Жишиг харьцуулалт хийж үзэх

(4.3-4.6) Шинийг сэтгэх чадвар

Зохиох , төлөвлөх, загварчлах

чадвар

Бүтээх, хэрэгжүүлэх чадвар

Хэрэглэх, сайжруулах чадвар

(2.3) Системтэйгээр бодох чадвар

- Төсөл/асуудалд суурилсан сургалт явуулах

- Ахисан түвшний нийлмэл төслүүд хийлгэх

- Загварчлалд чиглэл сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх

- Инженерийн зохион бүтээлтийн чиглэлээр

уралдаан тэмцээн хийх

- Жишиг харьцуулалт хийж үзэх

Хүснэгт 5.7. Сургалтын үр дүн ба сургалтын арга, хүргэххэлбэрүүдийн жишээ хамаарал(CDIO загварын 2-р түвшний үр дүнгээр) (2)

CDIO сургалтын үр дүнгүүд Сургах, суралцах арга, хүргэх хэлбэрүүдийн жишээ

(3.1) Багаар ажиллах

чадвар

- Багаар ажиллах(Ангид, Гэрийн даалгавар төсөл гэх мэт)

- Бусад салбар чиглэлийн оюутнуудтай баг болж ажиллах

- Оюутнуудыг жижиг компани байдлаар зохион байгуулж

тодорхой үүрэг, хариуцлага хүлээлгэн ажиллуулах

(2.1) Шинжлэн судлах,

асуудал шийдвэрлэх

чадвар

- Өдөр тутам тулгардаг асуудлуудын талаар ярилцах, Эдгээр

асуудлуудаас сонгон хэлэлцэж шийдэл гаргах дасгал хийх

- Оюутнуудад тодорхой бус, буруу шийдвэрлэсэн асуудлын

жишээ өгч хэлэлцэх

- Жишиг харьцуулалт хийж үзэх

(2.5) Ёс зүй, тэгш эрх,

хариуцлагатай байх

чадвар

- Ёс зүйн талыг тусгасан хичээл оруулах(Инженерийн

мэргэжлийн ёс зүй)

- Ёс зүйн талын кэйс судалгаанаас туршлага судлах

- Ёс зүйн талаар мэтгэлцээн хийх

Хүснэгт 5.7. Сургалтын үр дүн ба сургалтын арга, хүргэххэлбэрүүдийн жишээ хамаарал(CDIO загварын 2-р түвшний үр дүнгээр) (3)

CDIO сургалтын үр

дүнгүүдСургах, суралцах арга, хүргэх хэлбэрүүдийн жишээ

(3.2) Харилцааны ур

чадвар

(3.3) Гадаад хэлээр

харилцах чадвар

- Төсөл/асуудал шийдсэн үр дүнг бичиж тайлагнах, илтгэхдасгал хийлгэх

- Сонсогчидтой хэрхэн харилцах талаар дасгал хийх

- Төрөл бүрийн харилцааны орчин хэрэглэх(аман, үзүүлэн, техт, видео,

интернэт гэх мэт)

- Техникийн чиглэлийн бичгийн харилцааны талаар сургалт, хэлэлцүүлэг,

workshop зохион байгуулах

(4.1) Инженерийн

шийдлийн хүрээлэн буй

орчин ба нийгмийн

хүрээнд үзүүлэх үр

нөлөөг ойлгох чадвар

(4.2 )Инженерийн

шийдлийн ойлгох

чадвар

- Ангид сонин, сэтгүүл авчирч түүн дээр байгаа тодорхой сэдвээр хэлэлцэх

- Ангид хичээлийн сэдэвтэй холбоотой асуудлаар судалгаа хийх

- Ангид хичээллэх үед хүрээлэн буй орчин, нийгэм, үйлдвэр ба бизнесийн

хүрээний үр нөлөөтэй холбоотой асуултыг тавьж хэлэлцэх

- Аялал байдлаар сургалт хийх

- Өнөөгийн хэрэгцээ шаардлагатай асуудал, төсөл, загварчлал хийлгэх

- Ангид тухайн асуудлын талаар харлицан ярилцах, түгнэлт хийх дасгал

хийлгэх

- Ангид эксперт байдлаар ажилуулах

- Жишиг харьцуулалт хийж үзэх

Хүснэгт 5.7. Сургалтын үр дүн ба сургалтын арга, хүргэххэлбэрүүдийн жишээ хамаарал(CDIO загварын 2-р түвшний үр дүнгээр) (4)

CDIO сургалтын үр дүнгүүд Сургах, суралцах арга, хүргэх хэлбэрүүдийн жишээ

(2.4) Хувь хүний хандлага,

байнга суралцах чадвар

- Уншиж судалсан зүйлд нь дүн шинжилгээ, дүгнэлт хийлгэх

- Интернэт ашиглан тодорхой сэдвийг судлах талаар зөвлөх,

судалсан туршлагыг нь хуваалцах (MOOC, Хан академи гэх мэт)

- Мэргэжлийн чиглэлийн холбоонуудад элсэхийг санал

болгох(IEEE гэх мэт)

- Ангид эксперт байдлаар ажиллуулах

- Бусдад заах дасгал хийлгэх

- Ахисан түвшин болон өөр чиглэлээр суралцах талаар санал

зөвлөмж өгөх

(1.3) Ахисан түвшний

инженерийн суурь мэдлэг,

аргууд, хэрэгсэлүүд

- Орчин үеийн хэрэгсэлүүдийг ангид, лабораторт, төсөлд

ашиглах.

- Танхмийн сургалтын үед эксперт судалгаа хийх

- Жишиг харьцуулалт хийж үзэх

Сургах, суралцах үйл ажиллагааг тодорхойлох

• Хичээлийн хөтөлбөрт сургалтын үйл ажиллагааг заавал тодорхойлж тусгасан байна. Хичээлийн сургалтын үр дүн бүрийг 7 хоног бүрт заагдах хичээлийн агуулгатай, мөн нэгж хичээл бүрд хэрэглэх сургалтын арга зүйтэй холбосон байх ёстой.

• Сургалтын уламжлалт арга, хүргэх хэлбэрүүд болох лекц, семинар, лабораториас гадна төсөл суурилсан, асуудалд суурилсан, кейсд суурилсан гэх мэт шинэлэг аргуудыг хэрэглэх, тонгоруу анги(Flipped classroom), баг суурилсан хэлбэрүүд, харилцан суралцах зэрэг хүргэх хэлбэрүүдийг түлхүү хэрэглэхээр хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгөх хэрэгтэй. Дэлгэрэнгүй төлөвлөгөөнд сургах, суралцах үйл ажиллагааг дараах байдлаар тусгаж өгнө. Сургах, суралцах үйл ажиллагааг хичээлийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг жишээ загвараас харна уу.

Хүснэгт 5.4. Хичээлийн агуулга, сургалтын арга зүй ба хичээлийн сургалтын дүн(CLOs)-гүүдийн хамаарал

7

хоног

Лекц, семинарын хичээлийн үндсэн

агуулга:Сургалтын арга зүй

хүргэх

хэлбэр

CLOs

хамаарал

1

Удиртгал хичээл(Хичээлийн хөтөлбөр

танилцуулах, хичээлийн агуулгыг бүхэлд нь

хамруулан тойм ойлголт өгөх)

Лекц 1

2Сансрын холбооны үндсэн зарчим, үүсэл

хөгжил

Асуудалд суурилсан

сургалтЛекц 1,2

3Сансрын холбооны үндсэн зарчим, үүсэл

хөгжил

Асуудалд суурилсан

сургалтЛекц, 1,2,4

4 Тойрог замын параметрүүдАсуудалд суурилсан

сургалт

Лекц,

Хэлэлцүүлэг1,2,4

5Хиймэл дагуулын дэд систем, дагуул

хөөргөх дараалал

Асуудалд суурилсан

сургалтЛекц 1,5

6 Сансрын шугамын тооцооны аргачлалТөсөлд суурилсан

сургалт

Лекц,

Хэлэлцүүлэг1,2,4,5