Цахилгааны гэмтэл electric injury lightining injury tsahilgaanii gemtel

28
Цахилгааны гэмтэл, аянганд цохиулах АУС-518 Б.Батхүү

Upload: -

Post on 16-Jan-2017

717 views

Category:

Health & Medicine


7 download

TRANSCRIPT

Page 1: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгааны гэмтэл, аянганд цохиулах

АУС-518 Б.Батхүү

Page 2: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгаанд цохиулахЦахилгаан цэнэгийн цэгцтэй хөдөлгөөнийг цахилгаан

гэнэ.Дулааны цахилгаан ба механик үйлчлэлүүдээс

биемахбодид үзүүлж буй физик химийн нийлмэл процессийг цахилгаан гүйдэлд гэмтэх гэнэ.

• Техник• Байгалийн үйлчлэлээр үүсдэг

Page 3: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгаанд цохиулснаас үүсэх гэмтлийн хүнд хөнгөн нь дараах зүйлсээс шалтгаална. Үүнд:

Гүйдэл хувьсах,тогтмол эсэхГүйдлийн хүчдэл ба хүчЦахилгааны шүргэлцсэн гадаргаЦахилгаан гүйдэл гүйсэн хэлхээ(гүйдэл биеэр

дамжсан байдал)Цахилгаанд цохиулсан хугацааОрчны агаарын чийглэг

Page 4: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс

Page 5: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 6: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 7: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Биеээр орсон ба гарсан цахилгаан гүйдлийн замыг цахилгаан бүс буюу гогцоо гэнэ.Дээд гогцоо-гараас гартДоод гогцоо-хөлөөс хөлөндБүтэн гогцоо-бүх биеээр. Энэ нь гар хөлөөр дамжихаас гадна зүрхээр дамждаг.

Page 8: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 9: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 10: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөл

Page 11: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгаан гүдлийн хүч:• 3-5 м/A байхад мэдрэгдэх• 20-25 м/А болоход булчингийн цочмог агшилт болно. Цахилгаан гүйдлийн хүчдэл: 220 В хүртэл-хөнгөн 220 В-с дээш-хүнд хэлбэр байна. Цахилгаан гүйдэлд цохиулснаас цахилгаан

түлэгдэлт үүснэ. Гүйдэл осон гарсан хэсэгт арьсанд түлэгдэл

үүсэх ба үүнийг гүйдлийн тэмдэг гэнэ.

Page 12: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

• Цахилгаан гүйдэл биед орсон, гарсан хэсэгт гүн түлэгдэл, үхжил үүсэх нь бий

• Цахилгааны түлэгдэл нь халууны түлэгдэл боловч голдуу өвдөлтгүй (мэдрэлийн төгсгөлийн үхжил) гүн түлэгдэл байдаг

• Цахилгаан түлэгдлээс гадна түүнээс гарсан дөл, очинд түлэгддэг нь ердийн түлэгдэлтэй байдаг

• Цахилгаан гүйдэл зүрхээр дамжсан үед:

Ховдлын хэм алдагдал, жирвэлзэл үүсэхТархиар дамжсан бол-татах, амьсгал зогсох зэрэг үхлийн нөлөө үзүүлнэ.

Цахилгааны гэмтлийн улмаас биед гарах өөрчлөлт:

• I зэрэг: ухаан алдахгүйгээр булчин чичрэн таталдах.

• II зэрэг: Булчин чичрэн таталдаж өвчтөн ухаан алдана.

• III зэрэг: Өвчтөн ухаангүй, булчин чичрэн таталдаж ,зүрхний хэм, амьсгалын үйл ажиллагаа хямарна.

• IV зэрэг: Өвчтөн клиникийн үхлийн байдалд орно(зүрх жирвэлзэл, асистоли, амьсгал зогсох)

Page 13: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Цахилгааны гэмтлээс зүрхэнд гарах өөрчлөлтӨөрчлөлт ЗЦБЗүрхний рефрактер үе богиносож, хэм алдалт гарах

Түр зуурын юм уу тогтвортой ховдлын жирвэлзэл

PQ зай богиносох, синусын аритм, экстрасистол, ST доошлох, Т шүд урвуу гарах

Хэм алдалт, экстрасистол, QRS өргөсөх, ховдлын тахикарда, ховдлын жирвэлзэл

Page 14: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Анхны арга хэмжээ1. Үйлчилж буй цахилгаанаас нэрвэгдэгчийг салгана• Цахилгаанаас гүйдлийг салгах (унтраалгаар, утас таслах гм)• Гүйдэл салгах бололцоогүй бол гүйдлийн утсыг

зайлуулах(өөрийн аюулгүй байдлыг хангах) эсвэл нэрвэгдэгчийг цахилгаан дамжуулахгүй зүйл (мод, резин)-ээр татаж авах

• Цахилгаан хэлхээ салгах үед өндөр зүйл дээр байвал унаж бэртэхээс сэргийлнэ

• Ослын газраас холдуулна.

2. Зүрх жирвэлзэж зогссон байвал зүрх, амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ3. Түлэгдсэн хэсэгт элдэв түрхлэггүй хамгаалах зөөлөн, цэвэр боолт хийнэ4. Нэрвэгдэгч ухаан алдсан юмуу зүрх судасны өөрчлөлттэй(хэм алдалт, ЦД буурах гм) бол эмнэлэгт хэвтүүлнэ.

Page 15: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Эмнэлэгт ирмэгц•ЗЦБ-н мониторинг хийж амьсгал, цусны

даралтыг хянах•Гүйдэл үйлчилсэн хэсэгт цусны эргэлт

хямарсан(судасны тромбоз) шинж байвал-гепарин эмчилгээ

•Шээсний гаралтыг хянах, цустай шээс гарвал шингэн( кристаллоид) сэлбэж 100-150 мл/цаг гаргахыг хичээх

•Зүрхний хэм алдалт байвал зүрхний эмчийн зөвлөгөө авах

Page 16: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Аянганд цохиулах• Үүлний усны бичил дуслууд

“сөрөг” цэнэгтэй байхад- газарт нилээд хэмжээгээр “эерэг” цэнэг хуралдсан үед цахилгаан гүйдлийн ниргэлт болдог.

• Ийм ниргэлтийн үед цахилгаан үйлчлэх талбай нь их байх учир гүйдэл орсон хэсэг нь тодорхойгүй байна

• Гэвч их халуун-цахилгаан-механик хүч хослон түлэх үйлчилгээ үзүүлнэ.

Page 17: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Аянганы үйлчилгээ нь:• Шууд цохих• Нэг босоо зүйлд тусаад нөгөөд шилжин

цохих үед хажуугаас цохих• Газраас дамжсан цэнэгийн урсгал хоёр

хөлийн потенциалын ялгаанаас болж нэгээс нөгөөд нь дамжин нөлөөлөх хэлбэрүүдээр үйлчилдэг.

Аянганд цохиулахад: • Шууд үхэх• Тархи хүнд гэмтэх• Түлэгдэх зэрэг гэмтэл учирч болно.

Page 18: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Аянганд цохиулах магадлал ихсэх:

• Ил задгай, хөдөө газар(хот доторхоос 30 дахин их)

• Модон доор хоргодох• Таяг, хашааны шон, загасны

уурга гм

Магадлал багасах:

• Хаалгыг хаасан машин буюу битүү байранд байх

Задгай талд гараа унжуулж, хөлөө нийлүүлж атирч суух нь

ослыг багасгана.

Page 19: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

үзүүлэх тусламж

1. Зүрх, амьсгалыг сэхээн амьдруулах арга хэмжээг шууд эхэлнэ.Зүрхний жирвэлзэл голдуу тохиолдох учир сэхээх бололцоо их байдаг

2. Зүрхний хэмийг тогтмол хянах3. Хүчилтөрөгч 6л/мин-р өгөх4. Амьсгал хангалтгүй бол дэмжих амьсгал хийнэ5. Булчин, арьс, мэдрэлийн гэмтэл нь анх тод бус

байгаад цаашдаа илэрч болох тул эмнэлгийн газарт тээвэрлэж хүргэнэ.

Page 20: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРЭМБЭЛЭН ЯЛГАЛТЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

• Яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалт гэдэг нь үйлчлүүлэгчийн амь насанд учирч буй эрсдэлээс хамаарч үзүүлэх эмнэлгийн тусламжийн цаг хугацааны болон цар хүрээний чухлын зэрэглэлийг хэлнэ.

Зорилго• Үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд,

эмнэл зүйн шинж тэмдгүүдииг үндэслэж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх

• Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгч олноор ирэх тохиолдолд хүн хүчний болон эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн нөөцийг зөв зохистой ашиглах.

Page 21: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтын үндсэн үйл ажиллагаа

•ЯТ-ийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг эмч ба сувилагч хүлээн авч, түүний биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үндэслэж дараахь үндсэн 4 эрэмбэ буюу зэрэглэлээр эрэмбэлэн ялгана. Энэ үйл ажиллагааг 5 минутын дотор хийж гүйцэтгэнэ.

Page 22: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Эрэмбэ 1 буюу нэгдүгээр зэрэглэлд

Амь нас эрсдэх, амин эрхтэний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлсэн, эмнэлгийн сэхээн амьдруулах хойшлуулшгүй тусламжийг 2-5 минутын дотор үзүүлж эхлэх шаардлагатай тохиолдлууд хамаарах бөгөөд энэ бүлгийн үйлчлүүлэгчид улаан өнгийн пайз зүүж ялгана.• Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжүүд. Үүнд:• Ухаангүй, өвтгөхөд сэргэнэ;• Зүрхний цохилт минутанд <40 эсвэл> 180; • Амьсгал боогдсон, хаагдсан;• Амьсгалын тоо 1 минутанд <8 эсвэл> 50;• Артерийн систолийн даралт <60 эсвэл> 200 мм.рт.ст;• Таталттай;• Орчиндоо аюул учруулж болзошгүй сэтгэцийн гүнзгий

хямралтай

Page 23: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Эрэмбэ 2 буюу хоёрдугаар зэрэглэлд

Амин эрхтэний үйл ажиллагаа ноцтой алдагдсан, цаашид амь нас эрсдэх өндөр магадлалтай үйлчлүүлэгчид эмнэлгийн яаралтай болон эрчимтэй эмчилгээг 10 минутын дотор үзүүлж эхлэх шаардлагатай тохиолдлууд хамаарах бөгөөд энэ бүлгийн үйлчлүүлэгчид шар өнгийн пайз зүүж ялгана.

Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжүүд. Үүнд:• Ухаангүй, дуудахад сэргэнэ эсвэл догшрол;• Амьсгал бачуурч хяхнасан;• Амьсгалын тоо 1 минутанд <9-10 эсвэл> 35-49;• Арьс зэвхийрч эрээнтсэн, хөл гарын үзүүр хүйтэн;• Зүрхний цохилт 1 минутанд <41-50 эсвэл> 141-179;• Цусны эргэлтийн дутагдлын гаралтай артерийн систолийн даралт унасан <61 -75> мм.рт.ст;• Цус их алдсан;• Зүрхний орчимд цээжээр өвдөх;• Гэнэтийн гемипарез;• Халуурч ухаан алдсан, татсан;• Нүдэнд хүчил шүлт орсон• Хүнд бэртэл гэмтэл;• Маш хүчтэй өвдөлт;• Нойрсуулах болон хортой эм ууж хордсон, ухаангүй;• Хүчтэй өвдөлттэй умайн гаднах жирэмслэлт;• Өөртөө болон бусдад аюултай сэтгэцийн догшин байдал, хурц • солиорол эсвэл эмгэг сэтгэхүй.

Page 24: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Эрэмбэ 3 буюу гуравдугаар зэрэглэлд

Аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны ээнэгшилт алдагдаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 30 минутаас 1 цаг хүртэл хугацаагаар хүлээх бололцоотой тохиолдлуудыг хамруулах ба энэ бүлгийн үйлчлүүлэгчид ногоон өнгийн пайз зүүж ялгана. Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжүүд. Үүнд:

• Орчиндоо харьцаа суларч, самуурсан;• Амьсгал давхцан уухилсан, шуугисан;• Амьсгалын тоо 1 минутанд <11-14 эсвэл> 24-34;• Зүрхний цохилт 1 минутанд <51-60 эсвэл> 111-140;• Артерийн систолийн даралт огцом ихэссэн 150-179 мм.рт. ст;• Дунд ба хөнгөн зэргийн цус алдалт;• Ухаан алдалтгүй, биеийн булчингийн зарим хэсгийн таталт;• Шингэн алдалт;• Хүчтэй өвдөлтүүд, анальгетик шаардлагатай;• Эрсдэл багатай эсвэл 65-аас дээш насныхны хэвлийн цочмог • өвдөлтүүд;• Мөчдийн гэмтэл, битүү гэмтэл;• Амьсгалын дутагдалгүй цээжний гэмтэл, гадны биетээр үүссэн • аспираци• Толгойн хөнгөн гэмтэл;• Үе хавдаж бүлээн болох;• Бариу чиг, гөлтгөнө тавигдсан байдал• Мөчдийн хураагуур судасны лугшилт гэнэт алга болсон;• Гадны биетийн улмаас нүд үрэвссэн, хараа хэвийн;• Суулгалт, бөөлжилт;• Сэтгэл хямарсан, амиа хорлохыг завдсан, сандарч тэвдсэн (үг дуугүй) зэрэг сэтгэц зан төрхийн өөрчлөлтүүд

Page 25: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

Амин үзүүлэлтүүд Эрэмбэ 1 / улаан/

Эрэмбэ 2 / шар/

Эрэмбэ 3 / ногоон/

Эрэмбэ 4 / цагаан/

Өвчтөнд үнэлгээ, яаралтай тусламж үзүүлж эхлэх хугацаа

2-5 минут 10 минут 30-60 минут

120 минут гэрт буцаах

Төв мэдрэлийн систем, ухаан санааны байдал

Ухаангүй, өвтгөхөд сэргэнэ

Ухаангүй, дуудахад сэргэнэ, догшрол

Орчиндоо харьцаа сул, самуурсан

Ухаантай, хэвийн харьцаатай

Амьсгалын зам боогдсон, хаагдсан

бачуурсан, хяхнасан

уухилсан, шуугисан чөлөөтэй

Амьсгалын тоо 1 минутад >50 35-49 24-34

хэвийн 12-24

<80 9-10 11-14

Лугшилтын тоо 1 минутад

олширсон: >180 141-179 111-140 хэвийн

60-110 цөөрсөн:

<40 41-50 51-60 Систолийн даралт мм.рт.ст

нэмэгдсэн: >200 180-199 150-179 хэвийн 60-

110

Page 26: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 27: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel
Page 28: Цахилгааны гэмтэл Electric Injury Lightining Injury Tsahilgaanii gemtel

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА